You are on page 1of 58

Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль

Экономикс, Эконометриксийн Тэнхим

Бүгд Найрамдах
Тажикстан Улс

Гүйцэтгэсэн: Г.Ган-Эрдэнэ

Шалгасан: Д.Гансүлд

2009-2010 он
Агуулга

Оршил
Товч танилцуулга ......................................................................................................................5
Хүний хөгжлийн индекс ...........................................................................................................8
Төрийн хэмжээ ........................................................................................................................ 11
Орлого хуваарилалт ба Жиннийн индекс .............................................................................. 15
Хүн амын ядуурал ................................................................................................................... 16
Эдийн засгийн салбаруудын нийт үйлдвэрлэлд эзлэх хувийн жин ...................................... 17
Гадаад худалдааны өнөөгийн хөгжил .................................................................................... 22
Гадаад өрийн өнөөгийн байдал .............................................................................................. 27
Гадаадын шууд хөрөнгө оруулалт .......................................................................................... 28
Санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал ............................................................................. 31
Хүн ам зүйн хүчин зүйл .......................................................................................................... 35
Хотжилт ба хүн амын шилжих хөдөлгөөн ............................................................................. 37
Байгалийн нөөц, түүний ашиглалт ......................................................................................... 38
Боловсролын салбарын өнөөгийн хөгжил ............................................................................. 40
Эрүүл мэндийн салбарын өнөөгийн хөгжил .......................................................................... 44
Татварын систем ..................................................................................................................... 46
Улс төрийн системийн бүтэц, түүний зохион байгуулалт .................................................... 48
Дүгнэлт

Ашигласан материалууд

2
Оршил

Энэ удаагийн судалгааны ажлаар Тажикстан улсын эдийн засаг, нийгмийн боломжит
бүхий л үзүүлэлтийг судалж, мэдэхийг зорилоо. Тажикстан улсыг сонгохдоо НҮБ-ийн
хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд тооцож гаргадаг Хүний хөгжлийн индексээр дунд
хөгжилтэй орнуудаас сонголт хийх явцад сонирхон авсан болно.

Миний бие Тажикстан улсын хувьд Ази тивийн баруун хэсэгт Европ тивийн улстай
хиллэн оршдог, уулархаг орон гэдгээс өөр төсөөлөлгүй байлаа. Судалгааны дүнд
Тажикстан улсын өнөөгийн болон урьдын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдлыг
нарийвчлан судлахыг зорьсон болно.

Ингэхдээ тус улсын бодит эдийн засаг (ДНБ, түүний бүрэлдэхүүн, нэг хүнд ноогдох
орлого, төсөв...), гадаад харилцаа (экспорт, импорт,гадаадын шууд хөрөнгө оруулалт,
гадаад өр, худалдааны саад хориг...), хүн ам зүйн хүчин зүйл (хүн амын тоо, хүн амын
насны бүтэц...), ядуурал, байгалийн нөөц баялаг, хотжилт зэрэг бүхий л үзүүлэлтүүдийн
тоон болон чанарын мэдээг олж боловсруулалт хийн эх хэл дээрээ буулгахыг зорилоо.
Дээрх мэдээллүүдийг цуглуулж боловсруулахдаа аль болох эмх цэгцтэй, дэс
дараалалтайгаар асуудалд авч үзэхийг мэрийсэн.

Зөвхөн Тажикстан улсын хувьд дээрх үзүүлэлтүүдийг мэдээд зогсохгүй бусад улсуудтай
аль болох харьцуулах замаар мэдлэгээ арвижуулахыг зорьсон болно. Тоон болон чанарын
мэдээллийг хуримтлуулахдаа “эдийн засгийн хөгжил” хичээл дээр үзэж буй сэдвүүдтэйгээ
аль болох холбож ойлгохыг чухалчиллаа.

Тажикстан улсын хувьд бараг дийлэнх буюу тодруулбал 90 гаруй хувь нь уулархаг хэсэг
эзэлдэг гэсэн тоо баримтыг харчихаад газарзүйн ийм онцлогтой, дээрээс нь далайд
гарцгүй орон хэрхэн эдийн засаг, хүн ардаа авч явдаг байна аа гэсэн бодол төрж, түүний
хариултыг олохыг хичээснийг нуух юун.

Тажикстан улсын нийгэм, эдийн засаг, хүн ам зүйн нөхцөл байдлыг судлахдаа өмнө
бичигдсэн гарчгийн дагуу 17 бүлэг үзүүлэлтийн дор судалж бичсэн бөгөөд зарим тоо
баримтыг олоход хүндрэл гарсан хэдий ч бас зарим тоо баримт гайхалтай сайхан
олдсоныг дурдах нь зүйтэй.

3
Миний бие өмнө нь “хөгжлийн эдийн засаг” хичээл дээр Бразил улсын тухай кейсийг
орчуулж, товчхон боловч мэдээлэл олж авч байснаас өөр гадаад улс орнуудын жинтэй
судалгаа хийж байсан түүх байсангүй. Яг үнэнийг хэлэхэд өөрийн Монгол орныхоо ч тоон
статистик мэдээллийг төдийлөн сайн мэддэггүй байлаа. Энэхүү ажлыг хичээлийн
даалгаврыг дагуу хийсний дүнд цаашид өөрийн улс орны нийгэм, эдийн засгийн
үзүүлэлтүүдийг нарийн ойлгож мэдэх, судлахад дөхөм болно гэж бодож байна.

Мөн судалгаа, шинжилгээгээ хийх явцдаа Тажикстан улс яагаад ХХИ-ээрээ дунд түвшинд
яваад байна, яавал дээшлүүлэх вэ, өнөөгийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн
сайжруулах талаар санал зөвлөмж гаргахыг зорьсон.

Ингээд та бүхэн Тажикстан улсын нийгэм, эдийн засгийн 17 бүлэг үзүүлэлтээр судалсан
судалгааны ажлыг минь таалан уншина уу. Аль болох боломжит эх үүсвэрүүдээс
судалгаанд ашигласан өгөгдөл, мэдээллүүдийг авсан болно. Санал, хүсэлт болон урмын
үгэээ ganaife@yahoo.com луу илгээгээрэй.

4
Хэсэг 1

Товч танилцуулга

Газар нутаг, түүний онцлог

Бүгд Найрамдах Тажикстан улс нь Төв Азид оршдог


далайд гарцгүй уулархаг орон юм. Нийслэл хот нь
679,400 хүн ам бүхий Душанбе хот. Тус улс өмнөд
хэсгээрээ Афганистан, баруун хэсгээрээ Узбекистан,
хойд хэсгээрээ Киргизстан, зүүн хэсгээрээ БНХАУ-тай хиллэдэг. Нийт хилийн урт 3.651
км ба Афганистан улстай хамгийн урт буюу 1,206 км урт хиллэдэг. Газар нутгийн
хэмжээгээр дэлхийд 102-т орох бөгөөд 141,510 км2 газрыг эзлэн оршдог. Үүний 2,590 км2
нь усан гадаргуу болно. Халуун зунтай, хүйтэн өвөлтэй. Тариалангийн талбай нийт газрын
ердөө 6.52%-ийг эзэлнэ. Учир нь ойролцоогоор Төв азийн бүс нутгийн 90%-ийг уулархаг
газар эзэлдэг.

Хүн ам зүй

Тажикстан улс 2009 оны байдлаар 7,349,145 хүн амтай бөгөөд уг үзүүлэлтээрээ дэлхийд
97-д бичигдэж байна. Хүн амын өсөлтийн түвшин эерэг буюу 1.878% байна. Насны
бүтцийг аваад үзвэл 0-14 насныхан 34.3%, 15-64 насныхан 62.1%, 65-аас дээш насныхан
3.6%-ийг эзэлнэ. Хүйсний харьцаа нь төрөлтөнд 1.05 (эрэгтэй/эмэгтэй) байдаг бол нийт
хүн амын хувьд 0.99 (эрэгтэй/эмэгтэй) байдаг. Дундаж наслалт мөн оны үнэлгээгээр 65.33
бөгөөд эрэгтэй хүмүүсийн дундаж наслалт 62.29, эмэгтэй хүний дундаж наслалт 68.52
байна.

2000 оны тооллогоор Тажикстан улсын нийт хүн амын 79.9% нь Тажик, 15.3% нь Узбек,
1.1% нь Орос, мөн 1.1% нь Киргиз, үлдсэн 2.6% нь бусад үндэстэн байсан. Хүн амын 90%
нь муслим шашинтай. Албан ѐсны хэл нь Тажик бөгөөд засгийн газар, бизнесийн
байгууллагын хүрээнд орос хэлийг өргөн хэрэглэдэг.

Тажикстаны хүн амын дийлэнх хэсэг нь өмнө дурдсаны дагуу Тажик үндэстэн бөгөөд
түүх, соѐлын хувьд Афганистан улстай салшгүй холбоотой. МЭ-ий 819-999 онд Саманид

5
эзэнт гүрний нэгэн хэсэг байсан Тажикстан улс 20-р зуунд 1991 он хүртэл хуучнаар ЗХУ-
ын бүрэлдэхүүн хэсэг байсан.

1991 оны намар бие даасан улс болсныхаа дараа 1992-оос 1997 он хүртэл үргэлжилсэн
хүнд хэцүү иргэний дайнд нэрвэгдсэн. Иргэний дайн дууссанаас хойш шинэхэн
байгуулагдсан улс төрийн тогтвортой байдал, гадаадын тусламж тус улсын эдийн засгийг
өсөхөд эерэг нөлөө үзүүлсэн.

Үйлдвэрлэл, ажил эрхлэлт, инфляци

2008 онд PPP аргаар тооцсон ДНБ-ий хэмжээ нь $13.16 тэрбум байсан бөгөөд энэ
үзүүлэлтээрээ дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад 138-д байна. 2007 онд тус
үзүүлэлт $12.2 тэрбум, 2006 онд $11.31 тэрбум байсан. Нэг хүнд ноогдох ДНБ нь $1,800
доллар бөгөөд дэлхийд 190-д орно.

ДНБ-ий бүтцийг аваад үзвэл 2008 оны үнэлгээгээр хөдөө аж ахуйн салбар 22.7%-ийг, аж
үйлдвэрийн салбар 27.1%-ийг, үйлчилгээний салбар 50.2%-ийг эзэлдэг. Ажиллах хүчний
хувьд хөдөө аж ахуйн салбарт нийт ажиллах хүчний 67.2%, аж үйлдвэрийн салбарт 7.5%,
үйлчилгээний салбарт 25.3% ажилладаг. Дээрх статистикаас хөдөө аж ахуй, үйлчилгээний
салбарын бүтээмж аж үйлдвэрийн салбарын бүтээмжээс харьцангуй муу болох нь
харагдаж байна.

Тажикстан улсын голлох хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдийг дурдвал хөвөн даавуу, үр


тариа, жимс, усан үзэм, хүнсний ногоо, хонь, ямаа зэрэг болно. Харин аж үйлдвэрийн
бүтээгдэхүүний хувьд хөнгөн цагаан, цайраар түлхүү төрөлжсөн бөгөөд янз бүрийн
химийн бүтээгдэхүүнүүд болон бордоо, цемент, наран цэцгийн тос, хөргөгч, хөлдөөгч
зэргийг үйлдвэрлэдэг.

2008 оны тооцоогоор ажилгүйдлийн түвшин 2.3% байгаа боловч бодит түвшин үүнээс
өндөр. Хүн амын 60%-оос доош хувь ядуурлын шугамаас доогуур аж төрж байна.

Тус улсын хувьд инфляцийн түвшин сүүлийн жилүүдэд харьцангуй өндөр байгаа бөгөөд
тодруулбал 2008 онд 20.5% байсан бол 2007 онд 13.1% байжээ.

6
Гадаад худалдаа, валютын ханш

2008 оны гүйцэтгэлээр экспортын хэмжээ $1.406 тэрбум (дэлхийд 139) байсан бөгөөд нийт
экспортын 75%-ийг Орос, Турк, Итали, Норвеги, Узбекстан, Иран луу хийжээ. Экспортын
голлох бүтээгдэхүүнүүдийг хөнгөн цагаан, цахилгаан, хөвөн даавуу, жимс, наран цэцгийн
тос, нэхмэл эдлэл эзэлж байна.

Харин импортын хэмжээ 2008 онд $3.270 тэрбум (дэлхийд 126) байсан бөгөөд нийт
импортын 75%-ийг Хятад, Орос, Казакстан, Узбекстан, Турк зэрэг улсын бүтээгдэхүүнүд
эзэлж байна. Импортын голлох бүтээгдэхүүнийг хөнгөн цагааны оксид, байгалийн хий,
цахилгаан, шатахуун, машин, тоног төхөөрөмж, хүнсний бүтээгдэхүүн эзэлж байна.

Үндэсний мөнгөн тэмдэгт нь Тажикстан сомони (TJS). 1 ам.долларт ноогдох Тажикстан


сомоний хэмжээ 2008 онд 3.4563 байсан бол 2007 онд 3.4418 байжээ.

Улс төрийн зохион байгуулалт

Тажикстан улс 1994 оны 11 сарын 6-нд үндсэн хуулиа баталсан. Тажикстан улс
парламентын засаглалтай орон бөгөөд ерөнхийлөгч нь ард түмнээр 7 жилийн бүрэн
эрхийн хугацаатай сонгогддог. Одооны ерөнхийлөгч бол Эмомали Рахмон бөгөөд 1994
оноос хойш тус албыг хашиж байна. Хууль тогтоох дээд байгууллага Дээд ассембле нь
хоѐр танхимтай. Төлөөлөгчдийн ассембле нь 5 жилийн хугацаатай сонгогддог 63
гишүүнтэй. Харин Үндэсний ассембле нь 5 жилийн эрх бүхий 33 гишүүнтэй бөгөөд
тэдгээрийн 8-ыг нь ерөнхийлөгч томилдог. Тажикстан улс одоогоор нэг нам давамгайлсан
төртэй бөгөөд голлох нам нь Тажикстаны Ард түмний Ардчилсан Нам болно.

7
Хэсэг 2
Хүний хөгжлийн индекс

Сайн сайхан байдлыг илүү өргөн хүрээнд тодорхойлсон Хүний хөгжлийн илтгэл 1990
оноос хойш (ХХИ) жил бүр хэвлэгдэж байна. ХХИ нь хүний хөгжлийн гурван
үзүүлэлтийн нийлмэл хэмжигдэхүүн юм: удаан, эрүүл амьдрах (дундаж наслалтаар
хэмжигдэнэ), боловсролтой байх (насанд хүрэгчдийн бичиг үсэгт тайлагдалт ба
боловсролд хамрагдалт), амьжиргааны баталгаажих түвшин (PPP аргаар тооцсон орлого).
Гэхдээ уг индекс хүний хөгжлийн дэлгэрэнгүй хэмжигдэхүүнийг төлөөлөхгүй. Учир нь
тухайлбал ХХИ хүйсийн болон орлогын тэгш бус байдал, хүний эрх, улс төрийн эрх чөлөө
зэрэг чухал ойлголтуудыг агуулдаггүй. Харин ХХИ нь хүний дэвшил буюу орлого ба сайн
сайхан байдлын хоорондох нэгдмэл холбоог үзүүлэхийг зорьдог.

Зураг 1. Хүний хөгжлийн индекс (1990-


2007)
0.750
0.707
0.683 0.688
0.700 0.677
0.636 0.641
0.650

0.600
1990 1995 2000 2005 2006 2007

Тажикстан улсын хувьд 1990-2007 онд ХХИ жил бүр 0.16%-аар буурсан бөгөөд өнөөдөр
0.707-оос 0.688 болоод байна. Тус статистик Тажикстан улсыг 182 орноос 127-т эрэмбэлж
байна. ХХИ 1.0 утга луу дөхөх тусам тухайн улсын хөгжлийн үзүүлэлт өндөр байна гэж
ойлгоно. Тажикстан ххи-ээрээ ххи-ийн 4 ангилллын дундаж хүний хөгжилтэй ангилалалд
бичигдэж байна.

1990-ээд оны эхэнд ЗХУ задарч тусгаар улс болсны эхэн жилүүдэд улс төр, эдийн засгийн
тогтворгүй байдлаас үүдэн ххи-үүд харьцангуй бага байж байгаад 2000 оноос эхэлсэн улс
төр, эдийн засгийн шинэтгэлийн дүнд нэлээд эерэг үр дүн гарсан байгаа нь харагдаж
байна.

8
Харин одоо ххи-ийг бүрдүүлэгч гурван гол үзүүлэлтийн утгын динамикыг доорх графикт
харуулъя.

Зураг 2. Хүний хөгжлийн индексийн


бүрдүүд (1990-2007)
1.00
Дундаж
0.80
наслалтын индекс
0.60
0.40 Боловсролын
0.20 индекс
0.00
ДНБ-ий индекс
1990 1995 2000 2005 2006 2007

Харин дараах хүснэгтэнд 2007 оны ххи-ийн тайланд тусгагдсан зарим голлох
үзүүлэлтүүдийг бусад улс орнуудтай харьцуулан харууллаа.

Хүснэгт 1. Тажикстаны хүний хөгжлийн индекс 2007

Насанд хүрэгчдийн
Сургуульд 1 хүнд ноогдох
Дундаж наслалт бичиг үсэгт тайлагдалт
ХХИ-ийн утга хамрагдалтын түвшин ДНБ
(жил) (% 15 нас ба түүнээс
(%) (PPP US$)
дээш)
1. Норвеги 1. Лихтенштейн
1. Япон (82.7) 1. Гүрж (100.0) 1. Австрали (114.2)
(0.971) (85,382)
127. Тажикстан 114. Тажикстан 106. Тажикстан 144. Тажиктсан
9. Тажикстан (99.6)
(0.688) (66.4) (70.9) (1,753)
176.
182. Нигерь
Афганистан 151. Мали (26.2) 177. Жибути (25.5) 181. Конго (298)
(0.340)
(43.6)

Ядуурлын зарим үзүүлэлт

Тажикстан улс HPI-1 үзүүлэлтээрээ бусад улс орнуудтай харьцуулахад 135 орноос 74-т
бичигдсэн байна. Энэ нь тус улсын нийт хүн амын 18.2% нь өдрийн 1.25 ам.доллараас бага
орлоготой аж төрж байна гэж дам утгаар ойлгож болно.

Мөн ядуурлын HPI-1 үзүүлэлтээс гадна 40 хүртлээ амьдрахгүй байх, усны чанар, насандаа
тохирох жин, бичиг үсэгт тайлагдалт зэргийг авч үзэх бөгөөд эдгээр үзүүлэлтүүдийг
дараах хүснэгтэнд харууллаа. Уг үзүүлэлтээр Тажикстан улс 74-д бичигдэж байна.

Хүснэгт 2. Хүний ядуурлын зарим үзүүлэлтүүд

9
Насанд
Хүний 40 нас хүртлээ хүрэгчдийн бичиг Чанартай ус Насандаа байхаас бага
ядуурлын амьдрахгүй байх үсэгт тайлагдалт хэрэглэдэггүй жинтэй хүүхэд (%, 5-аас
индекс (HPI-1) магадлал (%) (% 15 нас ба хүмүүс (%) доош насны хүүхдүүд )
түүнээс дээш)
1. Чех (1.5) 1. Хонг Конг (1.4) 1. Гүрж (0.0) 1. Барбадос (0) 1. Хорват (1)
74. Тажикстан 96. Тажикстан 9. Тажикстан 117. Тажикстан
80. Тажикстан (17)
(18.2) (12.5) (0.4) (33)
135.
150. Афганистан
Афганистан 153. Лесото (47.4) 151. Мали (73.8) 138. Бангладеш (48)
(78)
(59.8)

Шилжин суурьшилт

Жил бүр сая сая хүмүүс амьдралын стандартаа дээшлүүлэхийн тулд хилийн дээс алхдаг.
Ихэнх шилжин суурьчигчид илүү их орлого, илүү чанартай боловсрол, эрүүл мэндийн
төлөө гадаад улсыг зорьдог. Дэлхийн 195 сая иргэн хөгжиж буй орноос нөгөө хөгжиж буй
орон луу эсвэл хөгжилтэй орон луу шилжин суурьшаад байна.

Хүснэгт 3. Шилжин суурьшилт

Улс Шилжин Хаашаа (%)


суурьшилт
(%)
13. Босни Герцоговин 25.1 Европ 82.7
48. Тажикстан 11.4 Европ 55.6
120. Чех 3.5 Европ 66.9
181. Монгол 0.3 Европ 40.7

Мөнгөн гуйвуулга

Зураг 3. Гадаад валютын гуйвуулга


(2002-2008)
3,000 2,544
1,691 Дотогшоо
2,000
1,019
гуйвуулга
1,000 7913 14664 252
119
467
145 395 184 184
- Гадагшаа
гуйвуулга
2002 2003 2004 2005 2006 2007 2008

Мөнгөн гуйвуулга бол шилжин суурьшигчид болон цагаачдаас тухайн гэр бүл болон орон
нутагтаа оруулж хамгийн чухал, анхдагч эерэг нөлөөтэй зүйл юм. 2007 онд Тажикстан улс
руу гуйвуулгаар нийт 1.691 сая доллар орж ирсэн дүнтэй байна.

10
Хэсэг 3

Төрийн хэмжээ

Энэхүү хэсэг Тажикстан улсын төсвийн нийт орлого, зарлагын хэмжээ, түүний бүрдэл
болон зарцуулалт, засгийн газрын зардлыг авч үзэх болно.

“Төрийн анхдагч үүрэг бол зах зээлийн зохицуулалт гэж үздэг. Төрийн макро эдийн
засгийн зохицууалтуудыг дурдвал:

Ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах


Инфляцийг бууруулах
Худалдааны тэнцлийг зохицуулах
Орлого хуваарилалтыг сайжруулах, ядууралтай тэмцэх
Далд эдийн засагтай тэмцэх
Макро эдийн засгийг тогтворжуулах...”1

Олон улсад төрийн оролцоог ихэвчлэн засгийн газрын зардал ба ДНБ-ий харьцаагаар
тооцдог. Тажикстан улсын хувьд уг үзүүлэлтийг хэмжихдээ дээрх аргаар тооцохын
хажуугаар Херитэж сангаас тооцдог “Эдийн засгийн эрх чөлөөний индекс”-ийн
бүрэлдэхүүн болох засгийн газрын хэмжээг авч үзнэ.

Тажикстан улсын төрийн оролцоог судалж байгаа энэ хэсэгтээ дээрх зохицуулалтуудыг
нарийвчлан авч үзэхгүй бөгөөд харин төсвийн орлого, зарлагын хэмжээ, түүний
зориулалтыг судлах болно.

Доорх хүснэгнэгтэнд Херитэж сангаас тооцсон Тажикстан улсын засгийн газрын зардлыг
харууллаа.

Хүснэгт 4. Херитэж сангаас тооцсон засгийн газрын хэмжээ (1998-2009)

1998 1999 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009

Засгийн
газрын 89.3 89.3 90.3 92.3 91.3 94 93 88.9 89.1 87.6 84.1 85.9
хэмжээ

1
“Зах зээлийн эдийн засаг дахь төрийн оролцооны өнөөгийн байдал, дүгнэлт, зөвлөмж” – слайд 2, 17 - ННФ,
УБ, 2008-12-25.

11
Херитэж сангийн хувьд засгийн газрын хэмжээг тооцохдоо ДНБ-д засгийн газрын
зарцуулалтын эзлэх хувийн жингээр тооцдог бөгөөд уг зарцуулалт нь хэрэглээ болон
шилжүүлэг төлбөрүүдээс бүрдэнэ. Херитэж сангийн үзүүлэлтүүд 0-100 хүртэлх оноо авах
бөгөөд онооны ихсэх тусам тухайн үзүүлэлт эерэг утгыг агуулна.

Манай улсын хувьд тус үзүүлэлт харьцангуй сайн гарсан байна гэж үзэж болно. Гэхдээ
сүүлийн 5 жилд 94, 93 гэсэн утгатай гарч байсан 2003, 2004 оны хэмжээг бодвол буурсан
байгааг анхаарах нь зүйтэй.

Херитэж сангаас ДНБ-д эзлэх засгийн газрын зардлын хэмжээг тооцохдоо шууд
харьцаагаар тооцдоггүй 0.03 гэсэн вариацын коэффицент оруулж ирдэг бөгөөд харин одоо
уг коэффицентгүйгээр Тажикстан улсын Статитистикийн хорооны гаргасан тоон өгөгдөлд
тулгуурлан дээрх тооцоог хийе.

Тажикстан улсын төсвийн орлого, зарлага, түүний ДНБ-д эзлэх хувийн жинг дараах
хүснэгтэнд харууллаа.

Хүснэгт 5. Төсвийн орлого, зарлага, түүний ДНБ-д эзлэх хувь (2007, 2008) /сая сомони/

2008 2007
ДНБ-д ДНБ-д
Хэмжээ Хэмжээ
эзлэх % эзлэх %
Төсвийн орлого 5231.4 29.7 3765.7 29.5
Төсвийн зардал 4823.8 27.4 3494.8 27.3
Алдагдал эсвэл
407.6 2.3 270.9 2.2
ашиг

Тажикстан улсын хувьд төсвийн орлого нь ДНБ-ийхээ харьцангуй их хувь эзэлдэг болох
нь харагдаж байна. Тодруулбал 2007 онд төсвийн орлого ДНБ-ий 29.5%-ийг, 2008 онд
29.7%-ийг эзэлжээ. Энд авч үзэж буй онуудад төсөв ашигтай гарсныг дурдах хэрэгтэй.

12
Харин одоо төсвийн орлого, зарлагын өмнөх жилүүдийн хэмжээг авч үзье.2

Зураг 4. Төсвийн орлого, зарлага (2000-2007)


4,000,000
3,500,000
3,000,000
2,500,000
2,000,000 Орлого
1,500,000
Зарлага
1,000,000
500,000
0
2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007

Тажикстаны төсөв 2000 онд 4.02%-ийн алдагдалтай гарсныг эс тооцвол 2006 оныг хүртэл
алдагдалгүй гарч байсан (дунджаар 2.62%-ийн ашигтай) бол 2007 онд 42.22%-ийн
алдагдалтай гарчээ.

Хүснэгт 6. 2007 оны Төсвийн орлогын бүрдэл (хувиар)

Татварын орлого 95
Бүтээгдэхүүн, үйлчилгээний дотоод татвар 52.95
Цалин, ашгийн татвар 12.63
Нийгмийн хувь нэмэр 10.55
Олон улсын худалдаа, үйл ажиллагааны татвар 4.40
Хөрөнгийн татвар 3.82
Бусад татварын орлого 10.45
Татварын бус орлого 5
Өмч ба аж үйлдвэрийн үйл ажиллагааны орлого 1.55
Удирдлагын хөлс 1.47
Торгууль, зөвшөөрлийн орлого 0.71
Бусад татварын бус орлого 1.46
Төсвийн орлого 100

2
Тус хэсэгт Тажикстан улсын төсвийн статистик тоон мэдээллийн хангагдсан байдлаас шалтгаалан 2007,
2008 оны төсвийн орлого, зарлага, ДНБ-д эзлэх хувийн жинг дүрсэлсэн бол 2000-2007 оны хувьд орлого,
зарлагын бүтцийг илэрхийлсэн. Тоон мэдээллийг нэг эх сурвалжаас авсан боловч зарим тоо баримт
хоорондоо илт зөрүүтэй байсныг нь дурдах нь зүйтэй.

13
Татварын орлогын бүрдүүлэгчдээс харахад бүтээгдэхүүн, үйлчилгээний татвар бараг
төсвийн нийт орлогын тал хувийг бүрдүүлж байна. Үүний дараа цалин, ашгийн татвар
10.63%-ийг бүрдүүлж байна.

Хүснэгт 7. 2007 оны Төсвийн зарлагын бүрдэл (хувиар)

Төрийн өмчит ба удирдлагын сектор 22.07


Боловсрол 22.91
Эрүүл мэнд 7.61
Нийгмийн даатгал, хамгаалал 18.64
Байр орон сууц 11.35
Соѐл, шашны хэлэлцээрүүд 3.99
Энергийн эдийн засаг 2.72
Хөдөө аж ахуй, ой, загас, ан 4.03
Уул уурхайн үйл ажиллагаа 1.45
Тээвэр, харилцаа холбоо 4.94
Бусад эдийн засгийн үйл ажиллагаа 0.29
Төсвийн зарлага 100

2007 оны төсвийн зарцуулалт хийгдэж салбарын хувь хэмжээг харахад боловсролын
салбарт хамгийн өндөр буюу 22.91%-ийг зарцуулж байна. Мөн төрийн өмчит ба
удирдлагын сектор, нийгмийн даатгал, хамгаалал, байр орон сууцанд ч нэлээдгүй
зарцуулалт хийгдэж байгаа нь харагдаж байна.

14
Хэсэг 4

Орлого хуваарилалт ба Жиннийн индекс

Жинийн коэффицентыг Италийн статистикч Коррадо Жини 1912 оны бүтээлдээ хазайлтын
хэмжүүр болгон гаргаж ирсэн. Одоо уг коэффицентыг орлого, буюу баялгийн тэгш бус
хуваарилалтыг хэмжихэд өргөн ашиглаж байна. Мөн үүнийг эрүүл мэнд, экологи зэрэг янз
бүрийн салбарт ч үзүүлэлтүүдийн тэгш бус хуваарилагдсан байдлыг хэмжихэд ашигладаг.

Жинийн коэффицнент Тажикстан улсын хувьд 2004 онд 33.59, 2003 онд 32.64, 1999 онд
31.54 байсан. Өнгөрсөн хугацааны туршид дунджаар 33.6 байдаг. Энэ нь дунджаар бусад
181 улстай харьцуулахад 127-д бичигдэж байгаа үзүүлэлт юм.

Жил Хувь Хүснэгт 8. Үндэсний орлогод эзлэх хамгийн ядуу квантилийн жин
1999 8.1
2003 7.9

Тажикстан улсын орлого хуваарилалтыг дүрсэллээ.

Зураг 5. Орлого хуваарилалт 2006


50
Нийт орлогод эзлэх хувь

40
30
20
10
0
1 2 3 4 5
Квантил

Тажикстан хамгийн баян хэсэг болох дээд квантил нийт орлогын 40%-ийг эзэмшиж байгаа
бол хамгийн ядуу болох хамгийн бага орлоготой 25% нийт орлогын дөнгөж 8%-ийг эзэлж
байна.

15
Хэсэг 5

Хүн амын ядуурал

Энэ хэсэгтээ хүн ядуурлыг авч үзэхдээ Тажикстан улсын ядуурлын түвшин, амьжиргааны
баталгаажих орлогын түвшин болон ядуу иргэдийн байршил зэрэг асуудлыг авч үзэх
болно. Тажикстан улсын ядуурлын суурь шалтгаан бол ердөө л ажилгүйдэл. Тажиксан
сүүлийн арван жилүүдэд хэдийгээр эдийн засгийн хурдацтай өсөлтийг бий болгож байгаа
боловч хөдөлмөрийн илүүдэл, хувийн секторын харьцангуй муу хөгжлөөс шалтгаалан
ажилгүйдлийн өндөр түвшинтэй байсаар байна.

Хүснэгт 9. Хүн амын ядуурлын түвшин

Бүс Хүн ам Ядуурлын Ядуурлын Ядуурлын Хэт Хэт Тэгш бус


(2003) түвшин 2003 түвшинд бууралт ядуурал ядуурлын байдал
($2.15) амьдарч буй 1999-2003 ($1.08) бууралт
хүн ам 1999-2003
(2003)

GBAO 197,000 84% 4% -13% 36% -33% 0.30


Sogd 2,123,000 64% 32% -15% 16% -11% 0.32
Khatlon 2,169,000 78% 40% -13% 27% -22% 0.35
Dushanbe 630,000 49% 7% -12% 12% -1% 0.37
RRS 1,553,000 45% 17% -26% 9% -16% 0.31

Хүснэгтээс харахад Тажикстан улсын ядруулын эрчимтэй буурч байгаа бөгөөд төвийн бүс
болох Душенбер, RRS-д ядуурал хамгийн бага хувьтай байна.

Хүснэгт 10. Ядуурлын шугамууд

Ядуурлын шугамууд Толгой дараалуулан тооцох Ядуурлын Яуурлын


индекс (%) Р0 гүнзгийрэлт (P1) сиверити (Р2)
1999 2003 Өөрчлөлт % 1999 2003 1999 2003
1. Хоолны норм 92.3 83.1 -9.2 51.1 40.0 31.7 22.5
2. Хамгийн бага хүнсний сагс 74.9 44.4 -30.5 29.2 13.6 14.7 5.8
5. $1,08 PPP өдрийн 32.7 19.9 -12.8 -9.0 4.7 3.8 1.7
6. $2,15 PPP өдрийн 80.6 64.4 -16.2 34.8 24.1 18.4 11.6
7. $2,15 PPP өдрийн 75.0 56.6 -18.4 29.2 19.5 14.7 9.0

16
Хэсэг 6

Эдийн засгийн салбаруудын нийт үйлдвэрлэлд эзлэх хувийн жин

Энэхүү хэсэгт Тажикстан улсын эдийн засгийн өсөлт, хөгжлийн түүх болон зах зээлийн
үйлдвэрлэлийн хэмжээний динамик, бүрдлийг судлах болно.

Тажикстан улс хуучин ЗХУ задран унасны дараах буюу 1990 оны эхэн үеэр эдийн засгийн
үнэхээр хэцүү саад бэрхшээлүүдтэй тулгарсан. Энэ үед ЗХУ-аас өгдөг татаас байхгүй
болохын хажуугаар нийгэм, улс төрийн тогтворгүй байдал, бүс нутгийн мөргөлдөөн
даамжирч эхэлсэн. Улмаар үйлдвэрлэлийн бууралт, макро эдийн засгийн тогтворгүй
байдал, хүн амын хурдацтай ядуурал болон бусад сөрөг нөлөөнүүд бий болсон.

1992-1996 оныг Тажикстан улсын Зөвлөлтийн дараах хөгжлийн эхэн үе хэмээн


тэмдэглэсэн байдаг бөгөөд энэхүү үе нь улс төрийн тогтвортой байдлыг тогтоох, зах
зээлийн үндсэн механизмуудыг бий болгох байсан. 1992-1996 онд ДНБ жилд дунджаар
12.18% буурсан.

Гэхдээ зах зээлд суурилсан шинэхэн харилцааны хөгжилд чиглэсэн зорилтот эдийн
засгийн бодлогын үр дүнд тус улсын эдийн засгийн хямрал зогсож, 1997 оноос анхны
зорилтот өсөлт ажиглагдаж эхэлсэн. 1997-1999 он бол тус улсын эдийн засгийн хөгжлийн
хоѐр дахь үе шат байсан бөгөөд энэ үед нийгэм, улс төрийн нөхцөл байдлын тогтвортой
байдал нь уналтын дараах сэргэлтэнд эерэг байдлыг бий болгож эдийн засгийн шинэчлэл,
тэлэлт, янз бүрийн хөтөлбөрүүдийг өсгөж өгсөн.

2000-2005 он Тажикстан улсын үсрэнгүй хөгжлийн жилүүд байсан бөгөөд энэхүү үеийг
хөгжлийн шинэ үе хэмээн тэмдэглэдэг. Тодруулбал 2000-2005 онд Тажикстаны ДНБ жилд
дунджаар 9.3% өсч, инфляци 6-7% болтлоо буурч, 2000 онд ДНБ-ий 108%-ийг эзэлж
байсан гадаад өр 2005 онд 38.9% болтлоо буурсан.

2006 оноос одоог хүртэл ч гэсэн эдийн засаг нэлээд амжилттай өсч байгаа. Эдгээр
үзүүлэлтийг дараагийн хэсэгт графикаар дүрслэх болно.

Тажикстан улсын үндэсний хөгжлийн үндсэн зорилгууд бол эдийн засгийн хөгжлийг
тэтгэх институтын орчин болон биет орчин сайжруулах болно.

17
Тажикстан улсын хувьд газар зүйн байрлалын онцлогын давуу талуудыг зөв ашиглаж
чадвал эрүүл эдийн засаг болон нийгмийн хөгжлийн үндсийг тавьж чадна гэж үзэж байна.

Эдгээр давуу талуудыг дурдвал:


1. Усан эрчим хүч болон цэвэр усны нөөц
2. Олон төрлийн эрдэс баялгийн нөөцүүд
3. Аялал жуулчлалыг хөгжүүлэх өндөр боломж
4. Хөдөө аж ахуйн түүхий эдийг аж үйлдвэрийн процесст оруулах боломж
5. Хөдөө аж ахуйн хэрэглээнд ашиглаж болох ашиглагдаагүй газар их
6. Цэвэр байгалийн гаралтай, эрүүл хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх өргөн боломж
7. Ирээдүйн бүс нутгийн тээвэр, харилцааны холбооны дамжин өнгөрөх орон байх газар зүйн
байрлалын давуу тал
8. Харьцангуй хямд ажиллах хүчний боломж

Харин эдийн засгийн хөгжилд саад үзүүлж буй хүчин зүйлүүдийг дурдвал:

1. Далайд гарцгүй
2. Дэлхийн хөгжилтэй эдийн засгийн төвүүдээс харьцангуй хол
3. Газрын тос, хийн дутагдалтай байдал
4. Байгаль, газар зүйн байрлалаас шалтгаалан бүсүүдэд хуваагдсан
5. Дотоодын зах зээл жижиг
6. Бүс нутгийн зэргэлдээ орнуудын улс төрийн тогтворгүй байдал
7. Байгалийн гамшиг, сүйрлийг сэргээх, хар тамхи, терроризмтай тэмцэхэд трансакцийн зардал их
гардаг

Мөн тогтвортой, урт хугацааны эдийн засгийн өсөлтөнд хүрэхийн тулд дараах тулгамдсан
асуудлуудыг эерүүлэх шаардлагатай байна.

1. Үр дүн багатай удирдлага


2. Хөрөнгө оруулалтын орчин муу
3. Тэгш бус өрсөлдөөн
4. Дэд бүтцийн сул хөгжил
5. Хүмүүн капиталын бууралт
6. Цагаачлалын асуудал
7. Орон нутгийн шинэчлэлийн тэгш бус хэрэгжилт
8. Олон улсын хамтын ажиллагаа хязгаарлагдмал
9. Үндэсний эдийн засгийн үр дүнгүй бүтэц
10. Хуулийг дагаж мөрдөх, иргэний нийгмийн хөгжил, хүний эрхийг хамгаалах асуудлууд

18
PPP аргаар тооцсон ДНБ

Тажикстан улсын хувьд Олон Улсын Валютын Сангаас PPP аргаар тооцсон ДНБ-ний
хэмжээ 2008 онд 13.062 тэрбум доллар (дэлхийд 133-т), харин 1 хүнд ноогдох ДНБ 2,022
доллар (дэлхийд 187) байсан.

Зураг 6. PPP аргаар тооцсон ДНБ (1992-2009)


16,000
14,000
12,000
10,000
8,000
6,000
4,000
2,000
0

Тажикстан улсын зах зээлийн нийт үйлдвэрлэл 1992 оноос 1996 он хүртэл буурсан хэдий ч
1997 оноос эхлэн гайхалтай хурдацтай өссөн. Тодруулбал 2000 оноос 2008 оныг хүртэл
PPP аргаар тооцсон ДНБ жилд дунджаар 11.31% өсчээ. Хэдий 2008 оны эхээр дэлхий
дахинд нөлөөлж эхэлсэн дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал тохиолдсон ч гэсэн
өнгөрсөн жил 10.21%-ийн өсөлтийг гаргасан. ОУВС Тажикстан улсын эдийн засгийг 2009
онд 3.59%-ийн өсөлттэй байна гэж тооцоолсон байна.

Гэхдээ эдийн засаг сүүлийн арван жилд хурдацтай өссөн боловч нийт хэмжээгээрээ
дэлхийд маш хойгуур буюу 2008 онд PPP аргачлалаар бодсон ОУВС-ийн тооцоогоор
дэлхийд 132-т, Дэлхийн Банкны тооцоогоор 130-д эрэмбэлэгдсэн.

1 хүнд ноогдох ДНБ (PPP аргачлал)

Тажикстан улсын нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээ өмнө дүрсэлсэн нийт ДНБ-ий
хэмжээтэй ерөнхийдөө ижил бөгөөд 1997 оноос хойш дунджаар 8.54%-ийн өсөлттэй
нэмэгдэж байна. Энэ хэдийгээр өндөр өсөлт боловч 2008 оны 2,022 долларын хэмжээ нь
дэлхийн улс орнуудтай харьцуулахад 187-д бичигдэж байна. Энэ хэмжээ нь гэхдээ
Тажикстан улсын түүхэнд хамгийн сайн үзүүлэлт болно.

19
Дараах графикт Тажикстан улсын 1992 оноос 2008 оныг хүртэлх нэг хүнд ноогдох PPP
аргачлалаар тооцсон ДНБ-ий хэмжээг харууллаа (2009 оны дүн бол ОУВС-аас урьдчилан
тооцоолсон дүн болно).

Зураг 7. 1 хүнд ноогдох PPP аргаар тооцсон ДНБ


(1992-2009)
15.00
10.00
5.00
0.00
-5.00
-10.00
-15.00
-20.00
-25.00

Дээрх графикаас харахад 1 хүнд ноогдох ДНБ-ий хэмжээ 1997 оноос хойш тасралтгүй
өссөн бөгөөд 2000 оноос хойш 2008 оныг хүртэл 10.81%-тай өсчээ. Харин 2008 онд 9.55%-
тай өссөн уг үзүүлэлт маань 2009 онд ОУВС-ийн тооцоолсноор 2.97%-ийн өсөлттэй
гарахаар байгаад бөгөөд энэхүү хэмжээ нь тус улсын хувьд сүүлийн 11 жилийн турш дахь
хамгийн муу үзүүлэлт болж байна.

Энэхүү бууралтын шалтгаан нь 2008 оны эхэнд дэлхий дахинаа нөлөөлж эхэлсэн санхүү,
эдийн засгийн хямралаас үүдэн тус улсын нийт ДНБ-ий өмнөх 9 жилд дунджаар 11.31%-
тай өссөн эдийн зассаг 2009 онд 3.59%-тай тэнцэхээр байгаатай холбож болно.

ДНБ буюу зах зээлийн үйлдвэрлэлийн бүтэц

ДНБ-ий бүтцийг аваад үзвэл 2008 оны үнэлгээгээр хөдөө аж ахуйн салбар 22.7%-ийг, аж
үйлдвэрийн салбар 27.1%-ийг, үйлчилгээний салбар 50.2%-ийг эзэлж байна.

Тажикстан улсын аж үйлдвэрийн голлох бүтээгдэхүүн бол нийт экспортын талаас илүү
хувийг эзэлдэг боловсруулаагүй хөнгөн цагаан болон хүнсний бүтээгдэхүүнүүд болно.
Харин хөдөө аж ахуйн голлох бүтээгдэхүүнүүд нь түүхий хөвөн, төмс, хүнсний ногоонууд
юм. Энд Тажикстан улсын нийт газар нутгийн 90 шахам хувь нь уулархаг газар байдаг тул

20
тариа, буудай, ногоо, будаа зэрэг зайлшгүй тариалангийн талбай шаардлагатай
бүтээгдэхүүнүүдийн тоо хэмжээ бага байгааг дурдах хэрэгтэй.

Харин одоо Тажикстан улсын 1995 оноос 2007 оныг хүртэлх ДНБ-ий бүтцийг
илэрхийлсэн дараах графикт анхаарлаа хандуулъя.

Зураг 8. ДНБ-ий бүтэц (1995-2007)


100%
90%
80% Бусад
70%
Татварын орлого
60%
50% Тээвэр, харилцаа холбоо
40% Худалдаа
30%
20% Барилга
10% Хөдөө аж ахуй
0%
Аж үйлдвэр

Графикаас Тажикстан улсын ДНБ-ийг ерөнхийдөө аж үйлдвэр, хөдөө аж ахуй, худалдааны


салбарууд нь бүрдүүлдэг болох нь харагдаж байна. (Тоон илэрхийллийг Хавсралт 6-аас
харна уу.)

Дээр хугацаан дахь салбаруудын орлогын эзлэх хувийг дунджилж үзвэл аж үйлдвэрийн
салбар, хөдөө аж ахуйн салбар тус бүр 26%-ийг, худалдаа 15%-ийг, татварын орлого 9%-
ийг, тээвэр, харилцаа холбоо 5%-ийг, барилга 4%-ийг эзэлж байгаа бөгөөд бусад орлого
үлдсэн 15%-ийг бүрдүүлж байна.

2000 оноос хойшхи динамикийг аваад үзвэл аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын орлого
харьцангуй багасч харин худалдаа, барилга, тээвэр, харилцаа холбооны орлого бага зэрэг
нэмэгдсэн байдал харагдаж байна.

21
Хэсэг 7

Гадаад худалдааны өнөөгийн хөгжил

Уг хэсэгт гадаад худалдааг судлахдаа нийт экспорт, импорт, түүний голлох


бүтээгдэхүүнүүд болон гадаад худалдааны ашиг, алдагдал, олон улсын хамтын ажиллагааг
авч үзэх замаар судална.

Нийт экспорт

2009 оны эхний гурван улирлын байдлаар Тажикстан улс 712,713 сая долларын экспорт
хийчихээд байгаа бөгөөд тус гүйцэтгэл нь өмнөх оны бүтэн жилийн гүйцэтгэлийнхээ
дөнгөж 50.68%-ийг эзэлж байна. Энд 2008 оны экспорт өмнөх оноосоо 4.3%-иар буурсныг
дурдах нь зүйтэй. Нийт экспортын энэхүү бууралт нь 2008 оны эхнээс дэлхий дахинаа
нөлөөлж эхэлсэн санхүү, эдийн засгийн хямралаас болж гадаад эдийн засгийн худалдан
авах чадвар буурсан, дотоодын үйлдвэрүүдийн нөхцөл байдал муудсан зэрэг
шалтгаануудтай холбоотой.

Зураг 9. Нийт экспортын хэмжээ (1998-2008)


1,600,000.0
1,400,000.0
1,200,000.0
1,000,000.0
800,000.0
600,000.0
400,000.0
200,000.0
0.0
1998 1999 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008

2008 оны гүйцэтгэлээр экспортын хэмжээ 1.406 тэрбум доллар (дэлхийд 139) байсан
бөгөөд сүүлийн хоѐр жилийн экспортын бууралтыг эсвэл тооцвол 2001 оноос хойш нийт
экспорт ерөнхийдөө өсч байна.

Тажикстан улс нийт экспортынхоо дийлэнх хувийг Орос, Узбекстан, Турк, Итали,
Норвеги, Иран зэрэг улсуудтай хийдэг. Гэхдээ экспортын бүтээгдэхүүнүүдээ Монгол

22
улстай харьцуулахад харьцангуй олон улс луу жигд хэмжээтэйгээр нийлүүлдэг. 2008 оны
байдлаар хамгийн их бүтээгдэхүүн экспортолдог Узбекстан болон ОХУ луу харгалзан
нийт экспортынхоо 5.20%, 8.85%-ийг нийлүүлсэн байна.

Тажикстан улсын экспортын голлох бүтээгдэхүүнийг боловсруулаагүй хөнгөн цагаан,


цахилгаан, хөвөн даавуу, жимс, наран цэцгийн тос, нэхмэл эдлэл эзэлдэг. Гэхдээ тус улсыг
хөнгөн цагаанаар экспортын гажуудалтай (export-biased) орон болохыг дурдах нь зүйтэй.
Дараах графикт нийт экспортод эзлэх боловсруулаагүй хөнгөн цагааны хувийн жинг
харууллаа. Тодруулбал 2000 оноос хойш хөнгөн цагаан тасралтгүй Тажикстан улсын нийт
экспортын 50%-аас илүү хувийг тайлбарлаж байна.

Зураг 10. Экспортын бүрэлдэхүүн (1998-2009)


100.00
90.00
80.00
70.00
60.00
50.00 Бусад
40.00
30.00 Боловсруулаагүй хөнгөн
20.00 цагаан
10.00
0.00

2009 оны эхний гурван улирлын үзүүлэлтээрээ экспортоор гажуудалтай байх нь тухайн
улсын эдийн засагт маш сөрөг нөлөөтэй болохыг Тажикстан улсын жишээ маш тодорхой
харуулж байна. Тажикстан улсын нийт экспортын 50-аас илүү хувийг бүрдүүлдэг хөнгөн
цагааны экспорт эхний гурван улиралд харгалзан 60.7%, 63.1%, 30.5% буурсан бөгөөд тэр
хэмжээгээрээ экспортыг бууруулах, гадаад худалдааг алдагдалтай гаргахад нөлөөлж
байна.

23
Нийт импорт

2009 оны эхний гурван улирлын байдлаар Тажикстан улс 1.821 тэрбум долларын импорт
хийсэн байна. Тус хэмжээ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20% буурсан үзүүлэлт
бөгөөд өмнөх бүтэн жилийн импортын ердөө 55.70%-ийг эзэлж байна.

Зураг 11. Нийт импортын хэмжээ (1998-2008)


3,500,000.0
3,000,000.0
2,500,000.0
2,000,000.0
1,500,000.0
1,000,000.0
500,000.0
0.0
1998 1999 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008

Гэхдээ Тажикстан улсын хувьд импортын хэмжээ дээрх графикаас харахад 2003 оныг
хүртэл импортын хэмжээ харьцангуй тогтвортой байсан нь харагдаж байна. 2005 оны
3.30%-ийн бууралтыг эс тооцвол өмнөх жилүүдэд хурдацтай өссөн байна. Тодруулбал
2004 онд 56.04%, 2006 онд 29.54%, 2007 онд 42.54%, 2008 онд 33.17% тус тус өсчээ.
Харин 2009 оны хувьд нэлээд хувийн бууралттай гарч таарах нь эхэнд дурдсан тоо
баримтаас тодорхой байна.

Тажикстан улс нийт импортыноо ихэнх хувийг Орос, Узбекстан, Казакстан, Хятад, Турк
зэрэг улсуудаас авдаг. 2008 оны байдлаар нийт импортынхоо 32.03%-ийг ОХУ-аас авсан
бол хөрш зэргэлдээ Узбекстан улсаас 4.63%-ийг авчээ.
Тажикстан улсын импортын голлох бүтээгдэхүүнүүд бол хөнгөн цагааны оксид,
байгалийн хий, цахилгаан, шатахуун, буудай, гурил, машин, тоног төхөөрөмж зэрэг болно.
Эдгээр бүтээгдэхүүнүүд дундаас шатахуун, гурил, хөнгөн цагааны оксид дийлэнх хувийг
эзэлнэ. Тодруулбал 2009 оны эхний гурван улирлын импортын 12.15%-ийг шатахуун,
10.80%-ийг хөнгөн цагааны оксид, 3.86%-ийг цахилгаан, 3.63%-ийг цахилгаан, 2.61%-ийг
буудай, 2.33%-ийг байгалийн хий эзэлж байна.

Эдгээр бүтээгдэхүүнүүдийн нийт импортод эзлэх хувийн жинг дараах графикт дүрсэллээ.

24
Зураг 12. Импортын голлох бүтээгдэхүүнүүд (1998-
2008)
1,000,000.0
800,000.0
600,000.0
Гурил
400,000.0
Шатахуун
200,000.0
Хөнгөн цагааны оксид
0.0

Нийт газар нутгийнх нь ердөө 6.52%-ийг тариалангийн талбай эзэлдэг уулархаг орны
хувьд шатахуун, гурил зэрэг зүйлсийг гадаадаас худалдаж авах нь аргагүй юм. Мөн дээрх
гурван голлох бүтээгдэхүүнээс гадна цахилгаан эрчим хүч ч нэлээд жинтэй хувь эзэлдэг
болохыг дурдах нь зүйтэй.

Гадаад худалдааны тэнцэл

Тажикстан улсын хувьд 1999 болон 2002 оны гадаад худалдааны тэнцэл ялимгүй ашигтай
гарсныг эс тооцвол 1998 оноос хойшхи бүх онуудад гадаад худалдаа алдагдалтай гарсаар
байна. 2004 онд эрс нэмэгдсэн алдагдал (9.7 дахин нэмэгдсэн) 2006 он хүртэл аажим
буурсан боловч 2007 оноос эрчимтэй нэмэгдэж (3.05 дахин нэмэгдсэн) эхэлсэн.

Зураг 13. Гадаад худалдааны тэнцэл (1998-2008)


6,000,000.0
5,000,000.0
4,000,000.0
3,000,000.0
Тэнцэл
2,000,000.0
Импорт
1,000,000.0
0.0 Экспорт
-1,000,000.0 1998 1999 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008
-2,000,000.0
-3,000,000.0

2008 онд Тажикстан улсын гадаад худалдааны тэнцэл 1.863 тэрбум долларын алдагдалтай
гарсан. 2009 оны эхний гурван улирлын байдлаар мөн л базаахгүй буюу 1.108 тэрбум
долларын алдагдалтай гарчихаад байна.

25
Дээрх ужгирсан гадаад худалдааны тэнцлийн алдагдал мэдээж олон зүйлээс шалтгаалах
боловч Тажикстан улс экспортоор гажууд буюу нийт экспортынх нь талаас илүү хувийг
сүүлийн арван жилд боловсруулаагүй хөнгөн цагаан бүрдүүлж ирснийг анхааруулах нь
зүйтэй.

Мөн газар зүйн байрлалын сул талаас шалтгаалан улс орны хувьд зайлшгүй хэрэгцээ
болсон шатахуун, гурил, эрчим хүч зэргээ гаднаас их хэмжээтэйгээр худалдаж авч байгаа
нь тус алдагдлыг нэмэгдүүлэхэд хүчтэй нөлөөлж байна.

26
Хэсэг 8

Гадаад өрийн өнөөгийн байдал

2006 оны төгсгөлд Тажикстан улс 830 сая долларын өртэй байсан бөгөөд үүний ихэнх нь
урт хугацаат олон улсын өр байсан.

Зураг 14. Гадаад өрийн хэмжээ (2000-2009)


2

1.5

0.5

0
2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009

Хүснэгт 11. ДНБ-д эзлэх гадаад өрийн хувь

2000 2001 2002 2003 2004


128.4 98.4 84.6 66.2 39.7

Тажикстан улсын хувьд 2000 онд бүр ДНБ-ээсээ давах хэмжээний гадаад өртэй байсан бол
энэ нь аажмаар буурч 2004 онд 39.7% хүрсэн байна. Гэхдээ энэ үзүүлэлт тийм ч сайн
үзүүлэлт биш билээ.

Хүснэгт 12. Гадаад өрийн бүтэц

Сая доллар 1,047 100%


Дэлхийн банк 243 23%
ОУВС 116 11%
Бусад (АХБ) 210 20%
2 талт 195 19%
Хувийн 58 6%

Энд Хятад улс Тажикстан улсын голлогч зээлдүүлэгч орон болохыг дурдах нь зүйтэй.
2004 онд тус улсаас зам барихад зориулж хөнгөлттэй нөхцөлтэй 600 сая доллар
зээлдүүлсэн.

27
Хэсэг 9

Гадаадын шууд хөрөнгө оруулалт

Дотогшоо чиглэсэн хөрөнгө оруулалт нь тухайн улсын эдийн засгийн өсөлт, худалдааны
тэнцэл болон эдийн засгийн бусад үзүүлэлтүүдэд эерэгээр нөлөөлдөг. ГШХО нь
технологийн шилжилтийг урамшуулахын хажуугаар ажиллах хүчний чадавхийг
нэмэгдүүлдэг.

Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг Тажикстан улсын гшхо-ын хэмжээ, түүнийг хийдэг
голлох орнууд, гшхо-ын чиглэх салбаруудыг судалж үзэх замаар авч үзнэ.

Тажикстан улсын засгийн газар гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэлээд хүчтэй
дэмждэг бөгөөд аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх, орчин үежүүлэхэд чухал нөлөөтэй
гэж үздэг.

Зураг 15. Гадаадын шууд хөрөнгө оруулалт


(1992-2008)
400

300

200

100

0
1992
1993
1994
1995
1996
1997
1998
1999
2000
2001
2002
2003
2004
2005
2006
2007
2008

1992-1997 онуудад дунджаар 12.67 сая доллар байсан дотогшоо чиглэсэн гшхо 2007, 2008
онуудад 359.9 сая, 375.8 сая доллар болтлоо өссөн.

2000 оны эхэн үе хүртэл Тажиктан улсад хийх гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ
Тажикстан улсын улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал, авлига, дотоодын санхүүгийн
зах зээлийн хоцрогдолтой байдал болон улсын газарзүйн байрлалаас шалтгаалан бага
хэвээр байсан. Тажиксан хөрөнгө оруулалт, техник технологийг татахын тулд татвар,
хураамжийн давуу тал бүхий эдийн засгийн чөлөөт бүс байгуулж эхэлсэн.

28
Доорх хоѐр хүснэгтэнд Тажикстан улсад гшхо хийгч улсууд байгаа хөрөнгө оруулалтын
салбаруудын эзлэх жинг харууллаа.

Хүснэгт 13. Тажикстан улсад гшхо хийсэн орнууд (1993-2001)

Улс ГШХО
Их Британи 44.9
БНСУ 23.6
Итали 20.5
Люксембург 1.9
Голланд 1.6
БНХАУ 1.3
Швейцарь 1.1
ОХУ 0.9
Бусад 4.2

Хүснэгт 14. Тажиксан улсад гшхо хийгдсэн салбарууд (1993-2001 он)

Салбар ГШХО
Уул уурхай 42.1
Нэхмэл 44.6
Аж үйлдвэр 6.8
Барилга 0.2
Тээвэр/харилцаа холбоо 2.6
Бусад 3.7

Гадаадын хөрөнгө оруулалтын давуу тал

Байгалийн нөөц элбэг


Тажикстан улс алт, мөнгө, хөнгөн цагаан болон усны нөөцөөр баян орон. Харьцангуй
хүчтэй хөгжсөн хөдөө аж ахуйн салбар нь гадаадын хөрөнгө оруулагчдад чанартай хөвөн
импортоор авах боломж бүрдүүлдэг. Үүнээс гадна сүрлэг уул, хөндий, цэнгэг гол, нуурууд
нь эко аялал жуулчлалын төв болж болно.
Макро эдийн засгийн тогтвортой байдал

29
Дайны дараах жилүүдэд эрчимтэй явуулсан улс төрийн орчныг тогтворжуулах, эдийн
засгийн салбарыг шинэчлэх алхмууд нь эдийн засгийн гүйцэтгэл, ДНБ-ий хурдацтай өсөлт,
макро эдийн засгийн тогтворжилтонд хүргэсэн нь гадаадын хөрөнгө оруулагчдад таатай
орчныг бүрдүүлж өгч байна.

Боловсролтой, чадварлаг, эрч хүч бүхий ажиллах хүчин

Тажикстан улс аж үйлдвэрийн чадварлаг ажиллах хүчнийг өргөнөөр бэлдэж байгаа бөгөөд
ажилчдад олгох сарын цалин гадаад улсын ажиллагчидтай харьцуулахад гадаадын хөрөнгө
оруулагчдын хувьд харьцангуй бага.

Гадаадын хөрөнгө оруулалтын сул тал

Аюулгүй байдал

Шилжилтийн эхэн үед байсан аюулгүй байдлын асуудал одоо хүртэл байсаар байна.

Тажикстан улсын гадаад өр өндөр

Тажикстан улс хэд хэдэн улсуудтай өрийн талаар хоѐр талт гэрээ хийж байгаа ч гэсэн
гадаад өрийн үзүүлэлт муу хэвээр байсаар байна. Тажикстан улсын зөвхөн хөнгөн цагаан,
хөвөнгөөс хэт хамаарсан байдал нь гадаад өрийн шоконд өртөж улмаар эдийн засгийн
нөхцөл байдлыг муутгах эрсдэлд байлгасаар байна.

Дэд бүтэц муу


Тажикстан улс дэд бүтцээ хөгжүүлэх маш яаралтай хөгжүүлэх яаралтай шаардлагатай
тулгараад байна. Зам сүлжээ, эрчим хүчний секторыг сайжруулах нь гадаадын хөрөнгө
оруулалтыг татахад нэлээд саад болж байна.
Бүсийн хязгаарлалтууд
Төв азийн орнууд бүсийн хүрээндээ зам, эрчим хүч, усны нөөцийн асуудлаа шийдсээр
байна. Тажикстан улс байгалийн хийгээр Узбекистан улсаас хамааралтай байсаар байгааа
бол Узбекистан улс Тажикстанаас усны нөөцөөрөө хамааралтай байсаар байна. Хойд
хэсгийн улсуудтай зөвхөн газраар харилцаж тээвэр хийж байгаа нь хүчтэй саад болж байна.
Бизнесийн эрүүл биш орчин
Тажикстан улсын институци маш муу. Эдийн засгийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх
институтын чадавхи, хууль журмууд нь бизнесийн орчинд нь сөргөөр нөлөөлдөг.

30
Хэсэг 10

Санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал

Тажикстан улсын санхүүгийн байдлыг гадаад валютын нөөцийн хэмжээ болон мөнгөний
нийлүүлэлтийн агрегатын бүтэц, хэмжээ хийгээд төрийн мөнгөний бодлогыг авч үзэх
замаар судална.

2008 оны 12 сарын 31-ны байдлаар Тажикстан улсын нутаг дэвсгэр дээр 112 зээлийн
байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүний 12 нь банк (дотоодын 9, гадаадын
3), 8 нь зээлийн нийгэмлэг, 14 нь микро зээл, хадгаламжийн байгууллага, 37 нь микро
зээлийн байгууллага, 41 нь микро зээлийн сан байна. Арилжааны банкуудын салбаруудын
тоо 2008 онд 233 хүрсэн. Эдгээр зээлийн байгууллагуудын хөрөнгө тус онд 6,135.7 сая
сомони хүрсэн бөгөөд өмнөх оны үетэй харьцуулахад 8.3% өссөн дүнтэй байна.

2008 онд нийт хадгаламжийн хэмжээ 2,180.3 сая сомони хүрсэн бөгөөд үүний 31.0%-ийг
үндэсний мөнгөн тэмдэгтээрх хадгаламж, үлдсэн 69.0%-ийг гадаад валютаарх хадгаламж
эзэлж байна. Харин зээлийн хөрөнгө оруулалт оны эхнээс 22.0%-аар өсч 4,852.6 сая
сомонид хүрсэн.

Гадаад валютын нөөц

Хүснэгт 15. Гадаад валютын нөөц (2004-2009)

Жил Валютын нөөц Өөрчлөлт


2004 $117,600,000
2005 $145,300,000 23.55%
2006 $186,800,000 28.56%
2007 $209,200,000 11.99%
2008 $242,000,000 15.68%
2009 $257,000,000 6.20%

Мөнгөний нийлүүлэлтийн агрегатын бүтэц

Тажикстан улс МО-оос М2 хүртэлх агрегатуудыг тооцдог өнгөрсөн онд мөнгөний


нийлүүлэлт (М2) 1,402.988 сая сомони байсан.

31
Зураг 16. Мөнгөний нийүүлэлтийн бүтэц (2000-
2008)
2,500,000
2,000,000 Банкнаас гадуурхи
1,500,000 мөнгө
1,000,000
М1
500,000
0
M2

Тажикстан улсын хувьд мөнгөний нийлүүлэлтийг харьцангуй их хэмжээгээр хийдэг орон


болох нь мөнгөний нийлүүлэлтийн динамикаас харагдаж байна. 2008 онд нийт мөнгөний
нийлүүлэлтийг өмнөх онтой харьцуулахад 38.66%-аар нэмэгдүүлсэн байна. Бүр 2005 онд
мөнгөний нийлүүлэлтийг 2004 онтой харьцуулахад 103.79%-аар нэмэгдүүлж байжээ.
2000-2008 онуудын жил бүрийн мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг дундажлаад үзэхэд
45.44% байна. 2005 оноос хойш Тажикстан улсын засгийн газар огт бонд гаргаагүй байна.

Төрийн мөнгөний бодлого

Тажикстан улсын Төв банкны мөнгөний бодлогын үндсэн зорилго бол валютын ханшийг
тогтвортой байлгах, валютын зах зээлийн цаашдын өсөлт, хөгжлийг хангах юм. 2008 оны
хувьд үндэсний валютын ханш хамгийн өргөн хэрэглэгддэг гадаад валютын ханш болох
ам.доллар, рубль, еврогийн эсрэг харьцангуй тогтвортой байсан. 1 ам.долларын эсрэг
сомонигийн албан ханш 2008 оны эхэнд 3,4649 байсан бол хугацааны эцэст 3,4519 байсан
буюу 0.4%-аар чангарсан үзүүлэлттэй байна.

Дэлхийн болон Тажикстан улсын санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдлаас болон 2008
онд тус улсын хувьд инфляцийн түвшин нэлээд өндөр хувьтай байсан. Тодруулбал 2008
онд инфляцийн түвшин 11.8%-тай байсан. Инфляцийг бүтцийн хувьд авч үзвэл хүнсний
бүтээгдэхүүний үнэ 13.0%, хүнсний бус бүтээгдэхүүний үнэ 5.0% болон үйлчилгээний үнэ
20.3% тус тус нэмэгджээ. Тус үнийн өсөлтөнд эдийн засгийн өсөлт, бүтээгдэхүүний
нийлүүлэлттэй уялдсан хүн амын орлого, иргэдийн шилжүүлэг, цалингийн өсөлт,
татварын өсөлт зэрэг олон хүчин зүйлүүд нөлөөлсөн. Мөн гадаад хүчин зүйлүүд болон

32
шатахуун, импортын тоног төхөөрөмжийн өсөлт ч инфляцийн түвшин нэмэгдэхэд хүчтэй
нөлөөлсөн.

2008 оны мөнгөний бодлого үндсэндээ эдийн засгийн тогтвортой хөгжлийн чухал хүчин
зүйл болох үндэсний мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадварыг сайжруулах, үнийн
тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн. Төв банк 2008 онд инфляци 15.0%-тай, эдийн
засгийн бодит өсөлт 7.0%-тай байна гэж таамаглаж байсан.

Тажикстан улсын Төв банк 2008 оны эхний хагас жилд хурдацтай өсч байсан нөөц мөнгө,
мөнгөний агрегатууд, инфляцийн түвшинг тодорхой түвшинд барихын тулд мөнгөний
хатуу бодлого барьсан. Үүний дүнд 2008 онд нөөц мөнгө 30.4%-аар өссөн бол М2
мөнгөний нийлүүлэлт 21.8%-аар өссөн.

Үндэсний мөнгөн тэмдэгтийн хэрэглээг урамшуулах, долларжилтын түвшинг бууруулах


арга хэмжээний хүрээнд шаардлагатай байх нөөцийн хувь өөрчлөгдсөн. Одоогоор
үндэсний валютын хадгаламжийн шаардлагатай байх нөөцийн хэмжээ 9.0% бол валютын
хадгаламжийн шаардлагатай байх нөөцийн хэмжээ 11.0% болчихоод байна. 2008 онд
Тажикстан улсын Төв банк 220 сая ам.доллар худалдаж авсан.

Олон төрлийн эрчим хүчний төслүүд болон хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн дүнд 2009
оны макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд тогтвортой байх бөгөөд үйлдвэрлэлийн
хэмжээ нэмэгдэнэ гэж үзсэн.

Гадаад зах зээлийн тогтворгүй байдал болон дотоодын эдийн засгийн нөхцөл байдлаас
үндэслэн 2009 онд Төв банк инфляцийн түвшинг 13.0%-д барих замаар эдийн засгийн
тогтвортой хөгжлийг урамшуулах зорилго тавьсан.

2009 оны хувьд үйлдвэрлэлийн өсөлтийг 7.1%-аас буурахгүй гэж үзсэн бөгөөд үүний дүнд
нөөц мөнгийг 16.0%-аас 18.0%, харин өргөн мөнгийг 13.0%-аас 15.0% болгож өсгөхөөр
шийдсэн.

Үндэсний мөнгөн тэмдэгт болох сомонигийн ханш маш хүчтэй хэлбэлзэх тохиолдолд Төв
банк валютын ханшийг зохицуулах, богино хугацааны маш хүчтэй савлагаас сэргээлийн
зорилготойгоор зах зээлд нөлөөлнө гэж 2009 оны мөнгөний бодлоготоо заасан байна.

33
Банкны системийн цаашдын хөгжлийг хангахын тулд Төв банкнаас дараах арга
хэмжээнүүдийг авахыг тусгасан байна.

Банкны системд гадаад капиталыг татах. Энэ нь зээлийн институтуудын эрүүл


өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, банкны нөөцийг өсгөх, банкны үйлчилгээнүүдийг
сайжруулахад нөлөөлөх болно.
Банкнуудын эрсдлийн үнэлгээний асуудлуудыг сайжруулах
Зээлийн институтуудын хяналтыг сайжруулах. Ингэхдээ корпорацийн удирдлага,
актив пассивын удирдлагыг хүчирхэгжүүлэх.
Зээлийн институудын хөрвөх чадварыг хангахын тулд иргэдийн хадгаламжийг
даатгах стандартыг тодорхойлох.
Алслагдсан уулархаг бүсүүдэд жижиг, дунд хэмжээний зээл олголтыг нэмэгдүүлэх
нөхцөлийг бүрдүүлэх

34
Хэсэг 11.

Хүн ам зүйн хүчин зүйл

Тажикстан улс 2009 оны байдлаар 7,349,145 хүн амтай бөгөөд уг үзүүлэлтээрээ дэлхийд
97-д бичигдэж байна. Хүн амын өсөлтийн түвшин эерэг буюу 1.878% байна. 3

Тажикстан улсын нийт хүн амын тооны динамикыг доор дүрсэллээ.

Зураг 17. Тажикстан улсын хүн (1950-2009)


8000
7000
6000
5000
4000
3000
2000
1000
0
1980

1992
1950
1953
1956
1959
1962
1965
1968
1971
1974
1977

1983
1986
1989

1995
1998
2001
2004
2007
Тажикстан улсын хүн ам нэлээд хурдацтай өсч байгаа болох нь дээрх графикаас харагдаж
байна. Тодруулбал 1950-2009 оны хоорондох хүн амын өсөлт 2.7% байна. Гэхдээ сүүлийн
10 жилийн (2000-2009) дундаж өсөлт 1.86% байсан.

Дундаж наслалт мөн оны үнэлгээгээр 65.33 бөгөөд эрэгтэй хүмүүсийн дундаж наслалт
62.29, эмэгтэй хүний дундаж наслалт 68.52 байна.

Насны бүтцийг аваад үзвэл 0-14 насныхан 34.3%, 15-64 насныхан 62.1%, 65-аас дээш
насныхан 3.6%-ийг эзэлнэ.

Хүйсний харьцаа нь төрөлтөнд 1.05 (эрэгтэй/эмэгтэй) байдаг бол нийт хүн амын хувьд
0.99 (эрэгтэй/эмэгтэй) байдаг.

2000 оны тооллогоор Тажикстан улсын нийт хүн амын 79.9% нь Тажик, 15.3% нь Узбек,
1.1% нь Орос, мөн 1.1% нь Киргиз, үлдсэн 2.6% нь бусад үндэстэн байсан. Хүн амын 90%

3
The World Factbook, 2009

35
нь муслим шашинтай. Албан ѐсны хэл нь Тажик бөгөөд засгийн газар, бизнесийн
байгууллагын хүрээнд орос хэлийг өргөн хэрэглэдэг.

Зураг 18. Хүн амын шилжилт (1991-2007)


0.0

1994

2007
1991
1992
1993

1995
1996
1997
1998
1999
2000
2001
2002
2003
2004
2005
2006
-5.0

-10.0

-15.0

-20.0

Тажикстаны хүн амын дийлэнх хэсэг нь өмнө дурдсаны дагуу Тажик үндэстэн бөгөөд
түүх, соѐлын хувьд Афганистан улстай салшгүй холбоотой. МЭ-ий 819-999 онд Саманид
эзэнт гүрний нэгэн хэсэг байсан Тажикстан улс 20-р зуунд 1991 он хүртэл хуучнаар ЗХУ-
ын бүрэлдэхүүн хэсэг байсан.

1 хүнд ноогдох газар нутгийн хэмжээ ерөнхийдөө 48-50 м.кв байдаг бөгөөд 2007 онд 50.4
м.кв гэж бүртгэгджээ.

Зураг 19. Хүн амын өсөлт (1991-2007)


50.0
40.0
30.0
Төрөлт
20.0
Нас барилт
10.0
Цэвэр өсөлт
0.0

Дээрх графикт хүн амын цэвэр өсөлтийг харууллаа. Хүн амын өсөлт графикаас хэдий
тогтвортой харагдаж байвч тийм ч тогтвортой биш. 2007 онд хүн ам 5.43% өссөн бол 2006
онд 1.38% өссөн. Харин 2005 онд 2.68% буурсан үзүүлэлт байна.

36
Хэсэг 12
Хотжилт ба хүн амын шилжих хөдөлгөөн

Энэ хэсгээрээ Тажикстан улсын хот, хөдөөгийн ялгаа болон хүн амын шилжих
хөдөлгөөнийг судлах болно.

Тажикстан улсын засаг захиргаа дөрвөн мужаас бүрдэх үндсэн муж буюу нийслэл хот нь
Душенбэ хот юм.

Хүснэгт 16. Засаг захиргааны нэгж, газар нутаг, хүн ам

Муж Төв Газар нутаг Хүн ам (2008)


(км²)
Сугд Хужанд 25,400 2,132,100
БН муж Душанбе 28,600 1,606,900
Хатлон Кургонтэба 24,800 2,579,300
Горно-Бодохшан Хоруф 64,200 218,000

1998-2007 оны дунджийг аваад үзвэл нийт хүн амын 73.55% нь орон нутаг, 26.45% нь
хотод амьдарч байна.

Зураг 20. Хот ба хөдөөгийн хүн ам (1991-2007)

6000.0
5000.0
4000.0
3000.0 Хотын хүн ам
2000.0 Хөдөөний хүн ам
1000.0
0.0
1992

1995

1998
1991

1993
1994

1996
1997

1999
2000
2001
2002
2003
2004
2005
2006
2007

Графикаас харахад хөдөөний хүн ам хотын хүн амаас харьцангуй илүү буюу тодруулбал
2007 онд 2.8 дахин их байсан байна. Энэ нь Тажикстан улсын газарзүйн онцлог, хот
хөдөөгийн ялгаа төдийлөн их байдаггүй бөгөөд ард иргэдийн амьжиргааны гол үндэс нь
байгаль байдагтай холбоотой байж болох юм.

37
Хэсэг 13

Байгалийн нөөц, түүний ашиглалт

Энэхүү сэдвийг судлахдаа нөхөн сэргээгдэх ба сэргээгдэхгүй нөөцийн бүтэц, хэмжээ


болон байгалийн нөөц дэх хөрөнгө оруулалтын хэмжээний динамикыг авч үзэх замаар
судална.

Тажикстан улс далайд гарцгүй, уулархаг газар нутагтай боловч алт, мөнгө, ус зэрэг
байгаалийн нөөцөөр баян орон. Хүрээлэн буй орчныг хамгаалах талаар нарийн хууль
журам байдаг хэдий ч түүнийг хэрэгжүүлэх механизм, зохицуулалтын дутмаг байдлаас
шалтгаалан төдий л үр дүнгээ хүрэхгүй байна.

Нийт газрын 82.3%, хөдөө аж ахуйн газрын 97.9% нь элэгдэж, усжуулсан газрын 15% нь
хужиржиж, намаг болох аюултай байна гэж нэгэн судалгаанд дурджээ. Байгалийн
гамшгууд ч гэсэн хүрээлэн буй орчны эвдрэл, сүйрлийн үндсэн шалтгаануудын нэг болж
байна. Өндөр өндөр босоо уулууд, тэдгээрийн тогтворгүй хөрсүүдээс болж жилд 50,000
орчим удаа хөрсний нуралт үүсч байна.

Тажикстанд улсын хувьд “Үндэсний эдийн засгийн хөгжлийн стратеги - 2015”-ийн


“Хүрээлэн буй орчны тулхтай байдлыг сайжруулах” гэсэн бүлэгтээ одоогийн байгалийн
нөөцийн зүй бус ашиглалт, бохирдлыг буурулахын тулд институцын чадавхийг
сайжруулна гэж тусгасан байна. Институцын чадавхыг сайжруулахдаа:

Хүрээлэн буй орчны хууль, журмыг сайжруулах. Байгалийн нөөц, хүрээлэн буй
орчны хамгаалалд чиглэсэн бодлого, төсөл, үйл ажиллагаануудын хоорондын
хамтын ажиллагааны механизмыг хөгжүүлэх
Байгаль хамгаалах төслүүдэд зарцуулагдаж буй засгийн газрын зардал, олон улсын
тусламжийн үр дүнтэй байдлыг хянах механизмыг бий болгох
Хураамж, тарифф, торгуулийг өсгөх
Хүрээлэн буй орчны хяналтын системийг хөгжүүлэх...

Тажикстан улс усны эрчим хүч, зарим төрлийн нефть, алт, мөнгө, уран, мөнгөн ус, бор
нүүрс, цайрны байгалийн нөөц элбэгтэй.

38
Тажикстан улсын нийт газар нутгийн 6.52%-ийг тариан талбайд ашиглаж болох газар
эзэлнэ.

Зураг 21. Түүхийн нефтийн хэрэглээ ба


үйлдвэрлэл (1992-2006)
35
30
25
20
15 Үйлдвэрлэл
10
Хэрэглээ
5
0

2003
1992
1993
1994
1995
1996
1997
1998
1999
2000
2001
2002

2004
2005
2006
Дээрх графикт Тажикстан улсын нефтийн хэрэглээ ба үйлдврэлийг харууллаа.
Ерөнхийдөө нефтийн хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд 2006 онд 33 мянган
баррель нефть хэрэглэжээ. Энд Тажиктан улс нефт үйлдвэрлэдгийг дурдах хэрэгтэй.
Гэхдээ хэмжээний хувьд хэрэглээтэй харьцуулахад өчүүхэн бага буюу ойролцоогоор
жилдээ 250-350 баррель нефтийг үйлдвэрлэдэг.

Хүснэгт 17. Байгалийн хийн үйлдвэрлэл (2004-2009) 16 сая куб.метр

Жил Үйлдвэрлэл Эрэмбэ Өөрчлөлт


2004 50,000,000 77
2005 50,000,000 77 0.00%
2006 30,000,000 80 -40.00%
2007 39,000,000 79 30.00%
2008 32,000,000 83 -17.95%

Хүснэгт 18. Байгалийн хийн хэрэглээ (2004-2009) 542.7 сая куб.метр

Жил Хэрэглээ Эрэмбэ Өөрчлөлт


2004 1,300,000,000 76
2005 1,300,000,000 76 0.00%
2006 1,400,000,000 81 7.69%
2007 1,389,000,000 81 -0.79%
2008 842,000,000 91 -39.38%

39
Хэсэг 14

Боловсролын салбарын өнөөгийн хөгжил

Хүний хөгжлийн үндсэн хүчин зүйлийн хувьд боловсрол нийгэм, соѐл, улс төр,
хүмүүнлэгийн зорилгод хүрэхэд зайлшгүй чухал үүрэг гүйцэтгэдэг.

Тажикстан улсын хувьд боловсролын системийг өндөр чанартай боловсрол, хүйсийн тэгш
байдлыг хангахын тулд төвийн болон орон нутгийн түвшинд хоѐуланд нь шинэчлэл хийх
шаардлагатай байна. Тажикстан улсын хувьд мэргэжлийн, чадварлаг сургуулийн багш нар
дутагдалтай байхын хажуугаар ном, сурах бичгүүд хуучирсан, тухайлбал Тажик, Орос,
Узбек, Туркмен хэл дээрх сураг бичгүүд дутагдалтай байна.

Нэгэн төслийн дүнд дунд сургуульд суралцагчдын тоо 2015 он гэхэд 40%-аар өснө гэсэн
тооцоо байна. Гэтэл энэхүү өсөлтийг өнөөгийн боловсролын системийн хүчин чадал
яагаад ч хүчрэхгүй. Одоо л гэхэд сургуулийн сурагчдад сурах байр дутагдалтай, олон
сургуулийн барилгууд хуучирсан. Бас нэгэн судалгаагаар оюутнуудын ерөнхий
боловсролын сургуулийн 87% нь эрүүл ахуйн шаардлага муу, сургуулиудын 26% нь
халаалтын системгүй, 24% нь усгүй, 35% нь ариун цэврийн өрөөгүй гэж гарчээ. Ер нь
ерөнхий боловсролын институтуудын дийлэнх нь орчин үеийн электрон төхөөрөмж,
компьютер, интернэт холболтын асуудалтай байдаг бөгөөд байлаа гэхэд мэргэжлийн
сургагч байхгүй, цахилгаан нийлүүлэлтийн тасралттай байдаг.

Хөдөө орон нутагт амьдардаг хүүхдүүдийн хувьд хоол тэжээлийн дутагдал, цус багадах
өвчин, халдварт өвчин зэргээс шалтгаалан сургуульд хамрагдахгүй байх нь элбэг.
Сүүлийн жилүүдэд сургуульд хамрагдалтын хүйсийн зөрүү ялангуяа 9-11-р ангид
нэмэгдэж байна.

Төрөөс боловсролын салбарт зарцуулж байгаа зардал 1991 онд ДНБ-ий 8.9% байсан бол
2005 онд 3.2%, 2007 онд 3.4% байсан.

Боловсролын салбарт үр ашигтай удирдлагын саад одоо хүртэл байсаар байгаа бөгөөд
улсын ба хувийн сургуулиудад үр дүнтай хамтын ажиллагаа гэхээр зүйл алга. Энэ нь
хувийн секторын оролцоог ялангуяа сургуулийн өмнөх боловсрол, шинжлэх ухааны дээд
боловсролын салбарт хязгаарлаж байна.

40
“Тажикстан улсын 2015 хүртэлх Үндэсний Хөгжлийн Стратеги”-т 2015 хүртэл
боловсролын салбарт институтын болон эдийн засгийн шинэчлэл хийх бөгөөд мөн он
гэхэд:

Сургалтын стандарт боловсролын бүх түвшинд сайжирсан


15-24 насны хүмүүсийн бичиг үсэгт тайлагдалт 99.1%
Сургуулийн сурагчид 100% сурах бичгээр хангагдсан
Багш нарын 20-25% нь жил бүр мэргэжлийн сургалтанд суудаг байх
Сургуулийн насны хүүхдийн боловсролд хамрагдалт 99%
450 шинэ сургууль шинээр барьсан байх
Бүх сургуулиудыг цэвэр ундны усаар хангасан байх зэрэг зорилгуудыг тусгасан байна.

Ерөнхий боловсролын тогтолцооны тухайд 2007 онд 3830 сургууль, 2008 онд 3810
сургууль бүртгэгдсэн байна. Харин багш нарын хувьд харгалзан 99.9, 99.4 мянган багш
бүртгэгджээ.

Доорх графикт ерөнхий боловсролын сургуульд суралцагчдын тоог илэрхийллээ.

Зураг 22. ЕБС-д суралцагчдын тоо /1992-2008/


2000 1688.4
1451.3
1500 1240.5

1000

500

Графикаас харахд Тажикстан улсын ЕБС-д суралцагчдын тоо ЗХУ задарсны дараах үеэс
буурсан бол 1995 оноос нэмэгджээ. 2008 оны байдлаар нийт 1 сая 692 мянган хүүхэд ЕБС-
д суралцаж байна. Энэ нийт хүн амын 23 орчим хувь болно.

Харин одоо Техник мэргэжлийн сургууль, түүнд суралцагч оюутнуудын тоонд анхаарлаа
хандуулцгаая. 2006 онд Тажикстан улсад техник, мэргэжлийн 70 сургууль бүртэгдсэн.
Үүний өмнөх онд 71 сургууль бүртгэгдэж байсан. Техник мэргэжлийн сургуульд
харьцангуй бага буюу тодруулбал 2006 онд 23,284 оюутан суралцаж байсан дүн байна.

41
Сүүлийн жилүүдэд эдгээр суралцагчдын тоо нэлээд хүчтэй буурчээ. 1991 оны үетэй
харьцуулахад суралцагчдын тоо бараг хоѐр дахин буюу 44.38%-аар буурсан байна.

Зураг 23. Техник, мэргэжлийн сургуульд


суралцагчдын тоо (1991-2006)
50000 41861
40000 30578
30000 23827 23284
20000
10000
0

Харин дараах графикт их дээд сургуулиудын тоог дүрсэллээ. Их, дээд сургуульд
суралцагч оюутнууд 1992-2001 оны хооронд харьцангуй аажим өсөлттэй байсан бол 2002
оноос эхлэн нэлээд огцом, хүчтэй өсч эхэлсэн байна. 2007 онд 146,200 оюутан эрдэмд
суралцаж байсан бол 2008 оны байдлаар 154,200 оюутан суралцаж байгаа дүн байна.

Зураг 24. Их, дээд сургуулийн оюутнуудын тоо


(1992-2008)
200.0
154.2
150.0
84.3
100.0 69.0
50.0

0.0

2008 оны дүн дэх 33 их, дээд сургуулийн тоотой харьцуулахад 1 сургуульд 4672 оюутан
ноогдож байна. Хэдий их, дээд сургуулиудын оюутнуудын тоо харьцангуй олон ч хүйсийн
тэгш бус байдал нэлээд гүнзгийг мэдрэгддэг. Тухайлбал 1992 онд нийт суралцагчдын
33.64% нь эмэгтэй байсан бол энэ тоо 2008 онд улам гүнзгийрч 28.21% болжээ.

42
Тажикстаны засгийн газраас боловсролын салбартаа багагүй хэмжээгүй мөнгө зарцуулдаг
болохыг дараах хүснэгтээс харж болно.

Хүснэгт 19. ДНБ ба төсвийн орлогод эзлэх боловсролын салбарын хувь хэмжээ (2000-2007 он)

2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007


ДНБ-д эзлэх
хувь 2,3 2,4 2,6 0,2 2.7 3.5 3.4 3.4
Төсөвт эзлэх
хувь 16.53 15.94 15.32 13.60 14.87 17.89 17.42 17.79

43
Хэсэг 15

Эрүүл мэндийн салбарын өнөөгийн хөгжил

1000 хүнд ноогдох эхийн эндэгдэл, нэг хүнд ноогдох эмчийн тоо, хүн амын наслалтын
түвшин болон төрөөс эрүүл мэндийн салбарт зарцуулж буй зардлын динамикыг авч үзэх
замаар уг сэдвийг судална.

Тажикстан улсын иргэдийн хувьд эрүүл мэндийн үйлчилгээний хангамж төдий л сайн
биш. Тухайлбал халдварт өвчнүүдийн тархалт, хоол тэжээлийн дутагдал, цэвэр ус хүртэх
хязгаарлагдмал байдал зэрэг нь нярайн болон эхийн эндэгдлийг нэмэгдүүлж байна.

Эрүүл мэндийн салбарын төлбөр иргэдийн хувийн орлого болон гадаадын тусламжаас
ихээхэн хамааралтай болчихоод байна. Тодруулбал сүүлийн жилүүдэд нийт зардлын 70%-
ийг иргэдийн хувийн төлбөр эзэлж байгаа бол төсвийн зардал 16%-ийг, олон улсын
тусламж 14%-ийг эзэлж байна.

Эрүүл мэндийн салбарын ажиллах хүчний чадвар буурч байгаагийн зэрэгцээ хөдөө орон
нутагт ажиллах ажилчид дутагдалтай байна. Энэ нь хүний нөөцийн буруу удирдлага,
цалингийн түвшин доогуур зэргээс болоод эрүүл мэндийн салбарын олон ажилчид өөр
ажил эрхэлж байгаатай холбоотой. Эдгээр асуудлуудын зэрэгцээ эмнэлгийн барилга,
орчин үеийн тоног төхөөрөмжийн дутагдалтай байдал хүчтэй нэрмээс болж байна.

Дараах хүснэгтэнд 10,000 хүнд ноогдох эмчийн тооны динамикыг дүрслэв. Хүн амд
ноогдох эмчийн тоо харьцангуй тогтвортой байгаа бөгөөд тус хугацаанд дунджаар
13.1эмч ноогдож байна.

Зураг 25. 10,000 хүнд ноогдох эмчийн тоо


(1991-2007)
30.0 24.3
21.6
25.0 18.8
20.0
15.0
10.0
5.0
0.0

44
2007 онд 439 эмнэлэг, 38.8 мянган ор, 1692 аптек бүртгэгдсэн байна. Энэ тоо 2006 онд
харгалзан 449, 40.3, 1712 байсан.

Харин одоо хүн амын дундаж наслалтыг дүрсэлье. Тажикстан улсын хувьд бусад зэрэглэл
адил улстай харьцуулахад харьцангуй дундаж наслалт өндөртэй болох нь харагдаж байна.

Зураг 26. Хүн амын дундаж наслалт (1991-


2005)
80.0 70.9 73.2
68.1
70.0
60.0
50.0
40.0 Дундаж
30.0 эрэгтэй
20.0
эмэгтэй
10.0
0.0

2005 онд эрэгтэйчүүдийн дундаж наслалт 68.1 байсан эмэгтэйчүүдийн дундаж наслалт
73.2 байсан.

Засгийн газраас эрүүл мэндийн салбарт хийж буй хөрөнгө оруулалтын хувьд 2007 оны
төсвийн 7.61%-ийг эзэлж байсан.

Зураг 27. Хүн амын өсөлт (1991-2007)


45.0
40.0
35.0
30.0
25.0 Төрөлт
20.0
15.0 Нас барилт
10.0
5.0
Цэвэр өсөлт
0.0
1992

1996
1991

1993
1994
1995

1997
1998
1999
2000
2001
2002
2003
2004
2005
2006
2007

Дээрх графикт 1991-2007 оны хоорон дахь хүн амын цэвэр өсөлтийг дүрсэллээ. Хүн амын
өсөлт графикаас хэдий тогтвортой харагдаж байвч тийм ч тогтвортой биш. 2007 онд хүн
ам 5.43% өссөн бол 2006 онд 1.38% өссөн. Харин 2005 онд 2.68% буурсан үзүүлэлт байна.

45
Хэсэг 16

Татварын систем

Тажикстан улсын татвар 2007 оны 1 сарын 1-нд батлагдсан Тажикстан улсын татварын
хуулинд суурилдаг. Тус хуулинд 20 төрлийн татварыг тусгасан бөгөөд эдгээрийн 16 нь
улсын, 4 нь орон нутгийн татвар.

Хүснэгт 20. Үндэсний татвар

1 Хувь хүний орлогын татвар 8%, 13%


2 Хуулийн этгээдийн ашгийн татвар 25%
3 Нэмэгдсэн өртгийн татвар 0%, 20%
Согтууруулах болон согтууруулах бус ундаа, цуу, тамхи, Харгалзах журмын дагуу
4 автомашины дугуй, машин, алт, мөнгөн эдлэл
Нийгмийн татвар: Харгалзах журмын дагуу
А. Даатгуулагчдад
5 Б. Даатгалд
6 Газрын татвар 20-25%
7 Хэрэглэгчдийн татвар 1%
8 Бизнес эрхлэгчийн орлого дахь хамгийн бага татвар Харгалзах журмын дагуу
9 Зам ашиглагчдын татвар Харгалзах журмын дагуу
10 Хялбарчилсан системийн татвар 4%
Борлуулалтын татвар
А. Хөвөн 10%
11 Б. Хөнгөн цагаан 3%
12 Гаалийн татвар Харгалзах журмын дагуу
13 Төрийн албан хаагчид Харгалзах журмын дагуу
14 ХАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн нийтийн татвар Харгалзах журмын дагуу
15 Бүтээгдэхүүний татвар Харгалзах журмын дагуу
16 Бусад нэмэлт үндэсний төлбөрүүд Харгалзах журмын дагуу

Хүснэгт 21. Орон нутгийн татвар

Орон нутгийн татвар Хувь


1 Жижиглэн худалдааны татвар 3%-аас дээш
2 Үл хөдлөх хөрөнгийн татвар Харгалзах журмын дагуу
3 Тээврийн хэрэгсэл эзэмшигчийн татвар Харгалзах журмын дагуу
4 Бусад нэмэлт орон нутгийн төлбөрүүд Харгалзах журмын дагуу

Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготойгоор дараах тохиолдлуудад


хөрөнгө оруулагчийг ашгийн татвараас чөлөөлнө гэж тус хуулийн 145-р зүйлд заажээ.

2 жилийн хөрөнгө оруулалтын дүн нь 500 мянган доллар хүртэлх


3 жилийн хөрөнгө оруулалт нь 500 мянгааас 2 сая доллар хүртэлх

46
4 жилийн хөрөнгө оруулалт нь 2 саяаас 5 сая доллар хүртэлх
5 жилийн хөрөнгө оруулалт нь 5 сая доллараас давах.

Татвар 1 жилд Хугацаа Татварын Татвар тооцох Нийт


төлөх тоо (удаа) хувь суурь татварын
хувь
Замын татвар 12 - 2.00% орлого 35.4
Нийгмийн татвар 12 48 25.00% цалин 28.5
Корпорацийн ашгийн 12 80 25% Татвар төлөх 17.7
татвар ашиг
Үндсэн хөрөнгийн зардал 1 - 0.96 -2.5% Кв.метр 3.7
Тээврийн зардал 1 - 4.5% Хөдөлгүүрийн 0.6
чадал
Хүүний татвар 0 - 12.00% хүү 0.3
Газрын татвар 4 - 0.05% Кв.метр 0.1
Худалдааны татвар 0 - 3.00% Орлогот
НӨАТ 12 96 20.00% Өртөгт нэмэх
Нийт 54 224 85.9

47
Хэсэг 17

Улс төрийн системийн бүтэц, түүний зохион байгуулалт

Тажикстан улс тусгаар тогтнолоо 1991 оны 9 сарын 9-нд хуучин ЗХУ-ийн задран уналтын
үеэр олж авсан. Тус тогтносныхоо дараахан 1992-1997 онуудад иргэний дайнд нэрвэгдсэн.
Энэхүү иргэний дайныг голлон зохион байгуулагчид нь хуучин эрх баригчид болон
ардчилсан, либерилагч шинэчлэгчид болох Нэгдсэн тажик сөрөг хүчин бүлэглэл байсан.
1997 он гэхэд хуучин эрх баригч Кюлабигаар толгойлуулсан Тажикийн засгийн газар нь
Нэгдсэн тажик сөрөг хүчний бүлэглэлтэй эрх мэдэл хуваах энх тайвны гэрээг амжилттай
байгуулсан бөгөөд 2000 оноос энэхүү гэрээ нь хэрэгжиж эхэлсэн.

Тажикстан өөрийн нэгдмэл, цогц засгийн газрыг аажмаар бүрдүүлж байгаад бөгөөд
өөрийн орны хилийн шугамыг хамгаалахдаа Оросын талын цэрэг, зэвсгийн тусламжийг
хуучин ЗХУ-д байх үеийн адил авч байна. Одоогоор Тажикстанд Оросын 201-р моторт
буун дивиз байрладаг.

Тажиктан улс бол төв ази дахь цорын ганц парламентдаа шашны намын төлөөлөлтэй улс
юм. Тус нам нь Исламийн сэргээн босголтын нам болно.

2001 он дахь Талибаны сүйрлийн өмнөхөн Афганистанд дэгдсэн иргэний дайн


ньТажикстаны ихээхэн хүчин чармайлтаар олсон, хэврэг энх тайванг алдагдагдуулах
хилийн нөлөөг бий болгосон. 1999, 2000 оны намар Узбекистаны Исламын хөдөлгөөн тус
улсыг Узбекистаны засгийн газрын эсрэг ашигласан. Орос, Европын зах зээлээр дамжин
Афганистан улсаас Тажикстан улс руу гэмт хэрэг, хахууль, ДОХ, эдийн засгийн гуйвуулга
зэрэг сөрөг нөлөөнүүд заналхийлж байна.

Ерөнхийлөгч

Тажикстан улсын одоогийн ерөнийлөгч бол Эмомали Рахмон бөгөөд 1994 оны 11 сарын 6-
нд ерөнхийлөгч болсон. Харин ерөнхий сайд нь Огил Окилов болно. Окилов 1999 оны 1
сарын 20-нд ерөнхий сайд болсон бөгөөд тус хоѐр эрх баригч хоѐулаа Тажикстаны ард
түмний ардчилсан намын төлөөлөл болно.

48
Тажикстан улс одоогоор нэг нам давамгайлсан төртэй бөгөөд голлох нам нь Тажикстаны
Ард түмний Ардчилсан Нам болно.

Ерөнхийлөгч нь шууд сонгогдох бөгөөд төрийн болон засгийн газрын тэргүүн байна.
Ерөнхийлөгч еөрнхий сайд болон засгийн газрын гишүүдийг парламентын
зөвшөөрөлтэйгөөр сонгодог. Тиймээс Тажикстан нь ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс
юм. Тажикстан 2003 оны 6 сарын 22-нд үндсэн хуулийн бүх нийтийн санал хураалтыг
явуулсан бөгөөд тус үндсэн хуулинд оруулсан өөрчлөлтөөр ерөнхийлөгчийн албыг дахин
сонгогдож болох нөхцөлтэйгөөр долоон жилийн хугацаатай болгосон. Тус өөрчлөлтийн
дагуу Эмомали Рахмоны 2006 онд сонгогдсон ерөнхийлөгчийн сонгуулийг түүний анхны
долоон жил хэмээн тооцсон бөгөөд магадгүй 2013 онд дахин ялбал 2020 он хүртэл төрийн
эрх барих боломж түүнд бүрдэх юм.

Газарзүйн байрлалын онцлогоос болж ѐс төдий ерөнхий сайдын албан тушаалд хойд
нутгаас гаралтай хүнийг сонгодог. Учир нь одоогийн ерөнхийлөгч Эмомали Рахмон нь
өмнөд нутгаас гаралтай хүн юм.

Хууль тогтоох байгууллага

Хууль тогтоох дээд байгууллага Дээд ассембле нь хоѐр танхимтай. Төлөөлөгчдийн


ассембле нь 5 жилийн хугацаатай сонгогддог 63 гишүүнтэй. Харин Үндэсний ассембле нь
5 жилийн эрх бүхий 33 гишүүнтэй бөгөөд тэдгээрийн 8-ыг нь ерөнхийлөгч томилдог.

Эрх баригч хүчин Ард түмний ардчилсан нам 2005 оны сонгуулиас хойш хоѐр танхимыг
хоѐуланг нь удирдаж байгаад бөгөөд төлөөлөгчдийн ассембегийн 63 суудлын 52-ыг нь
эзэлдэг. 2006 онд Төлөөлөгчдийн ассемблед 11 эмэгтэй, Үндэсний ассемблед 5 эмэгтэй
гишүүн байсан.

Шүүх байгууллага

Үндсэн хууль нь хараат бус шүүх засаглалыг илэрхийлнэ. Дээд шүүх бол хамгийн эцсийн
шүүх. Бусад шүүхүүд нь Дээд эдийн засгийн шүүх ба Үндсэн хуулийн цэц болно.
Ерөнхийлөгч эдгээр гурван шүүхийн шүүгчдийг хууль тогтоох байгууллагын

49
зөвшөөрөлтэйгээр томилдог. Мөн үүнээс гадна цэргийн шүүх гэж бий. Бүх шүүхийн
шүүгчид 10 жилийн хугацаатайгаар сонгогддог.

Шүүх систем нь орон нутгийн, дүүргийн, бүсийн ба үндэсний гэсэн түвшинтэй бөгөөд
түвшин бүрийн шүүх нь доод түвшнийхээ шүүхийн давж заалдах шүүх нь болж өгдөг.
Тажиксанд олон нийт нь шүүхийн системдээ итгэдэггүй учраас шүүхийн шийдвэрийг
давж заалдах нь ховор.

Хэдийгээр шүүх засаглалыг хараат бус хэмээн нэрлэдэг ч гэмт хэргийн болон бусад
бүлэглэлүүд шүүхийн үйл ажиллагаанд нөлөөлдөг. Шүүгчдийг хахуульдах нь Тажикстан
улсад түгээмэл тохиолдоно.

Удирдлагын хэсгүүд

Тажикстан улс удирдлагын 4 хэсэгтэй. Удирдлагын хэсэг нь Монголоор бол баруун, зүүн,
төвийн, өмнөд гэж бүсүүдэд хуваагддаг шиг газар нутгийн байршлаараа дөрөв хуваагдсан
бүсүүд юм. Бүс бүр дотроо хэд хэдэн дүүргүүдэд хуваагдана. Дүүргүүд нь тосгон буюу
жамаотоос бүрдэнэ. 2008 оны байдлаар Тажикстан улсад 58 дүүрэг, 367 жамаот байна.

50
Дүгнэлт

Энэ судалгааны ажлаар Тажикстан улсын улсын бодит эдийн засаг (ДНБ, түүний
бүрэлдэхүүн, нэг хүнд ноогдох орлого, төсөв...), гадаад харилцаа (экспорт,
импорт,гадаадын шууд хөрөнгө оруулалт, гадаад өр, худалдааны саад хориг...), хүн ам
зүйн хүчин зүйл (хүн амын тоо, хүн амын насны бүтэц...), ядуурал, байгалийн нөөц
баялаг, хотжилт зэрэг нийт 17 бүлэг үзүүлэлтийг тоон болон чанарын мэдээлэл ашиглан
судаллаа.

Судалгаа хийхээс өмнө Тажикстан улсын талаар нутгийн дийлэнх хэсгийг уулархаг газар
эзэлдэг, далайд гарцгүй, бүс нутгийн мөргөлдөөн ихтэй гэсэн хөнгөн төсөөллөөс өөр
нарийн төсөөлөл байсангүй. Ингээд Тажикстан улсыг судалснаас хойш тус улсыг өрөвдөх
улмаар хайрлах хүсэл бий болсныг нуух юун. Учир нь судалж буй бараг бүх үзүүлэлтийн
хувьд дэлхийн хамгийн муу үзүүлэлттэй орнуудын нэг байлаа. Боловсролын салбарыг
судалж байхад нийт сургуулийнх нь дөрөвний нэг нь цэвэр усгүй, бараг дийлэнх нь
интернэтийн цахим сүлжээгүй, эдийн засгийн салбарыг судалж байхад хэдийгээр тус улс
сүүлийн арван жилд эдийн засгийн гайхалтай өсөлтийг үзүүлж буй боловч нийт
үйлдвэрлэлийн хэмжээ нь дэлхийн бусад улсуудтай харьцуулахад маш бага, гадаад
худалдааны тэнцэл маш алдагдалтай гэсэн маш олон сөрөг үзүүлэлтүүд байлаа.

Тажикстан улс хөнгөн цагаан, алт зэрэг байгалийн нөөцөөр баян орон бөгөөд эдгээр
байгалийн баялгийн экспортоос олох орлого нь тус улсын ДНБ-ий дийлэнх хувийг эзэлдэг
нь яах аргагүй Монгол улстай адил талыг бий болгож байлаа.

Уг судалгааны ажлыг хийснээр нэгд надад Тажикстан улсад очих гүн эрмэлзлэл,
цаашилбал тус улсад боломжоороо хөрөнгө оруулалт хийх, тусламж үзүүлэх хүслийг бий
болголоо.

Хоѐрт, улс орнуудын нийгэм, эдийн засаг, хүн ам зүй зэрэг үзүүлэлтүүдийн судалгаа хийх
туршлагыг бий болгосон бөгөөд ядаж л интернэтээс өгөгдөл хайх талаар сайн туршлага
суулаа.

Энэ дашрамд Тажикстан улсын Статистикийн хороо болон Төв Банкны хамт олон,
сайтанд баярлаж буйгаа илэрхийлье.

51
Ашигласан материал

1. http://stat.tj/ - Тажикстан улсын Статистикийн хороо


2. http://www.nbt.tj/en/ - Тажикстан улсын Төв банк
3. http://imf.org/tajikstan - ОУВС-ийн вэбсайт
4. The World Factbook, 2009
5. “National Development Strategy of Tajikistan for 2015”
6. http://indexmundi.com/ - Дэлхийн улс орны үзүүлэлтүүд (The World CIA Factbook-
ийн сайжруулсан хувилбар)
7. http://en.wikipedia.org/wiki/Tajikstan
8. http://en.wikipedia.org/wiki/Government_of_Tajikistan
9. http://en.wikipedia.org/wiki/Economy_of_Tajikistan
10. http://unctad.org/tajikistan
11. http://economywatch.com/tajikistan
12. http://hdrstats.undp.org/fr/countries/country_fact_sheets/cty_fs_TJK.html
13. Tax Code of the Republic of Tajikistan
14. http://nso.mn/ - МУ-ын Үндэсний Статистикийн хороо

52
Хавсралт

Хавсралт 1

Экспорт
/мян.дол/
Хөнгөн
Экспорт Өсөлт цагаан
1998 586,134.9 233,620.6
1999 688,686.1 0.17 308,096.9
2000 838,926.5 0.22 433,555.3
2001 651,570.7 -0.22 398,397.1
2002 697,078.5 0.07 398,555.2
2003 797,898.5 0.14 429,553.8
2004 914,923.7 0.15 563,354.4
2005 908,716.7 -0.01 563,016.0
2006 1,399,022.5 0.54 1,049,510.2
2007 1,468,170.2 0.05 1,082,982.5
2008 1,406,349.5 -0.04 1,012,991.6
Эхний 3
улирлаар 2009 712713.80 -0.49 401997.1

Хавсралт 2

Импорт
/мян.дол/
Импорт Өсөлт хөн/цаг оксид шатахуун гурил
1998 711,563.4 113,704.0 75,953.3 12,584.4
1999 663,135.7 -6.81 128,675.1 51,737.9 13,043.2
2000 859,444.9 29.60 198,542.3 68,008.7 8,341.5
2001 687,529.4 -20.00 185,030.1 73,218.2 7,448.7
2002 687,491.9 -0.01 178,009.1 69,575.1 12,360.8
2003 881,303.9 28.19 235,813.4 73,009.3 18,772.1
2004 1,375,227.7 56.04 284,789.6 106,833.8 33,343.1
2005 1,329,799.3 -3.30 361,823.0 126,129.0 45,434.0
2006 1,722,614.4 29.54 386,670.0 191,366.6 48,952.7
2007 2,455,444.4 42.54 376,583.1 275,292.1 95,015.3
2008 3,269,803.0 33.17 377,708.5 412,510.1 148,632.1
Эхний 3
улирлаар 2009 1821358.10 -44.30

53
Хавсралт 3

Гадаад
худалдааны
тэнцэл

/мян.дол/ Экспорт Импорт Тэнцэл


1998 586,134.9 711,563.4 -125,428.5
1999 688,686.1 663,135.7 25,550.4
2000 838,926.5 859,444.9 -20,518.4
2001 651,570.7 687,529.4 -35,958.7
2002 697,078.5 687,491.9 9,586.6
2003 797,898.5 881,303.9 -83,405.4
2004 914,923.7 1,375,227.7 -460,304.0
2005 908,716.7 1,329,799.3 -421,082.6
2006 1,399,022.5 1,722,614.4 -323,591.9
2007 1,468,170.2 2,455,444.4 -987,274.2
2008 1,406,349.5 3,269,803.0 -1,863,453.5
Эхний 3
улирлаар 2009 712713.80 1821358.1 -1,108,644.3

Хавсралт 4. 1 хүнд ноогдох бодит ДНБ /ам.доллар/

1 хүнд ноогдох
бодит ДНБ Өсөлт
1992 1,226.65
1993 1,097.09 -10.56
1994 867.719 -20.91
1995 752.275 -13.30
1996 722.518 -3.96
1997 740.674 2.51
1998 776.329 4.81
1999 803.096 3.45
2000 898.664 11.90
2001 1,004.70 11.80
2002 1,106.34 10.12
2003 1,237.72 11.88
2004 1,394.77 12.69
2005 1,525.21 9.35
2006 1,675.08 9.83
2007 1,846.36 10.23
2008 2,022.64 9.55
2009 2,082.77 2.97

54
Хавсралт 5 ДНБ-ий бүтэц /хувь/

Тээвэр,
Аж Хөдөө харилцаа Татварын
үйлдвэр аж ахуй Барилга Худалдаа холбоо орлого Бусад ДНБ
1995 34.09 36.7 3.15 7.59 4.44 4.58 9.47 100
1996 25.71 36.01 2.56 14.62 4.02 7.59 9.50 100
1997 21.99 32.01 2.74 20.49 2.91 9.61 10.25 100
1998 20.10 25.11 3.85 22.08 4.17 7.59 17.10 100
1999 21.68 25.38 5.43 19.73 7.36 7.29 13.13 100
2000 33.15 25.12 2.13 10.72 4.75 8.38 15.74 100
2001 33.47 23.81 2.72 10.47 4.98 8.98 15.57 100
2002 33.10 22.23 2.05 11.39 5.50 9.86 15.87 100
2003 30.37 24.19 2.87 11.21 5.34 10.68 15.34 100
2004 23.64 19.22 7.47 16.11 6.63 11.02 15.91 100
2005 22.72 21.19 4.64 16.19 7.40 11.53 16.32 100
2006 21.3 21.5 6.1 16.9 7.2 11.4 15.71 100
2007 15.4 19.8 8.7 19.8 5.1 11.9 19.36 100

Хавсралт 6. Бодит ДНБ /тэрбум сомони/

Real GDP (PPP) Өсөлт


1992 6,769
1993 6,150.00 -9.14
1994 4,936 -19.74
1995 4,409 -10.68
1996 4,297 -2.54
1997 4,447 3.49
1998 4,736 6.50
1999 4,983 5.22
2000 5,513 10.64
2001 6,213 12.70
2002 6,888 10.86
2003 7,754 12.57
2004 8,794 13.41
2005 9,674 10.01
2006 10,689 10.49
2007 11,852 10.88
2008 13,062 10.21
2009 13,531 3.59

55
Хавсралт 7. Төсвийн орлого, зарлага /мян.сомонин/

2008 2007

ДНБ-д ДНБ-д
Хэмжээ эзлэх % Хэмжээ эзлэх %
Төсвийн орлого 5231.4 29.7 3765.7 29.5
Төсвийн зардал 4823.8 27.4 3494.8 27.3
Алдагдал эсвэл
ашиг 407.6 2.3 270.9 2.2

Хавсралт 8. ЕБС-ийн тоо, багш, оюутан

Багш
Сургуулиудын Сурагчдын нарын тоо
тоо тоо /мянга/ /мянга/
1992 3229 1325.4 99.1
1993 3320 1272.7 99.1
1994 3377 1240.5 100.0
1995 3443 1288.1 95.7
1996 3460 1322.8 92.8
1997 3470 1340.9 92.6
1998 3524 1388.9 91.3
1999 3560 1451.3 94.9
2000 3591 1479.3 96.8
2001 3604 1521.8 98.5
2002 3695 1579.5 100.2
2003 3729 1636.7 101.0
2004 3745 1660.0 101,5
2005 3775 1673.8 99.1
2006 3804 1682.2 98.9
2007 3830 1688.4 99.9
2008 3810 1692.1 99.4

Хавсралт 9. Гуйвуулга /сая доллар/

2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009

Дотогшоо 79 146 252 467 1,019 1,691 2,544 1,815

Гадагшаа 13 64 119 145 395 184 184

56
Хавсралт 10. Хүн амт, түүний өсөлт /мянган хүн/

Хүн ам Өсөлт
1980 3966.43 2.68
1981 4072.97 2.69
1982 4185.26 2.76
1983 4304.08 2.84
1984 4430.62 2.94
1985 4568.8 3.12
1986 4715.51 3.21
1987 4864.64 3.16
1988 5005.73 2.90
1989 5148.31 2.85
1990 5272.33 2.41
1991 5407.17 2.56
1992 5500.03 1.72
1993 5546.63 0.85
1994 5604.49 1.04
1995 5678.23 1.32
1996 5764.36 1.52
1997 5864.69 1.74
1998 5983.49 2.03
1999 6110.86 2.13
2000 6229.7 1.94
2001 6339.1 1.76
2002 6452.01 1.78
2003 6567.85 1.80
2004 6688.43 1.84
2005 6814.79 1.89
2006 6944.06 1.90
2007 7076.6 1.91
2008 7213.67 1.94
2009 7349.145 1.88

57
Хавсралт 11. ГШХО /сая доллар/

1992 9
1993 9
1994 12
1995 10
1996 18
1997 18
1998 30
1999 7
2000 24
2001 9
2002 36
2003 32
2004 272
2005 54
2006 339
2007 360
2008 376

Хавсралт 12. Мөнгөний нийлүүлэлт /мянган сомони/

c)
Банкнаас b) засгийн
гадуурхи M1 a) хугацаатай M2 газрын
мөнгө (M1=MO+a+b) харилцах хадгаламж (M2=M1+c) бонд
2000 86,773 106,881 17,804 2,304 106,909 28
2001 103,631 140,551 25,264 11,656 140,564 13
2002 135,988 201,581 37,610 27,983 202,192 611
2003 158,078 258,570 64,613 35,879 266,703 8,133
2004 449,367 542,189 62,425 30,397 543,503 1,314
2005 536,587 669,184 77,964 54,633 669,184 0
2006 824,472 1,026,964 130,245 72,247 1,026,964 0

Хавсралт 13. ХХИ

1980 1985 1990 1995 2000 2005 2006 2007


Дундаж наслалт 0.623 0.640 0.632 0.622 0.642 0.677 0.684 0.691
Боловсролын индекс 0.910 0.882 0.885 0.896 0.896 0.896
ДНБ-ий индекс 0.592 0.581 0.405 0.394 0.459 0.468 0.478
ХХИ 0.707 0.636 0.641 0.677 0.683 0.688

58

You might also like