You are on page 1of 3

Хөргөгч шүүгээ

Зориулалт : Хүнсний бүтээгдэхүүн түр хугацаагаар хөргөж хадгалахад хэрэглэнэ.


Бүтэц : Хүнсний бүтээгдэхүүнийг хөргөж хадгалах шүүгээ, хөргөлтийн машины хэсгээс
тогтоно. Шүүгээ нь дотор болон гадна талын 2 давхар бүрхүүлтэй. Бүрхүүлийн хооронд
дулаан тусгаарлагч материал хийсэн байдаг. Шүүгээ болон хаалганы дотор талыг хөнгөн
цагаанаар, гадна талыг нимгэн ган төмрөөр бүрж цагаанаар будсан байдаг. Шүүгээний
хаалга нь резинэн жийргэвч, бариул, түгжээтэй Хаалгыг нээхэд чийдэн өөрөө асаж
шүүгээний дотор талыг гэрэлтүүлнэ. Шүүгээний дотор дээд талд нь ууршуулагч түүний
ойролцоо дулааны реле /терморегулятор/ байдаг. Шүүгээний дотор сараалжин
тавиуруудыг бүтээгдэхүүний байрлалтад тохируулж хоорондынх нь зайг өөрчлөн
байрлуулах боломжтой. Ууршуулагчийн цан, цасан бүрхүүлийг энгийн аргаар
арилгана.ууршуулагчаас гоожсон ус нь тосгуур дээр бууж резинэн хоолойгоор дамжин
шүүгээний гадна доод талд байгаа тосгуурт ордог. Машины хэсэг нь шүүгээний дээд талд
байрлана. Машины хэсэг нь компрессор, конденсатор цахилгааны холболтын самбар,
автомат хамгаалагч зэргээс тогтоно.

Ажиллах зарчим:
Автомат салгагчийн хар пуск товчийг дарж компрессорыг ажиллуулна. Дараа нь дулаан
тохируулагч дээрх хуваарьтай дугуй бариулыг эргүүлж, бүтээгдэхүүнийг хөргөх
шаардлагатай температурыг тохируулж тавиад шүүгээний хаалгыг хаана. Шүүгээний
доторх температур тохируулсан хэмжээнд хүрсэн үед хөргөгч шүүгээнд хадгалах
бүтээгдэхүүнийг хийнэ. Цаашид компрессорын ажиллагааг температур тохируулагч
автоматаар удирдаж ажиллана. Шүүгээг цахилгаанаас салгах бол улаан стоп товчийг
дарна.

Ашиглалтын болон техникийн аюулгүй ажиллагааны санамж


Хөргөгч шүүгээний бүтэц ажиллах зарчмыг судлаагүй хүнээр шүүгээний автомат
удирдлагын хэрэгслүүдийг оролдуулж, тохируулгыг дур мэдэн өөрчлөхийг хатуу
хориглоно.Хадгалах хоол, хүнсний бүтээгдэхүүнийг давхарлаж, зайгүй хураах нь хөргөгч
шүүгээний доторх агаарын эргэлтэд муугаар нөлөөлнө. Ууршуулагчийн цан, цасан
бүрхүүл их болох нь дулаан солилцох ажиллагааг муутгадаг тул түүний зузааныг 3мм-с
илүүгүй байлгах хэрэгтэй. Зузаан нь 3мм-с их болмогц нь цан, цасан бүрхүүлийг
хайлуулж цэвэрлэнэ. Хөргөгч шүүгээний гадна ханыг долоо хоногт нэг удаа чийгтэй
зөөлөн даавуугаар арчина. Хөргөх агрегат болон асааж унтраах хэрэгсэл нь заавал
газардуулгатай байх шаардлагатай.

Хөргөгч камер
Зориулалт: Нийтийн хоолны суурин хөргүүлгүй газруудад хөргөгч камерыг тусгай
өрөөнд байрлуулж ашигладаг. Хүнсний бүтээгдэхүүнийг 5-аас илүүгүй хоног хөргөөж
хадгалахад хэрэглэнэ.

Бүтэц: Камер нь дулаан тусгаарлагч бүхий хавтангуудаас бүрдэнэ. Хавтанг хоёр модон
хавтсаар хийж ддунд нь дулаан тусгаарлагч материал хавчуулаад гадна талыг нь нимгэн
ган төмрөөр, дотор талыг нь хөнгөн цагаанаар эсвэл мөн нимгэн ган төмрөөр бүрхсэн
байдаг. Хавтангуудын хооронд резинэн жийргэвч хийж ямар нэгэн зай, завсар
гаргахгүйгээр угсарч татуургаар бэхэлнэ. Шалны дотор талыг үртсээр шахаж хийсэн
хавтангаар хийж, цайрдсан нимгэн ган төмрөөр өнгөлсөн байдаг. Камерын дотор ханын
дээд хэсэгт ууршуулагчийг байрлуулдаг. Камерийн доторх ууршуулагчийн доор гурван
тавиурыг хананд суулгана. Мөн бүтээгдэхүүнийг өлгөж хадгалахад зориулсан
дэгээнүүдийг таазнаас нь гаргасан байдаг. Камер нь тусдаа хөргөлтийн агрегаттай байх
бөгөөд агрегатыг камерын хажууд суурилуулдаг.
Ажиллах зарчим : Автомат салгагчийн хар товчийг дарж компрессорыг ажиллуулна.
Дулааны реленд шаардлагатай температурыг тохируулж тавина. Ингэснээр цаашдын
ажиллагааг дулааны реле автоматаар удирдана. Камерыг цахилгаанаас салгахдаа автомат
салгуурын улаан стоп товчийг дарна.

Ашиглалтын болон техникийн аюулгүй ажиллагааны санамж


Камерын халаагуурын хэрэгслээс аль болох хол байрлуулах бөгөөд өрөөний температур
+35°С-аас бага байх шаардлагатай.камерт нормоос хэтрүүлж бүтээгдэхүүн хийх,
хадгалахыг хориглоно. Энэ нь компрессорын ашиглалтын хугацааг багасгана. Мөн камер
доторх агаарын эргэлт, хөргөлтийг муутгах талтай. Камерт халуун болон бүлээн
бүтээгдэхүүн хийж хадгалахыг хориглоно. Халуун бүтээгдэхүүнийг тасалгааны
температурын хэмжээнд хүртэл хөрсөний дараа хийхийг зөвшөөрдөг. Хэрвээ ашиглалтын
зааварт хөргөөх дундаж температур +2-4°С гэсэн бол тэр нь хоногийн дундаж температур
юм. Тэгвэл хөргөгчийн дээд хэсэгт ууршуулагчийн орчинд +1°С - +2°С доод хэсэгт +6°С -
8°С байдаг. Үүнийг бүтээгдэхүүн хадгалахдаа анхаарч тооцох шаардлагатай. Ашиглалтын
үед камерын хаалгыг аль болох цөөн онгойлгох нь эрчим хүчний зарцуулалтыг багасгах
сайн талтайн дээр ууршуулагчид цан, цасан бүрхүүл бага тогтдог юм. Ууршуулагчийн
цан, цасан бүрхүүлийг 2-3см –ээс илүүгүй байхад нь тогтмол цэвэрлэнэ. Камерын дотор
талыг 7 хоногт 1удаа савантай бүлээн усаар угааж, зөөлөн даавуугаар арчина. Хөргүүлийн
агрегатыг заавал газардуулсан байх шаардлагатай. Хөргөх төхөөрөмжийг суурилуулж
угсрах, засварлах ажлыг зөвхөн мэргэжлийн механикчаар гүйцэтгүүлнэ. Ажлын явцад
гэмтэл гарвал хөргүүлийн агрегатыг цахилгаанаас салгаж механикчаар засуулна.

You might also like