You are on page 1of 2

Та иргэний үнэмлэхтэй холбоотой асуудлаа хэрхэн шийдвэрлүүлэх вэ?

Уншигч таныг Монгол улсын иргэн мөн болохыг батлах цорын ганц баталгаа болсон
иргэний үнэмлэхтэй холбоотой асуудлуудаа хэрхэн шийдвэрлүүлэхээ мэдэхгүй байгаа бол
доорх мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.
Та иргэний үнэмлэхээ шинээр авах гэж байгаа бол дараах бичиг баримтыг бүрдүүлээрэй.
Үүнд:
1. Төрсний гэрчилгээ
2. Эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбар
3. Оршин суугаа хорооноос тодорхойлолт
4. Сургуулийн тодорхойлолт
5. Цээж зураг /регистрийн дугаартай 3%/
6. Иргэний үнэмлэх авах наснаас /16 нас/ нэг жилээс дээш хугацаагаар хэтэрсэн бол
ИБМУТ-ийн иргэний баримтын төв архиваас иргэний үнэмлэх авсан эсэх тухай
тодорхойлолт, нэмэлт бичиг баримт. Үүнд:
/- 8,10 дугаар анги төгссөн монтаж зураг,
- гадаад паспорт болон бусад зурагтай баримт бичиг/ бүрдүүлнэ.
7. Иргэний үнэмлэх авахад шаардагдах хураамжуудыг тушаасан баримтууд. Үүнд:
- Иргэний үнэмлэхний 6000₮
- Ттэмдэгтийн хураамж 1500₮
- Анкет 500
- Иргэн өөрийн биеэр байна.
Харин та иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн тохиолдолд дээрх бичиг баримт дээр нэмж
дараах баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
1. Оршин суугаа хороондоо өргөдөл гаргаж, анкет бөглөнө.
2. Өргөдлийн анкетийн байцаагчийн тэмдэглэл хэсгийг НИБМА-нд байцаагчаар
бичүүлнэ. /зургийн баталгаажилт/
3. Иргэний үнэмлэх авахад шаардагдах хураамжуудыг тушаасан баримтууд
/ - Иргэний үнэмлэхний 6000₮
- Тэмдэгтийн хураамж 1500₮
- Анкет 500 ₮
- Иргэний үнэмлэх хүчингүй болгох 3000₮
- Торгууль төлөх бол 1000-5000₮/

Та хугацаа нь дууссан иргэний үнэмлэхээ сунгах гэж байгаа бол /25, 45 насанд/ дээрх
бичиг баримт дээр нэмж дараах баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
1. Хугацаа дууссан иргэний үнэмлэх
2. Иргэний үнэмлэхний хугацаа дуусаад зургаан сараас дээш
хугацаа болсон бол торгууль төлнө. / торгууль нь 40000₮/
Хэрвээ та хөдөө орон нутгаас УБ хотод шилжин ирж байгаа 16 нас хүрч байгаа бол дээрх
бичиг баримт дээр нэмж дараах баримтыг бүрдүүлнэ. Үүнд::
1. Шилжин ирэх иргэдийн өргөдлийн анкет авч бөглөнө
2. Анкетан дээрээ оршин суугаа гэрийнхээ хаягийг хорооны засаг даргаараа бичүүлж
ирнэ.
3. 3*4 хэмжээтэй нэг хувь цээж зураг
4. Аймгаас хасагдсан ХААТР-24 маягт
Хэрвээ та иргэний паспортоо иргэний үнэмлэхээр солиулах бол дээрх бичиг баримт дээр
нэмж дараах баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
1. Иргэний паспорт /зургийн баталгаажилт хийлгэсэн байна/
Хөдөө орон нутгаас УБ хотод шилжин ирж байгаад иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн иргэд
дээрх бичиг баримт дээр нэмж дараах баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
1. Хотод оршин суух хорооноос шилжин ирэх иргэдийн өргөдлийн анкет авч, анкетан
дээрээ оршин суугаа гэрийнхээ хаягийг хорооны засаг даргаараа бичүүлж ирнэ.
2. 3*4 хэмжээтэй хоёр хувь цээж зураг
3. Төрсний гэрчилгээ/1950 оноос хойш төрсөн иргэдийн төрсний гэрчилгээ зайлшгүй
шаардлагатай/
4. Аймгаас хасагдсан ХААТР-24 маягт
5. Хорооны засаг даргаас иргэний үнэмлэх паспортоо алдсан тухай өргөдлийн анкет
авч мөн оршин суух хаягаа бичүүлнэ.
6. Иргэний үнэмлэхээ алдсан бол иргэний бүртгэл мэдээллийн албанд ирж, зургийн
баталгаажилт хийлгэнэ.
7. Эхийгээ дагаж ирж байгаа 0-16 хүртэлх насны хүүхдийн төрсний гэрчилгээ
/төрсний гэрчилгээ гээгдүүлсэн бол ИМБУТ-ийн архивын лавлагаа авна
Хөдөө орон нутгаас УБ хотод шилжин ирэгсэд:
1. Хотод оршин суух хорооноос шилжин ирэх иргэдийн өргөдлийн анкет авч, анкетан
дээрээ оршин суугаа гэрийнхээ хаягийг хорооны засаг даргаараа бичүүлж ирнэ
2. 3*4 хэмжээтэй нэг хувь цээж зураг
3. Иргэний үнэмлэх
4. Аймгаас хасагдсан ХААТР-24 маягт

You might also like