You are on page 1of 7

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

МЕТАЛ МАТЕРИАЛЫГ ХАЙЛУУЛЖ ГАГНАХ


ҮЕИЙН ЧАНАРЫН ШААРДЛАГА. 4-Р ХЭСЭГ:
ЧАНАРЫН ЕРДИЙН ШААРДЛАГА.

MNS ISO 3834-4 : 2010

Албан хэвлэл

СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР

УЛААНБААТАР ХОТ

2010 ОН
MNS ISO 3834-4 : 2009

Стандартчилал, Хэмжил Зүйн Газар (СХЗГ)


Энх тайваны өргөн чөлөө 46А
Шуудангийн хаяг
Улаанбаатар-13343, Ш/Х - 48
Утас: 976-51-263860 Факс: 976-11-458032
E-mail: masm@mongol.net; standardinform@masm.gov.mn
www.estandard.mn
www.masm.gov.mn

© СХЗГ, 2009

“Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” Монгол улсын хуулийн дагуу энэхүү


стандартыг бүрэн, эсвэл хэсэгчлэн хэвлэх, олшруулах эрх нь гагцхүү СХЗГ
(Стандартчиллын төв байгууллага)-т байна.

2
MNS ISO 3834-4 : 2009

АГУУЛГА

хуудас

ГАРЧИГ

Өмнөх үг ...................................................

1. Хэрэглэх хүрээ
2. Норматив ишлэл
3. Нэр томъёо, тодорхойлолт
4. Энэ стандартын хэрэглээ
5. Чанарын шаардлагын үзлэг шалгалт, техникийн
үзлэг шалгалт
6. Туслан гүйцэтгэгч
7. Гагнуурын ажлын техникийн ажилтан
8. Гагнаасны шалгалт, сорилт туршилтын ажилтан
9. Тоног төхөөрөмж
10. Гагнуурын ажил, түүнтэй холбоотой үйл ажиллагаа
11. Гагнуурын хэрэглэгдýхүүн материал
12. Шалгалт, сорилт
13. Илэрсэн зөрчил, түүнийг засварлах үйл ажиллагаа
14. Чанарын тайлан

3
MNS ISO 3834-4 : 2009
ӨМНӨХ ҮГ
ОУСБ (Олон улсын стандартчиллын байгууллага) нь үндэсний стандартчиллын
байгууллагуудын (ОУСБ-ын гишүүн байгуулагуудын) дэлхий дахины холбоо юм.
Олон улсын стандарт боловсруулах ажлыг нь ОУСБ-ын техникийн хороодоор
дамжуулан хийнэ. Тухайн техникийн хорооны хариуцах асуудлыг сонирхсон
гишүүн байгууллага бүр уг хороонд төлөөлөлтэй байх эрхтэй. ОУСБ-тай харилцаа
бүхий засгийн газрын болон засгийн газрын бус олон улсын байгууллагууд уг
ажилд мөн оролцоно. ОУСБ нь цахилгаан техникийн стандартчиллын салбарт
Олон улсын цахилгаан техникийн комисс (ОУЦТК)-той нягт хамтран ажиллана.
Олон улсын стандартыг ISO/IEC-ийн удирдамжийн 2-р хэсэгт заасан дүрэмд
нийцүүлэн боловсруулна.

Техникийн хорооны гол зорилт нь олон улсын стандарт боловсруулж бэлтгэх ажил
юм. Техникийн хороогоор авч хэлэлцэх олон улсын стандартын төслийг санал
хураалтад оролцох гишүүн орнуудын холбогдох байгууллагад тарааж өгсөн байна.

Олон улсын стандартыг батлаж гаргахад санал хураалтад оролцсон гишүүн


байгууллагуудын 75 –аас доошгүй хувь нь дэмжсэн байх шаардлагатай.

Энэ баримт бичгийн зарим хэсэг нь зохиогчийн эрхийн асуудалтай холбоотой зүйл
байж болохыг анхаарах нь зүйтэй. Зохиогчийн эрхтэй холбоотой аливаа
асуудлаар ISO хариуцлага хүлээхгүй.

Олон улсын стандарт ISO 3834-4-ыг “Гагнуур, гагнууртай холбоотой технологи


ажиллагаа” ISO/TC-44 Техникийн хорооны “Металлын гагнууртай холбоотой
шаардлагыг нэгтгэх” 10-р дэд хорооноос бэлтгэн гаргав.

Энэхүү хоёрдугаар хэвлэл нь нэгдүгээр хэвлэл (ISO 3834-4:1994)-ийг хүчингүй


болгон шинэчилж оронд нь гаргаж байгаа стандарт юм.

ISО 3834 цуврал стандарт нь “Метал материалыг хайлуулж гагнах үеийн чанарын
шаардлага” гэсэн ерөнхий нэрийн дор дараах хэсгүүдээс бүрдэж байгаа байгаа
юм. Үүнд:
- 1-р хэсэг: Чанарын шаардлагын тохирох түвшнийг сонгох шалгуур
- 2-р хэсэг: Чанарын бүх талын шаардлага
- 3-р нэсэг: Чанарын стандарт шаардлага
- 4-р хэсэг: Чанарын ердийн шаардлага
- 5-р хэсэг: ISО 3834-2, ISО 3834-3, ISО 3834-4 стандартын шаардлагыг
мөрдүүлж хэрэгжүүлэх үеийн баримт бичгийн бүрдүүлэлт

ТÀÉËÁÀÐ: ISO/TR 3834-6 –ийн техникийн тайланд ISО 3834 цуврал стандартын “Метал
материалыг хайлуулж гагнах үеийн чанарын шаардлага” 6-р хэсэг, “ISО 3834 стандартыг хэрэглэх
заавар”- ыг гаргахаар бэлтгэж байгааг тэмдэглэжээ.

Энэ стандартыг Ì î í ãî ëû í ì àòåðèàë ñóäëàë ãàãí óóðû í í èéãýì ëýãèéí ã¿éöýòãýõ


çàõèðàë Ã.Äî ðæ î ð÷óóëæ, ШУТИС-ийн Үл эвдэх сорилын төвийн захирал, Үл эвдэх
сорилтын монголын нийгэмлэгийн тэргүүн доктор, дэд профессор
Б.Түмэндэмбэрэл õÿí àæ, СХЗГ-ын дэргэдэх Сорилтын стандартчиллын дэд
хорооны хурлаар хэлэлцэж зөвшилцсөн болно.

4
MNS ISO 3834-4 : 2009
МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Ангилалтын код 19.100


Ì етал материалыг хайлуулж гагнах үеийн
чанарын шаардлага. 4-ð õýñýã: Чанарын ердийн MNS ISO 3834-4 : 2010
шаардлага
Quality requirements for fusion welding of metallic ISO 3834-4 : 2005
materials. Part 4:

Стандартчилал Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2010 оны 03 дугаар сарын 22-


ны өдрийн 02 дугаар тогтоолоор батлав.

Энэ стандарт нь 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хүчинтэй.

1. Хэрэглэх хүрээ
Ýнэ стандартаар ì етал материалыг цех хэсэг, гадаа ажлын байранд хайлуулж
гагнах үед тавих ердийн шаардлагыг тогтооно.

Норматив ишлэл
Энэ стандартад дараах иш татсан стандарт, баримт бичгийг хэрэглэнэ. Он заасан
ишлэлийн хувьд зөвхөн иш татсан хэвлэлийг хэрэглэнэ. Он заагаагүй ишлэлийн
хувьд тухайн стандартын хамгийн сүүлийн хэвлэл (нэмэлтийн хамт)-ийг хэрэглэнэ.

ISO 3834-1, Метал материалыг хайлуулж гагнах үеийн чанарын шаардлага. 1-р
хэсэг: Чанарын шаардлагын тохирох түвшинг сонгох шалгуур үзүүлэлт.

ISO 3834-5, Метал материалыг хайлуулж гагнах үеийн чанарын шаардлага. 5-р
хэсэг: ISO 3834-2, ISO 3834-3, ISO 3834-4 стандартын шаардлагыг мөрдүүлж
хэрэгжүүлэхтэй холбогдсон баримт бичгийн бүрдүүлэлт.

3. Нэр томъёо, тодорхойлолт


Энэ стандартад ISO 3834-1 ñòàí äàðòàд заасан нэр томüёо, òî äî ðõî éëî ëòû г
хэрэглэí ý.

4. Энэ стандартын хэрэглээ


Энэ станäартыг хэрэглэх ерөнхий ойлголтыг ISO 3834-1 ñòàí äàðòàд оруулсан.

Энэ стандартын шаардлагыг хэрэгжүүлэхдээ ISO 3834-5 ñòàí äàðòû н дагуу хийсэн
баримт бичигтэй нийцэж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй.

Энэ стандартын шаардлага бүрэн хэрэгжиж байх ёстой.

5. × анарын шаардлагад хийх үзлэг шалгалт, техникийн үзлэг шалгалт

5.1. Ерөнхий зүйл


Үйлдвэрлэгч нь гэрээнд заасан болон бусад шаардлага, мөн захиалагчийн
техникийн өгөгдөл буюу үйлдвэрлэгчийн өөрөө боловсруулсан хийц хэсгийн
өгөгдөлтэй танилцаж үзлэг шалгалт хийнэ.

5
MNS ISO 3834-4 : 2009
Үйлдвэрлэгч нь гагнуурын үйлдвэрлэл, ажил үйлчилгээ явуулахад шаардлагатай
бүх мэдээллийг магадлан шалгаж, ажил эхлэхийн өмнө танилцуулахад бэлэн
болгосон байна

Үйлдвэрлэгч нь чанартай холбогдсон бүхий л ажлыг төлөвлөн зохион байгуулах,


тавüсан бүх шаардлагыг хэрэгжүүлэх боломжтой гэдгийг нотлосон байх ёстой.

Материал нийлүүлэхэд шаардагдах хүрэлцхүйц нөөцтэй байх, баримт бичгийг


ойлгомжтой, нэг мөр болгох, төлөвлөсөн ажил хийгдэх боломжийг хангах
зорилгоор үйлдвэрлэгч нь чанарын шаардлагад үзлэг шаардлага хийнэ.

Гэрээний нөхцөл болон урьдчилсан тохиролцооны хооронд гарсан ямар нэг


зөрчилдөөнтэй асуудлын талаар үйлдвэрлэгч нь тодорхой мэдэж байх
шаардлагатай бөгөөд энэхүү зөрчилдөөнтэй асуудалтай холбогдон хийж гүйцэтгэх
ажил, технологи, өртөгт орсон аливаа өөрчлөлтийн талаар захиалагч мэдээлж
байх ёстой.

6. Туслан гүйцэтгэгч
Үйлдвэрлэгч нь туслан гүйцэтгэгчээр ажлаа (жишээ нь гагнуурын ажил, хяналт
шалгалтын ажил, үл эвдэх шалгалт, дулааны боловсруулалт) гүйцэтгүүлэхээр бол
туслан гүйцэтгэгчийн мэдэлд холбогдох бүхий л заавар, шаардлагыг өгсөн байх
ёстой.

Туслан гүйцэтгэгч нь үйлдвэрлэгчийн шаардлагын дагуу өөрийн хийсэн ажлын


баримт бичгийг хөтлөж, тайлангаа гаргасан байна.

Туслан гүйцэтгэгч нь өөрийн ажлыг эцсийн хариуцлага хүлээх үйлдвэрлэгчийн


шаардлагын дагуу хийж гүйцэтгэнэ. Түүнээс гадна энэ стандартын шаардлагыг
бүрэн хэрэгжүүлж ажиллах ёстой.

Үйлдвэрлэгч нь туслан гүйцэтгэгч ажлаа шаардлагын түвшинд чанартай хийж


гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байх ёстой.

7. Гагнуурын ажилтан

7.1. Ерөнхий зүйл


Үйлдвэрлэгч нь гагнуурын ажлыг мэргэшлийн түвшинд гүйцэтгэснээ
батлагаажуулах хэмжээнд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж ажиллах
ёстой.

7.2. Гагнуурчин, гагнуурын оператор


Гагнуурчин болон гагнуурын оператор нь зохих шалгалт өгч, мэргэшлийн эрх
авсан байвал зохино.

Нуман, электрон цацраган, хийн болон лазерийн гагнуурын ажлыг хийж гүйцэтгэх
үеийн чанарын шаардлага хангагдсан эсэхийг тодорхойлсон баримт бичгийг ISO
3834-5 ñòàí äàðòû н 1-р хүснэгтэд, харин хайлуулж гагнах бусад төрлийн гагнуурын
ажлын баримт бичгийг ISO 3834-5 ñòàí äàðòын 10-р хүснэгтэд тус тус зааж
оруулсан болно.

6
MNS ISO 3834-4 : 2009

8. Гагнаасны шалгалт, сорилт туршилтын ажилтан

8.1. Ерөнхий зүйл


Үйлдвэрлэгч нь урьдаас төлөвлөж тодорхойлсон шалгалт, сорилт туршилтын
ажлыг хийж байх ёстой.

8.2. Үл эвдэх шалгалтын ажилтан


Үл эвдэх шалгалт хийж гүйцэтгэх ажилтан нь энэ мэргэшлийн хүнд шаардлагатай
мэдлэг, ур чадварыг эзэмшсэн байвал зохино. Гадна үзлэг шалгалт хийхэд
нарийн мэргэшлийн шалгалт хийхийг шаардахгүй байж болно. Нарийн мэргэшлийн
шалгалт шаардагдахгүй нөхцөлд гадна үзлэг хийж байгаа хяналт шалгалтын
ажилтны мэдлэг, ур чадварын түвшинг үйлдвэрлэгч шалгана.

Нуман, электрон цацраган, хийн болон лазерийн гагнуурын ажлыг хийж гүйцэтгэх
үеийн чанарын шаардлага хангагдсан эсэхийг тодорхойлсон баримт бичгийг ISO
3834-5 ñòàí äàðòын 3-р хүснэгтэд, харин хайлуулж гагнах бусад төрлийн гагнуурын
ажлын баримт бичгийã ISO 3834-5 ñòàí äàðòын 10-р хүснэгтэд тус тус зааж
оруулсан болно.

9. Тоног төхөөрөмж
Гагнуурын ажил хийхэд зайлшгүй шаардлагатай, ажиллах чадвартай тоног
төхөөрөмжтэй байх ёстой.

10. Гагнуур, түүнтэй ижил төрлийн үйл ажиллагаа


Гагнуурын ажлыг техникийн зохих түвшинд гүйцэтгэж чаддаг байх ёстой.

11. Гагнуурын хэрэглэгдхүүн материал


Үйлдвэрлэгч нь гагнуурын хэрэглэгдхүүн материалыг хэрэглэх, хадгалах ажлыг
нийлүүлэгч байгууллагын зөвлөмжийн дагуу зохион байгуулж ажиллах ёстой.

12. Шалгалт, сорилт


Үйлдвэрлэгч нь урьдаас төлөвлөж тодорхойлсон шалгалт, сорилт туршилтын
ажлыг хийж байх ёстой.

13. Илэрсэн зөрчил, түүнийг засварлах үйл ажиллагаа


Тогтоосон шаардлагад нийцээгүй зөрчилтэй бүтээгдэхүүн болон технологи
ажиллагааг тухайн үед нь илрүүлж, санаандгүй ашиглаж хэрэглэхээс зайлсхийх
арга хэмжээг авч байх хэрэгтэй. Гагнасан хийц бүтээцийн чанарт сөргөөр нөлөөлж
болох нөхцөлийг аль болох түргэн тодорхойлж, засварлах арга хэмжээ авч
ажиллах шаардлагатай.

14. Чанарын тайлан


Үйлдвэрлэгч нь өөр заалт шаардлага байхгүй бол чанарын тайланг таван жил
хадгална.

ТӨГСӨВ.

You might also like