You are on page 1of 4

Дулааны тоног төхөөрөмжүүд

Хичээлийн дэд сэдэв : 1. Цахилгаан зуух


2. Шарах шүүгээ
3. Цахилгаан ус буцалгагч

Ашиглах ном, сурах бичиг:

1. С.Эрдэнэчимэг, Д.Адъяа “ Хөдөлмөр хамгаалал“ УБ 2005


2. “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа“ Орчуулсан Л.Оюунтогос УБ 2001
3. Л.Цэрэнпүрэв ба бусад “Хоолны газрын хөдөлмөр хамгаалал“ УБ 2006
4. Ж.Цэдэн-Иш ба бусад “Хоолны технологи” IX, X ангийн сурах бичиг

Цахилгаан зуух
Нийтийн хоолны газруудад хэрэглэж байгаа цахилгаан зуухууд нь гадна хэлбэр,
ширэмний тоо, шарагч шүүгээгээрээ өөр хорондоо ялгаатай байдаг. Цахилгаан зуух нь
хоол хийх технологийн горимыг сахих, ариун цэврийн нөхцөлийг сайжруулах, халах
талбайн температурыг ширэм тус бүрд нь тохируулах боломж нөхцөлийг бүрдүүлдэг зэрэг
сайн талтай.

Зориулалт : Халуун хоол унд бэлтгэх, хүнсний бүтээгдэхүүнийг шарагч шүүгээнд шарах,
жигнэх, хайрах зэрэгт хэрэглэнэ.

Бүтэц :
 Дөрвөн ширхэг халагч элемент
 Шарагч шүүгээ 2оос тогтоно.

Ширэм нь дөрвөлжин хэлбэртэй, ширэм тус бүр халах хүчийг тохируулах сэлгэгч
залгууртай. Шарагч шүүгээ нь ширэмний харалдаа доор байрлана. Шарагч шүүгээний
дотор гадна талын хоёр нимгэн төмрийн хооронд дулаан тусгаарлагч материал хийсэн
байдаг. Шарагч шүүгээний дээд доод талд тус бүр гурван ширхэг агаар халаах халагч
битүү элемент байдаг. Шүүгээний хаалга нь пүршний тусламжтайгаар нягт хаагдана.
Ширэмний дээд талын сугардаг тосгуур нь шарагч шүүгээний дээрээс ус ундаа бусад
шингэн зүйл асгарахаас хамгаална. Шүүгээний хаалганы хажуу талд шарагч шүүгээний
дээд доод талын халагч элементүүдийг асааж, унтраах, халах хүчийг нь тохируулах
зориулалттай 2 ширхэг сэлгэгч залгуур мөн шүүгээний доторх дулааныг тохируулах
дулаан тохируулагч бий.

Ажиллах зарчим : Боловсруулах бүтээгдэхүүнийг хавтгай ёроолтой саванд хийж,


ширмэн дээр нь тавиад ширмийг сэлгэгч залгуураар цахилгаанд залгана. Ширмийг сэлгэгч
залгуураар бага, дунд, хүчтэй халаалтад залгана. Ингэж ширмийг сэлгэж залгах нь
цахилгаан эрчим хүч хэмнэх болон ширмийг түргэн халаах боломж олгодог. Шарагч
шүүгээнд бүтээгдэхүүн боловсруулахдаа технологийн горимын дагуу халах температурыг
дулаан тохируулагчийн бариулыг эргүүлж тохируулна. Дараа нь дээд доод талуудын
халагч элемент тус бүрийг сэлгэгч залгуураар хамгийн хүчтэй халаалт дээр тавина.
Шүүгээний доторх дулаан тохируулсан хэмжээнээс их болмогц дулаан тохируулагч
халагч элементүүдийг цахилгаанаас салгана. Түүнээс бага болж хөрвөл халагч
элементүүдийг цахилгаанд залгана.

Ашиглалтын болон аюулгүйн техникийн дүрэм:


Ажил эхлэхийн өмнө зуухыг ажилд бэлэн эсэхийг шалгана.Үүний тулд сэлгэгч залгуур,
дулаан тохируулагчийн бүрэн бүтэн байдлыг үзнэ. Ширэм нь хагараагүй, бүтэн байх
ёстой. Шалгаж үзэхэд гэмтэл илэрвэл мэргэжлийн механикч дуудаж засуулна. Шалгаад
ажилд бэлэн нөхцөлд зуухыг залгаж ажиллуулна. Зуухны аль нэг ширмэн дээр халуун
ажиллагаа хийх бүтээгдэхүүнтэй савыг тавиад, сэлгэгч залгуурыг хамгийн хүчтэй
халалтад нь эргүүлж тохируулна. Савтай бүтээгдэхүүнийг буцалмагц нь сэлгэгч залгуурыг
эргүүлж бага халалтад шилжүүлнэ. Ажлын дараа цахилгаан зуухыг ерөнхий залгуураар нь
цахилгаанаас салгана. Дараа нь ширмэн дээрх савтай зүйлүүдийг авч ширмийг хөрсний нь
дараа арчиж цэвэрлэнэ.
Шарах шүүгээ
Зориулалт: Нийтийн хоолны газруудад төрөл бүрийн бүтээгдэхүүн шарах, жигнэх
хайрахад хэрэглэнэ.
Бүтэц:
 Их бие
 Хоёр шарагч шүүгээнээс тогтоно.
Их биеийн дотор хоёр шарагч шүүгээ, байрлуулсан байдаг. Шарагч шүүгээний гадна
болон дотор бүрхүүлийн хооронд дулаан тусгаарлагч материал хийдэг. Шүүгээ тус бүрийн
дотор, дээд, доод талд нь тус бүр дөрвөн ширхэг агаар халаах халагч битүү элемент бий.
Халагч элементүүдийн халалтыг сэлгэгч залгуураар тохируулна. Шүүгээ тус бүрийн
доторх дулааны хэмжээг дулааны релейн тусламжтайгаар тогтмол байлгаж болдог.

Ажиллах зарчим : ПЭСМ -4ш маркийн цахилгаан зуухны шарагч шүүгээний


ажиллагаатай адилхан байна.

Цахилгаан ус буцалгагч

Зориулалт : Буцалсан халуун ус бэлтгэнэ.


Бүтэц :
 Цилиндр хэлбэртэй их бие,
 Ус буцалгах багтаамж
 Буцалсан ус хуримтлуулах сав
 Усны төвшин тохируулах хөвөгчтэй хавхлага
 Удирдлагын самбар зэргээс бүрдэнэ.

Цилиндр хэлбэртэй их биеийн дотор талд хөндий байрласан цилиндрийн доод хэсэгт ус
буцалгах багтаамж, доод хэсэгт ус буцалгах багтаамж, дээд хэсэгт нь буцалсан ус
хуримтлуулах сав бий. Энэ хоёр сав буцалсан ус дэвэрч дээшээ олгойдон орох хоолойгоор
хоорондоо холбогдсон байдаг. Их биеийн дээд хэсэгт усаар тэжээх сав байдаг. Түүнд ус
буцалгах багтаамжийн усны төвшинг тохируулах хөвөгчтэй хавхлага бий. Усаар тэжээх
сав, ус буцалгах багтаамж хоёр хоорондоо хоолойгоор холбоотой байдаг.Ус буцалгах
багтаамжид халагч битүү элемент гурав бий. Халагч элементийг хуурай халалтаас
хамгаалж усны төвшин хянагч электродыг усаар тэжээх савны хананд, буцалсан усны
төвшин хянагч электродуудыг буцалсан ус хуримтлуулах савны хананд тус тус
байрлуулдаг. Удирдлагын самбар нь их биеийн хажуу хананд байдаг. Удирдлагын
самбарын нүүрэнд дохионы гурван гэрэл, унтраалгын нэг товч бий.
Ажиллах зарчим : Энэ буцалгагч нь үргэлжилсэн ажиллагаатай, өөрөөр хэлбэл ус
буцалгах, буцалсан ус гаргаж авах ажиллагаа нэгэн зэрэг явагддаг. Гаднаас хүйтэн усаар
тэжээх сав, холбогч хоолойгоор дамжин буцалгах багтаамжид орно. Усны төвшин дээд
хязгаартаа хүрэхэд хөвөгчтэй хавхлага гаднаас ус оруулахгүй хаана. Удирдлагын самбар
дахь унтраалгаар халагч элементийг цахилгаанд холбоно. Энэ үед дохионы шар болон
ногоон гэрлүүд асаж байх ёстой. Шар нь хүчдэл байгааг, ногоон нь ус буцлах багтаамж
усаар дүүрч халагч элементүүд цахилгаанд залгагдан халж байгааг тус тус заана.
Ус буцалгах багтаамжийг цэвэрлэхдээ ус буцалгагчийг цахилгаанаас салгаж уг савны
ёроол доорх хоолойг нээж доторх усыг дуустал нь гоожуулна.

Ашиглалтын болон техникийн аюулгүй ажиллагааны санамж


Ус буцалгагчийг ажиллуулагч хүн нь түүний бүтэц, ажиллах зарчмыг урьдчилан судалсан
техникийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа авсан байх ёстой. Ус буцалгагчийг
ажиллуулахын өмнө хүйтэн усны шугам нээлттэй эсэхийг заавал үзэж шалгана. Хаалттай
байвал түүнийг нээж ус буцалгах багтаамжид ус оруулж өгнө. Зөвхөн үүний дараа л ус
буцалгагчийг цахилгаанд залгана. Бас халагч элементийг хуурай халалтаас хамгаалах
автомат хэрэгсэл ажиллаж байгаа эсэхийг шалгана. Үүний тулд хүйтэн ус орох шугамыг
хаана. Халагч элементүүд дээр хуримтлагдсан хагийг 3сард нэг удаа мэргэжлийн
механикч дуудаж цэвэрлүүлнэ. Ус буцалгагчийг ажиллаж байхад нь ажиглалтгүй буюу
харгалзах хүнгүйгээр удаан хугацаагаар орхиж үл болно. Ус буцалгагчийг газардуулгагүй
буюу техникийн бүрэн биш байдлаар ажиллуулахаыг хатуу хориглоно. Ажлын явцад ус
буцалгагчид ямар нэгэн гэмтэл гарвал цахилгаанаас нь яаралтай салгаж мэргэжлийн
механикч дуудаж засуулна.

You might also like