You are on page 1of 7

ЛЕКЦ 3.

Ашигт малтмал

1. Ашигт малтмал, түүний чанар ба кондиц


2. Ашигт малтмалын орд
3. Ашигт малтмалын нөөц
1. Ашигт малтмал, түүний чанар ба кондиц
Нийгмийн хүрээнд эрэлт хэрэгцээтэй, эдийн засгийн тодорхой үр ашиг өгөх, техник,
технологийн тухайн үеийн түвшинд олборлон ашиглах боломжтой, хатуу шингэн ба
хийн төлөв бүхий эрдсийн хуримтлалыг ашигт малтмал гэнэ.
Хэрэглээний үнэлэмж, эдийн засгийн өгөөжийг илэрхийлэх шинжүүдийг ашигт
малтмалын чанар гэнэ. Ашигт малтмалын чанарыг физик, механик, химийн шинж
чанараар илэрхийлдэг.
Физик чанарт ашигт малтмалын нягт, чийгшил Механик чанарт бат бэх, хатуулаг
Химийн чанарт исэлдэх, цацраг идэвх, химийн бүтэц гэх мэт орно. Эдгээр шинжүүд нь
ашигтай ба хортой шинжүүдийг агуулж болно.
Нэг төрлийн ашигт малтмалыг өөр өөр зориулалтаар ашиглах тохиолдлуудад шинж
чанарын үзүүлэлтүүд ялгаатай байна. Жишээлбэл: дайрга бэлтгэх зориулалтаар олборлох
шохойн чулуунд бат бэх, хүйтэн даах чадвар чухал үзүүлэлт болдог. Харин шохой
гаргах зориулалтаар олборлож буй шохойн чулуунд дээрх үзүүлэлтүүд ямар нэгэн нөлөө
байхгүй бөгөөд харин шохойн чулууны химийн найрлага чухал үзүүлэлт байна.
Эрчим хүчний зориулалтаар түлш болгон хэрэглэх нүүрсний чанарыг илэрхийлэх
чухал үзүүлэлт бол дулаан гаргах чадвар юм. Гэтэл нийлэг эдлэл гаргах зориулалтаар
ашиглах нүүрсэнд дулаан гаргах чадвар чухал биш байдаг. Төмөрлөгийн эрдэст буй
тухайн төмөрлөгийн агууламжийн хэмжээ чанарын ихээхэн чухал үзүүлэлт болно. Зарим
тохиолдолд чанарыг ашигтай бус хортой талын үзүүлэлт тодорхойлно.
Галд тэсвэртэй тоосго хийхэд хэрэглэх магнезитын үйлдвэрлэлд өчүүхэн
хэмжээний цахиурын элс орсноор бат бөх нь алдагдах ба кальцийн оксид орвол галд
тэсвэртэй байдлыг эрс бууруулна. Ашигт малтмалыг хэрэглэх зориулалт чиглэл тус бүрт
тохирох чанарыг үнэлэх үзүүлэлт байна.
Тухайн үеийн хэрэглээ талаас ашигт малтмалын чанарт тавигдаж буй шаардлага,
нормативыг кондици гэнэ. Кондицийн ба кондицийн бус гэж ангилдаг.Кондици- болзол
журам
Тодорхой хэрэглээнд ашигт малтмал хэрэгтэй бөгөөд өгөөжтэй болохыг чанарын
ба тоон үзүүлэлтүүд дээр илэрхийлж болно. Үүнийг ашигт малтмалын кондици гэж
ойлгож болно. Тухайн хэрэглээнд ашигтай болох нь тогтоогдсон ашигт малтмалыг
кондицийн ашигт малтмал гэнэ.
Кондицийг тодорхойлох үзүүлэлтүүдэд өөрчлөлт гардаг.
• техник технологийн өөрчлөлт шинэчлэлт
• тухайн ашигт малтмалын эрэлт хэрэгцээ ба үнэлэмжийн өөрчлөлтүүдийг дагаад
• хэрэглээнд тавигдах шаардлага техник технологийн шинэчлэлтэй уялдаж
• ашигт малтмалын эрэлт хэрэгцээ нэмэгдэж борлуулалтын үнэ өссөнтэй уялдан
өөрчлөгдөж болно.
Иймээс кондицийн бус гэж тооцож байсан ашигт малтмал кондицийн болон тооцогдож
болно. Ялангуяа үүсмэл ордууд одоо кондицийн шаардлага хангахаас гадна зарим нь
баян ордод тооцогдож буй жишээ олон байдаг. Жишээлбэл 10-20 жилийн өмнө

-1-
кондицийн бус гэж тооцогдож байсан ашигт малтмал өнөөдөр кондици хангаж болох
юм. Үүнд: нэг талаар тодорхой хугацаанд ашигт малтмалыг олборлох, боловсруулах
үйлдвэрлэлд илүү боловсронгуй техник технологи нэвтэрсэн байж болох бөгөөд улмаар
чанарын доод түвшинд буй ашигт малтмалыг үр өгөөжтэй ашиглаж бүтээгдэхүүн гаргах
боломж бүрдэнэ. Иймээс тухайн ашигт малтмалын кондицийг өмнөхөөс өөрчлөн тогтоож
болно. Нөгөө талаар тухайн ашигт малтмалын эрэлт хэрэгцээ, үнэлэмж өссөнөөр тоо,
чанарын шаардлагуудыг өөрчилж өмнө нь кондицийн бус гэж үзэж байсан ашигт
малтмалыг олборлолт боловсруулалтанд хамруулж үр ашигтай үйлдвэрлэл явуулах
боломж бүрдэнэ. Энэ тохиолдол нь бас кондицийг өөрчлөх нэгэн учир шалтгаан болдог.
Кондицийн шаардлагууд буюу нормативууд дотор ашигт малтмалын чанарыг
илэрхийлсэн үзүүлэлтүүд байдаг. Төмөрлөгийн хүдэрт үндсэн төмөрлөгийн агуулга,
хортой хольцын агуулга зэргийг үүнд хамруулж болно. Үндсэн төмрийн агуулга өргөн
хүрээнд өөрчлөлттэй байж болох бөгөөд олборлож боловсруулахад чанар хангаж буй
хэсгийг нь тэдгээрээс ялгаж зааглаж болно. Ашиг өгөх, ашиг өгч чадахгүй агуулгын
заагийг тогтооно. Энэхүү заагийг зааж буй агуулгыг захын min агуулга буюу
зөвшөөрөгдөх хамгийн бага агуулга гэнэ. Захын агуулга тухайн хүдрийн ашигт
малтмалын хувьд кондицийн босго үзүүлэлт болно.
Захын min агуулгаас их (>min) агуулгатай хүдрийг кондицийн хүдэр гэнэ.
Кондицийн хүдэр ашиглалтанд хамаарах ёстой.
Кондицийн босгыг агуулга талаасаа хангаагүй (кб<min) хүдрийг кондицийн бус
хүдэр гэнэ. Кондицийн бус хүдрийг ашиглалтын явцад тусгайлан хурааж хадгална.
Кондицийн агуулга талын өөрчлөлт гарч анхны min агуулгаас доош 1min агуулгыг
кондицийн босго үзүүлэлт болгох тохиолдолд min-аас 1min хүртэлх агуулгатай
хүдэр кондицийн хүдэрт тооцогдож боловсруулалтанд орох боломжтой болно.
Жишээлбэл: Зэсийн хүдэр дэх зэсийн захын агуулга min=0.35% байхаар тогтоогдсон
бөгөөд уурхайн ашиглалтын эхнээс 0.35%-иас доош агуулгатай кондицийн бус хүдрийн
хэд хэдэн овоолгод ялган хурааж байжээ.
Техникийн дэвшилд тулгуурласан технологийн шинэчлэлт явагдсанаар 0.25%
хүртэл агуулгатай хүдрийг олборлож, боловсруулах боломж бүрдэж байна. Тухайн
тохиолдолд уурхайгаас 0.25%-иас дээш зэсийн агуулгатай хүдэр боловсруулах үйлдвэрт
орох ба хуучин кондицийн бус хүдрийн овоолгоос 0.25-0.35% агуулгатай хэсгийг
боловсруулж үр ашигтай үйлдвэрлэл явуулах боломж гарч байна.
Кондицид хамаатай тухайн өөрчлөлт уурхайн хүрээнд явагдах ажил, хуучин
кондицийн бус овоолгуудын холбогдолтой ажил, боловсруулах үйлдвэрийн
холбогдолтой өөрчлөлтүүдийг араасаа дагуулна. Хүдрийн бүтцэд буй хортой хольц
(элемент, нэгдэл эрдэс) ч кондицийн талын илэрхийлэл болдог.
Зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс нь ( > max) дээш агуулгатай хортой хольц бүхий хүдэр
кондицийг хангахгүй. Хэдийгээр үндсэн агууламж нь кондици хангаж байвч хортой
хольц нь кондицийн заалтаас хэтэрсэн хүдэр кондицийн бус хүдэрт тооцогдоно. Хортой
хольцыг хүдрээс ялгаж салгах дэвшилттэй шинэ хямд технологи нэвтэрсэн тохиолдолд
тухайн хүдрийг кондицид хамааруулж болно.
Ашигт малтмалын үнэ өсөх, зах зээлийн эрэлт хэрэгцээ нэмэгдэх зэрэг эдийн засгийн
учир шалтгаанаар кондицид өөрчлөлт орж болно. Жишээлбэл: тодорхой бага агуулгатай
хүдрийг олборлож боловсруулахад гарах зардал орлогоос давахгүй байгаа бол ашигтай
ажиллах нөхцөл бүрдэнэ. Өөрөөр хэлбэл агуулга талаас тавигдаж байсан босго
үзүүлэлтийг бууруулж шинэ босго буюу кондицийн заалтыг шинээр тогтоож болно.

-2-
Ашигт малтмалын биетийн зузааны хэмжээг кондицийн босго үзүүлэлт болгон
хэрэглэдэг практик бий. Том оврын техник хэрэглэдэг ил уурхайд хэтэрхий нимгэн
(1.3м-ээс бага) зузаантай хүдрийн биет, салаа, салбар нь олборлолтонд бие даан
хамрагдах боломж муутай байдаг. Иймээс дээрх заалт бүхий ашигт малтмалыг
кондицийн тоон хязгаарлалтыг хангахуйд тооцож кондицийн бус ашигт малтмалд
хамааруулна. Ашигт малтмалын нэлээд хэсэг нь боловсруулалтын технологийн нөхцөлд
тохирдоггүй учраас кондицид хүрэхгүй ашигт малтмалд тооцогдоно. Зэсийн исэлдсэн
хүдэр флотациар баяжуулах технологийн боломжийг хангадаггүй иймээс эдгээр нь
тухайн технологийн нөхцөлд кондицийн бус хүдэрт тооцогдоно. Харин тухайн хүдэр нь
гидрометаллургийн аргаар зэс гаргах технологитой үйлдвэрт ашиглагдах бүрэн
боломжтой. Тэр нь үйлдвэртээ кондицийн хүдэр болно.
Кондицид хүдрийг боловсруулах технологи, хүдрийн баяжигдах чанар нөлөөлнө. Ийм
учраас ашигт малтмал түүний бүтэц бүрэлдэхүүн, чанар, зарим тоон үзүүлэлтүүд нөгөө
талаас техник технологи, эдийн засгийн нөхцөлтэй нягт уялдаа хамааралтай бөгөөд
эрдсийн баялгийн нөөцийн ашигтай ба ашиггүй болгон зааглах шаардамж
нормативуудыг ашигт малтмалын кондици гэнэ.
2. Ашигт малтмалын орд
Тоон хэмжээ, чанар ба оршицын нөхцөлийн хувьд үйлдвэрийн аргаар ашиглалт
явуулах боломж бүхий газрын хэвлий буюу гадарга дээр буй ашигт малтмалын
хуримтлалыг орд гэнэ. Ашигт малтмалын орд нь үйлдвэрлэлийн кондицийг хангасан
байх ёстой. Ашигт малтмалын хэмжээ нь бага, чанар нь доогуур үзүүлэлттэй боловч
ашиглалт явуулах боломжтой бол үйлдвэрлэлийн кондицитой ордод тооцогдоно.
Ордыг ашигт малтмалаар ангилж нэрлэнэ.Төмөрлөг, төмөрлөгийн бус хүдрийн,
шатдаг ашигт малтмалын (нүүрс, занар, газрын тос, шатдаг хий) хүдрийн бус барилгын
материалын орд гэх мэт. Ордыг гарал үүслээр нь дараах байдлаар ангилна. Тунамал
гаралтай (гадаргын экзоген) магмын гаралтай (гүний, эндоген) хувирмал гаралтай
ордууд байна.
Ордыг үүсгэгч ашигт малтмалын биет буюу оршиц нь хэмжээ, хэлбэрийн хувьд олон
янз байна. Эдгээр биет, оршцуудыг орон зайн гурван хэмжээсээр хэмжинэ. Орон зайн
хэмжээсээр нь давхарга хэлбэртэй, ижил хэмжээстэй, багана болон нийлбэр хэлбэртэй
биетүүд буюу оршицууд гэж ангилна. Оршицын уртыг “а” өргөнийг “в”, өндрийг “с”
гэж тэмдэглэвэл эдгээрийн харьцаа нь дээрх хэлбэртэй ордуудад тус бүр харилцан
адилгүй байдаг.
Давхарга хэлбэрийн оршицод аb>c байх бөгөөд ихэвчлэн харьцангуй их талбай эзлэх
орон зайд орд үүсгэнэ.
Нүүрс, элс хайрга гэх мэт тунамал гаралтай эрдсийн ордууд давхрага хэлбэртэй байна.
Нүүрсний ордуудын давхаргын урт, өргөн нь хэдэн зуун метрээс хэдэн арван километр
хүрдэг бол зузаан нь хэдэн сантиметрээс хэдэн арван метр хүрдэг. Багануурын хүрэн
нүүрсний орд уртаараа 10 гаруй, өргөнөөрөө 3-4км бол нүүрсний 3 давхрага нь 10-
40 м зузаантай байдаг.
Ижил хэмжээстэй оршицуудад abc байх бөгөөд эдгээр нь шток, штокверк, үүр гэж
нэрлэгдэх биет бүхий ордууд байдаг. Эдгээрт мэшил (линз) хэлбэрийн биетүүд бас
хамаарна. Мэшил нь ихэвчлэн голоороо зузаан, зах руугаа нимгэрсэн зөв ба зөв бус
хэлбэртэй биет болно.
Маагмын ба хувирмал гарал үүсэлтэй төмөрлөг болон төмөрлөг бус хүдрийн эрдсүүд
шток, штокверк, мэшил(линз), үүр хэлбэрийн оршицтой байна.

-3-
Эрдэнэтийн Овооны зэс молибдены ордын баруун хойт хэсэг нь зөв биш мэшил (линз)
хэлбэртэй хүдрийн биеттэй.

1-р зураг. Давхрага хэлбэртэй ордуудын хөндлөн зүсэлтүүд


а. хэвтээ уналтай давхрага, б. хэвгий уналтай давхрага
в. таваг хэлбэртэй давхрага, г. босоо уналтай давхрага

2-р зураг. Ижил хэмжээстэй ордуудын хөндлөн зүсэлт


а. Шток, б. Мэшил(линз), в. Штокверк, г. Үүр хэлбэрт, 1-Судал 2-Үүр
3. Ашигт малтмалын нөөц
Ордын нийт судлагдсан талбай, хүрээнд хамааруулан ашигт эрдсийн нөөцийг
тодорхойлно. Нөөцийг эрдсийн зүйлээр нь эсвэл түүнд байгаа ашигт агууламжаар нь
тооцож болно. Эрдсийн зүйлээр нь тодорхойлсон нөөц нь тухайн ордод буй нийт зэсийн
хүдрийн хэмжээ эсвэл нүүрс, элсний хэмжээ зэргийг илэрхийлнэ. Харин ашигт
агууламжаар нь тодорхойлсон нөөц нь тухайн ордод буй алт, зэс, зэрэг ашигт
агууламжийн хэмжээг заана. Эдгээр нь ордын геологийн нөөцийн илэрхийлэл юм.
Геологийн нөөцийн тодорхой зарим хэсэг нь кондицид хүрдэг. Эдгээр нөөцийг
кондицийн нөөц гэнэ. Нэг хэсэг нөөц тоо бас чанарын шалгуур буюу кондицийн заалтыг
хангаагүй бол кондицийн бус нөөцөд тооцогдоно. Жишээлбэл: үндсэн төмөрлөгийн
агуулга нь кондицийн шаардлага хангаагүй эсвэл тодорхой нөөцөнд буй хортой хольц
кондицийн заалтаас өндөр агуулгатай бол эдгээрийг кондицийн нөөцөд тооцохгүй.
Кондици хангасан бөгөөд ашиглалт явуулж олборлоход үр өгөөж өгөх нөөцийг балансын
нөөц гэнэ. Балансын нөөц нь ашиглалтын аль нэг арга технологийг хэрэглэх хүрээ
хязгаарын дотор тогтоогдоно.
Балансын нөөцийн зарим хэсгийг тодорхой учир шалтгаанаар ашиглахгүй үлдээх бол
түүнийг төслийн Qүл үлдээц гэнэ. Балансын нөөцөөс энэхүү үлдээцийг хасч
үйлдвэрлэлийн нөөцийг тодорхойлно. Төслийн хаягдал буюу үлдээц нь хамгаалалтын
цул үлдээх, зарим байгууламжуудыг байрлуулах зай талбай үүсгэхэд зайлшгүй
шаардлагатай учраас үүсдэг.
Qүн=Qбн- Qүл
Балансын нөөц ашиглалтын үзүүлэлтийг нөөц ашиглалтын коэффицентээр тодорхойлно.
Кна=(1- )
Балансын нөөцөөс гадна уурхайн талбайд буй кондици хангахгүй байгаа эрдсийн зүйл
балансын бус Qбб нөөцөд хамаардаг. Эдгээр нөөц нь тодорхой хугацааны дараа
үйлдвэрлэлийн эргэлтэнд орох магадлалтай учраас тусгайлан хадгална. Нөөцлөгдсөөр
эцэст нь ашиглалтанд хамаарах боломж нь бүрдэх нөөцнөөс үүсмэл орд бүрэлдэж
бий болно.
Ашиглалтын явцад нэмэлт хайгуул, гүйцээх хайгуул явагдсаны дүнд нөөцийн тодотгол
хийгдэнэ. Энэ чиглэлээр балансын нөөцийн үлдэгдлийг өсгөх боломж бий. Нөгөө талаар
технологийн дэвшил, эдийн засгийн таатай нөхцөлөөс шалтгаалж ашигт малтмалын
захын агуулгыг шинээр тогтоох, кондицийн хязгаарыг өөрчлөх нөхцөл бүрдэх ба тухайн
тохиолдолд балансын бус гэж тооцогдож байсан хүдрийн зарим хэсэг балансад
бүртгэгдэх боломжтой. Энэ нь нөөцийг өсгөх бас нэг чиглэл, боломж юм.

-4-
Үйлдвэрлэлийн Qүн (мян.тн) нөөцөөс зарим хэсэг нь олборлолтын явцад үрэгддэг.
Үрэгдэл, хаягдал, техник технологийн учир шалтгаанаар гарна. Үйлдвэрлэлийн нөөцөөс
үрэгдэж хаягдах Qхн нөөцийг хасахад олборлогдох хүдрийн Qон цэвэр нөөц гарна.
Qон=Qүн- Qхн
Qон=Qбн-(Qүн+ Qхн)
Ашигт малтмалын хаягдлын Х (%) хувийг дараахь томъёогоор тодорхойлно.
Х=( -1)∙100
Олборлогдох хүдрийн цэвэр нөөц нь ашиглалтын явцад бохирдоно. Бохирдуулагч хольц
нь хоосон чулуулаг ба балансын бус хүдэр байна. Үүний дүнд олборлогдож буй түүхий
хүдрийн Qтх(мян.тн) хэмжээ нь Qон(мян.тн) нөөцөөс илүү гарна.
Qтх=Qон+ Qб
Үүнд: Qб- бохирдуулагч хольц, мян.тн
Бохирдлын б (%) хувийг дараах байдлаар тодорхойлно.
Б = ( -1)∙100%
Ашигт малтмалын нөөцийг бүрэн гүйцэд ашиглах, нөөцийн хаягдлыг болон бохирдлыг
багасгах нь эдийн засгийн чухал ач холбогдолтой. Ашигт малтмалын хаягдал нь шууд
тоон алдагдалд (мөнгөөр илэрхийлж болох) хүргэнэ. Харин ашигт малтмалын
бохирдлын улмаас түүний чанар доройтох, олборлох хүдрийн хэмжээ зохиомлоор өсөх
зэрэг үр дагаварт хүргэнэ. Чанар буурснаас болон ажлын хэмжээ нэмэгдсэнээс илүү
зардал, эдийн засгийн алдагдал гарна.
3.1. Ашигт малтмалын нөөц ба түүний зэрэглэл тооцоолох арга
Нөөц тооцоололтын ажлыг дараах зорилгоор хийдэг.
1.Орд газарт үнэлэлт өгөх. Үйлдвэрийн газар байгуулах төсөл зохиох зорилгоор
2.Ашиглалтийн үеийн өртгийн хуваарилалт үйлдвэрлэлийн ба хөрөнгө оруулалтын
зардал тооцох
3.Нөөцийн хөдөлгөөнийг хянах олборлолтыг төлөвлөх
4.Орд газрыг олборлох үеийн практик зарим зорилтыг шийдвэрлэх зорилгоор тус тус
хийж гүйцэтгэдэг.
Хайгуул хийгдсэн бүх орд газрын нөөц нь улсын нөөцийг комиссоор батлагдсан байх
ёстой. Нөөц тооцоололт нь эзлэхүүнээр, хүндийн жингээр тодорхойлогдоно.
Улс ардын аж ахуйн ач холбогдолоор:
1.Балансын: Эдийн засгийн хувьд ашиглах боломжтой газрын хэвлийн нөөц
тооцоололтын кондицийн төвшинг хангаж чадах нөөцийг хэлнэ.
2.Балансын бусад: Ашигт малтмалын тогтоцын чадал ордын хэмжээ болон үнэт хольцын
хэмжээ бага ашиглалтын үеийн хүндрэлтэй нөхцөл, боловсруулалтын хүнд нөхцөлөөс
шалтгаалж тухайн цаг үедээ ашиглах бололцоогүй нөөцийг хэлнэ.
Балансын бус нөөцөд: а.Ашигт агууламжийн хэмжээ бага байх
б.Хортой агууламжийн хэмжээ өндөр байх
в.Хэрэглэгчийн шаардлага хангахгүй байх зэрэг
үзүүлэлтүүд хамаарна. Кондицийн хэмжээг тухайн орд газрын ашиглалтын эдийн
засгийн үр ашигтай байх ашигт малтмал бүрэн дүүрэн ашиглах нөхцөл бололцоог
тооцно.Ордын байршил тогтоц, ашигт малтмалын болон бусад чулуулгийн оршицын
нөхцөл, бүтэц, тэдгээрийн тоо, чанарын үзүүлэлтийг голлон хайгуулын ажлын үр дүнг
тогтооно. Геологийн судалгаа хайгуулын ажил хэд хэдэн үе шат дараалалтай явагддаг.
1. Улсын газар нутгийн геологийн бүсчилсэн судалгаа
2. Геологийн зураглалын ажил

-5-
3. Эрлийн ажил-ашигт малтмалын ордыг илрүүлэх зорилгоор хийгдэх шинжилгээ
судалгааны ажлын үед
4. Эрэл үнэлгээний ажил
5. Урьдчилсан хайгуул
6. Нарийвчилсан хайгуул
7. Гүйцээх хайгуул
8. Ашиглалтын хайгуул- хэлбэр тогтоцоороо нарийн төвөгтэй зарим орд газрыг
ашиглах явцад хийгдэх хайгуулын ажил
Өмнө нь хийгдсэн ажлын үр дүнд тулгуурлан дараагийн шатны ажил хийгдэх ба ордын
тухай мэдээллийг үнэмшлийг нэмэгдүүлэн дээшлүүлэх зорилго тавина.1-4 үе шатанд
тойм нөөц тогтоогдох ба Р1 Р2 Р3 гэсэн катигорид хуваана. Р1 нь Р2–оос Р2-нь Р3
үнэмшил багатай.(үнэмшлийн түвшин) 5-6 р үе шатны дүнгээр нөөцийг бодно.
Хайгуулыг өндөр нарйивчлалтай үр дүнтэй хийхийн тулд түүнд зориулж зардлын
хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай. Хайгуулын ажлаар ордын хэлбэр хэмжээсүүд, ашигт
малтмалын нөөц тогтоогдоно. Хайгуулын ажилд өрөмдлөгийн арга, геофизикийн
судалгааны арга, уулын малталтын аргуудыг хэрэглэнэ. Өрөмдлөгийн аргыг хэрэглэх
тохиолдолд өрөмдлөгөөр гарч буй чөмгийг дээж болгон судалж уулын чулуулаг, ашигт
малтмалын тогтоц, байршил хэмжээсүүдийг тогтоох замаар нийт талбайн хүрээнд
хамаарах ордын болон ашигт малтмалын агууламжийн холбогдолтой мэдээллүүдийг
бүрдүүлдэг.
Урьдчилсан ба нарийвчилсан хайгуулын ажлаар ашигт малтмалын орд газрын нөөцийн
байрлал орд газрын түүхий эдийн чанарын судалгаа орд газар ашиглах нөхцөлөөс
шалтгаалж А В С1 С2 гэсэн 4 зэрэглэлээр нөөц тооцож тогтоодог.
А зэргийн нөөц нь нарийвчлан судлан хайж уулын малталтаар хүрээлэгдсэн ба
эдгээр нөөцийг уулын үйлдвэр байгуулах, төсөл зохиох ашиглалтын ажлын тооцоонд
удирдлага болгож болно.
В зэргийн нөөц нь уулын малталт өрөмдмөл цооногоор хэсэг нь хүрээлэгдэж
хайгдсан, урьдчилан соригдож, ашиглалтын уул техникийн нөхцөл нь бараг
тодорхойлогдсон байна. Энэ нөөцийг уулын үйлдвэр ба түүний түүхий эдийг ашиглах
үйлдвэрийн барилгын хөрөнгө оруулалтын үндэслэл хийхэд ашиглана.
С1 зэргийн нөөц нь ашигт малтмалын биетийн хэлбэр дүрс, хэмжээг ерөнхийд нь
судалж тогтоосон ашигт малтмалын үйлдвэрлэлийн ба балансын төрөл тогтоосон мөн
чанарын үзүүлэлтийг ерөнхийд нь тогтоосон нөөцийг хэлнэ. Хил хязгаар нь геологи
хайгуулын малталт геофизикийн өгөгдлүүдээр тодорхойлогдоно.
С2 зэргийн нөөц нь орд газрын тогтоц хэлбэр ашигт малтмалын биетийн тархалт нь
геологи геофизик үндэслэлээр тогтоогдсон ба тэр нь зарим цэгүүдэд нэвтэрсэн малталт
ба нэгж хэсгүүдэд хийгдсэн судалгаагаар нотлогдсон нөөцийг хэлнэ. Энэ нөөцийн хил
хязгаар нь геологийн талаасаа чадвар бүхий хил хүрээнд тодорхойлно.
Категори тус бүрийн нөөцийн хэмжээний харьцааг тухайн уурхайн ашиглалтын хэмжээ
болон уулын ажил хэвийн явуулах ажилтай уялдуулан тогтоож өгнө.
Нөөцийн А, В, С1, С2 категорийн зэрэглэл нь тус бүртээ тодорхой нарийвчлалтай
бөгөөд түүнийг алдааны үзүүлэлтээр үнэлж болно. Хэрэв нөөцийн тооцоонд гарч болох
алдааг ±Е(%) гэж үзвэл нөөцийн зэрэглэл бүр дараах үзүүлэлтүүдтэй байдаг.
±ЕА= 17.5%
±Ев= 25.0%
±ЕС1=45%

-6-
±ЕС2 =75%
Дээрх үзүүлэлтүүд геологи хайгуулын ажлыг ямар нарийвчлалтай хийснийг
илэрхийлдэг.

-7-

You might also like