You are on page 1of 41

LOGO

Төлөвлөлт
Менежментийн үндэс
Стратеги ба төлөвлөлт
● Төлөвлөгөө, төлөвлөгөөний талаархи
ерөнхий ойлголт
● Төлөвлөлт бол аливаа байгууллага өмнөө
тавьсан зорилгодоо хамгийн хэмнэлттэй ямар
арга замаар хүрэх вэ? Гэдгийг шийдэх үйл
явц юм. Харин төлөвлөгөө нь уг үйл явцыг
удирдан зохион байгуулж буй субъектийн
гаргасан шийдвэрүүдийг тусгасан албан ёсны
баримт бичиг юм. Төлөвлөгөөг зөвхөн энэ
утгаар нь ойлгож болохгүй.
● Төлөвлөлт нь тухайн бизнесийн байгууллагын
үйл ажиллагааг бүхэлд нь тусгалаг бөгөөд үйл
ажиллагааны олон чиглэлүүдээс бүрддэг.
Төлөвлөлт нь тухайн бизнесийн байгууллагын
үйл ажиллагааг бүхэлд нь тусгадаг бөгөөд үйл
ажиллагааны олон чиглэлүүдээс бүрддэг.
● Төлөвлөлт нь тухайн бизнесийн байгууллагын
үйл ажиллагааг бүхэлд нь тусгадаг бөгөөд үйл
ажиллагааны олон чиглэлүүдээс бүрддэг. Ийм
учираас төлөвлөгөө бол төлөвлөлтийн явцад
гарсан зайлшгүй хийгдэх ажлын хөтөлбөрийг
тусгасан баримт бичиг юм.
Төлөвлөлт нь ерөнхий утгаараа
дараах зүйлийг агуулна Үүнд:
● Байгууллагын зорилго стратеги болон хэтийн
зорилтуудыг тодорхойлох
● Зорилгоо биелүүлэх арга зам, шийдлүүд
гаргах
● Үйл ажиллагаа оновчтой зохион байгуулах
арга замаа сонгох
● Төлөвлөгөө хэрэгжүүлэхэд шаардагдах
зардал, хөрөнгийн эх үүсвэр, түүнийг
тооцоолох, олж бэлтгэх арга зэрэг болно.
● Төлөвлөлт бол байгууллагын үйл
ажиллагааны чиглэлийг оновчтой, зүй
зохистой, нарийн утга агуулга, уялдаа
холбоотой тогтооход зайлшгүй
шаардагдах удирдлагын чухал чиг үүрэг,
хэрэгсэл юм.
Төлөвлөгөө нь цаг хугацааны хувьд
урт ба богино гэж 2 янз байдаг.

● Урт хугацааны төлөвлөгөө нь 5, 10 жилийн


хугацааг хамарч байхад богино хугацааны
төлөвлөгөө нь долоо хоног, сар, улирал,
жилийн хугацаанд хэрэгжих бололцоотой
байдаг. Төлвлөгөөг хэрэглэх зориулалтаар нь
гадаад ба дотоод гэж 2 ангилдаг. Юуны өмнө
төлөвлөгөө нь байгууллагын удирдлага,
зохион байгуулалтын үйл явцын гол
шийдвэрүүдийг гаргах ажлын үндэс болгодог.
Төлөвлөгөөний дотоод хэрэглээний
үр өгөөж нь дараах хэлбэрүүдээр
илэрнэ. Үүнд:
● Байгууллагын давуу ба сул талууд, дотоод нөөц, түүнчлэн
байгууллагын өмнө тулгарч буй асуудлуудыг тодотгох замаар
гүйцэтгэлийг сайжруулдаг.
● Байгууллагын үйл ажиллагааны үр дүнгийн талаархи тодорхой
урьдчилсан таамаглалыг удирдлага болгон ажиллагчдад
мэдээлдэг.
● Олон төрлийн салбар нэгжүүдтэй бизнесийн байгуллагын хувьд
тэдгээр нэгж хэсгүүдийн үйл ажиллагааг хооронд нь уялдуулан
зохицуулж, үйл ажиллагааных нь тогтвортой байдлыг хангадаг
● Байгууллага түүний бие даасан нэгжүүд болон менежерийн үйл
ажиллагааны үр дүнг хэмжих бодит үндэслэлийг тогтоож өгдөг
● Байгууллагын удирдах ажилтнуудын идэвхи санаачлагыг
өрнүүлэх, тэдний мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд чухал
нөлөө үзүүлдэг.
Төлөвлөгөөг тухайн байгууллагаас гадна,
түүний үйл ажиллагаанд тус дэмжлэг үзүүлж
чадах гадны харилцагч нар бас хэрэглэдэг .
Төлөвлөгөөний гадаад хэрэглээний ач
холбогдол дараах байдлаар илэрнэ. Үүнд:

● Гадны харилцагчдад байгууллагынхаа зорилго,


зорилт, зохион байгуулалт, үйл ажиллагааныхаа
талаар тодорхой мэдээлэл өгнө.
● Хөрөнгө оруулагчдын хөрөнгийг баталгаажуулахаас
гадна хөрөнгө оруулах боломжтой бусад этгээдүүдийг
мэдээллээр хангадаг.
● Төлөвлөгөөг нийтийн дунд нэр нөлөө бүхий хүмүүст
танилцуулж, тэдний хөрөнгө болон тус дэмжлэгийг
өөртөө татсаны үр дүнд үйл ажиллагаандаа
тохиолдож болзошгүй зарим сөрөг нөлөөлөөс
хамгаалж чаддаг гэх мэт.
Бизнесийн байгууллагуудын
стратеги төлөвлөгөө нь:
● Зах зээлийн стратеги
● Үйлдвэрлэл болон үйлчилгээний стратеги
● Судалгаа шинжилгээ ба хөгжил дэвшлийн
стратеги
● Удирдлага зохион байгуулалтын стратеги
● Санхүүгийн стратеги
● Хүний нөөцийн стратеги гэсэн хэсгүүдээс
бүрдэнэ
● Эдгээр стратеги нь төлөвлөлтийн
процессийн үр дүн болох ирээдүйд
чиглэсэн шийдвэрүүдийг гаргах
боломжийг тухайн байгууллагын
удирдлагад олгодог. Уг стратегиуд
нь хоорондоо маш нягт харилцан
уялдаатай бөгөөд төлөвлөгөөний
эцсийн үр дүнд шууд нөлөөлнө.
● Хэдийгээр үйл ажиллагааны стратегиуд
өөр хоорондоо маш нягт харилцан
уялдаатай байх боловч стратегиуд бие
даан боловсруулагдах бөгөөд ямар ч
төлөвлөгөөг хийхэд дагаж мөрдөх дэс
дараалсан үе шатууд байдаг.
● Төлөвлөгөө зохиох үндэс нь таамаглал
юм.
● Таамаглал гэдэг нь өнгөрсөн үеийн
мэдээлэл, өөрийн бодит туршлага ба
зөн билэг дээр үгдэслэн ирээдүйн
байдлыг урьдчилан тодорхойлох арга
юм. Таамаглалд динамик эгнээний арга,
тоон шинжилгээний арга, хамаарлыг
судлах арга зэргийг өргөн хэрэглэнэ.
Төлөвлөлтийг:

● Тодорхой бус байдлыг багасгах


● Зорилтыг нарийвчлан гаргах
● Үйл ажиллагааг оновчтой зохион
байгуулах
● Хяналт шалгалт хийхэд хялбар болгох
үүднээс хийнэ.
● Таамаглал гэдэг нь өнгөрсөн үеийн
мэдээлэл, өөрийн бодит туршлага ба
зөн билэг дээр үндэслэн ирээдүйн
байдлыг урьдчилан тодорхойлох
арга юм.
Төлөвлөлтийн үе шатууд.
Төлөвлөлтийн үе шатыг дараах байдлаар
явуулна.
● 1. Нөхцөл байдлыг шинжлэх
● Нөөц ба хугацаа хязгаарлагдмал учраас төлөвлөгөөг
боловсруулагчид төлөвлөлттэй холбогдолтой бүх
мэдээллийг цуглууулан нэгтгэх шаардлагатай.
Нөхцөл байдалд шинжилгээ хийхдээ өнгөрсөн бүх
тохиолдлыг судлан одоогийн нөхцөл байдлыг шалган
нягтлаад ирээдүйн хандлагыг таамаглана. Ингэхдээ
байгууллагын га даад болон дотоод орчны
нөлөөллийг тооцон өөрийн нөөц бололцоон дээрээ
үндэслэнэ.
Зорилго ба төлөвлөгөөний хувилбар боловсруулах

● Зорилго гэдэг нь тухайн байгууллагын ажиллагчдын


хүрэхээр хүсч буй ирээдүйн үр дүн юм. Зорилго нь
тодорхой хүрэхүйц бодитой байх хэрэгтэй.
Байгууллагын зорилгыг тодорхойлно гэдэг нь тухайн
байгууллагын үйл ажиллагааг ямар чигт явуулахыг
зааж өгөх явдал юм. зорилго нь тоогоор
илэрхийлэгдэхээс гадна цаг хугацаагаар хэмжигдэнэ.
Нэг зорилгод хүрэх арга зам хэдэн ч хувилбартай
байж болно. Төлөвлөгөөг боловсруулахдаа
байгууллагын үйл ажиллагааны янз бүрийн бүлгийн
ашиг сонирхлыг харгалзах шаардлагатай. Үүнд
хувьцаа эзэмшигчид , менежерүүд ажилчид
хэрэглэгчид нийлүүлэгчид гэх мэт.
Зорилго ба төлөвлөгөөний хувилбарыг үнэлэх.
● Үүнд зорилго ба төлөвлөгөө бүрийн боломжит үр
дүн , дутагдалтай талыг үнэлэх үйл ажиллагаа ордог.
Зорилгууд хоорондоо зөрчилдөж болно. Байгууллага
тавьсан зорилгодоо нэгэн зэрэг хүрч чадахгүй учир
шийдвэр гаргагчид зорилгыг ач холбогдлоор нь үнэлж
, хугацааны хувьд эрэмблэх ажлыг хийдэг. Үүнтэй
уялдан т өлөвлөгөөний олон хувилбараас аль
оновчтойг нь сонгон авах бодит бололцоо бүрдэнэ.
Ер нь төлөвлөлтөнд олон хувилбараар хандах нь
амжилт олох нэгэн чухал үндэс болно. Өрсөлдөөн
ихтэй бөгөөд харьцангуй түргэн өөрчлөгддөг зах
зээлд үйл ажиллагаа явуулдаг байгууллагын тухайд
зорилгодоо хүрэх боломжт хувилбаруудыг
боловсруулан гаргаж , тэдгээрийг тогтмол үнэлдэг
байх шаардлага зайлшгүй.
ЗорилгО ба төлөвлөгөөний сонголт

● Зорилго ба төлөвлөгөөний давуу ба сул


талууд тэдгээрийн бие биеээ нөхөх
чадварыг дахин харьцуулж үзсэний
үндсэн дээр эцсийн сонголтыг хийнэ.
Сонголт нь бодлого туршлага дээр
үндэслэсэн шийдвэр байдаг.
Төлөвлөгөөний хэрэгжилт
● Сонголтоо хийсэний дараа түүнийг хэрэгжүүлж зорилгодоо
хүрнэ. Үүний тулд доорх зүйлийг голлон анхаарах хэрэгтэй.
Үүнд:
● Шаардлагтай нөөцүүдийг хүрэлцхүйцээр бэлтгэх
● Шийдвэр гаргагчид төлөвлөгөө боловсруулахад оролцсон байх
● Ажилчдыг мэдээллээр сайтар хангах. Тэднийг урамшуулах
оновчтой системтэй байх.
● Удирдлагийн зохион байгуулалтын тохирсон бүтэцтэй байх.
● Олон төрлийн үйл ажиллагааг зөв зохицуулж хослуулах
● Зах зээлийн эрэлтэд тулгуурласан үйлдвэрлэлийн уян хатан
бодлого явуулах зэрэг болно
Менежер нь төлөвлөгөөний гүйцэтгэлийг тогтмол хянах
шаардлагатай.
Төлөвлөгөө хянах ба дүгнэх
● Менежер албан тушаалтан нь
төлөвлөгөөний гүйцэтгэлийг тогтмол
хянах үүрэгтэй. Үүнд: урьдчилсан,
явцын, төгсгөлийн гэсэн хяналтууд
байдаг.
● Аливаа байгууллага дэвшүүлсэн
зорилгодоо хүрэхийн тулд богино
хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлсэний
үндсэн дээр урт хугацааны төлөвлөгөөг
биелүүлнэ.
Төлөвлөлтийн түвшин
● Аливаа байгууллага дэвшүүлсэн
зорилгодоо хүрэхийн тулд богино
хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлсэний
үндсэн дээр урт хугацааны төлөвлөгөөг
биелүүлнэ.
● Шинж чанар, цаг хугацааны хувьд янз
бүрийн түвшинтэй байна. Үйл
ажиллагааны төлөвлөлт, тактикийн
төлөвлөлт, стратегийн төлөвлөлт байна.
● Үйл ажиллагааны төлөвлөгөө нь цаг
хугацааны хувьд богино байх бөгөөд
үзүүлэлтүүд нь илүү гүнзгий
нарийвчлалтай, Хүлээгдэж буй үр дүн
нь бодитой байдаг. Энэ нь байгууллагын
нэгдмэл зорилгийн хүрээнд доод
түвшиний менежерийн үйл
ажиллагааны удирдамж болон
ашиглагдана.
● Тактикийн төлөвлөгөө нь дунд түвшиний
менежерүүдэд зориулагдсан байдаг.
● Стратегийн төлөвлөлт. Төлөвлөгөөний
хугацаа хичнээн урт байх тусам
ирээдүйн нарийвчлал тооцох боломж
бага ба шаардлаг төдий чинээ багасдаг.
Ийм түвшиний төлөвлөлтийг стратегийн
төлөвлөлт гэх бөгөөд түүнийг дээд
түвшиний менежерүүд боловсруулдаг.
● Стратегийн зорилго гэдэг нь урт хугацааны
үйл ажиллагааны хүлээгдэж буй үр дүн юм.
Стратегийн зорилго нь шинэ бүтээгдэхүүн
үйлдвэрлэх бүтээмж нэмэгдүүлэх, шинэ зах
зээл дээр гаргах бүтээгдэхүүний гаргах тоо
хэмжээ чанарыг дээшлүүлэх. Эдгээрийн үр
дүнд байгууллага болон хувьцаа
эзэмшигчдынхээ ашиг орлогийг нэмэгдүүлэх
гэх мэт байж болно.
● Стратегийн төлөвлөлт бол байгууллагын
удирдлага зохион байгуулалтын үндэс болж
өгдөг.
● Стратеги гэдэг нь эртний Грект бүрэн
эрх олгогдсон удирдагч гэсэн утга
санааг илэрхийлж байв. Монгол хэлний
үгийн ан 60 оноос орж ирсэн. Харин
Монголын нууц товчоонд ирээдүйн их
хэрэг, хожмын их үйлс гэсэн үг бий.
Үүнийг Чингис хааны удирдлагын
стратеги гэж үзэх үндэстэй
● Стратегийн менежмент бол зорилгийн
нэгдэл байгууллагын боломж ажилчдын
сонирхолд нийцэх тодорхой хөтөлбөрийг
боловсруулах ба удирдах гэсэн үг юм.
● Стратегийн чиг баримжаа гэдэг нь ирээдүйн
чиг баримжаа үйл явцыг хэрэгжүүлэх
шатлалуудыг зохицуулна гэсэн үг юм.
● Стратегийн төлөвлөлт гэдэг нь өргөн утгаараа
байгууллага өөрийн зорилгод хүрэхийн тулд
онцгой болон ердийн стратегуудыг
боловсруулах замаар гарсан аж ахуйн
нэгжийн уирдлагуудын гаргах шийдвэр ба үйл
явцыг агуулана.
1. Шат дараалсан үйл ажиллагааны
арга

● Шат дараалсан үйл ажиллагааны арга


нь амжилтанд хүргэх учирзүйн
хамаарал бүхий үйл ажиллагаа юм.
2. Хүсэл ба боломжийг харьцуулах арга

Хүсэл эрмэлзэл. Энэ нь хувь хүний


хандлагыг харуулсан сэтгэл хөдлөлийн
нэг хэлбэр юм.
3. Багаас томруу зөөлөн урсах арга
Үйл явцад бэлтгэх, жижиг бизнес дэх
үйл ажиллагааны эрчимжилт, үйл
ажиллагаар хэрэгжүүлэх, бизнес –
бизнес гэсэн холбоонд шилжин орох гэх
мэт.
Зах зээлийн стратегийн шинжилгээ,
оношлогоо
● Аливаа байгууллагын хувьд ямар бүтээгдэхүүн
үйлчилгээг хэнд хэдийд ямар үнээр хэдий хэмжээгээр
борлуулж чадах вэ гэдэг асуудал онцгой чухал байдаг
.зах зээлийн стратегид тусгадах гол асуудлууд бол
● Хэн манай бүтээгдэхүүнийг голлон хэрэглэж байна ,
● Тэд ямар төрлийн бүтээгдэхүүнийг хэдий хэмжээгээр
худалдан авч байсан ,
● Уг худалдан авалтын хэмжээнд бүтээгдэхүүний үнэ ,
борлуулалт , урамшуулал , хуваарилалтын бодлого
хэрхэн нөлөөлсөн ,
● Бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн өөрчлөль орлогын
түвшинд хэрхэн нөлөөлсөн зэрэг болно.
Зах зээлийн стратегийг нарийвчлан
шинжлэхийн тулд дараах шинжилгээг
хийх хэрэгтэй. Үүнд:

● Гол худалдан авагчдын шинжилгээ


● Бүтээгдэхүүний орлогын шинжилгээ
● Үйлдвэрлэлийн стратегийн шинжилгээ оношлогоо
● Үйлдвэрлэлийн стратегийн шинжилгээгээр
бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зардалд нөлөөлөх хүчин
зүйлс тэдгээрийн хоорондын уялдаа холбоо болон
цаашдын хандлагыг тодорхойлно.
● Бүтээгдэхүүн үйлчилгээний зардалд нөлөөлөх гол
хүчин зүйлс бол түүхий эд материал , хүн хүч , түүний
бүтээмж , хэмжээ тоног төхөөрөмж ба түүнийхүч
чадал зэрэг болно. Бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ямар
арга технологи хэрэглэх вэ гэдэгт дээрх хүчин зүйлс ,
нийт бүтээгдэхүүний зардалд тэдгээрийн үзүүлэх
нөлөө болон илүү ашигтай болгох талаар хийсэн
шинжилгээ хэрэгтэй.
● Уг шинжилгээ доорхи чиглэлээр хйигдэнэ. Үүнд :
● Материал түүхий эд гадны үйлчилгээ
● Цалин урамшуулал хөдөлмөринй бүтээмжид
нөлөөлөх хүчин зүйлс
● Үйлдвэрлэлийн талбай , тоног төхөөрөмжийн зардал
гэх мэт.
Үйлдвэрлэлийн стратегийн шинжилгээний төрөл:
● Ажиллах хүчний зардлын шинжилгээ
● Тоног төхөөрөмж , үйлдвэрлэлийн хэрэгслүүдийг
зардлын шинжилгээ
● Гаднаас нийлүүлсэн бүтээгдэхүүн үйлчилгээний
зардлын шинжилгээ
● Тогтмол зардал болон ашиг нөхөх хэсгийн шинжилгээ
Стратегийн томъёолол
Өрсөлдөөний шинжилгээ хийж,
стратегийн зорилго болох эрхэм
зорилгыг тогтоох үйл ажиллагааг
стратегийн томъёолол гэнэ.
Дотоод ба гадаад орчны шинжилгээ,
оношлогоо хийсний дараа стратегийн
шийдвэр гаргагч менежер стратегийн
томъёололыг гаргана. Гадаад дотоод орчны
шинжилгээгээр гарсан мэдээллүүд нт
стратегийн томъёолол боловсруулах үндэс
болдог.
Стратегийн үйл ажиллагааг дараахи
алхмаар хийнэ.
Үүнд:
● Гадаад дотоод орчны шинжилгээний үр дүнгийн гол мэдээлэл
баримт, таамаглалыг эмхлэн цэгцэлж нэгтгэх
● Байгууллагын стратегиудыг харьцуулах
● Стратегийн хувилбар бүрийн боломж, тохиолдож болох аюул
болон ээдрээтэй асуудлыг тодруулан, түүнээс зайлах арга
замыг боловсруулах
● Гол стратегиудын сонголтыг хийх.
● Стратеги тус бүрийн үнэлгээг гаргана. Үнэлэхдээ сонголт бүрийн
сул ба давуу тал, тэдний хоорондын уялдаа холбоо зэргийг
нятлан шалгана.
● Эдгээрийн үр дүнд байгууллагын стратегиудыг тодорхойлж
тэдгээрт холбогдох баталгаатай мэдээлэл ба заавар зөвөлгөөг
бий болгож чадна.
Стратегийн хэрэгжүүлэлт
Үйл ажиллагааны ерөнхий чиглэл буюу стратегиудыг
томъёолсны дараа, стратегийн менежерүүд түүнийг амжилттай
хэрэгжүүлэх үйл хэргээ баталгаажуулах хэрэгтэй.
Гагцхүү сайн боловсруулагдсан төлөвлөгөө ба арга хэрэгсэл нь
амжилтын баталгаа болж чадахгүй. Учир нь стратегийг
амжилттай хэрэгжүүлэхэд олон хүчин зүйл нөлөөлнө.
Тухайлбал:
● Байгууллагын бүтэц
● Техник технологи
● Урамшуулалын тогтолцоо, арга хэрэгсэл
● Мэдээллийн систем
● Байгууллагын соёл
● Манлайлаллын хэлбэр гэх мэт болно.
Стратегийн хяналт
● Хяналтын систем нь нөхцөл байдлын
өөрчлөлтөнд зохицож чадах тийм уян хатан
төлөвлөгөөг бий болгох ба үр ашигтай үйл
ажиллагааг дэмжиж урамшуулна.
● Стратегийн хэрэгжилтийн үйл явцад
санамсаргүй буюу төлөвлөгдөөгүй зүйл гарч
ирж байна. Энэ тохиолдолд мэдээллийн
системийн тусламжтайгаар түүнийг засварлах
үйл ажиллагаа явагдана. Хяналтын систем нь
үр ашигтай уян хатан байх учиртай.
Шийдэр гаргах технологи
● Нэгэнт менежерүүд шийдвэр гаргадаг
учир менежментийн шийдвэр
боловсруулахдаа олон янзын хувилбарт
анхаарал төвлөрүүлбэл зохино гэсэн
үзэл санаан дээр шийдвэрийн онолын
хандлага үүсчээ. Шийдвэрийн онол нь
зөвхөн шийдвэрийн явцуу хүрээнд
баригдах бус харин байгууллагын
нийгмийн тогтолцооны талаар өргөн
хүрээтэй цогцолбор ойлголтыг
боловсруулах боломж олгодог байна.
Дүгнэлт
● Төлөвлөлт бол зорилгод үр ашигтай арга замаар хүрэх тухай
шийдвэрлэх үйл явц
● Төлөвлөлт нь удирдлагын шийдвэрийн үндэс болно
● Төлөвлөлтийн түлхүүр хэсэг нь байгууллагын зорилго юм
● Стратегийн төлөвлөлт байгууллагын удирдлагын зохион байгуулалтын
үндэс болж өгдөг бөгөөд өргөн утгаараа зорилгод хүрэхийн тулд онцгой
болон ердийн стратегиудыг боловсруулах замаар байгууллагын
удирдлагын шийдвэр гаргах үйл явцыг тодорхойлох явдал мөн
● Байгууллагын дотоод нөөц бололцоог шинэчлэн оношлох зорилт нь
түүний эдийн засгийн хувьд амьдрах чадварыг харуулахад оршино
● Гадаад орчны шинжилгээ нь байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх
үзүүлдэг гадаад орчны хүчин зүйлийг багтаан аюул занал, таатай
боломжуудыг тодорхойлон үнэлнэ
● Байгууллагын зорилго болон дээд удирдлагын баримталж буй
бодлогын холбоо чухал ач холбогдолтой бөгөөд ирээдүйн хөгжлийг
тодорхойлоход нөлөөлдөг.
Анхаарал тавьсан явдалд баярлалаа

You might also like