You are on page 1of 57

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН

ТОЙМ
2010 ОНЫ 12 ДУГААР САР
Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо

1. ХУРААНГУЙ
Макро эдийн засгийн сүүлийн үеийн төлөв байдал

12.2009 12.2010

ДНБ өсөлт (хувиар) -1.3 6.1

Аж үйлдвэрийн салбарын өсөлт (хувиар) -3.2 10.0

Төсвийн алдагдал(тэрбум төгрөг) -342.6 3.5

Ажилгүйдэл(мянган хүн) 38.0 38.2

Инфляци (хувиар) 4.2 13

Гадаад худалдааны нийт эргэлт(сая ам.доллар) 4023.1 6177.1

Гадаад худалдааны тэнцэл(сая ам.доллар) -252.3 -378.7

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн салбарт 2010 онд болж өнгөрсөн онцлох үйл
явдал

Бизнесийн орчны шинэтгэлийн жил

Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 377 дугаар
тогтоолоор бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, төрийн оролцоог бизнесийн үйл
ажиллагаанд зохистой түвшинд хүртэл бууруулах, эрхзүйн болон зохицуулалтын таатай
нөхцөл бүрдүүлэх зорилгоор 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон
зарласан.

Энэ хүрээнд урьд нь олгож байсан 101 зөвшөөрлийг хүчингүй болгож, 10


зөвшөөрлийг гэрээний үндсэн дээр мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж
байхаар шийдвэрлэсэн. Ингэснээр Монгол Улсын Засгийн газар аж ахуйн үйл

ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ /2010 оны 12 дугаар сар/ ҮХШХ 1


ажиллагааны чиглэлээр олгож байсан нийт 337 зөвшөөрлийнхөө 35 хувь буюу гуравны
нэгээс илүү хувийг хүчингүй болгосон байна. Тухайлбал, нэг барилга барьж ашиглалтад
оруулахын тулд 118 албан тушаалтнаар гарын үсэг зуруулдаг байсныг 56 болгож цөөлсөн
юм. Энэ нь тухайн аж ахуйн нэгж гарын үсэг зуруулахад зарцуулж байсан 480 гаруй
хоногийг 180 болгосон үзүүлэлт юм.

Улмаар Монгол Улсын Засгийн газраас Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зарим
зөвшөөрлийг хүчингүй болсонд тооцуулахаар санал болгож байгаатай холбогдуулан Аж
ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
хуулийн төсөл болон холбогдох 20 гаруй хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, Улсын Их
Хуралд өргөн мэдүүлэв.

Хөгжлийн банк

Стратегийн ач холбогдол бүхий томоохон төслүүдэд санхүүгийн зуучлалын


үйлчилгээ үзүүлэх, дунд болон урт хугацаанд тухайн төслүүдийг санхүүжүүлэх, дотоод,
гадаадын хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд татан оролцуулах үндсэн зорилготой
Хөгжлийн банкыг төрөөс байгуулахаар болж, дүрмийг нь баталлаа. Монгол Улсын
Засгийн газрын томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтыг Хөгжлийн банкаар дамжуулан
хэрэгжүүлснээр 100.0 тэрбум төгрөг тутам эдийн засгийн өсөлтийг 1 хувиар нэмэгдүүлэх
боломжтой ажээ.

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкны тухай хуулийн


төслийг хэлэлцэн гишүүдээс гарсан саналыг тусгаж Улсын Их Хуралд өргөн мэдүүлж
улмаар УИХ-р хэлэлцүүлэн батлуулав. Монгол Улсын Засгийн газрын өмнөөс Хөгжлийн
банк зээлийн баталгаа гаргах бөгөөд үр өгөөжтэй төслийг Хөгжлийн банк шууд
санхүүжүүлэх юм.

Хөгжлийн банкны санхүүжилтээр байгуулах дэд бүтэц, хүнд аж үйлдвэрүүд нь


манай улсын хөгжлийг түргэтгэх, боловсруулах аж үйлдвэр хөгжүүлэх, импортыг орлох,
дотоодын нийт бүтээгдэхүүний бүтцийг боловсронгуй болгох, төрөлжилтийг
нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Зуун хувь төрийн өмчит Хөгжлийн банк
хөрөнгөө улсын төсөв болон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын
ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн өмчид ногдох
хувьцааны зохих хэсгээр бүрдүүлнэ.

Үндэсний илтгэлийг НҮБ сайшаажээ

Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаархи Үндэсний илтгэлийг
бэлтгэж НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөл 2010 оны 11 дүгээр сарын 2-4-ний өдрүүдэд
хэлэлцэн сайшаав. НҮБ нь Монгол Улсын Үндэсний илтгэлийг шаардлагатай мэдээллийг
агуулсан, хүний эрхийг хамгаалах чиглэлээр тулгарч байгаа бэрхшээл, цаазаар авах ялыг

ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ /2010 оны 12 дугаар сар/ ҮХШХ 2


түдгэлзүүлсэн зэргийг дурдсан илтгэлийг бэлтгэхдээ иргэний нийгмийн болон төрийн бус
байгууллагуудтай нягт хамтран ажилласныг онцлов.

Эрдэнэс-Тавантолгой хувьцаат компани байгуулав

Тус компанийг “Эрдэнэс МГЛ” компанийн охин компани хэлбэрээр байгуулж,


дүрмийн санг бүрдүүлэхэд шаардлагатай хөрөнгийг “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн хөрөнгөөс
гаргах боллоо. “Эрдэнэс-Тавантолгой” компани байгуулснаар компанийн хувьцааны 10
хувийг Монгол Улсын иргэдэд эзэмшүүлэх, 10 хувийг дотоодын үндэсний компаниудад
нэрлэсэн үнээр арилжаалах, 30 хүртэл хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр
арилжаалах зэргийг дэс дараатай хэрэгжүүлэх юм.

Иргэний бүртгэл мэдээлэл, Хүний хөгжил сан

Иргэний шинэчилсэн бүртгэлд насанд хүрсэн 1.151.236 /нэг сая нэг зуун тавин
нэгэн мянга хоѐр зуун гучин зургаа/ хүнийг хамруулсан нь нийт хүн амын 61 хувь болов.
Монгол Улсын иргэнд хүртээх хишиг, хувийн эхний ээлжийн 70.0 мянган
төгрөгийг 2010 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс, үлдэх 50.0 мянган төгрөгийг 2010 оны 8
дугаар сарын 1-нээс эхлэн ногдох хэмжээгээр нь хуваан олгох ажлыг зохион байгуулав.
Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд хишиг, хувь хүртээх ажлын явц 94.6 хувьтай
байна.
2010-2011 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид суралцагчдын
сургалтын төлбөрийн 2010 оны 9-12 дугаар сард ногдох хэсгийг суралцагч өөрөө
хариуцан, үлдэгдэл төлбөрийг 2011 оны нэгдүгээр улирлаас эхлэн Хүний хөгжил сангийн
хишиг, хувиас тооцож төлөх зохицуулалт хийж байна.

ОУВС-тай хамтарснаар сайн үр дүн гарчээ

Монгол Улсын Засгийн газар ОУВС-ийн эдийн засгийг тогтворжуулах “Стэндбай”


хөтөлбөрийг 2009 оны дөрөвдүгээр сараас эхлэн хэрэгжүүлсэн юм. Монгол Улсын
Засгийн газар Олон улсын валютын сантай хамтран ажилласан өнгөрсөн хугацаанд төсөв,
санхүүгийн байдлыг тогтворжуулаад зогсохгүй төсвийн алдагдлыг бууруулж, төлбөрийн
тэнцлийг сайжруулсан байна. “Стэндбай” хөтөлбөрийн дагуу Монгол Улсын Засгийн
газраас хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрээнд гадаад валютын нөөц нэмэгдэж, инфляцын
өсөлт саармагжин, эдийн засгийн байдал тогтворжсон зэрэг тодорхой үр дүн гарсан байна.

Зуд нэрвэж 10 сая малаа алдав, Мал, амьтны гоц халдварт өвчин гарлаа

2010 оны өвөл, хавар цаг агаар эрс муудаж, нийт нутгийн 90 гаруй хувь нь зузаан
цасан бүрхүүлд автан, хасах 40 хэмээс давж хүйтэрснээс улсын хэмжээнд 10 гаруй сая мал
хорогдож, олон арван тэрбум төгрөгийн хохирол учирлаа. Энэхүү зуднаар 1800 гаруй
малчин өрх айл малгүй болсон ба улсаас 75 тэрбум төгрөгийн тусламж үзүүлж зуданд
хорогдсон малын сэг зэмийг устгав.

ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ /2010 оны 12 дугаар сар/ ҮХШХ 3


2010 оны 4-5 сард гарсан шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний
хүрээнд Дорнод, Сүхбаатар аймгийн бүх сумын үхэр, Хэнтий аймгийн хил залгаа хоѐр
сумын үхэр, Дорноговь, Өмнөговь аймгийн БНХАУ-тай хил залгаа сумдын бод, бог мал
нийт 1.6 сая малыг вакцинжуулсан байна. Дорнод, Сүхбаатар аймагт гарсан малын гоц
халдварт шүлхий өвчин хурдан тархаж байгаатай холбогдуулан 2010 оны есдүгээр сарын
17-ны өдрөөс эхлэн тус аймгийн нутгийн захиргааны байгууллага болон аж ахуйн нэгж,
иргэдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хорио цээр
тогтоожээ.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Туул тосгоны 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт


шувууны гоц халдварт “Ньюкасли” өвчин гарлаа. Монгол Улсын Засгийн газраас өвчний
тархалтыг цаг алдалгүй таслан зогсоох арга хэмжээ авч зардалд нь зориулан нийт 125 сая
төгрөг гаргаж, шуурхай ажилласны үр дүнд өвчнийг газар авахуулалгүй зогсоожээ.

Хүн ам орон сууцны тооллогыг зохион байгууллаа

2010 оны 11 дүгээр сарын 11-17-ны өдрүүдэд орон даяар хүн ам, орон сууцны
улсын тооллогыг зохион байгууллаа. Энэхүү тооллогод Монгол Улсын суурин хүн ам,
Монгол улсаас гадаадад суугаа дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагад
ажиллагчид, тэдний гэр бүл, гадаадад 6 сараас дээш хугацаагаар ажиллаж, суралцаж
байгаа иргэн, Монгол Улсад удаан хугацаагаар оршин суугаа гадаадын харьяат иргэн,
харьяалалгүй хүмүүс хамрагдсан юм. Тооллогын үеэр улсын хэмжээнд 714,784 өрх,
2,650,673 хүн тооллогын асуулгыг бөглөжээ. Тооллогын нөхөгдсөн асуулга, интернэт
тооллогын дүнг нэгтгэн, тоологдсон өрх, хүн амын тоо, нас, хүйс, тэдний амьдарч буй
орон сууцны нөхцөлийн талаарх урьдчилсан дүнг бэлэн болж, суурин хүн амаар 2011 оны
2 дугаар сард, эцсийн үр дүнг 7 дугаар сард багтаан тооллогын Улсын комисст
танилцуулахаар ажиллаж байна.

Атрын III аян амжилттай хэрэгжиж, хүнсний аян эхлэв

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярын санаачилсан "Атрын III аян"-ы
хүрээнд 2010 онд 355.1 мянган тонн үр тариа, үүнээс 345.5 мянган тонн буудай, 168
мянган тонн төмс, 90.3 мянган тонн хүнсний ногоо, 4.3 мянган тонн арвай, 4.3 мянган
тонн овъѐос, 32.3 мянган тонн тэжээлийн ургамал хураан авав. Ингэснээр манай улс
жилийн хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 60.0 хувийг дотоодын
ургацаас хангах түвшинд хүрсэн байна.

Атрын III аяныг цаашид эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослуулан
хөгжүүлэх, хүнсний хангамж, чанар, аюулгүй байдлыг хангах хүнсний аян болгон
үргэлжлүүлэхээр Монгол Улсын Засгийн газраас шийдвэрлэв.

Их өрийг бүрмөсөн тэглэв

ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ /2010 оны 12 дугаар сар/ ҮХШХ 4


Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын ОХУ-д хийсэн айлчлалын үр дүнд
ОХУ-д төлөх их өрийн үлдэгдэл 172 сая ам.долларын 97.8 хувийг хөнгөлөхөөр болж, 3.8
сая ам.долларыг нэг удаа төлж барагдуулахаар тохиролцов. Мөн "Дорнод-Уран"
хамтарсан компанийг байгуулж Монголын тал 51 хувийг эзэмшихээр болов.

2. ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ

ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ /2010 оны 12 дугаар сар/ ҮХШХ 5


ЭДИЙН ЗАСГИЙН БОДИТ ӨСӨЛТ

Дотоодын нийт бүтээгдэхүүн

2010 он гарсаар ДНБ-ий бодит хэмжээ нэгдүгээр улиралд 7.6 хувь, 2 дугаар
улиралд 3.4 хувь өсч байсан бол 3 дугаар улиралд өсөлтийн хурд нэмэгдэн 8.4 хувьд хүрч
өссөн бөгөөд 2010 оны жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 6.1 хувиар өсч
зэрэгцүүлэх үнээр 4154.0 тэрбум төгрөгт хүрчээ. ДНБ-ий бодит өсөлтөд уул уурхай,
олборлох аж үйлдвэрийн салбарын нэмэгдэл өртөг 6.3 хувь, боловсруулах аж үйлдвэрийн
салбарынх 11.3 хувь, барилгын салбарынх 15.6 хувь, бөөний болон жижиглэн худалдааны
салбарынх 23.4 хувиар өссөн нь нөлөөлсөн байна. Харин өвөлжилт, цаг агаарын хүндрэл,
бэрхшээлийн улмаас малын зүй бус хорогдол нэмэгдсэнээс ХАА-н салбарын нэмэгдэл
өртөг 16.8 хувиар буурсан байна.

График 1. ДНБ-ий бодит өсөлтийг хангаж буй салбаруудын тархац /хувиар/

Хөдөө аж ахуйн салбар

Том малын зүй бус хорогдол өндөр байгаатай холбоотойгоор мал аж ахуйн
салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох малын мах, сүү, ноос, ноолуурын гарц
буурсан байна. Ялангуяа, ямааны зүй бус хорогдол их байгаа нь мал аж ахуйн салбарын
гол түүхий эд болох ноолуурын гарцыг бууруулсан байна. Мал аж ахуйн салбарыг
байгалийн эрсдэлээс хамгаалах, малчдын амьжиргааг дээшлүүлэх зорилгоор УИХ-аас
“Монгол мал” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Цаашид уг хөтөлбөрийн
хэрэгжилтийг зохион байгуулах, малжуулах арга хэмжээг цаг алдалгүй авах, зарим малгүй
болсон айл өрхийг ажиллах хүчний эрэлт, хэрэгцээ шаардлагатай байгаа бусад салбарт
шилжүүлэн ажиллуулах зэрэг арга хэмжээг зохион байгуулах шаардлага гарч байна.

ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ /2010 оны 12 дугаар сар/ ҮХШХ 6


Газар тариалангийн салбарын хувьд “Атрын 3 дахь аян” үндэсний хөтөлбөрийн
хүрээнд улсын хэмжээнд 2010 онд нийтдээ 312.2 мянган га талбайд тариалалт хийснээс
355.1 мянган тонн үр тариа, 168 мянган тонн төмс, 82.3 мянган тонн хүнсний ногоо хураан
авч, хэрэгцээт буудай болон төмсийг 100 хувь, хүнсний ногооны 60 гаруй хувийг
дотоодын үйлдвэрлэлээр хангасан байна. Ийнхүү тариалсан талбайн нийт хэмжээ 2009
оныхоос 11.4 хувиар өсч, атаршсан болон өнжсөн талбайгаас нийт 255.3 мянган га
талбайг ашиглалтад оруулснаар эргэлтийн талбайн хэмжээ 584.0 мянга га-д хүрээд байна.

Газар тариалангийн салбарын хөгжлийг цаашид эрчимжүүлэх зорилгоор зүүн бүсэд


”Халх гол” төслийг хэрэгжүүлэхээр Засгийн газрын шийдвэр гарсан. Ингэснээр манай
улсын зүүн бүсэд мал аж ахуй, газар тариалангийн салбарыг байгалиас хараат бус,
байгальд ээлтэй, экспортын баримжаатай салбар болгон хөгжүүлж, бүс нутгийн хүнсний
баталгаат байдал хангагдан, экологийн цэвэр бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд
нийлүүлэх анхны алхам бүрдлээ.

Мөн хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах,
түүхий эд бэлтгэх, тээвэрлэх, хадгалах стандартууд хэрэгжих, үйлдвэрлэгчдыг улирлын
чанартай бэлтгэдэг түүхий эдээр тасралтгүй хангах урьдчилсан нөхцөл бүрдүүлэх
зорилгоор “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай” хуулийн
төслийг боловсруулаад байна.

Аж үйлдвэр, барилгын салбар

Аж үйлдвэрийн салбарын хувьд 2010 онд өндөр өсөлттэй байсан бөгөөд тус
салбарын нэмэгдэл өртгийн хэмжээ 2010 оны урьдчилсан гүйцэтгэлээр зэрэгцүүлэх үнээр
1196.5 тэрбум төгрөгт хүрч 2009 оныхоос 7.7 хувиар өссөн байна. 2010 онд нүүрс
олборлолт 91.8 хувь, газрын тос 16.7 хувь, төмрийн хүдэр 2.3 дахин нэмэгдсэнээр уул
уурхайн салбарын нэмэгдэл өртөг зэрэгцүүлэх үнээр 756.4 тэрбум төгрөгт хүрч 2009
оныхоос 6.3 хувиар өссөн байна. Шинээр ашиглалтад орсон Овоот толгой, Ухаа худаг,
Хөшөөтийн нүүрсний уурхайн олборлолтын хүчин чадал нэмэгдэж нүүрсний олборлолт
өсч байна. Мөн Төмөртэй, Баянгол, Таяннуур, Харангат, Элстэй, Төмөртолгой зэрэг
төмрийн хүдрийн уурхайнуудын олборлолт нэмэгдсэн байна. Тамсаг, Дорноговийн сав
газруудад газрын тосны олборлолтын үйл ажиллагаа эрчимжсэнээр олборлолтын хэмжээ
2010 онд 2.2 сая баррельд хүрчээ.

Боловсруулах аж үйлдвэрийн салбарын нэмэгдэл өртөг 11.3 хувиар өсч,


зэрэгцүүлэх үнээр 260.7 тэрбум төгрөгт хүрсэн байна. Үүнээс хүнсний үйлдвэрлэл
хамгийн өндөр өссөн бөгөөд үр тариа, гурилын үйлдвэрлэл, сүү, сүүн бүтээгдэхүүний
үйлдвэрлэл өссөн байна.

Барилгын салбарын нэмэгдэл өртгийн хэмжээ зэрэгцүүлэх үнээр 59.8 тэрбум


төгрөгт хүрч 2009 оныхоос 15.6 хувиар өссөн байна. Уг өсөлтөд барилга угсралт, их

ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ /2010 оны 12 дугаар сар/ ҮХШХ 7


засварын ажил 2009 оныхоос 71.4 тэрбум төгрөг буюу 25.6 хувь, үүнээс дотоодын
байгууллагын гүйцэтгэсэн ажил 75.9 тэрбум төгрөг буюу 30.3 хувиар өссөн нь нөлөөлсөн
байна.

Үйлчилгээний салбар

Үйлчилгээний салбарын нэмэгдэл өртгийн хэмжээ зэрэгцүүлэх үнээр 1687.4 тэрбум


төгрөгт хүрч 2009 оныхоос 4.6 хувиар өссөн байна. 2009 онд бууралтад ороод байсан
бөөний болон жижиглэн худалдааны салбар 2010 онд сэргэж нэмэгдэл өртгийн хэмжээ
23.4 хувиар өсчээ. Тус салбарын нэмэгдэл өртгийн хэмжээ өсөхөд бөөний болон
жижиглэн худалдааны нийт борлуулалт оны үнээр 2009 оныхоос 62.4 хувь, импортын
бараа, бүтээгдэхүүний хэмжээ 53.3 хувиар өссөнөөс гадна тус салбарт үйл ажиллагаагаа
явуулж буй аж ахуйн нэгжийн тоо 2009 оныхоос 34.4 хувиар өсч 5058 болсон нь
нөлөөлсөн байна.

Уул уурхайн салбарын олборлолт нэмэгдэж байгаа, Оюутолгой төслийн барилга,


бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаатай холбогдон импортоор ирж байгаа ачаа
тээврийн хэмжээ нэмэгдэж тээврийн салбарын нэмэгдэл өртгийг 9.1 хувиар өсгөжээ. 2010
онд тээвэрлэсэн ачааны хэмжээ 2009 оныхоос 18.7 хувиар нэмэгдэж 29.4 сая тонн болжээ.

Бүтээгдэхүүний цэвэр татварын хэмжээ 2009 оныхоос 54.2 хувь өссөнөөс нэмэгдсэн
өртгийн албан татварын орлого 77.1 хувь, онцгой албан татварын орлого 61.0 хувь, гадаад
худалдааны татварын орлого 66.7 хувиар тус тус өссөн нь нөлөөлсөн байна.

Дүгнэлт

2009 онд санхүү, эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан манай улсын эдийн засаг
1.3 хувиар буураад байсан бол 2010 он гарсаар эдийн засаг тогтворжиж сэргэх шатандаа
орсноор ДНБ-ий бодит хэмжээ 6.1 хувийн өсөлттэй гарлаа. 2009 онд бууралтад ороод
байсан боловсруулах аж үйлдвэр, худалдааны салбарт 2010 онд хамгийн өндөр өсөлт
гарсан байна. Мөн бараа бүтээгдэхүүний цэвэр татварын хэмжээ ихээхэн өссөн нь ДНБ-ий
өсөлтөд эерэгээр нөлөөлөв. Цаашид уул уурхай, дэд бүтцийн салбарт томоохон бүтээн
байгуулалтын ажил хийгдэж байгаа нь эдийн засгийн өсөлтийг дунд хугацаанд өндөр
хэмжээнд хүргэх хандлагатай байна.

Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний борлуулалт

ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ /2010 оны 12 дугаар сар/ ҮХШХ 8


Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2010 оны байдлаар оны үнээр
4468.2 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд үүний 68.5 хувь буюу 3062.6 тэрбум төгрөгийн
бүтээгдэхүүнийг гадаад зах зээл дээр борлуулсан байна.

График 2. Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний борлуулалтын бүтэц


/ 2010 оны байдлаар, хувиар/

Нийт борлуулалтын бүтцэд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын эзлэх


хэмжээ 70.6 хувь болж, 2009 оныхоос мөн үеийнхээс 4.7 пунктээр нэмэгдсэн бөгөөд уул
уурхайн салбарын өндөр өсөлтөөс
шалтгаалж боловсруулах аж
үйлдвэрийн салбарын эзлэх хэмжээ
21.0 хувь болж 3.7 пунктээр,
цахилгаан дулааны эрчим хүч
үйлдвэрлэлт, усан хангамжийн
салбарын эзлэх хэмжээ 8.4 хувь болж
1.0 пунктээр тус тус буурсан байна.

Энэ нь манай улсын нүүрс,


төмрийн хүдрийн экспортын хэмжээ
огцом нэмэгдэж байгаагаас гадна уул
уурхайн салбарын бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ өсч байгаагаас шалтгаалан
борлуулалтын бүтцэд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын эзлэх хэмжээ
нэмэгдсэнийг харуулж байна.

Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний экспортод гаргаж борлуулсан хувийн жинг авч


үзвэл, олборлосон газрын тосны бүтээгдэхүүнийг 100 хувь, металлын хүдрийн 92.9
хувийг, нүүрсний 89.4 хувийг, нэхмэлийн үйлдвэрийн бүтээгдэхүүний 64.2 хувийг,
төмрийн үйлдвэрийн бүтээгдэхүүний 47.1 хувийг, хүнсний бүтээгдэхүүний 4.2 хувийг тус
тус гадаад зах зээлд борлуулсан байна.

Аж үйлдвэрийн салбарт ажиллагчдын тоо 2010 оны 12 дугаар сарын эцэст 54289
байгаа нь 2009 оныхоос 3.3 хувиар буюу 1715 хүнээр нэмэгдсэн байна.

Аж үйлдвэрийн салбар дахь хөдөлмөрийн бүтээмж 2010 онд зэрэгцүүлэх үнээр 36.5
сая төгрөг болсон нь 2009 оныхоос 1.9 сая төгрөг буюу 5.5 хувиар өссөн байна.
Хөдөлмөрийн бүтээмж уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт 0.1 сая төг буюу 0.2
хувиар, боловсруулах аж үйлдвэрийн салбарт 2.0 сая төгрөг буюу 8.3 хувиар, цахилгаан,
дулаан, эрчим хүч үйлдвэрлэлт, усан хангамжийн салбарт 0.8 сая төгрөг буюу 5.5 хувиар
тус тус өсчээ.

Цаашдын чиг хандлага

ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ /2010 оны 12 дугаар сар/ ҮХШХ 9


2010 оны жилийн эцсийн урьдчилсан байдлаас харахад аж үйлдвэрийн салбар 2009
оны түвшинтэй харьцуулахад өссөн хэдий ч өсөлтийн хурд сүүлийн саруудад саарсан
байна. Энэ нь 2009 оны 4 дүгээр улиралд эдийн засаг тогтворжиж аж үйлдвэрийн
салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдсэнтэй холбоотой юм. Гэвч 2011 онд тус
салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл тогтвортой өсөх төлөв ажиглагдаж байна.

Уг өсөлтөд дараах хүчин зүйлүүд эерэгээр нөлөөлөхөөр байна. Үүнд:

 Уул уурхайн салбарын өсөлт: Нүүрс, газрын тос, төмрийн хүдэр зэрэг уул
уурхайн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний олборлолт ихээхэн өсөх
төлөвтэй байна.
 Боловсруулах аж үйлдвэрийн салбарын өсөлт: Боловсруулах аж үйлдвэрийн
салбар, түүн дотроо хүнсний үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл,
төмрийн үйлдвэрлэл өсөхөөр байна.
 Дэд бүтэц, барилга: Оюутолгой болон бусад уул уурхайн томоохон орд газруудын
дэд бүтэц, барилгын бүтээн байгуулалтын ажил идэвхижиж байгаа нь барилгын
салбарын өсөлтийг нэмэгдүүлж, цахилгаан дулааны хэрэглээг өсгөхөөр байна.

Хэдийгээр 2010 онд аж үйлдвэрийн салбарт өсөлт гарсан хэдий ч зарим нэг уул
уурхайн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурсан байна. Тухайлбал,
алтны үйлдвэрлэл 2009 оныхоос 38.4 хувь, цайрын баяжмалынх 20.4 хувиар тус тус
буурсан нь уул уурхайн салбарын өсөлтөд сөргөөр нөлөөлсөн байна. Мөн боловсруулах
аж үйлдвэрийн салбарын өсөлтөд махны үйлдвэрлэл 34.2 хувь, самнасан ноолуурын
үйлдвэрлэл 48.0 хувиар буурсан нь сөргөөр нөлөөлжээ.

Дүгнэлт
2010 оны жилийн эцсийн байдлаас дүгнэхэд уул уурхай, олборлох аж үйлдвэр
болон боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн өсөлтөөс шалтгаалж аж
үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлийн хэмжээ 2009 оныхоос 10.0 хувиар өссөн байна.
Цаашид дээрх салбаруудын үйлдвэрлэл нэмэгдэхээр байгаа нь аж үйлдвэрийн салбарын
өсөлтийг хангаад зогсохгүй эдийн засгийн өсөлтийг тогтвортой нэмэгдүүлнэ гэж
тооцоолж байна.

Нэгдсэн төсөв, 2010 оны урьдчилсан гүйцэтгэлийн байдал

Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 2010 оны урьдчилсан гүйцэтгэлээр
3069.9 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн хэмжээнээс 374.0 тэрбум төгрөгөөр буюу 13.9
хувиар давж биелж, 2009 оны мөн үеийнхээс 54.0 хувиар буюу 1076.9 тэрбум төгрөгөөр
өссөн байна. Үүнд дараах хүчин зүйлүүд голлон нөлөөлжээ.

 Дэлхийн зах зээл дэх зэс, алтны үнэ төлөвлөсөн хэмжээнээс харьцангуй өндөр
байсан.

ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ /2010 оны 12 дугаар сар/ ҮХШХ 10


 Татвар болон Гаалийн ерөнхий газраас аж ахуйн нэгжүүдийн татварын өр
барагдуулах, орлого төвлөрүүлэх ажлыг эрчимтэй зохион байгуулсан.
 Гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ 2010 онд 2009 оноос 2154.0 сая
ам.доллар буюу 53.5 хувиар өссөн.
 Санхүү, эдийн засгийн хямралтай байгаа орнуудад АНУ-аас үзүүлж буй
тусламжийн хүрээнд манай улсад 14.5 тэрбум төгрөгийн мөнгөн тусламжийг
нийгмийн халамжийн санхүүжилтэд зориулан олгосон зэрэг нь нэгдсэн төсвийн
орлого төлөвлөгөөнөөс давж биелэхэд нөлөөлсөн байна.

Хүснэгт 1. Нэгдсэн төсвийн орлогын төлөвлөгөө, гүйцэтгэл

ÍÝÃÄÑÝÍ ÒªÑªÂ
ªÎ-íû æèëèéí 2010 ОН ÕÓÂÜ ЗӨРҮҮ
ТӨСВИЙН ОРЛОГО
ìºí ¿åèéí Òºëºâ. Òºëºâ. ÿéöýò. (4 : 3) (4 - 3)
1 2 3 4 5 6
( Тэрбум òºãðºã )
ÍÈÉÒ ÎÐËÎÃÎ ÁÀ ÒÓÑËÀÌÆÈÉÍ Ä¯Í 1,993.0 2,695.9 2,695.9 3,069.9 113.9 374.0
ÓÐÑÃÀË ÎÐËÎÃÎ 1,965.5 2,668.3 2,668.3 3,027.3 113.5 359.0
ÒÀÒÂÀÐÛÍ ÎÐËÎÃÎ 1,615.3 2,321.4 2,321.4 2,673.6 115.2 352.2
Îðëîãûí àëáàí òàòâàð 520.0 808.6 808.6 974.0 120.5 165.4
ААН-ийн îðëîãûí àëáàí òàòâàð 205.4 309.3 309.3 390.6 126.3 81.3
Хувь хүний îðëîãûí àëáàí òàòâàð 128.1 149.8 149.8 160.2 107.0 10.5
Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн татвар 186.5 349.5 349.5 423.2 121.1 73.6
Íèéãìèéí äààòãàëûí øèìòãýë, õóðààìæ 257.3 280.8 280.8 321.7 114.5 40.8
ªì÷èéí òàòâàð 11.0 11.6 11.6 13.6 117.1 2.0
Äîòîîäûí áàðàà, ¿éë÷èëãýýíèé òàòâàð 508.7 764.3 764.3 863.5 113.0 99.2
Ãàäààä õóäàëäààíû îðëîãî 116.0 165.3 165.3 193.3 117.0 28.1
Áóñàä òàòâàð 202.3 290.8 290.8 307.5 105.8 16.7
ÒÀÒÂÀÐÛÍ ÁÓÑ ÎÐËÎÃÎ 350.3 346.9 346.9 353.7 102.0 6.8
ժЪÍÃÈÉÍ ÎÐËÎÃÎ 3.0 5.6 5.6 8.0 142.7 2.4
ÒÓÑËÀÌÆÈÉÍ ÎÐËÎÃÎ 24.5 22.0 22.0 34.6 0.0 12.6

Улсын нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээ 2010 оны урьдчилсан гүйцэтгэлээр
3066.4 тэрбум төгрөг болж, төлөвлөсөн хэмжээнээс 107.8 тэрбум төгрөгийн хэмнэлттэй
гарчээ.

 Санхүү, эдийн засгийн хямралын эсрэг эдийн засгийг тогтворжуулах, тэлэх


чиглэлээр төсөв, мөнгөний бодлогыг уялдуулан хэрэгжүүлж, жижиг, дунд
үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 30.0 тэрбум төгрөгийн зээл, улаан буудайн
тариалан эрхлэгчдэд 12.6 тэрбум төгрөгийн үнийн зөрүүний татаасыг улсын
төсвөөс санхүүжүүлсэн байна.

 Хүний хөгжлийн сангаас иргэдэд олгох бэлэн мөнгөнд зориулж 305.1 тэрбум, төр
хариуцах иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 10.9 тэрбум төгрөгийг тус

ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ /2010 оны 12 дугаар сар/ ҮХШХ 11


тус олгосон байна. Нийгмийн даатгалын сангийн төлөвлөгдсөн зардал 94.5 хувийн
буюу 489.9 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байна.

 Мөн төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах хөтөлбөрийн хүрээнд 80.0 тэрбум
төгрөгийн зээлийг Засгийн газрын бондын эх үүсвэрээс, тариалан эрхлэгчдийг
дэмжих зорилгоор 10.2 тэрбум төгрөгийн зээлийг Тариаланг дэмжих сангаас,
хөдөлмөр, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрийг дэмжихэд 12.3
тэрбум төгрөгийн татаас, 7.1 тэрбум төгрөгийн зээлийг Хөдөлмөр эрхлэлтийг
дэмжих сангаас санхүүжүүлсэн байна.

 Улсын төсвөөс нийгмийн даатгалын сангийн татаасд 170.7 тэрбум, эрчим хүчний
алдагдлын татаасд 36.5 тэрбум, УИХ-д суудалтай намуудын дэмжлэгт 760.0 сая
төгрөгийг олгосон байна.

Хүснэгт 2. Нэгдсэн төсвийн зарлагын төлөвлөгөө, гүйцэтгэл

ÍÝÃÄÑÝÍ ÒªÑªÂ
ªÎ-íû æèëèéí 2010 ОН Õ Ó Â ÜЗӨРҮҮ
ТӨСВИЙН ЗАРЛАГА
ìºí ¿åèéí Òºëºâ. Òºëºâ. ÿéöýò. (4 : 3) (4 - 3)
1 2 3 4 5 6
( Тэрбум òºãðºã )
ÍÈÉÒ ÇÀÐËÀÃÀ ÁÀ ÖÝÂÝÐ ÇÝÝËÈÉÍ Ä¯Í 2,321.6 3,174.2 3,174.2 3,066.4 96.6 -107.8
ÓÐÑÃÀË ÇÀÐÄÀË 1,792.1 2,359.6 2,359.6 2,251.6 95.4 -108.0
Áàðàà, ¿éë÷èëãýýíèé çàðäàë 969.5 1,190.2 1,190.2 1,166.9 98.0 -23.4
Öàëèí õºëñ 578.9 653.3 653.3 650.6 99.6 -2.7
Íèéãìèéí äààòãàëûí øèìòãýë 54.7 63.2 63.2 61.7 97.7 -1.4
Áàðàà, ¿éë÷èëãýýíèé áóñàä çàðäàë 390.7 536.9 536.9 516.3 96.2 -20.6
Çýýëèéí ¿éë÷èëãýýíèé òºëáºð 29.0 55.0 55.0 41.9 76.3 -13.0
Òàòààñ áà øèëæ¿¿ëýã 793.6 1,114.4 1,114.4 1,042.8 93.6 -71.6
ժЪÍÃÈÉÍ ÇÀÐÄÀË 457.9 654.1 654.1 567.6 86.8 -86.5
Äîòîîä ýõ ¿¿ñâýðýýð: 431.6 615.8 615.8 554.4 90.0 -61.5
Ãàäààä ýõ ¿¿ñâýðýýð 26.4 38.2 38.2 13.2 34.5 -25.0
ÝÐÃÝÆ ÒªËªÃÄªÕ ÖÝÂÝÐ ÇÝÝË 71.6 160.5 160.5 247.2 154.1 86.8
ÓÐÑÃÀË ÒÝÍÖÝË 173.4 308.7 308.7 775.7 251.3 467.0
ÍÈÉÒ ÒÝÍÖÝË -328.6 -478.3 -478.3 3.5 (0.7) 481.7

Нийт тэнцлийг 2010 оны жилийн эцэст 478.3 тэрбум төгрөгийн алдагдалтай
гарахаар төлөвлөж байсан бол дээр дурьдсан хүчин зүйлүүдийн улмаас нийт тэнцэл 2010
оны урьдчилсан гүйцэтгэлээр 3.5 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна.

Нэгдсэн төсвийн 2011 оны 1 дүгээр сарын хандлага

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2011 оны 1 дүгээр сард
96 орчим тэрбум төгрөг байхаар байгаа бол нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн
хэмжээ 260 орчим тэрбум төгрөг байхаар байна.

ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ /2010 оны 12 дугаар сар/ ҮХШХ 12


Улсын төсвийн орлого, зарлагад нөлөөлж болзошгүй зарим хүчин зүйлс

 Инфляцийн хурдац нэмэгдэх

 Түүхий эдийн үнийн өсөлт (импортын нефть болон хүнсний бүтээгдэхүүн)

 Томоохон төслүүдийг хэрэгжүүлэх үйл явц саатах, удаашрах эрсдэл

 Валютын ханшийн хэлбэлзэл (чангарах ба сулрах)

 УИХ-аар батлагдсан “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуульд төсвийн тусгай


шаардлагыг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулах, батлах,
нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг гаргах, тайлагнах, батлах болон төсвийн төсөл
боловсруулах, батлах, батлагдсан төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулахад заавал
баримтлахаар заасан. Хуульд тодорхой шалтгааны улмаас төсвийн тусгай
шаардлагыг үе шаттайгаар баримтлахаар тусгай шаардлага тус бүрээр үечлэлийг
зааж өгсөн. Хуульд заасан тусгай шаардлагууд болон тэдгээрийг дагаж мөрдөх
үечлэлийн тухай товч тайлбарыг авч үзвэл дараах байдалтай байна.

Төсвийн жил / Тусгай шаардлагууд 2011 оны ТХМ, 2012 оны ТХМ, 2013 оны ТХМ,
жилийн төсөв жилийн төсөв жилийн төсөв

Нэгдсэн төсвийн орлогыг Баримтална Баримтална Баримтална


тэнцвэржүүлсэн журмаар тооцох

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл Баримтлахгүй Баримтлахгүй Баримтална


нь тухайн төсвийн жилийн дотоодын
нийт бүтээгдэхүүний хоѐр хувиас
илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай
байх

Тухайн жилийн нэгдсэн төсвийн нийт Баримтлахгүй Баримтлахгүй Баримтална


зарлагын өсөлтийн хувь нь тухайн
жилийн эрдэс баялгийн бус дотоодын
нийт бүтээгдэхүүний өсөлтийн хувь,
тухайн жилийн өмнөх дараалсан 12
жилийн эрдэс баялгийн бус дотоодын
нийт бүтээгдэхүүний өсөлтийн
дунджийн аль ихээс хэтрэхгүй байх

Улсын өрийн өнөөгийн үнэ цэнээр Баримтална Баримтална Баримтална


илэрхийлсэн үлдэгдэл нь тухайн жилийн
оны үнээр тооцсон дотоодын нийт /хуулиар 50 хувь байж /хуулиар 60 хувь /хуулиар 50 хувь
байж болох бөгөөд 40 байж болох бөгөөд
бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй болох бөгөөд 40 хувиас
илүү гарсан 10 хувиар хувиас илүү гарсан 20 40 хувиас илүү

ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ /2010 оны 12 дугаар сар/ ҮХШХ 13


байх зөвхөн Хөгжлийн хувиар зөвхөн гарсан 10 хувиар
банканд зээлийн Хөгжлийн банканд зөвхөн Хөгжлийн
баталгаа гаргах зээлийн баталгаа банканд зээлийн
зориулалттай/ гаргах зориулалттай/ баталгаа гаргах
зориулалттай/

3. АЖИЛ ЭРХЛЭЛТ, АЖИЛГҮЙДЭЛ


Ажилгүйдлийн түвшин

ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ /2010 оны 12 дугаар сар/ ҮХШХ 14


Үндэсний статистикийн хорооноос эрхлэн гаргадаг “Ажиллах хүчний судалгаа”-ны
2010 оны 3 дугаар улирлын дүн 2010 оны 11 дүгээр сард гарсан байна. Энэ судалгааны
дүнгээс үзэхэд ажиллагчдын тоо 2009 оныхоос 4.7 хувиар өссөн нь эдийн засгийн
идэвхтэй хүн амын тоо 4.9 хувиар өсөхөд нөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн түвшинг 1.9
пунктээр нэмэгдүүлсэн байна.

Ажилгүйдлийн түвшин хангайн бүсэд 11.8 хувь, баруун бүсэд 10.4 хувь буюу
улсын дунджаас 1.8-3.2 пунктээр дээгүүр, төвийн бүсэд 8.0 хувь, зүүн бүсэд 7.3 хувь,
Улаанбаатарт 6.1 хувь буюу улсын дунджаас 0.6-2.5 пунктээр доогуур байна.

Хүснэгт 3. Ажиллах хүчний судалгаа 3 дугаар улирал

Үзүүлэлт Хэмжих 2008.Ш 2009.Ш 2010.Ш


нэгж улирал улирал улирал
15 ба түүнээс дээш насны хүн ам мян.хүн 1735.4 1845.7 1932.8
Эдийн засгийн идэвхтэй хүн ам мян.хүн 1066.7 1137.1 1192.7
-Ажиллагчид мян.хүн 981.5 1018.1 1089.6
-Ажилгүй иргэд мян.хүн 85.5 119.0 103.1
Эдийн засгийн идэвхгүй хүн ам мян.хүн 668.7 708.6 740.1
Ажиллах хүчний оролцооны түвшин хувь 61.5 61.6 61.7
Хөдөлмөр эрхлэлтийн түвшин хувь 92.0 89.5 91.4
Ажилгүйдлийн түвшин хувь 8.0 10.5 8.6
Эх сурвалж: ҮСХ

Эдийн засгийн үйл ажиллагааны салбараар авч үзэхэд (Түүвэр судалгааны 2010 он
3 дугаар улирлын дүнг 2009 оны 3 дугаар улирлын дүнтэй харьцуулахад), хөдөө аж ахуйн
салбарт ажиллагчдын тоо 2009 оны мөн үеэс 46.9 мянган хүнээр, үйлдвэрлэлийн салбарт
ажиллагчдын тоо 5.5 мянган хүнээр, үйлчилгээний салбарт ажиллагчдын тоо 19.1 мянган
хүнээр тус тус нэмэгдэж, нийт ажиллагчид 71.5 мянган хүнээр нэмэгдсэн байна. Нийт
ажиллагчдад хөдөө аж ахуйн салбарт ажиллагчдын эзлэх хувийн жин 2 пунктээр өссөн
байхад, үйлдвэрлэлийн салбарт ажиллагчдын эзлэх хувийн жин 0.6 пунктээр,
үйлчилгээний салбарт ажиллагчдын эзлэх хувийн жин 1.4 пунктээр тус тус буурсан байна.
Энэ нь Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээг даган ажиллах хүчний
мэргэжлийн бүтэц өөрчлөгдөж чадахгүй байгааг харуулж байна.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүдэд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо


2010 оны 12 дугаар сарын байдлаар 38.2 мянга гаруй болж, 2009 оноос 0.4 пунктээр өссөн
байна.
Хүснэгт 4. Ажилгүйдлийн түвшин

ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ /2010 оны 12 дугаар сар/ ҮХШХ 15


Үзүүлэлт Хэмжих 2009. ХII 2010. XII
нэгж сар сар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хүн 38077 38250


хэлтсүүдэд бүртгэлтэй ажилгүйчүүд

Шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд хүн 75569 64328

Бүртгэлтэй ажилгүй иргэдээс ажилд орсон хүн хүн 51700 46335

Ажлын байрны захиалгын тоо* хүн 57996 61413

Мэргэжлийн сургалтад хамрагдсан хүний тоо* хүн 22568 18085

Нийтийг хамарсан ажилд хамрагдсан хүний Хүн 50064 47754


тоо*

Эх сурвалж: ҮСХ

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүдэд бүртгэлтэй ажилгүй иргэдийн


24.0 хувийг 16-24 насны иргэд, 34.0 хувийг 25-34 насны иргэд, 24.3 хувийг 35-44 насны
иргэд, 17.7 хувийг 45-59 насны иргэд эзэлж байна. Нийт ажилгүй иргэдийн 82.3 хувийг
25-44 насны буюу ид ажил хөдөлмөр эрхлэх насны иргэд эзэлж байна. Энэ нь
хөдөлмөрийн насны иргэдийн ур чадвар хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлтийг төдийлөн
хангаж чадахгүй байгаатай холбоотой байна.

Монгол Улсын Засгийн газраас бизнесийн орчныг дэмжих жилийн хүрээнд ажлын
байрыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжиж, хөдөлмөрийн зах
зээлийн эрэлт нийлүүлэлтэд нийцүүлэн ажил олгогч, мэргэжлийн түр сургалтын
байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажилгүй иргэдийг ажил
олгогчоос ирүүлсэн ажлын байранд зуучилж, улмаар мэргэжлийн түр сургалтад
хамруулж, жижиг зээл олгох замаар шинээр ажлын байрыг бий болгон ажиллалаа.

Улсын хэмжээнд 12 бизнес инкубаторын төв, 27 бизнесийн хөгжлийг дэмжих төв,


23 аж, ахуй эрхлэлтийн сургалтын төвөөр дамжуулан хувиараа хөдөлмөр эрхлэхийг
хүссэн иргэн, шинээр байгуулагдаж буй жижиг аж, ахуйн нэгжид аж ахуй эрхлэлтийн
сургалт, мэргэжлийн зөвлөгөө, төсөл хөтөлбөрийн мэдээллийн үйлчилгээ, жижиг зээлийн
үйлчилгээ болон бойжигчдын үйлчилгээг үзүүлэв. 2010 онд 26.1 мянга иргэнийг аж, ахуй
эрхлэлтийн болон бизнесийн ур чадвар эзэмшүүлэх сургалтад хамруулж, 7.0 мянга гаруй
иргэнд зөвлөгөө, мэдээллээр хангах үйлчилгээг хүргэн ажилласан байна.

ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ /2010 оны 12 дугаар сар/ ҮХШХ 16


Мөн энэ хугацаанд орон нутгийн чанартай нийтийн эзэмшлийн зам талбай, барилга
байгууламжуудыг тохижуулах, мод тарих, цэцэрлэгжүүлэлт, зүлэгжүүлэлт хийх, зам засах
шинээр тавих, худаг ус гаргах, ойг цэвэрлэх түлш бэлтгэх, ой нөхөн сэргээх, үерийн далан,
хог хаягдал цэвэрлэх, далан суваг шуудуу сэргээн засварлах, хаврын тариалалт хийх,
ургац хураах, хадлан бэлтгэх, цас мөс арилгах, өвөлжилт хүндэрсэн аймгуудад малчдад
хашаа хороогоо сэргээн засварлах, зам гаргах, тэжээл өвс хүргэх, өтөг бууц цэвэрлэх,
малын сэг зэм устгах зэргээр иргэдийг ажлын түр байраар хангах ажлыг зохион
байгуулснаар 47.7 мянга гаруй ажилгүй иргэдийг нийтийг хамарсан ажилд хамруулсан
байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох ажлын хүрээнд Хас,
Хадгаламж, ХААН банк болон Үнэнч-Итгэл, Ландорф финанс, Капмон, АБТС банк бус
санхүүгийн байгууллагуудаар дамжуулан 2.8 мянга гаруй албан бус хөдөлмөр эрхлэгч, 3.2
мянга гаруй ажилгүй иргэн, нэг мянга орчим малчин, 124 аж, ахуйн нэгж, байгууллагад
11.9 орчим тэрбум төгрөгийн зээл олгох ажлыг зохион байгуулснаар 15.9 мянган иргэн
ажлын байраар хангагдсан байна. Зээлээр бий болсон нийт ажлын байрны 70.0 хувь нь
ХААН банк, 27.7 хувь нь ХАС банк, үлдэх хувь нь бусад банк, банк бус санхүүгийн
байгууллагуудын зээл олголтын үр дүнгээр бий болсон байна.

Монгол Улсын Засгийн Газраас зорилтот хөтөлбөрүүд, тухайлбал, Малчдын


хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд
хөтөлбөрийг хэрэгжүүллээ.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн


сайд нарын хамтарсан тушаалаар Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг
шинэчлэн баталж, 2010 оны 3 дугаар улирлаас нийт 15 аймагт хэрэгжүүлэв. Хөтөлбөрийг
хэрэгжүүлэх хүрээнд 12 аймгийн 267 малчин өрхийг малын үүлдэр угсаагаа сайжруулах
чиглэлээр мал худалдан авах үйл ажиллагаанд хамруулснаар 9039 толгой мал худалдан
авч өгөх арга хэмжээг зохион байгуулсан байна.

Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хөтөлбөрийн дагуу Хөдөлмөр,


халамжийн үйлчилгээний газар оюутны цагийн ажлыг Нийслэлийн хөдөлмөрийн газартай
хамтран хэрэгжүүлж, Нийслэлийн хөдөлмөрийн газрын дэргэдэх “Оюутны хөдөлмөрийн
бирж”-ээр оюутныг цагийн ажилд зуучлах, нийтийг хамарсан ажилд хамруулах, мэдээлэл
зөвлөгөө өгөх, хамтран ажиллах зэрэг ажлуудыг амжилттай зохион байгуулав. Оюутны
хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагаас 22.6
мянган ажлын байрны захиалга ирүүлснээс 21.3 мянган ажлын байранд оюутнуудыг
зуучлан оруулсан байна.

Гадаадаас авч байгаа ажилчидтай ижил мэргэжлийн ажилчдыг дотооддоо бэлтгэх,


зам, барилга, уул уурхай, үйлдвэр барих зэрэг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын

ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ /2010 оны 12 дугаар сар/ ҮХШХ 17


төслүүд дээр монгол ажилчдыг ажиллуулах, барилгын салбарт мэргэжилтэй ажилтан
бэлтгэх зорилгоор Үйлдвэрлэл дээрх сургалтын туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлэн
ажиллав. Энэ хөтөлбөрийн хүрээнд уул уурай, зам, барилга, орон нутгийн барилгын
чиглэлээр 86 аж ахуйн нэгжээр дамжуулан 3.1 мянган иргэн 19 мэргэжлээр суралцсан
байна.
Оюутолгой ХХК-ний хөрөнгө оруулалтаар бетон арматурчин, өрөг угсрагч,
сантехник, гагнуур, цахилгаан, хүнд механизмын засварчин, замын барилга, хүнд машин
механизмын оператор, төмөр зам, уурхайн цахилгаанчин, уурхайн ашиглалт зэрэг
хөдөлмөрийн зах зээлд эрэлт хэрэгцээтэй мэргэжлээр эхний ээлжийн 1000 хүн 12
сургуулиудад суралцах ажлыг зохион байгууллаа.

Бизнесийн орчныг дэмжих жилийн хүрээнд Засгийн газраас ажлын байрыг


нэмэгдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих замаар шинээр ажлын байр
бий болгох болон ажилгүй иргэдийг мэргэжил олгох давтан сургах сургалтад хамруулах,
улирлын болон байнгын ажлын байраар хангахад голлон чиглэн ажиллалаа.

Цаашдын хандлага

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2011 оныг орон даяар “Хөдөлмөр
эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан нэлээдгүй арга хэмжээг
хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Үүнд:

- Хөдөлмөрийн зах зээлийг тэлж, ажиллах хүчнийг шингээх үүднээс хөдөө аж


ахуй, газар тариалан, мал аж ахуй, боловсруулах үйлдвэрүүдийг хөрөнгө
оруулалт, зээл, татварын бодлогоор дэмжих,

- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын хамрах хүрээг оновчтой тодорхойлж,


үр дүнг дээшлүүлэх,

- Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн өндөр ур чадвартай


ажиллах хүчнийг бэлтгэх, ажлын байраар хангах,

- Иргэний хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, бүтээмж, ур чадварыг хөгжүүлэх


үндсэн дээр ажлын байрны тогтвортой байдлыг дэмжих,

- Нийгмийн түншлэлийг төлөвшүүлэхэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг


хэрэгжүүлэх,

- Албан бус хөдөлмөр эрхлэгчид, жижиг, дунд үйлдвэрлэгчдийг зээл, сургалт,


зөвлөгөө, бизнес инкубацийн үйлчилгээгээр дэмжих,

- Малчдыг эрсдэлээс хамгаалах, аж ахуй эрхлэх ур чадварыг дээшлүүлэх,


орлогоо нэмэгдүүлэх, зохион байгуулалтаа сайжруулахад дэмжлэг үзүүлэх

ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ /2010 оны 12 дугаар сар/ ҮХШХ 18


ажлыг төв, орон нутгийн түвшинд зохион байгуулах зэрэг олон арга хэмжээг
хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

4. ИНФЛЯЦИ

ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ /2010 оны 12 дугаар сар/ ҮХШХ 19


Инфляцийн түвшин

2010 оны үндсэн чиглэлд хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлтийг нэг
оронтой тоонд багтаах зорилт дэвшүүлсэн боловч урьдчилан таамаглахад хүндрэлтэй
тодорхой бус нөхцөлүүд, гадаад, дотоод хүчин зүйлсээс шалтгаалж 2010 оны эцэст 13
хувьтай гарсан. Тухайлбал, оны эхнээс өндөр өсөлттэй явсан инфляци 5 дугаар сард оргил
цэгтээ хүрч 13.1 хувьд хүрсэн ч цаашид буурч 2010 оны 11 дүгээр сар хүртэл харьцангуй
тогтвортой байсан бол 12 дугаар сард 2.4 хувиар өссөнөөр оны эцэст 13 хувьтай гарлаа.

График 3. Инфляцийн түвшин 2010онд /оны эхнээс/

2010 оны 12 дугаар сар нь хамгийн өндөр үнийн өсөлттэй сар байв. Манай орны
инфляцийн улирлын хэлбэлзлийг ялгаж харвал 2000 оноос хойш өөрчлөгдөж байгааг
доорхи зургаас харж болохоор байна.

График 4. Инфляцийн сарын нөлөөлөл

ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ /2010 оны 12 дугаар сар/ ҮХШХ 20


Дээрх зургаас харахад манай орны инфляци өвлийн эхэн сар болон хаврын улиралд
ерөнхий хандлагаасаа өсөх шинжтэй байсан бол сүүлийн жилүүдэд оны дунд үед улирлын
нөлөөлөл өндөр байх хандлагатай болж байна.

Инфляцийн бүтцийг задалж харвал хүнсний бүлгийн бүтээгдэхүүний үнийн өсөлт


ерөнхий үнийн индексийн өсөлтийн гол шалтгаан болж байна. /График-5/

График 5. Инфляцийн бүтэц

ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ /2010 оны 12 дугаар сар/ ҮХШХ 21


Хүнсний бүлгийн бүтээгдэхүүн дотор хамгийн ихээр нөлөө үзүүлсэн хүчин зүйл нь
махны үнийн өсөлт байна. Учир нь манай орны хувьд өрхийн хэрэглээний зардлын 16
хувийг махны бүлэг дангаар эзэлдэг буюу мах, махан бүтээгдэхүүн нь хэрэглээний сагсанд
хамгийн өндөр хувийн жинтэй байдаг бөгөөд 2010 оны зудны уршгаар махны нийлүүлэлт
ихээхэн буурсны зэрэгцээ мах
нөөцлөлтийн хэмжээ багассан байна.

Манай орон хүнсний бараа,


бүтээгдэхүүний 70 хувийг импортоор
авдаг. Хэрэглээний сагсны 287 нэр
төрлийн бараа, үйлчилгээнээс 158 бараа
нь импортынх бөгөөд тэдгээрийн
сагсанд эзлэх жин 30 хувь байна.

2010 онд импортын гол түнш


орнууд мөн үнийн өндөр өсөлттэй
байлаа. Манай орны нийт импортын 80
хувийг Орос, Хятад, Өмнөд солонгос,
АНУ, Япон улс хангаж байна.

Хүснэгт 5. Импортын гол түнш орнуудын жилийн инфляци 2010 онд

I II III IV V VI VII VIII IX X XI XII

АНУ 2.6 2.1 2.3 2.2 2 1.1 1.2 1.1 1.1 1.2 1.1 1.5

Орос 8 7.2 6.5 6 6 5.8 5.5 6.1 7 7.5 8.1 8.8

Хятад 1.5 2.7 2.4 2.8 3.1 2.9 3.3 3.5 3.6 4.4 5.1 4.6

Өмнөд 3.07 2.69 2.31 2.57 2.66 2.58 2.6 2.6 3.6 4.1 3.3 3.5
Солонгос

Япон -1.3 -1.1 -1.1 -1.2 -0.9 -0.7 -0.9 -0.9 -0.6 0.2 0.1 0.0

Хүснэгтээс харахад манай импортын гуравны нэгийг хангадаг Орос улс 2010 онд
8.8 хувийн инфляцитай байсан бол 30.1 хувийг хангадаг Хятад улс 4.6 хувийн буюу ойрын
жилүүдэд байгаагүй өндөр инфляцитай байв. Хэдийгээр 2010 онд манай орны валютын
ханш 200 орчим төгрөгөөр чангарч, оны эцэст 1258.17 төгрөгт хүрсэн боловч хөрш орнууд

ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ /2010 оны 12 дугаар сар/ ҮХШХ 22


инфляцийн түвшин өндөр байснаас манай улсын импортын бараа, үйлчилгээний үнэ өссөн
байна.

Энэ нь хүнс, хувцас, бөс барааны бүлгийн үнэ 2010 оны инфляцид хамгийн их хувь
нэмэр оруулснаас харагдана. Тухайлбал, 2010 оны бараа, үйлчилгээний үнийн 13 хувийн
өсөлтийн 57.9 хувь нь хүнсний бүлгийн үнийн өсөлтөөр, 12.7 хувь нь хувцас, бөс барааны
бүлгийн үнийн өсөлт байна.

График 7. Инфляцийн бүтэц

Дээрх графикаас харахад орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ 2010 оны
инфляцийн 10.7 хувийг, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ 8 хувийг бүрдүүлсэн
болохыг мөн харж болохоор байна.

2008 оны өндөр инфляцийн үед хүнсний бус бүлгийн үнэ түүнчлэн мах, гурилаас
бусад хүнсний үнэ ихээр өсч нийт инфляцийн 90 хувийг бүрдүүлж байсан бол 2010 онд
дээр дурьдсанчлан мах, махан бүтээгдэхүүний үнийн өсөлт нийт инфляцийн 50 гаруй
хувийг эзэлж, 13 нэгж инфляцийн 6.6 нэгжийг бүрдүүлжээ.

Мөн хүнсний бус бүлгийн үнэ 2009 оны эцэстэй харьцуулахад өссөн байгаа нь
эдийн засаг сэргэж, үйлдвэрлэл нэмэгдэж байгааг илтгэж байна. Нөгөө талаас 2010 онд
мөнгөний нийлүүлэлт 62.5 хувиар, дотоод цэвэр зээл 25.3 хувиар өсч, аж ахуйн нэгж,
иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл 3.3 их наяд төгрөгт хүрч, зах зээлийн нийт үнэлгээ 2.2
дахин нэмэгдсэн нь манай улсын эдийн засаг эрчимтэй тэлж байгааг харуулж байна.

ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ /2010 оны 12 дугаар сар/ ҮХШХ 23


2010 онд ийнхүү эдийн засаг сэргэсэн, Засгийн газраас иргэн бүрт эх орны хишиг
120 мянган төгрөг олгосон, байгаль, цаг уурын хүндрэл тохиолдож олон аймагт өвөлжилт
хүндэрсэн, цахилгаан дулааны үнийг өсгөсөн, ноолуурын үнэ өндөр байсан, хятадын
эдийн засаг өндөр өсөлтийн зэрэгцээ өндөр инфляцитай байсан, хэт халуун болон гангийн
улмаас ургац алдсан орос улс буудайн экспортод хориг тавьсан зэрэг хүчин зүйлсийн
нөлөөгөөр инфляци 13 хувьтай гарлаа.

2011 онд эдийн засгийн өндөр өсөлтийн зэрэгцээ бараа, үйлчилгээний үнийг хөөргөж
болзошгүй гадаад, дотоод эрсдэлүүд байна.

Дотоод хүчин зүйлс: улс төрийн шийдвэр, цаг агаарын хүндрэл, валютын ханшийн эрс
өөрчлөлт зэрэг урьдчилан таамаглахад хүндрэлтэй, тодорхой бус нөхцөлүүд олон байна.

1. Эх орны хишиг- Ашигт малтмал, уул уурхайн салбарын орлогыг иргэдэд тэгш
хүртээх зорилгоор байгуулсан хүний хөгжлийн сангаас 2011 онд сар бүр иргэдэд 21
мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн нь 500 гаруй тэрбум төгрөг болж байгаа
бөгөөд иргэдийн гар дээрх бэлэн мөнгө нэмэгдэх нь бараа, үйлчилгээний эрэлтийг
өсгөж болзошгүй юм. Мөн малчдын орлого огцом нэмэгдэх нь мал, махаа зарж,
борлуулах сонирхол болон махны нийлүүлэлтийг бууруулж, махны үнийг өсгөж
болзошгүй.
2. Цаг агаарын хүндрэл –2011 онд цаг агаарын хүндрэл давтан тохиолдож болзошгүй
юм.
3. Цахилгаан, дулааны үнэ – Эрчим хүчний зохицуулах газар 2010 онд цахилгааны
үнийг 17.35 хувь, дулааны үнийг 14.5 хувиар нэмэгдүүлсэн. Эрчим хүчний салбар
алдагдалтай ажилласаар байгаа тул цаашид ч үнийг нэмэгдүүлэх, улмаар үе
шаттайгаар үнийг чөлөөлж, хувьчлах талаар яригдаж байгаа бөгөөд суурь
бүтээгдэхүүний үнэ өсөх нь бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжийн урсгал зардал
нэмэгдэж, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өсөхөд нөлөөлөх талтай.
4. Хөрөнгө оруулалтын өсөлт – эдийн засаг эрчимтэй өсч, хөрөнгө оруулалт ихээр
нэмэгдэж байгаа нь нэг талаас дотоодын эрэлтийг өсгөх, нөгөө талаас тоног,
төхөөрөмж, барилгын материалын импортыг өсгөж, боомтын ачааллыг
нэмэгдүүлснээр бусад салбарын бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтэд сөргөөр
нөлөөлж үнийг өсгөж болзошгүй юм.
5. Цалин, тэтгэвэр нэмэгдүүлэхийг шаардсан дарамт –2008 оны сонгуульд намууд
цалин, тэтгэврийг ихээхэн нэмэгдүүлэхээр амласан бөгөөд 2011 он нь сонгуулийн
өмнөх жил тул улс төрчдийн зүгээс цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхийг шаардсан
шахалт, үйлдвэрчний эвлэлийн зүгээс мөн цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхийг
шаардсан дарамт Засгийн газарт ирж болзошгүй юм.

Гадаад орчны эрсдэл: Дэлхийн эдийн засгийн чуулгаас нэрт 580 удирдагч болон
шийдвэр гаргагчдын дунд эрсдэлийн хүлээлтийн талаарх судалгаа явуулан дэлхий дахинд
учирч болох эрсдэл болон түүний үр нөлөөг тодорхойлжээ. Уг судалгаагаар дэлхий

ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ /2010 оны 12 дугаар сар/ ҮХШХ 24


нийтийн өмнө тулгамдаж байгаа 37 төрлийн эрсдэлийг үнэлсэн бөгөөд эдгээрээс
тохиолдох магадлал өндөр, учруулах хор хохирол их байж болох 6 эрсдэлийг онцолсон
байна. Үүнд:

1. Уур амьсгалын өөрчлөлт


2. Эдийн засгийн тэнцвэргүй байдал
3. Дэлхий нийтийн засаглалын алдаа
4. Санхүүгийн хямрал
5. Эрчим хүчний үнийн хэт өсөлт
6. Геополитикийн зөрчилдөөн

Эндээс харахад байгаль, цаг уурын өөрчлөлт, түүнтэй холбоотой хүнсний


бүтээгдэхүүний хомсдол, мөн нефть, шатахууны үнийн өсөлт нь гадаад хүчин зүйлийг бий
болгож байна.

ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ /2010 оны 12 дугаар сар/ ҮХШХ 25


5. ГАДААД ХУДАЛДАА
Гадаад худалдаа

Эдийн засагт гарсан гадаад болон дотоод эерэг өөрчлөлтийн нөлөөгөөр манай
улсын гадаад худалдаа эрчимтэй нэмэгдэж, 2010 онд нийт бараа эргэлт 2009 оныхоос мөн
53 хувиар өсч, анх удаагаа 6.2 тэрбум ам.долларт хүрэв. Монгол Улс 2009 онд дэлхийн
132 оронтой худалдаа хийсэн бөгөөд эдгээр орнуудаас ОХУ, Япон, БНСУ, ХБНГУ-уудтай
хийсэн худалдаанд хамгийн их алдагдлыг хүлээсэн байна. Эдгээр орнуудтай худалдаа
эдийн засгийн хамтын ажиллагаагаа цаашид сайжруулж, хийж байгаа худалдааныхаа
тэнцвэртэй байдлыг хангахад анхаарах шаардлагатай байгаа юм. Харин БНХАУ, Канад,
Их британитай хийсэн худалдаа ашигтай гарлаа.

График 8. Гадаад худалдаа / 2005-2010 он, мянган ам.доллараар/

Эх сурвалж: ГЕГ, Гадаад худалдааны барааны статистик мэдээлэл

Монгол Улсын 2010 оны экспортын бүтцээс харахад 98 хувь нь технологийн


агууламжгүй болон нам технологитой бүтээгдэхүүн эзэлж байгаа юм. Технологийн
агууламжгүй, боловсруулалт багатай уул уурхайн бүтээгдэхүүний экспорт жил бүр
нэмэгдэж байгаа нь манай улсын экспортын орлого болоод нийт эдийн засгийг эмзэг
болгож байна.

Монгол Улсын Засгийн газар гадаад худалдааны бараа эргэлт, ялангуяа нүүрсний
экспортыг нэмэгдүүлэх, хилээр нэвтэрч байгаа аж ахуй нэгж, иргэдийн үйл ажиллагаанд
тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Гашуун сухайт”, “Шивээ хүрэн”-гийн
боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр 2010 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 6
дугаар тогтоолыг батлан гаргасан билээ. Үүний үр дүнд 2010 оны эхний 3 улирлын

ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ /2010 оны 12 дугаар сар/ ҮХШХ 26


дүнгээр 10.9 сая тонн нүүрсийг экспортлож, 2009 оныхоос 2.2 дахин нэмэгдэж, мөнгөн
дүнгээр зэсийн баяжмалын экспортын орлоготой дүйцэх хэмжээнд хүрлээ.

Уул уурхай, тээвэр болон үйлчилгээний бусад салбарт гадаадын шууд хөрөнгө
оруулалт эхний хагас жилийн байдлаар 4 дахин нэмэгдсэн, түүнчлэн, эдийн засаг хурдтай
сэргэж, эхний 3 улирлын байдлаар 6.2 хувиар өссөнөөр хүн амын орлого, худалдан авах
чадвар дээшилж авто машин, тээврийн хэрэгслийн импортын хэмжээ өнгөрсөн оны мөн
үетэй харьцуулахад бараг 2 дахин өссөн байна.

Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэж, олборлолт, тээвэрлэлтийн хүчин


чадал нэмэгдэж байгаа нь уул уурхайн салбарын бүтээгдэхүүний экспортыг огцом
нэмэгдүүлж байна. Тухайлбал, төмрийн хүдрийн экспортын хэмжээ 2009 онтой
харьцуулахад 2.2 дахин, харин аж үйлдвэр, тээвэр зэрэг салбар эрчимтэй өсч байгаагийн
хэрээр энэ хугацаанд газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээ өсч тус бүтээгдэхүүний
импорт 1.3 дахин тус тус нэмэгдлээ.

Боловсруулсан болон боловсруулаагүй арьс, ширний экспортын өсөлт гадаад


худалдааны нийт дүнд төдийлөн их хэмжээгээр нөлөөлөөгүй ч 2009 оноос 36 хувиар өссөн
нь манай улсын арьс, ширний салбарт эерэгээр нөлөөлж байна.

График 9. Импортын бүтэц /2006-2010 он, хувиар /

ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ /2010 оны 12 дугаар сар/ ҮХШХ 27


График 10. Монгол Улсын экспортын бүтэц, технологийн ангиллаар /хувиар/

Гадаад худалдааны цаашдын хандлага

 Нүүрсний экспорт оны эхнээс эрчимтэй нэмэгдэж байгаа бөгөөд цаашид энэ
хандлага үргэлжилж, манай улсын экспортын голлох бүтээгдэхүүн болохоор
байна.
 Уул уурхай, тээвэр, зочид буудлын салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэж
байгаатай холбогдон цаашид тоног, төхөөрөмж, машин механизм, барилгын
материалын импорт нэмэгдэх төлөвтэй байна.
 Эдийн засаг хурдтай өсч, хүн амын орлого, худалдан авах чадвар нэмэгдэж
байгаа нь суудлын авто машин болон өргөн хэрэглээний бараа
бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлэхээр байна.
 Манай улсын гадаад худалдааны гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох нүүрс,
зэсийн баяжмал, газрын тосны үнэ өсч байгаа нь гадаад худалдааны бараа
эргэлтийг нэмэгдүүлэхээр байна.

ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ /2010 оны 12 дугаар сар/ ҮХШХ 28


6. БАНК, САНХҮҮ

Банкны тогтолцоо

Арилжааны банкууд дахь харилцах, хадгаламжийн хэмжээ тогтмол өсч байна

Арилжааны банкууд дахь харилцах, хадгаламжийн хэмжээ 2010 оны эхний 3


улиралд тогтмол өсч байв. Үүнтэй холбоотойгоор хоѐр зүйлийг онцлон авч үзэх нь зүйтэй
болов уу. Нэгд, арилжааны банкуудын эх үүсвэрт эзлэх харилцах дансны үлдэгдлийн
хэмжээ хурдацтай өсч байна. 2009 оны эцсийн байдлаар арилжааны банкуудын эх
үүсвэрийн 20.3 хувийг харилцах данс эзэлж байсан бол 2010 оны 3 дугаар улирлын
байдлаар ¼ болж өссөн байна. Хоѐрт, арилжааны банкуудын хадгаламжид эзлэх
төгрөгийн хадгаламжийн хэмжээ гадаад валюттай харьцах төгрөгийн ханшийн
чангаралтын нөлөөгөөр улам нэмэгдэж байна. 2009 оны мөн үетэй харьцуулахад
арилжааны банкууд дахь валютын хадгаламжийн хэмжээ 14.7 хувиар өссөн бол төгрөгийн
хадгаламжийн хэмжээ үүнээс бараг гурав дахин их буюу 51 хувиар өсчээ.

Арилжааны банкуудын нийт эх үүсвэрийн дийлэнхийг бүрдүүлдэг харилцах,


хадгаламжийн хэмжээ тогтмол өсч байгаа боловч хугацаагаар нь авч үзвэл тэдгээрийн эх
үүсвэрийн цөмийг богино хугацааны эх үүсвэр бүрдүүлсээр байна.

Арилжааны банкуудын зээлийн багцад нөлөөлж болзошгүй эрсдэлийн хүчин зүйл


зээлийн үйл ажиллагааны идэвхжилтийг сулруулж байна.

2010 оны 9 дүгээр сарын 30-ны байдлаар Төв банкны үнэт цаасны жигнэсэн дундаж
хүү жилийн 11.1 хувь байхад арилжааны банкуудаас санал болгож буй хадгаламжийн хүү
11.8 хувьтай тэнцэж байна. Хэдийгээр нийт дүнгээр нь авч үзвэл зээл олголтын хэмжээ
өсч байгаа боловч зээлийн үйл ажиллаагааны идэвхжилт харьцангуй сул байна. Үүнд нэг
талаас Монголбанкнаас барьж буй бодлого нөлөөлж байгаа ч нөгөө талаас арилжааны
банкуудын зээлийн багцад учирч болзошгүй эрсдэлийн хүчин зүйл тодорхой хэмжээгээр
нөлөөтэй байж болох талтай.

Макро эдийн засаг харьцангуй тогтворжин дотоодын нийт эрэлтийг нэмэгдүүлэхэд


таатай нөлөөлж байгаа боловч хадгаламжинд санал болгосон хүүгээс доогуур тогтож
байгаа Төв банкны үнэт цаасыг арилжааны банкууд худалдан авах нь буурахгүй байна.
2010 оны 3 дугаар улирлын дүнгээр арилжааны банкуудын худалдан авсан Төв банкны
үнэт цаасны хэмжээ 2009 оны мөн үеэс 85 хувиар өсчээ. Энэ асуудлыг арилжааны
банкуудын активт эзлэх хувиар нь авч үзвэл 2010 оны 3 дугаар улиралд арилжааны
банкуудын активын 12.5 хувийг төв банкны үнэт цаас эзэлж байгаа бол 2009 оны мөн үед
энэ үзүүлэлт 8.8 хувь байсан байна. Ийнхүү арилжааны банкуудын зүгээс Төв банкны үнэт

ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ /2010 оны 12 дугаар сар/ ҮХШХ 29


цаас худалдан авалтаа бууруулахгүй байгаа нь зээлийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд
саад болохуйц тодорхой эрсдэл зах зээлд оршин байгаагийн нэг илрэл гэж болно.

Хэдийгээр арилжааны банкууд зээлийн үйл ажиллагаагаа идэвхжүүлэх талаар


болгоомжлоход хүргэж буй эрсдэл зах зээлд байгаа боловч хугацаа хэтэрсэн зээлийн
хэмжээ буурч байгаа таатай үзүүлэлт сүүлийн саруудад ажиглагдаж байна. Гэвч, чанаргүй
зээлийн хэмжээ дорвитой буурахгүй байгаа нь зээл олголтонд болгоомжтой хандахыг
сануулж байна.

Эдийн засгийн хандлага Монголбанкнаас одоо баримталж буй бодлогоо тууштай


баримтлахыг шаардаж байгаа, арилжааны банкуудын зээлийн багцад учирч болзошгүй
эрсдэл хадгалагдсаар байгаа зэргээс үүдэн банкны тогтолцоон дахь зээлийн үйл
ажиллагаанд ойрын хугацаанд томоохон өөрчлөлт төдийлөн гарахгүй байх болов уу гэж
таамаглаж байна.

Валютын ханш

2009 онд дэлхийн нийт үйлдвэрлэл 0.6 хувиар, хөгжингүй орнуудын эдийн засаг 3.4
хувиар буурсан бол 2010 онд дэлхийн эдийн засаг сэргэж, дэлхийн нийт үйлдвэрлэл 5
хувиар өсөөд байна. Эдийн засгийн сэргэлтийн нөлөөгөөр хэрэглээ нэмэгдэж, түүхий эд,
нөөцийн эрэлт өссөний зэрэгцээ манай орны томоохон уул уурхайн компаниудын
олборлолтын болон тээвэрлэлтийн хүчин чадал сайжирснаар уул уурхайн салбарын
бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрс нэмэгдлээ. Тухайлбал, нүүрсний экспорт биет хэмжээгээр
2.3 дахин нэмэгдэж 16.6 сая тонн-д, төмрийн хүдрийн экспорт биет хэмжээгээр 2.2 дахин
нэмэгдэж 3.5 сая тонн-д тус тус хүрсэн байна.

2010 онд экспортын өсөлтийн нөлөөгөөр гадаад валютын дотогшлох урсгал ихээр
нэмэгдэж, манай улсын гадаад валютын цэвэр албан нөөц хоѐр тэрбум ам.долларыг давсан
байна.

Манай орны хувьд 2010 оны 1 дүгээр сард 1 ам.доллар 1455.7 төгрөгтэй тэнцэж
байсан бол ийнхүү гадаад валютын урсгал нэмэгдэж, нийлүүлэлт их байгаагаас
шалтгаалан төгрөгийн ханш чангарч, 2010 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 1
ам.доллар 1258.17 төгрөгтэй тэнцэж 200 орчим төгрөгөөр ханш чангараад байв.

Гадаад ертөнцөд ч мөн ханшийн хөдөлгөөн ихтэй байлаа. Зарим том гүрнүүдэд
ажилгүйдлийн түвшин өндөр байгаагаас шалтгаалан дотоодын үйлдвэрлэлээ дэмжих,
экспортоо нэмэгдүүлэхийг гол зорилго болгон өөрийн орны валютыг зориуд сулруулах,
хамгаалалтын бодлого хэрэгжүүлэх стратеги баримталж байгааг шинжээчид онцолж байв.

ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ /2010 оны 12 дугаар сар/ ҮХШХ 30


График 11. Гадаад валютын цэвэр
албан нөөц

График 12. Валюmын ханшийн хөдөлгөөний тойм зураг /байршлаар/

Эх сурвалж. Bloomberg Businessweek

Ам.долларын эсрэг валютын ханш нь чангарсан орнууд


Ам.долларын эсрэг валютын ханш нь суларсан орнууд
Өөрчлөлтгүй буюу бага хэмжээний өөрчлөлттэй орнууд

ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ /2010 оны 12 дугаар сар/ ҮХШХ 31


График 13. Ам.долларын эсрэг хамгийн их чангарсан валютууд, 2010 он

Блуумбергийнн бизнес долоо хоног сэтгүүлийн 2010 оны сүүлийн дугаарт 2010 онд
ам.долларын эсрэг хамгийн их чангарсан болон суларсан валютын жагсаалтыг гаргажээ.
Уг жагсаалтаас харахад 2010 онд ам.долларын эсрэг хамгийн ихээр чангарсан валютаар
Монгол төгрөгийг нэрлэсэн байна.

2010 онд дэлхий дахинд ханшийн хөдөлгөөн ихтэй байлаа. Ялангуяа Азийн ихэнх
орнуудад ханшийн чангарах үзэгдэл мөн ажиглагдсан. Эдийн засагт шинээр хөрөнгө
оруулалт орж ирэх нь бусад салбарын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, эдийн засгийн
зарим салбар уналтад орох тохиолдол байдаг. 1959 онд Нидерландын хойд тэнгист газрын
тос илэрсний улмаас газрын тосны үйлдвэрлэл нэмэгдэж улмаар тус бүтээгдэхүүний
экспорт өссөн. Гэвч дотоод валютын ханш чангарсны улмаас бусад салбарын экспорт
буурч, бусад салбарт ажилгүйдэл нэмэгдэх байдлаар эдийн засагт сөргөөр нөлөөлжээ.
Ханшийн чангаралтын нөлөөгөөр боловсруулах салбарын худалдаалагддаг төрлийн
бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар буурч, үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлдөг энэхүү байдлыг
голланд өвчин гэж нэрлэдэг бөгөөд газрын тосны олборлолтоос өмнө Нидерландын
экспортын гол бүтээгдэхүүн байсан Алтанзул цэцгийн экспорт буурч, эдийн засгийн
өрөөсгөл бүтэц бий болж байсан байна.

Мөн баялагтай орнуудын хувьд нэг хүнд ногдох орлогын өсөлт нь байгалийн
баялаггүй орны нэг хүнд ногдох орлогын өсөлтөөс бага байгаа бол тухайн орныг
“баялгийн хараал” тусчээ гэж тодорхойлдог.

Манай оронд уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт ихээр нэмэгдэж, олборлох
үйлдвэрлэл эрчимтэй өсч байгаа энэ үед голланд өвчин, баялагийн хараалаас сэргийлэх,
ханшийн чангаралтын үр нөлөөг урьдчилан сайтар судлах шаардлагатай юм. Төгрөгийн
ханш чангарах нь нэг талаас импортын бүтээгдэхүүний үнэ хямдрах боломж бүрдүүлдэг

ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ /2010 оны 12 дугаар сар/ ҮХШХ 32


тул хэрэглээний барааны үнэ буурах /ядаж нэмэгдэхгүй байх боломж бүрдэх/ замаар
хэрэглэгчдэд ашигтай тусдаг. Манай орны хэрэглээний бараа, үйлчилгээний сагсны
бүтцийг авч үзвэл нийт 287 нэр төрлийн бараа, үйлчилгээнээс 158 бараа нь импортынх
бөгөөд тэдгээрийн сагсанд эзлэх жин 30 хувь байна.

Төгрөгийн ханш 2010 онд хамгийн ихээр чангарсан валют болохыг дээр дурдсан.
2011 онд манай улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүний орлого 40 гаруй хувиар
өсөх, гадаад валютын цэвэр албан нөөц 72 хувиар өсч 3.6 тэрбум ам.долларт хүрэхээр
төсөөлөгдөж байгаагаас харахад цаашид төгрөгийн ханшийн чангаралт үргэлжлэх
төлөвтэй байна. Ийнхүү валютын дотогшилох урсгал ихээр өссөнөөр 2011 онд төгрөгийн
ам.доллартай харьцах ханш 3 хувиар чангарч, 1222 төгрөгт хүрэхээр төсөөлөгдөж байна.

Төгрөгийн ханш 3 хувиар чангарахад хэрэглээний бараа, үйлчилгээний сагсны 30


хувийг бүрдүүлдэг импортын барааны үнэ хямдарснаар нийт бараа, үйлчилгээний үнэ 1
хувиар буурах боломж бүрдэх бөгөөд энэ нь манай улсын дотоодын хэрэглэгчдийн хожоо
болно.

Гэвч нөгөө талаас авч үзэхэд төгрөгийн ханш чангарах нь манай орны экспортын
барааны өрсөлдөх чадварыг бууруулах замаар дотоодын үйлдвэрлэгчдэд сөргөөр
нөлөөлөх талтай. Ялангуяа боловсруулах салбарын үйлдвэрлэлийн ашигт ажиллагаа
буурах талтай юм. 55х55 хэмжээст салбар хоорондын баланст тулгуурлан төгрөгийн ханш
10 хувиар чангарахад ашигт ажиллагаа нь буурч болзошгүй худалдаалагддаг салбаруудыг
тодорхойлоход дараах үр дүн гарлаа.

Хүснэгт 6. Төгрөгийн ханшийн чангаралтын нөлөө салбаруудаар

Төгрөгийн ханшийн 10 хувийн


Салбарууд
чангаралтын нөлөө

Арьс шир боловсруулах, ширэн эдлэл, гутал -402.7%


үйлдвэрлэл

Хувцас үйлдвэрлэлт, үслэг арьс боловсруулалт -89.6%

Нэхмэлийн үйлдвэрлэл -24.3%

Төмрийн хүдэр олборлолт -14.5%

Газрын тос, шатдаг хий -11.3%

Бусад ашигт малтмал олборлолт -8.1%

Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл -6.9%

Мах, загас, жимс, ногоо, өөх, тос боловсруулалт -1.8%

ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ /2010 оны 12 дугаар сар/ ҮХШХ 33


Санхүүгийн зах зээл

Монгол улсын үнэт цаасны зах зээл

Монголын хөрөнгийн бирж дээр 2010 онд нийт 253 удаагийн арилжаагаар 136
компанийн 64.5 сая ширхэг хувьцааг 62.9 тэрбум төгрөгөөр, 3000 ширхэг Засгийн газрын
энгийн бондыг 30.0 тэрбум төгрөгөөр тус тус арилжиж, нийт 92.9 тэрбум төгрөгийн
гүйлгээ хийсэн байна.

Нийт гүйлгээний үнийн дүнгийн 67.7 хувь буюу 62.9 тэрбум төгрөгийг хувьцааны
арилжааны гүйлгээний дүн, 32.3 хувь буюу 30.0 тэрбум төгрөгийг Засгийн газрын бондын
арилжааны гүйлгээний дүн тус тус эзэлж байна.

Арилжааны хэмжээг 2009 онтой харьцуулбал хувьцааны арилжааны үнийн дүн 39.7
тэрбум төгрөгөөр буюу 171.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Хүснэгт 7. 2010 онд хийгдсэн арилжааны хэмжээг 2009 онтой харьцуулахад

Арилжааны үнийн дүн Өөрчлөлт

2009 онд 2010 онд Үнийн Хувиар


Үнэт цаасны нэр дүнгээр

ЗГ-ын бонд - 30.0 - -

Хувьцаа (үнийн дүн тэр бум 23.2 62.9 + 39.7 +171.1%


төгрөгөөр)

Хувьцаа (тоо ширхэг саяар) 89.9 64.5 -25.4 -28.3%

Компанийн бонд - - - -

Хувьцааны арилжаа

Хувьцааны арилжааны өдрийн дундаж үзүүлэлт 255.0 мянган ширхэг, үнийн


дүнгээр 248.5 сая төгрөг болж байна. Тайлант хугацаанд ханш нь өссөн үнэт цааснуудыг
тэргүүлж АДУУНЧУЛУУН ХК (1539.3%), БАЯН ТЭЭГ (1455.8%), УБ БҮК ХК (1128.4%),
СИЛИКАТ (700.0%), ШАРЫН ГОЛ (519.1%), МОГОЙН ГОЛ ХК (499%), СҮҮ ХК
(438.1%), ТАВАН ТОЛГОЙ (326.7%), ГОВИЙН ӨНДӨР (320.0%), МОНИТ БУЛИГААР
(304.7%), ШИВЭЭ ОВОО ХК (293.9%), ЧАНДМАНЬ ТАЛ (266.7%), АПУ (215.9%),
БАГАНУУР (200.0%) зэрэг компаниудын үнэт цаас тэргүүлж байна.

ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ /2010 оны 12 дугаар сар/ ҮХШХ 34


График 14. Идэвхтэй арилжигдсан үнэт цаасыг графикаар харуулбал

Эх сурвал МХБ

Бондын арилжаа

Монголын Хөрөнгийн Биржийн 2010 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 3799 дэх
удаагийн үнэт цаасны арилжаагаар нийт 30.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 3,000
ширхэг Засгийн Газрын энгийн бондыг арилжлаа. Бондыг хүүгээр нь дуудаж арилжив. 7.5
хувь хүүтэй 365 хоногийн хугацаатай 1500 ширхэг бондыг, 7.2 хувийн хүүгээр 700
ширхгийг, 7.29 хувийн хүүгээр 800 ширхгийг арилжсан бол 7.8 хувийн хүүтэй 546
хоногийн хугацаатай 1500 ширхэг бондыг, 7.79 хувийн хүүтэйгээр 1117 ширхгийг 7.8
хувийн хүүтэйгээр 383 ширхгийг тус тус арилжсан. Ийнхүү хүүгээр нь дуудаж
арилжсанаар ЗГ-ын бондын хүүгийн төлбөрийг 44.2 сая төгрөгөөр хэмнэсэн байна.

Зах зээлийн үнэлгээ

Зах зээлийн нийт үнэлгээг 2009 онтой харьцуулахад 753.2 тэрбум төгрөгөөр буюу
2.2 дахин өсч, 1 их наяд 373.9 тэрбум төгрөг болсон байна. Хамгийн өндөр зах зээлийн
үнэлгээтэй компанид Таван толгой ХК /303.3 тэрбум/, Багануур ХК /220.2 тэрбум/, Шивээ
овоо ХК /174.4 тэрбум/, АПУ ХК /147.8 тэрбум/, МЦХ ХК /90.5 тэрбум/, Шарын гол ХК
/75.9 тэрбум/, Говь ХК /43.7 тэрбум/ зэрэг хувьцаат компаниуд орж байна.

ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ /2010 оны 12 дугаар сар/ ҮХШХ 35


График 15. Зах зээлийн үнэлгээ /тэрбум төгрөг/

ТОП-20 индекс

Тайлант хугацаанд ТОП-20 индексийн дээд үзүүлэлт 15039.97 нэгж, доод үзүүлэлт
6144.28 нэгж, дундаж үзүүлэлт 10582.80 нэгж байна. 2010 оны 12 дугаар сарын 31-ний
өдрийн Топ-20 индексийг 2009 онтой харьцуулахад 8569.9 нэгжээр буюу 2.4 дахин өсч
14759.81 нэгж болсон байна.
ТОП-20 индекс 2010 оны эхнээс тогтвортой өсч, 2010 оны 09 дүгээр сарын 08-ны
өдөр 15039.97 нэгжид хүрсэн нь хөрөнгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн дээд үзүүлэлт
байлаа.
Ийнхүү ТОП-20 индексийг өсөхөд индексийн сагсанд багтдаг Шарын гол /519.1%/,
Могойн гол /499.0%/, Шивээ овоо /324.2%/, Таван толгой /326.7%/, АПУ /215.9%/,
Багануур /200.0%/, Талх чихэр /85.0%/, Нако Түлш /64.1%/, Хөх Ган /57.1%/, Мах импекс
/56.5%/, Бидисек /56.3%/, Монголын цахилгаан холбоо /52.8%/ зэрэг ХК-иудын үнэт
цаасны ханшийн өсөлт голлон нөлөөлжээ.
Дүгнэлт

2010 оны нэгдүгээр улиралд МХБ дээр бүртгэлтэй компаниудын үнэт цаасны ханш
нилээд өсөлттэй байсан. Энэ нь компаниудын жилийн эцсийн санхүүгийн тайлан
гарсантай мөн ногдол ашиг тараах талаар хуралдааны товууд зарласантай тус тус нягт
уялдаатай байв. Тухайлбал АПУ ХК нь 8.06 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, үүнээс
1.4 тэрбум төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр хувьцаа эзэмшигчдэдээ тараах шийдвэр
гаргасан байна. Энэ шийдвэр нь тус үнэт цаасны ханш 2010 он гарсаар 136.51 хувиар
өсөхөд хүргэсэн.

Хоѐрдугаар улирлын дундаас зах зээлийн эрэлт буурч хувьцаануудын ханш унаж
эхэлсэн. Өмнөх саруудад хувьцааны ханш өсөлттэй байсны дагуу ханшийн зөрүүгээс

ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ /2010 оны 12 дугаар сар/ ҮХШХ 36


олсон ашгаа бататгах үүднээс хөрөнгө оруулагчид хувьцаагаа ихээр зарах болсон нь
хувьцааны нийлүүлэлтийг ихэсгэж ханшийг бууруулахад нөлөөлсөн. Мөн Говь, Улсын их
дэлгүүр зэрэг хувьцаат компаниудын ноогдол ашиг нь банкны хүүгээс харьцангуй доогуур
байсан зэрэг нь хувьцааны ханшинд тодорхой хэмжээгээр нөлөөлжээ.

Харин сүүлийн хагас жилийн хувьд хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй


хувьцаануудын ханш өсөлтөө хадгалсаар байгааг хөрөнгийн зах зээлийн гол индикаторууд
болох топ-20 индекс, зах зээлийн үнэлгээний графикуудаас харж болно.

2010 он гарсаар нийтдээ хөрөнгийн зах зээл өсч байгаагийн нэг шалтгаан нь гадны
хөрөнгө оруулагчид манай улсын хөрөнгийн зах зээлийг идэвхтэй сонирхож байгаатай
холбоотой юм. 2010 оны хувьд авч үзэхэд гадаадын аж ахуйн нэгжүүдийн хийсэн арилжаа
нь нийт арилжааны үнийн дүнгийн 70-аас илүү хувьд нь хүрсэн том тоо харагдаж байна.
Тэр дундаа уул уурхайн компаниудын ханш эрс өсөлттэй байгаа нь гадаад болон
дотоодын хөрөнгө оруулагчид манай улсын уул уурхайн салбарт түлхүү анхаарал
төвлөрүүлж байгаа нь ажиглагдаж байна.

Засгийн газраас хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд анхаарал хандуулж байгаа нь


МХБ-ийн удирдлага бүтэц зохион байгуулалтад нь шинэчлэл хийх ажил эхэлснээр
харагдаж байна. Үүнтэй ч уялдан Монголын хөрөнгийн биржийг Лондонгийн хөрөнгийн
биржийн удирдлага, зохион байгуулалтаар ханган үйл ажиллагааг нь цаашид явуулах
болоод байна.

ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ /2010 оны 12 дугаар сар/ ҮХШХ 37


7. ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ

БНХАУ

Хураангуй

2010 онд Хятад улсын макро эдийн засаг хямралын эсрэг авч хэрэгжүүлсэн арга
хэмжээний нөлөөллөөр хурдацтай өсөлтөө хадгалж чадсан боловч үл хөдлөх хөрөнгө
оруулалтын үнийн өсөлт, санхүүгийн байгууллагуудаас олгогдож буй зээлийн тэлэлт,
хэрэглээний үнийн огцом өсөлт зэргээс үүдэн тус улсын эдийн засагт их хэмжээний
халалт бий болж байна.

БНХАУ-ын ДНБ-ий өсөлт бүтэн жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 10.3 хувьд буюу
2005 оны зэрэгцүүлэх үнээр 39.7 их наяд юань /6 их наяд ам.доллар/ хүрсэн нь сүүлийн 3
жилийн хамгийн өндөр үзүүлэлт байв.

Хэрэглээний үнийн индекс 2010 оны эцэст 5.9 хувьд хүрч мөн оны өмнөх сараас 0.7
хувиар өссөн нь тус улсын төв банкны 3 хувийн зорилтот түвшингээс 2.9 хувиар илүү
байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ийнхүү огцом өссөн нь инфляцийг
нэмэгдүүлэх гол хүчин зүйл боллоо.

Дэлхийн эдийн засгийн 3 дахь, экспортын 2 дахь том улс болох Хятад улсын хувьд
сүүлийн жилүүдэд дотоод хэрэглээ, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар эдийн
засгийн өсөлтийг хадгалах бодлого явуулж байна.

Тус бодлого нь нэг талаас уламжлалт эдийн засгийн бодлогыг хадгалан үлдэх
замаар эдийн засгийн шинэчлэл, бүтцийн өөрчлөлт хийх сэдлийг бууруулж улмаар
инфляцийн дарамтыг бий болгож буй боловч нөгөө талаас гадаад худалдааны ашиг
нэмэгдэж, юанийн ханш огцом чангарч байгаа нөхцөлд дотоодын зах зээлээ хамгаалах, аж
үйлдвэр, дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалтыг дэмжих замаар ажлын байр бий
болгох, дотоод хэрэглээг нэмэгдүүлэх замаар нийт эдийн засгийн экспортын бараа
бүтээгдэхүүгээс хамаарах хамаарлыг багасгахад чухал ач холбогдолтой юм.

Хятад улсын 12 дугаар таван жилийн төлөвлөгөө 2010 онд боловсруулагдан 2011
оноос хэрэгжүүлж эхлэж байгаатай холбогдуулан цаашид шийдвэрлэх нэн шаардлагатай
бүтцийн олон чухал асуудлуудыг тусгажээ.

Тус улсын дэлхийн эдийн засагт төдийгүй, улс төрийн шийдвэр, үйл ажиллагаанд
үзүүлэх нөлөө улам ихсэж байгаатай холбогдуулан батлан хамгаалах, өндөр технологи,
мэдээллийн технологи зэрэг салбарт түлхүү анхаарч эхэллээ.

Хятад, Бразил, Орос, Энэтхэг тэргүүнтэй дэлхийн эдийн засгийн шинэ тоглогч нар
гадаад худалдаа, зам тээвэр, харилцаа холбоо, эрчим хүч, уул уурхай зэрэг тэргүүлэгч

ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ /2010 оны 12 дугаар сар/ ҮХШХ 38


салбаруудад геополитикийн асар хүчтэй нөлөө тогтоож байгаа нь дэлхийн хүчний харьцаа
өөр туйл руу шилжиж эхэлснийг харуулж байна.

ДНБ-ний өсөлт

Хөрөнгө оруулалт, хэрэглээ, экспорт-Хятад улсын эдийн засгийн 3 том хөдөлгөгч


хүчний өсөлтийн нөлөөгөөр 2010 онд тус улсын ДНБ өсөлт урьдчилсан гүйцэтгэлээр
39.79 их наяд юаньд хүрч зэрэгцүүлсэн үнээр 2009 онтой харьцуулахад 10.3 хувиар өссөн
дүн гарлаа. Энэхүү өсөлт нь 2009 оноос 1.1 нэгжээр өссөн гэсэн үг юм. Улирлаар тооцон
үзвэл нэгдүгээр улиралд 11.9 хувь, хоѐрдугаар улиралд 10.3 хувь, гуравдугаар улиралд 9.6
хувь, дөрөвдүгээр улиралд 9.8 хувиар тус тус өссөн байна.

График 16. ДНБ-ний өсөлт /хувиар/

Энэхүү өсөлтийг бүтцээр авч үзвэл хөдөө аж ахуйн салбар 4.3 хувь, боловсруулах
салбар 12.2 хувь, үйлчилгээний салбар 9.5 хувиар тус тус өссөн байна. ДНБ-ий өсөлтөд
үйлчилгээний салбарын өсөлт нэмэгдэж байгаа нь тус улсын Засгийн газраас хэрэгжүүлж
буй бодлогын үр дүн бөгөөд хөдөө аж ахуйн салбарын өсөлтийн хурдац жил бүр буурсаар
байна.

ДНБ-ий өсөлтөд үзүүлэх хөрөнгө оруулалтын нөлөө 5.6 нэгж, хувийн хэрэглээ 3.9
нэгжээр нэмэгдэж нийт өсөлтийн 92 хувийг эзэлж байна. Харин бараа болон үйлчилгээний
цэвэр экспортын ДНБ-д үзүүлэх нөлөө 7.9 хувьд хүрч нийт өсөлтийн 0.8 хувийг эзэлж
байна.

Үнэ, инфляци
12 дугаар сарын эцэст хэрэглээний үнийн индекс 2009 оныхоос 4.6 хувиар өссөн нь
инфляцийн дарамтыг бий болгож тус улсын төв банкнаас бодлогын хүүг 0.5 нэгжээр
нэмэгдүүлэхэд хүргэсэн байна.

ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ /2010 оны 12 дугаар сар/ ҮХШХ 39


График 172. Хэрэглээний үнийн индексийн өсөлт /хувиар/

Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт ийнхүү өндөр байгаа нь орлого багатай иргэдэд
хүндээр тусч байгаагаас үүдэн 2011 онд төв банкнаас мөнгөний хатуу бодлого явуулах
замаар инфляцийг бууруулахад чиглэсэн арга хэмжээ авахаар болсон байна.

Гадаад худалдаа

Экспорт, импортын өсөлт нэмэгдэж, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан


хэвээр байгаа ч импортын бараа бүтээгдэхүүний өсөлт экспортын хэмжээнээс илүү байгаа
нь ашиг буурахад нөлөөлсөн байна. 2010 оны байдлаар гадаад худалдааны бараа,
бүтээгдэхүүний эргэлтийн хэмжээ 2.978 их наяд ам.долларт хүрч 2009 оноос 34.7 хувиар
өссөн байна. Үүнд экспортын хэмжээ 1.577 их наяд, импорт 1.394 их наяд ам.долларт хүрч
гадаад худалдааны баланс 183.1 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. Энэ нь 2009
оноос 6.4 хувиар буурсан үзүүлэлт юм.

Тус улсын гадаад худалдааны ашиг нэмэгдэж, валютын дотогшлох урсгал зах
зээлийн хүчин зүйлсийн нөлөөгөөр ихсэхийн хамт юанийн ханш ам.доллар болон бусад
голлох валютын эсрэг улам чангарсаар байна. 2010 оны 1 дүгээр сард 1 ам.доллар 6.82
юаньтай тэнцэж байсан бол 9 дүгээр сар гэхэд 6.74 болж буурчээ. 12 сарын валютын зах
зээл дээр юаны ханш 6.5 болж чангарсан байгаа нь юанийн ханш цаашид ч үргэлжлэн
чангарахыг харуулж байна. Нийлүүлэлтийн талын нөлөөг үл харгалзан ханш ийнхүү
хурдацтай чангарч байгаа нь Хятад улсын экспортлогч зах зээлээ алдахад хүрч улмаар
ажилгүйдэл нэмэгдэх эрсдэлийг бий болгож байна.

Мөнгөний нийлүүлэлт

ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ /2010 оны 12 дугаар сар/ ҮХШХ 40


Тус улсад нүүрлээд буй инфляцийн дарамт, чанаргүй зээлийн өсөлтөөс үүдэн зээл
олголтыг багасгах, мөнгөн урсгалыг царцаах үүднээс бодлогын хүрээнд төв банкнаас нийт
6 удаа томоохон банк, санхүүгийн байгууллагуудын заавал байршуулах нөөцийн хэмжээг
19 хувь, орон нутгийн болон бусад жижиг, дунд санхүүгийн байгууллагуудын заавал
байршуулах нөөцийн хэмжээг 16 хувь хүртэл нэмсэн байна. Түүнчлэн төв банкнаас
бодлогын хүүг 2010 онд нийт 2 удаа нэмсэн нь 2008 оноос хойш анх удаа ийнхүү нэмж
байна.

2010 онд нийт мөнгөний нийлүүлэлт тогтвортой өсч, зээл болон хадгаламжийн
хэмжээ буурсан үзүүлэлттэй гарлаа.12 сарын эцэст мөнгөний нийлүүлэлтийн хэмжээ 72.6
их наяд юань, бараг мөнгөний хэмжээ 26.7 их наяд юань, гүйлгээнд буй мөнгөний хэмжээ
4.5 их наяд юаньд хүрчээ. 12 дугаар сарын эцсийн байдлаар мөнгөний нийлүүлэлт 2009
оны мөн үеэс 19.7 хувь өссөн бол бараг мөнгөний хэмжээ 2009 оныхоос 21.2 хувиар өссөн
байна. Ийнхүү өссөн нь тус улсын үндэсний баяр болох хаврын баяр буюу цагаан сар
болох гэж байгаатай холбогдон хугацаагүй хадгаламжаа хугацаатай хадгаламж болгон
шилжүүлж байгаатай холбогдож байж болох юм.

Санхүүгийн байгууллагуудаас олгосон зээлийн үлдэгдэл 47.9 их наяд юань болж


2010 оны эхнээс 7.9 их наядаар өслөө. 2010 онд тус улсын банк санхүүгийн байгууллагууд
нийт 7.95 их наяд юанийн зээлийг шинээр олгосон нь 2009 оны өмнөх үетэй харьцуулахад
1.65 их наядаар бага байна. Гэсэн хэдий ч 2010 оны эхэнд Засгийн газраас тогтоосон 7.5 их
наяд юанийн зээлийн хязгаарыг давсан нь цаашид бодлогын хүү болон банкуудын заавал
байршуулах нөөцийн хувийг өсгөх магадлалыг улам нэмэгдүүлж байна.

Түүнчлэн тус улсын гадаад валютын цэвэр албаны нөөц 2010 оны эцэст 2.84 их
наяд ам.долларт хүрсэн нь 2009 оноос 18.7 хувиар нэмэгдсэн байна.

График 18. Гадаад валютын цэвэр албаны нөөцийн өсөлт /тэрбум ам.доллараар/

ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ /2010 оны 12 дугаар сар/ ҮХШХ 41


Төсөв

2010 оны бүтэн жилийн байдлаар Хятад улсын төсвийн нийт орлого 8.3 их наяд
юаньд хүрсэн нь 2009 оноос 1.45 их наядаар буюу 21.3 хувиар өссөн байна.

Төсвийн нийт зардал 8.95 их наяд юаньд хүрч 2009 оноос 1.32 их наядаар буюу 17.4
хувиар өссөн байна. Ийнхүү тус улсын төсөв 650 тэрбум юанийн алдагдалтай гарч
төсвийн нийт алдагдал ДНБ-ний 1.6 хувьтай тэнцэж байна.

График 19. Нэгдсэн төсөв /тэрбум юан/

2011 оны хандлага

ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ /2010 оны 12 дугаар сар/ ҮХШХ 42


Улирлын болон бусад хүчин зүйлсийн нөлөөг тооцон үзвэл тус улсын эдийн засаг
2011 онд эхний хагаст доогуур, сүүлийн хагаст өндөр өсөлттэй гарах төлөвтэй байгаа
бөгөөд бүтэн жилийн гүйцэтгэлээр ДНБ-ний өсөлт 9.5 хувьд хүрэхээр байна.

ДНБ-ний өсөлтөд хөрөнгө оруулалт 5.2 хувь, хувийн хэрэглээ 4.0 хувь, цэвэр
экспорт 0.6 хувийн нөлөө үзүүлэхээр байна.

Инфляцийн дарамт нэмэгдэж байгаатай холбогдуулан тус улсын төв банкнаас


бодлогын хүү болон банкуудын заавал байршуулах нөөцийн хувийг дахин нэмэгдүүлэх
магадлал өндөр байна. Мөнгөний аядуу бодлогоос ийнхүү мөнгөний хатуу бодлогод
шилжиж байгаа нь хэдийгээр инфляцийг багасгах, зээл олголтыг хумих замаар эдийн
засгийн хэт халалтаас сэргийлэх, системийн шинжтэй эрсдэлийн эсрэг дунд хугацаанд үр
дүнгээ өгөх бодлого арга хэмжээ боловч урт хугацаанд нөлөөлөл багатай байхаар байна.

2011 оны 2 дугаар сарын 9-нөөс эхлэн Хятад улсын төв банкнаас бодлогын хүүг
дахин 0.25 нэгжээр нэмэх шийдвэр гарсан нь тус улс руу чиглэсэн мөнгөний урсгалыг
нэмэгдүүлж юанийн ам.доллартай харьцах ханшийг улам чангаруулах эрсдэлийг бий
болгож байна.

Түүхий эдийн хангамжийн гадаад зах зээлээс хамаарах хамаарал тус улсын хувьд
үлэмж нэмэгдэж байгаа нь инфляцийн түвшин нэмэгдэх магадлалыг бий болгож байна.
Хятад улсын газрын тосны бүтээгдэхүүний гадны зах зээлээс хараат байдал 2010 оны
байдлаар 54 хувьд хүрсэн нь үүний тод жишээ юм.

Олон улсын зах зээл дээр нүүрс, газрын тос, зэс болон хүнсний барааны үнэ 2011
онд өсөх хандлагатай байгааг тооцон бүтэн жилийн инфляцийн өсөлтийг 4 хувь байхаар
тооцож байна.

Дэлхийн эдийн засгийн 2011 оны төлөв байдал

Дэлхийн эдийн засаг 2008-2009 оны санхүү, эдийн засгийн хямралаас ангижирч
байгаа ч ажилгүйдлийн түвшин өндөр, сангийн бодлого хатуу, мөнгөн тэмдэгтийн
ханшны эрсдэл их байгаа нь дэлхийн эдийн засгийн сэргэлтэд сөрөг нөлөө үзүүлэхээр
байна.

Дэлхийн эдийн засгийн сэргэлт 2010 оны дунд үеэс хурдаа алдаж эхэлсэн бөгөөд
НҮБ-аас гаргасан шинэ тайланд дурдсанаар дэлхийн эдийн засгийн өсөлт төдийлөн өндөр
байхгүйг харуулж байна. НҮБ-ын төсөөллөөр дэлхийн эдийн засаг 2011 онд 3.1 хувиар,
2012 онд 3.5 хувиар өснө гэсэн хүлээлттэй байна.

НҮБ-ын дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, 2011 оны хэтийн төлөвийн тайланд
дурдсанаар эдийн засгийн ирээдүйн төлөв тодорхой бус байгаа бөгөөд эрсдэл ч ноцтой
түвшинд байгааг онцолжээ. Томоохон эдийн засгуудын хамтын ажиллагаа суларч байгаа
нь хямралын эсрэг арга хэмжээний үр дүнг сул болгож байна. Эдгээр арга хэмжээг авахдаа

ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ /2010 оны 12 дугаар сар/ ҮХШХ 43


мөнгөний зохицуулалтыг төдийлөн үр дүнтэй хийхгүй байгаа нь санхүүгийн зах зээлд
тодорхой бус, хатуу чанга нөхцөл байдал үүсэхийн эх үүсвэр болсоор байна. Хоѐр давхар
уналт Европ, Япон, АНУ-д тохиолдох үзэгдэл ажиглагдаж, дотоод эрсдэл бий болбол
дэлхийн эдийн засгийн сэргэлт цаашдаа зогсонги байдалд хүрч болзошгүйг харуулж
байгаа юм. НҮБ-ын 2011 тайланд онцолсноор улс орнуудын эдийн засгийн сэргэлтийг
цаашид эрчимжүүлэхэд санхүүгийн туслалцаа нэн шаардлагатай бөгөөд эдгээрийг
мөнгөний бодлоготой нягт уялдуулж, ажил эрхлэлтийг дэмжиж, дэлхийн эдийн засгийн
тогтвортой тэнцвэрийг хадгалахад чиглүүлэх шаардлагатай байна. Үүнийг олон улсын
бодлогын сайн зохицуулалтгүйгээр хийх боломжгүй гэдэг нь ойлгомжтой.

Хөгжингүй эдийн засагтай орнуудын хувьд АНУ дэлхийн II дайнаас хойш хамгийн
урт удаан, гүн гүнзгий хямралд орлоо. Энэ удаагийн хямралаас гарах хурд нь АНУ-ын
урьдын хямралуудаас гарсан туршлагатай харьцуулахад хамгийн удаашралттай байна.
АНУ-ын эдийн засаг 2010 онд 2.6 хувь өссөн бол 2011 онд 2.2 хувь, 2012 онд 2.8 хувьтай
байна гэж олон улсын шинжээчид таамаглаж байна. Энэ хурд нь ажилгүйдлийн түвшинд
хараахан эерэг нөлөөг үзүүлж чадахгүй бөгөөд хямралын үед алдагдсан ажлын байрыг
сэргээхэд дор хаяж 4 жилийн хугацаа шаардлагатай байхаар байна. Харин олон судлаачид
их гүрний эдийн засгийг 2011 онд 3.5-4 хувийн өсөлттэй гарна гэдэгт итгэлтэй байна.

Европ болон Японы цаашдын хандлага улам бүрхэг байгааг мөн онцолжээ.
ХБНГУ-ын эдийн засгийн сэргэлт эрчимжиж, Европын эдийн засаг одоогийн өсөлтөө
хадгалснаар тус бүс нутаг ерөнхийдөө зогсонги байдалд буюу 2011 онд 1.3 хувь, 2012 онд
1.7 хувийн өсөлттэй байх төлөвтэй байна. Харин 2010 онд 1.6 хувийн өсөлтийг хангасан
билээ.

Европын зарим оронд үүнээс ч бага түвшний өсөлт ажиглагдаж байгаа ба энэ нь
зарим эдийн засагт санхүүгийн эрс шийдэмгий хатуу бодлого болоод ажилгүйдлийн өндөр
түвшингийн улмаас дотоодын эрэлт буурч буйгаар илэрч байгаа юм. Гадны өрийн
дарамтад байгаа Грек, Ирланд, Португал болон Испани улсуудад ялангуяа энэ хүндрэл
тохиолдож байна. Эдгээр улс орнуудын эдийн засаг цаашид хямралд өртсөн хэвээр байх
эсвэл онцгой тохиолдолд ойрын хугацаанд бага зэрэг тогтворжих төлөв байж болох юм.
Япон улсын эдийн засгийн хүчтэй уналт цэвэр экспортын өсөлтийн улмаас сэргэсэн ч,
2010 оны туршид удааширсан хэвээр байв. Японд болсон байгалийн гамшиг нь эдийн
засагт нь хүндээр тусахаар байна.

Шилжилтийн эдийн засагтай орнуудаас Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн


орнууд болон Гүржийн ДНБ 2010 онд дунджаар 4 орчим хувиар унасан байна. 2011 болон
2012 онд Зүүн өмнөд Европын сэргэлт илүү удаашралтай байх хандлагатай байна.

Хөгжиж буй орнууд дэлхийн сэргэлтийг хөтөлсөн хэвээр байх боловч тэдний өсөлт
2011-2012 оны хооронд 6 хувьтай буюу 2010 оны 7 хувиас буурах магадлалтай байна.
Хятад, Энэтхэг улсуудаар толгойлуулсан хөгжиж буй Ази тив өсөлтийн өндөр

ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ /2010 оны 12 дугаар сар/ ҮХШХ 44


гүйцэтгэлийг харуулсан хэвээр байгаа боловч 2011, 2012 онд бага зэрэг удаашралтай буюу
7 орчим хувьтай байхаар байна.

Латин Америкийн өсөлт харьцангуй хүчтэй бөгөөд 4 орчим хувьтай байх төлөвтэй
ч энэ нь 2010 онд тооцоолж байсан ДНБ-ий 5.6 хувийн өсөлтөөс бага байх нь. Тус бүс
нутгийн эдийн засгийн өсөлтийн хөдөлгөгч эдийн засаг бүхий Бразил улс хөрш орнуудын
экспортын өсөлтийг нэмэгдүүлэх дотоодын эрэлтээ нэмэгдүүлсээр байна. Энэ бүс нутаг нь
Азийн хөгжиж буй эдийн засагтай нягт холбогдсоноор таатай үр ашиг хүртэж байгаа
билээ.

Ойрхи Дорнод, баруун Азийн орнуудын эдийн засгийн өсөлт 2010 оны 5.5 хувийн
өсөлтөөс 2011 онд 4.7 хувь, 2012 онд 4.4 хувь болж аажмаар саарах хандлагатай байна.

Эдийн засгийн сэргэлт Африкийн ихэнх оронд хүндхэн хэвээр байна. Тус тивийн
сэргэлт 2011, 2012 онд 5 хувьтай байх төлөвтэй боловч энэ нь бүс нутагт харилцан
адилгүй байх, боломжит түвшингээс доогуур байх таамаглал байна. Зүүн Африкийн эдийн
засаг хүчтэй өсөлтийг харуулж байгаа боловч хэд хэдэн ядуу орнууд эдийн засгийн
сэргэлтэд саад учруулж байгаагаас гадна өлсгөлөнд нэрвэгдэх аюул учруулагч ган гачиг,
дотоод мөргөлдөөн хүнд байдалд оруулж байна.

Жилийн өсөлтийн өөрчлөлт

НҮБ-ын 2010 оны 6 –р сарын


таамаглалаас өөрчлөгдсөн байдал

2010 2011 2012 2010 2011

Дэлхийн 3.6 3.1 3.5 0.6 -0.1

Үүнээс:

Хөгжингүй орнууд 2.3 1.9 2.3 0.4 -0.2

Еврогийн бүс 1.6 1.3 1.7 0.7 -0.2

Япон 2.7 1.1 1.4 1.4 -0.2

Их Британи 1.8 2.1 2.6 0.7 -0.2

АНУ 2.6 2.2 2.8 0.7 -0.2

Шилжилтийн эдийн засагтай орнууд 3.8 4.0 4.2 -0.1 0.6

ОХУ 3.9 3.7 3.9 -0.4 0.7

Хөгжиж буй орнууд 7.1 6.0 6.1 1.2 0.2

Африк 4.7 5.0 5.1 0.0 -0.3

ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ /2010 оны 12 дугаар сар/ ҮХШХ 45


Нигериа 7.1 6.5 5.8 0.6 -0.5

Өмнөд Африк 2.6 3.2 3.2 -0.1 -0.3

Зүүн, өмнөд Ази 8.4 7.1. 7.3 1.3 0.2

Хятад 10.1 8.9 9.0 0.9 0.1

Энэтхэг 8.4 8.2 8.4 0.5 0.1

Баруун Ази 5.5 4.7 4.4 1.3 0.6

Израйль 4.0 3.5 3.0 1.1 0.4

Турк 7.4 4.6 5.0 3.9 1.3

Үүнээс:

Буурай хөгжилтэй орнууд 5.2 5.5 5.7 -0.4 -0.1

Албан үзүүлэлт

Дэлхийн худалдаа 10.5 6.6 6.5 .. ..

Худалдааны чадварын харьцаагаар 4.5 4.0 4.4 0.6 0.0


тооцсон дэлхийн өсөлт

Тайлбар: Дээрхи хүснэгтэд саяхан Японд болсон цунамигын хор хөнөөлийг тооцоогүй
болно. Энэ нь Япон төдийгүй Ази болон дэлхийн эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө
үзүүлнэ.

Ажилгүйдлийн өндөр түвшин сэргэлтийн эмзэг цэг болоод байна

НҮБ-ын тайланд мэдээлж буйгаар дэлхийн ажлын байрны өсөлт сул байгаа нь
эдийн засгийн сэргэлтийн хамгийн сул тал болж байна. Дэлхийн санхүүгийн хямралын
уршгаар 2007 оноос 2009 оны эцэст хамгийн багаар тооцоход дэлхий даяар 30 сая ажлын
байр алдагдаад байна. Ихэнх Засгийн газар сангийн хатуу бодлого барьж байгаа нь ажил
эрхлэлт нэмэгдэх төсөөллийг бүрхэг хэвээр байлгах төлөвтэй байна.

2010 онд АНУ-ын ажил эрхлэлтийн байдал жилийн эхэн үед сайжрах хандлагатай
байсан боловч сэргэлт удааширч муудсанаар төр захиргааны удирдлагууд ажилтнуудаа
халж эхэлсэн. Ажилгүйдлийн түвшин 2010 оны 3-р улирлын 9.6 хувиас 2011 оны эхэн
хүртэл 10 хувь хүртэл өсч магадгүй байна. Бүх таамаглал, төсөөлөл ажилгүйдлийн түвшин
хямралын өмнөх үеийн түвшиндээ хүрэхэд дахиад цөөнгүй жил шаардлагатай байгааг
харуулж байна.

Германы хөдөлмөрийн зах зээлийн таатай нөхцөлийг эс тооцвол Еврогийн бүс


нутгуудад ажилгүйдлийн дундаж түвшин өссөөр хямралын өмнөх 7.5 хувиас 2010 онд 10.1

ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ /2010 оны 12 дугаар сар/ ҮХШХ 46


хувьд хүрчээ. Испанид ажилгүйдлийн түвшин хоѐр дахин өсч 20.5 хувьд хүрсэн. НҮБ-ын
тайланд Европын ажилгүйдлийн түвшин эмгэн хумсны хурдаар буурна гэж таамаглаж
байна.

Японд хөдөлмөрийн зах зээлийн төлөв 2010 оны туршид сайжирч байсан боловч
2011 онд ажилгүйдлийн түвшин 5 хувиас давах төлөвтэй байна.

Ажилгүйдлийн өндөр түвшин өрхийн хэрэглээний сэргэлтийг хойш чангааж байна.


НҮБ-ын тайланд дурдсанаар дэлхийн улс орнууд боломжит өсөлтөө хангаж чадахгүй, бага
хэмжээний өсөлт үзүүлэх аваас ажлын байрны өсөлтийн хурдыг ихээхэн хязгаарлахаар
байна. Урт хугацаанд иймэрхүү аюултай мөчлөг үргэлжлэх нь ажилгүйдлийн эрсдэлтэй
бүтцийг бий болгож, цаашлаад урт хугацааны эдийн засгийн өсөлтийг бууруулж мэдэх
юм.

НҮБ-ын тайланд хөгжингүй орнууд, шилжилтийн эдийн засагтай орнуудын


ажилчид хямралд ноцтой өртсөөр байгааг онцолж байна. Алдагдсан ажлын байр хожим нь
дахин үүсэн ч хөгжингүй оронтой харьцуулахад илүү богино настай байна. Ажил эрхлэлт
2009 оны хоѐрдугаар хагасаас уналтад орж, 2010 оны эхний улирлын төгсгөл гэхэд
ажилгүйдлийн түвшин хэд хэдэн хөгжиж буй оронд хямралын өмнөх түвшиндээ хүрсэн
байна. Дэлхийн зарим хэсэгт ажил эрхлэлт нэмэгдсэнийг эс тооцвол дэлхийн эдийн засаг
хямралын өмнөх түвшиндээ хүрэхийн тулд хамгийн багаар бодоход 22 сая шинэ ажлын
байрыг бий болгох шаардлагатай байна. Сэргэлтийн өнөөгийн хурдаар явахад хамгийн
багадаа 5 жил шаардлагатай болох төлөвтэй.

Валютын ханшны тогтворгүй байдал нэмэгдсээр

НҮБ-ын 2010 оны тайлангаар дэлхийн эдийн засгийн сэргэлт хүссэн хэмжээнээс
хол байгааг харуулж байна. Ялангуяа хөгжингүй орнуудад ажлын байрны хомсдолоос
гадна мөнгөний зах зээлийн тогтворгүй байдал үргэлжилсээр байгаа нь цаашид сэргэлтэд
аюул учруулж болзошгүй макро эдийн засгийн тодорхой бус байдлыг бий болгож байна.
Харин АНУ, Японы эдийн засаг тогтворжиж магадгүй ч 2011 оны туршид хямралд буцаад
орох ч магадлал бий. Энэ нь хөгжиж буй орнуудын хувьд өсөлтийг удаашруулахаар байна
(ойролцоогоор 1 хувиар).

Мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зэрэг мөнгөний тэлэх бодлогоос гадна


мөнгөн тэмдэгтийн ээдрээтэй асуудлууд гарч байна. АНУ валютын тоо хэмжээгээ
багасгасан нь долларт дарамт учруулж, дэлхий даяар мөнгөний зах зээлийг
тогтворгүйжүүлж байна. Энэ арга хэмжээ нь хүүг бууруулж, хөрөнгө оруулалтыг өдөөх
зорилготой байв. НҮБ-ын хувьд санхүүгийн систем саадтай, капиталыг үр дүнтэй хөрөнгө
оруулалтад чиглүүлж чадаагүй үед энэ арга хэмжээ нь төдийлөн үр дүн багатай гэж үзэж
байна. Ихэнх капитал илүү өндөр ашиг өгөх хөгжиж буй улс орнууд руу урсаж байна.
Үүний улмаас евро, иен, долларын эсрэг, хөгжиж буй зах зээлийн эдийн засагтай
орнуудын мөнгөн тэмдэгтийн эсрэг суларч байна. Энэ нь мөнгөний зах зээлд саад

ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ /2010 оны 12 дугаар сар/ ҮХШХ 47


учруулахаар барахгүй хэд хэдэн зах зээлд капиталыг хянах оролдлого хийх арга хэмжээг
авч хэрэгжүүлсэн тохиолдол гаргахад хүргэлээ. Валют, худалдааны асуудалд санаа зовох
нь нэмэгдэж байгаа нь сэргэлтийг сааруулж, санхүүгийн зах зээлийн эмх замбараагүй
байдлын эхлэлийг тавьсан болохыг тайланд дурьджээ.

Тогтвортой сэргэлтийн 5 сорилт

Тайланд дурьдсанаар улс орнуудын хор хөнөөл бүхий дам нөлөөг олон улсын
бодлогын зохицуулалтаар дахин бэхжүүлэх замаар шийдвэрлэх шаардлагатай байна.
Харамсалтай нь 2010 оны туршид гол эдийн засгийн бодлого боловсруулагчдын хамтын
зорилго унасаар байв. “Хоѐр давхар уналтаас зайлсхийж, дэлхийн тогтвортой сэргэлтийг
бий болгоход 5 томоохон бодлогыг хэрэгжүүлэх сорилт тулгарна” хэмээн тайланг
бэлтгэсэн НҮБ-ын судалгааны багийг ахалсан Роб Вос хэллээ.

Нэгдүгээрт, санхүүгийн хангалттай нөөц бололцоог ашиглан санхүүгийн татаасыг


бий болгох нь эдийн засагт эерэгээр нөлөөлөх магадлалтай юм. Эдгээр санхүүгийн арга
хэмжээг нарийвчлан уялдуулж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг хангахад чиглүүлэх
шаардлагатай бөгөөд санхүүгийн нөөцөө барсан зарим улсуудад ч эерэгээр нөлөөлж
болно.

Хоѐрдугаарт, санхүүгийн татаас, эдийн засгийн бодлогыг өөрчилж, ажлын байр


нэмэгдүүлэх, орлогын тэгш бус хуваарилалтыг бууруулах, үйлдвэрлэлийн тогтвортой
байдлыг бэхжүүлэх зэрэгт шууд нөлөөлөхүйц арга хэмжээг хэрэгжүүлэх нь зүйтэй.

Гуравдугаарт, валютын өсөн нэмэгдэж буй ээдрээт асуудал, богино хугацааны


капиталын урсгал олон улс орнуудад дамжин нөлөөлж байгаа үед төсвийн болон
мөнгөний бодлогын хоорондын уялдааг хангах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай юм.
Энэ нь дэлхийн эдийн засгийн тэнцвэргүй байдлыг арилгах өргөн цар хүрээтэй зорилтын
хүрээнд Засгийн газрууд төрөөс татаас болон дэмжлэгийг бууруулах бодлогоо
хэрэгжүүлэх цар хүрээ, хугацаа, хурдны талаар саналаа нэгтгэхэд оршиж байгаа юм.
Түүнчлэн хил дамнасан капиталын урсгалыг зохицуулах, АНУ-ын доллараас хараат
байдлыг бууруулах зэрэг санхүүгийн хэд хэдэн гүнзгий зохицуулалтыг хийх шаардлагатай
байна.

Дөрөвдүгээрт, санхүүгийн нөөц бололцооны хувьд хязгаарлагдмал, хөгжиж буй


улсуудад шаардлагатай байгаа санхүүгийн чадавхыг нь хангалттай хэмжээнд,
тогтвортойгоор хангах, Мянганы Хөгжлийн Зорилтуудыг хангах, тогтвортой хөгжилд
хөрөнгө оруулалт хийх бололцоог нь хангах асуудал юм.

Тав дахь нь голлох эдийн засгуудын үр нөлөөтэй бодлогын зохицуулалтыг авчрах


арга замуудыг олох юм. НҮБ-ын тайланд тогтвортой, дэлхийн эдийн засгийг
тэнцвэржүүлэх их 20-ийн ажлыг яаралтай тодорхойлон нарийвчлах шаардлагатай гэж
үзэж байна.

ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ /2010 оны 12 дугаар сар/ ҮХШХ 48


Өндөр хөгжилтэй болон хөгжиж буй орнуудын өсөлт харилцан адилгүй байна

 Хөгжингүй эдийн засагтай орнуудад өсөлт удаашралтай байгаа тул 2011 онд
өсөлтийн хурд харилцан адилгүй байна.
 Хөгжиж буй зарим орны эдийн засгийн өсөлт хурдацтай байх авч хэт халалтаас
сэргийлэх, хөрөнгийн урсгалыг зохицуулах сорилтууд тулгарна.
 Европын хэд хэдэн оронд макро эдийн засгийн хатуу, урт хугацааны зохицуулалт
шаардагдаж байна.

2010 оны дэлхийн эдийн засгийн үнэлгээ, 2011 оны хэтийн төлөв байдлаар улс
орнууд ирэх жилд эдийн засгаа тэнцвэржүүлэх тал дээр буюу бүтцийн болон валютын
ханшны өөрчлөлтөд анхаарлаа хандуулах нь зүйтэй байна. Мөн энэхүү эдийн засгийн
тэнцвэргүйгээр ямар нэгэн эрүүл сэргэлт авчрахгүй гэдгийг чухалчилсан байна. Дэлхий
нийтийн хямралын үеэр хөгжиж буй зах зээлийн эдийн засагтай орнууд болон Их 20-ийн
хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай гэдгийг онцолж байв.

Хөгжиж буй зах зээлтэй улс орнууд худалдаа, санхүүгийн сувгаар хямралд өртөж
байв. Худалдаанд гарсан өөрчлөлт өмнөх уналттай адил хурцадмал байв. Гэхдээ
худалдааны салбар бүхэлдээ хараахан сэргэж амжаагүй ч, ихэнх хөгжиж буй зах зээлийн
эдийн засагтай улс орнууд дотоодын эрэлт, хэрэгцээг өсгөж чадсанаар эдийн засгийн
өсөлтийг хангаж чадсан байна. Тэдний энэхүү сайн үзүүлэлт капиталын урсгалыг
нэмэгдүүлсэн байна. Одоо эдгээр улс орнуудын хувьд хэт халалтаас хэрхэн зайлсхийх вэ,
хөрөнгийн урсгалыг хэрхэн зохицуулах вэ гэсэн асуудлууд тулгарч байна.

Ихэнх хөгжингүй эдийн засагтай орнуудын хувьд хямралаас улбаатай уршиг их


байв. Санхүүгийн систем маш их хэмжээний хохиролтой учирсан. Эдгээр улс орнуудын
ихэнхэд нь банк санхүүгийн тогтвортой байдал тодорхой бус байгаа бөгөөд санхүүгийн
арга хэмжээ ч төдийлөн үр дүн өгөхгүй байна. Банкны хадгаламжийн хэмжээ бага, орон
сууцны салбарт оруулсан хөрөнгө оруулалтын илүүдлийн улмаас сэргэлт удааширч,
ажилгүйдлийг бууруулах түвшинд байна. Энэ нь санхүүгийн хямралаас гарах явц урт
бөгөөд удаан болохыг гэрчилж байна.

Дээр хэлсэнчлэн эдийн засгийг дахин тэнцвэржүүлэх нь өсөлтийг бүрдүүлэх чухал


алхам болоод байна. Үүний учир нь, хямралаас өмнө хөгжилтэй орнуудын өсөлт нь
дотоодын эрэлт хэрэгцээ өндөр буюу хэрэглээ, худалдан авалт, орон сууцны хөрөнгө
оруулалт их байснаас үүдэлтэй байв. Энэ нь удаан хугацаанд үргэлжлэх боломжгүй
болсон бөгөөд бусад эх үүсвэрээр дотоодын эрэлтийг адил хэмжээнд хадгалах шаардлага
тулгарснаар улс орнууд өдийг хүртэл төсвийн бодлогоор дэмжиж байв. Энэ нь үр дүнтэй,
шаардлагатай алхам байсан ч цаашид үргэлжлүүлэх боломжгүй байна. Тэгэхээр эдгээр
улсууд гадны эрэлт, өөрөөр хэлбэл экспортод тулгуурлах шаардлагатай болж байна.
Үүнтэй адилаар, шинээр хөгжиж буй эдийн засагт үүний эсрэг арга хэмжээг авч
хэрэгжүүлэх нь чухал болоод байна. Энэ нь гадны эрэлт хэрэгцээн дээр тулгуурлах бус,
дотоодын эрэлтийг эрчимжүүлж, экспортоос хараат байдлаа бууруулах шаардлагатай

ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ /2010 оны 12 дугаар сар/ ҮХШХ 49


болж байна. Тэгэхээр Их-20 болон хөгжиж буй орнуудын хамтын ажиллагаа санхүү, эдийн
засгийн хямралын дараах өсөлтийг эрчимжүүлэх гол түлхүүр болохоор байна.

Гол орнуудын эдийн засгийн 2011 оны төлөв

АНУ-ын эдийн засгийн төлөв байдал

Эдийн засагчид АНУ-ын эдийн засгийг 2011 онд ойролцоогоор 3.5 хувьтай өснө
гэдгийг итгэлтэйгээр хэлж байна. Энэ өсөлтийг хэрэглэгчдийн болон бизнесийн зардал
өссөнөөс үүднэ гэж тайлбарлаж байна. Бушийн засаг захиргааны үед эхлүүлсэн татварын
хөнгөлөлтийг сунгаснаар төсвийн алдагдал нэмэгдэж байгаа ч ДНБ-ий өсөлтийг аажмаар
нэмэгдүүлэх төлөвтэй байна. 2010 онд АНУ-ын эдийн засаг дөнгөж 3 хүрэхгүй хувиар өсч,
ажилгүйдэл 10 хувиас буугаагүй. Хөрөнгийн зах зээлд S&P 500 индекс 12 орчим хувиар
өссөн үзүүлэлттэй гарсан бол Давжонс/Dow Jons/ 10 гаруй хувиар, Насдаг /Nasdaq/ 16
гаруй хувиар өссөн байна.

График 20. Америк тивийн хөрөнгийн биржүүдийн нэгдсэн индекс


/2009 оны 12 дугаар сараас 2010 оны 12 дугаар сар /

Хувийн хэрэглээний зардал


эдийн засгийн нийт өсөлтөд
0,7-2 хувийн нөлөө үзүүлж
байна. Уг үзүүлэлт 5 улиралд
дарааллан нэмэгдэж, 2011 онд
1.9 орчим хувиар өсөх
хандлагатай байна. Нөгөө
талаас Европын санхүүгийн
хүндрэл, улсын болон орон
нутгийн засаг захиргааны
төсвийн хүндрэл, орон сууцны
үнийн бууралт бүгд АНУ-ын эдийн засгийн өсөлтийг удаашруулж болох юм.

Ажил эрхлэлт. АНУ-ын эдийн засаг 2011 онд 3.5 орчим хувиар өснө гэж тооцоолоход
2010 оны 11 сарын үзүүлэлтээр гарсан 9.8 хувийн ажилгүйдлийн түвшинг дөнгөж 9 хувь
хүртэл буулгах төлөвтэй байна. Тус улсын хөдөлмөрийн яамны мэдээлж байгаагаар ажилд
орох хүсэлт гаргагчийн тоо 2.5 жилийн хугацаанд хамгийн доод түвшинд хүртэл буурсан
нь хөдөлмөрийн зах зээл сэргэж байгааг харуулж байна гэж дүгнэж болох юм.

Гэхдээ эдийн засаг сайжирсан ч ажилгүйдлийн түвшин нэмэгдэх хандлага гарч


болзошгүй юм. Учир нь хөдөлмөрийн зах зээл сул байгаагаас олон америкчууд ажил
хайхаас залхаж, идэвхигүй болох магадлал байна. Хэрэв эдийн засаг хүчирхэгжвэл тэд
эргээд ажиллах хүчинд нэгдэж болох ч шууд ажил олж чадахгүй тохиолдолд энэ нь эргээд
ажилгүйдлийн түвшинг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Одоогийн ажилгүйдлийн түвшинг

ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ /2010 оны 12 дугаар сар/ ҮХШХ 50


хямралын өмнөх нөхцөл байдалд авчирья гэвэл боловсруулах салбарт гарсан уналтыг
өөрчлөх хэрэгтэй. Боловсруулах салбарын хэмжээ огцом буурсан бөгөөд боловсруулах
салбарын ажил эрхлэлт 2000 оны түвшингийн 3-ны 2-той тэнцэх хэмжээнд байна.

Холбооны нөөцийн банкны хүүгийн түвшин жилийн туршид 0-0.25 хувь байна.
Бодлого боловсруулагчдын үзэж байгаагаар ажилгүйдэл эргээд боломжтой түвшинд
хүрэхийн тулд дахин 3-4 жил зарцуулах төлөвтэй байна.

Нөгөө талаас хүүгийн түвшинг доод түвшинд барих нь АНУ-д хоѐр дахь
санхүүгийн хямралыг бий болгох эрсдэлийг дагуулж болох юм. Хэрвээ Засгийн газар
хүүгийн түвшинг бараг тэг хувьд барьсаар байвал засаг захиргаануудын зээл нэмэгдэж,
өрийн дарамтанд унах аюултай.

АНУ-ын эдийн засаг, түүхий эдийн үнийн өсөлт нь 2011 онд инфляцийг 2 буюу
түүнээс дээш хувьд хүргэх төлөвтэй байна. Инфляцийн түвшин одоогийн байдлаар
Холбооны нөөцийн банкны зорьж буй түвшингээс 2 дахин бага буюу 1 хувьтай байна.

Холбооны нөөцийн банкны 2010 оны 11 дүгээр сарын 3-нд гаргасан шийдвэрээр
Засгийн газрын 600 тэрбум ам.долларын үнэтэй бондыг худалдан авах алхам нь эдийн
засгийг өдөөж, үнийн түвшинг улам доошлохоос сэргийлэх зорилготой байна. Ингэснээр
хүнс, эрчим хүчний салбарыг тооцохгүйгээр инфляци 2012 он гэхэд 2 хувиас давах
төлөвтэй байна.

Орон сууцны салбарын уналт нь 4 жил дараалан эдийн засгийг хойш нь чангааж
байгаа тул эрс сайжруулах шаардлагатай салбаруудын нэг болоод байна. Гэвч оршин
суугчдын орон сууцанд оруулсан хөрөнгө оруулалтын нийт эдийн засагт эзлэх хувь нь
2010 оны 3 дугаар улиралд хамгийн бага байв.

Хүснэгт 8. Азийн улсуудын 2011 оны эдийн засгийн төлөв байдал

Бодит ДНБ Хэрэглээний Урсгал дансны Ажилгүйдэл


(хувь) үнийн индекс тэнцэл (хувь)

2011 2011 2011 2011

Ази 6.7 3.3 2.8 …

Хөгжингүй Ази 2.8 1.2 2.6 4.6

Япон 1.5 -0.3 2.3 5.0

Австрали 3.5 3.0 -2.3 5.1

Шинэ Зеланд 3.2 5.5 -4.4 5.8

Шинээр аж үйлдвэржсэн 4.5 2.7 6.9 3.7

ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ /2010 оны 12 дугаар сар/ ҮХШХ 51


Азийн орнууд

Солонгос 4.5 3.4 2.9 3.3

Тайвань 4.4 1.5 9.5 4.9

Хонг Конг 4.7 3.0 8.3 4.1

Сингапур 4.5 2.4 18.4 2.2

Хөгжиж буй Ази 8.4 4.2 3.0 …

Хятад 9.6 2.7 5.1 4.0

Энэтхэг 8.4 6.7 -3.1 …

Зүүн өмнөд Азийн 5.4 4.4 2.4 …


орнууд

Индонез 6.2 5.5 0.1 7.0

Тайланд 4.0 2.8 2.5 1.4

Филиппин 4.5 4.0 3.4 7.2

Малайз 5.3 2.1 13.8 3.2

Вьетнам 6.8 8.0 -8.1 5.0

Бусад хөгжиж буй Ази 4.6 9.6 -1.3 …

Энэтхэгийн эдийн засаг, зах зээлийн 2011 оны төлөв байдал

Энэтхэг улсын бодлого боловсруулагчид макро эдийн засгийн тогтвортой байдал


алдагдах эрсдэлийг үл хайхран эдийн засгаа тэлж өсгөсөөр байна. Энэ нь инфляцийн
түвшин болоод урсгал зардлын алдагдлыг нэмэгдүүлж байгаа ба хадгаламжийн өсөлт бага
байгаагаас банк хоорондын хөрвөх чадварыг муутгаж байна.

График 21. Ази тивийн хөрөнгийн биржүүдийн нэгдсэн индекс


/2009 оны 12 дугаар сараас 2010 оны 12 дугаар сар /

Бөөний үнийн индексийн


инфляци, хүнсний бус
инфляци жилээс жилд 7.5
хувиар өссөөр байна.
Тухайлбал, 2010 оны 11
сард 7.9 хувьтай байгаа бол
2010 оны 4 сард хамгийн

ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ /2010 оны 12 дугаар сар/ ҮХШХ 52


оргилдоо буюу 11 хувьд хүрсэн байна.

Банк хоорондын хөрвөх чадвар ирэх гурван сарын хугацаанд сайжирч байгаа нь
удаан хугацааны хадгаламжид эерэг өсөлт ажиглагдаж байгаатай холбоотой. Хувийн
хэвшлийн капиталын зардал сүүлийн 10 сарын хугацаанд хурдацтай нэмэгдэж, удахгүй
эерэг нөлөө үзүүлж эхлэхээр байна.

Макро эдийн засгийн ерөнхий нөхцөл байдал ирэх 4-5 сарын хугацаанд эмзэг
хэвээр байна. Инфляци аажмаар тогтворжиж байгаа хэдий ч Энэтхэгийн төв банкны
төлөвлөж байгаагаас бага зэрэг өндөр байгаа бөгөөд урсгал зардлын алдагдал ч
харьцангуй өндөр байхаар байна. Хөгжингүй орнуудын өсөлтийн цаашдын төлөв байдал
эерэг байгаа нь газрын тосны үнийг баррель нь 110-120 тэрбум ам.долларт хүрэх
эрсдэлийг дагуулж байна. Үүнтэй адилаар энэ нь хөдөө аж ахуй, хэрэглээний үнэд
аажмаар нөлөөлөх давхар эрсдэл агуулж байгаа юм.

Энэтхэгийн бодлого хэрэглээнээс капиталын зарцуулалт руу чиглэсэн өөрчлөлтийг


дэмжих хандлагатай байна. Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал сайжирч байгаа нь
төсөөлж байснаас өндөр хэмжээний хөрөнгийн зарцуулалтын түвшинд хүргэх боломж
олгож байна. Хэрэглээний салбараас илүүтэйгээр аж үйлдвэр, эд баялаг, өмч хөрөнгийн
зарцуулалтыг дэмжих бодлогыг Энэтхэг баримтлах төлөвтэй байна.

Европын улсуудын 2011 оны эдийн засгийн төлөв байдал

Төрийн албаны татварын өсөлт, цалингийн бууралт, орон тооны цомхотгол,


төсвийн хөрөнгө оруулалтын хязгаарлалт, үл нэмэгдэх тэтгэвэр, нийгмийн халамжийн
зардлын бууралт зэрэг нь 2011 онд Грек, Ирланд, Португаль, Испанид хэрэгжүүлэх
хатуухан арга хэмжээ болж байна. Ирландын хямралын эсрэг хөтөлбөр дангаараа 2014 он
хүртэл ДНБ-ий 9 орчим хувийг зарцуулахаар байна. Хэрвээ ХБНГУ-ын хувьд энэ
хэмжээний өртгийг зарцуулъя гэвэл НӨАТ-ын хэмжээг 19 хувиас 45 хувь болгох
шаардлагатай болох юм.

Энэхүү хөтөлбөр нь эдгээр орнуудын эдийн засгийн үйл ажиллагаанд хүнд цохилт
учруулж магадгүй юм. Өрийн дарамтад бага өртсөн бүс нутгийн орнууд ч бодлогоо
өөрчлөх төлөвтэй байгаа нь Европын валютын сан хэрхэн эдийн засгийн сэргэлтийг
дэмжих вэ гэдэг асуулт урган гарч ирж байна. Европт 2011 онд аль хүчин зүйл нь голлон
нөлөөлөх вэ гэдэг нь сонирхолтой асуудал юм.

2011 оны эдийн засгийн төсөөлөлд нөлөөлж буй сөрөг хүчин зүйлүүд баталгаатай
асуудал биш. Худалдах чадварын индексүүд зэрэг хэд хэдэн эдийн засгийн үзүүлэлтүүдээс
харахад Европын бүс нутгийн эдийн засгийн сэргэлт 2010 оны сүүлээс хурдаа авч байна.

Үүнд хамгийн онцлох асуудал бол еврогийн бүсийн хамгийн том гурван эдийн
засагтай улсуудын аль нь ч хямралын ирмэг дээр биш байгаад оршино. Италийн эдийн
засаг эргэлзээтэйгээр өсч байгаа ч хувийн хэвшлийн салбар ч дахин ажлын байраа

ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ /2010 оны 12 дугаар сар/ ҮХШХ 53


нэмэгдүүлж эхэлсэн байна. Энэ нь дотоодын эрэлт сэргэсээр байгаагийн баталгаа болж
байна. Герман, Францын дотоодын эрэлтийн төлөв 2011 онд гэгээтэй харагдаж байна.
Германд сэргэлт өргөн хүрээтэй эрчимжиж байна. Дэлхийн эдийн засгийн хурд 2011 онд
буурсан тохиолдолд ч гэсэн Германд ажил эрхлэлт нэмэгдэж, орлого болон эрэлт өсөх
төлөвтэй байгаа нь 2011 онд тогтвортой өсөлтийг авчрах нь. Еврогийн бүсийн хамгийн
том гурван эдийн засаг дээр нэмэгдээд Голланд, Австри зэрэг өрийн хямралд өртөөгүй
жижиг эдийн засгууд 2011 онд эдийн засгийн хөгжил цэцэглэлттэй золгоно гэж олон
улсын шинжээчид үзэж байна.

2008 2009 2010т 2011т

Герман 0.7 -4.7 3.7 2.6

Франц 0.1 -2.5 1.6 1.5

Итали -1.3 -5.1 1.1 1.2

Өмнөх жилийнхтэй харьцуулсан хувиар

Европын амжилттай байх магадлал эдийн засгийн ерөнхий төлөв байдал болон
өрийн түвшин хоѐроос голлон хамаарна. Бодит байдал дээр хүүгийн зардлын ДНБ-д эзлэх
хувь Испанид 2.3, Португалид 3.2, Ирландад 3.3 хувьтай байсан бөгөөд өрийн дарамт
харьцангуй бага байна. Энэ үзүүлэлт Грект 5.6 хувь байгаа нь их өндөр дарамт биш юм. 10
жилийн өмнө Грекийн Засгийн газрын хүүгийн зардал ДНБ-ий 7.4 хувьд хүрч байв.

2011 он өрийн хямралд орсон орнуудад дэвшил авчрах ирээдүй харагдаж байна.
Гэсэн ч эдгээр улс орнууд эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд хүрэхэд их урт замыг туулах
болно гэж олон улсын шинжээчид тэмдэглэж байна. Мөн ирэх онд еврогийн бүсийн
орнуудад эдийн засаг өсөх хандлагатай байна. Еврогийн бүсийн ДНБ-ий өсөлт 1.6 хувьтай
гэж хүлээгдэж байгаа ч Грект ДНБ дахин 2 хувиар буурах хандлага байна.

График 22. Европ тивийн хөрөнгийн биржүүдийн нэгдсэн индекс


/2009 оны 12 дугаар сараас 2010 оны 12 дугаар сар /

ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ /2010 оны 12 дугаар сар/ ҮХШХ 54


8. ДҮГНЭЛТ

Монгол Улсын эдийн засаг, нийгмийн 2010 оны төлөв байдал, түүнд нөлөөлсөн
хүчин зүйлс, тус онд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн томоохон бодлого,
арга хэмжээний тайлан, ажлын үр дүн, урьдчилсан гүйцэтгэлийг дүгнэхэд ерөнхийдөө
санхүү, эдийн засгийн хямралыг даван туулах төлөвлөгөө амжилттай хэрэгжиж, манай улс
эдийн засгийн сэргэлт цаашлаад эрчимтэй өндөр өсөлтийн үедээ нэгэнт орсныг харж
болохоор байна. Монгол Улсын Засгийн газар 2010 онд эдийн засгийн өсөлтийг хангах,
ажлын байрыг олноор бий болгох, санхүү, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, хөрөнгө
оруулалтын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, түүний орчныг сайжруулах, эдийн засгийн
эрчимтэй хөгжлийн суурийг тавих, цаашлаад эдийн засаг, нийгмийн хөгжлийн тогтвортой
байдлыг хангахад үндсэндээ бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлсэн байна. Тухайлбал,
2010 оныг бизнесийн орчны шинэтгэлийн жил болгон зарлаж бизнес эхлүүлэх болон
эрхлэхэд тулгарч байсан олон саад бэрхшээлийг арилгаж, бизнес эрхлэх таатай орчинг
тодорхой түвшинд сайжруулсан бөгөөд эдийн засгийг эрчимтэй өсгөхөд чиглэсэн
стратегийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө
оруулалтын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хүрээнд Монгол Улсын хөгжлийн банкийг
байгуулсан. Мөн эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах хүрээнд Төсвийн тогтвортой
байдлын тухай хуулийг баталж эдийн засгийн өсөлтийг хадгалах, зарим эрсдлээс
хамгаалах чиглэлээр хууль эрх зүйн орчинг бүрдүүлэв.

ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ /2010 оны 12 дугаар сар/ ҮХШХ 55


2010 он манай улсын эдийн засагт 2009 онтой харьцуулахад томоохон ахиц дэвшил
гарсан жил байлаа. Тус онд эдийн засгийн бодит өсөлт 2009 оныхоос 6.1 хувиар өссөн,
ам.доллартай харьцах төгрөгийн ханш дэлхийн бусад улсын ханштай харьцуулахад
харьцангуй бага зэрэг чангарч үндсэндээ тогтвортой байсан, гадаад валютын цэвэр албан
нөөц 1.8 дахин өсч 2091.2 сая ам.долларт хүрсэн, дотоодын хөрөнгийн зах зээл хурдацтай
сэргэж хөрөнгийн үнэлгээ хоѐр дахин нэмэгдсэн зэрэг эдийн засгийн олон эерэг нааштай
үзүүлэлтүүд гарсан байна. Манай улсын эдийн засгийн амин судас болсон банк
санхүүгийн салбарын үйл ажиллагаа 2009 оны түвшнээс нэмэгдэж, энэ нь үйлдвэрлэл,
үйлчилгээ өсөх, эдийн засгийн идэвхижил нэмэгдэх зэрэг давуу талуудыг бий болгож
эхэлсэн байна. 2010 онд арилжааны банкууд дахь төгрөгийн хадгаламжийн хэмжээ 51
хувь, валютын хадгаламжийн хэмжээ 14.7 хувь, арилжааны банкуудын зээлийн хэмжээ
22.9 хувиар нэмэгдсэн байна.

Эдийн засгийн өсөлтийг хангахад гадаад, дотоодын олон хүчин зүйлс нөлөөлсөн
байна. Тухайлбал, дэлхийн эдийн засаг тогтворжиж, зарим томоохон хөгжиж буй
орнуудад эдийн засгийн өсөлт хурдацтай нэмэгдсэн нь манай улсын гол экспортын
бүтээгдэхүүний эрэлтийг өсгөж улмаар үнэ нь өндөр байснаар эдийн засгийн өсөлт бий
болох таатай орчин бүрдсэн байна. 2010 онд эдийн засаг болон нийгэмд олон эерэг
үзүүлэлтүүд гарсан хэдий ч мөн эдийн засгийн өсөлтийг удаашруулах, макро эдийн
засгийн тогтворгүй байдлыг бий болгоход чиглэсэн эсрдлүүд цөөнгүй байлаа. Цаашид ч уг
эрсдэлүүд гарахгүй гэх баталгаа одоогоор алга байна. Бид сонгуулийн амлалттай
холбоотой хэрэгжүүлж буй халамжийн бодлого, үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа,
үйлчилгээний үнэ өсөх, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд учрах хүү, төлбөрийн дарамт,
хөрөнгө оруулалтын өсөлтийг хязгаарлах, цаашлаад эдийн засгийн өсөлтөд сөрөгөөр
нөлөөлөх эсрдэлийг нэрлэж болох байна. Мөн дэлхийн эдийн засгийн сэргэлттэй уялдаад
хөгжиж буй орнууд тэр дундаа манай хөрш Хятад улсын эдийн засаг эрчимтэй өсч
цаашлаад эдийн засгийн халалт бий болж, өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ
нэмэгдэж байгаа нь манай улсын инфляцыг өсгөх, цаашлаад эдийн засгийн өсөлтөд
сөрөгөөр нөлөөлөх гадаад орчны эрсдэл бий болж болзошгүй юм. 2010 онд манай улсад
их зуд нүүрлэж сүүлийн жилүүдэд тохиолдоогүй олон сая мал хорогдсон нь эдийн засагт
тодорхой хэмжээний эрсдэл, саад бэрхшээлүүдийг бий болгосон байна. Энэ нь байгалийн
үзэгдлийг бид удирдаж, зохицуулж чадахгүй учраас цаашид дахин зуд болох эрсдлээс
урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах шаардлагатайг сануулж байна.

2010 онд эдийн засаг, нийгэмд ерөнхийдөө эерэг сайн үзүүлэлтүүд давамгайлж,
эдийн засаг өсөлтийн замдаа эргэн орж, ард иргэдийн орлого тодорхой түвшинд өсч
чадсан. Бид цаашид 2010 онд хэрэгжүүлж эхэлсэн ажлаа үргэлжүүлэх, тухайлбал,
хөгжлийн банкны үйл ажиллагааг эхлүүлж эдийн засагт гүйцэтгэх үүргийг нь
нэмэгдүүлэх, томоохон төсөл хөтөлбөрүүдийг цаг алдалгүй эхлүүлж эдийн засгийг улам
эрчимжүүлэх, төмөр зам, авто зам, цахилгаан станц зэрэг дэд бүтцүүдийг барьж
байгуулах, ажлын байрыг олноор бий болгож иргэдийн орлогыг дорвитойгоор өсгөх,

ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ /2010 оны 12 дугаар сар/ ҮХШХ 56


хөрөнгө, санхүүгийн зах зээлийн үйл ажиллагааг улам сайжруулах, олон улсын жишигт
хүргэх зэрэг томоохон ажлуудыг хийх шаардлагатай байна.

ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ /2010 оны 12 дугаар сар/ ҮХШХ 57

You might also like