You are on page 1of 6

Лекц-2

PH102 ФИЗИК-2 Лекц № 2

Лекцийн агуулга: Ñîðîíçîí óðñãàë. Ñîðîíçîí îðîíä ã¿éäýëòýé äàìæóóëàã÷ øèëæèõýä õèéõ
ñîðîíçîí õ¿÷íèé àæèë . Ñîðîíçîí îðíû èíäóêöèéí âåêòîðûí öèðêóëÿö / Á¿ðýí
ã¿éäëèéí õóóëü/ Ëîðåíöûí õ¿÷ . Òîãòìîë ñîðîíçîí îðîí äàõü öýíýãò Ẻìñèéí
õºäºë㺺í . Õîëëûí ¿çýãäýë . Ìàññ- ñïåêòðîãðàô .

2.1. Соронзон орны индукцийн векторын циркуляц.


Бүрэн гүйдлийн хууль

Цахилгаан статик орны E векторын циркуляцтай төстэйгөөр соронзон орны индукцийн


векторын циркуляцыг авч үзъе. Тэгвэл
Ñ∫ ( B, dl ) =∫ Bl dl
L L
(2.1)
Интегралыг өгөгдсөн битүү хүрээний дагуух B векторын циркуляц гэж нэрлэнэ. Үүний dl
–хүрээний жижиг хэсгийн уртын вектор, Bl = B cos α -хүрээнд татсан шүргэгчийн чиглэл
дээрх B векторын байгуулагч, α нь B ба векторуудын хоорондох өнцөг.
I гүйдэлтэй төгсгөлгүй урт шулуун дамжуулагчийн соронзон орны жишээн дээр B
векторын циркуляцыг бодъё (2.22-р зураг). Энэ орны соронзон орны индукцийн шугамууд нь
дамжуулагчид перпендикуляр хавтгай дээр орших тойргууд байх ба зурагт тэдгээрийг
тасархай шугамаар дүрслэв (2.45) ёсоор аль нэг r радиустай тойрог L хүрээний дагуух B
векторын циркуляц нь:
Ñ
L
∫ ( B, dl ) =Ñ
L
∫ Bdl cos α (2.2)
болно. Тойргийн бүх цэгт B векторын тоон утга ижил
µ µ 2I
B= 0 ⋅ (2.3)
4π r
байх бөгөөд түүний шахагчийн дагуу B вектор чиглэх тул cos α = 1 . Иймд (2.3)-аас
µ 0 µ I 2π r
Ñ∫ ( B, dl ) = 2π r ∫0 dl =µ0 µ I
L
(2.4)

Ийнхүү E ба B векторын циркуляцыг харьцуулахад зарчмын ялгаатай байна. Цахилгаан


статик орны E векторын циркуляц ямагт тэгтэй тэнцүү, ө.х цахилгаан орон потенциал орон
байдаг бол соронзон орны B векторын циркуляц нь тэгээс ялгаатай, ө.х абсалют соронзон
нэвтрүүлэх чадварыг гүйдлийн хүчээр үржсэнтэй тэнцүү байна. Ийм орныг хуйларсан орон
гэдэг. Бидний гаргасан (14.48) илэрхийлэл гүйдэлтэй төгсгөлгүй шулуун дамжуулагчийг
тойрсон ямар ч хэлбэртэй битүү хүрээний хувьд хүчин төгөлдөр байна. Үүнийг баталж
харуулъя. 14.23-р зургаас B –ийн чиглэл дээрх dl –ийн проекц dl| = dl cos α нь r радиустай
тойргийн нум rdϕ –тэй тэнцүү:
dl cos α = rdϕ (2.5)
Үүнийг (2.4)-д оруулбал (2.5)-г анхаарвал
µ 0 µ I 2π
∫ ( )
2π ∫0
Ñ B , dl = dϕ =µ0 µ I
L

болно. Ингэхлээр (2.4) томъёо ямар ч хэлбэрийн битүү хүрээнд тохирох ажээ.
Хэрэв битүү хүрээ гүйдэлтэй дамжуулагчийг агуулахгүй байвал түүний дагуу
соронзон индукцийн векторын циркуляц тэгтэй тэнцүү байна.
Ерөнхий тохиолд соронзон орныг хэд хэдэн ( I1 , I 2 , I3 ...гэх мэт) гүйдэлтэй
дамжуулагчийн систем үүсгэж болно. Орны суперпозицийн зарчим ёсоор нийлбэр орны
соронзон индукц нь:

1
Лекц-2
n
B = ∑ Bi (2.6)
i =1
Тэгвэл орон доторхи ямарваа битүү хүрээний дагуух B векторын циркуляц нь
n n

Ñ
L
∫ ∑ B dl = ∑ Ñ
∫ ( B, dl ) = Ñ
L i =1
∫ B dl
i
i =1 L
i

буюу (14.48) ёсоор


n

∫ ( B, dl ) = µ0 µ ∑ Ii
Ñ
L i =1
(2.7)

Ямарваа битүү хүрээний дагуух B векторын циркуляц нь орчны абсалют


соронзон нэвтрүүлэх чадварыг энэ хүрээнд агуулагдах гүйдлийн алгебрь нийлбэрээр
үржүүлсэнтэй тэнцүү.
Үүнийг соронзон орны бүрэн гүйдлийн хууль гэнэ. Энэ хуулиар Био-Савар-Лапласын
хуулийг хэрэглэхгүйгээр соронзон орны индукцыг бодож олох боломжтой тул (цахилгаан
орон дахь Груссын теоромийн адил) тогтмол гүйдлийн соронзон орны тооцоо хийхэд бас
ашиглаж болно.
Бүрэн гүйдлийн хуулийг хэрэглэх жишээ болгож тороидын соронзон орны индукцийг
олъё. Цагираг хэлбэрийн зүрхэвчид ороосон ороодос бүхий дугуй ороомгийг тоиод гэнэ
(14.24-р зураг).Ториодын орны соронзон индукцийн шугамууд түүний тэнхлэг дээр орших
төвтэй тойргууд байна. Тэдгээрийн аль нэгийг битүү хүрээ болгон авбал бүх цэгт нь B
векторын модуль адил, мөн α = 0 байх тул
Ñ
L
∫ ( B, dl ) = 2π rB (2.8)
n
болно. Тэгэхлээр r ≤ R1 эсвэл r ≤ R2 байвал ∑ I i = 0 тул B = 0 ө.х ториодын гадна ба дотоод
i =1

талд соронзон орон байхгүй, зөвхөн ториодын доторх соронзон орон төвлөрнө. R1 p r p R2
радиустай битүү хүрээний хувьд уул хүрээ NI гүйдэл ( N -ороодсын тоо) агуулах учир
ториод доторх орны соронзон индукцийг (2.7) ба (2.8)-оос олбол:
B = µ0 µ NI / ( 2π r )
Эндээсториодын доторх соронзон орны индукц төвөөсөө холдох тусам багасна.

2.2 Соронзон индукцийн векторын урсгал

Жижиг ds гадаргыг нэвтрэх соронзон индукцийн B векторын урсгал (товчоор


соронзон урсгал ) нь
d Φ м = Bn ds = BdS (2.9)
-тэй тэнцүү: Үүний dS = dSn n -гадаргад нормаль нэгж вектор, Bn = B0 cos α ( α нь n, B
векторын хоорондох өнцөг) Тэгвэл ямарваа гадаргыг нэвтрэх нийт соронзон урсгал нь
Φ м = ∫ Bn dS = ∫ BdS (2.10)
s s

Хэрэв соронзон орон нэгэн төрлийн бөгөөд хавтгай гадарга соронзон оронд перпендикуляр
байрлаж байвал Φ м = BS болно. Эндээс соронзон урсгалын нэгж болох Вебер (Вб)
тодорхойлогдоно: 1Вб = 1Тл ⋅ м 2 .

Соронзон орны Гаусын теором:


Аливаа битүү гадаргыг нэвтрэх соронзон индукцийн векторын урсгал тэгтэй
тэнцүү:
∫ ( B, dS ) = 0
Ñ
L
(2.11)

2
Лекц-2
Энэ теором бол байгаль дээр соронзон цэнэг байхгүй, тэгэхлээр соронзон индукцлэлийн
шугам эхлэл, төгсгөл үгүй битүү байна гэсэн дүгнэлтийг тусган харуулж байгаа юм.
Соронзон орон дахь гүйдэлтэй дамжуулагчид Амперийн хуулиар тодорхойлогдох хүч
үйлчилдэгийг бид өмнө үзсэн билээ. Хэрэв энэ хүчний үйлчлэлээр дамжуулагчийн хэсэг
соронзон орон дотор 1 байрлалаас 2 байрлалд шилжсэн (1.25-р зураг) бол соронзон орны
гүйцэтгэх ажил нь
dA = Fdx = IBdlx = IBdS
болно. Энд dx –шилжилтийн хэмжээ, ldx = dS -соронзон оронд дамжуулагч шилжихэд l
хэсгээр зурагдсан талбай, BdS = d Φ энэ талбайг нэвтрэх соронзон урсгал. Иймд
dA = Id Φ (2.12)
Соронзон оронд гүйдэлтэй дамжуулагчийг шилжүүлэхэд хийх ажил нь гүйдлийн хүчийг
хөдөлж буй дамжуулагчийн зурах гадаргыг нэвтрэх соронзон урсгалаар үржүүлсэнтэй
тэнцүү байна.
Соронзон оронд гүйдэлтэй битүү хүрээ M байрлалаас M ' байрлалд бага шилжилт
хийв (14.26-р зураг). М битүү хүрээг АВС ба CDA хоёр хэсэгт хувааж үзвэл соронзон оронд
хүрээ шилжихэд Амперийн хүчний ажил нь
dA = dA1 + dA2 (2.13)
Хүрээний CDA хэсэгтүйлчлэх хүч шилжих чиглэлтэй хурц өнцөг үүсгэх тул dA2 >0 байна.
Иймд (14.55) ёсоор
dA2 = I ( d Φ 0 + d Φ2 ) (2.14)
Харин хүрээний АВС хэсэгт үйлчлэх хүч нь түүний шилжих чиглэлтэй мохоо өнцөг үүсгэх
тул dA1 <0 Иймд
dA1 = − I ( d Φ0 + d Φ1 ) (2.15)
(14.57), (14.58)-ийг (14.56)-д орлуулбал
dA = I ( d Φ 2 − d Φ1 )
үүний ( d Φ 2 − d Φ1 ) нь гүйдэлтэй хүрээгээр хязгаарлагдсан талбайг нэвтрэх соронзон
урсгалын өөрчлөлт тул
dA = Id Φ (2.16)
Эндээс гүйдэлтэй хүрээ (М) байрлалаас (М’) байрлалд төгсгөлөг шилжилт хийхэд Амперийн
хүчний гйүцэтгэх ажлыг олбол:
2
A = ∫ Id Φ =I ( Φ 2 − Φ1 )
1
Соронзон орны зүгээс гүйдэлтэй жаазанд үзүүлэх эргүүлэх үйлчлэлийг соронзон-
цахилгаан болон цахилгаан динамик системийн цахилгаан хэмжих багажуудад өргөн
ашигладаг.

2.3 Соронзон орон дахь цэнэгт бөөмийн хөдөлгөөн

Гүйдэлтэй дамжуулагчид соронзон орны зүгээс Амперийн хүч үйлчилнэ. Гэтэл


дамжуулагч дахь гүйдэл нь цэнэгүүдийн эмх цэгцтэй хөдөлгөөн мөний учир соронзон орон
хөдөлж буй цэнэгтэй бөөмд тодорхой хүчээр үйлчлэх болно. Иймд соронзон оронд байгаа
гүйдлийн хэсэгт үйлчлэх хүч нь тэнд хөдөлж байгаа цэнэгт бөөм бүрт үйлчлэх хүчнүүдийн
нийлбэр байна. Үүнийг иш үндэс болгон соронзон оронд хөдөлж байгаа цэнэгт бөөмд
үйлчлэх хүчийг тооцоолъё.
Амперийн хууль (2.8) ёсоор гүйдэлтэй дамжуулагчийн dl хэсэгт үйлчлэх хүч нь
dF = [ Idl , B ]

3
Лекц-2
үүний I = jS = nevS болох тул Idl гүйдлийн хэсгийг гэж илэрхийлж болно. Энд N = hSdl –
гүйдлийн хэсэгт хөдөлж байгаа нийт электроны тоо. Тэгэхлээр гүйдэлтэй дамжуулагчийн энэ
хэсэгт үйлчлэх хүч:
dF = eN [ v, B ]
болох ба соронзон оронд хөдөлж байгаа нэг цэнэгт бөөмд үйлчлэх хүчийг dF / N гэж олбол:
Fл = eN [ v, B ] (2.17)
Энэхүү хүчийг соронзон орны зүгээс цэнэгт бөөмд үйлчлэх Лоренцын хүч гэнэ. Лоренцын
хүчний модуль нь:
Fл = evB ⋅ sin α (2.18)
Үүний α нь v ба B векторын хоорондох өнцөг.
(14.31)ёсоор энэ хүч нь v ба B –ийн орших хавтгайд перпендикуляр чиглэх (14.15-р
зураг) тул төвд тэмүүлэх хүчний үүрэг гүйцэтгэж, бөөмд зөвхөн нормаль хурдатгал олгоно.
Иймд Fл хүчний үйлчлэлээр ажил хийгдэхгүй, соронзон оронд хөдлөх цэнэгт бөөмийн
хурдны утга, кинетик энерги өөрчлөгдөхгүй хэвээр хадгалагдана. Харин хурдны чиглэл
өөрчлөгдөж бөөмийн траектор хазайдаг.
Хэрэв хөдөлж байгаа цэнэгт бөөмд соронзон ба цахилгаан орон зэрэг үйлчилж байвал
түүнд үйлчлэх хүч нь цахилгаан ба соронзон хоёр байгуулагчын нийлбэртэй тэнцэнэ:
F = qE + [ v, B ] (2.19)
Соронзон орны зүгээс цэнэгт бөөмд үйлчлэх хүчний үйлчлэлийг катодын хоолойд электрон
туяаны багц урсгал чиглэлээ өөрчлөх, Холлын эффект зэргээр туршлага дээр ажиглаж
болно. Лоренцын хүчний илэрхийллийг ашиглан соронзон орон дахь цэнэгт бөөмсийн
хөдөлгөөний зүй тогтолыг тогтоодог. Тэрхүү зүй тогтол нь цэнэгт бөөмсийн хурдасгуур,
электрон-микроскоп, масс-спектрограф зэрэг багаж төхөөрөмжийн ажиллах үндэс болдог.
Хэрэв цэнэгт бөөм соронзон оронд соронзон индукцийн дагуу орж очвол, ө.х. v ба B –ийн
хоорондох α өнцөг 0 буюу π –тэй тэнцүү байвал (14.32) ёсоор Fл = 0 болно. Соронзон оронд
бөөм инерцээрээ шулуун жигд хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ. Хэрэв соронзон орон дотор
цэнэгт бөөм соронзон индукцийн шугамд перпендикуляр чиглэлээр орвол, ө.х α = π / 2 бол
түүнд үйлчлэх Лоренцын хүчний модуль нь
FL = q vB (2.20)
болно. Энэхүү хүчний үйлчлэлээр бөөмийн траектор муруйж, улмаар тойргоор жигд
хөдөлнө. Лоренцын хүч нь бөөмд нормаль хурдатгал олгох төвд тэмүүлэх хүчний үүрэг
гүйцэтгэнэ:
qvB = mv 2 / R .
Эндээс тойргийн радиусыг олвол:
R = mv / ( q B ) (2.21)

Үүний q / m –харьцааг бөөмийн хувийн цэнэг гэнэ.


Тэгэхлээр нэгэн төрлийн соронзон орон дотор бөөмийн эргэх үе нь хувийн цэнэг ба соронзон
индукцээс урвуу, харин түүний хурдаас ( v << c үед) үл хамаарч байна. Бөөмийн эргэлтийн үе
нь:
2π R 2π
T= = (2.22)
v ( q / m) B
Үүн дээр цэнэгт бөөмийн цикл хурдасгуурын ажиллагаа үндэслэдэг.

4
Лекц-2
(14.31).-ээс Лоренцын хүчний чиглэл, түүгээр үүсэх соронзон орны цэнэгт бөөмсийн хазайлт
нь бөөмийн хурдны чиглэлээс төдийгүй, бас цэнэгийн хэмжээ тэмдгээс хамаарч байна. Иймд
соронзон орон дотор бөөм хаашаа хазайж байгаагаар нь бөөм ямар цэнэгтэйг хялбар тогтоож
болно (14.16-р зураг). Үүнийг эгэл бөөмсийн туршлагын судалгаанд өргөн ашигладаг. Одоо
бөөм соронзон оронд хурц өнцөг үүсгэн орж очих ө.х α = ( v, B ) < π / 2 байх ерөнхий тохиол
үзье. Бөөмийн v хурдыг орны B –ийн дагуу чиглэсэн v11 ба түүнд перпендикуляр v⊥ хоёр
байгуулагч болгон задалж болно (14.17-р зураг).
v|| = v ⋅ cos α , v⊥ = v ⋅ sin α (2.23)
Энэ үед Лоренцын хүч нь B –д перпендикуляр хурдны байгуулагчаар илэрхийлэгдэнэ.
Соронзон оронд v|| хурдны байгуулагч өөрчлөгдөхгүй бөгөөд бөөм нэгэн зэрэг хоёр
хөдөлгөөнд оролцоно. Соронзон орны B –ийн дагуу v|| = const хурдтай шулуун жигд хөдлөх ;
орны чиглэлд перпендикуляр хавтгайд v⊥ хурдтай тойргоор жигд хөдлөх хөдөлгөөнд орно.
Тойргийн радиус нь (14.35) томъёогоор тодорхойлогдоно. Энэ хоёр хөдөлгөөн нэмэгдсэний
дүнд бөөм соронзон орны дагуу тэнхлэг бүхий шурган муруйгаар хөдөлнө. Шургийн алхам
h = v||T = vT cos α буюу (14.36)-г тооцвол

h = 2π mv cos α / ( qB ) (2.24)
Хэрэв нэгэн төрлийн биш соронзон орны B –ийн чиглэлтэй бөөмийн v хурд өнцөг α үүсгэж,
харин бөөмийн хөдөлгөөний чигт соронзон индукц өсөж байвал түүний өсөлтийг дагалдан R
ба h багасдаг. Энэ зарчмаар цэнэгт бөөмсийг соронзон орон дотор фокуслах ажиллагаа
явагдана.

Цэнэгт бөөмсийн хурдасгуур

Цахилгаан ба соронзон орны үйлчлэлээр асар их энергитэй цэнэгт бөөмс (электрон,


протон, мезонууд г.м)-ийн багц урсгалыг гарган авах, удирдах төхөөрөмжийг цэнэгт
бөөмсийн хурдасгуур гэдэг. Ямарваа хурдасгуур нь хурдасч буй бөөмийн төрөл, тэдгээрийн
олж авах энерги, багц урсгалын эрчим зэргээр тодорхойлогдох боловч бүхэлд нь тасралтгүй
хурдасгах ба импульсийн хурдасгуур гэж ангилна. Мөн хурдасч байгаа бөөмийн траекторын
хэлбэр ба хурдасгуур механизмаар нь шугаман хурдасгуур, цикл хурдасгуур, индукцын
хурдасгуур гэж ялгаж нэрлэдэг. Шугаман хурдасгуурт бөөмийн хөдөлгөөний траектор нь
шулуун шугамд ойролцоо байдаг бол цикл ба индукцын хурдасгуурт траектор нь тойрог,
эсвэл мушгиа ороодос байдаг.
1. Шугаман хурдасгуурт бөөмийг хүчтэй цахилгаан статик орноор (Ван-де
Граафын өндөр хүчдэлийн генератороор) хурдасгах бөгөөд цэнэгт бөөмс
цахилгаанорныг нэг удаа гаталж өнгөрдөг. Ингэхэд q цэнэг W = q ( ϕ1 − ϕ2 ) энерги
потенциалын ялгавар. Ийм замаар бөөмс ≈ 10MэB хүртэл энергитэй болж хурдасч
болдог. Тогтмол гүйдлийн үүсгүүрээр бөөмсийг үүнээс цааш хурдасгах боломж
хязгаарлагдмал ажээ.
2. Резонансын шугаман хурдасгуурт цэнэгт бөөмс хэт өндөрдамтамжтай хувьсах
цахилгаан орноор хурдсах ба уг орон дамжуулагчийн бөөмийн хөдөлгөөнтэй нэгэн
зэрэг резонанслан хувьсана. Ийм аргаар протоныг хэдэн арван МэВ, электроныг
хэдэн арван ГэВ энергитэй болтол хурдасгана.

5
Лекц-2
Холлын үзэгдэл

Аливаа гүйдэлтэй дамжуулагчийн гадарга эквипотенциал байх учраас түүний ямар ч


хоёр цэгийн хоорондох потенциалын ялгавар тэгтэй тэнцүү ( ∆ϕ = 0 ) байх болно. Харин
гүйдэлтэй дамжуулагч ялтсыг соронзон оронд оруулж, аль нэг хажуу талд соронзон
индукцийн перпендикуляр байхаар байрлуулбал эсрэг талын цэгүүдийн хооронд гүйдлийн
нягт j –ийн эсрэг хөндлөн потенциалын ялгавар үүсдэг (14.21-р зураг). Энэ үзэгдэлийг
Холлын эффект гэж нэрлэх болжээ. А ба С цэгийн хоорондох потенциалын ялгавар I
гүйдлийн хүч ба B соронзон индукцэд пропорциональ, ялтасын d өргөнд урвуу
пропорциональ болохыг Э.Холл (1880) туршлагаар тогтоожээ:
IB
∆ϕ = Rx , (2.25)
a
үүний Rx –металл бүрт өөр утгатай байх Холлын тогтмол. Цаашдын судалгаагаар Холлын
эффект бүх металл болон хагас дамжуулагчид ажиглагддаг болохыг тогтоожээ.
Ялтас дахь гүйдэл зөөгч электронууд сөрөг цэнэгтэй тул хурдны вектор нь гүйдлийн
эсрэг чиглэх ёстой. Мөн соронзон орон үйлчлэх үед электронд эгц дээш чиглэсэн Лоренцын
хүч үйлчилнэ. Ингэхээр ялтасын дээд тал руу электрон хазайн очиж, түүн дээр электроны
илүүдэл (сөргөөр цэнэглэгдэнэ), харин доод талд электроны дутагдал (эерэгээр цэнэглэгдэнэ)
бий болно. Үүний дүнд ялтасд доороос чиглэсэн нэмэлт цахилгаан орон үүснэ. Энэ орны
зүгээс цэнэгт үйлчлэх хүч Лоренцын хүчтэй тэнцүү болоход цэнэгүүдийн тогтворжсон
түгэлт тогтоно. Ө.х дээд ба доод талын цэнэг цаашид нэмэгдэхээ болино. Тэгэхэд
eEz = e∆ϕ / d = evB (2.26)
буюу
∆ϕ = vBd (2.27)
Үүний d –ялтасны зузаан. ∆ϕ –хөндлөн (Холлын) потенциалын ялгавар, I ялтас дахь
гүйдлийн хүч I = jS = nevS .( S = ad ялтасын хөндлөн огтлолын талбай, n -электроны
концентраци, v тэдгээрийн хөдөлгөөний дундаж хурд) байдгийг тооцвол:
I IB IB
∆ϕ = = Rx (2.28)
en a a
Ийнхүү (14.42) нь туршлагаар гаргасан (14.39) томьёотой тохирч байна. Эндээс
Rx = 1/ ( en ) (2.29)
Холлын тогтмолын тэмдэг гүйдэл зөөгчийн цэнэгийн тэмдгээр тодохойлогдоно. Үүгээр
тухайн материалын доторхи гүйдэл зөөгч цэнэгийн төрлийг тогтоож болно. Металлд Rx нь
сөрөг утгатай байх ёстой. Мөн хагас дамжуулагчийн хувьд Rx –ийг хэмжиж, түүний
дамжууллын төрлийг тогтооно. Хэрэв Rx <0 байвал элекрон дамжуулалттай, Rx >0 байвал
нүхэн дамжуулалттай байна. Дамжууллын төрөл болон цэнэг мэдэгдэж байвал Холлын
тогтмолоор цэнэг зөөгчийн концентрацийг бас тодорхойлж болно:
n = 1/ ( qRx )
Холлын эффект нь электрон дамжуулалттай дамжуулагчийн хувьд сайн ажиглагдах ба Rx < λ
>–ыг мэдсэнээр электроны чөлөөт замын дундаж урт –ыг олж болно. Металлын цахилгаан
дамжуулалтын сонгодог электрон онол ёсоор < λ >= 2m < u > γ / ( ne ) байдгийг ашиглавал
2

< λ >= 2m < u > γ Rx / e (2.30)


болно. Ийнхүү Холлын эффект нь металл болон хагас дамжуулагч дахь цэнэг зөөгчийн
эрчимийн спекторыг судлах хамгийн үр дүнтэй арга ажээ.

You might also like