You are on page 1of 5

ЛЕКЦ 1.

Удиртгал хичээл

1. Ашигт малтмал олборлолтын түүх


2. Дэлхийн соёл иргэншилд оруулсан хувь нэмэр, эзлэх байр суурь
3. Уулын үйлдвэрлэлийн онцлог
4. Уул уурхайн шинжлэх ухаан

1. Ашигт малтмал олборлолтын түүх


Хүний нийгэм бий болсон цагаас уул уурхайн үйлдвэрлэлийн түүх бичигдcэн гэж үзэж
болно. Уул уурхайн түүхийн анхны үе шат нь дэлхийн янз бүрийн газар өөр өөр хугацаанд
явагдсан байна. Жишээлбэл:
Чулуун зэвсгийн үеийн түүхийн олдворууд - Африк, Европ, Ази тивд, зэс хүрэл зэвсгийн
үеийн олдворууд - Газрын дундад тэнгис, Бага Ази, Балкан, Альп Урал, Казахстан
орчмоор, Төмөр зэвсгийн үеийн олдворууд - Бага ба Дундад ази, Өвөр Кавказ, Баруун
Европ, Хятад, Япон зэрэг газар нутгаас олддог.
Түүхэн үечлэлээр нь авч үзвэл:
 МЭӨ VII-V зуунд зэс, алт, сурьма,
 МЭӨ IX-VIII зуунд төмрийн хүдэр,
 Дундад зуунд нүүрс, нефть,
 XX зуунд радиоидэвхит хүдрийг олборлож эхэлсэн тухай түүхийн эх сурвалжуудад
дурьдсан байдаг.
2.5сая жил – 35мян.жилийн өмнө буюу чулуун зэвсгийн үед чулуу цуглуулах болон цахиур
болон бусад 20 орчим эрдсийг хэрэглэж байв. Зэсийн олборлолтын талаар авч үзвэл МЭӨ
X-VIII зуунд малахитыг гоёлд, МЭӨ VII зуунд зэсийн хүдэр олборлож хайлуулсан
(грекийн Анатоми) гэвч зэсийг ашигласан түүхийг МЭӨ VI-V зуунд хамааруулна (Ирак,
Анатолин, Балкан, Карпат). МЭӨ V-IV зуунд алт, сурьма, хар тугалга, мышъяк, зэс болон
хүрэл зэвсэг бий болсон байна. Энэ үед гал хэрэглэн шатаан дээр нь ус асгах замаар
хагалах, цав үүсгэх, цаваар нь шаантаглах арга хэрэглэх болжээ.
Уулын малталтанд арок (свод хэлбэр үүсгэх) бэхлэх (модон бэхэлгээ), целик үлдээх зэрэг
арга хэрэглэж байв. Гүний усыг хувингаар (үйсэн буюу арьсан) татаж байжээ. Шат
хэлбэрийн малталт үүсгэх, гишүүтэй мод тавих, хүдрийг арьсан уут, сүлжмэл бургасан
саваар гаргаж байв. Тосон дэн, бамбар асаах замаар гэрэлтүүлгийн асуудлыг шийдэж
байсан байна. Ил уурхайг 100м урт 20-30м гүнтэйгээр ашиглаж байжээ. Төв Казахстанд
500м урт, 100м өргөн, 18 м гүн зэсийн уурхай байсан байна. Уулын ажлын зураг бий
болсон. Хайлуулах болон Баяжуулах процессийн хувьд тэвшинд хийж угааж байжээ.
Эртний Египтэд Хеопсын бунхан пирамидад 2300 ш чулуун блок хэрэглэсэн ба нэг бүрийн
масс нь 2 –15тонн жинтэй байжээ.
Төмрийн хүдэр олборлолтын тухай МЭӨ III зуун Анатолийд, МЭӨ II зуунаас Бага Азид
төмөр зэвсэг хийж байв. Төмөр цүүц, жоотуу, лантуу уурхайн гол зэвсэг байв. Геометрийн
хэмжилт хэрэглэж хоёр талаас малталт уулзуулах, 100м гүнээс хүдэр гаргах, ус татах
төхөөрөмжийг хэрэглэж эхэлжээ. Алтыг олборлохдоо хонины арьс хэрэглэж байв
(Испанид). МЭӨ I зуунд Хятадад төмрийн хүдрийн орд, мөн сурьма, манганий үйлдвэрлэл
эрхэлж эхэлжээ. МЭ IV-V зуунд Бельгэд нүүрс олборлож эхэлсэн.
Уул уурхайн анхны хууль 1249 онд Чехэд гарав.
Уулын машины эрин. XVI-XVIII зуун (1627 онд анх уурхайд) компос, дарь, ном (заавар
дүрэм бүхий) маховик, усны даралтын онол, эсэргүүцэл, үрэлтийн сургааль, уурын

-1-
даралтын тухай онол боловсруулагджээ. Энгийн машинууд буюу өргөх буулгах, өрөм, ус
татах төхөөрөмж, морин өргүүр, агааржуулагч уурхайн тэргэнцэр, маркшейдерийн
багажууд, тээрэм, холигчийг анх үйлдвэрлэн ашиглажээ.
Уул уурхайн сургууль. Анхны сургууль Чехийн Саксонид байгуулагджээ. “Уул уурхай ба
металлургийн тухай” Г.Агроколийн ном 1556 онд хэвлэгдсэн, 1680 онд Англид уурхайн
тогоо зохион бүтээжээ. Уураар ажилладаг насос, өргүүр, Уаттын уурын хөдөлгүүр (1771-
1784) зохион бүтээж 1774 онд ус татахад хэрэглэсэн байдаг. XVIII-XIX зуунд уулын
машин үйлдвэрлэл бий болсон. Нүүрс цавчих төхөөрөмж 1761 онд (Англид), 1834 онд
уураар ажилладаг экскаватор Америкд, перфоратор 1860 онд Францад, өргүүрийн ган
татлага 1835 он Германд, усан буу (Орост), 1860 онд олон утгуурт экскаватор (Францид)
1863 он драг (Шинэ Зеландад) тус тус анх үйлдвэрлэжээ.
Тэсрэх шинэ бодис динамит (1867), бутлагчид - валновые (1806), роторт (1842), хацарт
(1858), стержневые (1859), конусан (1877), алхан (1895) тус тус онуудад үйлдвэрлэгджээ.
Цахилгаан энергийн хэрэглээ. 1880 онд (Англид) цахилгаан өрмийн машин хэрэглэсэн
байна.
Уул уурхайн үйлдвэрлэлийн шинэ үе нь XX зууны 2-р хагасаас эхэлж иж бүрэн
механикжуулалт, автоматжуулалт болон хөгжжээ.
Уул уурхайн боловсрол. Уул уурхайн салбар дахь системийн мэдлэг, чадвар, дадлыг
эзэмших үйл ажиллагаа, үр дүнг уул уурхайн боловсрол гэнэ.
 Боолын нийгэмд уул уурхайн мэргэжлийн дадлагыг хөдөлмөрийн үйл явцад олж
авч байв.
 Феодалын нийгэмд ганцаарчилсан сургалт байдлаар явагдаж байв.
 XVI-XVIII зууны үед уулын ажилчин бэлтгэх шаардлага гарсантай холбогдон анхан
шатны сургалт бий болов. Чех улсын Яхимов хотод И.Матезиусийн (1504 -1565) уншлага
XVI зуунд анх үүсэв.
 Европ ба орост Уул уурхайн боловсон хүчин бэлтгэх сургуулиуд бий болов.
Уулын заводын сургууль. Орос оронд 1709 онд Невьянск, 1715 онд Петрозаводск, 1721
онд Кунгурск, Уктусскийн үйлдвэрт (Орост), 1716 онд Яхимов хотод (Чех) уул –
металлургийн сургууль байгуулагдав.
1724 онд Ектеринбург, Барнаулд 1779 онд Уул уурхайн дунд сургууль байгуулагдав. XVIII
зууны 60-80 онд Фрайберг, Баиска-Штяьницад уул уурхайн академи, Петербург, Мадридад
Уул уурхайн техникийн дээд сургууль Прагийн их сургуульд уул уурхайн факультет
байгуулагдсан. 1834 онд Орост уул уурхайн инженер цол бий болсон.

2. Дэлхийн соёл иргэншилд оруулсан хувь нэмэр, эзлэх байр суурь


Хүн төрөлхтөний хөгжлийн түүх нь ахуйн болон үйлдвэрлэлийн багаж зэвсэг
эзэмшсэн үе шат үйл ажиллагаатай нягт холбоотой байдаг.
Үйлдвэрлэлийн багаж хэрэгсэл боловсронгуй болох тутам уул уурхайн салбар дахь
үйлдвэрлэлийн арга техник улам боловсронгуй болж өнөөгийн хөгжлийн түвшинд хүрсэн
байна.
Уул уурхайн хөгжлийн явцад эрдсийн баялгийн хэрэглээний хүрээ улам нэмэгдэн олон
төрлийн эрдсийн зүйл шинээр ашиглагдах болов. Чулуун зэвсгийн үед хүдрийн бус эрдэс
хэрэглэгдэж байсан бол МЭӨ VII-V зуунд өнгөт металлын хүдэр (зэс, алт, цагаан тугалга,
сурьма), МЭӨ IX-VIII зуунд төмрийн хүдэр МЭ эхэн болон дундад зууны үеэс шатдаг
ашигт малтмал (нефть, нүүрс) XX зуунд радиоидэвхит металлын хүдрүүд хэрэглэгдэж
эхэлсэн. Орчин үеийн уул уурхайн салбар дэлхийн нийгмийн хэрэглээний түүхий эдийн 70
гаруй хувийг үйлдвэрлэн гаргадаг асар том салбар болсон байна. Дэлхий дээр жил бүр 100

-2-
гаруй милл.тонн уулын чулуулаг ашиглалтанд өртөж 20 орчим милл.тонн ашигт малтмал
олборлогддог гэж үзвэл дэлхийн соёл иргэншилд уул уурхайн салбарын хувь нэмэр тэр
хэмжээгээрээ үнэлэгдэнэ.

3. Уулын үйлдвэрлэлийн онцлог


Уул уурхайн үйлдвэрлэлийн онцлогийг авч үзэхийн тулд уул уурхайн салбар хэмээх
ойлголтыг авч үзье. Газрын хэвлий дэх баялгийг эзэмшихэд чиглэсэн хүний үйл
ажиллагааны салбарыг уул уурхайн салбар гэнэ гэж тодорхойлдог. Уул уурхайн салбар,
уулын үйлдвэрлэлийн онцлог нь газрын хэвлийтэй харьцаж ашигт малтмал олборлож тэр
хэмжээгээрээ байгаль орчны унаган төрхийг өөрчилдөг. Түүнчлэн уул уурхайн салбарын
газрын хэвлийтэй харьцах байдлаас шалтгаалан хэрэглэгдэх тоног төхөөрөмж, хийгдэх
ажил нь бусад салбарынхаас овор хэмжээгээрээ том байдаг онцлогтой.

4. Уул уурхайн шинжлэх ухаан


1. Шинжлэх ухааны тухай ойлголт. Байгаль, нийгэм ба сэтгэцийн хөгжил дэх зүй тогтолын
тусгай салбарыг шинжлэх ухаан гэнэ. Тодорхой шинжлэх ухаан нь судлах зүйл, зорилго,
ойлголтуудтай байна. Аливаа мэдлэгийн хүрээний зүй тогтол нь хууль, теорем аксиом,
ойлголтуудтай байна.
Шинжлэх ухааныг дотор нь суурь ба хавсарга гэж ерөнхий байдлаар хуваадаг. Суурь
шинжлэх ухаан нь байгаль нийгэм, сэтгэцийн ерөнхий зүй тогтолыг судалдаг. Математик,
физик, хими, философи, хэл шинжлэл, биологи г.м. Хавсарга шинжлэх ухаан нь тодорхой
салбарын шинжтэй нийгмийн доторх тодорхой хэрэглээнд хандсан байдаг. Уул уурхайн
шинжлэх ухаан нь хавсарга ухаануудын нэг болно.
2. Уул уурхайн шинжлэх ухааны тухай. Ашигт малтмалыг илрүүлэх, олборлох
боловсруулах бүх хүрээний олон талт асуудлуудыг судлахад чиглэсэн мэдлэгийн
системийг уул уурхайн шинжлэх ухаан гэнэ. Эдийн засгийн шалгууруудыг үнэдэслэн
ашигт малтмалын ордыг шаардлагын хүрээнд ашиглах техникийн шийдвэрийн үндэслэл
маягаар уул уурхайн шинжлэх ухааныг авч үзэж байв. Оросын эрдэмтэд уул уурхайн
шинжлэх ухааны талаар хэрхэн авч үзэж байгааг дараах байдлаар ойлгож болно.

Уул уурхайн шинжлэх ухааны судлах зүйл, ерөнхий


агуулга, ойлголтын тодорхойлолт
Уул уурхайн шинжлэх ухаан 1964 он акад Н.М.Мельников 1985 он акад
В.В.Режевский 1993 он акад.
М.И.Агошков.
Судлах зүйл Ашигт малтмалыг ашиглах процессууд ба харилцан уялдаа үйл явцаар
тэдгээрийг дагалдах байгалийн үзэгдлүүд эдгээр процесс бодитой хэрэгжих нөхцөлүүд
Ашигт малтмалын геологийн тогтоц байршлын нөхцөлтэй нягт уялдаа бүхий
уулын үйлдьэрийн технологи, техник эдийн засаг, зохион байгуулалт. Уулын малталттай
уялдсан чулуулаг дахь физик процесс ба үзэгдэл ашигт агууламжийг иж бүрэн авах
технологи, уурхай байгуулах, тоног төхөөрөмж бүтээх нөхцөл Ашиглалтын
технологи машин судлал маркшейдерийн ажил чулуулгийн механик, уурхайн
агааржуулалт ба дулааны физик уурхайн геологи, уурхайн ждийн засаг техник эдийн
оновчлол ба газрын хэвлийн эзэмшилт. Ашигт малтмалын физик – техникийн ба физик –
химийн баяжуулалт
Зорилго Уурхайчдыг хөдөлмөрийг бүх талаар хөнгөвчлөх, ашигт малтмалтыг үр
ашигтай, аюулгүй нөхцлөөр ашигла хамгийн боловсронгуй технологи техник бий болгох

-3-
Үйлдвэрийн туршлагыг судлах ба баяжуулах массив дахь болон олблорлосон чулуулагт
явагдах процессын зүй тогтлыг тодорхойлох. Уурхай, уурхай байгууламжийн ба туслах
ажлын иж бүрдлийн шинжлэх ухааны үндэслэл Ордын минерал – химийн бүрэлдэхүүн,
тогтоцын бүтэц, чулуулгийг физик механик чанар гидрогеологийн мэдлэг ба байгалийн
орчноос газрын хэвлийд хүний нэвтрэхэд саад болох хүчин зүйлүүд
Ойлголтын тодорхойлолт -Уулын малталт хийснээс чулуулагт үүсэх физик үзэгдэл ба
ордын тогтоцын тухай. Мэдлэгийн нэгдэл
- А.М-ыг ашиглах, боловсруулах технологийн аргуудын тухай иж бүрэн мэдлэг
- Ордыг аюулгүй, эдийн засгийн хувьд үр ашигтай ажиллах зохион байгуулалт Газрын
хэвлийг эзэмших, анхдагч боловсруулалт хийх шинжлэх ухааны иж бүрдэл Уулын
үйлдвэрийн хэрэглээний нөлөөнд түүхэн байдлаар бүрдэж бий болсон. Газрын гүн рүү
хүний явуулж үйл ажиллагаатай уялдан үүсэж геологи геохимийн тухай өргөн хүрээний
мэдлэгийн систем.Олборлолт баяжуулах технологийн техник эдийн засгийн тухай мэдлэг.

3. Уул уурхайн шинжлэх ухааны талаарх орчин үеийн ойлголт. Аливаа хавсарга шинжлэх
ухааны адил уул уурхайн шинжлэх ухааны судлах зүйл, зорилго, ойлголтууд өөрчлөгдөж
шинэчлэгдсээр ирсэн.
Нийгмийн хөгжлийг дагалдан байнга өсөн нэмэгдэж буй хэрэглээ түүний шууд
илэрхийлэл болох үйлдвэрлэл нь орчин цагийн шинжлэх ухаанд тодорхой хувьслыг
бүрдүүлж байна. Энэхүү хувьсал нь:
 Нийгмийн тогтвортой хөгжлийг хангахад газрын хэвлийн баялгийг иж бүрэн,
экологийн хувьд аюулгүй ашиглах шаардлага гарч байна.
 Дээрх шаардлагыг хангахын тулд газрын хэвлийн зориулалт, өөрчлөлтийг удирдах
боломжийг хангах шинэ мэдлэгийг эзэмших явдал юм.
Эдгээр шаардлагын үндсэн дээр уул уурхайн шинжлэх ухааны өнөөдрийн чиглэл зорилго
томъёологдоно. Тухайн зорилго чиглэлд экологийн тэнцвэртэй байдал ихээхэн байр суурь
эзлэх бөгөөд энэ нь хүн төрөлхтөний амьдрах орчин хадгалан үлдээх үндсэн чухал
нөхцөлтэй уялдан гарч байгаа юм. XX зууны сүүлчийн 25жилд уулын ажилд ихээхэн
хүндрэл бэрхшээл тохиолдох болсон.
 үүсмэл газар хөдлөлт (хүний оролцоотой)
 уулын цохиолт (гэнэтийн эвдрэл нурал)
 гүний усны өөрчлөлт
 гадаргын өөрчлөлт эвдрэл
Ойрын ирээдүй ба алсдаа:
 Ил далд ашиглалтын гүн нэмэгдэх үүний дагалдан уулын даралт, температур өсөх,
 Шинээр ажиллах ордын байгалийн нөхцөл хүндрэх,
 Ашигт малтмалын ашигт агууламжийн хэмжээ өөрчлөгдөх ( багасах )
 Хортой хольцын хэмжээ өсөх,
 Хүнд баяжигдах ашигт малтмалын хувь өсөх,
 Эдийн засаг газар зүйн нөхцөл (шинэ ордын хувьд) муудах,
 Экологийн нөхцөл муудах г.м.
Хүний үйл ажиллагааны нөлөөлөл нь газрын хэвлийн хувьд гелологийн процесстой
ижилсэх түвшинд хүрч байна. Зарим тохилдолд түүнээс илүү үйлчлэлтэй болжээ.
Хөдөлмөрийн зүйл (газрын хэвлийн нөөц), хөдөлмөрийн хэрэгсэл (техник хэрэгсэл)
хөдөлмөрийн субъект (хөдөлмөрчид) гурвын харилцан уялдаа шүтэлцээнд уул уурхайн
шинжлэх ухаан үйлчилнэ.

-4-
Уул уурхайн шинжлэх ухаантай хамгийн нягт харилцаатай нь геологийн ухаанууд болно.
Геологи нь газрын хэвлийг геологийн процесс, геологийн цаг хугацаа талаас нь судална.
Уул уурхайн шинжлэх ухаан нь газрын хэвлийн баялгийг хэрхэн ашиглах талыг судалдаг.
Уул уурхайн шинжлэх ухаантай хөдөлмөрийн хэрэгслийн (машин төхөөрөмж) хөгжил
дэвшил нягт уялдаатай. Металл судлал, машин байгууламж, эрчим хүчний эх үүсвэр,
энергийн хувиргалт, физик техникийн ололтууд уул уурхайн шинжлэх ухаанд тусгалаа
өгнө.
4. Уул уурхайн шинжлэх ухааны ангилал. Уул уурхайн шинжлэх ухааныг дараах байдлаар
ерөнхийлөн дараах байдлаар ангилж болно.
 Газрын хэвлий судлал,
 Уул уурхайн системчлэл,
 Геотехнологи,
 Ашигт малтмалын баяжуулалт.

-5-

You might also like