Professional Documents
Culture Documents
Металл эдлэл
Үйлчилгээний хэрэгсэл үүссэн түүх
ХV зууны сүүлч хүртэл хоол ундыг гараар барьж иддэг байсан бол XVI зууны эхэн
үед Италийн хаад ноёд анх хоолны хэрэгслийг хэрэглэх болжээ. XVIII зууны үед зочид бүгд
сууж хооллон зочин хүлээн авагч нь тэдэнд хоолны хэрэгсэл тавьж өгдөг болсноор XX
зууны эхээр бүх нийтээр хоолны хэрэгслийг хэрэглэж заншсан. Анхны хутга, сэрээ, халбага
бий болсноос өнөөг хүртэл улам хөгжин сайжирсаар одоо бид хийц маяг, хийгдсэн
материалын хувьд олон төрлийн хоолны хэрэгслийг хэрэглэх болсон. Германчуудын хувьд:
“Messer” буюу хутга гэдэг үг нь “mezzir-sahs” буюу илд
“Loeffel” буюу халбага гэдэг үг нь “ Laffan, Leffil” буюу долоох хэмээх эртний герман
үг
Металл хэрэгсэлд тавигдах шаардлага
Гоёмсог хийцтэй, чанар сайтай байх
Хутганы урд хэсэг нь ишиндээ сайн суусан байх ба ишний завсраар ус орохгүй байх
Халбага сэрээний ирмэг нь мөлгөр гөлгөр байх
Сэрээний шүд нь илд зорулалтандаа тохирсон байх
Хоолны хэрэгслийн гадаргуу нь гөлгөр, өө сэвгүй байх
Хэрэгслийн ангилал
Ган хэрэгсэл
Гангаар хийсэн хоолны хэрэгсэл дээр 18/10 эсвэл 18/8 гэсэн тэмдэглэгээ байдаг нь 18%-ийн
хорм, 10 эсвэл 8%-ийн никель орцтой гэсэн утгатай юм. Никелийн орц ихсэх тусам металл
хэрэгслийн чанар улам сайжирдаг. Мөн хром, хүдрийн найрлага бүхий багаж хэрэгсэл байх
бөгөөд энэ нь дээрх хэрэгсэлтэй чанараар адил байна.
Мөнгөлсөн хэрэгсэл
Энэ нь энгийн үед хэрэглэгддэг хэрэгслүүд бөгөөд төмөрлөгийн хайлшаар хийгдсэн мөнгөөр
бүрсэн байна. Зэс (65%), никель (12%), цинк (23%) эсвэл хром гангийн хайлшаар хийгдсэн
энгийн чанартай байхаас гадна өндөр чанартай мөнгөний орц ихтэй хэрэгслүүд байдаг.
Тэдгээр нь 90, 100, 120, 150 гэсэн тэмдэглэгээтэй байдаг нь 24дм 2 гадаргууг бүрэхэд орсон
мөнгөний хэмжээг илтгэнэ.
Мөнгөн хэрэгсэл
Энэ хэрэгсэл нь маш сайн чанартай өндөр үнэтэй байдаг учраас зоогийн газарт ховорхон
хэрэглэгддэг. Мөнгө зэсийн хайлшаар хийгддэг бөгөөд 800:800/200 эсвэл 925:925/75 гэсэн
тэмдэглэгээ нь мөнгө ба зэсийн орцыг илтгэнэ.
Алтан эдлэл
Алтан эдлэл нь сайн чанарын өндөр үнэтэй эдлэл учраас тухайн зоогийн газрын нэр хүндийг
илтгэдэг. Ийм эдлэлүүд нь тусгай хайлшаар бэлтгэгдсэн алтаар бүрсэн байна.
Бүхий л төрлийн хэрэгслийг амархан халахаас сэргийлэн тусгай давхарга үүсгэн халуунд
тэсвэртэй чанарыг бий болгодог байна.
Хэрэглээнээс хамааруулан ангилах
Металл хэрэгслийг үндсэн, ерөнхий, онцлог ба туслах гэж ангилна. Үндсэн хэрэгсэл
нь хоол идэхэд, туслах хэрэгсэл нь хоол олгоход зориулагдана.
Хэрэгслийн ангилал
Наперон: Бүтээлэгний дээр давхарлан бүтээсэн жижиг бүтээлгийг хэлнэ. Стандарт хэмжээ
нь 80х80 см, 90х90 см, 100х100 см байна.
Салфетка : Өнгө нь бүтээлэгний өнгөтэй адил байна. Хэмжээ болон хийж буй материал нь
зориулалтаас хамааран янз бүр байна. Үүнээс үүдэн үнийн хувьд ч янз бүр байдаг.
Салфетка хэрэглэх үндсэн зорилго нь зочны хувцсан дээр хоолны үлдэгдэл, тос,
ундааны зүйл дусахаас сэргийлдэг. Янз бүрийн хэлбэртэй эвхэж зочны өмнө тавьж өгнө ба
зочид өвөр дээрээ дэвсэж хэрэглэнэ. 25х25 см–гар оролцож идэх хоол өгсөн үед энэ
салфеткийг усаар хөнгөн шүршиж эсвэл ууранд чанаж ариутгаад, зочин бүрт олгоно. Зочид
хурууны үзүүрийг энэ салфеткаар арчиж цэвэрлэнэ. (халуун салфетка)
Зөөгчийн гарын алчуур: 85х35 см хэмжээтэй, салфетканаас ялгагдах онцлог нь судалтай,
эсвэл дөрвөлжин хээтэй байна Зөөгч алчуурыг зүүн гар дээрээ тохож авч явна. Хувцас
бохирдохоос хамгаалах,халуун хоолыг жийрэглэх, архи дарс хундагалах үед амсрыг нь
арчих зэргээр хэрэглэнэ .
Багаж хэрэгсэл арчих алчуур: 100х40 см, ус сайн шингээдэг, ширхэггүй, хөвөн даавуугаар
хийсэн байх бөгөөд таваг, багаж хэрэгсэл, шилэн эдлэлийг арчиж өнгөлөхөд хэрэглэнэ.