You are on page 1of 25

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Ангилалтын код 27.010


Орон сууцны барилгын цахилгааны самбар.
Техникийн нөхцөл
MNS 5834 : 2008
Dustribution boardsfor dwelling-houses.
Technical specification

Cтандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2008 оны 02 дугаар сарын 28-


ны өдрийн 04 дүгээр тогтоолоор батлав.

Энэ стандарт 2008 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчинтэй.

1. Хамрах хүрээ

1.1 Энэ стандарт нь орон сууцны барилгад цахилгаан эрчим хүчийг тооцох,
хуваарилах, богино залгааны гүйдэл болон хэт ачаалал, аянгын хэт хүчдэлээс
хамгаалах зориулалттай цахилгааны самбарыг угсрах, шалгаж хүлээн авах,
хадгалах, тээвэрлэхэд хамаарна.

1.2 Энэ стандартаар орон сууцны барилгын дор дурьдсан самбаруудад тавих
шаардлагыг тогтооно. Үүнд:
- Ерөнхий оролтын самбар / ЕОС /
- Хуваарилах самбар / ХС /
- Давхарын нэгдсэн самбар / ДНС /
- Хувийн орон сууцны оролтын самбар / ХОСОС /
- Гар сэлгэн залгагчтай самбар / ГСЗС /

1.3 Дээрх самбаруудыг 380/220 В хүчдэлтэй, 50 Гц давтамжтай 3 фазын хувьсах


гүйдлийн гүн газардуулсан саармагтай (TN-S, TN-C-S) цахилгаан сүлжээнд
ашиглана.

2. Норматив ишлэл

Энэхүү стандартад дараахь иш татсан стандарт, баримт бичгүүдийг хэрэглэнэ. Он


заасан ишлэлийн хувьд зөвхөн иш татсан хэвлэлийг хэрэглэнэ. Он заагаагүй
ишлэлийн хувьд тухайн стандартын хамгийн сүүлийн хэвлэл (нэмэлтийн хамт)-ийг
хэрэглэнэ.

MNS IEC 439-1:2001 Хуваарилалт, удирдлагын нам хүчдэлийн байгууламж. 1-р


хэсэг.

MNS IEC 60439-3 : 2007 Хуваарилалт, удирдлагын нам хүчдэлийн байгууламж.


3-р хэсэг: Мэргэшээгүй хүн хүрэх, ашиглах боломжтой газар байрлуулах
зорилготой хуваарилалт, удирдлагын байгууламжид тавих нэмэлт
шаардлагууд ба турших арга

MNS IEC 529 : 2007 Хайрцаг, самбарын хамгаалалтын зэрэг (IP код)

MNS IEC 695-2-1:2001 Галын аюулгүй байдлын туршилт. Туршилтын аргууд.


Халаасан утсаар турших.
MNS 5834 : 2008

MNS 5644:2006 Олон нийтийн болон үйлдвэрлэлийн барилгын хуваарилах


самбар. Техникийн ерөнхий шаардлага;

Монгол Улсын Дэд бүтцийн яам, Цахилгаан байгууламжийн дүрэм, БД 43-101-03;


УБ. 2003.

Орон сууц олон нийтийн барилгын цахилгаан тоног төхөөрөмжийг төлөвлөх бө


угсрах БД 43-102-07, БХБЯ УБ 2007

3. Нэр томъёо, тодорхойлолт


Энэхүү стандартад дараахь нэр томъёо, тодорхойлолтыг хэрэглэнэ.

3.1.
самбарын хайрцаг
тоног төхөөрөмжийг гадны үйлчлэлээс хамгаалах зорилготой буюу бүх талаасаа
тоноглолд шууд хүрэх боломжийг хаасан хамгаалах хэсэг (Олон улсын цахилгаан
техникийн толь (IEV) 826-03-12)

3.2.
ажлын хавтан
хяналтын хэрэгсэл, удирдлагын тоноглол болон бусад тоноглолын удирдах
хөшүүрэг зэргийг нүүрэн талд (цоолборлон) гаргасан туслах хаалт

3.3.
их бие
самбарын бүтээцийн үндсэн ба бусад тоноглол
ТАЙЛБАР: Хайрцаг нь их биеийн үүргийг гүйцэтгэж болно.

3.4.
ерөнхий оролтын самбар
барилга түүний тусгайлсан нэг хэсгийн тэжээлийн шугамын оруулга дээр болон
түүний гаргалгааны шугамууд дээр байрлах аппарат хэрэгсэл, хийц бүтээцийн
бүрдлийг оруулсан хуваарилах байгууламж (БД 43-101-03 дүрмийн 6.2.2-р зүйл)

3.5.
хуваарилах самбар
барилга ба түүний тусгайлсан хэсэгт цахилгаан эрчим хүчийг хуваарилах
зориулалттай самбар (БД 43-101-03 дүрэм 6.2.3-р зүйл)

3.6.
байрны самбар
орон сууцны бүлэглэсэн сүлжээг холбох зориулалттай байрны давхарын хонгил,
шатны зай, торонд байрлуулсан самбар (БД 43-101-03 дүрэм 6.2.3-р зүйл)

3.7.
давхарын самбар
орон сууцны айлын байр болон самбарыг тэжээх зориулалттай орон сууцны
байрны тухайн давхаруудад байрлуулах самбар
Хэрэв цахилгааны болон сул гүйдлийн холбооны сүлжээ угсрах хоёр хэсэгтэй бол
давхарын нэгдсэн самбар гэнэ. (БД 43-101-03 дүрэм 6.2.4-р зүйл)

2
MNS 5834 : 2008

3.8.
хамгаалах дамжуулагч (PE)
цахилгаанд нэрвэгдэхээс хамгаалж дор дурдсан хэсгүүдтэй холбоход
шаардлагатай дамжуулагч. Үүнд:
 гүйдэл дамжуулах ил байгаа хэсгүүдтэй
 нам хүчдэлийн хуваарилалт, удирдлагын байгууламжид үл хамаарах гүйдэл
дамжуулах хэсгүүдтэй
 газардуулгын үндсэн залгаа (боолт)-тай
 газардуулгын электродтой
 тэжээх үүсгүүрийн газардуулсан цэг буюу зохиомол саармагжсан цэгтэй
ТАЙЛБАР: MNS IEC 439-1:2001-ын дагуу

3.9.
саармаг дамжуулагч (N)
сүлжээний саармаг цэгтэй холбосон бөгөөд цахилгаан дамжуулахад ашиглаж
болох утас

ТАЙЛБАР: MNS IEC 439-1:2001-ын дагуу

3.10.
хамгаалах саармаг дамжуулагч (PEN)
хамгаалах ба саармаг дамжуулагчийн зориулалттай газардуулсан утас
ТАЙЛБАР: MNS IEC 439-1:2001-ын дагуу

3.11.
бүлэг хэлхээ
самбараас хэрэглэгч хүртэлх нэг фазын цахилгаан хэлхээ

3.12.
тоноглолын хэвийн гүйдэл
зөвхөн тухайн тоног төхөөрөмжийн стандартаар заасан гүйдэл

3.13.
тоноглолын ажлын хэвийн гүйдэл
үйлдвэрээс заасан хэвийн хүчдэл, хэвийн давтамж, хэвийн горимтой ба хэрэглэх
орчны нөхцөл хэвийн үед уг тоноглолоор гүйх гүйдэл

3
MNS 5834 : 2008
3.14.
агшин зуур тэсвэрлэх богино залгааны хэвийн гүйдэл
тухайн хэлхээгээр богино залгааны уг гүйдэл тогтоосон хугацаанд гүйхэд энэ
хэлхээнд гэмтэл үүсэхгүй байх, богино залгааны гүйдлийн дундаж квадрат утга

Хэрвээ тусгайлан заагаагүй бол гүйдэл гүйх хугацааг ямагт 1 секунд гэж авна.
Тайлбар: Хэрвээ энэ утга нь 1 секундээс бага бол агшин зуур тэсвэрлэх богино залгааны гүйдэл
болон уг гүйдэл гүйх хугацааг зааж өгнө. Жишээ нь: 10 кА; 0,2 секунд гэх мэт.

3.15.
самбарын хэвийн гүйдэл
самбарт угсарсан оруулгын тоноглолын зөвшөөрөх халалтын нөхцлөөр тогтоосон
хэвийн гүйдэл

4. Ангилал
Самбарыг дараах шинжээр ангилна. Үүнд:
 Самбарын харагдах байдлаар (өлгөдөг, нүхэнд суулгадаг г.м.)
 Оруулга дээр таслах залгах тоноглол бий эсэхээр (байгаа, байхгүй)
 Бүлэг хэлхээн дэх хамгаалах тоноглолын тоогоор (1-р хүснэгт)
 Бүлэг хэлхээг хамгаалах тоноглолын төрлөөр (автомат таслуур, 1-р хүснэгт)
 Хамгаалалтын таслах төхөөрөмжтэй (цаашдаа ХТТ гэх) эсэхээр (ХТТ-тай, ХТТ-
гүй, 1-р хүснэгт)
 Цахилгаан гүйдэлд хүн нэрвэгдэхээс хамгаалах аргачлалаар (I ба II ангилал)

5. Үндсэн үзүүлэлтүүд

5.1. Самбарын үндсэн үзүүлэлтүүд нь 1-р хүснэгтэд заасны дагуу байх ба тухайн
төрлийн самбарын техникийн нөхцөлд тусгасан байна.

1-р хүснэгт - Самбарын техникийн үзүүлэлтүүд

Самбарын төрөл ЕОС 1, ХС 1, 2 ДНС, ХОСОС ГСЗС


Үзүүлэлтүүд 2 ДНСб
1 Самбарын хэвийн хүчдэл, В
380/220 380/220 380/220 380/220 380/220
2 Хувьсах гүйдлийн хэвийн
давтамж, Гц 50 50 50 50 50
3 Оруулгын тоноглол буюу 160, 100, 160,
оруулгын хавчаарын хэвийн 160 250, 63 100 250 400,
гүйдэл, А 400, 630 630
4 Самбарын бүлэг хэлхээг 63, 80, 16, 25, 10, 16, 100, 160,
хамгаалах тоноглолын ажлын 6, 63 100 32, 40, 25 250 400,
хэвийн гүйдэл, А 630
5 Самбарын оруулга дээрх ХТТ-
ийн таслах ялгаварын хэвийн
(дифференциаль) гүйдэл, мА
-- -- 100 100 --
6 Самбарт угсарсан бүлэг
хэлхээ, шугамыг хамгаалах
тоноглолын хамгийн их тоо,
нэг туйлаар тоолсноор*
а/ автомат таслуур ба ХТТ 21 21 9, 18, 27 20 6
б/ гал хамгаалуур 3 24 -- -- 6

4
MNS 5834 : 2008

в/ цэнэг шавхагч 3 -- -- 4 6
7 Автомат таслуурын буюу
бүлэг хэлхээний ХТТ-ийн 63 100 16, 25 10, 16, --
хэвийн гүйдэл, А 25
8 Бүлэг хэлхээний ХТТ-ийн
ялгаварын таслах гүйдэл, мА -- -- 10, 30 10, 30 --
9 Бүлэг хэлхээний гал
хамгаалуурын хэвийн 63 63 -- -- 63
гүйдэл, А 100
1 Самбарын оруулга 160 ба 250
0 А-ын хэвийн гүйдэлтэй
оруулгын тоноглолтой
цуглуулгын шийнэн дээрх 10 10 10 10 10
агшин зуур тэсвэрлэх богино
залгааны хэвийн гүйдэл
(үйлчлэх утга), кА
11 Хайрцагны хамгаалалтын
түвшин IP 31 IP 31 IP 31 IP 31 IP 31
ТАЙЛБАР: * Уг заасан тоо нь (самбар дахь хамгийн их тоноглолын тоо) удирдах тоноглолд,
дохиолол суулгах боломжийг тооцсон байх ёстой.

5.2. Хэрэглэгчтэй зөвшилцсөний үндсэн дээр үйлдвэрлэгч нь гадаадаас


нийлүүлсэн хайрцагт баталгаажсан зураг төслийг үндэслэн хамгаалалтын
тоноглол, багаж хэрэгслийг суурилуулна.

5.3. Самбарын хэвийн гүйдэл болон бүлэг хэлхээг хамгаалах ажлын гүйдлийн
тухайн төрлийн самбарын техникийн нөхцөл, батлагдсан зураг төслийн дагуу
тогтооно.

5.4. Самбарын үндсэн хэмжээ ба жинг тухайн төрлийн самбарын техникийн


нөхцөлд тусгасан байна.

6. Техникийн ерөнхий шаардлага

6.1. Самбар нь энэхүү стандартын шаардлага, тухайн самбарын техникийн


нөхцөл, ажлын зургийн шаардлагыг хангасан байна.

6.2. Бүтээц
6.2.1 Самбарыг ашиглалтын явцад үүсэх механик болон цахилгаан дулааны
ачааллыг тэсвэрлэх материалаар хийсэн байна.

6.2.2 I ангиллын самбарын хайрцгийг металлаар хийнэ.

6.2.3 II ангиллын самбарын хайрцгийг тусгаарлагч материалаар хийсэн байх ба


уг материал нь (850±10) оС хүртэл халсан утасны үйлчлэлд шатахгүй тэсвэрлэх
чадвартай байна. Самбарыг шаталт муутай хонхорт суурилуулсан бол энэ утга –
(650±10) оС байж болно.

6.2.4 Гүйдэл дамжуулах хэсэг бэхэлдэг самбарын хөндийрүүлэх эд ангийг


(960±15)оС хүртэл халсан утасны үйлчлэлд шатахгүй тэсвэрлэх чадвартай
материалаар хийнэ.

5
MNS 5834 : 2008
6.2.5 II ангиллын самбарын хайрцаг, мөн I ба II ангиллын самбарын
хөндийрүүлэх элементүүдийн дулаан даах чадвар нь MNS IEC 60439-3-ын
шаардлагыг хангасан байна.

6.2.6 I ангиллын самбарын хайрцаг нь зэврэлт даах чадвартай байна.

6.2.7 Самбарын бүрхүүл нь 0,25Ж эрчимтэй механик цохилтыг тэсвэрлэх


чадвартай байна.

6.2.8 Угсардаг хэсгийг хайрцагт бэхлэх боолт ба шурган холбоосын бат бэх нь
MNS IEC 60439-3-ын шаардлагыг хангасан байна.

6.2.9 Хананд суулгах самбар нь харгалзах бэхэлгээний элемент, хонхорхой


хэсгийг хаах жаазтай байна.

6.2.10 Бүлэг хэлхээг хамгаалах зорилгоор автомат таслуур болон ХТТ хэрэглэсэн
самбар нь оруулга дээрээ таслах залгах тоноглолтой байна.

Харин самбарт тоолуур суурилуулсан бол түүний оруулга дээр таслах залгах
тоноглол заавал байна.

6.2.11 Бүлэг хэлхээг хамгаалах тоноглол нь гал хамгаалуур бол самбарын


оруулга дээр заавал таслах залгах хэрэгсэл байна.

6.2.12 Самбар нь хаалгатай бөгөөд тусгай цоожтой байна. Хаалгыг заавал


түлхүүрээр цоожилно.

6.2.13 Тоолууртай самбарын хайрцагны хаалга дээр тоолуурын заалт авах


зориулалттай цохилт даах чадвартай тунгалаг материалаар хийсэн цонхтой
байна.

Энэ цонх нь 6.2.7-д заасан механик цохилтыг тэсвэрлэх чадвартай байна.

6.2.14 Самбарын хаалга буюу ажлын хавтан нь ирмэгээрээ тээглэхгүй,


ашиглалтын явцад аппарат, багаж, тоноглолд саадгүй нэвтрэх боломжтой онгойх
бөгөөд онгойх өнцөг 95 градусаас багагүй байна.

6.2.15 Самбарын хайрцагт тэжээлийн утас орох ба бүлэг хэлхээг гаргах элемент
байх ёстой. 6.4.1-д заасан хамгаалалтын зэргийн шаардлагыг хангасан байна.

6.2.16 Самбарын ажлын хавтан дээр бүлэг хэлхээний хамгаалалтын аппаратын


тэмдэглэгээг дугаараар нь тавьсан байх хэрэгтэй.

Тоноглолын дугаарын хажууд уг тоноглолын зориулалтын талаар бичих зай


үлдээх хэрэгтэй.

Тоноглолын зориулалтыг хүснэгт дээр бичиж хаалганы дотор талд байрлуулна.


Самбарын цахилгааны схемийг ашиглалтын бичиг баримтад тусгана.

6.2.17 Орон сууцны самбар дээр бүлэг хэлхээний шугмын хамгаалалтын


аппаратын тэмдэглэгээг дэс дарааллаар нь тэмдэглэнэ.

Давхарын тооцооны хуваарилах болон бүлгийн самбарын хамгаалалтын


аппаратыг сууцны дугаараар тэмдэглэнэ.
6
MNS 5834 : 2008

6.3. Холбох хавчаарууд


6.3.1 TN-S болон TN-C-S газардуулгын системтэй сүлжээнд давхарын ба айлын
сууцны самбарт холбох хавчааруудтай байна.

6.3.2 Холбох хавчаарууд нь зэс, хөнгөнцагаан нэг болон олон утастай тэжээлийн
хэлхээг таслахгүй холбох боломжтой. Тэжээлийн хэлхээний фазын утасны огтлол
(10-70) мм2, N ба PE утасны хөндлөн огтлол (10-35) мм2 хүртэл байна.
Эдгээр холбох хавчаарууд нь 2,5 мм2-аас 16 мм2 хүртэл огтлолтой зэс утас
салаалах боломжтой байна.

6.3.3 Айлын оролтын утас залгах хавчаар нь 2,5 мм2-аас 16мм2 хүртэл хөндлөн
огтлолтой утсыг холбох боломжтой байна.

6.3.4 Бүлгийн хэлхээний шугамын утсыг залгах хавчаар нь 1,5 мм2-аас 6мм2
хүртэл хөндлөн огтлолтой утас холбох боломжтой байна.

6.3.5 Саармаг дамжуулагч N ба хамгаалах дамжуулагч PE тус бүр тусдаа


хавчаартай байна.

6.3.6 I ангиллын давхарын болон орон сууцны самбарт N утасны хавчаар нь


фазын утасны хавчаарын адил гүйдэл дамжуулах бүрхүүлээс тусгаарлагдсан
байна.

PE утасны хавчаар нь гүйдэл дамжуулах бүрхүүлтэй холбогдсон байна.

6.3.7 Бүлэг хэлхээний утас холбох хавчаарын тэмдэг энэ хэлхээг хамгаалах
тоноглолд хэрэглэсэн тэмдэгтэй ижил байна.

6.3.8 Тэжээлийн хэлхээний ажлын болон хамгаалалтын саармаг утас холбох


хавчаарууд нь N ба PE гэсэн тэмдэгтэй байна. Заасан тэмдэг нь хавчаар байгаа
холболтын элемент (шийнэн холбоос) дээр тавигдсан байж болно.

6.4. Цахилгаан гүйдэлд нэрвэгдэхээс сэргийлэх


6.4.1. Хамгаалалтын зэрэг нь MNS IEC 529:2007-ын дагуу самбарын хаалга
хаалттай үед гүйдэл дамжуулах хэсэгт хүрэх болон хөндлөнгийн хатуу биет
орохоос сэргийлэн I ангиллын самбарт IP3X-ээс багагүй, II ангиллын самбарт
IP4X-ээс багагүй байх ёстой.

Ажлын хавтантай самбарын хамгаалалтын зэрэг нь хаалга нээлттэй үед түүнчлэн


оруулга ба гаргалтын утас байгаа хэсэгт IP2X-ээс багагүй байна. Ханын хонхорхой
хэсэгт суулгаж байгаа самбарын хэсгийн хамгаалалтын зэргийг тухайн самбарын
техникийн нөхцлөөр тогтооно.

ТАЙЛБАР: Хамгаалалтын зэргийг самбарыг угсарсан байдалд заасан болно.

7
MNS 5834 : 2008

6.4.2. I ангиллын самбарын хүрч, шүргэж болзошгүй дамжуулах ил хэсэг ба


хүчдэлд өртөж болзошгүй тоноглол суурилуулсан хийцийн элемент нь
хамгаалалтын дамжуулагч PE-гийн хавчаартай найдвартай сайн холбоостой
байна. Эдгээр холболтын цахилгаан эсэргүүцлийн утга нь 0,1 Ом-оос ихгүй байна.

6.4.3. I ангиллын самбарын хайрцаг дээр цахилгааны аюулгүй ажиллагааны


шаардлага хангасан бат бэх хийцтэй газардуулгын утсыг энэхүү хавчаар руу
холбож өгнө.

6.4.4. Өлгөдөг самбарын газардуулгын хавчаарыг хайрцгийн гадна талд


байрлуулах ба ханын хонхорхойд суусан самбарт дотор талд нь газардуулгын утас
холбоход тохиромжтой газар байрлуулна.

6.4.5. Газардуулгын хавчаарын ойролцоо болон хамгаалалтын саармаг утас


холбох хавчаарын ойролцоо газардуулгын тэмдэг тэмдэглэсэн байна.

6.4.6. Удирдах тоноглолын тасалж, залгах хөшүүрэг нь тухайн тоноглол дээр


байгаа тэмдэглэгээний дагуу тодорхой тогтсон <Залгасан > - <Салгасан>
байрлалтай байна.

Хэрвээ тасалж, залгах тоноглолыг самбарт суулгасны дараагаар залгаатай


тасарсан эсэхийг дүгнэх боломжгүй тохиолдолд ажлын хавтан дээр уг тоноглолын
тасалж, залгах хөшүүргийн ойролцоо түүний байрлалыг тогтоосон, орлуулсан
бичлэг тавина.
6.4.7. II ангиллын самбарын паспортын хүснэгт дээр тэмдэглэгээ заавал
тавьсан байна. Энэ нь цахилгаан гүйдлээс давхар буюу хүчилсэн хөндийрүүлгээр
хамгаалсан болохыг илэрхийлнэ.

6.4.8. Самбарын хаалганы гадна талд <Анхаар, цахилгаан хүчдэл> гэсэн


анхааруулах тэмдэгтэй байна.

6.5. Хамгаалах бүрээс


6.5.1. Самбарын хайрцгийн металл эд ангиуд нь хамгаалах лакан будаг, нунтаг
нийлэг будаг (полимер) буюу металлаг бүрээстэй байна.

6.5.2. Тухайн цаг уурын нөхцөлд зориулж хийсэн самбарын хамгаалах будган
бүрээсийн тодорхой төрөл түүний зузаан, наалдалтын зэрэг ба түүнийг хянах
зүйлийг тухайн төрлийн самбарын техникийн нөхцөлд зааж өгнө.

6.6. Иж бүрэлдүүлэх тоноглол


6.6.1 Иж бүрэлдүүлэх багаж тоноглолыг тухайн самбарын үзүүлэлт, цаг уурын
нөхцөлд тохируулан 1-р хүснэгтэд заасны дагуу сонгоно.

6.6.2 Багаж тоноглолууд нь тухайн тоноглолд харгалзах өөрийн норматив


бичгийн шаардлагад нийцсэн байна.

6.6.3 Самбарын иж бүрдүүлэлт хийхдээ нэгдмэл хийцтэй, ерөнхий хэмжээстэй


нэг ховил дээр суудаг хамгаалах, удирдах, хянах тоноглол зэргийг хэрэглэнэ.

6.6.4 Цахилгаан эрчим хүч хэрэглэх самбарт шууд болон гүйдлийн


трансформатораар дамжин хэрэглэнэ. Тэдгээрийн хамгийн их харгалзах
хэлхээний тоноглолын хэвийн гүйдэлтэй тэнцүү байна.

8
MNS 5834 : 2008

Тоолуурын нарийвчлалын зэрэг нь 2,0 ба түүнээс бага байна.

6.6.5 Тоолууртай самбарын хайрцагт “салгасан” байрлалд лацдах боломжтой


оруулгын таслах тоноглолтой байна.

6.6.6 Тоног төхөөрөмж, хавчаарууд нь самбарт найдвартай бэхлэгдсэн байна.


Бэхэлгээний элементүүд нь бэхэлгээ сулрахаас сэргийлсэн хэрэгсэлтэй (давхар
боолт г.м.) байна.

6.7. Самбарын дотоод хэлхээ

6.7.1 Самбарын дотоод хэлхээнд тусгаарлах бүрээстэй зэс дамжуулах утас буюу
шийнэн дамжуулагч хэрэглэнэ.

6.7.2 Дамжуулах утасны тусгаарлах бүрээс нь хувьсах гүйдлийн 660В-оос


багагүй хүчдэл даах чадвартай байх ёстой.

6.7.3 Бүлгийн хэлхээний хамгаалалтын тоноглолын гаралтын холбоос


дамжуулагч утасны хөндлөн огтлолыг сонгохдоо холбоост холбогдсон хамгаалах
тоноглолуудын гүйдлийн нийлбэрийг зэрэг ажиллах итгэлцүүрээр үржүүлж
гаргана. Гүйдлийн нийлбэрийн дүнд тэжээлийн дамжуулагч утсанд залгасан
тоноглолын хэвийн гүйдлийг оруулахгүй болно.

6.7.4 Самбарт бүрээстэй утсыг сунгахдаа дараах байдлаар тавина. Дотоод


хэлхээний утсыг гүйдэл дамжуулах хэсэг, самбарын хурц ирмэг шүргэх боломжгүй
байрлалд тавих ба тэдгээрийг нугалах радиус нь тухайн утасны гадна (диаметр)
голчийг 6-гаар үржүүлсэнээс багагүй байвал зохино. Дамжуулах утсанд ороож
холбосон болон гагнасан бусад завсрын холболт байж болохгүй.

6.7.5 Самбарын цуглуулгын шийн болон түүний салаа нь дотоод хэлхээнд


богино залгаа үүсэх боломжгүйгээр бэхлэгдсэн байна.

6.7.6 Дотоод хэлхээний утаснууд нь цахилгааны схемд заасан тэмдэглээний


дагуу ижил тэмдэг (өнгө)-тэй байна. Эдгээр тэмдгүүдийг утасны төгсгөлд
байрлуулбал зохино.

6.7.7 Хамгаалалтын саармаг PE болон ажлын саармаг N утаснууд нь хоорондоо


өнгөөр ялгагдах ёстой.

6.7.8 Самбарт тоноглол, багаж хэрэгсэл хавчаар зэргийг угсрах, ашиглах


солиход чөлөөтөй ажил үйлчилгээ явуулах боломжтой байхаар байрлуулна.

6.8. Цахилгааны үзүүлэлтүүд

6.8.1 Самбар хэвийн гүйдэлтэй үед орчны агаарын температураас түүний


халсан температурын ихсэлт нь тухайн цаг уурын нөхцөлд 2-р хүснэгтэд заасан
утгаас ихгүй байна.

9
MNS 5834 : 2008
2-р хүснэгт – Зөвшөөрөх температурын ихсэлт, 0С

Зөвшөөрөх Зөвшөөрөх
Самбарын хэсгүүд температурын ихсэлт, халалтын
орчны агаарын температур,
температур 25оС* үед градус С
1. Тоноглолуудын гаралтыг холбох
контакт болон дотоод гаднын утасны 70 95
хавчаарын контакт
2. Поливинилхлорид тусгаарлагч
бүрээстэй дамжуулагч 45 70
3. Тусгаарлах материалаар хийсэн
гар удирдлагын хөшүүрэг 25 50
4. Бүрхүүлийн хүрч болох хэсгүүд:
- төмөрлөг 30 55
- тусгаарлагч материал 40 65

ТАЙЛБАР: * Ажлын агаарын температурын дээд утга нь +25оС-ээс ялгаатай орчинд, зөвшөөрөх
халалтын температурын хязгаар дотор өөрчлөгдсөн байх ёстой.

2-р хүснэгтэд зааснаас өөр төрлийн хөндийрүүлэгчтэй утасны зөвшөөрөх


халалтын температурыг тухайн төрлийн самбарын техникийн нөхцөлөөр тогтооно.

6.8.2 Угсармал тоноглолд агаарын зай завсар, нэвчилтийн замын урт нь 6 мм-
ээс багагүй байна. Угсармал тоноглолд норматив баримт бичгээр тогтоосон
агаарын зай завсар, нэвчилтийн замын урт нь тэдгээрийг самбарт суурилуулсаны
дараа ба дотор гадны утас түүнд холбосны дараагаар багагүй байх ёстой.

6.8.3 Хэвийн нөхцөлд хүйтэн төлөвт байгаа самбарын дотоод хэлхээний


тусгаарлах бүрээс нь хувьсах гүйдлийн 2500В-ын 50Гц-ын давтамжтай хүчдэлээр
туршихад 1 минутын турш даах чадвартай байх ёстой.

6.8.4 Хүйтэн төлөвт самбарын хөндийрүүлгийн цахилгаан эсэргүүцэл 10 Ом-оос


багагүй байна.

6.8.5 Хүйтэн төлөвт II ангиллын самбарын хайрцаг нь туршилтын хэвийн


нөхцөлд хувьсах гүйдлийн 3750В-ын 50Гц-ын давтамжтай хүчдэлээр туршихад
1мин-ын турш даах чадвартай байна.

6.8.6 Самбаруудын хайрцагны үндсэн хэмжээ, зөвшөөрөгдөх хэлбэлзэл нь 3–р


хүснэгтэд заасантай тохирч байвал зохино.

10
MNS 5834 : 2008

3-р хүснэгт - Самбаруудын хайрцагны үндсэн хэмжээ,


зөвшөөрөгдөх хэлбэлзэл

Д/ Самбарын төрөл Өндөр Өргөн Гүн (мм) Хэлбэлзэл


д (мм) (мм)
1 Ерөнхий оролтын самбар 1000 800 300 ±5
ЕОС1-160/250, 400, 630
2 Ерөнхий оролтын самбар 1000 800 300 ±5
ЕОС2-160/250, 400, 630
3 Хуваарилах самбар 1300 650 180 ±5
ХС1-160/250, 400, 630
4 Хуваарилах самбар 1800 800 400 ±5
ХС2-160/250, 400, 630
5 Давхарын нэгдсэн самбар 1000 950 160 ±5
ДНС-2/3/4
6 Давхарын нэгдсэн самбар 1000 950 160 ±5
ДНСб-2/3/4
7 Хувийн орон сууцны оролтын
самбар 600 540 166 ±5
ХОСОС
8 Гар сэлгэн залгагчтай самбар
ГСЗС 1/2/-160 1000 800 300 ±5
9 Гар сэлгэн залгагчтай самбар
ГСЗС 1/2/-250/400/630 1800 800 400 ±5

6.8.7 Ерөнхий оролтын (ЕОС) самбарыг 380/220 В хүчдэлтэй, 3 фазын хувьсах


гүйдлийн гүн газардуулсан саармаг цэгтэй (TN-S, TN-C-S) цахилгаан сүлжээнд
цахилгаан эрчим хүчийг хүлээн авах, хуваарилах зориулалтаар орон сууц болон
олон нийтийн барилгад ашиглана.

Ерөнхий оролтын самбарын холболтыг В.1–р зурагт заасны дагуу гүйцэтгэнэ.

Ерөнхий оролтын самбар нь хайрцаг дотроо 2 хэсгээс бүрдэнэ.

Уг самбарт цахилгаан эрчим хүчийг тооцох тоолуур, гүйдлийн трансформатор,


богино залгааны гүйдэл болон хэт ачааллын хамгаалалт, аянгын хэт хүчдэлээс
хамгаалах цэнэг шавхагчийг суурилуулна. Мөн сүлжээний гүйдэл ба хүчдэл хянах
хяналтын амперметр, вольтметрийг самбарын хаалган дээр байрлуулсан байна.

Ерөнхий оролтын самбар (ЕОС-2) нь оролтын сэлгэн залгагч (гар таслуур), гал
хамгаалууртай байна. Дээрх самбарт утас, кабелийн оруулгыг самбарын доороос
хийнэ.

Ерөнхий оролтын самбарыг зориулалтын тусгай бэлдсэн суурь эсвэл шалан дээр
байрлуулна.

ЕОС самбарын (бүрхүүл) хайрцгаас тусгаарлагдсан саармаг (N) шийн ба


бүрхүүлтэй холбоостой хамгаалах саармаг (PE) шийнтэй байна.

Хуваарилах автомат таслуурын тоо, хүчин чадлыг захиалагчийн хүсэлтийн дагуу


угсарна.

11
MNS 5834 : 2008
6.8.8 Хуваарилах (ХС) самбарыг 380/220 В хүчдэлтэй, 50 Гц давтамжтай, 3 фазын
хувьсах гүйдлийн гүн газардуулсан саармаг цэгтэй (TN-S, TN-C-S) цахилгаан
сүлжээнд цахилгаан эрчим хүчийг хуваарилах зориулалтаар орон сууц болон олон
нийтийн барилгад ашиглана.

Хуваарилах самбарын холболтыг В.3 –р зурагт заасны дагуу гүйцэтгэнэ.

Хуваарилах самбар нь хайрцаг дотроо нэг хэсгээс бүрдэнэ. Уг самбар нь


цахилгаан сүлжээг богино залгааны гүйдэл болон хэт ачааллаас хамгаалах
тоноглолтой байна.

Хуваарилах самбарын ерөнхий автомат таслуур нь 160 А-аас 630 А хүртэл байна.

Оролт болон хуваарилах шугамууд дээр автомат таслууртай байна.

ХС-1 самбар нь 6 гаралттай, гаралт бүр автомат таслууртай байна.

ХС-2 самбар нь оролт ба хуваарилах шугамууд дээр гал хамгаалууртай гар


таслууртай байна.

Хуваарилах самбарыг зориулалтын байранд бэлдсэн суурь болон шалан дээр


байрлуулна.

Хуваарилах автомат таслуурын тоо, хүчин чадлыг захиалагчийн хүсэлтийн дагуу


угсарна.

6.8.9 Давхарын нэгдсэн (ДНС) самбар нь нэг өрхөд нэг фазын 11 кВт хүртэл
чадалтай орон сууцны хэрэглэгчид зориулагдсан болно.

Давхарын нэгдсэн самбарын холболтыг В.5–р зурагт заасны дагуу гүйцэтгэнэ.

Давхарын нэгдсэн самбар нь хайрцаг дотроо оролт-тооцооны, цахилгаан


тоноглолын болон холбоо дохиоллын зэрэг гурван хэсгээс бүрдэнэ.

Давхарын нэгдсэн самбарын цахилгааны хэсэг нь холбоо дохиоллын хэсэгтэй


төмөр ханаар тусгаарлагдсан байх бөгөөд тус тусдаа цоожтой байна.

Давхарын нэгдсэн самбар нь орон сууцны давхарын айлуудын цахилгаан эрчим


хүчийг хуваарилах, тооцох хуваарилах, бүлэглэлийн шугмуудыг хэт ачаалал,
хүнийг цахилгааны нэрвэгдлээс хамгаалах хамгаалалтын таслах төхөөрөмжөөр
тоноглогдсон байна.

Самбарын холбоо, дохиоллын хэсэгт холбоо, радио, галын дохиолол, домофон,


телевиз зэрэг сул гүйдлийн сүлжээний төхөөрөмжийг байрлуулна.

Энэ хэсэгт дээрх сүлжээнүүдийн холболтын болон салаалах хайрцагуудын


суурилуулах нүхтэй төмөр зогсууртай байна.

Давхарын нэгдсэн самбарыг барилгын хананд далд суурилуулна.

6.8.10 Хувийн орон сууцны оролтын самбар нь коттеж маягийн сууцанд цахилгаан
эрчим хүчийг тооцох, хуваарилах зориулалтай болно.

12
MNS 5834 : 2008

Уг самбарт хуваарилах, бүлэглэлийн шугамуудыг хэт ачаалал ба богино залгааны


гүйдлээс болон хүмүүсийг цахилгаан гүйдэлд нэрвэгдэхээс хамгаалах зорилгоор
хамгаалалтын таслах төхөөрөмжөөр тоноглосон байна.

Хувийн орон сууцны оролтын самбарын холболтыг В.7–р зурагт заасны дагуу
гүйцэтгэнэ.

Хувийн орон сууцны оролтын самбар нь оролт, тооцооны болон бүлэглэлийн


шугамуудыг хамгаалах төхөөрөмжийн зэрэг хоёр хэсгээс бүрдэнэ.

Хувийн орон сууцны оролтын самбарыг барилгын хананд ил ба далд суулгана.

Самбарын цахилгаан тоноглолын ил хэсэгт хүмүүс дураараа оролдохоос болон


үйлчилгээний хүмүүсийн аюулгүй ажиллагааг хангахын тулд ажлын хавтанг зөвхөн
мэргэжлийн хүмүүс тусгай багажаар салгаж болно.

Самбарын хэсэг бүр тусгай хаалгатай бөгөөд тусдаа цоожтой байна.

Оролт тооцооны хэсгийн хаалга нь тоолуурын заалтыг харах шилэн цонхтой


байна.

Утас, кабелийн оруулгыг самбарын доороос оруулна.

6.8.11 Гар сэлгэн залгагчтай самбарыг (ГСЗС) 380/220 В хүчдэлтэй, 50 Гц


давтамжтай, 3 фазын хувьсах гүйдлийн гүн газардуулсан саармагтай (TN-S, TN-C-
S) цахилгаан сүлжээнд цахилгааны үндсэн тэжээл тасрах (хүчдэлгүй болох) үед
нөөц тэжээлийг гараар залгах зориулалттай юм.

Гар сэлгэн залгагчтай самбарын холболтыг В.8–р зурагт заасан бүдүүвчийн дагуу
гүйцэтгэнэ.

Гар сэлгэн залгагчтай самбарыг зориулалтын байранд тусгай бэлдсэн суурь болон
шалан дээр суурилуулна.

Уг самбарын хайрцаг нэг хэсгээс бүрдэнэ. Гар сэлгэн залгагчтай самбарт гүйдлийн
трансформатор, цахилгаан эрчим хүчийг тооцох тоолууртай, богино залгааны
болон хэт ачааллаас хамгаалсан гал хамгаалуур, аянгын хэт хүчдэлээс хамгаалах
цэнэг шавхагчийг суурилуулсан байна.

6.8.12 Цахилгаан эрчим хүч тооцох самбарт шууд болон гүйдлийн


трансформатораар дамжин холбогддог идэвхитэй эрчим хүч хэмжих тоолуур
хэрэглэнэ. Тэдгээрийн хамгийн их гүйдэл нь хэлхээний тоноглолын хэвийн
гүйдэлтэй тэнцүү байна.

Тоолуурын нарийвчлалын зэрэг нь 2,0 ба түүнээс бага байх ёстой.

6.8.13 Импортоор нийлүүлж буй самбарын хайрцаг нь энэ стандартын


шаардлагаас гадна захиалгын гэрээний шаардлагыг давхар хангасан байна.

6.8.14 Тоолууртай самбарын хайрцагт <салгасан> байрлалд лацдах боломжтой


байна.

13
MNS 5834 : 2008

6.9. Хаяглалт

6.9.1 Самбар бүр уншихад тохиромжтой газар байрлуулсан, ховхрохгүй


тэмдэглэгээ бүхий хаягтай байна.

Хаяг, тэмдэглэгээний хэмжээ ба түүнд тавих шаардлагыг тухайн төрлийн


самбарын техникийн нөхцлөөр тогтооно.

6.9.2 Паспортын хүснэгт нь дараах мэдээллийг агуулсан байна. үүнд:


1) үйлдвэрлэгчийн нэр эсвэл түүний барааны тэмдэг;
2) Тохирлын тэмдэг;
3) Төрлийн тэмдэглэгээ;
4) Хэвийн хүчдэл;
5) Айлын самбарын оролтын хэвийн гүйдэл;
6) Хамгаалалтын зэрэг;
7) II ангиллын самбар тэмдэглэгээ;
8) Техникийн нөхцлийн дугаар;
9) Үйлдвэрлэсэн он;
10) Үйлдвэрлэгчийн бусад техникийн мэдээлэл нэмэлт баримт бичиг

6.10. Ашиглалтын баримт бичигт оруулах самбарын үндсэн мэдээлэл

6.10.1 Хэрвээ тодорхой төрлийн самбарт техникийн нөхцөлөөр нэмэлт баримт


бичиг шаардаагүй тохиолдолд ашиглалтын зааврыг самбарын ашиглалтын баримт
бичигт тооцно.

6.10.2 Үйлдвэрлэгч ашиглалтын баримт бичигт дараах үндсэн мэдээллийг


хавсаргах ёстой. Үүнд:
1) Үйлдвэрлэгчийн нэр;
2) Гэрчилгээний талаарх мэдээлэл;
3) Самбарын хэрэглэх хүрээ ба ашиглалтын нөхцөл;
4) Цаг уурын нөхцөл;
5) Самбарын төрөл;
6) Хэвийн хүчдэл;
7) Хэвийн давтамж;
8) Айлын самбарын оруулгын болон давхарын самбарын айлын оруулгын
тоноглолын хэвийн гүйдэл;
9) Бүлэглэлийн хэлхээний хамгаалах тоноглолын хэвийн гүйдэл;
10) Айлын самбарын хамгаалах тоноглолын ажлын хэвийн гүйдэл;
11) Автомат таслуурын хэвийн таслах чадвар, гал хамгаалуурын таслах чадвар;
12) ХТТ-ийн хэвийн таслах ялгаварын гүйдэл;
13) Тоолуурын хэвийн ба хамгийн их гүйдэл;
14) Босоо шугамын хамгаалалтын аппаратын хэвийн гүйдэл;
15) Самбарын хамгаалалтын зэрэг;
16) Самбарын ангилал,
17) Самбарын цахилгааны схем;
18) Газардуулгын төрөл;
19) Угсралтын зааварчилгаа;
20) Ашиглалтын аюулгүй байдлын зааварчилгаа;
21) Овор болон угсралтын хэмжээс, түүнчлэн хананд суулгах хэсгийн хэмжээсүүд;
22) Хадгалах, тээвэрлэх нөхцөл;

14
MNS 5834 : 2008

6.11. Найдвартай байдлын шаардлагууд

6.11.1 Самбарын найдвартай байдлын үзүүлэлт болон хянах аргыг тухайн


самбарын техникийн нөхцлөөр захиалагч үйлдвэрлэгч хоёр харилцан
тохиролцсоны үндсэн дээр тогтооно.

6.11.2 Эд ангиудыг солих боломжтойгоор тухайн самбарт тогтоосон ашиглалтын


дээд хугацаа 15 жилээс багагүй байна.

6.12. Иж бүрдэл

Самбарын иж бүрдлийг тухайн төрлийн самбарын техникийн нөхцлөөр тогтооно.

6.13. Хадгалалт, баглаа боодол

6.13.1 Самбарын хадгалалтыг хэрхэн гүйцэтгэх талаар тухайн төрлийн самбарын


техникийн нөхцлөөр тогтооно.

6.13.2 Самбарын баглаа боодлыг түүнийг тэмдэглэх ба хадгалах явцад ямар нэгэн
гэмтэл үүсэхээс хамгаалах зорилгоор хэрэглэнэ.

6.13.3 Хэрвээ самбарт тоолуур суурилуулах бол тоолуурыг гэмтэхээс сэргийлэн


тээвэрлэлтийн явцад самбарыг тусад нь баглаж тээвэрлэнэ.

Захиалагчтай тохиролцсоны үндсэн дээр үйлдвэрлэгч нь самбарыг тоолуургүй


нийлүүлж болно.

7. Аюулгүй ажиллагааны шаардлага

Самбар нь цахилгаан гүйдэлд нэрвэгдэхээс хамгаалсан 6.4-т заасан шаардлагыг


хангах бөгөөд галын аюулгүй байдлын талаар заасан бусад холбогдох норм,
дүрмийн шаардлагыг хангасан байна.

8. Ашиглалтын нөхцөл ба гаднын хүчин зүйлийн нөлөөлөлд тэсвэртэй байх


чадвар

8.1. Самбарыг далайн түвшнээс дээш 2000 м хүртэлх өндөрт байрлуулж болно.

8.2. Орчны цаг уурын нөхцлөөс хамаарч -400С-ээс +400С хүртэл байхад уг
самбарыг ашиглаж болно.

8.3. Самбар нь гадаад орчны механик нөлөөллийн үйлчлэлд тэсвэртэй байна.

9. Хүлээн авах журам

9.1. Самбарт гүйцэтгэгч талаас хүлээн авах ба хүлээлгэн өгөх туршилт шалгалтыг
хийсэн байна.

15
MNS 5834 : 2008
9.2.Хүлээн авах, хүлээлгэн өгөх туршилт

9.2.1 Хүлээн авах, хүлээлгэн өгөх туршилтыг нийлүүлж байгаа самбар бүрт
хийнэ.

Шалгалт туршилтын дэс дарааллыг 4-р хүснэгтийн дагуу гүйцэтгэнэ.

Туршилтын цар хүрээг тухайн төрлийн самбарын техникийн нөхцлөөр тогтооно.

9.2.2 Самбарын гаднах байдал, дотоод хэлхээг зөв байрлуулсан эсэх, тэдгээрийн
өнгөний тэмдэглэгээг зөв хийсэн эсэх талаар шалгана. Бусад хяналт шалгалтын
үйлдлийг хийхдээ тогтоосон дэс дарааллаар баталсан хяналтын загварыг (дээж
бүтээгдэхүүн) ашиглана.

9.2.3 Туршилт, шалгалтад тэнцээгүй самбарын илэрсэн дутагдлыг засаж


арилгасны дараа давтан туршина.

4-р хүснэгт - Хүлээн авах, хүлээлгэн өгөх туршилтын программ

Бүлэг
Туршилт, шалгалтын нэрс Техникийн Турших
шаардлага арга
1. Хаалга болон түүнийг цоожлох хэрэгслийн үүргийг
шалгах 6.6.5, 6.7.1 10.8
2. Хавчаар, тоноглолын тэмдэг тэмдэглэгээг шалгах
Самбарын тоноглол, тоноглолын зааварчилгаа ба 6.2.16, 6.3.8 10.9
3. тоног төхөөрөмжид тэмдэг тавих хэрэгсэл байгаа
эсэх
Хайрцгийн элемент хоорондын ба газардуулах утас, 6.2.16, 6.2.17 10.10
газардуулгын холбоосыг шалгах
4. Газардуулгын хавчаарыг зөв холбосон эсэхийг 6.4.2 10.12
шалгах
5. Удирдах тоноглолын эд ангийн үүргээ гүйцэтгэх 6.4.3, 6.4.4 10.14
чадвар, мөн залгах-салгах үед түүний
6.
хөдөлгөөн зөв чигтэй байгаа эсэх, удирдах
хөшүүргийн байрлалд тэмдэг бий эсэхийг
шалгах 6.4.6 10.15
Хүчдэлтэй гэсэн анхааруулах тэмдэг бий
7. эсэхийг шалгах 6.4.8 10.14
Иж бүрдүүлэх тоноглолыг турших, шалгах 6.6 10
8. Холбох хавчаар, багаж тоноглолын бэхэлгээг
шалгах 6.6.6 10.2
9.
Дамжуулах материалын хөндлөн огтлол,
10. тусгаарлах бүрээсийн хүчдэл даах чадвар, цаг 6.7.1-6.7.4 10.18
уурын нөхцөлд зохицсон эсэхийг шалгах 6.7.4 10.19
Дамжуулах утсыг зөв сунгасан эсэхийг шалгах 6.7.6 10.9
11. Дотоод хэлхээний тэмдэг, тэмдэглэгээг шалгах 6.8.4 10.23
12. Хөндийрүүлгийн эсэргүүцлийг хэмжих 6.9.1 10.26
13. Самбарын хаяглалтыг шалгах
Ашиглалтын бичиг баримтыг зөв бөглөсөн 6.10.2 10.30
14. 6.12 10.31
15. эсэхийг шалгах 6.13 10.32
Иж бүрдсэн эсэхийг шалгах
16. Хадгалалт, баглаа боодлыг шалгах

16
MNS 5834 : 2008

9.3. Зэрэг тогтоох туршилт

9.3.1 Зэрэг тогтоох туршилтад хүлээн авах ба хүлээлгэн өгөх туршилтад тэнцсэн,
үйлдвэрийн эхний ээлжээс авсан самбаруудыг хамруулна.

9.3.2 Зэрэг тогтоох туршилтад орох ёстой самбарын төрлийг төлөөлсөн


бүтээгдэхүүнийг тухайн төрлийн самбарын техникийн нөхцлөөр тогтооно. Гарсан
үр дүнг тухайн үйлдвэрлэгчийн үйлдвэрлэсэн бусад төрлийн хэлбэр хэмжээтэй
самбарт ашиглах боломжийг тооцож үзнэ.

9.3.3 Зэрэг тогтоох туршилтад (6.2.3, 6.2.4-д заасан галын аюулггүй байдлын
туршилт, 6.2.5-д заасан дулаан тэсвэрлэх чадвар, 6.2.6-д заасан зэврэлт даах
чадвар зэрэг эдгээр туршилтуудаас бусад нь) тухайн төрлийг төлөөлсөн самбар
бүрээс хоёр загварыг туршина.

9.3.4 9.3.3-ын дагуу загвар самбаруудыг 5-р хүснэгтэд заасан шаардлагын дагуу
туршина. Нэг загвар самбарыг 1-3, 8, 10, 12, 7, 9, 16-р зүйлийн дагуу, хоёр дахь
загвар самбарыг 11, 13, 6, 15-ын дагуу туршина.

9.3.5 9.3.4-ын дагуу хийх бүлэг туршилт бүрийг дээр дурьдсан дарааллын дагуу
хийнэ.

9.3.6 Галын аюулгүй байдал, дулаан даах чадварын туршилтыг 5-р хүснэгтийн 4,
5-р зүйлийн дагуу хйиж гүйцэтгэхдээ туршилтад тусгаарлах хайрцагтай II ангиллын
гурван ширхэг самбар, мөн холбох хавчаар бэхэлдэг тусгаарлах суурийг сонгон
оруулна.

Галын аюулгүй байдлын туршилтыг MNS IEC 695-2-1-ын дагуу дулаан даах
чадварын туршилтыг MNS IEC 60439-3-ын дагуу хйиж гүйцэтгэнэ.

9.3.7 Зэврэлт эсэргүүцэх чадварын туршилтыг 5-р хүснэгтийн 6-р зүйлийн дагуу
хийх ба туршилтад I ангиллын самбарын гурван хайрцгийг сонгож авна.

Туршилт явуулах журам, дэс дарааллыг MNS IEC 60439-3-аар тогтооно.

Хайрцгийн тусдаа хэсгүүд дээр туршилт явуулж болно.

9.3.8 Хэрвээ 9.3.4, 9.3.6, 9.3.7-ын дагуу гүйцэтгэсэн туршилтаар загвар самбарууд
нь зохих техникийн шаардлагыг хангахгүй байгаа тохиолдолд загвар самбарын
тоог хоёр дахин нэмж шаардлага хангаагүй үед давтан туршилт хийнэ. Давтан
туршилтын үр дүнг эцсийн үр дүнгээр тооцно.

9.3.9 Загвар самбарын тоо (5-р хүснэгтийн 14-р зүйл), найдвартай ажиллагааны
туршилтын цар хүрээг тухайн төрлийн самбарын техникийн нөхцлөөр тогтооно.

9.4.Ээлжит туршилт

9.4.1 Ээлжит туршилтад хүлээн авах , хүлээлгэн өгөх туршилтад тэнцсэн самбарыг
оруулна.

9.4.2 Туршилтыг 5-р хүснэгтэд заасан цар хүрээнд тухайн төрлийн самбарын
техникийн нөхцлийн дагуу заасан төрөл хэмжээстэй хоёр загвар самбар дээр
17
MNS 5834 : 2008
хийнэ. Нэг загвар самбарыг 10, 12, 9-р зүйлийн дагуу, хоёр дахь загвар самбарыг
11, 13-р зүйлийн дагуу гүйцэтгэнэ.

9.4.3 Хэрвээ туршиж буй загвар самбарууд техникийн шаардлагын нэг ч зүйлийг
хангаагүй тохиолдолд загвар самбарын тоог хоёр дахин нэмж шаардлага
хангахгүй байгаа зүйлээр давтан туршилт хийж, гарсан үр дүнг эцсийнхээр тооцно.

9.4.4 Ээлжит туршилтыг гурван жилд нэгээс багагүй удаа туршина.

9.4.5 Ээлжит туршилтын үр дүнг самбарын гэрчилгээний зорилгоор ашиглаж


болно.

9.5.Үлгэрчилсэн туршилт

9.5.1 Үлгэрчилсэн туршилтыг үр ашгийн дүн, технологийн процесс буюу самбарын


хийцэд өөрчлөлт оруулсны дараах үр дүнг тогтоох зорилгоор хийнэ.

9.5.2 Үлгэрчилсэн туршилтыг 5-р хүснэгтийн дагуу бүрэн болон хэсэгчилсэн зэрэг
тогтоох туршилтын программаар гүйцэтгэнэ.

9.5.3 Самбарын төрлийг төлөөлөх бүтээгдэхүүн түүний тоо туршилт явуулах


дүрмийг үлгэрчилсэн туршилтын программаар тогтооно.

5-р хүснэгт - Зэрэг тогтоох болон ээлжит туршилтын программ

Туршилтын Зүйл
Хяналт, туршилтын нэрс төрлүүд
Зэрэг Ээлжит Техникийн Турших
тогтоох шаардлага арга
1 Үндсэн хэмжээс ба жинг + - 5.5 10.1
шалгах
2 Самбарын хийц зохих 6.2.1, 6.2.7,
шаардлагад нийцсэн эсэх + - 6.2.9-6.2.12 10.2
талаар шалгах
3 Холбох хавчаарын хийц
зохих шаардлагад нийцсэн + - 6.3.1-6.3.8 10.2
эсэх талаар шалгах
4 Галын аюулгүй байдлыг + - 6.2.3, 6.2.4, 10.3
турших 7
5 Дулаан даах чадварыг + - 6.8.1 10.4
турших
6 Зэврэлт тэсвэрлэх чадварыг + - 6.2.6 10.5
турших
7 Гаднах хайрцгийн цохилт + - 6.2.7 10.6
даах чадварыг шалгах
8 Хайрцгийн угсармал хэсгийг
бэхэлсэн боолтон холбоосын + - 6.2.8 10.7
механик бат бөхийг шалгах
9 Хамгаалалтын зэргийг + + 6.4.1 10.11
шалгах
10 Самбарын хэсгүүдийн халах + + 6.8.1 10.21
температурыг шалгах

18
MNS 5834 : 2008

11 Агаарын завсар ба + + 6.8.2 10.22


нэвчилтийн замын уртыг
хэмжих
12 Тусгаарлах хийцийн
цахилгаан даах чадварыг + + 6.8.3, 6.8.4 10.23
шалгах (турших)
13 Богино залгааны гүйдлийн
нөлөөлөлд самбарын + + 6.7.5 10.25
цуглуулгын шийнийг турших
14 Найдвартай ажиллагааг + - 6.11 10.27
турших
15 Цаг уурын хүчин зүйлийн + - 8.1, 8.2 10.28
нөлөөллийг турших
16 Механик хүчин зүйлийн + - 8.3 10.29
нөлөөллийг турших

10. Турших арга

10.1. Самбарын хэмжээс болон жинг тухайн төрлийн самбарын техникийн нөхцөлд
тусгасан хэмжих хэрэгслийн тусламжтай хэмжинэ.

10.2. Самбарын хийцийг 6.2.1, 6.2.7, 6.7.9-д заасан шаардлагыг хангасан эсэх,
хавчаарын хийц нь 6.3.1-6.3.6-ын шаардлагыг хангасан эсэхийг техникийн нөхцөл,
хяналтын загварыг баримтлан шалгана.

Хавчаар руу зохих хөндлөн огтлолын хязгаартай утас орох боломжийг туршилтын
угсралтаар тодорхойлох ба ингэхдээ харгалзах хавчаар руу хамгийн их, хамгийн
бага хөндлөн огтлолтой утсыг холбон үзэж, хавчаарт хэрхэн холбогдож буйг
шалгана.

10.3. Тусгаарлах хайрцгийн галын аюулгүй байдлын туршилт, холбох хавчаарыг


бэхлэж буй хөндийрүүлэх суурийн туршилт, турших бэлдэцийг бэлтгэхдээ MNS
IEC 695-2-1: 2001-ийг баримтлах ба халсан утас хэрэглэн туршилтыг явуулна.

Бэлдэц загварын халах температурыг энэ стандартын 6.2. ба 6.2.4-оор тогтооно.

Хавчаарын хөндийрүүлэх суурийн туршилтыг самбар дотор хийж гүйцэтгэнэ.


Хэрвээ тусад нь хийх зайлшгүй шаардлагатай бол хөндийрүүлэх суурь нь ажлын
байрлалд байх ёстой.

Гогцоо хэлбэрийн халсан утсыг, туршиж буй хэсэг бүрийн гадаргуугийн дурын цэгт
нэг удаа хүргэх (шүргүүлэх) замаар уг туршилтыг гүйцэтгэнэ. Туршилтыг MNS IEC
439-1:2001-ээр тогтоосон цаг уурын хэвийн нөхцөлд явуулна.

ТАЙЛБАР 1: Хэрэв самбарын элементүүдийг галын аюулгүй байдлыг хангасан норматив бичиг
баримтыг мөрдөн хийсэн тохиолдолд галын аюулгүй байдлын туршилтыг хийхгүй байж болно.
ТАЙЛБАР 2: Шатдаггүй материалаар (шаазан г.м) хийсэн суурийн хөндийрүүлэх суулгасан
хавчаарт уг туршилтыг явуулахгүй.

19
MNS 5834 : 2008

10.4. II ангиллын хайрцгийн дулаан даах чадварыг турших, I ба II ангиллын


самбарын хөндийрүүлэх эд ангийн туршилтыг MNS IEC 60439-3-г баримтлан
явуулна.

10.5. I ангиллын хайрцгийн зэврэлт даах чадварын туршилтыг MNS IEC 60439-3-г
баримтлан гүйцэтгэнэ.

Туршилтын үр дүнгийн шалгуурыг MNS IEC 60439-3 стандартаар тогтооно.

10.6. Механик цохилт даах чадварын туршилтыг I ба II ангиллын хананд суулгасан


(цохилтыг нүүрэн талаас нь гүйцэтгэнэ) ба хананд өлгөсөн (цохилтыг хажуу болон
нүүрэн талаас нь гүйцэтгэнэ) самбарын хайрцагт гүйцэтгэнэ. Нүүрэн талаас цохилт
гүйцэтгэх үед самбарын хаалга хаалттай байх ёстой.

Хаалга байхгүй самбарт цохилтыг ажлын хавтан дээр хийж гүйцэтгэнэ. Цохилт
явуулах хэсгийг тухайн төрлийн самбарын техникийн нөхцлөөр тогтооно.

Цохилтын тоо, түүнийг гүйцэтгэх арга, туршилтын үр дүнгийн үнэлгээг MNS IEC
60439-3-аар зохицуулна. Турших явцад тоолуурын заалт авах зориулалттай
тунгалаг материалаар хийсэн цонх хагарч эвдрэх ёсгүй. Тоолуурын заалтын
үзэгдэх байдлыг муутгаж болзошгүй бага хэмжээний цууралт, зураас цонхонд үүсч
болно.

10.7. Бэхэлгээний шургийн механик бат бөхийг шалгахдаа MNS IEC 60439-3-ыг
баримтална. Хэрэв туршилт шалгалтын явцад уг стандартад заасан гэмтэл
илрээгүй бол туршилтын үр дүн хангалттай гэж тооцно.

10.8. Хаалга болон цоожлох хэрэгслийн ажиллагааг (6.6.5, 6.7.1-г үзнэ үү) гурав
дараалан ажиллуулах замаар шалгана.

10.9. Тоног төхөөрөмж, хавчаарын тэмдэг тэмдэглэгээг (6.2.16-ын дагуу) үзлэг


хийж шалгана.

10.10. 6.2.16-д заасан зүйлийг үзлэг хийж шалгах ба ингэхдээ хайрцаг угсрах
тоноглолын угсралтын заавар ба тэдгээрийн тэмдэг, тэмдэг гүйцэтгэх хэрэгсэл
байгаа эсэхийг шалгана.

10.11. Хамгаалалтын зэргийг MNS IEC 529:2007-ын дагуу шалгана. Самбарын


хамгаалалтын зэргийг гадна утаснуудыг холбосон, бүрэн угсарсан байрлалд
шалгана.
Туршилтын үр дүнг мөн энэ стандартаар дүгнэнэ.

10.12. I ангиллын самбарын хүрч шүргэж болохуйц хэсэг ба газардуулах,


хамгаалах утасны хавчаар хоорондын цахилгаан холбоосыг, хэмжүүрийн зохих
хязгаартай Омметрээр тэдгээрийн хоорондох цахилгаан эсэргүүцэл хэмжих
замаар тогтооно. Эсэргүүцэл нь 0,1 Ом-оос хэтрэхгүй тохиолдолд хэвийн
хэмжээнд байна гэж үзнэ.

10.13. Залгаасын материал, хөндлөн огтлолыг шалгахдаа техникийн баримт


бичигтэй тулгана. Их бие, хаалганы хоорондын залгаасыг найдвартай холбосон
эсэхийг самбарын техникийн нөхцлөөр тогтоосон багаж тоноглолоор шалгана.

20
MNS 5834 : 2008

10.14. Газардуулгын хавчаарын холболтыг зөв хийсэн эсэх, II ангиллын самбарын


тэмдэг, хүчдэлийн анхааруулах тэмдэг байгаа эсэх талаар үзлэг хийж шалгана.

Газардуулгын хавчаарын тэмдэглэгээ, хамгаалах саармаг дамжуулагчийн


хавчаарын тэмдэглэгээг үзлэг хйиж шалгана.

10.15. Удирдах тоноглолын тасалж залгах хөшүүргийн ажиллагааг гурав давтаж


таслах салгах үйлдлийг гүйцэтгэж шалгана.

Хөшүүргийн хөдлөх чигийг тухайн төрлийн самбарын техникийн нөхцөлд заана.

10.16. Иж бүрдүүлэх тоноглолыг, захиалгын болон техникийн бусад баримт


бичигтэй нь тулгаж шалгана.

10.17. Тоног төхөөрөмжийн бэхэлгээг харгалзах багаж хэрэгслийн тусламжтай


(түлхүүр, халив г.м) шалгана.

Боолт шурган бэхэлгээгүй тоноглолыг түүнийг барьж байгаа тулгуурын элементээс


хүчээр татаж салгахыг оролдох маягаар туршина.

10.18. Дамжуулагчийн материал, хөндлөн огтлол хөндийрүүлгийн хүчдэл, цаг


уурын нөхцөлд тохирсон зэргийг самбарын техникийн баримт бичиг, дамжуулах
утасны дагалдах бичиг баримттай тулган харьцуулж шалгана.

10.19. Утасны сунгалтын (байршуулалт) зөв эсэхийг үзлэг хийж шалгана.

10.20. Утасны тэмдэглэгээг схем зураг, бичиг баримттай тулгах ба/буюу хяналтын
загвартай харьцуулж шалгана.

Утасны өнгөөр тэмдэглэсэн тэмдгийн шалгалтыг хийнэ. Энд утаснууд тоноглол


хавчаарт зөв холбогдсон эсэхийг шалгана.

10.21. Температурын ихсэлтэд самбарыг турших

10.21.1 Температурын ихсэлтэд (6.8.1-ийг үзнэ үү) самбарыг туршихдаа цаг уурын
хэвийн нөхцөлд самбарыг ажлын байрлалд оруулж хэвийн гүйдэл өгч туршина.

10.21.2 Самбарын хэвийн гүйдэл нь бүлэг хэлхээний шугам дээр туршилтад


хамрагдаж буй хамгаалалтын тоноглол бүрээр түүний хэвийн ажлын гүйдэл гүйж
байхаар тархсан байна.

10.21.3 Туршилтад хамрагдаж буй бүлэг хэлхээний хамгаалах тоноглолын тоо,


тэдгээрийн хэвийн ажлын гүйдлийн утга самбарын техникийн нөхцөлөөр тогтоосон
утгатай ижил байх ёстой.

10.21.4 Гурван фазын гүйдлээр туршихдаа харгалзах хэвийн ажлын гүйдлээр хийж
гүйцэтгэнэ. Турших хэлхээний хүчдэлийг нормчлохгүй.

10.21.5 Гурван фазын гүйдлээр туршихдаа харгалзах хэвийн ажлын гүйдэлтэй


бүлэг хэлхээний хамгаалах тоноглолыг гурван фазын тохируулгатай хэлхээнд
холбож өгөх ба энэ хэлхээний холболт нь хуурмаг од байна. Энэ хэлхээний фаз
бүрт хамгаалах тоноглолын хэвийн ажлын гүйдлийг ±5%-аас ихгүй алдаатайгаар
тогтоох (туршилтын явцад энэ утгыг барьна) бөгөөд оруулгын тоноглол (эсвэл
21
MNS 5834 : 2008
хавчаар дээр) дээрх хэвийн ажлын гүйдлийн утга нь фаз бүр дээр ±2%-аас ихгүй
алдаатай байх ёстой.

10.21.6 Нэг фазын гүйдлээр туршихдаа бүлэг хэлхээний хамгаалах тоноглолуудын


бүх фазыг турших хэлхээнд цуваа холбоно. Эдгээр хамгаалах тоноглолыг хэвийн
ажлын гүйдлээр ачаална.

Оруулгын тоноглолын туйлуудыг (эсвэл оруулгын хавчаарын) цуваа холбож тусад


нь самбарын хэвийн гүйдэл бүхий турших хэлхээнд залгана.

10.21.7 Ажлын саармаг дамжуулагчийн хавчаарыг (6.3.1-ийг үзнэ үү) тусад нь


турших хэлхээнд холбож туршина. Туршилтын гүйдэл самбарын хэвийн гүйдлийн
50%-тай тэнцүү байх ёстой.

10.21.8 10.23.5-10.23.7-д заасан туршилтын турших хугацааг температурын


өөрчлөгдөх хурд 1оС/цаг байх үед тогтсон дулааны горим хүртэл үргэлжлэх
хугацаагаар тогтооно.

10.21.9 Самбар руу туршилтын гүйдлийг оруулах болон оруулгын тоноглолын


туйлуудыг цуваа холбох зориулалттай утсыг самбарын хэвийн гүйдэлд тохируулан
сонгож авна.

Хамгаалах тоноглолын турших хэлхээг хийх утсыг самбарын хэвийн гүйдэлд


тохируулан сонгож авна.

Турших хэлхээний зэс дамжуулагчийн хөндлөн огтлол болон уртыг MNS IEC 439-1:
2001-ээр зохицуулна. Турших хэлхээний утсыг маш сайн цэвэрлэж, тоноглолын
хавчаартай найдвартай сайн холбосон байх хэрэгтэй.

10.21.10 Туршилтын явцад, халах температурыг (2-р хүснэгтийн дагуу) самбарын


эд ангиуд дээр хэмжинэ. Халалт хэмжих хэрэгслийг байршуулах газрыг самбарын
техникийн нөхцөл ба туршилтын тэмдэглэлд тусгаж өгнө.

Тогтсон дулааны горим дахь самбарын халах температурыг хянах хяналт болон
мөн түүнчлэн орчны агаарын хэмийг MNS IEC 439-1:2001-ээр зохицуулна.

10.21.11 Орчны агаарын температурын тогтоосон дээд утгаас хэтэрсэн халалтын


температур нь тухайн самбарын эд ангиуд 6.8.1—д заасан зөвшөөрөгдөх түвшинд
байвал тэрхүү самбар туршилтыг амжилттай давсанд тооцно.

Туршилтын төгсгөлд хэмжсэн гүйдэл дамжуулах хэсгийн хөндийрүүлгийн


эсэргүүцэл 6 МОм-оос багагүй байна.

10.21.12 Самбарын гүйдлийн утгыг тодорхойлох болон хамгаалах тоноглолын


гүйдлийг тодорхойлохдоо хэлхээний гүйдлийн утгыг 10.23.5-д хүргэх хэрэгтэй. Энэ
үед самбарын хэсгүүд дээрх халалтын теператур 6.8.1-д заасан утгаас хэтэрч
болохгүй (Орчны температур 25оС байна).

10.22. Нэвчилтийн замын урт, агаарын завсрын зайг тодорхойлох хяналт


шалгалтыг MNS IEC 439-1:2001-ын дагуу гүйцэтгэнэ.

22
MNS 5834 : 2008

10.23. Самбарын хөндийрүүлэг, тусгаарлах хайрцгийн MNS IEC 439-1:2001-ын


дагуу цахилгаан бат бөхийг туршина.

Энэ туршилтыг тоолуур салгасан үед хийж гүйцэтгэнэ.

10.24. Хөндийрүүлгийн эсэргүүцлийн хэмжилтийг өөр фазтай гүйдэл дамжуулах


хэсгийн хооронд, фаз хооронд болон ажлын саармаг утсын хооронд хэмжиж
гүйцэтгэнэ. Хэмжилтийг тоолуур салгасан үед хийнэ. Хэмжилтийн үр дүн 6.8.5-д
заасан шаардлагыг хангасан байна.

10.25. Самбарын цуглуулгын шийн дээр цахилгаан динамик болон богино


залгааны гүйдлийн дулааны үйлчлэлийг тэсвэрлэх чадварын туршилтыг хийхдээ
тэжээлийн хэлхээ холбосон шийнийн үзүүрийн эсрэг талын үзүүрийг найдвартай
залгах ба залгаасын хөндлөн огтлол нь туршилтад орж буй шийнийнхтэй ижил
буюу дүйцсэн хөндлөн огтлолтой байх ёстой.

Бүлэг хэлхээний хамгаалах тоноглолууд салгаатай байна. Самбарыг гурван фазын


турших хэлхээнд холбохын өмнө турших тоноглол нь самбарт 10кА хүртэл (3
фазын үйлчлэгч утгуудын) гүйдэл өгч болохуйц тохируулагдсан байна.

Самбарыг турших хэлхээнд холбож буй дамжуулагч утас нь тусгаарлах бүрээстэй


байна. Хөндлөн огтлол нь туршилтад орж буй шийнтэй ижил буюу дүйцсэн
хөндлөн огтлолтой байна. Эдгээр дамжуулагч утсыг оруулгын тоноглолын хавчаар
эсвэл хэрэв оруулгын тоноглол байхгүй бол самбарын оруулгын хавчаар руу шууд
холбоно. Самбарыг холбосны дараагаар турших хэлхээний гүйдлийн утга нь
турших хэлхээ тохируулах үед тогтоосон утгатай ижил буюу ойролцоо байх ёстой.
Самбараар гүйдэл гүйх хугацаа, оруулган дээр хамгаалах тоноглол байхгүй
тохиолдолд – 0,2 секунд, хамгаалах тоноглолтой бол – тоноглол тасрах хүртэл
гүйлгэнэ. Богино залгааны гүйдлийн үйлчлэлийг шийн дээр нэг удаа туршина.

Хэрэв туршилтын дараа шийн дээр ямар нэгэн деформац үүсээгүй, агаарын
завсар ба нэвчилтийн замын урт зэрэг нь 6.8.3-д заасан утгаас багасаагүй,
түүнчлэн шийн ба бусад гүйдэл дамжуулагч хэсгүүдийг бэхэлсэн тулгуурын
хөндийрүүлэгчид эвдрэл, гэмтэл, цууралт байхгүй ба тусгаарлах элементүүдийн
цахилгаан бат бөх чанар муудаагүй тохиолдолд туршилтын үр дүнг хангалттай
болсонд тооцно.

Оруулгын тоноглол нь туршилтын дараа цаашдын хэвийн ажиллагаанд саад


болохуйц эвдрэл гэмтэлгүй байх ёстой. Турших хэлхээнд холбосон шийн болон
бусад тусгаарлах бүрээсгүй дамжуулах хэсгүүд дээрхи халалтын температур
200оC-ээс хэтэрч болохгүй. Поливинилхлорид тусгаарлах бүрээстэй дамжуулагч
дээр энэ утга 160оС-ээс хэтэрч болохгүй.

10.26. Самбарын хаяглалтыг техникийн баримт бичигтэй тулгах замаар шалгана.


Агуулга нь тухайн төрлийн самбартай тохирсон байх ёстой.

10.27. Найдвартай байдлын туршилтыг тухайн самбарын техникийн нөхцөлд


заасны дагуу хийж гүйцэтгэнэ.

10.28. Гадаад орчны цаг уурын хүчин зүйлсийн нөлөөллийн туршилтыг харгалзах
цаг уурын нөхцөлд зохицсон хийцтэй самбарын техникийн нөхцлөөр тогтооно.

23
MNS 5834 : 2008
Цаг уурын нөхцлийн туршилтын дараа самбарын хөндийрүүлгийн эсэргүүцэл 1
МОм-оос багагүй байна.

10.29. Гадаад орчны механик хүчин зүйлийн нөлөөллийн туршилтыг тухайн


самбарын техникийн нөхцлөөр тогтооно.

10.30. Ашиглалтын баримт бичгийг хянахдаа тухайн самбарт тогтоосон техникийн


нөхцөл, тогтоосон дэс дарааллаар батлагдсан бусад дүрэм журмыг баримтлах ба
түүний бөглөлт бүрэн зөв хийсэн эсэхийг 6.10.2 зүйлийн дагуу тухайн төрлийн
самбарт шалгана.

10.31. 6.12-т заасны дагуу самбарыг иж бүрдсэн эсэхийг шалгахдаа тухайн


самбарын техникийн нөхцөлд заасан шаардлагуудыг баримтална.

10.32. Самбарын хадгалалт, баглаа боодлыг үзлэг хийж шалгана.

11. Тээвэрлэлт ба хадгалалт

11.1. Самбарыг тээвэрлэх, хадгалах нөхцөл нь MNS IEC 439-1:2001-ийн 6.1-д


зааснаас өөр байх тохиолдолд үйлдвэрлэгч захиалагчийн хооронд тусгай хэлцэл
байгуулах ёстой.

11.2. Тусгайлсан нөхцөл заагаагүй тохиолдолд тээвэрлэлт, хадгалалтын


температурын хэмжээ -25оС-ээс +55оС-ийн хооронд байх ба 24 цагаас хэтрэхгүй
хугацаанд +70оС хүрэхийг зөвшөөрнө.

11.3. Самбар нь ажиллаагүй байхдаа онцгой хүйтэн буюу онцгой халуун нөхцөлд
хадгалагдаж байснаас шалтгаалан засагдахааргүй гэмтэл авах ёсгүй бөгөөд дараа
нь хэвийн нөхцөлд ажилладаг байх ёстой.

12. Ашиглалтын заавар

12.1. Самбарын угсралт, ашиглалтыг үйлдвэрлэгч этгээдээс гаргасан ашиглалтын


бичиг баримтыг үндэслэн гүйцэтгэх ба түүнчлэн “Цахилгаан байгууламжийн дүрэм”
ба “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны
дүрэм”, “Эрчим хүчний тоног төхөөрөмж, байгууламжийн техник ашиглалтын
дүрэм” ба бусад эрх бүхий газраас баталгаажуулсан баримт бичгийг удирдамж
болгон ашиглана.

12.2. Самбарыг баглаж боох болон ашиглалтын явцад холбогдох стандарт, норм
дүрмийн шаардлага хангасан гар багаж ашиглана.

13. Үйлдвэрлэгчийн баталгаа

13.1. Үйлдвэрлэгч нь самбарыг тээвэрлэлт, хадгалалт, ашиглалт угсралтын


шаардлагыг хангасан тохиолдолд энэхүү стандартад нийцэж байгаа талаар
баталгаа гаргаж өгөх үүрэгтэй.

13.2. Ашиглалтын баталгаат хугацаа нь тусгайлан өөр хугацаа заагаагүй


тохиолдолд ашиглалтад орсон өдрөөс эхлэн нэг жил байна.

ТӨГСӨВ.

24
MNS 5834 : 2008

А хавсралт
(мэдээллийн)

Самбарын тэмдэглэгээний төрөл

Тодорхой цуврал самбарын тэмдэглэгээний төрөл бүтцийг энэхүү стандартын


дагуу тогтоох ба шинж чанараар нь ангилан ялгаж тэмдэглэхийг зөвлөж байна.

Самбарын үсгэн тэмдэглэгээнд үүрэг зориулалтыг нь тодотгосон тухайн самбарын


нэр худалдааны тэмдэг хэрэглэж болно.

II ангиллын хамгаалалттай самбарын тэмдэглэгээний бүтцэд ром тоо II-ыг


хэрэглэхийг зөвлөж байна.

Самбаруудыг дор дурдсан дарааллаар тэмдэглэнэ.


1. Гар сэлгэн залгагчтай самбар – ГСЗС
1- автомат таслууртай
2- гал хамгаалууртай салгууртай
160, 250, 400, 630-сэлгэн залгагчийн хэвийн гүйдэл, А.
УГ- угсарсан газрын товч нэр
Жишээ нь: ГСЗС1-160(УГ)

2. Хуваарилах самбар – ХС
1- автомат таслууртай
2- гал хамгаалууртай салгууртай
160, 250, 400, 630 ерөнхий автомат таслуур эсвэл гал хамгаалуурын
хэвийн гүйдэл, А.
Жишээ нь: ХС1-160(УГ)

3. Давхарын нэгдсэн самбар (1-р бүдүүвч) – ДНС


Давхарын нэгдсэн самбар (2-р бүдүүвч) – ДНСб
2, 3, 4 – давхарын айлын тоо
Жишээ нь: ДНС-2 (УГ), ДНСб-3 (УГ)

4. Хувийн орон сууцны оролтын самбар – ХОСОС


Жишээ нь: ХОСОС (УГ)

5. Ерөнхий оролтын самбар – ЕОС


1- сэлгэн залгагчгүй
2- сэлгэн залгагчтай
160- Ерөнõèé àâòîìàò òàñëóóðûí õýâèéí ã¿éäýë, À,
Æèøýý íü: ÅÎÑ1-160 (ÓÃ), ÅÎÑ2-160 (ÓÃ).

25

You might also like