You are on page 1of 4

Хөргөлтийн тоног төхөөрөмж

Хичээлийн агуулга: 1. Хөргөлтийн төхөөрөмж, бүтэц

Ашиглах ном, сурах бичиг:

1. С.Эрдэнэчимэг, Д.Адъяа “ Хөдөлмөр хамгаалал “ УБ 2005


2. “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа “ Орчуулсан Л.Оюунтогос УБ 2001
3. Л.Цэрэнпүрэв ба бусад “Хоолны газрын хөдөлмөр хамгаалал “ УБ 2006
4. Ж.Цэдэн-Иш ба бусад “Хоолны технологи” IX, X ангийн сурах бичиг

Хөргөлтийн төхөөрөмж
Хүйтнийг зохиомлоор гарган авахад хөргөлтийн машиныг хэрэглэнэ. Нийтйин хоолны
газруудад түүхий эд материал, бэлэн, хагас боловсруулсан бүтээгдэхүүний чанарыг нь
алдагдуулахгүйгээр богино хугацаагаар хөргөж, хөлдөөж хадгалахад хөргөлтийн
төхөөрөмжийг өргөн хэрэглэдэг.

Хөргөлтийн машины бүтэц


Хөргөх машин нь компрессор, конденсатор, дулаан тохируулагч эргүүлэг /вентиль/,
ууршуулагч зэрэг үндсэн хэсгүүдээс тогтоно. Эдгээрийг ажиллах зарчим, дарааллын дагуу
хооронд нь зэс хоолойгоор холбож, битүү систем болгоно. Энэ битүү системийн дотуур
дулаан зөөгч хөргөлтийн агент гүйнэ.

Хөргөлтийн агент
Хөргөлтийн машины битүү систем дотуур гүйж ууршуулагчаар өнгөрөхдөө хадгалж
байгаа бүтээгдэхүүний дулааныг өөртөө шингээж цааш конденсатороор дамжихдаа гадна
орчинд шингээсэн дулаанаа алддаг ажлын биеийг хөргөлтийн агент гэнэ.
Нийтийн хоолны газрын хөргөлтийн төхөөрөмжид фреон 12.22 маркийн хөргөлтийн
агентыг өргөн хэрэглэнэ. Хөргөлтийн агент нь дараах үндсэн шаардлагыг хангасан байх
шаардлагатай.
Үүнд:
1. Нам температурт буцлах фреон 12-29.8° С-д фреон 22-40.8° С-д аммиак 33.4°С-д
буцалж шингэн байдлаас уур байдалд шилждэг.
2. Нам температурт хөлдөх фреон 12-155° С-д, фреон 22-160°С –д, аммиак - 77°С –д
хөлдөнө.
3. Тосолгооны материал, металлтай имийн урвалд үл орох.
4. Чийг сайн шингээх
5. Хүний биед хортойгоор нөлөөлдөггүй байх
6. Хямд үнэтэй байх зэрэг болно.

Нийтийн хоолны газрын хөргүүл, хөрөгч шүүгээ, хөргөгч лангуунд фреон 12, фреон 22-ыг
хэрэглэдэг.

Фреон 12, фреон 22


Үл мэдэг үнэртэй, хүний эрүүл мэндэд хоргүй, харин агаарын найрлагад 30 хувиас илүү
фреон хуримталбал хүний амьсгалын замд нөлөөлнө. Энэ үед хүний организмд
хүчилтөрөгч дутагдаж эхэлнэ. Ил галтай харьцах үед фреон задарч хортой хий үүсгэх
боловч шатах дэлбэрэх аюулгүй юм. Фреон нь металлтай химийн урвалд ордоггүй. Фреон
усыг муу шингээдэг. Фреон 12 нь тосолгооны материалд маш сайн уусаж нэг төрлийн
холимог үүсгэдэг.Энэ нь машины эд ангиудыг тослох сайн талтай. Фреон 22 тосонд бага
уусдаг. Фреон нь хүнсний бүтээгдэхүүний амт, үнэр, өнгө, үзэмжид нөлөө үзүүлдэггүй
сайн талтай. Фреон нь хамгийн жижиг нүх сүвээр төдийгүй цутгамал ширэмний
сийтхийгээр ч гэсэн нэвчин гарах идэвхитэй бодис юм.

Компрессор нь хөргөлтийн агентыг ууршуулагчаас сорж, өндөр даралтаар конденсаторт


шахах ажлыг гүйцэтгэх үүрэгтэй. Нийтийн хоолны газрын төхөөрөмжид поршинт
компрессор өргөн хэрэглэгддэг. Поршент компрессор их бие, тахир гол, шатууны
механизм, цилиндр, поршин, сорох, шахах хавхлага, таг зэргээс бүрдэнэ. Тахир гол эргэж
поршен доош болоход шахах хавхлага хаагдаж сорох хавхлага нээгдэж ууршуулагчаас
хөргөлтийн агент сорогдож цилиндрт орно. Поршен буцаж дээшээ болмогц сорох
хавхлага хаагдаж, шахах хавхлага нээгдэж цилиндр доторх хөргөлтийн агентыг
конденсатор руу шахна. Нийтйин хоолны газрын төхөөрөмжид хоёр цилиндрт компрессор
өргөн хэрэглэдэг.
Конденсатор нь хөргөлтийн агентын дулааныг орчинд /агаар, ус / дамжуулж түүнийг уур
байдлаас шингэн байдалд шилжүүлнэ.Нийтийн хоолны газрын төхөөрөмжид агаарын
хөргөлттэй фреоны конденсаторыг өргөн хэрэглэдэг. Конденсаторыг нүүрстөрөгчийн
хольц багатай ган хоолойг тахиралдуулж хийдэг. Ган хоолойн дулаан солилцох талбайг
нэмэгдүүлэх зорилгоор тэдгээрийг хоорондоо параллель нимгэн төмөрт сүвлэсэн байдаг.
Конденсаторыг цахилгаан хөдөлгүүрийн голд суулгасан сэнсээр үлээлгэж хөргөдөг.
Компрессороос шахагдсан хөргөх агентын уур конденсаторын хоолойгоор дамжихдаа
дулаанаа хоолойн хананд алдаж хөрдөг. Конденсаторт орж байгаа уурын температур
ойролцоогоор +100°С байхад, гарч байгаа шингэний температур +20°С-25°С орчим байна.

Ууршуулагч
Хөргөлтийн шингэн агент ууршуулагчид орж хөргөх орчны дулааныг өөртөө шингээж
буцлаад шингэн байдлаас уур байдалд шилжинэ. Ингэж хөргөлтийн агент нам
температурт буцалж, дулааныг өөртөө шингээж авах үед хөргөөх орчны температур
багасаж хөрдөг. Нийтийн хоолны газрын төхөөрөмжид агаар хөргөх ууршуулагч өргөн
хэрэглэдэг. Агаар хөргөх ууршуулагч нь хийцийн хувьд конденсатортой төстэй боловч
оврын хэмжээ, тахир хоолойн тоо, нимгэн төмрийн хоорондын зай, материалаараа
ялгаатай. Ууршуулагчийг зэс хоолойгоор хийдэг. Ууршуулагчийн доторх хөргөлтийн
агентын уурыг компрессор тогтмол сорж байх тул тэр бас тогтмол бага даралтад оршдог.

Дулаан тохируулагч эргүүлэг


Энэ нь ууршуулагчид орох хөргөлтийн шингэн агентын хэмжээг тохируулдаг. Дулаан
тохируулагч эргүүлэг нь их бие, түүний доторх мембран, зүү хэлбэрт хавхлага, пүрш,
тохируулгын эрэг даралтын хялгасан хоолой зэргээс тогтоно. Дулааны баллон, хялгасан
хоолой, мембраны дээд тал зэрэг нь дулаан мэдрэмтгий шингэнээр дүүргэгдсэн байдаг.
Дулаан тохируулагч эргүүлгээс ууршуулагчид орж байгаа болон ууршуулагчаас гарч
хөргөлтийн агентын температур ижил байдаг. Хэрэв ууршуулагчаас гар байгаа
хөргөлтийн агентын температур нэмэгдвэл дулааны баллон 9 халж хялгасан хоолойн
даралт нэмэгдэхэд мембран доошоо цүлхийж түлхэгч 6г пүршний эсрэг хүчээр дарахад
зүү 5 доошилж хавхлага нээгдэхэд хөргөлтийн агентын орох хэмжээ нэмэгдэнэ. Ингэж
ууршуулагчид орох хөргөлтийн агент нэмэгдсэнээр ууршуулагчаас гарах хөргөлтийн
агентын температур багасаж, хэвийн хэмжээтэй болдог. Энэ үед хялгасан хоолойн даралт
буурч мөн хэвийн хэмжээтэй болоход мембран дээшилж зүү хавхлагыг буцааж хаадаг.
Эрэг 1-ээр ууршуулагчийн хэвийн ажиллагааг тохируулна.

Дулааны реле
Хөргөж байгаа орчны / жишээ нь: хөргөгч шүүгээ, лангууны доторх агаар / температурыг
тохируулсан хэмжээнд тогтмол байлгах зорилгоор дулааны релег хэрэглэнэ. Энэ нь
дулааны баллон, сильфон, тохируулгын эрэг, хавтгай пүрш, хөшүүрэг, контактаас
бүрдэнэ. Дулааны баллоныг хөргөж байгаа орчинд ууршуулагчийн ойролцоо байрлуулдаг.
Хэрвээ хөргөж байгаа орчны температур нь тус реленд тохируулсан температураас их
болбол дулааны баллон халж хялгасан хоолойн сильфон 7ийн даралт нэмэгдэж тэлнэ.

Хөргөлтийн машины ажиллах зарчим


Компрессор нь ууршуулагчаас хөргөлтийн агентын уурыг сорж, өндөр даралтаар
конденсатор руу шахна. Даралт нэмэгдэхэд температур эрс нэмэгддэг. Конденсаторт
хөргөлтийн агентын даралт хэвээр байна. Харин температур нь буурч, үлээж байгаа
агаарын температуртай ойролцоо болж уур байдлаас шингэн байдалд шилждэг.
Хөргөлтийн шингэн агент дулаан тохируулагч эргүүлгээр дайрч гарахад түүний даралт
буцаж буурдаг. Энэ үед хөргөлтийн шингэн агентад сийрэгжилт явагдаж улмаар
температур эрс буурч хөргөлтийн агент хасах температуртай болж ууршуулагчид орно.
Хөргөлтийн агент ууршуулагчийн хоолойн ханаар дамжуулан хөргөгч шүүгээний
дулааныг өөртөө шингээж буцлаад шингэн байдлаас уур байдалд шилждэг. Ийнхүү
хөргөгч шүүгээний доторх агаар хүйтэн болно. Энэ ажиллагаа компрессор ажиллаж байх
үед дахин давтан явагддаг.

You might also like