You are on page 1of 11

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

МЕТАЛ МАТЕРИАЛЫГ ХАЙЛУУЛЖ ГАГНАХ


ҮЕИЙН ЧАНАРЫН ШААРДЛАГА. 1-Р ХЭСЭГ:
ЧАНАРЫН ШААРДЛАГЫН ТОХИРОХ
ТҮВШНИЙГ СОНГОХ ШАЛГУУР

MNS ISO 3834-1 : 2010

Албан хэвлэл

СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР

УЛААНБААТАР ХОТ

2010 ОН
Стандартчилал, Хэмжил Зүйн Газар (СХЗГ)
Энх тайваны өргөн чөлөө 46А
Шуудангийн хаяг
Улаанбаатар-13343, Ш/Х - 48
Утас: 976-51-263860 Факс: 976-11-458032
E-mail: masm@mongol.net; standardinform@masm.gov.mn
www.estandard.mn
www.masm.gov.mn

© СХЗГ, 2010

“Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” Монгол улсын хуулийн дагуу энэхүү


стандартыг бүрэн, эсвэл хэсэгчлэн хэвлэх, олшруулах эрх нь гагцхүү СХЗГ
(Стандартчиллын төв байгууллага)-т байна.

2
MNS ISO 3834-1 : 2010

АГУУЛГА

хуудас

Өмнөх үг . . . . . . . . . . iv

Танилцуулга . . . . . . . . . v

1. Хамрах хүрээ . . . . . . . . . 1

2. Норматив ишлэл . . . . . . . . 1

3. Нэр томьёо, тодорхойлолт . . . . . . . 1

4. ISО 3834 стандартын нийтлэг зүйл . . . . . . 2

5. Чанарын шаардлагын тохирох түвшнийг сонгох . . . . 3

6. ISО 3834 стандартыг хэрэглэх үед нэмэлт болгон ашиглах чанарын


удирдлагын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг . . . . . 4

А хавсралт (мэдээллийн) ISО 3834 стандартыг сонгох шалгуур . . 5

3
ӨМНӨХ ҮГ

ОУСБ (Олон улсын стандартчиллын байгууллага) нь үндэсний стандартчиллын


байгууллагуудын (ОУСБ-ын гишүүн байгуулагуудын) дэлхий дахины холбоо юм.
Олон улсын стандарт боловсруулах ажлыг ОУСБ-ын техникийн хороодоор
дамжуулан хийнэ. Тухайн техникийн хорооны хариуцах асуудлыг сонирхсон
гишүүн байгууллага бүр уг хороонд төлөөлөлтэй байх эрхтэй. ОУСБ-тай харилцаа
бүхий засгийн газрын болон засгийн газрын бус олон улсын байгууллагууд уг
ажилд мөн оролцоно. ОУСБ нь цахилгаан техникийн стандартчиллын салбарт
Олон улсын цахилгаан техникийн комисс (ОУЦТК)-той нягт хамтран ажиллана.

Олон улсын стандартыг ISO/IEC-ийн удирдамжийн 2-р хэсэгт заасан дүрэмд


нийцүүлэн боловсруулна.

Техникийн хорооны гол зорилт нь олон улсын стандарт боловсруулж бэлтгэх ажил
юм. Техникийн хороогоор авч хэлэлцэх олон улсын стандартын төслийг санал
хураалтад оролцох гишүүн орнуудын холбогдох байгууллагад тарааж өгсөн байна.

Олон улсын стандартыг батлаж гаргахад санал хураалтад оролцсон гишүүн


байгууллагуудын 75 –аас доошгүй хувь нь дэмжсэн байх шаардлагатай.

Энэ баримт бичгийн зарим хэсэг нь зохиогчийн эрхийн асуудалтай холбоотой зүйл
байж болохыг анхаарах нь зүйтэй. Зохиогчийн эрхтэй холбоотой аливаа
асуудлаар ISO хариуцлага хүлээхгүй.

Олон улсын стандарт ISO 3834-1-ыг “Гагнуур, гагнууртай холбоотой технологи


ажиллагаа” ISO/TC-44 Техникийн хорооны “Металын гагнууртай холбоотой
шаардлагыг нэгтгэх” 10-р дэд хорооноос бэлтгэн гаргав.

Энэхүү хоёрдугаар хэвлэл нь нэгдүгээр хэвлэл (ISO 3834-1:1994)-ийг хүчингүй


болгон шинэчилж оронд нь гаргаж байгаа стандарт юм.

ISО 3834 цуврал стандарт нь “Метал материалыг хайлуулж гагнах үеийн чанарын
шаардлага” гэсэн ерөнхий нэрийн дор дараах хэсгүүдээс бүрдэж байгаа байгаа
юм. Үүнд:
- 1-р хэсэг: Чанарын шаардлагын тохирох түвшнийг сонгох шалгуур
- 2-р хэсэг: Чанарын бүх талын шаардлага
- 3-р нэсэг: Чанарын стандарт шаардлага
- 4-р хэсэг: Чанарын ердийн шаардлага
- 5-р хэсэг: ISО 3834-2, ISО 3834-3, ISО 3834-4 стандартын шаардлагыг
мөрдүүлж хэрэгжүүлэх үеийн баримт бичгийн бүрдүүлэлт

ТАЙЛБАР: ISO/TR 3834-6 –ийн техникийн тайланд ISО 3834 цуврал стандартын “Метал
материалыг хайлуулж гагнах үеийн чанарын шаардлага” 6-р хэсэг, “ISО 3834 стандартыг хэрэглэх
заавар”- ыг гаргахаар бэлтгэж байгааг тэмдэглэжээ.

Энэ стандартыг Монголын материал судлал гагнуурын нийгэмлэгийн гүйцэтгэх


захирал Г.Дорж орчуулж, ШУТИС-ийн Үл эвдэх сорилын төвийн захирал, Үл эвдэх
сорилтын монголын нийгэмлэгийн тэргүүн доктор, дэд профессор
Б.Түмэндэмбэрэл хянаж, СХЗГ-ын дэргэдэх Сорилтын стандартчиллын дэд
хорооны хурлаар хэлэлцэж зөвшилцсөн болно.

4
MNS ISO 3834-1 : 2010
ТАНИЛЦУУЛГА

Хайлуулж гагнах технологийг олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд өргөн


хэрэглэж байна. Зарим үйлдвэр, компанид энэ технологи нь голлох үүрэгтэй
байдаг Гагнаж буй бүтээгдэхүүн нь энгийн болон төвөгтэй хийцтэй байж болно.
Тухайлбал өндөр даралтат сав, кран, гүүр, ахуйн болон хөдөө аж ахуйн тоног
төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, бусад бүтээгдэхүүнийг дурьдаж болно.

Хайлуулж гагнах технологи ажиллагаа нь үйлдвэрлэлийн зардал, эдлэхүүний


чанарт ихээхэн нөлөөлж байдаг. Иймээс гагнуурын энэ технологийг хэрэглэхдээ
бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд хяналт шалгалт явуулж, үр дүнг
нь сайжруулах нөхцөлийг хангаж өгөх нь чухал юм.

ISО 3834 стандарт нь ISО 9001:2008 стандартыг орлох чанарын удирдлагын


тогтолцооны норм хэмжээ биш гэдгийг анхаарах хэрэгтэй. Түүний зэрэгцээ
үйлдвэрлэгч байгууллага ISО 9001:2008 стандарт ашиглаж байгаа тохиолдолд
ISО 3834 стандарт нь харин ч үр дүн сайтай арга хэрэгсэл байх болно.

Гагнуурын ажлын гүйцэтгэлийн чанарыг шалгах хэцүү байдаг учраас гагнуурын


ажлын чанарын шаардлагыг зааж өгөх нь чухал ач холбогдолтой тул гагнуур хийх
технологи ажиллагаа нь ISО 9004:2000 стандартад тэмдэглэснээр тусгай
технологи ажиллагааны ангилалд хамаарна. Гагнуурын чанарыг бүтээгдэхүүн дээр
шалгаж чадахгүй, харин бүтээгдэхүүн дотор бүрэлдэн буй болсон байх ёстой.

Хамгийн өргөн дэлгэр хэрэглэдэг, нарийн төвөгтэй үл эвдэх шалгалт хийлээ ч


бүтээгдэхүүний гагнаасны чанарыг сайжруулж чадахгүй. Бүтээгдэхүүнийг
үйлдвэрлэх (гагнах) болон ашиглах явцад гагнаасны чанарт ноцтой зөрчил
гаргуулахгүй байх үүднээс зураг төсөл хийх, материал сонгох, хяналт шалгалт
хийх үе шатны үйлдвэрлэлийн удирдлага, зохион байгуулалтыг хангаж ажиллах
шаардлагатай. Жишээ нь, Үйлдвэрлэлийн бааз, барилгын талбайд буюу
ашиглалтын явцад чанаргүй хийгдсэн хийц бүтээц нь ихээхэн хэмжээний үргүй
зардал гаргахад хүргэнэ. Материалыг буруу сонгосноос гагнаасанд ан цав үүсэх
гэх зэрэг олон төрлийн асуудал гарч болох талтай.

Үйлдвэрлэлийг үр дүнтэй, найдвартай явуулахын тулд удирдах ажилтан нь гарч


болох хүндрэл бэрхшээлийг ойлгон үнэлж, түүнийг зохицуулах зохих журам гаргаж
мөрдүүлэх ёстой.

ISО 3834 стандарт нь янз бүрийн нөхцөл байдалд тохирсон арга хэмжээг тогтоож өгнө.
Энэ стандартыг дараах тохиолдолд хэрэглэнэ. Үүнд:
- гэрээ байгуулах үед гагнаасны чанарт тавих шаардлагыг тодорхойлох үед.
- үйлдвэрлэгч (гүйцэтгэгч) байгууллага гагнаасны чанарт тавигдах техникийн
шаардлагыг тогтоож, хэрэгжүүлэх үед.
- гагнаасны чанарт тавих шаардлагыг тодорхойлсон норм дүрэм, стандарт
боловсруулах үед.
- ажлын чанарыг үнэлж дүгнэх байгууллага, тухайлбал хөндлөнгийн сорилт
туршилтын байгууллага, захиалагч буюу гүйцэтгэгч байгууллага шалгалт хийх үед.

Норм дүрмийн шаардлага болон хэрэглэгч, үйлдвэрлэгчийн шаардлагыг үйлдвэрлэгч


байгууллага хэрхэн хэрэгжүүлж буй байдлыг шалгаж үнэлгээ дүгнэлт өгдөг
батлагаажуулалтын болон гадаад, дотоодын байгууллага ISО 3834 стандартыг хэрэглэж
болно.

5
МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Ангилалтын код 19.100


Метал материалыг хайлуулж гагнах үеийн
чанарын шаардлага. 1-р хэсэг: Чанарын MNS ISO 3834-1 : 2010
шаардлагын тохирох түвшнийг сонгох шалгуур
Quality requirements for fusion welding of metallic ISO 3834-1 : 2005
materials. Part 1: Criteria for the selection of the
appropriate level of quality requirements

Стандартчилал Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2010 оны 03 дугаар сарын 22-ны


өдрийн 02 дугаар тогтоолоор батлав.

Энэ стандарт нь 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хүчинтэй.

1. Хамрах хүрээ

Энэ стандартаар ISО 3834 цуврал стандартын ерөнхий тодорхойлолт болон метал
материалыг хайлуулж гагнах үеийн ISО 3834-2, ISО 3834-3, ISО 3834-4
стандартаар тогтоосон чанарын шаардлагын гурван түвшнээс сонголт хийх үед
харгалзан үзвэл зохих шалгуурыг тогтоосон. Энэ стандартыг цех хэсэг болон гадаа
ажлын байранд гүйцэтгэх гагнуурын ажилд хэрэглэнэ.

ТАЙЛБАР 1: ISО 3834-2, ISО 3834-3, ISО 3834-4 стандарт нь хайлуулж гагнах арга технологи
(гагнуурын тодорхой арга буюу хэд хэдэн аргыг хослуулан хэрэглэх үед)-ийг зохион байгуулж
гүйцэтгэх үеийн гагнаасны чанарын шаардлагыг бүрэн хэмжээгээр тусгасан болно. ISО 3834-5
стандарт нь ISО 3834-2, ISО 3834-3, ISО 3834 стандартаар тогтоосон чанарын шаардлага
хангасан эсэхийг баталгаажуулахтай холбогдсон баримт бичгийн бүрдэлтийг тодорхойлно.

Энэ стандартад чанарын удирдлагын тогтолцооны хүрээнд мөрдөгдөх шаардлага хамаарахгүй.


Гэсэн ч энэ стандартын 6-р бүлэгт чанарын удирдлагын тогтолцооны зарим бүрэлдэхүүн хэсгийг
ISО 3834-ын нэмэлт болгон тодорхойлж оруулсан.

ТАЙЛБАР 2: ISО 3834-2, ISО 3834-3, ISО 3834 стандартыг дангаар нь буюу ISО 9001 стандарттай
хамт хэрэглэж болно.

2. Норматив ишлэл
Энэ стандартад дараах иш татсан стандарт, баримт бичгийг хэрэглэнэ. Он заасан
ишлэлийн хувьд зөвхөн иш татсан хэвлэлийг хэрэглэнэ. Он заагаагүй ишлэлийн
хувьд тухайн стандартын хамгийн сүүлийн хэвлэл (нэмэлтийн хамт)-ийг хэрэглэнэ.

ISО 9000:2005 Чанарын удирдлагын тогтолцоо. Нийтлэг зүйл ба нэр томьёоны


толь

3. Нэр томьёо, тодорхойлолт


Энэ стандартад ISО 9000:2005 стандартын нэр томьёо, тодорхойлолтыг
хэрэглэхийн зэрэгцээ дараах нэр томьёог харгалзах тодорхойлолтын хамт
хэрэглэнэ. Үүнд:

3.1.
зураг төслийн шаардлага (design specification)
6
MNS ISO 3834-1 : 2010
холбогдох норм дүрмээр тогтоож өгсөн буюу хэрэглэгч өөрөө, эсвэл хэрэглэгчийн
саналыг үндэслэн гүйцэтгэгч байгууллагаас тогтоож өгсөн тухайн бүтээгдэхүүнд
тавих шаардлага

ТАЙЛБАР: Бүтээгдэхүүн болон түүний технологи ажиллагаатай холбоотой шаардлага нь техникийн


нөхцөл, бүтээгдэхүүний болон арга ажиллагааны стандарт, гэрээ хэлцэл, норм дүрмийн хэлбэртэй
байж болно.

3.2.
мэргэшсэн ажилтан (qualified person)
сургалт, боловсролын системээр буюу зохих дадлага хийх замаар тодорхой
мэдлэг, ур чадвар эзэмшсэн ажилтан
ТАЙЛБАР: Мэргэшлийн мэдлэг, ур чадварын түвшинг тогтоох буюу нотлох зорилгоор мэргэшлийн
баталгаажуулалтад орохыг шаардаж болно.

3.3.
хийц бүтээц (construction)
бүтээгдэхүүн, байгууламж буюу гагнаас хийсэн бусад зүйл

3.4.
үйлдвэрлэгч, гүйцэтгэгч (manufacturer, fabricator)
гагнуурын үйлдвэрлэл, ажил үйлчилгээний талаар хариуцлага хүлээдэг ажилтан
буюу байгууллага

3.5.
туслан гүйцэтгэгч (sub-contractor)
үйлдвэрлэгчтэй хэлэлцээр байгуулсны үндсэн дээр ажил үүрэг гүйцэтггэгч буюу
үйлчилгээ үзүүлэгч, эсвэл бүтээгдэхүүн нийлүүлэгч

3.6.
гагнуурын оперотор (welding operator)
хайлуулж гагнах гагнуурыг бүрэн механикчсан буюу автомат аргаар гүйцэтгэгч хүн

4. ISО 3834 стандартын нийтлэг зүйл


ISО 3834 стандарт нь метал материалыг хайлуулж гагнах үеийн чанарын
шаардлагыг тогтооно.

Энэ стандартад заасан шаардлагыг хайлуулж гагнахаас бусад аргаар гагнуурын


ажил гүйцэтгэхэд ашиглаж болно. Энэ стандартын шаардлага нь хайлуулж гагнах
гагнуурын хувьд зөвхөн бүтээгдэхүүний чанарт нөлөөлж болох асуудалд л
хамаарах бөгөөд харин бүтээгдэхүүний тодорхой нэг бүлэгт энэ шаардлагыг
хамруулж болохгүй.

ISО 3834 нь чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх (гүйцэтгэх) үйлдвэрлэгчийн ур


чадварыг харуулах нөхцөлийг тодорхойлж өгнө.
ISО 3834 стандартыг дараах зориулалтаар бэлтгэн гаргасан . Үүнд:
a) үйлдвэрлэж буй хийц бүтээцийн төрлөөс хамааруулж хэрэглэнэ.
b) стандарт нь цех хэсэг буюу гадаа ажлын байранд хийгдэх гагнуурын ажлын
чанарын шаардлагыг тогтоож өгнө.
c) үйлдвэрлэгчийн зохих шаардлага хангасан хийц бүтээц үйлдвэрлэж
(гүйцэтгэж) чадах боломжийг тодорхойлж өгөх гарын авлага болно.

7
d) үйлдвэрлэгчийн гагнуурын үйлдвэрлэл, ажил үйлчилгээний зохион
байгуулалт, техникийн түвшинг үнэлэх үндэс болно.

Дараах баримт бичгээр тогтоосон чанарын шаардлагыг хангасан гагнаастай хийц


бүтээц үйлдвэрлэх /гүйцэтгэх/ үйлдвэрлэгчийн боломж чадварыг харуулахад ISО
3834 стандартыг ашиглаж болно.
Үүнд:
- техникийн нөхцөл
- бүтээгдэхүүний стандарт
- норм дүрэм

ISО 3834 стандартад заасан шаардлагыг хийц бүтээцэд нийтэд нь буюу зарим
шаардлагыг хэрэглэж болохгүй нөхцөлд хэсэгчлэн мөрдөж болно. Эдгээр
шаардлага нь гагнуурын ажлыг дараах нөхцөлд гүйцэтгэхэд уян хатан байвал
зохино. Үүнд:

1. ISО 9001 стандартад нийцсэн чанарын удирдлагын систем мөрдөж байгаа


үйлдвэрлэгч нь техникийн нөхцөлд гол шаардлагыг тусгах үед,
2. ISО 9001 стандартаас өөр чанарын удирдлагын систем мөрдөж байгаа
үйлдвэрлэгч нь техникийн нөхцөлд гол шаардлагыг тусгах үед,
3. хайлуулж гагнах гагнуурын ажлын чанарын удирдлагын тогтолцоог
боловсронгуй болгох талаар үйлдвэрлэгч заалт оруулсан үед,
4. хайлуулж гагнах гагнуурын ажлын үед удирдлагын үйл ажиллагааны нарийн
тодорхой шаардлагыг бүтээгдэхүүний стандарт буюу техникийн нөхцөл,
норм дүрэмд зааж оруулах үед.

5. Чанарын шаардлагын тохирох түвшнийг сонгох

Чанарын шаардлагын тодорхой түвшнийг тогтоож өгч байгаа ISО 3834


стандартаас аль тохирох стандартыг сонгож авахдаа бүтээгдэхүүний стандарт,
техникийн нөхцөл, норм дүрэм буюу гэрээний шаардагыг баримтлавал зохино.
ISО 3834 стандартыг өөр өөр нөхцөл байдалд өөр өөр зориулалтаар ашиглаж
болох учир стандартын энэ хэсэгт тухайлсан тодорхой нөхцөлд гагнуурын
чанарын шаардлагын түвшинг сонгох талаар тодорхой журам тогтоож өгөх
боломжгүй юм.

Үйлдвэрлэгч /гүйцэтгэгч/ нь бүтээгдэхүүнтэй холбоотой дараах шалгуур


үзүүлэлтэд үндэслэн чанарын шаардлагын өөр өөр түвшинг тогтоож өгсөн ISО
3834-2, ISО 3834-3, ISО 3834-4 гэсэн гурван стандартын аль нэгийг сонгож авах
ёстой.
Үүнд:
- бүтээгдэхүүний аюул ослын зэрэг
- үйлдвэрлэлтийн төвөг бэрхшээл
- үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний овор хэмжээ
- хэрэглэж буй материалын овор хэмжээ
- металтай холбоотой гэмтэл согог үүсч болох эрсдэл
- үйлдвэрлэлтийн үеийн гэмтэл согогийн нөлөөлөл, тухайлбал
бүтээгдэхүүний ажиллах чадвар, техникийн үзүүлэлтэд нөлөөлхүйц
гагнаасны оёдлын зөрчил буюу ирмэгийн шилжилт, хазайлт

Чанарын шаардлага нь тодорхой түвшинд тохирч байгааг батлаж буй үйлдвэрлэгч


нь чанарын доод түвшинд ямарч нэмэлт нотлогоогүйгээр тохирох чадвартай гэж
8
MNS ISO 3834-1 : 2010
үнэлэн үзэж (Жишээ нь Чанарын бүх талын шаардлага /ISО 3834-2/-ыг хангаж буй
үйлдвэрлэгч нь чанарын стандарт шаардлага / ISО 3834-3/ болон чанарын ердийн
шаардлага / ISО 3834-4 /-ыг хангаж байна гэж үзэж) болно.
А хавсралтад чанарын шаардлагын тохирох стандарт (ISО 3834-2, ISО 3834-3, ISО
3834-4) - ыг сонгож авахад ашиглах шалгуур үзүүлэлтийг зааж өглөө.

6. ISО 3834 стандартыг хэрэглэх үед нэмэлт болгон ашиглах чанарын


удирдлагын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг

ISО 3834 стандарт нь чанарын удирдлагын тогтолцоонд ашигладаг олон


бүрэлдэхүүн хэсэгтэй. Энэ хэсэгт ISО 3834 стандартыг хэрэглэх үед
үйлдвэрлэгчээс анхааран авч үзвэл зохих чанарын удирдлагын тогтолцооны доорх
бүрэлдэхүүн хэсгийг зааж өгнө. Үүнд:
а) баримт бичиг, бичилт тэмдэглэлийн хяналт (ISО 9001, 4.2.3, 4.2.4-р заалт)
b) удирдлагын үүрэг хариуцлага (ISО 9001, 5-р хэсэг)
c) бэлтгэл нөөцийн хангалт (ISО 9001, 6.1-р заалт)
d) мэрэгшлийн ажилтны сургалт, мэдлэг чадвар, нэр хүнд (ISО 9001, 6.2.2,
7.5.2-р заалт)
e) бүтээгдэхүүн борлуулалтын төлөвлөлт (ISО 9001, 7.1-р заалт)
f) бүтээгдэхүүний чанарын шаардлагыг тодорхойлох (ISО 9001, 7.2.1-р заалт)
g) бүтээгдэхүүний чанарын шаардлагад үзлэг шалгалт хийх (ISО 9001,
7.2.2-р заалт)
h) худалдан авалт (ISО 9001, 7.4-р заалт)
i) гагнуурын технологийн баталгаажуулалт (ISО 9001, 7.5.2-р заалт)
j) захиалагчийн тодорхойлолт (ISО 9001, 7.5.4-р заалт)
k) дотоод аудит (ISО 9001, 8.2.2-р заалт)
l) бүтээгдэхүүний хэмжилт, дотоод хяналт шалгалт (ISО 9001, 8.2.4-р заалт)

ISО 9004 нь гагнуурын чанарын удирдлагын тогтолцоог боловсруулж, нэвтрүүлэх


гарын авлагыг багтаасан байна.

9
А хавсралт
(мэдээллийн)

ISО 3834-2, ISО 3834-3, ISО 3834-4 стандартыг сонгох шалгуур

А.1 хүснэгт

№ Стандартын бүрэлдэхүүн ISО 3834-2 ISО 3834-3 ISО 3834-4

1 Чанарын шаардлагын Үзлэг шалгалт шаардлагатай.


үзлэг шалгалт Тайлан гаргана. Тайлан гаргахыг Тайлан
шаардаж болно. гаргахгүй.
2 Техникийн үзлэг шалгалт Үзлэг шалгалт шаардлагатай
Тайлан гаргана. Тайлан гаргахыг Тайлан
шаардаж болно. гаргахгүй.
3 Туслан гүйцэтгэгч Тусгай бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ буюу үйл ажиллагааг тусгай
гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн үйлдвэрлэгч /гүйцэтгэгч/ гэж үзнэ.
Гэвч бүтээгдэхүүний чанарын эцсийн хариуцлагыг үндсэн
үйлдвэрлэгч /гүйцэтгэгч/ хариуцна
4 Гагнуурчин, гагнуурын Мэргэшилтэй байх шаардлагатай.
оператор
5 Гагнуурын ажилд хяналт Байх шаардлагатай. Тусгай
тавих ажилтан шаардлага
байхгүй.
6 Шалгалт, сорилт Мэргэшилтэй байх шаардлагатай.
туршилтын ажилтан
7 Үйлдвэрлэлийн болон Бэлтгэх, гүйцэтгэх , шалгах, турших, өргөх, зөөх, тээвэрлэх
сорилт туршилтын тоног зориулалттай тоног төхөөрөмж болон аюулгүй ажиллагааны
төхөөрөмж хэрэгсэл, хамгаалалтын хувцас зэрэг нь хэрэглэхэд тохиромжтой,
ашиглалтын шаардлага хангасан байна.
8 Тоног төхөөрөмжийн Зохих шаардлагыг хангасан тоног төхөөрөмжтөй Тусгай
техникийн үйлчилгээ байх шаардлагатай. шаардлага
Төлөвлөгөө, тэмдэглэл Төлөвлөгөө, байхгүй.
хийж, тэр талаар тэмдэглэл хийж, тэр
баримт бичиг гаргасан талаар баримт бичиг
байх шаардлагатай. гаргахыг зөвлөмж
болгоно
9 Тоног төхөөрөмжийн Жагсаалт байх шаардлагатай. Тусгай
тодорхойлолт шаардлага
байхгүй.
10 Үйлдвэрлэлийн төлөвлөлт Байх шаардлагатай. Тусгай
шаардлага
байхгүй.
Төлөвлөгөө, тэмдэглэл Төлөвлөгөө, Тусгай
хийж, тэр талаар тэмдэглэл хийж, тэр шаардлага
баримт бичиг гаргасан талаар баримт бичиг байхгүй.
байх шаардлагатай. гаргахыг зөвлөмж
болгоно
11 Гагнуурын ажлын заавар Байх шаардлагатай. Тусгай
шаардлага
байхгүй.
12 Гагнуур ажлын Байх шаардлагатай. Тусгай
технологийн шаардлага
батлагаажуулалт байхгүй.
13 Гагнуурын хэрэглэгдэхүүн Шаардлагатай үед Тусгай шаардлага байхгүй.

10
MNS ISO 3834-1 : 2010
материалын туршилт
14 Гагнуурын хэрэглэгдэхүүн Нийлүүлэгчийн зөвлөмжид нийцүүлж гаргасан Нийлүүлэгчийн
материалыг хадгалах, журам байх шаардлагатай. зөвлөмжтэй
хэрэглэх нийцэж байна.
15 Үндсэн материалыг Орчны нөлөөллөөс хамгаалсан байх Тусгай
хадгалах шаардлагатай бөгөөд хадгалалтын үед марк, шаардлага
тэмдэглэгээ нь хадгалагдаж үлдэх ёстой. байхгүй.
16 Гагнуур хийсний дараах Бүтээгдэхүүн нь стандарт буюу техникийн Тусгай
дулааны боловсруулалт нөхцөлийн шаардлагад нийцэж байгааг шаардлага
нотлосон байх хэрэгтэй. байхгүй.
Технологи ажиллагаа, Технологи
бичлэг тэмдэглэл болон ажиллагаа, бичлэг
бичлэг тэмдэглэлийн тэмдэглэл байх
магадлах шалгалт шаардлагатай
хийсэн байх
шаардлагатай
17 Гагнуур хийхийн өмнө ба Байх шаардлагатай. Шаардлагатай
гагнуурын ажлын явцад үед
хийгдэх шалгалт, сорилт
туршилт
18 Илэрсэн зөрчил, түүнийг Хяналт шалгалт хийх, засварлах буюу зүлгэх Хяналт
засварлах үйл ажиллагаа цэвэрлэх ажил үйлчилгээ хийх шаардлагатай. шалгалт хийх
19 Хэмжих, турших, хянах Байх шаардлагатай. Шаардлагатай үед Тусгай
тоног хэрэгслийн шалгалт, шаардлага
тохируулга, байхгүй.
батлагаажуулалт
20 Дүйцүүүлэх шалгалт Шаардлагатай үед Тусгай
шаардлага
байхгүй.
21 Магадлах шалгалт Шаардлагатай үед Тусгай
шаардлага
байхгүй.
22 Чанарын бичлэг тэмдэглэл Шаардлагатай үед

11

You might also like