You are on page 1of 7

Лекц №9

Хөргөлтийн тоног төхөөрөмж

Дэд сэдэв: - Хөргөлтийн машины бүтэц


- Хөргөлтийн машины ажиллах үндсэн зарчим

Хөргөлтийн тоног төхөөрөмж

Хүйтнийг зохиомлоор гарган авахад хөргөлтийн машиныг хэрэглэнэ. Нийтийн хоолны


газруудад түүхий эд, материал, бэлэн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг (бэлдэц)
чанарыг нь алдагдуулахгүйгээр богино хугацаагаар хөргеж, хөлдөөж хадгалахад
хергөлтийн төхөөрөмжийг өргөн хэрэглэдэг.

Хөргөлтийн машины бүтэц

Хөргөлтийн машин нь компрессор, конденсатор, дулаан тохируулагч эргүүлэг (вентиль),


ууршуулагч зэрэг үндсэн хэсгүүдээс тогтоно, Эдгээрийг ажиллах зарчим, зохих дараалалын
дагуу хооронд нь зэс хоолойгоор холбож битүү систем болгоно. Энэ битүү системийн дотуур
дулаан зөөгч-хөргөлтийн агент гүйнэ.

Хөргөлтийн агент: Хөргөлтийн машины битүү систем дотуур гүйж ууршуулагчаар


өнгөрөхдөө хадгалж байгаа бүтээгдэхүүний дулааныг өөртөө шингээж цааш конденсатораар
дамжихдаа гадна орчинд шингээсэн дулаанаа алддаг ажлын биеийг хөргөлтийн агент гэнэ.
НХГ-ын хөргөлтийн төхөөрөмжинд фреон 12, 22 маркийн хөргөлтийн агентыг өргөн
хэрэглэнэ. Хөргөлтийн агент нь дараах үндсэн шаардлагыг хангасан байх шаардлагатай.
Үүнд:

1. Нам температурт буцлах {фреон 12- 29.8°С-д, фреон 22- 40.8°С-д, аммиак 33.4°С-д буцалж шингэн
байдлаас уур байдалд шилждэг.)
2. Нам температурт хелдөх (фреон 12- 155°С-д, фреон 22- 160°С-д,
аммиак 77°С-д хөлдөнө.)
3. Тосолгооны матөриал, металлтай химийн урвалд үл орох
4. Чийгсайн шингээх
5. Хүний биед хортойгоор нөлөөлдеггүй байх
6. Хямд үнэтэй байх зэрэг болно.

НХГ-ын хөргөлтийн төхөөрөмжүүдэд фреон 12, фреон 22-ыг хэрэглэдэг.

Фреон 12, фреон 22: Үл мэдэг үнэртэй, хүний эрүүл мэндэд хоргүй. Харин
агаарын найрлагад 30%-иас илүү фреон хуримталбал хүний амьсгалын замд нөлөөлнө. Энэ
үед хүний организмд хүчилтөрөгч дутагдаж эхэлнэ. Ил галтай харьцах үед фреон задарч
хортой хий үүсгэх боловч шатах, дэлбэрэх аюулгүй юм. Фреон нь металлтай химийн урвалд
ордоггүй. Фреон усыг муу шингээдэг. Фреон 12 нь тосолгооны материалд маш сайн уусаж
нэг төрлийн холимог үүсгэдэг. Энэ нь машины эд ангиудыг тослох сайн талтай. Фреон 22
нь тосонд бага уусдаг. Фреон нь хүнсний бүтээгдэхүүний амт, үнэр, өнгө, үзэмжид нөлөө
үзүүлдэггүй сайн талтай. Фреон нь хамгийн жижиг нүх сүвээр төдийгүй цутгамал ширэмний
сиймхийгээр ч гэсэн нэвчин гарах идэвхтэй бодис юм.

Компрессор: Энэ нь хөргөлтийн агентыг ууршуулагчаас сорж, өндөр даралтаар конденсаторт


шахах ажлыг гүйцэтгэх үүрэгтэй. НХГ-ын хөргөлтийн төхөөрөмжид поршинт компрессор
өргөн хэрэглэгддэг. Поршент компрессор нь их бие, тахир гол, цилиндр, поршин, сорох,
шахах хавхлага, таг зэргээс бүрдэнэ. Тахир гол эргэж поршен доош болоход шахах
хавхлага хаагдаж, сорох хавхлага нээгдэж ууршуулагчаас хөргөлтийн агент сорогдож
цилиндрт орно. Поршен буцаж дээшээ болмогц сорох хавхлага хаагдаж, шахах хавхлага
нээгдэж цилиндр доторх хөргөлтийн агентыг конденсатор уруу шахна. НХГ-ын хөргөлтийн
тоног төхөөрөмжид хоёр цилиндрт компрессор өргөн хэрэглэгддэг.

Конденсатор: Энэ нь хөргөлтийн агентын дулааныг орчинд (агаар, ус) дамжуулж түүнийг уур
байдлаас шингэн байдалд шилжүүлнэ. НХГ-ын хөргөлтийн тоног төхөөрөмжид агаарын
хөргөлттэй фреоны конденсаторыг өргөн хэрэглэдэг. Ийм конденсаторыг нүүрстөрөгчийн
хольц багатай ган хоолойг тахиралдуулж хийдэг. Ган хоолойн дулаан
солилцох талбайг нэмэгдүүлэх зорилгоор тэдгээрийг хоорондоо параллель нимгэн
төмөрт сүвлэсэн байдаг. Конденсаторыг цахилгаан хөдөлгүүрийн голд суулгасан сэнсээр
үлээлгэж хергөдөг. Компрессороос шахагдсан хөргөх агентын уур конденсаторын хоолойгоор
дамжихдаа дулаанаа хоолойн хананд алдаж хөрдөг. Конденсаторт орж байгаа уурын
температур ойролцоогоор +100°С байхад, гарч байгаа шингэний температур +20-иос
+25°С орчим байдаг байна.
Ууршуулагч: Хөргөлтийн шингэн агент ууршуулагчид орж хөргөх орчны дулааныг өөртөө
шингээж буцлаад шингэн байдлаас уур байдалд шилжинэ. Ингэж хөргөлтийн агент нам
температурт буцалж дулааныг өөртөө шингээж авах үед хөргөөх орчны температур багасаж
хөрдөг. НХГ-ын төхөөрөмжид агаар хөргөх ууршуулагч өргөн хэрэглэгддэг. Агаар хөргөх
ууршуулагч нь хийцийн хувьд конденсатортой төстэй боловч оврын хэмжээ, тахир хоолойн тоо,
нимгэн темрийн хоорондын зай, материалаараа ялгаатай. Ууршуулагчийг зэс хоолойгоор хийдэг.
Ууршуулагчийн доторх хөргөлтийн агентын уурыг компрессор тогтмол сорж байх тул тэр бас
тогтмол бага даралтад оршдог.

Дулаан тохируулагч эргүүлэг (ТРВ): Энэ нь ууршуулагчид орох хөргөлтийн шингэн


агентын хэмжээг тохируулдаг. Дулаан тохируулагч эргүүлэг нь их бие, түүний доторх мембран,
зүү хэлбэрт хавхлага, пүрш, тохируулгын эрэг, даралтын хялгасан хоолой зэргээс тогтоно.
Дулааны баллон, хялгасан хоолой, мембраны дээд тал зэрэг нь дулаан мэдрэмтгий
шингэнээр дүүргэгдсэн байдаг. Дулаан тохируулагч эргүүлгээс ууршуулагчид орж байгаа
болон ууршуулагчаас гарч байгаа хөргөлтийн агентын температур ижил байдаг. Хэрэв
ууршуулагчаас гарч байгаа хөргөлтийн агентын температур нэмэгдвэл дулааны баллон халж,
хялгасан хоолойн даралт нэмэгдэхэд мембран доошоо цүлхийж түлхэгчийг пүршний
эсрэг хүчээр дарахад зүү доошилж, хавхлага нээгдэхэд хөргөлтийн агентын орох хэмжээ
нэмэгдэнэ. Ингэж ууршуулагчид орох хөргөлтийн агент нэмэгдсэнээр ууршуулагчаас гарах
хөргөлтийн агентын температур багасаж хэвийн хэмжээтэй болдог. Энэ үед хялгасан хоолойн
даралт буурч мөн хэвийн хэмжээтэй болоход мембран дээшилж зүү хавхлагыг буцааж хаадаг.
Эрэгээр ууршуулагчийн хэвийн ажиллагааг тохируулна.
Дулааны реле АРТ-2: Хөргөж байгаа орчны (жишээ нь: хөргөгчний доторх агаар) температурыг
тохируулсан хэмжээнд тогтмол байлгах зорилгоор дулааны релег хэрэглэнэ. Энэ нь дулааны баллон,
сильфон, тохируулгын эрэг, хавтгай пүрш, хөшүүрэг, контактаас бүрдэнэ. Дулааны баллоныг хөргөж
байгаа орчинд ууршуулагчийн ойролцоо байрлуулдаг. Хэрвээ хөргөж байгаа орчны температур нь тус
реленд тохируулсан температураас их болбол дулааны баллон халж, хялгасан хоолойн сильфоны даралт
нэмэгдэж тэлнэ. Сильфоныг тэлэхэд пүрш, буцаах пүрш дээшээ шахагдаж, хөшүүрэг цагийн зүүний
эсрэг эргэнэ. Хөшүүрэг дээр суулгасан татуурга дээшээ хөдөлж, тохируулгын эргийг түлхэхэд хөшүүрэг
мөн цагийн зүүний эсрэг тэнхлэгийг тойрч хөдөлнө. Хөшүүргийн үзүүр дээшээ хөдөлмөгц
хавтгай пүршийн үйлчлэлээр хөшүүрэг огцом доошоо болмогц контакт залгагдаж, компрессор ажиллаж
эхэлнэ. Энэ үед хөргөх орчны температур буурч хүйтний хэмжээ нэмэгдэнэ. Хөргөх орчны
температур реленд тохируулсан хэмжээнд хүрэхэд сильфоны даралт буурч агшихад хөшүүрэг буцаж,
эргэхэд татуурга хөшүүргийг доош нь татахад пүршний үйлчлэлээр хөшүүрэг дээшээ болж контакт
дахин салж хөдөлгүүрийг цахилгаанаас нь салгаж, компрессор зогсоно.

Хөргөлтийн машины ажиллах үндсэн зарчим

Компрессор нь ууршуулагчаас хөргөлтийн агентын уурыг сорж, өндөр


даралтаар конденсатор уруу шахна. Даралт нэмэгдэхэд температур эрс нэмэгддэг.
Конденсаторт хөргөлтийн агентын даралт хэвээр байна. Харин температур нь буурч
үлээж байгаа агаарын температуртай ойролцоо болж уур байдлаас шингэн байдалд
шилждэг. Хөргөлтийн шингэн агент дулаан тохируулагч эргүүлгээр дайрч гарахад
түүний даралт буцаж буурдаг. Энэ үед хөргөлтийн шингэн агентад сийрэгжилт явагдаж
улмаар температур эрс буурч, хөргөлтийн агент хасах температуртай болж
ууршуулагчид орно. Хергөлтийн агент ууршуулагчийн хоолойн ханаар дамжуулан
хөргөгч шүүгээний дулааныг өөртөе шингээж буцлаад шингэн байдлаас уур байдалд
шилждэг. Ийнхүү хөргөгч шүүгээний доторх агаар хүйтэн болно. Энэ ажиллагаа
компрессор ажиллаж байх үед дахин давтан явагддаг.
Хөргөгч шүүгээ ШХ-0.8

Зориулалт: Хүнсний бүтээгдэхүүнийг түр хугацаагаар хөргөж хадгалахад


хэрэглэнэ.

Бүтэц: Хүнсний бүтээгдэхүүнийг хөргөж хадгалах шүүгээ, хөргөлтийн


машины хэсгээс тогтоно. Шүүгээ нь дотор болон гадна талын хоёр
давхар бүрхүүлтэй. Бүрхүүлийн хооронд дулаан тусгаарлагч материал
хийсэн байдаг. Шүүгээ болон хаалганы дотор талыг хөнгөн цагаанаар ,
гадна талыг нимгэн ган төмрөөр бүрж, цагаанаар будсан байдаг.
Шүүгээний хаалга нь резинэн жийргэвч, бариул, түгжээтэй. Хаалгыг
нээхэд чийдэн өөрөө асаж, шүүгээний дотор талыг гэрэлтүүлнэ.
Шүүгээний дотор дээд талд нь ууршуулагч түүний ойролцоо дулааны
реле (терморегулятор) байдаг. Шүүгээний дотор сараалжин
тавиуруудыг бүтээгдэхүүний байрлалтанд тохируулж хоорондынх нь зайг өөрчлөн байрлуулах
боломжтой. Ууршуулагчийн цан, цасан бүрхүүлийг энгийн аргаар арилгана. Ууршуулагчаас гоожсон
ус нь тосгуур дээр бууж резинэн хоолойгоор дамжин шүүгээний гадна доод талд байгаа тосгуурт
ордог. Машины хэсэг нь шүүгээний дээд талд байрлана. Машины хэсэг нь компрессор,
конденсатор, цахилгаан холболтын самбар, автомат хамгаалагч зэргээс тогтоно.

Ажиллах зарчим: Автомат салгагчийн хар "пуск" товчийг дарж компрессорыг ажиллуулна.
Дараа нь дулаан тохируулагч дээрх хуваарьтай дугуй бариулыг эргүүлж, бүтээгдэхүүнийг
хөргөх шаардлагатай температурыг тохируулж тавиад шүүгээний хаалгыг хаана. Шүүгээний доторх
температур тохируулсан хэмжээнд хүрсэн үед хөргөгч шүүгээнд хадгалах бүтээгдэхүүнийг хийнэ.
Цаашид компрессорын ажиллагааг температур тохируулагч автоматаар удирдаж ажиллана.
Шүүгээг цахилгаанаас салгах бол улаан "стоп" товчийг дарна.

Ашиглалтын болон техникийн аюулгүй ажиллагааны санамж:


Хөргөгч шүүгээний бүтэц, ажиллах зарчмыг судалж мэдээгүй хүнээр шүүгээний автомат
удирдлагын хэрэгслүүдийг оролдуулж, тохируулгыг дур мэдэн өөрчлөхийг хатуу хориглоно.
Хадгалах хоол, хүнсний бүтээгдэхүүнийг давхарлаж, зайгүй хураах нь хөргөгч шүүгээний доторх
агаарын эргэлтэд муугаар нөлөөлнө.
Ууршуулагчийн цан, цасан бүрхүүл их болох нь дулаан солилцох
ажиллагааг муутгадаг тул түүний зузааныг 3 мм-ээс илүүгүй байлгах хэрэгтэй.
Зузаан нь 3 мм-ээс их болмощ цан, цасан бүрхүүлийг хайлуулж цэвэрлэнэ.
Хөргөгч шүүгээний гадна ханыг долоо хоногт нэг удаа чийгтэй зөөлөн
даавуугаар арчина. Хөргөх агрегат болон асааж, унтраах хэрэгсэл нь заавал
газардуулгатай байх шаардлагатай.

Хөргөгч шүүгээний техникийн үндсэн үзүүлэлт

Хэмжих Шүүгээний марк


Үзүүлэлт
нэгж ШХ-0.4М ШХ-0.6М ^шх-о.вю ШХ-1.2С
Хөргөх эзлэхүүн м3 0.4 0.6 0.8 1.2

Шүүгээний тавиур, м2 1.2 2.15 2.7 3.1

шалны талбай
Хадгалах бүтээгдэхүүний кг 80 120 160 250

хэмжээ
Шүүгээний доторх °с 1-3 1-3 1-3 1-3

температур
Хөргөх агрегат ВСр-0.35 ВСр-0.35 ВС-0.45-3 ВС-0.7-3

1А 1А
Оврын хэмжээ (мм)
Өргөн 750 1120 1500 1530
Гүн 750 786 750 810
Өндөр 1820 1726 1820 2120
Хүнд кг 180 210 300 430
Үүнийг бүтээгдэхүүн хадгалахдаа анхаарч тооцох шаардлагатай. Ашиглалтын үөд камерын
хаалгыг аль болохоор цөөн онгойлгох нь эрчим хүчний зарцуулалтыг багасгах сайн талтайн
дээр ууршуулагчид цан, цасан бүрхүүл бага тогтдог юм. Ууршуулагчийн цан, цасан
бүрхүүлийг 2-3 см-ээс илүүгүй байхад нь тогтмол цэвэрлэнэ. Камерын дотор талыг долоо
хоногт нэг удаа савантай бүлээн усаар угааж зеөлөн даавуугаар хаттал нь арчина. Хөргүүлийн
агрегатыг заавал газардуулсан байх шаардлагатай. Хөргөх техөөрөмжийг суурилуулж угсрах,
засварлах ажлыг зөвхөн мэргэжлийн механикчаар гүйцэтгүүлнэ. Ажлын явцад гэмтэл гарвал
хөргүүлийн агрегатыг цахилгаанаас яаралтай салгаж мэргэжлийн механикч дуудаж засуулна.

You might also like