You are on page 1of 74

2010

ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

УДИРТГАЛ

Сэдвийг сонгосон үндэслэл: Миний бие магистрын дипломын ажлаараа


“инфляцийн шалтгаан болон түүний үр дагаврын судалгаа” гэдэг сэдвийг сонгон
авлаа. Уг сэдэв нь макро эдийн засгийн чиглэлийн судалгааны нэг хэсэг бөгөөд,
инфляци нь төрийн сангийн болон мөнгөний бодлогын шууд илрэл байдаг. Макро
эдийн чиглэлээр мэдээлэл цуглуулах, хуримтлуулсан мэдлэгээ цаашид улам
гүнзгийрүүлэх, судалгаа хийх чин хүсэл эрмэлзлийнхээ дагуу эдийн засгийн
хурцадмал асуудлын нэг болох инфляцийн чиглэлээр судалгаа хийх, өөрийн
зүгээс тодорхой дүгнэлт, бодлогын арга хэрэгсэл гаргаж ирэхийг зорилоо.
Манай улсад тухайлбал эдийн засагт сүүлийн 2-н жилийн хугацаанд эдийн
засгийн сөрөг үзэгдэл болох үнийн түвшний өсөлт хурдтай тэгээд их тоогоор өсч
байгаа нь үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг бууруулж, хүн ам амжиргааны түвшинг
доройтуулж байна. Иймээс инфляцийн мөн чанар, нөлөөлөх хүч, үүсэх хүчин
нөхцлийг судалж, цаашид үүнээс сэргийлэх арга замыг эрэлхийлэх хүсэл
эрмэлзлийн үндсэн дээр энэхүү сэдвийг сонгосон болно.
Инфляци өөрөөр хэлбэл “үнэгүйдэх” үзэгдэл нь эдийн засгийн хувьд нэг
төрлийн “өвчин” юм. Энэ өвчин нь төрийн эдийн засгийн бодлого, мөн гадаад
дотоод нөлөөллөөс үүдэлтэй илэрч байдаг. Нэг үгээр хэлбэл эдийн засаг
доройтож буйг илэрхийлж байдаг үзэгдэл гэж тайлбарлаж болно.
Манай улсад сүүлийн жилүүдэд өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ
тасралтгүй өссөөр байгаа нь хүмүүсийн амьдралд бодит дарамт болоод зогсохгүй
цаашид ч үнийн өсөлтийн хязгаарлаж чадахгүй байх гэсэн болгоомжлол,
бухимдлын бас нэг шалтгаан болж байна. Үнийн өсөлтийн улмаас цалин, тэтгэвэрт
авч байгаа мөнгөний худалдан авах чадвар буурсаар байна. Хүмүүс магадгүй
сарын өмнө 100 мянган төгрөгөөр худалдан авч байсан зүйлээ одоо 130 мянган
төгрөгөөр ч худалдан авч чадахгүй болж байгааг “мөнгөний худалдан авах
чадварын бууралт” хэмээн нэрлэдэг. Энэ бол инфляцийн хор хохирол юм.
Албан ёсны статистик мэдээгээр 2006 онд 6.0 хувьтай байсан инфляци 2007
онд урьдчилсан байдлаар 17.8 хувь, 2008 онд 22.1 хувь болж өсчээ. Мөлхөж
байсан инфляци хүчтэйгээр цогиж эхэллээ. Өрхийн зарлагын 30.4 хувийг эзэлдэг
бүтээгдэхүүний үнэ 24 хувиар өссөн бол, орон сууц, цахилгаан, дулаан, түлшний
үнэ 22.6 хувь, боловсролын үйлчилгээ 39.9 хувиар өссөн. Харин 2009 онд хурдтай
өсч байсан инфляци саарч 4.2 хувьд хүрсэн. Эдгээр бараа, үйлчилгээ нь айл,

Д.Ганбаяр магистрант 1
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

өрхүүдийн наад захын зайлшгүй хэрэгцээ учраас хүмүүсийн амьдралд


бодиттойгоор мэдрэгдэж, хүнд тусч байна.
Нөгөө талаас бидний орлогын эх үүсвэр болох цалингийн өсөлт үнийн
өсөлтийг гүйцэж чадахгүй байна. Мөн төгрөгийн хадгаламжийн хүү хүртэл
инфляцийн түвшингээс давах бүү хэл дөхөж очихгүй байгаа нь хадгалуулсан
мөнгөний худалдан авах чадвар ч мөн буурсаар байгааг илэрхийлж байна.
Үйл явц энэ маягаар үргэлжилсээр байвал нөхцөл байдал цаашид улам
хүндрэх төдийгүй эдийн засаг хямрах аюул ч нүүрлэх талтай. Хүмүүсийн худалдан
авах чадвар муудсанаар нийт эрэлтийг багасгаж, бараа үйлчилгээний борлуулалт,
үйлдвэрлэгчдийн ашиг буурч, эдийн засгийн өсөлт буурч ажилгүйдэл нэмэгдэх
сөрөг үр дагавар дагуулдаг юм.
Магистрын ажлын зорилго
Зорилго: Инфляцийн онол арга зүйд тулгуурлан Монгол дахь инфляцийн байдлыг
судлаж, түүнийг бууруулах арга замыг тодруулан харуулахад судалгааны зорилго оршино.
Зорилт:
 Инфляцийн үндсэн ухагдахуун, ойлголтыг судлах
 Манай оронд бий болж байгаа инфляцийн төрөл, мөн чанар,
инфляцийн түвшинд нөлөөлөх гол хүчин зүйлсүүдийг тодорхойлох
 Өнөөгийн дэлхийн эдийн засгийн хямралын үед манай улс дахь
инфляцийн өсөлтөд дүн шинжилгээ хийж, богино хугацааны таамаглал
прогноз дэвшүүлэх
 Инфляцийг бууруулах тогтвортой байдлыг хангах арга замыг
тодорхойлох
Судалгааны ажлын арга.
✔ Хэрэглээний үнийн индексийн бүрэлдэхүүн хэсгүүдийг шилжүүлэн
дундажлах арга болон эконометрик аргуудаар ялган, эдийн засгийн
бүтцийн онцлог, гадаад эдийн засгийн нөлөөлөл, гэнэтийн болон
бодлогын өөрчлөлт зэргээс хэрхэн хамаарч байгааг тогтоов.
✔ Зарим үзүүлэлтийн хамаарлын зэргийг хосын болон хэсгийн
коррляцийн коэфциентийг ашиглан тогтоов.
Судалгааны ажилд хоёрдогч эх үүсвэрийн мэдээллүүдийг ашигласан. Эдгээр
мэдээллийг Үндэсний Статистикийн Газар, Монгол банк зэрэг байгууллагуудын
сарын болон жилийн тайлан, эмхэтгэлээс авсан болно.

Д.Ганбаяр магистрант 2
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

Сэдвийн судлагдсан байдал: Инфляцийн чиглэлээр манайд урьд өмнө


цөөнгүй хэдэн эрдэмтэд судалгаа шинжилгээ хийгдэж байсан бөгөөд тэдгээрээс
доктор 2007 оны Ц.Батсүхийн “Инфляцийн эсрэг Макро эдийн засгийн бодлого”
судалгааны тайлан, Д.Болдбаатар, Н.Ургамалсувд, А.Батсайхан (2004) “Мөнгөний
үзүүлэлтийн загвар” Монгол банкны судалгааны ажлын эмхэтгэл, Ө.Баттулга
(2004) “Мөнгөний бодлогын оновчтой хэлбэр” Монгол банкны судалгааны ажил,
Д.Ган-Очир (2006) “Монголын эдийн засаг дахь мөнгөний эрэлт” Монгол банкны
судалгааны ажил, Л.Даваажаргал (2007)“Инфляцийн таамаглал” судалгааны
тайлан, Д.Ган-Очир (2009) “Цалин болон орлого, инфляци хоорондын уялдаа”
судалгааны тайлан зэрэг нь маш дэлгэрэнгүй, шинэлэг, судалгаа бүртээ
таамаглал дэвшүүлж, тэдгээрийг статистикийн аргаар тооцоолон нотлосноороо
маш сайн судалгааны бүтээлүүд болсон байдаг.
Мөн МУИС-ын Эдийн засгийн сургуулийн багш эрдэмтэд эдийн засгийн тойм
мэдээлэл сэтгүүл тогтмол гаргадаг юм. Энэхүү сэтгүүлд эдийн засгийн нөхцөл
байдлын талаар дүгнэлт хийдэг, инфляцийн талаар жижиг судалгаа хийсэн
байдаг. Миний бие өмнө хийгдсэн судалгааны тайлангуудтай танилцаж тэдгээр
тайлангуудын онцлог тал, давуу талуудыг энэхүү магистрын ажилдаа тусгахаар
зорьсон билээ.
Судалгааны ажлын шинэлэг тал: Судалгааны ажил маань 1990-2009 оныг
дуустал хүрээнд авсан нь ихээхэн өргөн хэмжээг хамарч байгаа юм.
Энэхүү ажил маань дараах шинэлэг зүйл агуулж байна.
➢ Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч,
инфляцийг бий болгогч нөхцөл байдлыг илрүүлэн гаргах
➢ Инфляци гэгч үзэгдэл манай эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа,
цаашид ойрын ирээдүй дэхь инфляцийн түвшний хандлагыг судалгаа
тооцоотойгоор гаргах
➢ Энэ үзэгдлийн эсрэг төрөөс макро эдийн засгийн ямар бодлого
боловсруулах, арга хэмжээ авах талаар судлаачийн зүгээс санал
дэвшүүлсэн зэрэг нь уг ажлын шинэлэг тал болно.

Магистрын ажлын бүтэц агуулга. Судалгааны үндсэн обьектоор Монгол


Улсын нийгэм, эдийн засгийн тогтолцоо, түүний доторх мөнгө, санхүүгийн болон
бодит секторын харилцааг сонгон авлаа.

Д.Ганбаяр магистрант 3
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

Дипломын ажил нь дотроо 3 үндсэн бүлэг, 7 зүйлээс бүрдэх бөгөөд мөн


удиртгал, дүгнэлт, ном зүй, хавсралтууд багтана.
Нэгдүгээр бүлэгт инфляцийн талаархи дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн онол
арга зүйн талаар дурдана. Дотроо инфляцийн мөн чанар, төрөл хэлбэрүүд,
инфляцийн нийгэм эдийн засгийн үр дагавар хэмээх 2 зүйлээс бүрдэнэ.
Хоёрдугаар бүлэгт Монгол улсын инфляцийн байдалд хийсэн судалгааг
оруулах бөгөөд дотроо 3 зүйлээс бүрдэнэ. Үүнд:
1. 1990 оноос хойш өнөөг хүртлэх Монгол улсын эдийн засгийн болон
инфляцийн судалгаа хийнэ.
2. Инфляцийн нийгэм, эдийн засагт үзүүлсэн үр нөлөө, үр дагаврыг судлана.
3. 2007 оноос хойш үүсч бий болоод буй хямралын нөхцөл дэхь Монгол
улсын эдийн засаг, инфляцийн өсөлтөнд судалгаа хийж, цаашдын богино
хугацааны инфляцийн прогноз таамаглалыг дэвшүүлнэ.
Гуравдугаар бүлэг нь Инфляцийг бууруулах арга замыг тодорхойлоход,
асуудлыг шийдэхэд чиглэх юм. Уг бүлэг нь дотроо 2 зүйлээс бүрдэнэ. Үүнд:
1. Дэлхийн эдийн засгийн хямралын эсрэг гадаад улс орнууд ямар бодлого
боловсруулж байна, инфляци болоод дипляцийн эсрэг авч хэрэгжүүлж буй
арга туршлага, тэдгээрийг Монголд хэрэгжүүлэх боломжийн талаар
дурдана.
2. Инфляцийг бууруулах, тогтворжуулахын төлөөх эдийн засгийн бодлого,
арга хэрэгслийг тодорхойлоход оршино.

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. ИНФЛЯЦИ, ТҮҮНИЙ ОНОЛ АРГА ЗҮЙН ҮНДЭС

1.1. Инфляцийн мөн чанар, төрөл хэлбэрүүд

Д.Ганбаяр магистрант 4
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

Инфляци гэдэг нь үнийн ерөнхий түвшин өсөж, мөнгөний худалдан авах


чадвар буурах үзэгдэл юм. “Эдийн засагчид инфляцийг эдийн засгийн хамгийн
хүнд өвчний нэг гэж үздэг.
“Инфляци (inflation-давруулах, гааруулах)- мөнгөний ханш буурах үйл явц
юм” . Инфляци өсөхийн хэрээр мөнгө таваарын гүйлгээ, үйлчилгээний хүрээнд
1

үйлчлэх, төлбөрийн үйл явцыг хэрэгжүүлэх өөрийн үүргийг алддаг. Инфляци


мөнгөний зах зээлийн тэнцвэр алдагдахад үүсч бий болох ба улмаар үйлдвэрлэл
хэрэглээг бүхэлд нь хамарч байдаг. Инфляци хүчтэй болох тутам төрөөс түүний
эсрэг зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд улам төвөгтэй болж,
мөнгөний зах зээл, төрийн санхүү, хөрөнгө оруулалт, хэрэглээ зэрэг эдийн засгийн
бусад салбарыг хамарсан гиперинфляцийн үед түүний эсрэг тэмцэх нь төрийн
маш чухал бодлого болно. Инфляцийн нийгмийн үр дагавар нь юуны өмнө
хэрэглэгчдэд хэрхэн тусч байгаагаар илэрнэ. Юуны өмнө тэдний амьдралын
түвшинг бууруулдаг. Энэ нь олон төрлийн хэлбэртэй байна. Хэрвээ нээлттэй
инфляци болж байвал үнэ тасралтгүй нэмэгдэж үүний улмаас бэлнээр буюу
банкинд хадгалж буй хувийн хадгаламжийн үнэ цэнэ унаж байдаг.
Инфляцийг тооцдог гол үзүүлэлт нь хэрэглээний үнийн индекс (ХҮИ)2 юм.
Хэрэглээний үнийн. Индекс /цаашид ХҮИ гэх/ нь хэрэглээний сагсны
бүтээгдэхүүн, үйлчилгээний дундаж үнийн түвшний өөрчлөлт буюу үнийн ерөнхий
түвшний өөрчлөлтийг харуулдаг3.
Хэрэглээний сагс гэдэг нь үнийн индекс тооцох зорилгоор бүрдүүлсэн дундаж
өрхийн хэрэглээг төлөөлөх чадвартай, хүн амын өргөн хэрэглээний бараа,
үйлчилгээний нэр төрлийн жагсаалт юм4.
Хэрэглээний сагсанд хүн амын үйлдвэрлэлийн бус зориулалтаар худалдаж
авсан бараа үйлчилгээг сонгоно. Инфляцийг тооцох явцад гарах асуудлын нэг нь

1 Г.Цэдэндагва 2002 он “ Зах зээлийн эдийн засаг” Бүлэг.9 Инцфляци хуудас 115

2 ХҮИ- манай улс хэрэглээний сагсны 287 бүтээгдэхүүн сонгож авч 2005 оны үеийн
үнийг суурь үнэ болгон авдаг Эх сурвалж: Ц.Батсүх 2007 он “Инфляцийн эсрэг макро
эдийн засгийн бодлогын хувилбар” хуудас 2

3 П.Жасрай 2002 он “Эдийн засгийн онол”-13-р лекц. Инфляцийн эсрэг төрийн


бодлого хуудас 245

4 Үндэсний статистикийн хороо 2008 он “Хэрэглээний барааны үнийн индекс тооцох


аргачлал” хуудас 4

Д.Ганбаяр магистрант 5
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

бидний зөвхөн илт явагдаж байгаа үнийн өсөлтийг авч үздэгт байгаа юм. Инфляци
бол мөнгөний зах зээл дээр үүсч төрдөг5. Энэ нь дараах шалтгаантай байдаг.
1. Төв банкны хүрээн дэхь мөнгөний бодлогын буруугаас болж мөнгөний
массыг таваараар хангаж чадахгүй бол инфляци үүсдэг.
2. Төсвийн алдагдал инфляцийг хөтөлж байдаг. Гэвч түүний хурд нь төсвийн
алдагдлыг арилгах ажлын зохион байгуулалтаас их хамаардаг. Төв банк мөнгөний
нийлүүлэлтийг аль болох бага байлгаж чадвал инфляцийн хурд харьцангуй бага
байна.
3. Төв банкнаас Засгийн газар тогтмол зээл авах гарцаагүй шаардлага гардаг
нь инфляцийн нэг шалтгаан юм. Засгийн газар нь улирлын ажиллагаа бүхий
үйлдвэр, мөн хүн амын хүнсний хангамжийн үүднээс ХАА-н салбарыг
санхүүжүүлэх үүднээс бусад улс, арилжааны банк, олон улсын сангуудаас мөнгө
зээлдэг. Энэ түр зуурын төсвийн алдагдлыг арилгах арга болдог боловч цаашдаа
инфляцийг нэмж байдаг нэг шалтгаан болдог. Эсвэл засгийн газар бонд гаргаж
санхүүжилт авах боломжтой байдаг. Их хэмжээгээр нь гаргавал бондын үнийг
унагадаг. Үүнээс болж хөрөнгө оруулалтын эрэлтийг бууруулдаг. Ингэснээр зах
зээл дээрхи үйлдвэрлэл буурч үнийн өсөлт явагдана.
4. Цэрэг, батлан хамгаалах салбарт санхүүжилт их хийх нь төсвийн
алдагдлыг ихэсгэдэг. Цэргийн зардлыг ихэсгэснээр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг
хааж боогдуулдаг. Ингэснээр бүтээгдэхүүний нийлүүлэлт багасч инфляци бий
болдог.
5. Зах зээлийг монополчьлох6 нь инфляцийн процессыг түргэсэхэд
нөлөөлдөг. Инфляци түргэн нэмэгдэж буй эдийн засагт зах зээлийн монопольчлол
өндөр түвшинд байдаг. Гэхдээ монополь нь инфляцийг төрүүлдэггүй харин улам
хүчтэй болгож, үргэлжлүүлдэг7.
Инфляцийн төрөл.8
 Үнийн өсөлтийн хурдаас хамаарч

5 Б.Бекей, Р.Оросоо 1998 он “Эдийн засгийн ухаан” -19-р бүлэг. Ханшгүйдэл хуудас
198

6 Monopoly Зах зээлийн онцгой эрх ноёрхол, дангаар зах зээлийг эзэгнэх. Эх сурвалж:
- Б.Бекей, Р.Оросоо 1998 он “Эдийн засгийн ухаан” -19-р бүлэг. Ханшгүйдэл хуудас 201

7 П.Жасрай 2002 он “Эдийн засгийн онол”-13-р лекц. Инфляцийн эсрэг төрийн


бодлого хуудас 248

8 У.Басселер 2008 он “Эдийн засгийн онолын үндэс” орчлуулгын ном хуудас 234

Д.Ганбаяр магистрант 6
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

I. Мөлхөө инфляци
II.Цогио инфляци
III.Гипер
➢ ¯íèéí ºñºëòèéí õóðäààñ õàìààð÷
I. ̺ëõºº èíôëÿöè
II.Öîãèî
III.Ãèïåð
2. Үнийн өсөлтийн үргэлжлэх хугацаанаас хамаарч
I. Түр зуурын
II.Байнгын
 Улсын бодлогоос шалтгаалж
I. Илт инфляци
II.Дарагдсан инфляци
 Бий болсон шалтгаанаас хамаарч
I. Эрэлтийн
II.Нийлүүлэлтийн
Мөлхөө болон цогио инфляцийн хооронд ялгах тодорхой зурвас байхгүй гэдэг
нь ойлгомжтой юм. Жишээлбэл үнийн өсөлт 10%-аас хэтрээгүй тохиолдолд
“мөлхөө” инфляци гэдэг нэр томъёог хэрэглэдэг.
Эсрэгээрээ үнэ буурах процессыг дефляци9 гэдэг. Харин инфляцийн түвшин
буурч байвал дезинфляци10 болдог
Ýñðýãýýðýý ¿íý áóóðàõ ïðîöåññûã äåôëÿöè ãýäýã. Õàðèí èíôëÿöèéí
ò¿âøèí áóóð÷ áàéâàë äåçèíôëÿöè áîëäîã.
Инфляцийг тооцох аргачлал
Үнийн индексийг тооцдог хоёр арга байдаг.
1. Паашегийн
2. Ласпейрсийн
Паашегийн индексийг тооцох аргачлал

9 deflation – мөнгөний эргэлт буурах процесс,


эх сурвалж: Г.Цэдэндагва 2002 он “ Зах зээлийн эдийн засаг” Бүлэг.9 Инцфляци
хуудас 121

10 Инфляцийн өсч буй төвшин багасах ойлголт эх сурвалж: У.Басселер 2008 он “Эдийн
засгийн онолын үндэс” орчлуулгын ном хуудас 237

Д.Ганбаяр магистрант 7
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

∑P Q i
t
i
t

CPI t = i =1
n

∑P Q
i =1
i
c
i
t

Ласпейрсийн индексийг тооцох аргачлал


n

∑P Q i
t
i
c

CPI t = i
n

∑P Q
i
i
c
i
c

Ер нь практикт Паашегийн индексийг өргөн ашигладаг. Уг индексийн арга нь


суурь бүтцээр харуулдаг болохоор нэлээн ач холбогдолтой. Учир нь бүтцийн
өөрчлөлтийг бүртгэх тусгахад цаг хугацааны хувьд боломжгүй, бололцоогүй юм.
Ласпейрзийн индексийн хувьд бүтцийн өөрчлөлтийг харуулах боломжтойгоор
давуу талтай юм. Нэг хэрэглээний сагсан дахь бүтээгдэхүүний өөрчлөлт гэж
ойлгож болно.
Инфляцийн шалтгаан
1950-аад оны эхэн үеэс инфляцийг үүсч буй шалтгаанаас хамаарч, эрэлтийн
ба нийлүүлэлтийн инфляци гэсэн хоёр төрөлд хуваах болсон. Гэхдээ тэдгээрийг
нарийвчлан тодорхойлох арга байхгүй байна. Тэдгээрийг доорх байдлаар ялгадаг.
➢ Үнэ нэмэгдэх эхний түлхэц “эрэлтийн зүгээс” гарсан бол эрэлтийн
инфляци11 гэж нэрлэх бөгөөд
➢ Нийлүүлэлтийн зүгээс үнэ нэмэгдэх эхний түлхэц гарсан бол
нийлүүлэлтийн инфляци гэж нэрлэдэг.
Тиймээс эрэлт өссөний улмаас үнэ нэмэгдэхэд, инфляцийн явцад зардлын
зүйл нөлөөлж байгаа ч үйлдвэрчний эвлэл нь зах зээл дэхь нөлөөллөө ашиглан
цалинг үнэд зохицуулж байгаа тохиолдолд бид эрэлтийн инфляцийн тухай ярьдаг.
Иймэрхүү байдлаар жишээлбэл, цалин хөлсний албан шаардлагын (үйлдвэрчний
эвлэлийн үйл ажиллагааны үр дүнд) өсөлтөөс шалтгаалан үнэ өсөх мөн цалин

11 Эрэлтийн инфляци гэдэг ойлголтыг Сонгодог онолын эдийн засагчид анх гаргаж
ирсэн
Эх сурвалж: - У.Басселер 2008 он “Эдийн засгийн онолын үндэс” орчлуулгын ном
хуудас 239

Д.Ганбаяр магистрант 8
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

болон үнийн өсөлтөөс шалтгаалсан орлогын өсөлт нь эрэлтийг нэмэгдүүлэхэд


нийлүүлэлтийн инфляцийн тухай ярьдаг. Заримдаа “эрэлтийн инфляци” гэдэг
ойлголт нь зөвхөн эрэлтийн өсөлттэй (цалин хөлс тогтмол байхад) холбоотой
үнийн өсөлтийн хувьд хэрэглэдэг. Энэ хандлага (нийлүүлэлтийн инфляцийн хувьд
ч гэсэн) бидэнд буруу санагдаж байгаа юм. Цэвэр эрэлтийн болон нийлүүлэлтийн
инфляци гэж байхгүй учраас, зарчмын хувьд энэ хоёрыг ялгаж үзэх шаардлагагүй
юм. Эрэлтийн өсөлтөөс шалтгаалсан жирийн үе дэхь үнийн өсөлт болгон нь
цаашдаа цалинг өсгөдөг байна. Мөн албан шаардлагаар цалин нэмэх тохиолдол
бүрт цаашдаа эрэлтэд нөлөөлдөг байна.
1. Эрэлтийн инфляци. Эрэлтийн инфляци гэдэг нь инфляцийн орчин үеийн
тайлбарын нэг юм. Уг концепцийн гол санаа нь инфляцийн тасархай12 буюу бүрэн
ажил эрхлэлтийн үеийн бараа үйлчилгээний илүүдэл эрэлт юм. Үнийн түвшний
өсөлтөд үзүүлэх түлхэцийг тасархай үүссэнээр тайлбарладаг. Өөрөөр хэлвэл
нөөцийг бүрэн ашиглаж байгаа нөхцөлд нийт эрэлт нь нийт нийлүүлэлтийг давсан
тохиолдол юм. Бүрэн ажил эрхлэлтийн болон богино хугацааны мөчлөгийн үед
үйлдвэрлэл өсөх боломжгүй учраас, илүүдэл эрэлт үнийг өсгөдөг. Зардал
нэмэгдсэн боловч, хэрэглэгчдэд яг өмнөхтэй бараа нийлүүлэгдэж байгаа бөгөөд
үнийн өсөлт нь нэмэлт мөнгөний эрэлтийг шингээдэг байна. Зураг дээр эрэлтийн
муруй баруун тийш шилжсэнээр эрэлтийн өсөлтийг харуулдаг. Тухайн үнийн
түвшинд харгалзах үндэсний бүтээгдэхүүн бүрт илүү эрэлт үүсдэг тул үндэсний
бүтээгдэхүүн тогтмол байхад P0 – P1 хүртэл өсдөг байна.

12 Эдийн засаг дахь нийлүүлэлтээс давсан эрэлтийн хэмжээ

Д.Ганбаяр магистрант 9
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

¯íèéí
Á¿ðýí
Ýðýëò
Íèéë¿¿ëýëò
¯ÍÁ
P 1 áà
0 ò¿âøèí
àæèë
ò¿¿íèéýðõëýëòèéí
ýðýëò ¯ÍÁ

Зураг 1. Эрэлтийн инфляцийн үеийн үнийн индексийн импульс13

Худалдан авагчид ашиг өсөх магадлалаар тодорхойлогдох өрхийн зардалаа


нэмэгдүүлэх сонирхол болон боломж байгаа нь гол нөхцөл болдог. Бүтээгдэхүүний
зах зээл дээр илүүдэл эрэлт байх тусам ажиллах хүчний эрэлт нэмэгдэнэ.
Тэгэхээр хөдөлмөрийн зах зээлд ч илүүдэл эрэлт үүсдэг тул үйлдвэрчний эвлэл
үнийн өсөлтөд тохируулан ажлын хөлсийг нэмэгдүүлэх боломжтой болдог. Ингээд
цаашид “илүүдэл эрэлт- үнийн өсөлт- орлогын өсөлт- цалин хөлсний өсөлт-

13 У.Басселер 2008 он “Эдийн засгийн онолын үндэс” орчлуулгын ном хуудас 239

Д.Ганбаяр магистрант 10
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

илүүдэл эрэлт – үнийн өсөлт”14 гэх мэт үргэлжлэх болно. Засгийн газрын
оролцоогүй энэхүү явцыг зогсоох боломжтой юу. Үйл ажиллагаа явуулж буй зарим
нэг бүлэг этгээд (тэтгэвэр авагчид, хүүгийн орлоготой авагчид, оюутнууд) өөрийн
орлогыг үнийн өсөлтийн хэмжээтэй тэнцэхүйц нэмэгдүүлж чадахгүй учраас энэхүү
үйл явц зогсох боломжтой юм. Тэд өөрийн бүтээгдэхүүний эрэлтээ хязгаарлах
хэрэгтэй болдог. Эдийн засгийн шалтгааны улмаас засгийн газар эрэлтийг
хязгаарласан тохиолдолд мэдээжийн хэрэг, үнийн өсөлтийн явцыг зогсоож болно.
Арилжааны банкууд зээл олгох болон мөнгө үүсгэх тодорхой хэмжээний
боломжтой боловч, урт хугацааны инфляцийн үйл явцыг “тэтгэхэд” тэр нь
хүрэлцээгүй юм. Хэрэв төв банк мөнгөний суурийг нэмэгдүүлэхгүй, эсвэл тодорхой
хязгаартайгаар нэмэгдүүлвэл, жишээ нь хөрөнгө оруулагчид үйл ажиллагаагаа
санхүүжүүлэх зээл авах боломжгүй тул инфляцийн хурд саардаг.
2. Нийлүүлэлтийн инфляци. Үнэ нэмэгдэх шалтгаан нь эрэлтийн бус,
нийлүүлэлтийн хүрээнд байж болно. Зардлын өсөлт нь үнээр дамжин эрэлтийг
нэмэгдүүлж байвал эсвэл худалдаачид илүү ашиг авчрах үнийн нэмэгдлийг илүү
өндөр тогтоосон тохиолдолд нийлүүлэлтээс шалтгаалсан үнийн өсөлт явагдана.
Ийм байдлаар бол ашгийн болон зардлын инфляци үүсдэг. Үнийн өсөлт нь эдийн
засгийн стагнацийн нөхцөлд явагдаж байгаа бол стагфляцийн тухай яригдана.
➢ Зардлын инфляци
Зардал нэмэгдэх нь дараах шалтгаантай байж болно.
1. Цалингийн түвшин хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтийн хурдыг давах
2. Импортлож буй засварын бүтээгдэхүүний үнэ өсөх
3. Цалингийн түвшин хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтийг хурдыг давах
4. Капиталын бүтээмжээс
5. Татвар
6. Үйлдвэрлэлийн хүчин чадлын ашиглалтын түвшин багасах
7. Дундаж зардал өсөх
Эдийн засагт импортлож буй түүхий эд болон завсарын бүтээгдэхүүний үнийн
өсөлт бий болсон тохиолдолд, бид дахиад л “бусад ертөнцөөс” гаралтай инфляци,
өөрөөр хэлвэл, импортлосон инфляцийн илрэх хоёрдох хэлбэртэй тулгарч байгаа
юм.

14 Сонгодог онолын эдийн засагч Ж.С.Миллийн боловсруулсан загвар. Эх сурвалж:


Г.Цэдэндагва 2002 он “ Зах зээлийн эдийн засаг” хуудас 125

Д.Ганбаяр магистрант 11
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

Импортоор оруулсан барааны үнийн өсөлтийг бодвол инфляцийн шинжилгээ


хийхэд дотоодод үйлдвэрлэсэн түүхий эд болон завсарын бүтээгдэхүүний үнийн
өсөлтийг тооцохгүй байж болно. Учир нь уг бүтээгдэхүүний зардал нь цалин, хүү,
татвар импортлосон түүхий эд болон барааны өртөгүүдээс бүрддэг.
Үнэ=Зардлын хувийн жин(1+нэмэгдлийн норм)15
Тиймээс хэрэв зардлын хувийн жин 4 хувиар нэмэгдвэл, ашгийн нэмэгдэл
болон бусад зардал тогтмол байхад үнийн түвшин ойролцоогоор 4 хувиар өснө.
Цалин нэмэгдэх үед үнэ нэмэгддэг учир шалтгаан бол цалин өссөний хувиар
бүтээмжийн өсөлт адилхан явагдахгүй бол нэгж бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн
зардлыг нэмэгдүүлдэг. Ингэснээр нийлүүлэгчид үнээ нэмэхээс өөр аргагүй болдог.
Гэвч цалин нь нэгэн зэрэг хөлсний ажилчдын орлого бөгөөд , харин үнийн нэг
хэсэг нь үйлдвэрлэгчдийн ашгийг илэрхийлдэг. Хэрэв бид богино хугацаанд
үйлдвэрлэл болон ажил эрхлэлтийг тогтмол гэж үзвэл, цалин ба үнийн өсөлт нь
эдийн засагт цалин болон ашгаас орох орлого нь цалингийн өсөлтийн хурдтай
тэнцүү хэмжээгээр өсч буйг харуулах болно. Тиймээс ажилчид болон
үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүний зардлаа өсгөх боломжтой байгаа бөгөөд
үүний дүнд худалдан авах авах хандлага ижил байхад, тэдний эрэлт нь цалин ба
үнэ нэмэгдэхийн өмнө болон дараа ч гэсэн нэгэн ижил хэмжээнд байна.

15 П.Жасрай 2002 он “Эдийн засгийн онол”-13-р лекц. инфляци түүнийг хязгаарлах


төрийн бодлого
хуудас 245

Д.Ганбаяр магистрант 12
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

¯íèéí
¯ÍÁ
Ýðýëò
P 2 áà
1
0 ò¿âøèí
ò¿¿íèé ýðýëò
Íèéë¿¿ëýëò

Д.Ганбаяр магистрант 13
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

Зураг 2. Цалингийн инфляци16

Хялбарчлах үүднээс бүтээмжийн өсөлтийн үр дүнд бий болох гарцын


өсөлтийг тооцоогүй. Эрэлтийн муруй нийлүүлэлтийн муруйтай үйлдвэрлэлийн
анхны хэмжээ Ү0 дээр огтолцохоор, дээш шилжсэнээр илэрхийлэгдэж байна.
Үйлдвэрлэгчид болон ажилчдын худалдан авч буй барааны хэмжээ өөрчлөгдөхгүй
боловч, үйлдвэрчний эвлэлийн зүгээс амжилтгүй хийгдсэн орлого дахин
хуваарилалтын улмаас үнийн түвшин өсөж байна. Харин үйлдвэрчний эвлэл
цалингийн түвшинг өсгөх замаар түүний эзлэх хувийг өсгөх оролдлого хийвэл,
дээрх үйл явц давтагдаж, алдарт “цалин-үнийн” спирал17 үүснэ.
Бидний авч үзэж буй инфляцийн үйл явцыг зогсоох, ядахнаа удаашруулж
чадах 2 хүчин зүйлс байдаг. Энэ нь барааны эрэлтийн бууралт болон нэгэн хэвийн
байдал буюу мөнгөний массын өсөлт хангалттай бус хурдтай байх явдал юм.
Үнийн өсөлтийн үйл явцыг цалингийн инфляцийн үед мөнгөний массыг зохицуулах
замаар хязгаарлаж болно.
➢ Ашгийн инфляци
Нийлүүлэлтийн инфляцийн хоёрдох чухал төрөл болох ашгийн инфляцийг
авч үзье. Үйлдвэрлэгчид үндэсний орлого дахь ашгийн хувийг нэмэгдүүлэх
зорилгоор өөрийн зах зээлийн эрх мэдлээ ашиглан ашиг үүсгэх үнийн нэмэгдлийг
үүсгэдэг. Ашгаа нэмэгдүүлэх боломж нь өрсөлдөөн буурах эсвэл эрэлтийн
мэдрэмж багасахад бий болдог. Өрсөлдөөний бууралт нь янз бүрий хүчин
зүйлсээс хамаардаг. Тухайн эдийн засгийн стагнацийн үед эсвэл үйлдвэрлэлийн
хэмжээ багасах тохиолдолд дампуурах болон нэгтгэх үйл явцын үр дүнд
үйлдвэрлэгчидийн тоо хэмжээ буурч болохоос гадна өрсөлдөөнийг хязгаарладаг
нууц хуйвалдаан байж болно.
Харин үнийн мэдрэмжийн бууралт нь амжиргааны түвшин байнга өсөхөд
хуучин тансаг хэрэглээ байсан бараа нь “жирийн хэрэглээтэй” бараа болж
хувирсан тохиолдолд удаан хугацаанд үргэлжилдэг.

16 У.Басселер 2008 он “Эдийн засгийн онолын үндэс” орчлуулгын ном хуудас 243

17 Д.Ган-Очир.2008 он. “Цалин болон орлого, инфляци хоорондын хамаарал” Монгол


банкны судалгааны ажил. 5-р тал.

Д.Ганбаяр магистрант 14
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

1.2. Инфляцийн нийгэм, эдийн засгийн үр дагавар


Одоог хүртэл бид инфляцийн үйл явцын нийт эдийн засгийн үндсэн
хувьсагчдад үзүүлэх нөлөөллийг тооцоогүй байсан. Гэхдээ түүний тухай мэдлэг нь
инфляцийн эсрэг бодлогыг зөв үнэлэхэд шаардлагатай болно.
Инфляцийн үр дагавар нь олон давхар шинжтэй бөгөөд тухайн үеийн
нөхцөлөөс хамаарч өөрчлөгддөг гэдгийг тооцох шаардлагатай. Инфляцийн зардал
болон ашгаас гадна, инфляцийн эсрэг тэмцлийн зардал болон ашгийг тооцох
чухал байгаа юм. Хэвийн инфляци18 эдийн засагт нааштайгаар нөлөөлнө. Үнэ
бага хэмжээгээр, мөлхөх байдлаар өсч байх нөхцөлд ашгийн түвшин ч мөн тийм
хэмжээгээр нэмэгдэн ажилгүйдэл багасч эдийн засаг сэргэдэг тал бий. Гэхдээ
мөлхөө инфляци үнийн цаашдын өсөлтийг өдөөж, хүчтэй инфляцид шилждэг нь
бараг зүй тогтол мэт болжээ. Ингэснээрээ инфляци нөхөн үйлдвэрлэлийн
тэнцвэрийг эвдэж нийгэм дэхь эдийн засаг-нийгмийн харилцааг хурцадмал
байдалд хүргэдэг. Хүчтэй инфляцийн нөхцөлд аж ахуй эрхлэгчид ирээдүйгээ
итгэлтэй төсөөлөх, бизнес төлөвлөгөөгөө оновчтой боловсруулах бололцоогүй
болдог. Төлөвлөлт нь хэрэг дээрээ аз туршилт болдог байна. Макро эдийн засгийн
оновчтой бодлого боловсруулах бололцоо ч хумигдана. Үнэ зах зээлийн үндсэн
механизмын хувьд аж ахуйн харилцаанд оролцдог субьектуудэд бодит
мэдээллийн дохиолол болдог үүргээ гүйцэтгэх чадваргүй болно. Монополчлолын
нөлөөнөөс голчлон шалтгаалж зарим салбарт үнэ бусдаасаа илүү хурдан өсч
нөхөн үйлдвэрлэлийн салбарын тэнцвэр алдагдан байдлыг улам хүндрүүлнэ.
Хүчтэй инфляцийн нөхцөлд үндэсний мөнгөн тэмдэгтэд итгэх итгэл сулран,
хүмүүсийн дунд мөнгөө бараа болгох сонирхол газар авч, хиймэл хомсдол үүсэх,
банкнаас хадгаламжийн мөнгөө гадагш урсах, улмаар санхүү зээлийн тогтолцооны
тэнцвэрт байдал алдагдахад хүрдэг байна.
Үнийн ерөнхий түвшний хүчтэй өсөлт төрийн сангийн бодлогын тогтолцоог
эвдэн, үйлчлэлийг нь үр дүнгүй болгоно. Хүчтэй хэт инфляцийн нөхцөлд , жишээ
нь 1-р улирлын татварын орлогоор 2 улирлын санхүүжилтийн хэрэгцээг хангах
бололцоогүй болж төсвийн алдагдал нэмэгдэн, засгийн газар банкны зээлийн эх

18 нэг оронтой тоонд байх үеийн ХҮИ-ийг хэлнэ. Эх сурвалж: Г.Цэдэндагва 2002 он “
Зах зээлийн эдийн засаг” хуудас 123

Д.Ганбаяр магистрант 15
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

үүсвэрийг зээл хэлбэрээр татан авч гүйлгээнд байгаа мөнгийг нэмэгдүүлэхээс өөр
гарцгүй болно. Энэ нь тэртэй тэргүй өндөрт гарсан инфляцийн түвшинг улам
нэмэгдүүлж байдлыг хордуулах “өдөөгч” болон хувирна.
Хүчтэй инфляцийн нөхцөлд хүн амын хадгаламж үнэгүйдэж, бусдад зээл
олгосон арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага алдагдалд орно.
Дэлхий даяарчлагдаж байгаа өнөөгийн нөхцөлд инфляци “импортлогдох”19
явдал байнга гарах болж нэг орон дахь, ялангуяа нөлөө бүхий орон дахь инфляци
бусад орон , бүс нутагт шууд тархаж, улмаар олон улсын вальют санхүүгийн зах
зээлийн харилцааны тогтолцоонд нөлөөлөх магадлал улам өндөр болж байна.
Инфляци нийгмийн хэмжээнд ихээхэн хохирол учруулдаг. Юуны өмнө
нэрлэсэн цалин, хөлс, тэтгэвэр тэтгэмж, хүн амын бусад мөнгөн орлого үнийн
өсөлтөөс илт хоцорч бодит орлого амьдралын түвшин буурна. Инфляциас
улбаалсан сөрөг үр дагавар хүн амын бүх давхаргад нөлөөлнө. Хүчтэй инфляци
улам гүнзгийрч хэт инфляцид шилжвэл эдийн засаг хэрэг дээрээ сүйрэлд орж, улс
төр нийгмийн хүрээг бүхэлд хамарсан өргөн хүрээтэй хямрал нүүрлэнэ.
➢ Ажил эрхлэлтэнд нөлөөлөх нь
Инфляцийн түвшин бага байх нь ажил эрхлэлтэд эерэгээр нөлөөлдөг гэдэг
нэлээн маргаантай санаа өргөн дэлгэрсэн байна. Хялбарчилбал энэхүү харилцан
хамаарлыг дараах маягаар тайлбарлаж болно. Үүнд ажилгүйдлийн нөхцөлд
засгийн газар мультипликаторын болон акселерацийн үр нөлөөгөөр дамжуулан
үндэсний бүтээгдэхүүн болон ажил эрхлэлтийн илүү өндөр түвшинд хүрэхийн тулд
өөрийн эрэлтээ нэмэгдүүлдэг. Бүрэн ажил эрхлэлтэд ойртох тусам үйлдвэрлэлийн
зарим салбарт явцуу хэсэг үүсэх нь хурдсах болно. Тиймээс үнийг өсгөх зардлын
өсөлт ажиглагдана. Эцсийн дүнд инфляцийн өндөр түвшин нь ажил эрхлэлтийн
байдлыг ялихгүй сайжруулдаг гэж эдийн засгийн онолын үндэслэл байдаг. Гэхдээ
энэ онолын үйлчлэл нь дэлхийн улс орнуудын хоорондын ялгаа зөрөөнөөс болж
харилцан адилгүй байдаг. Хөгжиж буй орнуудын хувьд инфляцийн өсөлт нь
ажилгүйдлийн өсөлтийг дагуулж байна. Иймээс тухайн улсын хөгжил дэвшлээс
шалтгаалан ажил эрхлэлтэнд нөлөөлдөг байна.
➢ Орлого болон эд хөрөнгийн хуваарилалтанд нөлөөлөх нь

19 Хөрш орны инфляцийн түвшин импортлогч улсын ХҮИ-д нөлөө үзүүлэх. Эх сурвалж:
Б.Энххуяг. 2007 он. “Төгрөгийн ханшны талаар” Монгол банкны судалгааны ажил.
Хуудас 8

Д.Ганбаяр магистрант 16
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

Эрэлтийн болон ашгийн инфляцийн үед үнийн өсөлт нь цалингийн өсөлтөөс


түрүүлдэг гэсэн нотолгоо нь заримдаа юуны түрүүнд цалин авагчид хохирдог гэсэн
дүгнэлт хийх үндэс болдог. Цалингийн инфляцийн үед үүний эсрэг дүгнэлт үнэн
болно. Бидний үзэж байгаагаар зөвхөн богино хугацааны хувьд дахин
хуваарилалтын тухай тайлбарыг зөвшөөрч болох юм. Инфляцид дасал болсны
дараахан, эрэлтийн болон ашгийн инфляцийн үед үнийн өсөлтөд урьдчилаад
цалингийн өсөлтийг тооцож болох юм. Инфляцийн хуваарилалтанд үзүүлж буй
сөрөг нөлөөллийг ихэвчлэн тэтгэвэрийн өсөлт инфляциас үүдэлтэй орлогын
өсөлтөөс хоцордог тул тэдэнд үзүүлэх нөлөөтэй холбож үздэг. Тиймээс
тэтгэвэрийнхэн зайлшгүй хохирч үлддэг байна. Харин инфляцийн түвшин буурах
үед эсрэгээрээ, тэд тодорхой хэмжээний давуу талтай болдог. Инфляцийн үед
орлого нь худалдан авч буй барааны үнээс хоцорч өсдөг хүмүүс хамгийн ихээр
хохирол амсдаг. Инфляцийн явцад эд хөрөнгийхөн цэвэр үнэ цэнэ нь үнийн
түвшинг бодвол удаанаар өсдөг эзэд хохирч, харин эсрэг тохиолдолд тэд ашигтай
байдалд ордог.
Тиймээс өрийн цэвэр үнэ цэнэ хугацаа өнгөрөх тусам багасаж байгаа
болохоор, үнэ өсөхөд өртэй тал нь хожиж, зээлдүүлэгч тал алддаг.
Бага хэмжээгээр зээлдүүлэгчид иймэрхүү инфляцийг тооцоолсон нэмэгдлийг
авч чаддаггүй бөгөөд үнэ өсөх нөхцөлд тэд алдагдалд орох нь тодорхой бөгөөд
энэ нийгмийн бодлогын хувьд тааламжгүй үр дагавар юм. Инфляци нь үе үеэс
хуваарилалт хийдэг. Мөн инфляци нь мөнгөн болон бодит актив20 эзэмшигчдийн
хооронд баялаг дахин хуваарилалт хийдэг нь тодорхой харагдаж байна.
Бодит активыг бодвол мөнгө нь үнэ өсөхөд бодит үнэ цэнээ алддаг.
Инфляцийн хуваарилалтад нөлөөлөх нэг суваг бол орлогын өсөн нэмэгдэх
татварын тогтолцоо юм. Нэрлэсэн өртгийн зарчим баримталж байгаа нөхцөлд үнэ
болон нэрлэсэн орлогын мөнгөөр орох урсгал өсч байхад, бодит хэмжээ нь
өсөхгүй байгаа орлого нь татварын дарамт авчирдаг. Гэхдээ улсад орох татварын
орлого нэмэгдэж байгаа нь уг орлого “хожиж” буй талынх уу эсвэл хожигдож буй
талынх уу гэдэг тухай юу ч хэлэхгүй. Бид улсын өрийн бодит үнэ цэнийн өөрчлөлт
болон улсын зардлын динамикийг авч үзэх шаардлагатай.

20 Эргэлтийн хөрөнгө. Мөнгө болон түүнд түргэн хөрвөх бараа бүтээгдэхүүн. эх


сурвалж: Д.Ган-Очир., 2006 он. Улаанбаатар хот., “Монголын эдийн засаг дахь
мөнгөний эрэлт” Монгол банкны судалгааны тайлан. Хуудас 14

Д.Ганбаяр магистрант 17
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

Зарим тохиолдолд улсын худалдан авч буй баялагийн (жишээлбэл, барилга


байгууламжийн ) үнийн өсөлт нь инфляцийн дундаж түвшинг давсан байдаг. Үүний
үр дүнд татварын орлогын өсөлтөөс бий болох ашиг үгүй болох, эсвэл алдагдалд
орох байдал үүсдэг юм.

➢ Эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх нь


Өнөөдрийн хувьд инфляцийн эдийн засагт үзүүлэх нөлөөлөл хамгийн бага
судлагдсан байна. Эдийн засгийн өсөлтөд инфляцийн үзүүлэх эерэг нөлөөлөл нь
хуваарилалттай холбоотой байж болох юм. Жишээлбэл инфляцийн явцад орлого
нэмэгдсэнээр хөрөнгө оруулалт өснө, эсвэл үйлдвэрийн бодит өрийн байдал
сайжирна. Нөгөө талаас, инфляци нь ховор хомс байдалд үндэслэсэн эдийн засаг
дахь үнийн харьцааг гажуулдаг, учир нь хувиар илэрхийлсэн нөхцөлд үнэ янз
бүрээр өөрчлөгддөг. Тиймээс өндөр болон их хэмжээгээр өөрчлөгдөх инфляцийн
үед хүлээлтийн тодорхойгүй байдал нэмэгдэх бөгөөд үнийн механизмаар олж
авсан мэдээлэл хурдан хуучирдаг.
Эдгээр нь хэлцлийн зардлыг (эрсдлийн болон бууруулах болон мэдээлэл
олж авахад зориулагдах зардал) өсгөдөг. Цаашилбал инфляцийн түвшин
нэмэгдэхэд үйлдвэрлэлийн бус бодит активууд руу зугтах байдал үүсдэг. Мөнгөний
үнэ цэнийг алдахгүй байхын тулд түүнийг хадгалах зорилгоор эзэмшлийн газар
болон барилга худалдан авалт явагддаг байна.
Үнийн бүтэц дахин гажиж (эзэмшлийн газар болон барилга нь хэтэрхий
үнэтэй болон ховор болно), харин мөнгө үнэ цэнийг хадгалах үүргээ алдсанаар
эдийн засгийн хүчин зүйлсийн буруу байршуулалт үүсдэг. Тийм учраас ихэнхи
тохиолдолд өндөр болон их хэмжээгээр өөрчлөгдөх инфляци нь эдийн засгийн
өсөлтөд сөрөг нөлөө үзүүлдэг гэдэгтэй ихэнхи эдийн засагчид санал нийлдэг.
Инфляцийн эсрэг бодлого
➢ Эрэлтийн инфляцитай тэмцэх нь
Эрэлтийн инфляци гэж тодорхойлогдсон үнийн өсөлтийн явцад төрийн эдийн
засгийн бодлогоор нийт эрэлтийг хязгаарлахыг эрмэлздэг. Тиймээс эдийн засагчид
ихэнхидээ төрийн санхүүгийн болон мөнгөний хязгаарлах бодлого хэрэгжүүлэхийг
шаарддаг бөгөөд монетаристууд мөнгөний массын өсөлтийн хурдыг бууруулахад
анхаарлаа хандуулдаг бол кейнсчүүд улсын зардлыг бууруулах орлогоос
хамааралтай татварыг нэмэгдүүлэхийг чухалчилдаг байна.

Д.Ганбаяр магистрант 18
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

Эдийн засгийн хөгжилд дэмжлэг болдог улсын болон хувийн хөрөнгө


оруулалтыг хязгаарлах нь ирээдүйн өсөлтийн хурдыг (бүтээмжийн өсөлтийн
хурдыг) сааруулна гэсэн үг. Тийм учраас, богино хугацааны үнийн түвшинг
тогтворжуулах амжилттай бодлого нь өсөлтийн хурдыг бууруулдаг ч, эцэстээ
байнгын мөлхөө инфляцийг бий болгодог.
➢ Зардлын инфляцитай тэмцэх нь
Инфляци аж ахуйн субьектуудын бүлэглэлийн хооронд үндэсний орлогод
эзлэх хувийг нэмэгдүүлэх эсвэл хамгаалахын төлөө тэмцлийн үр дүнд үүссэн бол,
эдийн засгийн бодлого нь инфляцийн идэвхижүүлэлтийг бууруулах, ядаж түүний
үр дагаврыг багасгах үүрэгтэй байх ёстой гэж үзэж болно.
Энэд юуны өмнө орлогын бодлогын тухай яригдаж байгаа юм. Орлогын
бодлого гэж үнийн түвшинг тогтворжуулах болон орлогын хуваарилалтыг
засварлахад чиглэгдсэн орлогод (цалин хөлс, хүү болон ашиг) нөлөө үзүүлэх цогц
арга хэмжээг хэлнэ. Гэхдээ арга нь сайн батлагдсан арга биш гэдэг нь авч
хэрэгжүүлсэн улс орнуудын туршлагаас харагддаг.
Тиймээс нийлүүлэлтийн инфляцитай тэмцэхэд зөвхөн эдийн засгийн нийт
эрэлтийг хязгаарлах замаар үнэ болон цалингийн өсөлтийг боломжийг багасгах
төрийн санхүүгийн болон мөнгөний хязгаарлах мөнгөний хязгаарлах бодлогууд л
зарчмын хувьд үлдэж байна. Төрийн санхүүгийн болон мөнгөний хязгаарлах
бодлогуудын арга хэрэгсэлийг ашиглан нийлүүлэлтийн инфляцитай тэмцэхэд урт
хугацаа шаардлагатай бөгөөд түүний эхний үр дагавар нь ажилгүйдэл нэмэгдэх,
пүүс компани дампуурах зэрэг үйл явц болдог онцлогтой юм.
Энэ тохиолдолд инфляцийн эсрэг бууралт гэж нэрлэгдэх байдал үүсдэг. Үнийг
тогтворжуулахын төлөө ажилгүйдэл нэмэгдэх, эдийн засгийн өсөлтийн хурд саарах
мэтийн зүйлийг хаях хэрэгтэй болдог байна. ХБНГУ-д 1974-1975 он болон 1992-
1993 онд болсон эдийн засгийн бууралт үүний жишээ болж байгаа юм.
Урт хугацааны мөчлөгийн тохиолдолд инфляцийн эхний үед л түүнтэй тэмцэх
нь илүү тохиромжтой. Үүний тулд:
➢ Хэрэглэгчдийн зах зээлд эзлэх байршлыг чангаруулах
➢ Худалдагчдын хооронд жинхэнэ (үнийн) өрсөлдөөнийг баталгаажуулах ба
тэдний хэн нэгэн зах зээлийн эрх мэдлийг гартаа авахад саад болох тийм
өрсөлдөөний бодлого.
➢ Зөрчилдөөнийг зөөлрүүлэх зорилготой хуваарилалтын бодлого зэргийг
хэрэгжүүлэх хэрэгтэй.

Д.Ганбаяр магистрант 19
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

ХОЁРДУГААР БҮЛЭГ. МОНГОЛ ДАХЬ ИНФЛЯЦИЙН БАЙДАЛД


ХИЙСЭН СУДАЛГАА

2.1. 1990-2009 оны хугацаан дахь инфляцийн судалгаа


Орчин үеийн эдийн засгийн шинжлэх ухаанд шилжилтийн болон харьцангуй
эдийн засаг чухал байр суурь эзэлж байна. Энэ нь дэлхий улс орнууд зах зээлийн
эдийн засагт хөгжлийн болон шилжилтийн замаар орох түүхэн үйл явц өрнөж
байгаатай холбоотой. Ялангуяа социалист байсан олон орон, түүний дотор Монгол
Улс шилжилтийн замаар шинэчлэл хийж эхэлсэн.
Шилжилт эхэлмэгц инфляцийн түвшин эрс нэмэгдэж 1992 онд 325.5 хувь
болж байснаа 1997 онд 20.5 хувь болон буурсан. Хамгийн өндөр өсөлтүүд
1991-1996 хооронд бүхэл бүтэн 6 жилийн турш үргэжилсэн юм. Монгол Улсын
хувьд инфляцийн өндөр өсөлтөд нийлүүлэлтийн шокоор дамжуулан
үйлдвэрлэлийн уналт зохих нөлөө үзүүлсэн. Зах зээлийн харилцаанд шилжиж
мөнгийг чөлөөлөх үед 1991-1993 оны хооронд үнэ маш өндөр хувиар өсч байсан
байна. Тухайлбал 1992 онд бараа, үйлчилгээний үнэ сард 25 хувиар өсч байжээ.
Ийм өндөр инфляцийн түвшний үед үнэ бараг өдөр болгон өсч байсан байна.
Уг өсөлтийг барааны хомсдол зах зээл дээр бий болсноор нийлүүлэлтийн
инфляци үүсч бий болсонтой холбон тайлбарлаж болно.
График 1. 1991 оноос 2009 он хүртлэх үнийн индекс21

Хуучин ЗХУ болон ЭЗХТЗ задарснаар Монгол Улсын үйлдвэрлэлийн тоног


төхөөрөмж, материалын нийлүүлэлт үндсэндээ зогсож, нийлүүлэлтийн
Инфляцийн тшвшин %

мэдрэмжийг багасгаж, эрэлтийг нэмэгдүүлсэн. Энэ нь Монгол орны хувьд


инфляцийг хөөрөгдөх, үйлдвэрлэлийн сэргэлтийг удаашруулах гол шалтгаан
болсон. Барууны эдийн засагт инфляцийг үйлдвэрлэлийг сэргээх нэг хэрэгсэл
болгон ашигладаг тохиолдлууд байдаг боловч Монголын нөхцөлд энэхүү арга нь

21 Эх сурвалж: Монгол улсын статистикийн эмхэтгэл 2008, 2009 оны 12-р сарын
статистикийн бльюттен

Д.Ганбаяр магистрант 20
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

тохирдоггүй юм. Харин Монголын нөхцөлд инфляцийн өсөлт нь засгийн газар,


улсын үйлдвэр аж ахуйн газрууд болон банкны салбарын хооронд тогтсон өмнөх
үеийн харилцаанаас үүдэлтэй юм. Тухайлбал улсын төсвийн орлого, зарлага нь
улсын үйлдвэр аж ахуйн газруудтай нягт уялдаатай байхын зэрэгцээ үнийг дээрээс
нь хянах тогтолцоотой байв. Барууны эдийн засагт зонхилдог татварын орлого нь
төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооны үед төдийлөн үүрэг ач холбогдолгүй
байдаг. Нөгөө талаас улсын хөрөнгө оруулалт төсвөөс санхүүжүүлэгддэг байв.
Банкны тогтолцоо нь зээлийг ямар нэгэн эрсдлийн болон бусад тооцоо
судалгаагүй, зөвхөн олгох олгох үүргийг л гүйцэтгэж иржээ. Шилжилтийн эхний үед
эдийн засгийн хамтын ажиллагааны хэлбэр өөрчлөгдснөөс гадна татварын
тогтолцоо шинэчлэгдснээр улсын төсөвт зарим хүндрэл үүссэн.
Шилжилтийн эхний үед банкны хуучин механизм үгүйлэгдсэн хэвээр байсан
учир улсын үйлдвэр, аж ахуйн газарт ямар нэгэн судалгаагүй их хэмжээний
зээлийг олгов. Мөн өмч хувьчлалыг удаашруулсан явдал ч инфляцийг өсгөх нэг
үндэс болов. Эцсийн эцэст инфляцийг бууруулах нэг гол чиглэл бол мөнгөний
нийлүүлэлтийг хянах явдал гэсэн дүгнэлт гарсан байна.
Энэ үед банкны тогтолцооны бүтцийн өөрчлөлт, төв банкны зүгээс
арилжааны банкуудад тавих хяналт, төсвийн алдагдал, улсын болон хувийн
секторын тэнцвэрт харьцаа, төсвийн алдагдлын санхүүжилт зэрэг макро эдийн
засгийн тулгамдсан асуудлууд гарч эхэлсэн. Мөн үнийн либерчлал ч инфляцийг
өсгөх нэг хүчин зүйл болов. 1991 оны 1-р сард үнийг 2 дахин нэмэгдүүлсэн явдал
Монголын бараа бүтээгдэхүүний үнийг дэлхийн зах зээлийн үнийн түвшинтэй
ойртуулахад чиглэгдсэн алхам байв. Үнэ чөлөөлөх үйл явц инфляцийг хөөрөгдөх
нэг үндэс болов.
Мөн дараагийн онуудад хийгдсэн үнийн шинэчлэл ч инфляцийг
нэмэгдүүлэхэд зохих үр дагавар үзүүлсэн юм. Инфляцийн өсөлт М1, М2-ын
өсөлтөөс нилээд өндөр байв. 1992 онд М1, М2-ын өсөлтөөс нилээд өндөр байв.
1992 онд инфляци 325 хувьд хүрч байхад М1 зөвхөн 4.3 хувь, М2 31.6 хувиар
нэмэгдсэн байна. Харин 1993 онд инфляци 183 хувь болон буурахад М1, М2-ын
хэмжээ 143 хувь, 228 хувиар тус тус өсөв22. Энэ байдал үнийн либерчлал үнийн
өсөлт ба мөнгөний нийлүүлэлтэд хэрхэн нөлөөлснийг тодорхой харуулж байна.

22 Б.Сувд “Монгол улсын шилжилтийн үеийн эдийн засаг” 2001 он хуудас 76

Д.Ганбаяр магистрант 21
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

График 2. 1991-2009 онууд дахь инфляцийн өөрлчлөлт болон мөнгөний


нийлүүлэлтийн өсөлтийн хэмжээ

Эх сурвалж: Монголын статистикийн жил бүрийн эмхэтгэлийн мэдээллүүдийг ашиглан,


Хувь %

судлаач тооцоолж гаргав.


Мөнгөний хатуу бодлого явуулж ирснийг 1993-1999 онд мөнгөний
нийлүүлэлтийн бодит хэмжээ нэг түвшинд явж ирснээр тайлбарлаж болно.
Энэ бодлогын үр дүнд инфляцийн түвшин 10 хувь хүртэл болж буурсан билээ.
Харин 1999 оноос нэгэнт инфляцийн өсөлтийн хурд ердийн түвшинд хүрсэн тул
үйлдвэрлэлийг өсгөх бодлогын Онууд
хүрээнд мөнгөний нийлүүлэлтийг аажим
нэмэгдүүлэх уян бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн байна.
График 3. 1991-2009 онууд дахь инфляцийн өөрлчлөлт болон мөнгөний бодит
нийлүүлэлтийн өсөлтийн хэмжээ

Эндээс тухайн цаг хугацаанд засгийн газрын явуулж байсан мөнгөний


бодлогыг тодорхойлж болно. 1990-1991 онуудад зах зээл дээр их хэмжээний мөнгө
Хувь %

нийлүүлэгдэж байсны үр нөлөөгөөр инфляцийн түвшин өндөр хурдтай өссөн


байна. Харин инфляцийн өсөлтийг сааруулахын тулд мөнгөний бодит
нийлүүлэлтийг нэг түвшинд барих бодлого авч хэрэгжүүлснээр үр дүнгээ өгчээ.
1997 оноос эхлэн мөнгөний бодит нийлүүлэлт
Онууд тогтмол өссөөр ирсэн байна.
Харин энэ мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг дагаад инфляцийн түвшин
пропорционалаар дагаж өсөж байгаагүй нь манай эдийн засагт мөнгөний
нийлүүлэлтийн нөлөө багассантай холбон тайлбарлаж болно.
Төрөөс мөнгөний тэлэх бодлогын хажуугаар төрийн өмч дэхь үйлдвэр,
үйлчилгээний газрууд, барилга обьектуудыг хувьчлах бодлого 1996 оноос авч
хэрэгжүүлсэн нь үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг
нэмэгдүүлэхэд чухал зохицуулалт болсон юм.
Экспортын хэдхэн нэр төрлийн бүтээгдэхүүнээс хамааралтай нээлттэй эдийн
засагтай Монгол шиг жижиг орны хувьд вальютийн ханшны талаархи баримтлах
бодлого нилээд чухал юм. 1993 онд вальютийн ханшийг чөлөөлсөн нь мөнгөний
ханш унахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн боловч хар зах болон албан
ханшийг ойртуулсан арга хэмжээ болсон. Нөгөө талаас энэ алхам нь инфляцийг
хянах нэг механизм болсон.

Д.Ганбаяр магистрант 22
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

Энэ үед хүүгийн түвшин өндөр, бодит хүүгийн түвшин эерэг байв. Энэ байдал
инфляцийг тогтворжуулахад нөлөө үзүүлсэн боловч хувийн хөрөнгө оруулалтад
сөргөөр нөлөөлж байв. Харин 2000 оноос эхлэн хэрэглээний сагсанд ордог
бүтээгдэхүүний үйлчилгээний үнэ харьцангуй тогтвортой, зарим бараа
үйлчилгээний үнэ буурах хандлагтай байжээ.
2004 оноос өсч эхэлсэн хүнсний бүтээгдэхүүний үнэ нь 2006 оноос дэлхийн
хүнсний хямралтай давхцан 2007, 2008 онд Монголд хүнсний бүтээгдэхүүний үнэ
сүүлийн 10 н жил ажилагдаагүй их өсөлтөд хүргэлээ.
Гэхдээ үнийн энэ өсөлтөд дан ганц дэлхийн хүнсний хямрал бус, Монголын
дотоод хүчин зүйлс болох үнэ бүрдэх механизм, төрөөс хэрэгжүүлж буй бодлогууд
тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Сүүлийн жилүүдэд явуулсан сангийн тэлэх болон
мөнгөний зөөлөн бодлогуудын улмаас бий болсон нийт эрэлтийн өсөлтийг
үйлдвэрлэл сайн хөгжөөгүй манай орны үйлдвэрлэгчдийн хүчин чадал нь
гүйцэхгүйн улмаас үнийн ерөнхий түвшинд дарамт учруулж инфляцийг хөөрөгдсөн
байх талтай. 2008 оны байдлаар инфляци 22.1 хувь болсон байна. 2008 оноос
хэрэгжүүлсэн мөнгөний хатуу бодлого нь үнийн өсөлтийг сааруулахад нэлээн
нөлөөлсөн гэж судлаачид үздэг. Аливаа бодлогыг боловсруулахын өмнө зардал үр
ашгийн шинжилгээ хийж батладаггүйгээс тооцоолоогүй янз бүрийн сөрөг үр
дагавар үүсч байна. Тухайлбал ноолуурын үнэнд зохицуулалт хийснээр малчдад
ашигтай байгаа боловч нөгөө талаас үйлдвэрлэл эрхлэгчдэд алдагдалтай, эдгээр
ашиг болон алдагдлын харьцаанаас болж тухайн бодлогыг явуулах эсэх нь зүйтэй.
Үйлдвэрлэлийн үндсэн зардлыг өсгөж байгаа учраас энэ тохиолдолд
нийгмийн алдагдал зайлшгүй өндөр байна. Зардал өссөн учраас ноолууран
бүтээгдэхүүний үнэ өснө, ингэснээр ноолууран бүтээгдэхүүн хэрэглэгчдийн зардал
өснө. Энэ бодлогын үр дүнд зөвхөн малчид хожих боловч цаана нь үйлдвэрлэгч
(нөөцийн үнэ өснө, худалдан авах хэмжээ буурна, нийлүүлэлт буурна) болон
хэрэглэгч (нийлүүлэлт буурснаар бүтээгдэхүүний үнэ өснө, худалдан авах хэмжээ
буурна, мэдрэмж сайтай бүтээгдэхүүн учраас бүтээгдэхүүний борлуулалт буурна)
хохирч байгаа учраас нийт нийгмийн зардал нь үр ашгаасаа давсан байх нь
ойлгомжтой.
Инфляцийн өсөлт болоод зах зээл дэхь эдийн засгийн байдал, шинж,
хүндрэл, эерэг үзэгдэл нь ихэнхидээ төрөөс авч хэрэгжүүлж буй бодлогоос ихээхэн
хамааралтай билээ. 1992-1996 оны үед Жасрайн толгойлж байсан засгийн газрын

Д.Ганбаяр магистрант 23
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

мөнгөний хумих бодлого барьж байсан нь амжилтанд хүрч 3 оронтой тоонд байсан
инфляцийг 2 оронтой тоонд шилжүүлж чадсан нь томоохон амжилт болсон.
Харин 1996 оноос Энхсайхны толгойлж байсан засгийн газар харьцангуй
нээлттэй бодлого явуулж, мөнгийг чөлөөлөх, зах зээл дээрхи мөнгөний
нийлүүлэлтийг чөлөөтэй тавих зэрэг бодлого хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд төрийн
өмч дэхь үйлдвэрийн газруудыг хувьчилж эхэлсэн хойшид ирээдүйд нэлээн зөв
зүйтэй алхам болсон. Хэдийгээр зах зээл дээрхи бэлэн мөнгөний нийлүүлэлт
нэмэгдэж байсан ч үнийн өсөлт саарч буурч эхэлсэн. Засгийн газраас явуулж
байсан бодлого нь хувийн хэвшлийг хөгжүүлэх, хүмүүсийн орлогыг нэмэгдүүлэхэд
чиглэж байсан болохоор үүний үр дүнд эдийн засгийн өсөлтийг эргээд бий
болгосон.
2000 оноос хойш урд засгийн газрын бодлогыг ерөнхийд нь уламжилж
үргэжлүүлж үйл ажиллагаа явуулсан нь 1990 оноос хойшхи хямралыг тодорхой
хэмжээгээр сааруулж чадсан.
2.2. Инфляцид нөлөөлөх хүчин зүйлс, нийгэм эдийн засагт үзүүлсэн үр
дагавар
Манай улсын инфляцийн түвшин 1992-2002 оны хооронд тасралтгүй буурч,
2002 онд 1.6%-д хүрсэн боловч 2003 оноос дахин өсч, 2004 онд 11 хувь, -2005 онд
9.5 хувь, 2006 онд 6.0 хувь болов23. Түүнээс гадна 2007 оны дундаас инфляци эрс
өсч, өргөн хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өдрөөс өдөрт өссөөр, цалингийн
нэмэгдлийг ач холбогдолгүй болгож, эдийн засагт тодорхой бус байдал ихэсгэж,
нийгэмд бухимдал үүсгэж байна.
Огцом нэмэгдэж буй инфляцийн сөрөг нөлөөллийн улмаас нийгмийн
чиглэлээр хэрэгжүүлж буй цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх бодлогууд
“үнэгүйдэж” хүмүүсийн амжиргааг дэмжих зорилготой хөтөлбөрүүд бодиттой ач
холбогдлоо мэдрүүлж чадахгүй байна.
Нэг талаас цалин нэмэгдэхийг дагаад инфляци өсдөг, нөгөө талаас инфляци
өсөөд байгаа учраас цалин хөлсөө нэмэх шаардлага дахин, дахин тулгарсаар байх
гаж гэмээр харилцан хамаарлын цаана оршиж буй шалтгаануудыг судалж
тогтоосноор өнөөдөр Монголчууд бидэнд олдож байгаа төсвийн орлогын таатай
нөхцлийг ард иргэддээ өгөөжтэйгөөр ашиглах боломж гарч ирэх юм. Тиймээс
инфляцийг үүсгэж, ихэсгэж байгаа гол шалтгаануудыг тогтоож, үүний үндсэн дээр

23 Монгол улсын статистикийн эмхэтгэл 1999-2008 он

Д.Ганбаяр магистрант 24
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

манай орны онцлог нөхцөлд тохирсон инфляцийн эсрэг макро эдийн засгийн
бодлогын оновчтой хувилбар боловсруулан, олон нийт, бодлого
боловсруулагчдын дунд хэлэлцэх нь чухал болоод байна.
Монголд өнөөдөр эрчимтэй өсөн нэмэгдэж байгаа инфляцийг хянах,
зогсооход чиглэсэн бодлогын оновчтой хувилбарууд байна вэ гэсэн судалгааны
үндсэн асуултад хариулт олохын тулд инфляцид нөлөөлж байгаа хүчин зүйлсийг
таван төрлийн инфляцийн шалтгаантай уялдуулан дараах нөлөөллүүдийн хүрээнд
бүлэглэн асуудлуудыг судалж үзэв.
Үүнд:
➢ Мөнгөний тэлэх бодлогын нөлөөлөл
Сүүлийн жилүүдийн хурдацтай нэмэгдэж буй мөнгөний нийлүүлэлтийн өсөлт,
мөн гадаад вальютийн эсрэг дотоодын мөнгөн тэмдэгт суларч байгаа байдал буюу
гадаад вальютийн ханшны чангаралт зэргийг авч үздэг.

➢ Сангийн тэлэх бодлогын нөлөөлөл.


Төсөвт байгууллагын ажиллагсадын цалингийн өсөлт, нийгмийн шинжтэй олон
арга хэмжээнд зарцуулагдаж буй мөнгөний өсөлт зэрэг орно.
➢ Гадаад зах зээлийн нөлөөлөл.
Гадаадаас импортлон орж ирж буй үйлдвэрлэлийн нөөцүүдийн болон түүхий
эд материалын үнийн өсөлт зэргийг хамруулдаг
➢ Эдийн засгийн дотоод хүчин зүйлс.
Манай орны эдийн засгийн салбарын бүтэц, түүний үйл ажиллагааны онцлог,
эдийн засгийн мөчлөгийн өсөлт зэрэг ордог.
Эдгээр болон бусад хүчин зүйлсийн аль нь манай орны хувьд ажиглагдаж буй
инфляцийн өсөлттэй хамгийн хүчтэй хамааралтай байгааг тооцоолон судалснаар
инфляцийн эсрэг бодлогын оновчтой хувилбар боловсруулах боломжтой болно
гэж үзлээ. Инфляци нь тухайн улс орны эдийн засгийн дотоод онцлог, гадаад
эдийн засгаас хараат байдал, гадаад худалдааны нөхцөл, цаг улирлаас хамааран
өөрчлөгддөг. Нэн ялангуяа дөрвөн улиралтай, өвөрмөц уламжлалт аж ахуйтай,
гадаад зах зээлээс үлэмж хараат манай орны хувьд энэ шинж чанар илүүтэй
ажиглагдах магадлалтай юм. Тиймээс миний бие эдгээр шинж чанар манай орны
хувьд хэрхэн илэрдэгийг тогтоох зорилгоор ХҮИ-ийн динамикийг хугацааны
цувааны бүрэлдэхүүн хэсгийг ялгах аргын тусламжтайгаар нарийвчлан судалсан
болно.

Д.Ганбаяр магистрант 25
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

Монголын инфляци улирлаа даган өөрчлөгддөг. Шинжилгээнд манай улсын


эдийн засаг харьцангуй тогтворжиж, зах зээлийн механизм тодорхой хэмжээнд
үйлчилж эхэлсэн 1996 оны 1-р сараас 2008 оны 9-р сарын хэрэглээний үнийн
индекс, сарын инфляцийн түвшинг ашиглав. 1995 оны 12-р сарын 31-тэй
харьцуулахад 2008 оны 9-р сарын байдлаар хэрэглээний сагсны бараа,
үйлчилгээний үнийн ерөнхий түвшин 3.6 дахин өсчээ24. Өөрөөр хэлбэл 12 жилийн
дотор бараа үйлчилгээний үнэ дундажаар 4 дахин өссөн байна. Энэхүү өсөлт
тогтворжсон эдийн засагтай өндөр хөгжилтэй орнуудын инфляцийн түвшинтэй
харьцуулахад өндөр боловч, тогтворгүй эдийн засагтай хөгжиж буй хийгээд
шилжилтийн эдийн засагтай орнуудтай харьцуулахад доогуур үзүүлэлт юм.
Энэ хугацаанд ХҮИ-ийн хугацааны цувааны бүрэлдэхүүн ямар бүтэцтэй
байсныг бүрэлдэхүүн хэсгийг ялгах энгийн аргаар ангилан авч үзье.
ХҮИ нь 1996-2000 оныг дуустал эрчимтэй өсөөд, 2001-2003 оны эцэс хүртэл
өсөлтийн хурд нь харьцангуй удааширч, 2004 оноос дахин хурдтай өсөх
хандлагатай болсон байна. Манай орны цаг уурын эрс тэрс уур амьсгал, эдийн
засгийн бүтцийн онцлогоос хамааран макро эдийн засгийн ихэнхи үзүүлэлт сар,
улирлын нөлөөлөлтэй байдаг. Тиймээс ХҮИ ч тэдгээртэй адил байх ёстой гэсэн
таамаглалын үндсэн дээр түүний сарын индексийг тооцон үзэхэд I-V сарын
хооронд ХҮИ өсдөг байна. Энэ нь өвлийн саруудад манай орны хөдөө аж ахуй
болон бусад олонхи салбарын үйлдвэрлэл зогсч, хаврын саруудад барааны
хомсдол үүсдэгтэй холбоотой юм. Харин VI-X саруудад үндсэн үйлдвэрлэлүүд
сэргэж, бүтээгдэхүүний нийлүүлэлт ихэссэн үнэ буурдаг бол XI-XII сард дахин
өсдөг нь улирлын шинжтэй үйлдвэрлэл зогсохоос гадна уур, ус, дулаан,
халаалттай холбоотой зардлууд ихэсгэдэгтэй хамааралтай байна.

График 3. Инфляцийн сарын өөрчлөлт олон жилийн дундажаар

Боловсруулалт: 1995-2009 оны сар бүрийн ХҮИ-ийн мэдээллийг ашиглаж сар бүрийн дундаж
үзүүлэлтээр тооцож гаргав.
Мөн хэрэглээний үнийн индексэд хийсэн судалгаагаар 1996-1997 оны дунд үе,
%
Хувь

1999-2001 он, 2003-2005 оны хагас жил хүртлэх хугацаанд мөчлөгийн өсөлтийн үе
ажиглагдсан бол 1997 оны дундаас 1999 он, 2001-2003 он, 2005 оны хагас жилээс

24 Л.Даваажаргал 2008 он., “Инфляцийн таамаглал” Монгол банкны судалгааны


ажил. Хуудас 24.
Сарууд
Д.Ганбаяр магистрант 26
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

2006 оныг дуустал уналтын үе үргэлжилжээ. Харин 2007 оны эхнээс өсөлтийн үе
дахин ажиглагдах болсон байна. Энэ нь манай улсын эдийн засгийн үйл
ажиллагааны идэвхижилтэй, тухайлбал дэлхийн зах зээл дээр алт, зэсийн үнэ
өссөн хийгээд цаг агаарын байдал харьцангуй тааламжтай байсантай
холбоотойгоор үүссэн “хөөрөгдөлтэй” хамааралтай байж болох юм.
Дотоодын эдийн засгийн онцлог, гадаад эдийн засгийн хараат байдал зэргээс
шалтгаалан урьдчилан таагдахгүй гэнэтийн нөлөөллийн улмаас бараа,
үйлчилгээний үнэ богино хугацаанд ихээхэн хэлбэлзэлтэй байдаг нь гэнэтийн
өөрчлөлтийн нөлөөллийн бүрэлдэхүүн хэсгийн зураглалаас харагдаж байна. 1996-
1997, 1999-2001 онуудад гэнэтийн өөрчлөлтийн нөлөөлөл ихтэй байсан нь суурь
үнийн чөлөөлөлт, Азийн эдийн засгийн хямрал, дотоодын банкны системийн
хямрал зэргээс шалтгаалсан байж болох юм.
Инфляцид нөлөөлөх хүчин зүйлсийг хэмжихүй.
Энэ хэсгээрээ инфляцийн онол, бусад орнуудад хийгдсэн эмпирик судалгаануудын
үр дүнгүүдэд үндэслэн манай орны инфляцид нөлөөлөх гол хүчин зүйлсийн
динамикийг шинжлэв. Инфляцийн онолд тулгуурлан эрэлтийн инфляцийн
шалтгаан болгож мөнгөний нийлүүлэлт, төсвийн байгууллагын ажиглагсадын
цалингийн динамикийг, нийлүүлэлтийн инфляцийн хувьд бензиний үнэ, хөрш
орнуудын инфляцийн түвшин, вальютийн ханшийг, бүтцийн инфляцийн хувьд
дотоодын нийт бүтээгдэхүүний мөчлөгийн үзүүлэлтийг сонгон инфляцийн
өсөлтийн шалтгааныг тайлбарлахыг зорилоо.
1. Мөнгөний нийлүүлэлт
Мөнгөний нийлүүлэлтийг уламжлалт шинжилгээнд “их мөнгө” буюу М225-оор эсвэл
“бага мөнгө” буюу М126-ээр төлөөлүүлэн авч үздэг.
М2 мөнгө болон М1-ийн 1990-2009 оны түүхэн мэдээллийг доор харуулав.
График 4. Мөнгөний нийлүүлэлтийн дүн 1991-2009 он

Эх сурвалж: Мөнгөний нийлүүлэлт оны дүнгээр. Статистикийн эмхэтгэл 1999-2009 он

25 М2 мөнгө нь М1 мөнгө болон иргэд байгууллагын хугацаатай хадгаламж, гадаад


вальютын хадгаламжаас бүрддэг. Эх сурвалж: У.Басселер 2008 он “Эдийн засгийн
онолын үндэс” орчлуулгын ном. хуудас 247

26 Банкнаас гадуур гүйлгээнд байгаа бэлэн мөнгө, улсын болон хувийн секторын
харилцах дансан дахь мөнгө, иргэдийн хугацаагүй хадгаламжаас бүрддэг. Эх
сурвалж: Д.Болдбаатар, Н.Ургамалсувд 2004 он. Улаанбаатар хот., “Мөнгөний
үзүүлэлтүүдийн загвар” Монгол банкны судалгааны ажил хуудас 5

Д.Ганбаяр магистрант 27
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

Нэрлэсэн үнээр тооцоход мөнгөний нийлүүлэлт 2009 оныг 1990 оныхтой


харьцуулахад 500 дахин өссөн байна. Энэ өсөлт нь инфляцийн түвшнээс шууд
хамааралтай өсөлт юм. Инфляцийн нөлөөнөөс гадна манай улсын эдийн засаг,
багтаамж хэрэглээг 1990 оныхтой харьцуулахад асар ихээр өссөн билээ. Тиймээс
тухайн улсын зах зээлийн багтаамж, орон зай хэр байна мөнгөний хэрэгцээ төдий
чинээ байх билээ. Нэрлэсэн мөнгөн дүн жинхэнэ бодит өөрчлөлтийг харуулж
чадахгүй тул судлаачид бодит мөнгөний нийлүүлэлтийн дүнг ашиглаж судалгаа
хийдэг байна. Бодит дүн инфляцийн нөлөөг оруулаагүйгээр давуу талтай бөгөөд
зах зээлийн өргөжилт, багтаамж, эдийн засгийн өсөлтийн нөлөөг үнэн зөвөөр
гаргадагаараа ихээхэн давуу талтай. Доорхи график 5-т мөнгөний нийлүүлэлтийг
бодит хэмжээгээр харуулав.
График 5. Мөнгөний бодит нийлүүлэлт 1990 оны үнээр27

Энэхүү бодит дүнгүүдийг гаргахдаа тухайн он дахь нэрлэсэн мөнгөний нийлүүлэлтийн


дүнг 1990 оноос хойш тус он хүртлэх өссөн үнийн өсөлтөнд харьцуулж гаргасан билээ.
Энэхүү бодит дүнгүүдийг гаргахдаа тухайн он дахь нэрлэсэн мөнгөний
нийлүүлэлтийн дүнг 1990 оноос хойш тус он хүртлэх өссөн үнийн өсөлтөнд
харьцуулж гаргасан билээ. График 5-с дүгнэлт гаргахад илүү бодиттой үнэнд
нийцэхээр байна. 1990, 1991 онд мөнгөний нийлүүлэлт тогтвортой тухайн үеийн
ханшаар 5-6 тэрбум төгрөгийн хооронд хэлбэзэж байхад 1992 онд 3 дахин багасаж
энэ хэмжээ 2000 он хүртэл ижил хэмжээнд байсан байна. Мөнгө нь зах зээлийн
хөдөлгөгч зүйл гэж тооцвол манай эдийн засгийн багтаамж бодитоороо 1991оны
үеэс 3 дахин багассан гэж дүгнэхээр байна. Харин 2000 оноос мөнгөний
нийлүүлэлт тогтмол өндөр өсөлтөөр өссөөр 2009 оны байдлаар тухайн үеийн 1990
ханшаар тооцвол 13.8 тэрбум төгрөг зах зээлд эргэлдэж байна. Энэ нь суурь оны
үеэс бодитоороо 2.5 дахин өссөн гэж тооцоогоор гарч байна.
Үүнээс 2009 оны нийт үйлдвэрлэл 1990 оны үеэс 2.5-3 орчим дахин өссөн гэж
гаргалгаа хийж болно. Дараагийн хэсгээрээ мөнгөний нийлүүлэлтийн улирал
сарын өөрчлөлтийн судалгааны үр дүнг харуулъя.
1990-2009 он хүртлэх мөнгөний нийлүүлэлтийн сарын өөрчлөлтийн
дундажаар мөнгөний нийлүүлэлтийн улирлын нөлөөллийг “график 6”-р харуулав.

27 Мөнгөний бодит нийлүүлэлтийн хэмжээ. Мөнгөний нэрлэсэн дүнг 1990 оны суурь
үнээр тооцов.

Д.Ганбаяр магистрант 28
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

“График 6”-с харахад М2 мөнгөний хэмжээ нь авч үзэж буй хугацаанд өсөх чиг
хандлагатай байсан ба сарын болон мөчлөг нөлөөллийг агуулсан байдал
ажиглагдаж байна. М2 мөнгөний хугацааны цувааны бүрэлдэхүүн хэсгүүдийг
ялган тайлбарлая. М2 мөнгөний чиг хандлагыг харахад ХҮИ-ийн чиг хандлагатай
адил байна. Тиймээс ХҮИ-ийнхээс ялгаатай байна.

График 6. Мөнгөний нийлүүлэлтийн сарын индекс,


олон жилийн дундажаар

Боловсруулалт: 1990 оноос 2009 он хүртэл мөнгөний нийлүүлэлтийн өөрчлөлтийн


өөрчлөлтийн дундажийг тооцож гаргаснаар энэхүү графикийг боловсруулав.
Тухайлбал 1-5 сард ХҮИ тасралтгүй өсдөг байхад М2 мөнгөний нийлүүлэлт
Хувь

1-2 сард буураад 3-8 сард өсдөг байна. ХҮИ 6-10 сар хүртэл буураад, 11-12 сард
өсдөг байхад М2-ийн нийлүүлэлт 9-11 сард буураад 12-р сард өсдөг байна.
Зуны саруудад бэлэн мөнгө хугацаагүй хадгаламж, харилцахын хэмжээ өсч
байгаа нь мөн л манай эдийн засгийн үйлдвэрлэл, салбарын бүтцийн онцлогтой
холбоотой байна. Мөчлөг нөлөөллийнсарууд
хувьд ихэнхи хугацаанд ХҮИ-ийн мөчлөгийн
эсрэг байсан нь мөнгөний бодлогын зохицуулалт, Монгол банкнаас хэрэгжүүлсэн
мөнгөний бодлогын хувилбаруудтай холбоотой юм.
Инфляцид нөлөөлөх мөнгөний нийлүүлэлтийн нөлөө
Эдийн засгийн онолоор мөнгөний тэлэх бодлогын үр дүнд үнийн ерөнхий
түвшин өсдөг гэсэн ойлголт байдаг. Гэхдээ эдийн засгийн онол нь туйлын үнэнтэй
байх боломж бага билээ. Мөнгөний нийлүүлэлт нэмэгдсэнээр зах зээлд бараа
бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ өсдөг гэдэг нь АНУ-н эрдэмтэн судлаачдын
гаргасан ойлголт юм. Харин буурай хөгжиж буй орнуудын хувьд энэ ойлголт хэр
үнэнтэй байдаг бол. Тиймээс уг судалгааны хэсгээрээ Монгол улсын эдийн засгийн
тоо баримтанд дээр үндэслэн мөнгөний нийлүүлэлт инфляцид үзүүлэх нөлөөллийг
харуулахыг зорив. Энэ хоёр үзэгдлийн хоорондын хамаарлыг регрессийн энгийн
тэгштгэлийг ашиглаж тооцоолон гаргалаа.
Хүснэгт 1. Инфляци мөнгөний нийлүүлэлт, ДНБ-ний өсөлтүүд
сүүлийн 20 жилээр

Д.Ганбаяр магистрант 29
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

М2 (1990
Инфляций М2 оны онд нэрлэсэ бодит М2-
н нэрлэсэн суурилсан н М2-ийн ийн
Он жилийн үнээр бодит жилийн жилийн
өсөлт /тэрбум үнээр) өсөлт өсөлт
/хувиар/ төгрөгөөр/ /тэрбум /хувиар/ /хувиар/
төгрөгөөр/
1990 5.63 5.63
1991 52.70 9.91 6.49 76.00 15.26
1992 325.50 13.05 2.01 31.65 -69.06
1993 183.00 42.77 2.34 227.68 16.35
1994 66.30 76.78 2.51 79.52 7.44
1995 53.10 102.04 2.18 32.91 -13.19
1996 44.60 128.40 1.73 25.82 -20.74
1997 20.50 170.07 1.90 32.45 9.78
1998 6.00 167.25 1.93 -1.66 1.98
1999 10.00 220.17 2.31 31.64 19.67
2000 8.11 258.84 2.52 17.57 8.76
2001 8.00 331.06 3.07 27.90 22.03
2002 1.60 470.13 4.31 42.00 40.43
2003 4.70 703.33 6.16 49.61 42.89
2004 11.00 847.03 6.69 20.43 8.50
2005 9.50 1,170.14 8.44 38.15 26.16
2006 6.20 1,536.49 10.43 31.31 23.64
2007 17.80 2,401.25 13.84 56.28 32.67
2008 22.10 2,270.00 10.72 -5.47 -22.58
2009 4.20 2880.03 13.05 26.87 21.76

Эх сурвалж: Статистикийн мэдээ баримт мэдээллээс энэхүү тоо баримтыг цуглуулав.


1991 онд үнийг чөлөөлсний дараа, 1992-1996 онд мөнгөний хязгаарлах буюу
хатуу бодлого баримталж байсан нь харагдаж байна. 1997 оноос мөнгө бодитоор
өсч эхэлсэн байна. 1999 оноос мөнгөний нийлүүлэлт их хэмжээгээр бодит өсч
эхэлсэн байна. Энэ нь тухайн үеийн Засгийн газрын эдийн засгийн бодлого, Төв
банкнаас авч хэрэгжүүлж байсан арга хэмжээ, нийгэм эдийн засгийн нөхцөлтэй
уялдаатай юм. Мөн 1998 оноос инфляцийн түвшин ердийн түвшинд хүрч цаашид
тогтворжиж эхэлсэн тул мөнгөний нийлүүлэлтийг аажмаар нэмэгдүүлэх уян
бодлоготой уялдаатай юм. Мөнгөний нийлүүлэлтийн инфляцид үзүүлсэн нөлөөлөл
болон хамаарлыг статистикийн энгийн регрессийн тэгштгэлийн аргыг ашиглан
тооцож үзье. Мөнгөний нийлүүлэлтийн нэрлэсэн ба бодит хэмжээнээс инфляцийн
хэмжээнд нөлөөлөх хамаарлыг 1990-1992, 1992-1999, 1999-2009 онуудаар цаг
хугацааны хувьд 3 хувааж тооцож гаргая.

Д.Ганбаяр магистрант 30
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

Инфляци мөнгөний нийлүүлэлт хоёрын хамаарлын регрессийн тэгштгэл


inf=aXM2+b28 илэрхийлэгдэнэ.
Мөнгөний нийлүүлэлтийн нэрлэсэн ба бодит хэмжээний инфляцийн түвшний
хамаарах хамаарлыг 1990-1992 оны заагт тооцож үзэхэд дараах регрессийн
тэгштгэлүүд гарч байна.
График 7.1. 1990-1992 оны хооронд дахь инфляци мөнгөний
нийлүүлэлтийн хамаарал нэрлэсэн үнээр

График 7.2. 1990-1992 оны хооронд дахь инфляци мөнгөний


нийлүүлэлтийн хамаарал бодит үнээр

Дээрхи тэгштгэлээс үзэхэд 1990-1992 онд мөнгөний нийлүүлэлтийн нэрлэсэн


хэмжээ нэг тэрбумаар нэмэгдэх тутам инфляцийн түвшин 42 хувиар нэмэгдэж
байх зүй тогтол илэрч байсан байна.
1992-1999 оны хооронд
Inf=14.5XM2(нэрлэсэн)+245.147
R=0.8565, D=0.7337
Inf=-13.4XM2(бодит)+116.9862
R=0.8341, D=0.6958
Регрессийн тэгштгэлүүдээс харахад мөнгөний нэрлэсэн нийлүүлэлтийг нэг
нэгжээр буюу нэг тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхэд инфляци 14.5 нэгжээр өсөх зүй
тогтол ажиглагдаж байсан бол мөнгөний бодит нийлүүлэлтийг нэг тэрбум
нэмэгдүүлэхэд13.4 хувиар буурах хандлага илэрч байна. Мөнгөний нийлүүлэлтээс
инфляцийн түвшинд үзүүлэх нөлөө өндөр байгаа нь корреляцийн коэфциентийн
дүнгээс харагдаж байна.
1999-2002 оны хооронд
Inf=-0.0321XM2(нэрлэсэн)+17.197
R=0.9631, D=0.9275

28 Инфляци мөнгөний нийлүүлэлт хоёрын хамаарлыг харуулсан регрессийн тэгштгэл


r<0.8 үед хоёр үзүүлэлтийн хооронд бага хамааралтай гэж үздэг. Эх сурвалж:
Д.Нарандэлгэр 2003 он. Улаанбаатар хот . “Эдийн засгийн загварчлал” хуудас 164.

Д.Ганбаяр магистрант 31
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

Inf=-3.9692XM2(бодит)+19.0436
R=0.9711, D=0.9430
Үүнээс харахад мөнгөний нэрлэсэн болон бодит нийлүүлэлтийн
нэмэгдүүлэхэд инфляцийн түвшин буурч байгаа нь зах зээл дээр бэлэн мөнгөний
хэрэгцээ хэр их байгааг харуулж байна. Мөнгө нэмэгдэхийн хэрээр зах зээл
өргөжиж, бараа бүтээгдэхүүний үнэ буурч байсан байна. Энэ үе бол манай эдийн
засаг өсөлтийн үедээ явж байсан.

График 8.1. 2002-2007 оны хооронд дахь инфляци мөнгөний


нийлүүлэлтийн хамаарал нэрлэсэн үнээр

График 8.2. 2002-2007 оны хооронд дахь инфляци мөнгөний


нийлүүлэлтийн хамаарал бодит үнээр

Дээрхи регрессийн тэгштгэлээс харахад мөнгөний нийлүүлэлтээс хамаарах


хамаарал бага байна. Инфляцийн өөрчлөлтөд мөнгөний нийлүүлэлтээс гадна
бусад хүчин зүйлс илүүтэй нөлөөлж байсан гэж дүгнэж болно. Нэрлэсэн болон
бодит нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд инфляци өсөж байна. Энэ нь зах зээл
мөнгөөр ер нь ханасан мөнгөний эрэлт бага, ийм нөхцөлд мөнгийг зах зээл дээр
нэмэгдүүлэхэд илүүдэл бий болж эрэлтийн инфляци үүсгэхээр нөхцөл байдалд
байсан байна.
График 9.1. 2002-2007 оны хооронд дахь инфляци мөнгөний
нийлүүлэлтийн хамаарал нэрлэсэн үнээр

График 9.2. 2002-2007 оны хооронд дахь инфляци мөнгөний


нийлүүлэлтийн хамаарал бодит үнээр

Тэгштгэлийг харахад мөнгөний нэрлэсэн нийлүүлэлт болоод бодит


нийлүүлэлтийн инфляцид үзүүлэх нөлөөлөл харилцан адилгүй байна.
Мөнгөний нэрлэсэн нийлүүлэлтээс инфляцид үзүүлэх нөлөө өндөр байна.
Мөнгийг нэмэгдүүлэхэд инфляцийн түвшин буурч байна. Тэгэхээр энэ үед зах зээл

Д.Ганбаяр магистрант 32
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

дээр мөнгөний хомсдол үүсч бий болж байсан байна. 2007 онд инфляци 17.8 хувь
болсон нь урьд жилүүдийн мөнгийг зах зээл дээр их хэмжээгээр нийлүүлж
байснаас болж илүүдэл болж эрэлтийн инфляцийг бий болгосон билээ. Энэ нь ч
утгаараа 2008 онд 22.1 хувь болсон29. Төв банкнаас энэд хариу арга хэмжээ авч
банкны зээл олголт, мөнгөний нийлүүлэлтээ багасгаснаар зарим нэр төрлийн
бараа бүтээгдэхүүний үнийг бууруулсан. Гэхдээ инфляцийн өсөлт нь мөнгөний
нийлүүлэлтээс бус дэлхийн зах зээлийн хямралын нөлөөнөөс хамаарч байсан гэж
үзэж болох тул энэ арга хэмжээ нь эдийн засгийн өсөлтөнд саад болсон юм.
Тиймээс Төв банк энэ арга хэмжээгээ хагас жил орчим хэрэгжүүлээд эргээд
мөнгөний нийлүүүлэлтийг нэмэгдүүлсэн нь зөв алхам болсон.
2. Төсвийн байгууллагын ажилчдын цалингийн шинжилгээ
Манай улсын практикт төсөвт байгууллагын ажиллагсадын цалинг нэмэхэд
үнэ хөөрөгдөн өсдөг, мөн хувийн хэвшлийнхэн ажилчдаа алдахгүйн тулд дагаж
цалингаа өсгөн, тэрхүү өсөлтөө зардалдаа шингээн зардлын инфляци болж байгаа
үзэгдэл илэрдэг. Тиймээс төсөвт байгууллагын ажиллагсдын цалингийн өсөлт
инфляцид ихээхэн нөлөөтэй байж болох юм. Сүүлийн жилүүдэд төсөвт
байгууллагын ажиллагсдын цалин хэрхэн өссөн талаархи мэдээллийг төсвийн
дундаж цалингийн мэдээлэлд тулгуурлан шинжилье. Энэхүү цалингийн өсөлт нь
тухайн жилдээ бодит худалдан авах чадварт хэрхэн нөлөөлж байсныг авч үзье.
Хүснэгт 2 . 1995-2009 он хүртлэх цалингийн өсөлтийн
мэдээлэл30
Төсөвт
Төсөвт
Бодит байгууллаг
байгуулл
цалин ын Цалинги
Инфляц агын
Он мян.төг ажилчдын йн бодит
и дундаж
1995 оны цалингийн өсөлт
цалин
үнээр өсөлтийн
мян.төг
хувь
1995 53.1 14.7 14.7
1996 44.6 21.6 14.9 46.9 2.4
1997 20.5 27.3 15.7 26.4 5.9
1998 6 34.5 18.7 26.4 20.4
1999 10 39.5 19.5 14.5 4.5
29 Монгол улсын статистикийн эмхэтгэл 2008 он.

30 Ц.Батсүх 2007 он Улаанбаатар хот “Инфляцийн эсрэг Макро эдийн засгийн


бодлого” хуудас 65

Д.Ганбаяр магистрант 33
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

2000 8.11 51.3 23.4 29.9 21.8


2001 8 56 23.6 9.2 1.2
2002 1.6 60.5 25.1 8 6.3
2003 4.7 71.4 28.3 18 13.3
2004 11.0 85.9 30.7 20.3 9.3
2005 9.5 96.9 31.6 12.8 3.3
2006 6.2 124 38.1 28 22
2007 17.8 145.7 37.94 17.5 -0.4
2008 22.1 158.9 33.91 9.1 -10.6

Эх сурвалж: Ц.Батсүх 2007 он “Инфляцийн эсрэг Макро эдийн засгийн бодлого”


1995 оноос хойш төсөвт байгууллагын ажиллагсдын нэмсэн цалин нь
худалдан авах чадварын хувьд хамгийн багадаа 1.2 хувиас дээд тал нь 22 хувь
хүртэл өсчээ. Өөрөөр хэлбэл цалингийн өсөлт нь үнийн өсөлтийг давж байсан
байна. Цалингийн бодит өсөлтөөс харахад төсөвт байгууллагын ажилагсдын
цалингийн өсөлт инфляцийг өсгөсөн байх үндэслэлтэй гэж үзэж болно. Учир нь
цалингийн өсөлтийн хувь өндөр байсан жилүүдэд инфляци илүү байсан тохиолдол
ихэнхи жилүүдэд ажиглагдаж байна.
3. Голлох вальютийн төгрөгтэй харьцах ханшийн шинжилгээ
АНУ-н долларын төгрөгтэй харьцах ханш 1996 оноос 2010 оныг хүртэл
3.5 дахин өсчээ. 2000 оныг хүртлэх ханш хурдтай өсч байгаад 2001-2008 онуудад
өсөлтийн хурд нь тогтворжиж эхэлсэн ч 2008 оны дунд үеэс 2009 оны сүүл хүртэл
огцом хурдтай өсч эхэлсэн. Чиг хандлагын хувьд ХҮИ-ийн чиг хандлагатай
ерөнхийдөө тохирдог байна.
Хүснэгт 3. Голлох вальютийн ханш 2002 оноос хойшхи

Он АНУ доллар Евро Юань Рубль


2002 1110.35 1169.4 135.9 35.4
2003 1146.51 1460.2 141.1 39.9
2004 1185.1 1647.4 146.1 43.4
2005 1205.2 1449.1 151.3 42.5
2006 1 179.55 1 481.44 147.94 43.40
2007 1 170.43 1 603.20 153.89 45.78
2008 1 169.26 1 728.53 168.84 47.02

Д.Ганбаяр магистрант 34
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

2009 1 420.30 1 950.40 210.50 54.50

Эх сурвалж: Статистикийн эмхэтгэл


Манай улс ихэвчлэн Хятадаас бараа бүтээгдэхүүн импортлодог тул юаны
ханшны нөлөөлөл харьцангуй өндөр. Харин юаны ханш нь долларын ханшны
хэлбэлзлийг дагадаг байна. Гэхдээ ингэж хийсвэрээр биш судалгаагаа хийж
дүгнэлт хийе.
График 10. Инфляци, голлох вальютийн ханшний өөрчлөлтийн хувь31

Графикаас харахад АНУ- доллараас илүүтэйгээр Хятадын юаны ханшны


өсөлттэй инфляцийн түвшин ижилхэн чиглэлд байгаа харагдаж байна.
хувь %
Өсөлтийн

Судалгаанд гадаад вальютийн төгрөгтэй харьцах ханшыг жилийн эцсийн


дүнгээр бус жилийн дундаж ханшны хэмжээгээр авсан нь зүйд нийцэх болов уу.
Тогтвортой байсан гадаад вальютийн ханш 2008 оны 10-р сараас эхлэн гэнэт
огцом өсөлт авсан билээ. Тус оны 7-9 саруудад өөрчлөлт мэдрэгдэхгүй байсан ч
10-р сард вальютийн хомсдол үүссэн тун их хачирхалтай явдал билээ. Түүнээс
Онууд
хойш 2009 оны 7-р сар хүртэл огцом өссөөр байгаад тогтворжиж эхэлсэн.
Гэхдээ л маш өндөр түвшинд хүрээд тогтворжоод байна. Гол вальютуудын
хувьд сарын мөчлөгийг авч үзэхэд оны эхний гурван сард өсөх хандлагатай байдаг
бол 4, 5-р саруудад буурдаг байна. Энэ нь хаврын сарын эхээр уул уурхайн
үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүний нийлүүлэлттэй холбоотой
гадаад вальют их хэмжээгээр нийлүүллэгтэй холбоотой юм. Харин зуны саруудад
бүтээгдэхүүн үйлдвэрлэл идэвхижилтэй үед бараа түүхий эд, шатах тослох
материал, техник тоног төхөөрөмжийн импорт ихэсдэгтэй холбоотой цаашид
өсөөд, харин 12-р сард бага зэрэг буурдаг тал ажиглагдаж байна.
4. Шатахуун болон цахилгааны үнийн шинжилгээ
Шинжилгээнд АИ-80 бензиний үнийн шинжилгээг ашиглав. АИ-93 бензиний
хувьд 2005 оноос өмнөх мэдээлэл олдоогүй тул ашиглаагүй болно.
График 11. Бензиний үнийн мэдээлэл. төгрөгөөр32

График 12. Цахилгааны үнийн мэдээлэл


өр
Төгрөгө

31 2002 оноос гол вальютийн өсөлтийн хэмжээ болон инфляцийн түвшингийн


хоорондын хамаарал

32 Монгол улсын статистикийн эмхэтгэл 1999-2009 –с ашиглав

Д.Ганбаяр магистрант 35
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

Бензиний үнэ 1-р сараас 5-р сар хүртэл бууралтын шинж чанартай байдаг бол
5-р сараас эхлэн өсөж эхэлдэг онцлогтой. Манай орны хувьд шатахууны үнийн
өсөлтөөс шалтгаалан бусад барааны үнэ дагаж хэлбэлздэг онцлогтой байдаг.
өр
Төгрөгө

Харин дулаан, цахилгааны үнийг төрөөс зохицуулдаг тул харьцангуй тогтвортой


байна. Хэрвээ өөрчлөлт гарахад нөлөөллийн далайц харьцангуй их байдаг. Энэ
оны эхээр дулаан цахилгааны үнийг нэмсэн.
5. Гадаад худалдааны тэнцэл
Гадаад худалдааны тэнцэл нь 2005 оныг хүртэл зарим саруудыг эс тооцвол
байнга алдагдалтай байсан бол алт, зэсийн дэлхийн зах зээл зээлийн үнийн
өсөлтөөс шалтгаалан сүүлийн 2-3 жилд ихэнхи саруудад эерэг үлдэгдэлтэй
болжээ. Энэ нь уул уурхайн компаниудын ашгийг ихэсгэн, ажиллагсдын дундаж
цалин өсөх хандлагыг бий болгосон төдийгүй, орлогын хуваарилалтын үр дүнд
үйлчилгээний салбарын үнэ өсөхөд хүрсэн байх талтай юм. Гадаад худалдааны
сарын индексийн судалгаанаас харахад манай орны хувьд VI-XI саруудад
худалдааны алдагдал багасч, харин үлдсэн саруудад ихэсдэг байна. Энэ нь мөн л
үйлдвэрлэлийн салбаруудын үйл ажиллагаа улирлын шинжтэй байдагтай
холбоотой юм. Гадаад худалдааны ашиг, алдагдал нь вальютийн ханшны
динамикт хүчтэй нөлөөлдөг байх талтай. Сарын индексийн хандлага нь америк
долларын ханшийн сарын индекстэй нягт хамааралтай байна.
6. Хөрш орнуудын инфляци
Манай улсын хэрэглээний бүтээгдэхүүний ихэнхи нь хоёр хөрш орноос
импортлосон бүтээгдэхүүн байдаг. Импортын бүтээгдэхүүний хувьд дотоодын зах
зээлд үнэ өсөх, хэд хэдэн шалтгаанууд байдаг. Үүнд:
➢ Дотоодын вальютийн ханш сулрах буюу гадаад вальютийн ханш чангарах
➢ Худалдааны хөрш орнуудын үнэ өсөх
➢ Гаалийн татвар нэмэгдэх
➢ Тээвэрлэлтийн зардал нэмэгдэх
Эдгээрээс гадаад вальютийн ханшийн чангаралтын нөлөөг америк долларын
төгрөгтэй харьцах ханшийн өсөлтөөр төлөөлүүлэн судалсан. Хоёрдахь
шалтгааныг шалгах зорилгоор худалдааны гол түнш орон болох ОХУ, БНХАУ-ийн
ХҮИ-ийн сарын өөрчлөлтийг авч үзэв. 2002 оноос хойш хөрш орнуудын ХҮИ-тэй
манай орны ХҮИ хэр хамааралтай байсныг коррляцийн шинжилгээгээр тогтооё.

Д.Ганбаяр магистрант 36
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

Хүснэгт 4 Монгол улс, ОХУ, БНХАУ-ын ХҮИ-ийн коррляцийн матриц33

Монголын ХҮИ ОХУ-ийн ХҮИ Хятадын ХҮИ


Монголын ХҮИ 1.0 0.95 0.74
ОХУ-ийн ХҮИ 0.95 1.0 0.73
Хятадын ХҮИ 0.74 0.73 1.0

Тайлбар: хамаарал нь нолиос нэгийн хооронд оршино. ОХУ-ын ХҮИ-тэй


өндөр хамааралтай байна
Коррляцийн шинжилгээнээс манай орны инфляцийн түвшин нь худалдааны
гол түншүүд болох хоёр хөрш орныхоо инфляцийн түвшинтэй хүчтэй хамааралтай
байдаг нь тогтоогдов. Өөрөөр хэлбэл худалдааны хөршүүдийн инфляци
импортлодог гэсэн дүгнэлтийг хийж болохоор байна.
Үнийн өсөлт нь тогтмол орлоготой дунд түвшиний айл өрхүүд болон тэтгэвэр,
нийгмийн халамжаар амьдардаг хүмүүсийг нийгмийн баталгаажих түвшингээс
доогуур түвшинд оруулж, нийгэмд ядуурал маш ихээр нэмэгдсэнийг түүх гэрчлэх
билээ. Хэвийн инфляцийн түвшинд буюу нэг оронтой тоонд байх үед улс орны
эдийн засаг өсч урамшуулал болдог хэдий ч хэвийн инфляци тодорхой хугацааны
дараа мөлхөө бүр цогио инфляцийг бий болгодог. Энэ нөхцөлд үйлдвэрлэгчид,
хувийн хэвшлийнхэн ард иргэд, улс орны эдийн засаг бүхэлдээ доройтдог юм.
Үнийн өндөр өсөлт нь хүмүүсийн бодит орлогыг бууруулдаг тул нэгдүгээрт
ядуурлыг нэмэгдүүлдэг. Энэ үед ард иргэд мөнгөө хэмнэхийг эрмэлзэж тансаг
хэрэглээгээ хязгаарлаж, их үнийн дүнтэй худалдан авалтыг хийхээс зайлсхийдэг.
Нөгөөтэйгөөр эдийн засгийн зарим салбарууд жишээлбэл банк санхүү, бүх
төрлийн үйлчилгээ, гэр ахуйн бараа, барилга, аялал жуулчлалын салбарыг
уналтанд оруулдаг нь манай улсын эдийн засгийн түүх гэрчлэх билээ. Зарим
салбарт дипляци болж байхад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ маш
хурдацтай өсдөг.
Ихэнхи бүтээгдэхүүний хувьд бензиний үнэ, вальютийн ханш, импортын
түүхий эдийн үнийн өсөлт, дулаан цахилгааны үнийн өсөлтөөс шалтгаалан өсч
байгаа бол, зарим бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлтийн нэмэгдлээс шалтгаалан
олигополь пүүс компаниуд зохиомлоор үнээ өсгөж байна.
Одоо инфляци эдийн засаг болоод ямар нөлөөлөл үзүүлж болохыг судлая.

33 Ц.Батсүх 2007 он “Инфляцийн эсрэг макро эдийн бодлого”-с эх авав. Хуудас 44

Д.Ганбаяр магистрант 37
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

1.Дотоодын нийт бүтээгдэхүүн. Тухайн улсын эдийн засгийн өсөлтийг гол


хэмждэг үзүүлэлт ДНБ-ний өсөлт билээ. Онолын үндэслэлээр бол инфляцийн хэт
өсөлт нь нийт үйлдвэрлэлийг бууруулдаг байна. Учир нь зах зээлд нийт эрэлт
нийлүүлэлтийг бууруулдаг. Үйлдвэрлэгчдийн хувьд түүхий эдийн үнэ, тээврийн
зардал өссөнөөр үнээ нэмэгдүүлдэг. Мөн үйлдвэрчний эвлэл үний өсөлттэй
уялдаад цалинг өсгөх шаардлага тавьдаг. Ингэснээр зардлын инфляци үүсдэг.
Хүснэгт 5. ХҮИ болон ДНБ-ний өсөлтийн хамаарал34

ДНБ (1990
Инфляц нэрлэсэн
онд ДНБ
ийн ДНБ ДНБ
суурилсан жилийн
Он жилийн нэрлэсэн жилийн
бодит өсөлт
өсөлт үнээр. сая төг өсөлт
үнээр) хувь
хувиар хувь
сая.төг
1990 10465 10465
1991 52.7 18909 80.69 12383.1 18.33
1992 325.5 47298 150.13 7278.85 -41.22
1993 183 166219 251.43 9079.036 24.73
1994 66.3 283263 70.42 9263.62 2.03
1995 53.1 429207 51.52 9167.56 -1.04
1996 44.6 586528 36.65 8663.775 2.35
1997 20.5 737039.3 25.66 9034.9 4.00
1998 6 817,393.0 10.90 9452.7 3.53
1999 10 925,345.8 13.21 9729.0 3.02
2000 8.11 1,044,581.0 12.89 10158.9 1.25
2001 8 1,343,219.9 28.59 10427.7 1.03
2002 1.6 1,492,112.7 11.08 13691.7 3.95
2003 4.7 1,762,968.0 18.15 15450.9 5.57
2004 11.0 1,910,880.9 8.39 15087.6 10.72
2005 9.5 2 779 578.3 45.46 20042.5 6.21
2006 6.2 3 714 952.9 33.65 25223.3 8.56
2007 17.8 4 599 541.5 23.81 26510.5 10.22
2008 22.1 6 130 325.5 33.28 28938.1 8.86
2009 4.2 6 055 794.3 -1.22 27434.1 -1.55

Эх сурвалж:Д.Нарандэлгэр 2002 он “Эдийн засгийн загварчлал”, статистикийн


жил бүрийн эмхэтгэлүүд
1990-2009 оны хооронд инфляцийн өсөлт ДНБ-д яаж нөлөөлж болохыг
тооцож үзье. Үүнийг энгийн регрессийн тэгштгэлийн аргаар тооцож үзье.

34 ДНБ-ний бодит өсөлт:Дэлхий нийтэд эдийн засгийн өсөлтийг тооцоход хэрэглэдэг


нийтлэг хэмжүүр. Манай улс 2005 оны үеийн суурь үнийг авч хэрэглэдэг.

Д.Ганбаяр магистрант 38
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

GDP(Growth)=inf×a+b GDP(growth)-Дотоодын нийт бүтээгдэхүүний


өөрчлөлт; inf-инфляцийн түвшин; а-инфляциас хамаарах ДНБ-ний өөрчлөлтийн
индекс, b-ДНБ-ний тогтмол өсөлт
1990-2009 оны хоорондох үеийн ДНБ болон инфляцийн хоорондох хамаарлыг
тооцож үзье.
GDPgrowth=0.012×inf+5.4788
standart eror=6.6372; r=0.1470; d=0.0216;
Цаг хугацааны хувьд бүхлээр нь тооцоо хийх нь ач холбогдолгүй болох нь
харагдаж байна. Учир нь хамаарлын үзүүлэлт болох корреляцийн коэфциент нь
маш бага гарсан нь цаг хугацааны хувьд хэд хэдэн үеүүдэд хуваах шаардлага гарч
байна. Хүснэгтийн мэдээллээс дүгнэхэд 1991-1992 хооронд, 1993-1995 он, 1995-
1999 он, 1999-2001 он, 2002-2005, 2005-2006, 2006-2007, 2007-2008, 2008-2009 он
гэж хамаарлаар нь авч үзэхэд маш олон хэсэгт авч үзэхээр байна.
1991-1992 оны хооронд
GDPgrowth=-0.0.6×inf+21.492
standart eror=0.198; r=0956; d=0.912;
Тэштгэлийн үр дүнгээс харахад хамаарал өндөр стандарт алдаа бага байна.
Энэ хоёр жилд инфляцийн өсөлт ДНБ-ний өсөлтийг бууруулж байгаа нь а=-0.06-р
илэрхийлж болно. Гэхдээ 2-хон жилийн үзүүлэлтээр дүгнэлт хийхэд ач холбогдол
багатай.
1993-1995 оны үед
GDPgrowth=0.192×inf-10.4343
standart eror=0.347; r=09998; d=0.9997.;
1993-1995 оны үзүүлэлтээр тооцсон регрессийн тэгштгэл нь хамаарал маш
өндөр алдаа багатай байна. Энэ үеийн нөхцөл байдлыг дурдахад үнийн өсөлт
саарч байсан ба мөнгөний нийлүүлэлтийг хумиж байсан. Инфляцийн түвшин
нэмэгдэхэд эдийн засаг өсөж байсан үр дүн гарчээ.
1995-1999 оны үе
GDPgrowth=-0.06×inf+4.2248
standart eror=1.0329; r=0.8211; d=0.6741;
Үр дүнгээс хамаарал өндөр, стандарт алдаа өндөр гарчээ. Инфляцийн
түвшин 1998 оноос эхлэж доод түвшиндээ хүрч тогтворжиж эхэлсэн ба эдийн
засгийн таатай уур амьсгал бий болж байсан. Энэ үед инфляцийг нэмэгдүүлэхэд
эдийн засаг буурах зүй тогтол ажиглагдаж байна.

Д.Ганбаяр магистрант 39
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

1999-2001 оны үе.


GDPgrowth=0.9691×inf-6.6673
standart eror=0.08; r=0.998; d=0.997;
Энэ үе бол хамгийн өндөр хамааралтай байсан үе юм. 1999-2006 оны үе бол
эдийн засгийн хувьд ижил нөхцөлтэй байсан ч инфляци болон ДНБ-ний өсөлтийн
хооронд ямар ч хамаарал ажиглагдахгүй байсан юм. Тиймээс энэ үеийг 2
хуваахаас өөр сонголт үлдээгүй билээ. Эдийн засгийн өсөлтөнд инфляци эерэгээр
нөлөөлж байсан нь коэфциент 0.9691-р харагдаж байна.
2002-2005 оны үе
GDPgrowth=0.571×inf+2.783
standart eror=1.8449; r=0.8544; d=0.73;
Урьд жилүүдийг бодвол хамаарал багатай нь харагдаж байна. Мөн дээрхитэй
адил хүчин нөхцөлтэй байсан гэдгийг тооцоход инфляцийн хэвийн өсөлт нь ДНБ-
нийг өсгөх хүчин зүйл болж байжээ. Коэфциент нь 0.571 эерэг, инфляцигүй үеийн
ДНБ-ний өсөлт 2.783 байна. Энэ үед эдийн засгийн өсөлт тогтмол зах зээлийн
орчин таатай байжээ. 1998-2006 оны хооронд инфляцийн түвшин хэвийн нэг
оронтой тоонд дотор багтаж байсан нь эдийн засгийн өсөлтийг урамшуулж
байжээ.
Дүгнэж хэлэхэд 1998-2006 онуудын инфляцийн хэвийн түвшин нь эдийн
засгийн өсөлтөөр урамшуулж байжээ.
Харин 2006 -2009 он хүртлэх үзүүлэлтээр регресс ашиглан судалгаа хийхэд ДНБ
болон инфляцийн хооронд ямар ч хамааралгүй гэсэн үр дүн гарсан нь манай одоо
үеийн эдийн засгийн нөхцөл байдал урьд жилүүдийнхтэй адилгүй байгаатай
холбоотой гэж тайлбарлаж байна. Иймээс 2006 оноос хойш шууд хамаарал
байхгүй болохоор судалгаагаа арай өөр чиглэлээр судлах шаардлага гарч байна.
Дээрхи хүснэгтээс харахад нэг таамаглал дэвшүүлж байна. Уг таамаглалын
гол агуулга нь инфляцийн өөрчлөлт нь дараа жилийн эдийн засгийн өсөлтөнд
үзүүлэх нөлөөлөл юм. Ажиглалтаар бол тухайн жилийн инфляцийн түвшин хэдий
хэмжээгээр өснө, дараа жилийн ДНБ-ний өсөлт төдий хэмжээгээр буурах гэсэн
ойлголт юм. Тиймээс энэ шууд хамаарлыг батлахын тулд статистикийн регрессийн
арга ашиглая.
GDP1growth=inf0×a+b
GDP1growth=-0.2285inf0+8.3842
r=0.37;d=0.1434

Д.Ганбаяр магистрант 40
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

Корреляцийн коэфциент маш бага гарсан нь таамаглалыг няцааж байна.


2000-2009 оны үзүүлэлтийг харахад 2000, 2003 үзүүлэлт сондгойрч байна. Харин
сүүлийн 6 жилээр 2004-2009 оны үзүүлэлтийг тусгайлан авч үзэхэд хамаарал
өндөр байна.
GDP1growth=-0.477inf0+13.133
r=0.764; d=0.583
Сүүлийн зургаан жилийн үзүүлэлтээр таамаглалаа шалгахад батлагдаж
байна. Гэхдээ зөвхөн регрессийн тэгштгэлийг ашигласнаар таамаглалыг батлаж
чадахгүй билээ. Инфляци нэг хувиар нэмэгдэхэд дараа жилийн Дотоодын нийт
бүтээгдэхүүн -0.47 хувиар буурах үр дүн гарч байна. Дэлхийд эдийн засаг нь
хамгийн өсөлттэй орнуудын ДНБ-н өсөлт дундажаар 10 хувьтай байдаг гэж үзвэл
инфляци 6 хувьтай нөхцөлд дараа жилийн ДНБ 10 хувьд хүрэх магадлалтай гэж
тооцоолж байна.
10=-0.477inf0+13.133; -0.477inf=3.133; inf=6.5%
Инфляцийн түвшинг тухайн жилийн эцэст үнийн түвшин оны эхний үетэй
харьцуулж гаргадаг билээ. Тиймээс жилийн эцэст дэхь инфляцийн түвшин нь
дараа жилийн эдийн засагт нөлөөлөх магадлал өндөр байх магадлалтай гэж
судлаач миний зүгээс бодож байна. Албан бус дүнгээр 2009 оны инфляцийн
түвшин 4.2 орчим хувь гэж статистикийн газраас мэдэгдснээс үзэхэд энэ
тооцоололыг ашиглавал ДНБ2010=-0.477×4.2+13.13=11.1% тай байх болов уу
гэж гарч байна. Бодит байдал дээр ДНБ-ний өсөлт 10 хувиас давах магадлал бага
билээ. Инфляциас гадна маш олон хүчин нөхцөл ДНБ-ний хэмжээнд нөлөөлдөг
билээ. Манай орны хувьд Дэлхийн зах зээл дээрхи түүхий эдийн зах зээл дээрхи
үнэ ханш ДНБ-ний хэмжээнд голлох нөлөөтэй байдаг.
Дүгнэж хэлэхэд мөлхөө инфляцитай үед манай эдийн засаг өсөлттэй байдаг
бол цочир буюу цогио гифер инфляцийн үед эдийн засагт рецесс болдог байна.

2.3. Хямралын үе дэхь инфляцид хийсэн судалгаа прогноз, таамаглал


Хөгжиж буй орнуудад дэлхийн санхүүгийн хямрал нөлөөлөх сувгуудыг шууд
болон шууд бус гэж ангилдаг. Санхүүгийн хямралын хамгийн түрүүнд үзүүлэх шууд
нөлөө нь хөрөнгийн зах зээлээр дамжин илрэх бөгөөд энэ нь ОХУ, Бразил,
Энэтхэг, Пакистан, Хятад зэрэг зарим орны хөрөнгийн бирж дээр зарагдаж байгаа
үнэт цаасны огцом уналтаар илэрсэн билээ. Монгол улсын хувьд дэлхийн ихэнхи

Д.Ганбаяр магистрант 41
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

хөгжиж буй орнуудын нэгэн адил хөрөнгийн зах зээл сул хөгжсөн юм. Хөрөнгийн
биржийн үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжиж байгаа ч манай улс
арилжааны банк давамгайлсан санхүүгийн тогтолцоотой хэвээр байна. Ийм
нөхцөлд дэлхийн санхүүгийн хямрал хөрөнгийн зах зээлээр дамжин шууд нөлөө
үзүүлэх нь бага бөгөөд эдийн засгийн бодит сектор болох хэрэглээ, хөрөнгө
оруулалт, засгийн газрын хэрэглээ, экспортоор дамжин шууд бус нөлөө үзүүлэх
юм. Манай улсын эдийн засаг гадаад зах зээлд ихээхэн нээлттэй тул гадаад
худалдаагаар дамжин хямрал хамгийн түрүүнд нөлөөлөх нь тодорхой. 2010 онд
дэлхийн зах зээлийн байдал манай оронд тун таагүй байх магадлалтай байна.
Манай улсад хямралын нөлөө 2008 оны дунд үеэс ажиглагдаж байсан бөгөөд
тухайн оны эцэст долларын ханшийн чангаралтаар эдийн засагт нөлөөлж эхэлсэн.
Манай экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох зэс, цайр, алт, жонш,
молибедин, нүүрс зэрэг түүхий эдийн үнийн огцом уналт бий болсон. Энэ нөхцөл
байдлаа цаашаа ч үргэлжлэх, мөн импортын гол бараа болон нефтийн
бүтээгдэхүүний үнэ хамгийн түрүүн өсч эхлэх төлөвтэй байгаа нь худалдааны
нөхцөлд ихээхэн сөргөөр нөлөөлөхөөр байна. Санхүүгийн хямрал нь дэлхийн зах
зээлийн үнэд нөлөөлөөд зогсохгүй гадаад худалдааны хэмжээнд сөргөөр нөлөөлж
байна. Манай улсын хувьд 2008 оны байдлаар экспортын нийт эргэлтийн 20 орчим
хувь нь Европын холбоо, Канад, АНУ, Япон зэрэг хямралд автагдсан өндөр
хөгжилтэй улс орнуудтай хийгддэг. Өндөр хөгжилтэй орнуудын манай экспортод
эзлэх хувийн жин харьцангуй бага бөгөөд гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох
ноолуур, молибден зэргийн экспорт нь харьцангуй тогтвортой байгаа нь тухайн
орнуудаас худалдаагаар дамжуулан үзүүлэх хямралын нөлөө харьцангуй бага
байна гэж үзэж болох юм. Харин эрдэс баялагийн экспортын дийлэнхи хувийг
эзэлдэг БНХАУ болон ОХУ зэрэг орны эдийн засгийн бууралтаас шалтгаалан
манай экспортын хэмжээ үлэмж танагдахаар байна. Манай улсын эдийн засагт
нөлөөлөх хямралын нэг чухал суваг бол гадаадын шууд хөрөнгө оруулалт юм.
Энэ нь ГШХО багасах, гадаадын арилжааны зээл хомсдох, хүү өндөр болох,
зээлийн бусад нөхцөл чангарах зэргээр илрэх болно. Энэ онд Оюу толгойн
хөрөнгө оруулалтын гэрээ батлагдсанаар эхний ээлжинд 100 сая доллар 35 орж
ирээд байгаа, цаашдаа ч орж ирэх болсон нь хөрөнгийн оруулалтын таатай орчин
бүрдэж байна.

35 Оюу толгойн гэрээ батлагдснаар зээл хэлбэрээр орж ирсэн мөнгө. Үүнийг Засгийн
газар 2010 оны 2-р сарын байдлаар эх орны хишиг нэрээ ард иргэдэд олгосон.

Д.Ганбаяр магистрант 42
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

2009 оны эхний есөн сарын тоон мэдээнээс үзэхэд манай улсын бодит
үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт уналт үргэлжилжээ. Тухайлбал, ДНБ өмнөх
оны мөн үетэй харьцуулахад 2.2 хувиар буурсан нь өмнөх улирлын 1.6 хувийн
уналтаас илүү их байна. Үүнд, аж үйлдвэрийн салбар 10.5 хувь, барилгын салбар
37.7 хувиар тус бүр буурч хямралд хамгийн их өртжээ36. Харин, хөдөө аж ахуйн
салбар өсөлттэй байгаа нь сайн үзүүлэлт юм.
Төсөв, сангийн бодлогын хувьд 2009 оны эцэс гэхэд төсвийн алдагдал 328.5
тэрбум төгрөгтэй тэнцүү байгаа ба оны эцэс гэхэд зорилтот түвшин болох ДНБ-ий
5 хувьд хүрлээ37.
Сүүлийн гурван жилийн туршид хэрэгжсэн төсөв, сангийн бодлого нь хэт
тэлэлтийн байдалтай байсан учраас хямралын үед нүүрлэхэд эдийн засгаа
цаашид дэмжих орон зайгүй болсон. Өөрөөр хэлбэл, Засгийн газар зарлагаа өсгөх
замаар эдийн засгаа дэмжих боломжгүй юм.
Дэлхийн эдийн засгийн онол практикт засгийн газрын зүгээс хямралын эсрэг
авах арга хэмжээ нь нийт эрэлтийг дэмжихэд чиглэгддэг бөгөөд гол төлөв төсөв
санхүү ба мөнгөний тэлэх бодлогоор илэрнэ. Өнөө үед ихэнхи орнууд хямралын
эсрэг тэлэх бодлого явуулахаа зарлаад байна. Харин манай орны хувьд макро
эдийн засгийн тэлэлтийг хийх боломж үндсэндээ алга байна.
Манай улсын макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтээс харахад хямралын
босгон дээр инфляци, төсвийн алдагдал, гадаад худалдааны тэнцвэр зэрэг эдийн
засгийн өсөлтөөс бусад үзүүлэлт муудсан нь бодлогын оновчтой хариу үйлдэл
хийх орон зайг ихээхэн хумьжээ. Эдийн засгийн мөчлөгийн таатай үед төсөв
санхүүгийн тэлэх бодлого явуулж ирсэн, төсвийн орлого хомсдсон, эрсдлийн санд
төвлөруулсэн хөрөнгө бага, зэсийн үнэ огцом унасан, одоогийн нөхцөлд дааж
гарахад хэцүү халамжийн хөтөлбөрүүд байгаа зэрэг нь хямралын үед үүссэн
цочролыг улсын төсөв шингээх чадваргүй болохыг харуулж байна.
2008 оны дундуур инфляцийн түвшин 36 хувьд хүрсэн нь Азидаа хамгийн
өндөрт орж байв. 2005 оноос хойш мөнгөний нийлүүлэлт 40 орчим хувийн дундаж
өсөлттэйгөөр нэмэгдсэн нь мөчлөгийг дагасан мөнгөний бодлогын илрэл бөгөөд

36 Нээлттэй нийгэм форум, МУИС-ЭЗС., 2009 он Улаанбаатар хот. Монгол Улсын эдийн
засгийн эрх чөлөөний тойм-2009” хуудас 13

37 Төсвийн алдагдлыг ДНБ-д харьцуулсан үзүүлэлт. Энэ онд ч гэсэн 5 хувийн


алдагдалтай төсөв батлаад буй

Д.Ганбаяр магистрант 43
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

үнийн хөөрөгдлийн жинхэнэ учир шалтгаан нь болжээ38. 2008 оны хувьд мөнгөний
нийлүүлэлтийг хумьснаар инфляцийг бууруулахад хувь нэмэр оруулсан хэдий ч
үнийн өсөлт өндөр хувьтай байгаа нь буурч байсан үнийн өсөлт эргээд өсч байгааг
харуулж байна. Олон жил гадаад худалдааны тэнцвэр алдагдалтай байж, Монгол
банк вальютийн ханшийг тогтворжуулах бодлого хэрэгжүүлж ирсэн нь гадаад
вальютийн нөөцийг эрс багасгаж, улмаар мөнгөний бодлогоор дамжуулан эдийн
засагт нөлөөлөх орон зайг хязгаарлаж байна. Монгол улсын ДНБ 2004-2008 онд
дундажаар 9 хувиар өссөн бөгөөд уг өсөлтийн дүнд нэг хүнд ноогдох дотоодын
нийт бүтээгдэхүүнийг 721 ам доллараас 196039 ам долларт хүрсэн билээ.
Дээрхи хугацаанд уул уурхайн салбарын ДНБ-д эзлэх хувийн жин 17 хувиас
27 хувь болж өссөн нь манай улсын эдийн засаг бүхэлдээ ашигт малтмалын
салбараас хараат байгааг харуулж байна.40
График 13. 2008, 2009 оны инфляцийн түвшиний өөрчлөлтийг харуулав41.
2008, 2009 оны сар бүрийн үнийн индекс

2008 он гараад үнийн индекс 2 хувиар өндөр өсөлтөөр өсч эхэлсэн бөгөөд 5-р
сар хүртэл эрчимтэй өсч эхэлсэн байна. Харин 6-р сараас бууж эхэлсэн бөгөөд
Хувь %

эргээд 9,10 сард өсөөд 10-р сараас тогтворжсон байна. 2009 оны хувьд үнэ
харьцангуй тогтвортой байсан байна. Өнгөрөгч хоёр оны үзүүлэлтийг харахад 1-5
сард адилхан өсч байсан бөгөөд бусад саруудад ч гэсэн адилхан хандлагатай
байна. Энэ нь манай бараа бүтээгдэхүүний үйлчилгээний үнэнд улирлын нөлөө их
байдагтай холбоотой юм.
График 14. 2008 оны ХҮИ-ийн сарын индекс өмнөх оны
эцэстэй харьцуулахад42

38 Нээлттэй нийгэм форум, МУИС-ЭЗС., 2008 он Улаанбаатар хот. Монгол Улсын эдийн
засгийн эрх чөлөөний тойм-2008” хуудас 11

39 Манай улсын нэг хүнд ДНБ 2008 оны байдлаар дэлхийд 153-рт орох үзүүлэлт юм.

40 Нээлттэй нийгэм форум, МУИС-ЭЗС., 2009 он Улаанбаатар хот. Монгол Улсын эдийн
засгийн эрх чөлөөний тойм-2009” хуудас 9

41 2008,2009 оны инфляцийн өөрчлөлтийг сар бүрээр тооцон гаргалаа.


Эх сурвалж: Монголын улсын статистикийн тоо эмхэтгэл 2008, 2009 оны 12-р сарын
бльюттен

42 Өмнөх оны эцсээс өсөн нэмэгдэх тооцоогоор. 9-р сард дээд цэгтээ хүрээд буурсан
байна.

Д.Ганбаяр магистрант 44
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

түвшин
Инфляцийн
Эх сурвалж: Жил бүрийн статистикийн тоо баримтууд
График 15. 2008 оны ХҮИ-ийн сарын индекс өмнөх оны
эцэстэй харьцуулахад43

2008 оны 10 сар гэхэд үнийн өндөр өсөлтийн эрч суларч үнэ хэвийн тогтмол
Хувь %

түвшинд хүрсэн. Хэдийгээр 2009 онд үнийн индекс нэг оронтой тоонд байсан ч
Сарууд
2010 онд үнэ 2 оронтой тоонд буюу цогио инфляци үүсэх магадлалтай байна. Учир
нь саяхан цахилгаан дулааны үнэ нэмэгдснээр хүнсний болон өргөн хэрэглээний
үнэ өсөх нь ойлгомжтой юм. Харин хэдэн хувиар өсөх нь бүрхэг байна.
Сарууд
Мөн шатахууны үнэ 3-р сард нэмэгдэх байх гэсэн таамаглал хэвлэл
мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа нь үнэ нэмэгдэх дохио юм.
2008 оны үнийн өсөлт болоод эдийн засгийн хямралаас шалтгаалан манай
улсын Төв банк ямар үйл ажиллагаа явуулсан болох нь доорхи графикаас
харагдана.
График 16. 2008-2009 оны мөнгөний нийлүүлэлт сараар44

2008 оны сүүл, 2009 оны эхэн үед бодлогын маш хүнд сонголтуудтай Засгийн
газар болон Монголбанк тулгарсан. Эдгээр бодлого баригч байгууллагууд
үндсэндээ бодлогын хоёр гол зарчим баримталсан гэж болно. Төсөв, сангийн
бодлого дээр Засгийн газрын алдагдлыг 6 хувиас хэтрүүлэхгүй байх, өөрөөр
хэлбэл Засгийн газар зарлагаа хязгаарлах бодлого баримталсан. Мөнгөний
бодлого дээр 25 хувьд хүрээд байсан инфляцийн түвшинг буулгаж эдийн засгийн
тогтворжилтийг эхлүүлэхийг зорьжээ. Өнөөгийн байдлаар үр дүн нь муугүй байна.
Төв банк нийт зах зээлд үнэ их тоогоор өсч байгааг мэдэж тухайн оны 7-р
сараас эхлэн зах зээл дээр байгаа бэлэн мөнгийг багасгах арга хэмжээ авч
эхэлсэн байна. “График 15”-с Төв банк 2008 оны 7-р сараас эхлэн 2009 оны
2-р сар хүртэл мөнгөний хумих бодлого явуулж ирсэн нь илхэн харагдаж байна.
Тухайн үед 1-6 саруудад эрэлтээс үүдэлтэй үнийн хөөрөгдөл явагдаж байсан
тул Төв банк мөнгийг хязгаарласнаар инфляцийг бууруулж чадсан гэж дээр
дурдсан. Тухайлбал, инфляцийн түвшин есдүгээр сарын эцсийн байдлаар оны

43 Өмнөх оны эцсээс өсөн нэмэгдэх тооцоогоор. 5-р сард дээд цэгтээ хүрээд буурсан
байна.

44 Жил бүрийн Төв банкны жилийн тайлан. www.mongolbank.mn-с харж болно.

Д.Ганбаяр магистрант 45
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

эхнээс 2.6 хувь, сүүлийн 12 сарын байдлаар -1.9 хувьтай гарсан нь мөнгөний
бодлого үндсэн зорилтоо биелүүлж байгаа дүр зураг харагдаж байна. Төв банк
нэгдүгээрт бэлэн мөнгө дахин нийлүүлэхээ зогсоосон, мөн зээлийн бодлогын хүүг
нэмэгдүүлснээр арилжааны журмаар олгох зээлийг хумих зэргээр илэрсэн.
Үүнээс гадна тус оны 10-р сараас долларын ханш урьд хожид байгаагүйгээрээ
огцом өсч эхэлсэн тул оны сүүлчээс эхлэн зах зээл дээр долларын нийлүүлэлтийг
нэмэгдүүлж мөнгийг татан төвлөрүүлсэн юм. Энэ бүхий л үйл ажиллагааны дараа
2009 оны 3-р улиралд инфляцийн түвшин ийнхүү буурсан учраас Монголбанк
бодлогын хүүгээ хамгийн сүүлд 1.5 пунктээр огцом бууруулж өнөөгийн байдлаар
10 хувьд хүргээд байна.
Гэхдээ үүн дээр шүүмжлэлтэй хандах зүйл байна. Үүнийг дараах зүйлээр
тайлбарлая.
Дотоодын үйлдвэрлэлийн уналт 2008 оноос хойш одоог хүртэл үргэлжилж
байгаа нь манай эдийн засаг гадаад эдийн засгаас хүчтэй хамаардаг, үйлдвэрлэл
үйлчилгээний салбарын бүтэц нь өрөөсгөл, эмзэг байгаатай холбоотой ч
хямралын эхэн үед авч хэрэгжүүлсэн хатуу мөнгөний болоод төсөв, сангийн
бодлоготой бас холбоотой. Мөнгөний бодлого гол зорилгоо биелүүлж эхэлж
байгаа хэдий ч түүнийг цагаас нь өмнө огцом зөөлрүүлэхгүй байж, дунд
хугацаандаа инфляцийг бага түвшинд, тогтвортой байлгахад чиглүүлэх нь зүйтэй
юм. Инфляци бага байх нь зээлийн хүүг зах зээлийн тогтолцооных нь жамаар
бууруулах гол арга, хөшүүрэг болно. Монголбанк бодлогын хүүгээ инфляцийн
түвшин, түүний талаарх хүлээлтийг харж байж бууруулах, аливаа нэг ашиг
сонирхлоос хараат бус байдлаа хадгалж байх нь хамгаас чухал юм.
Харамсалтай нь өнөөг хүртэл явж ирсэн мөнгөний бодлогын талаарх түгээмэл
төөрөгдөл бол манай улс валютын ханшны чухам ямар тогтолцоог сонгож байгаа
нь тодорхойгүй байгаад оршиж байна. Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн арга
хэмжээнүүдийг харахад валютын бодлого нь мөнгөний бодлогоосоо урьтаж
төгрөгийн нийлүүлэлтийг зохицуулаад байгаа нь ажиглагдаж байна.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд гуравдугаар улиралд Монголбанк иргэд,
байгууллагаас гадаад валют худалдан авч валютынхаа нөөцийг зузаатгаж, оронд
нь төгрөгийн нийлүүлэлтийг өсгөх үйл явц өрнөсөн болно.
Эндээс дүгнэхэд, бодлогын хүүгээ бууруулж, валютын арилжаагаараа
дамжуулан төгрөгийн нийлүүлэлтийг ийнхүү өсгөж байгаа нь мөнгөний зөөлөн
бодлого аль хэдийнэ эхэлснийг харуулж байна. Мөнгөний нийлүүлэлт оны эхнээс

Д.Ганбаяр магистрант 46
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

16 хувиар өсөөд байгаа нь үүнийг илтгэх бөгөөд өнөөгийн байдлаар арилжааны


банкууд дээр ихээхэн хэмжээний хөрөнгө бодит эдийн засаг руу зээл болж
гаралгүй төвлөрч байна. График 17-р 2010 оны инфляцийн түвшиний таамаглалыг
гаргалаа.
График 17. 2010 оны инфляцийн түвшин өмнөх сартай харьцуулснаар
Үнийн өсөлт %

Уг графикийг статистикийн дундажлах аргыг ашиглан гаргав. 2005-2009 оны


статистик мэдээллийг ашиглан тооцоолсон болно.
Дээрхи “график 16”-с харахад улирлын нөлөөлөл мөн харагдаж байна.
Статистикийн мэдээ баримтаар 2010 оны 1-р сард үнийн ерөнхий түвшин өмнөх
оны эцсээс 2.3 хувь, 2-р сард өмнөх сартай харьцуулахад 3 хувьтай гараад байна.
Энэ нь үнэ цаашид өндөр өсөх дохио өгч байгаа юм. Мөн нефтийн үнэ дулаан
цахилгааны үнэ өсөөд байгаа билээ.Сарууд
График 18. 2010 оны инфляцийн түвшин өмнөх оны эцэстэй харьцуулснаар
Үнийн өсөлт %

2010 оны хувьд 2008 оны түвшинтэй ойролцоо түвшин буюу 20.1 хувьд хүрэх
магадлалтай гэж тооцоолж байна. Энэ жилийн Монгол улсын төсөв 5 хувийн
алдагдалтай гэж тооцоолж байгаа, 2-р сард Засгийн газар их хэмжээний нийтэд
тараасан явдал зэрэг нь инфляцийн түвшинд хүчтэй нөлөөлөөд байна.
ГУРАВДУГААР БҮЛЭГ. ИНФЛЯЦИЙГ БУУРУУЛАХ АРГА ЗАМ

Сарууд
3.1. Дэлхийн улс орнуудын эдийн засгийн хямрал болоод инфляцийн
эсрэг авч хэрэгжүүлж буй арга туршлага, тэдгээрийг Монголын нөхцөлд
хэрэгжүүлэх боломж.
Дэлхийн банкнаас гаргасан дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдал,
цаашдын чиг хандлагын талаархи судалгаанд дурьдсанаар өнөөгийн санхүүгийн
хямралаас ямар ч бүс нутаг, улс орон зайлсхийх аргагүй бөгөөд өндөр орлоготой
орнуудын эдийн засаг 2010 онд 0.1 хувиар унах, харин хөгжиж буй орнуудын хувьд
2010 онд 4.5 хувь өсөхөөр тооцжээ. Хөгжиж буй орнуудын ДНБ 2008 онд 7.9 хувь,
2009 онд 6.3 хувийн өсөлттэй байсан45.

45 Дэлхийн банкнаас гаргасан судалгааны мэдээлэл www.wto.org

Д.Ганбаяр магистрант 47
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

Энэхүү судалгаанд дурьдсанаар зээлийн хатуу бодлого, дэлхийн импортын


бүтээгдэхүүний эрэлтийн бууралт болон дунд орлоготой орнуудын зах зээлд
чиглэсэн хөрөнгийн урсгал саарах нь хөгжиж буй орнуудын эдийн засгийг
сулруулах гол хүчин зүйл болж байна.
Бага орлоготой орнууд нь олон улсын хөрөнгийн зах зээлд оролцоо багатай
боловч дэлхийн зах зээлд экспортын бүтээгдэхүүнийх нь эрэлт багасах, түүхий
эдийн үнэ буурах, гадаад орнуудын ажиллагчдын мөнгөн шилжүүлэг багасах зэрэг
хүчин зүйл эдийн засагт нь сөрөг нөлөө үзүүлнэ. Өндөр орлоготой орнуудын
эдийн засгийн уналт, экспортын даатгалын үнийн өсөлт, экспортын зээл багасах
нь хөгжиж байга орнуудын экспортыг бууруулна. Металлын үнэ буурснаар
экспортлогч орнуудын (Монгол, Чили, Мавритан зэрэг) орлого нь ДНБ-ний 2
хувьтай тэнцэх хэмжээгээр багасна46. Дэлхийн банкны судалгаанд хямралын
цаашдын төлвийн талаар тухайлбал 2010 онд эдийн засаг бага зэрэг өсөх, эсвэл
эдийн засгийн уналт удаашрах хандлага гарах нь тодорхойгүй юм.
Хөгжиж буй орнуудын хувьд дотоодын банкны салбар суларсан шинж тэмдэг
илэрсэн даруй шуурхай, хүчтэй арга хэмжээ хэрэгжүүлэх, шаардлагатай бол олон
улсын тусламж авах, тухайлбал дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийх нь чухал
бөгөөд эдийн засагт дэмжлэг үзүүлэхдээ хямралтай холбогдсон цаг үеийн
тулгамдсан асуудалтай тэмцэхээс гадна тухайн салбар, аж ахуйн нэгжийн
бэрхшээл, сул талын шалтгааныг арилгахад чиглэсэн нөхцөл, болзол тавих нь
чухал хэмээн Дэлхийн банкнаас зөвлөмж болгосон байна.
Америкийн Нэгдсэн Улс. АНУ-ын Засгийн газраас дараах хямралын эсрэг
доорхи арга арга хэмжээг авч байна47. Үүнд:
➢ Эдийн засгийн хямралыг намжаах зорилгоор АНУ-ын Засгийн газар
дампуурлын ирмэгт хүрсэн банк, даатгал, үл хөдлөх хөрөнгийн компаниудын
хувьцааны тодорхой хэсгийг худалдан авч, автомашины компаниудад санхүүгийн
дэмжлэг үзүүлж байна.
➢ Банк хоорондын гүйлгээг сайжруулах, хэрэглэгчдэд зээлийг тогтвортой
олгох зорилгоор төв банкны бодлогын хүүгээ үргэлжлүүлэн бууруулав. ОУВС, ДБ,
ЕХ-ны орнуудтай хамтран нэгэн зэрэг банкны хүүгээ бууруулав.
46 Дэлхийн банкнаас гаргасан судалгааны мэдээлэл 2009 он www.wto.org

47 мэдээллийн эх сурвалжийг дэлхийн худалдааны байгууллагын 2009 оны “Дэлхийн


эдийн засгийн хямралын эсрэг улс орнуудын авч буй арга хэмжээ” судалгааны
тайлангаас авав. Орчуулгыг зээл тусламж нэгдсэн бодлого зохицуулалтын газар 2010
оны 2-р сарын 10

Д.Ганбаяр магистрант 48
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

➢ Хадгаламж эзэмшигчдийн хадгаламжийн баталгаа 100 мянган ам.доллар


байсныг 250 мянган ам.доллар болгон нэмэгдүүлэв.
Ерөнхийлөгч Б.Обама хямралыг намжаах, эдийн засгаа сэргээхэд зориулж
800 тэрбум ам.долларын хуулийн төслийг тангарагаа өргөмөгц Конгресст өргөн
барихаар зэхэж байна. Үүнээс 350 тэрбум ам.доллар буюу 40 хувь нь татварын
хөнгөлөлт үзүүлэхэд зориулагдана. Тухайлбал, дундаж орлоготой айл өрхөд 1000
ам.долларын татварын хөнгөлөлт үзүүлнэ. Түүнчлэн, 1 ажлын байр бий болгосон
аж ахуйн нэгжид 3000 ам.долларын татварын зээл олгоно гэж хэлж байна.
АНУ-д үүссэн хямралын онцлогийг 4 үе шатанд хуваан үзэж болохоор байна.
Нэгдүгээрт, 2007 оны 8-р сараас эхэлсэн орон сууцны хямрал. Хоёрдугаарт, 2008
оны 9-р сараас эхэлсэн санхүүгийн хямрал. Гуравдугаарт, одоо эхлэн, цаашид
үргэжлэх бизнеснийхнийг хамарсан хямрал. Дөрөвдүгээрт, хойшид гарч болохуйц
ханшны уналт гэсэн 4 үе шатыг хамран үргэлжлэх төлөвтэй байна. Эхний 2 үе
шатны хямралын шалтгаан, үйл явц тодорхой билээ. 3 дахь шатны хувьд
компаниуд үйлдвэрлэлээ багасгаж, орон тоогоо цомхотгох хэлбэрээр ашиг орлого
нь буурах, бараа бүтээгдэхүүн нь борлогдохгүйгээс хямралд автаж байна.
Энэ байдал 2010 онд үргэлжлэх төлөвтэй. Зээлийн нөхцөл хүндэрсэн нь
компаниудын үйл ажиллагааг хумиж байна. Нөгөөтэйгүүр, АНУ нь өөрөө зээлийн
эдийн засаг, иймээс зээлийн нөхцөл хүндрэхтэй уялдан моргейжээр орон сууц
авах, кредит картаар худалдаа хийх үйл явц эрс буурав. Мөн өрхийн орлого
буурсан зэрэг нь хэрэглээг хязгаарлаж байна. 4 дэхь үе шат болох ханшны
уналтын хувьд эдийн засгийг сэргээхтэй холбогдуулан явуулж буй зузаатгал,
санхүүжилт нь ам долларын ханшийг бууруулах магадлалтай гэж зарим
ажиллагчид тэмдэглэж байна.
Япон улс. Дэлхийн санхүүгийн хямрал нь гадаад зах зээлийн эрэлтээс
үүдэлтэйгээр Япон Улсын эдийн засагт нөлөөлж цаашид даамжирах шинжтэй
болж байна. Ялангуяа ажилгүйдэл, ажлын байрны асуудал оны төгсгөлд хурцаар
тавигдах болов. Иймээс Японы Засгийн газар одоогийн эдийн засгийг сэргээх
зорилгоор төсвийн хүрээнд дараах 3 цогц арга хэмжээг авахаар шийдвэрлэсэн.
“Амар түвшин амьдралыг хангах яаралтай багц арга хэмжээ”, “Амьжиргааны
төлөөх арга хэмжээ”, “Амьдралын баталгааг хангах яаралтай арга хэмжээ” зэрэг
цогц хэмжээ нь хямрал гүнзгийрэхээс урьдчилан сэргийлэх, хямралын үеийн хор
уршгийг саармагжуулах, ард түмний амжиргааг доройтуулахгүй байх зорилготой.
Эдгээр арга хэмжээний хүрээнд нийт 750 тэрбум орчим ам.доллар зарцуулахаар

Д.Ганбаяр магистрант 49
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

төлөвлөөд байна. Японы автомашины экспорт буурч, үйлдвэрлэгч компаниуд орон


тоогоо цомхотгож зардлаа бууруулахаас өөр аргагүй болсон. Өнгөрсөн оны эцсээр
ажилгүйдэл, ажлын байрны асуудал японы нийгмийн шинжтэй болж ирсэн боловч,
эдийн засгийн хямралаас үүсэн гарах сөрөг үр дагаврыг урьдчилан тооцож
ирсэний үр дүнд зохицуулалтын арга хэмжээг шуурхай авсан48.
Хөдөлмөр эрхлэлтийн хувьд орон тооны цомхотголоор ажлаасаа халагдсан
хүн бүрт сар тутам 40-60 мянган иенийг 6 сарын турш орон сууцны хөлсөө төлөхөд
нь зориулан олгох, орон сууцанд ороход зориулан бага хүүтэй зээл өгөх, ажилд
зуучлах болон зөвлөгөө өгөх газрыг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрүүд ажлын
байраа хэвээр хадгалахад нь зориулан мөнгөн тусламж олгох, орон тооны
цомхотголоор ажлаасаа халагдсан 65-с дээш настай хүнийг ажилд авсан
байгууллагад мөнгөн тусламж олгох зэрэг арга хэмжээнүүдийг авч байна.
Санхүүгийн байгууллага, жижиг дунд үйлдвэрүүдийг эдийн засгийн
хямралаас хамгаалахын тулд банк бус санхүүгийн байгууллагын эрсдлийн санг 60
тэрбум ам.доллар болгох, Японы Санхүүгийн бодлогын сангаас /Japan Finance
Corpration/ Японы хөрөнгө оруулалт, хөгжлийн банк /Development Bank of Japan/-
аар дамжуулан хөрөнгө мөнгөний хүндрэлтэй байгаа жижиг дунд аж ахуйн
нэгжүүдэд тусламж үзүүлэх үйл ажиллагааг эхлүүлээд байна. Хөрөнгийн зах
зээлийн тогтвортой байдлыг хангах зорилгоор өөрийн хувьцаагаа худалдан авахад
нь уян хатан хандах, аж ахуйн нэгж дэхь төрийн мэдлийн хувьцааны борлуулалтыг
түр хугацаагаар царцаах, банк хувьцаа эзэмших болон өөрийн хөрөнгийн
хэмжээнд тавих хязгаарлалтыг уян хатан байлгах, амь насны даатгалын аюулгүй
сүлжээ /Safety net/-нд төрөөс дотаци үргэлжлүүлэн олгох зэрэг арга хэмжээг авч
байна. Японы компаниудын гадаад оронд явуулж буй үйл ажиллагаанд Олон
улсын хамтын ажиллагааны банк хөрөнгийн туслалцаа үзүүлэх, барилгын салбарт
ажиллагсдад хөрөнгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор “Орон нутагт барилгын үйл
ажиллагаа эрхлэгчдэд хөрөнгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор “Орон нутагт
барилгын үйл ажиллагаа эрхлэгчдэд хөрөнгийн дэмжлэг үзүүлэх тогтолцоо”-г бий
болгон ажиллуулж эхэлсэн.

48 мэдээллийн эх сурвалжийг - мэдээллийн эх сурвалжийг дэлхийн худалдааны


байгууллагын 2009 оны “Дэлхийн эдийн засгийн хямралын эсрэг улс орнуудын авч буй
арга хэмжээ” судалгааны тайлангаас авав. Орчуулгыг зээл тусламж нэгдсэн бодлого
зохицуулалтын газар 2010 оны 2-р сарын 10

Д.Ганбаяр магистрант 50
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

Төв банк бодлогын хүүгээ 0.3-аас 0.1 хувь хүртэл бууруулж, засгийн газрын
урт хугацаатай бондыг худалдан авах хэмжээг сард 2 тэрбум орчим ам.доллараар
нэмэгдүүлж, аж ахуйн нэгжүүдийн өрийн бичгийг худалдан авах болсон49.
Хөдөө орон нутаг, ой, газар тариалан загасны аж ахуйг бэхжүүлэхийн тулд
орон нутгийн төлбөрт замын хураамжийг цагийн хязгаарлалтайгаар 50 хувь хүртэл
бууруулах, дотоодын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, орон
нутгийн төрийн байгууллагад мөнгөн тусламж олгох, замын тусгай сангийн хууль
үйлчлэхгүй байх үед тус сангаас орох ёстой дутагдаж байгаа татварын орлогыг
нөхөн олгох зэрэг арга хэмжээг аваад байна.
Японы Засгийн газраас дээрхи 3 цогц арга хэмжээний хүрээнд дараах арга
хэмжээг ойрын үед авахаар төлөвлөж байна. Хөдөлмөр эрхлэлтийн хувьд ажлын
байр шинээр бий болгосон жижиг дунд аж ахуй эрхлэгчдэд ажлын байр тус бүрт 10
мянган орчим ам.доллар. орон нутагт очиж ажилласан хүмүүст засгийн газраас
тодорхой хэмжээний урамшуулал олгоно. Ажилгүйдлийн даатгалын хураамжийн
хэмжээг ирэх санхүүгийн жилд зөвхөн нэг жилийн хугацаанд 0.4 пунктээр
бууруулж, даатгалын нөхөн олговор олгох нөхцлийг зөөлрүүлнэ.
Нийгмийн хамгааллын хүрээнд өндөр настан, өвчтэй хүнийг асрахад олгож
байсан мөнгөн тусламжийг 3 хувиар нэмэгдүүлэх, асрагч сувилагч нарыг бэлтгэх
тэдгээрийг сургаж дадлагажуулахад зарцуулах хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэхэд
1.2 тэрбум ам.долларыг төлөвлөөд байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй
хүмүүст олгож байсан тэтгэлгээ нэмэгдүүлэх, өндөр настан, бага орлоготой
хүмүүсийн эрүүл мэндийн даатгалын төрөөс санхүүжүүлэх хувь хэмжээг
нэмэгдүүлэх зэрэг болно.
Санхүү, зээл жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд юуны өмнө 300
тэрбум ам.долларын эргэлтийн хөрөнгийн зээлийг олгохоор төлөвлөөд байна.
Японы санхүүгийн бодлогын сангаас Хөрөнгө орууулалт, хөгжлийн банкаар
дамжуулан том аж ахуйн нэгжүүдэд олгох зээлийн фондыг 10 тэрбум
ам.доллараар нэмэгдүүлж, тус банкинд аж ахуйн нэгжүүдийн үнэт цаасыг
худалдан авах шинэ бүтцийг бий болгоно. Жилийн татвар ноогдуулах орлогын
хэмжээ 80000 ам.доллараас бага аж ахуйн нэгжид оногдуулах албан татвар 22
хувь байсныг 18 хувь хүртэл бууруулах, жижиг дунд аж ахуйн нэгжүүд үйл

49 мэдээллийн эх сурвалжийг дэлхийн худалдааны байгууллагын 2009 оны “Дэлхийн


эдийн засгийн хямралын эсрэг улс орнуудын авч буй арга хэмжээ” судалгааны
тайлангаас авав. Орчуулгыг зээл тусламж нэгдсэн бодлого зохицуулалтын газар 2010
оны 2-р сарын 10

Д.Ганбаяр магистрант 51
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

ажиллагаа хэвийн үргэлжлүүлэн явуулахад нь туслах зорилгоор татварын


хөнгөлөлтийн шинэ тогтолцоо бий болгохоор шийдвэрлээд байна50.
Хятад улс. Дэлхийн эдийн засгийн хямралаас болж Хятадын эдийн засгийн
өсөлтийн хурдац илэрхий саарч, инфляци, дефляци давтагдан, үл хөдлөх
хөрөнгийн үнэ буурч, жижиг, дунд үйлдвэрүүдийн оршин тогтнох боломж улам бүр
муудаж, ажил эрхлэлт ноцтой байдалд хүрч, санхүүгийн орлого, зарлагын тэнцэл
асар хүндрэлтэй байдалд орж байна. 2010 онд харин хямрал намжих байдал
харагдаж байна. “Өсөлтийг хадгалах, дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх,
бүтцийн зохицуулалт хийх” зорилтыг хэрэгжүүлэхийн тулд дан ганц хэрэглээг
нэмэгдүүлж амжилтад хүрэх нь төвөгтэй болж байгаа нөхцөлд 2010 оны макро
эдийн засгийн бодлогод “идэвхи чармайлт, эрүүл, тогтвортой байдал” гэсэн
чиглэлийг тууштай баримтлах шаардлагатай болж байна. Эдийн засаг, нийгмийг
тогтвортой байлгахын тулд дотоодын хэрэгцээг нэмэгдүүлэхэд хүчээ дайчилж,
бага орлоготой иргэд, ядуучуудын нийгмийн хамгааллын асуудалд илүү анхаарч,
тэдэнд олгох тэтгэлгийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Дотоодын инфляци, дефляцийн
дарамт дахин давтагдах, ээлжлэх магадлалтай байна. Олон улсын хувьд дэлхийн
санхүүгийн хямралын нөлөөгөөр дэлхийн улс орнуудад нэрийн барааны үнэ их
хэмжээгээр буурахаас гадна олон улс орон инфляцийг бууруулах бодлого руу
шилжиж байна.
Зах зээл дээр харьцангуй чөлөөт вальютийн талаархи итгэл сэргэж, олон
улсын барааны үнэ дахин өсөх хандлага байна. Хятад, Энэтхэг, Бразил, Орос
болон шинээр хөгжиж буй зах зээлийн эдийн засагтай улс орнуудын аж
үйлдвэржилтийн үйл явц хурдасч, байгалийн нөөц баялаг, түүхий эдийн үнэ өсөх
магадлалтай байна. Хятадын хувьд инфляцийн дарамт ойрын хугацаанд буурах
хандлагатай байгаа боловч энэ онд маш олон асуудал хүндрэлтэй хэвээр байх
болно. Эдийн засгийн ийм хүндрэлтэй нөхцөлд орон сууцны зах зээлийг уналтаас
сэргийлэхгүй бол нийт эдийн засагт хүнд цохилт өгч, уналтын гинжин урвалд
оруулж болзошгүй. Зах зээлийн тогтвортой эрэлт хэрэгцээ нь орон сууцны зах
зээлийн хямралыг намжаах таатай нөхцөл болдог. Гэвч орон сууцны үнийг
тогтворжуулснаар зах зээлийн харилцааг идэвхижүүлэх нь ташаа ойлголт болно.
Иймд ойрын үед үл хөдлөх хөрөнгийн үнэ бага хэмжээгээр буурах магадлалтай.

50 Эх сурвалжийг - мэдээллийн эх сурвалжийг дэлхийн худалдааны байгууллагын


2009 оны “Дэлхийн эдийн засгийн хямралын эсрэг улс орнуудын авч буй арга хэмжээ”
судалгааны тайлангаас авав. Орчуулгыг зээл тусламж нэгдсэн бодлого
зохицуулалтын газар 2010 оны 2-р сарын 10

Д.Ганбаяр магистрант 52
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

Жижиг, дунд үйлдвэрийн оршин тогтнох нөхцөл улам бүр хүндэрч байна. Хятадын
эдийн засгийн бүтцэд экспорт гуравны нэг хувийг эзэлдэг. Харин эдгээр экспортын
дийлэнхийг жижиг дунд үйлдвэр бүрдүүлдэг. Хятадын экспортын гол зах зээл
болох Европ, Америк тив болон Япон улсын эдийн засаг буурч байгаа нь Хятадын
экспортод гарцаагүй нөлөөлнө.
Бүгд Найрамдах Казахстан Улс. Казахстаны эдийн засгийн инфляц 2009
оны 12 дугаар сарынхыг 2008 оны мөн үеийнхтэй харцуулахад 9,5 хувьтай байна
гэж Улсын статистикийн агентлаг мэдээллэв. Гэхдээ инфляцийн жилийн дундаж
үзүүлэлт 17 хувьд хүрээд байгаа юм байна. Статистикийн албан ёсны мэдээгээр
бүх төрлийн бараа үйлчилгээний үнэ 17,0 хувь, хүнсний бүтээгдэхүүн үнэ 23,4
хувь, бусад барааны үнэ 10,4 хувь, төлбөрт үйлчилгээ 14,3 хувь д хүрээд байна.
Хүн амын амжиргааны баталгаажих доод түвшин 2008 оны 12 дугаар сард
12179 тенге51 болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 13,1 хувиар
өсөөд байна. Харин энэ хугацаанд уул уурхайн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн 22,2
хувиар, боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүн 7,3 хувиар буураад байгаа мэдээ
байна. Нэг жилийн дотор нефтийн үнэ 24,2 хувь, нефть бүтээгдэхүүний үнэ 6,9
хувь, хийн концентрат 27,1 хувь, хий 0,1 хувиар хямдарчээ52. Дэлхийн нийтийг
хамарсан банк, санхүүгийн хямрал бодитойгоор нүүрлээд ирмэгц Засгийн газар
өнгөрсөн оны 10 дугаар сарын эхээр нэгд, макро эдийн засгийн тогтвортой
байдлыг хангах, хоёрт, казахстанчуудын нийгмийн хамгаалалтын таатай нөхцлийг
бүрдүүлэх, гуравт, эдийн засагтаа шинэчлэл хийх гэсэн үйл ажиллагааны үндсэн
гурван гол чиглэлийг тодорхойлон хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлсэн юм.
Энэ зорилтоо хэрэгжүүлэх дэс дараатай арга хэмжээ авч байна. Тухайлбал:
- Энэ зорилтын хэрэгжилтийг хангах зориулалтаар улсын сан хөмрөгөөс 10
тэрбум ам. доллар зарцуулахаар шийдвэр гаргав.
-“Санхүүгийн тогтвортой байдлын тухай” хуулийн төсөл боловсруулж байна.
-Улсынхаа санхүүгийн тогтолцоо, арилжааны банкуудыг дэмжих зорилго
бүхий төрийн 100 хувийн оролцоотой “Хямралын активын сан” нэртэй тусгай санг
өнгөрсөн оны 11 дүгээр сард Засгийн газрын тогтоолоор байгуулав. Сангийн анхны

51 тенге Казакстаны мөнгөн тэмдэгт 1 тенге=9.66₮ 2009.03.09 оны байдлаар


www.mongolbank.mn

52 мэдээллийн эх сурвалжийг дэлхийн худалдааны байгууллагын 2009 оны “Дэлхийн


эдийн засгийн хямралын эсрэг улс орнуудын авч буй арга хэмжээ” судалгааны
тайлангаас авав. Орчуулгыг зээл тусламж нэгдсэн бодлого зохицуулалтын газар 2010
оны 2-р сарын 10

Д.Ганбаяр магистрант 53
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

хөрөнгө нь 52 тэрбум тенге (520 тэрбум төгрөг) байх бөгөөд сангийн хөрөнгийг энэ
жил 1 тэрбум ам. долларт хүргэх гэнэ.
-Казахстаны нэр хүнд бүхий 4 банкны нийт хөрөнгийн 25 хувийг Засгийн газар
өөртөө авах шийдвэр гаргасан бөгөөд эдгээр банкуудад Засгийн газраас 5 тэрбум
ам.доллар байршуулахаар ажиллаж байна.
-Банкинд итгэх иргэдийн итгэлийг сэргээх нэмэгдэл олон арга хэмжээ авахаар
төлөвлөж байна. Өнгөрсөн оны 10 дугаар сард 5 сая тенгегээс доош хадгаламжийг
төрөөс баталгаажуулах шийдвэрийг гаргасан.
-Хөрөнгө оруулалтын ба бүс нутгийн тусгай хөтөлбөрүүд боловсруулан
хэрэгжүүлэх үндсэн дээр иргэдийн орлогыг өсгөх, ажлын байрыг нэмэгдүүлэх
хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилго бүхий санхүүгийн эх үүсвэрийг
бүрдүүлэх үүргийг төв, орон нутгийн захиргааны байгууллагад хүлээлгээд байна.
-Улсын мэдлийн компаниудын болон төрийн байгууллагуудын хүч, хөрөнгийн
ашиглалтыг сайжруулах, “Улсын захиалга-даалгаврын тухай” хууль гаргахаар
шийдээд байна.
-Жижиг, дунд бизнесийг тэтгэх, санхүүгийн дэмжлэгийг өргөтгөх, үүний
хүрээнд жижиг, дунд үйлдвэрт улсын захиалгыг байршуулах чиглэл барьж байна.
-Эдийн засгийн таатай орчин бүрдүүлэхэд чиглэгдсэн үр ашгаа шууд өгөх
хөрөнгө оруулалтын бодлого явуулах, үүний хүрээнд ашгийн албан татварыг 2011
он гэхэд 30 хувиас 15 хувьд хүргэж бууруулахаар төлөвлөж байгаа бөгөөд 2010
онд татварыг 20 хувиар бууруулах тухай яриа сонсогдож эхлээд байна53.
-Ипотекийн зээл54, барилгын салбарын хямралаас гарах, жижиг дунд
үйлдвэрлэлийг дэмжих, хөдөө аж ахуйн салбарт дорвитой ахиц гаргах үүднээс
ДНБ-ний 14 хувьтай тэнцэх 2 тэрбум 200 сая тенгег тусгайлан хуваарилж
зарцуулаад байна. Ийм хэмжээний хөрөнгийг “Хямралыг даван туулах хөтөлбөр”-
ийн төсөвт суулгаж өгчээ. Ипотекийн зээл, барилгын салбарын гинжин хямралыг
сааруулах 360 тэрбум тенге, жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжилд 120 тэрбум

53 мэдээллийн эх сурвалжийг - мэдээллийн эх сурвалжийг дэлхийн худалдааны


байгууллагын 2009 оны “Дэлхийн эдийн засгийн хямралын эсрэг улс орнуудын авч буй
арга хэмжээ” судалгааны тайлангаас авав. Орчуулгыг зээл тусламж нэгдсэн бодлого
зохицуулалтын газар 2010 оны 2-р сарын 10

54 Ипотекийн зээл - үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, урт хугацааны зээл олгох тухай
ойлголт. Өөрөөр хэлбэл, эрх зүйн зохицуулалтын ерөнхий нэр юм. Ипотек нь эх газрын
хууль үйлчилдэг улс орнуудад хэрэглэгддэг.
Эх сурвалж: Б.Лхагважав 2004 он. Улаанбаатар хот. “Төгрөгийн ханш суларч байна
уу, чангарч байна уу” Монгол банкны судалгааны ажил. Хуудас 13.

Д.Ганбаяр магистрант 54
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

тенге, хөдөө аж ахуйн салбарт нэмэлт хөрөнгө оруулалтаар 480 тэрбум тенге тус
тус зарцуулаад байна.
-Дотоод нөөц бололцоогоо илрүүлэн ашиглах зорилт дэвшүүлж, эдийн
засгийн аливаа асуудлыг цаг алдалгүй шийдэж ажил хэрэг болгох талаар хаа
сайгүй байгаа дутагдал, доголдлыг арилгах, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн
эдийн засгийн үр өгөөжийг сайжруулах өргөн хүрээтэй арга хэмжээ авч эхлэв.
Тухайлбал өнгөрсөн оны 10 дугаар сард Ерөнхийлөгчийн зарлиг гарч хөрөнгө
оруулалтын идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй “Казына”, стратегийн асар их
нөөцийг эзэмшиж байгаа “Самрук” гэсэн нэр хүндтэй, үр ашигтай ажиллаж байгаа
төрийн өмчийн хоёр томоохон холдингийг нэгтгэж “Самрук Казына” хэмээх төрийн
мэдлийн шинэ холдинг байгуулав. Энэ холдинг нь Засгийн газрын санхүү, эдийн
засгийн бодлогын гол тулгуур болох учиртай гэнэ.
-Санхүү, эдийн засгийн хүндрэлийг үл харгалзан иргэдийн нийгмийн
хамгаалалын бодлогыг тууштай явуулж байна. Төрийн албан хаагчдийн цалин,
тэтгэврийг 2009 онд 25 хувиар нэмэгдүүлэх шийдвэрээ саяхан зарлалаа.
-“Төрийн байгууллагуудын 2009 оны төсвөөс үр ашиггүй зардал гаргахыг
хориглох тухай” Ерөнхийлөгчийн зарлиг саяхан гарлаа. Энэ зарлигаар 2009 онд
төрийн байгууллагууд төсвийн хөрөнгөөр тээврийн хэрэгсэл, тавилга хэрэгсэл
худалдан авах, барилгын их засвар хийхийг хориглоод байгаагийн дээр, Засгийн
газрын зөвшөөрөлгүйгээр хурал, зөвлөлгөөн Астана хотод зохион байгуулах,
аливаа арга оролцохоор гадаадад явахыг зогсоогоод байна.
Бүгд Найрамдах Турк Улс. Турк сүүлийн 20 жилд дөрвөн удаа хямралд
нэрвэгдсэнээс 2001 оны санхүүгийн хямрал хамгийн хүндээр тусчээ. Энэхүү
санхүүгийн хямралаас гарахын тулд банк санхүүгийн тогтолцоог эрүүлжүүлэх
хатуу бодлого хэрэгжүүлсэн байна. Ингэхдээ:
Банкны ажиллагааны зохицуулалт, хяналтын агентлаг байгуулж, банкуудын
зохицуулалтыг сайжруулах, активыг нэмэгдүүлэх, эрсдэлээс хамгаалах зэрэг олон
арга хэмжээг авчээ. Эдгээрийн дүнд Туркийн банкуудын зээл төлөхөд учирч
болзошгүй байсан алдагдлаас хамгаалах чадавхи өнөөдрийн байдлаар 17 хувьтай
байгаа бөгөөд энэ бол нэлээд өндөр баталгааны үзүүлэлт. Мөн Хадгаламжийн
даатгалын сан байгуулж, хадгаламжийг даатгадаг журамтай болжээ. Түркт одоо
банк дампуурах, эсвэл бэлэн мөнгө эрж хайх явдал байхгүй. Түркийн банкууд 2001
оны хямралаас хойш гадаадаас зээл авах, дотоод гүйлгээ хийхдээ ихээхэн
болгоомжтой бодлого баримталдаг болжээ.

Д.Ганбаяр магистрант 55
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

Туркийн Төв банк 2008 оны 10 дугаар сарын байдлаар 73 тэрбум


ам.долларын гадаад валютын нөөцтэй бөгөөд валютын захаа харьцангуй
тогтворжуулж байна. Туркийн эдийн засаг одоогоор гадаад, дотоодод итгэлээ
алдаагүй байна. Европын Холбоо, АНУ-аас гадна Ойрхи Дорнод, Ази, Номхон
Далай, Латин Америкийн орнуудтай худалдаагаа нэмэгдүүлэх, төрөлжүүлэн
өргөтгөх стратегийн бодлого барьж байна.
Туркийн үл хөдлөх хөрөнгийн зах зээл хэтэрхий нээлттэй учир өнөөгийн
дэлхийн хямрал сөргөөр нөлөөлж болзошгүй. Туркийн Төв банкны тооцоогоор үл
хөдлөх хөрөнгийн зах дээр 60 тэрбум ам.долларын гадаад зээл эргэлдэж байгаа
ажээ. Үл хөдлөх хөрөнгийн бизнес ам.долларын зээл аваад орлогоо түрк лирагаар
бүрдүүлдэг тул 1 ам.доллар хэдхэн сарын өмнө 1.2 лиратай тэнцэж байсан бол
одоо 1.5 лиратай тэнцэх болсноор төлбөрийн чадвар муудаж болзошгүй байна.
Төсвийн алдагдал их хэмжээтэй байгаа бөгөөд 2007 онд ДНБ-ий 5.7 хувьтай
тэнцэж байна. Төсвийн алдагдлын ихээхэн хэсгийг өмч хувьчлалын орлогоор
нөхөж байсан ч төлбөрийн чадвар ерөнхийдөө муудаж байгаа тул алдагдлыг нөхөх
эх үүсвэргүй олж болзошгүй байна. Гадаадын хөрөнгө оруулалт 2008 оны 10
дугаар сарын байдлаар 18.2 тэрбум ам. доллар байсан бол 2009 оны мөн үетэй
харьцуулбал 15.3 тэрбум хүртэл буурсан бөгөөд цаашид гадаадын хөрөнгө
оруулалт буурах төлөвтэй55.
2009 оны төсвийн зарлагыг 263 тэрбум лираар төлөвлөсөн боловч 1.4 хувь
буюу 3.6 тэрбум турк лираар хорогдуулах шаардлагатай болжээ. Эн тэргүүнд
боловсрол, эрүүл мэнд, хууль зүйн шинэчлэлт, тээврийн салбарын төсөв 16.5
хувиар буурч, автозам барих, усны аж ахуйн томоохон төслүүдийг санхүүжүүлэх
хөрөнгө ихээхэн хумигдах төлөвтэй байна. Иймд бүсээ чанглах, арвилан
хэмнэлтийн хатуу бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Улсын төсвийн орлогод орох ёстой татвар хураалт дэлхийн хямралын улмаас
ихээхэн хэмжээгээр унаж байна. Зөвхөн өнгөрсөн 11 дүгээр сард гэхэд улсын
орлогод орох байсан 1.05 тэрбум турк лира алдагдсанаас болж Туркийн Төрийн
Сан (Turkish Treasury) дампууралд орох аюул нүүрлээд байна. Ерөнхийдөө
Түркийн эдийн засгийн тэнхээ тамирдаж эхэлж байна. Эдийн засгийн өсөлт,
үйлдвэрлэл, ашиг орлого, цалин хөлс, ажил эрхлэлт буурч байна. Эдийн засгийн
өсөлт сүүлийн 6 жил 7 хувь тогтвортой байсан бол энэ жил 4 хувьд хүрэх

55 Дэлхийн худалдааны байгууллагаас гаргасан судалгаагаар

Д.Ганбаяр магистрант 56
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

хүрэхгүйтэй байна. Инфляцийн түвшин 12 хувьтай. Ажилгүйдэл эрс нэмэгдэж,


ажилгүйдлийн түвшин 10.6 хувьд хүрсэн бөгөөд экспортын орлогоосоо салсан
зарим үйлдвэр долоо хоногт 3 өдөр хоёр ээлжээр ажиллаж байна.
Байдал ийм байхад Түркийн Засгийн газар эдийн засгийн давуу талдаа
найдсан бололтой. “Энэ хямрал Түркийн хувьд тийм ч аюултай бус” гэж эхэндээ
мэдэгдэж байв. Сүүлийн үед Түркийн эдийн засагчид Засгийн газрынхаа энэ байр
суурийг ихээхэн шүүмжилж, тодорхой арга хэмжээ авахгүй бол Түрк хүнд цохилтод
өртөх болно гэсэн дүгнэлт хийж байна. Түркийн бизнесийн байгууллагууд
хямралын эсрэг арга хэмжээ авахыг Засгийн газраасаа шаардаж байна. Ингээд
саяхан 1 ам.доллар 1.2 лиратай тэнцэж байснаа сарын өмнө 1.6 лира болонгуут л
Засгийн газар хөдөлгөөнд орж, зарим арга хэмжээг авч эхэлсэн.
Үйлдвэрлэгчдэд татварын хөнгөлөлт үзүүлэх, Түркийн Төв банк өдөр бүр 50
сая ам.долларыг валютын зах дээр арилжаалж, жижиг үйлдвэрүүдэд хүүгүй зээл
олгох арга хэмжээг авч байна. Тухайлбал, 11 дүгээр сард 350 сая лира, 12 дугаар
сард 200 сая лираг хүүгүй зээлээр жижиг үйлдвэрүүдэд олгов. Цаашид
фермерүүдэд ч хүүгүй зээл олгох асуудал яригдаж байна.
Түркийн Засгийн газар өнөөгийн хямралыг дангаараа өөрийн хүчээр даван
туулж чадахгүйн улмаас энэ зээлийг авахаас өөр аргагүй болж байна хэмээн ил
тод мэдэгдэж байгаа болно56.
Бүгд Найрамдах Унгар Улс. БНУУ-д санхүүгийн хямралыг зохицуулах тусгай
бүтэц байгуулагдаагүй харин энэ хямралыг хохирол багатай даван туулахын тулд
Засгийн газар, Төв банк, Сангийн яам, Үндэсний хөгжил, эдийн засгийн яам маш
нягт хамтран ажиллаж байна. Мөн ОУВС, ЕХ-той байнгийн харилцаа холбоотой
ажиллаж, тэдний заавар зөвлөмжийг удирдлага болгож байна.
Засгийн газар хямралыг саармагжуулах зорилгоор дараах ажлуудыг хийж
байна.
1. ЕХ-ны зөвлөмжөөр Конвергенцийн хөтөлбөр боловсруулан ажиллаж байгаа
ба хөтөлбөрт бүс асуудал маш тодорхой тусгагдсан. Шаардлагатай асуудлуудад
Засгийн газар тухай бүрд нь нэмэлт оруулж тодорхой болгож байна.
2. Зарлага багасгах арга хэмжээ авч байгаа бөгөөд 2009 онд нийгмийн
халамжийн ихэнх зардлыг хассан.

56 Эх сурвалжийг - мэдээллийн эх сурвалжийг дэлхийн худалдааны байгууллагын


2009 оны “Дэлхийн эдийн засгийн хямралын эсрэг улс орнуудын авч буй арга хэмжээ”
судалгааны тайлангаас авав. Орчуулгыг зээл тусламж нэгдсэн бодлого
зохицуулалтын газар 2010 оны 2-р сарын 10

Д.Ганбаяр магистрант 57
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

3. ОУВС, ЕХ-ноос авсан зээлээ аль болох зөв зарцуулах шаардлага тулгарч
байна. Иймээс БНУУ-д үйл ажиллагаа явуулж байгаа жижиг, дунд үйлдвэрийг
дэмжиж, тэдний үйлдвэрлэх, бүтээх ажлыг нь идэвхжүүлэх гол анхаарлаа
хандуулан тендер зарлан шалгаруулж байна. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих
“Хөрөнгө оруулалтын хөтөлбөр” гаргаж, үйлдвэрлэгчид 10-100 сая форинт57 үйл
ажиллагаанаас нь шалтгаалан олгож байна.
Унгарын Хөгжлийн банк, мөнгийг хурдан эргэлтэд оруулах боломжтой гэж
үзсэн иргэдэд тендерийн материалыг нягт хянан судалж зээлийг олгож байна.
4. Банкны систем энэ хямралд багагүй өртөж байна. Жишээ нь: Арилжааны
банкнууд өмнө нь зээл их хэмжээгээр олгож байсан боловч одоо чадваргүй болоод
байна. Тиймээс Засгийн газар хууль санаачилж батлуулаад, одоо зөвхөн
Хөгжлийн банк зээл олгож байна.
5. Ажлын байрны хомсдол маш хурдацтай тархаж байна. БНУУ-д үйл
ажиллагаа явуулж байсан машины үйлдвэрүүд хүнд байдал орон эхнээсээ хаалгаа
бариж эхэллээ. Иймээс засгийн газар олон хүний ажлын байраар хангах машины
үйлдвэр, барилгын салбарыг дэмжих, үйл ажиллагааны дүрэм, зааврыг
хялбарчлах, ажлын байр нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
6. Экспортыг дэмжих хөтөлбөр боловсруулж байна. Өөрөөр хэлбэл экспортын
бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн байгууллагыг бүхий л талаар дэмжих бодлого
явуулан ажиллаж байна. Мөн шинээр экспортын өрсөлдөх чадвар сайтай бараа
бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийг бий болгоход анхаарч байна.
7. Үйлдвэрлэгчдийг татварын дарамтаас тодорхой хэмжээгээр чөлөөлөх
бодлогыг тууштай барьж байна.
8. Ажлын байр нэмэгдүүлэх хөтөлбөр боловсруулан ажиллаж байна.
мэргэжилгүй хүмүүсийг сургалтад хамруулж мэргэшүүлэх ажлыг зохион
байгуулахаас гадна, тэдний цалингийн татварыг хөнгөвчлөх талаар арга хэмжээ
авч байна.
Бүгд Найрамдах Польш Улс. Судлаачдын үзэж байгаагаар санхүүгийн
хямрал Польшид одоогоор төдийлөн хүнд тусаагүй байгаа нь Польшийн банкууд
үйлчлүүлэгчдийн хадгаламжаар үйл ажиллагаагаа санхүүжүүлж, банк хоорондын
төлбөр тооцооноос бага хамаарч байгаатай холбоотой аж.

57 Форинт Унгарын мөнгөн тэмдэгт 1 форинт=7.71₮ www.olloo.mn ханшийн мэдээлэл


2009 оны 7 сарын 1

Д.Ганбаяр магистрант 58
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

Гэсэн хэдий боловч Польшийн Төв банкнаас банк хоорондын итгэлцлийг


бэхжүүлэхэд чиглэсэн “Итгэлцлийн багц” гэгчийг гаргасан. Европын ихэнх орнууд
банкны хэрэглэгчдийг алдахаас сэргийлж банкны үйлчлүүлэгчдийн хадгаламжийн
аюулгүй байдлыг баталгаажуулсантай уялдуулан Польшийн Засгийн газар ЕХ-ны
шахалтаар банкны хадгаламжийн баталгаат хэмжээг 22,5 мянган еврогоос 50
мянга болгож өсгөв. Польшийн засгийн газар “Тогтвортой байдал, хөгжлийн
төлөвлөгөө” гаргав. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд 90 гаруй тэрбум злот
58
зарцуулах бөгөөд энэ нь 2010 онд Польшийн эдийн засгийн өсөлтийг хангах,
санхүүгийн хямралд орохоос хамгаалах нэгэн чухал арга хэмжээ гэж үзэж байна.
Энэхүү төлөвлөгөөний үндсэн заалтууд нь:
➢ ЕХ-ны хөрөнгөөр хамтран санхүүжүүлсэн 16.8 тэрбум злотын хөрөнгө
оруулалтыг хийх ажлыг түргэтгэх,
➢ 2009 оны төсөвт 1.140 сая злотын “Нийгмийн эв нэгдлийн нөөц” бий болгох.
Архины төрлийн бүтээгдэхүүний онцгой татварыг 9-16.5 хувь нэмэх, 2000-аас
дээш хөдөлгүүрийн багтаамжтай автомашины онцгой татварыг 18.6 болгож нэмэх
замаар энэ хөрөнгийг бүрдүүлэх,
➢ Эдийн засгийн хөгжлийг хангах зорилгоор бага болон дунд хэмжээний 20
тэрбум злотын зээл олгох,
➢ Төрийн сангаас банкнуудад олгох баталгааны хязгаарыг 40 тэрбум злот
болгож нэмэгдүүлжээ. Мөн олон улсын гэрээ, хэлэлцээрийн үндсэн дээр
гадаад орнуудын засгийн газарт олгох зээлийн дээд хэмжээг 2 тэрбум злот
болгож нэмэх,
➢ Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэлтэд 1.5 тэрбум злотын хөрөнгө оруулалт
хийх эдгээр болно.
Польшийн засгийн газар дэлхийн санхүүгийн хямралаас шалтгаалан 2010
оны улсын төсвийн тодотголыг хийхдээ эдийн засгийн өсөлтийг 4.8 хувь гэж
төлөвлөсний өөрчлөн, 3.7 % байхаар тогтоож, төсвийн орлогыг 1.7 тэрбум злотоор
бага байхаар тус тус шинэчлэн төлөвлөв. Цаашид злотын гадаад валюттай
харьцах ханшийг харьцангуй тогтвортой барих, хадгаламжийн хүүг өсгөх, жижиг,
дунд хэмжээний банкуудад үйл ажиллагааг нь дэмжих зээл олгох, гадаадаас
санхүүгийн тусламж авахад ихээхэн няхуур хандах бодлого баримтлахаар
төлөвлөж байна.

58 Злот Польшийн мөнгөн тэмдэгт 1$=3.65 злот www.olloo.mn ханшийн мэдээлэл


2009.05.03

Д.Ганбаяр магистрант 59
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

Эдийн засгийн хямралаас сэргийлсэн хөрөнгө жинхэнэ зорилгодоо


зарцуулагдах эсэхэд Польшийн олон нийт эргэлзэж байгаа бөгөөд санхүү,
мөнгөний нэмэлт эх үүсвэрүүдийг хуваарилах, зарцуулахад тавих хяналтыг
тодорхой байлгахад анхаарахыг чухалчилж байна.
Дээрх арга хэмжээний үр дүнд инфляцийн хэмжээ 2009-2010 онд мэдэгдэхүйц
өөрчлөгдөхгүй, 2012 онд еврогийн нэгдсэн тооцооны бүсэд нэгдэн ороход ямар нэг
бэрхшээл гарахгүй гэж Польшийн Засгийн газар үзэж байна.
Дээрхи улс орнуудын авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаанаас дараах
зүйлүүдийг манай орны нөхцөлд авч хэрэгжүүлэх нь оновчтой байна.
1. Төсвийн зарлагыг хумих. Төрийн албан дахь тансаглал, хэрэгцээгүй
зардал, ашиггүй хөрөнгө оруулалтын зардлыг багасгах хэрэгтэй байна.
Жишээлбэл төрийн албан хаагчдын тансаглал, төрийн албаны
зориулалтаар барилгын эх засвар, шинээр барилга барих, замын засвар,
шинээр барих, тодорхой эмзэг бүлэгт бус нийтийг хамарсан мөнгөн
тусламж зэргийг хумих хэрэгтэй байна.
2. Уналтанд ороод барилгын салбарыг дэмжих чиглэлээр лизингийн
зээлийг урт хугацаанд бага хувийн хүүтэйгээр ард иргэдэд олгох
3. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор одоогоор банкинд
төвлөрөөд буй их хэмжээний мөнгийг хүүгүйгээр урт хугацаагаар шинээр
ажлын байр нэмэгдүүлэх, техник технологоо шинэчлэх, шинээр
үйлдвэрлэл эрхлэх гэж буй жижиг дунд үйлдвэрлэгчид зээл олгох нь
оновчтой бодлого юм. Төрөөс арилжааны банкины зээлийн хүүнд нь
баталгаа гаргасан тохиолдолд энэ үйл ажиллагаа хэрэгжих үндэстэй.
4. Ирээдүйд бий болгох экспортыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулж
буй жижиг дунд үйлдвэрүүдийг нэгдсэн үйл ажиллагаанд оруулах, төрөөс
нэгдсэн дэмжлэг үзүүлэх, экспортын татвараас хөнгөлөх, тэдгээр аж ахуй
нэгжид үйлдвэрлэлийг нь өргөтгөх чиглэлээр хүүгүй зээлийг урт
хугацаагаар олгох хэрэгтэй байна.
5. Шинээр ажлын байрыг нэмэгдүүлсэн аж ахуй нэгжийн татварыг хөнгөлөх.
Энэ нь ажилгүйдлийг багасгах инфляцийг бууруулах зорилготой юм.
6. Төв банкнаас арилжааны банкинд тавих хяналтыг чангатгах. Их
хэмжээгээр болон хувийн зорилгоор мөнгийг зарцуулахыг хориглох.
Монгол банкнаас бодлогын хүүгээ бууруулах, мөн арилжааны банкны
зээлийн хүү болон зээл олголтонд хяналт тавих шаардлагатай байна.

Д.Ганбаяр магистрант 60
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

3.2. Инфляцийг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих хүрээнд авч


хэрэгжүүлэх төрийн бодлого
ХҮИ-ийн ерөнхий чиг хандлага нь хэдийгээр бидний сонгож авсан бодлогын
болон нөлөөлөгч хувьсагчдын чиг хандлагаар тодорхойлогдож байгаа ч эдгээр
бодлогын хувьсагчдын хандлага нь макро эдийн засгийн мөчлөгтэй нягт холбоотой
байна. Манай улсын макро эдийн засгийн мөчлөг нь эдийн засгийн салбаруудын
онцлог, дэлхийн зах зээл болон байгалиас хараат байдлаар тодорхойлогддог.
Мөн богино хугацааны хэлбэлзэл болох сар, улирлын өөрчлөлтүүд нь манай
орны эдийн засгийн салбарын бүтэцтэй хамааралтай юм. Мөчлөг нөлөөлөл нь
худалдааны тэнцлээр илүүтэй илэрхийлэгдэж байгаа бол гэнэтийн тохиолдлын
хэлбэзэл нь бензиний үнэ, худалдааны хараат байдал, гадаад эдийн засгийн
нөхцөл байдлаас хамааралтай байна. Энэ бүгдээс дүгнэхэд манай орны нөхцөлд
инфляцийн эсрэг бодлого нь урт хугацааг хамарсан эдийн засгийн цогц бодлого
байх шаардлагатай байна. Инфляцийг урт хугацаанд тууштай бууруулахын тулд
эдийн засгийн салбарын бүтцийг өөрчилж байгаль цаг уур, дэлхийн зах зээл болон
гадаад улс орнуудаас хараат байдлаа бууруулах шаардлагатай байна.
Эдийн засгийн хүчин зүйлээс гадна хууль эрх зүйн хүрээнд шинэчлэл хийх,
бодлого боловсруулах хэрэгтэй байна. Энэ талаар дараа дурдах болно.
Төрөөс инфляцийн эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээ нь сангийн болон
мөнгөний бодлогоор хэрэгждэг. Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэгч нь Монголбанк
билээ.
Монгол банкны мөнгөний бодлогын үр дүнг үнэлэх гол шалгуур үзүүлэлт нь
инфляци ямар түвшинд байгаагаас хамаардаг. 2008 оны инфляцийн өндөр өсөлт
нь Монголбанкны буруу үйл ажиллагаанаас биш, Төсвийн буруу бодлогоос
үүдэлтэй гэж ихэнхи эдийн засагчид үздэг.
Үнийн өсөлтийг бууруулахад чиглэсэн Монгол банкнаас авч хэрэгжүүлсэн
үйл ажиллагаа.
Монгол банкнаас төгрөгийн өгөөжийг өсгөн, төгрөгийн гадаад вальюттай
харьцах ханшийг тогтворжуулах, санхүүгийн зах зээл, макро эдийн засгийн
тогтворгүй байдлаас урьдчилан сэргийлэх, инфляцийг төлөвлөсөн хэмжээнд
байлгах, дунд болон урт хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийн үндсийг
бий болгох зорилгоор дараах үйл ажиллагааг хэрэгжүүлсэн.

Д.Ганбаяр магистрант 61
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

1. Төв банкны хүүний бүтцийг шинэчилж, бодлогын хүүг өнгөрөгч оны 5, 6-р
сард тус бүр 1.25 хувиар, 9-р сард дахин 1.5 нэгж хувиар бууруулж 10 хувьд
хүргэсэн59.
2. 2009 оны эхний хагаст мөнгөний бодлогын гол цөм нь санхүүгийн зах
зээлүүд, түүнд оролцогчид, тэдгээрийн эдийн засгийн шийдвэр гаргалтанд
нөлөөлж чадахуйц мөнгөний бодлогын арга хэмжээнд олон нийтийн зүгээс итгэх
итгэлийг алдагдуулахгүйн хүрээнд дараах ажлыг хийв. Эхний улиралд зэсийн үнэ
буурснаар экспортоос орох гадаад вальютийн орлого буурч, төгрөгийн
ам.доллартай харьцах ханш сулран, урсгал тэнцлийн алдагдал, мөнгөн хөрөнгийн
гадагшлах урсгал гадаад вальютийн нөөцөөс санхүүжсэнээс албан нөөц буурч,
инфляци өндөр хэвээр, төгрөгт итгэх итгэл суларсан тул Монгол банк 2009 оны 3-р
сард үндэсний мөнгөн тэмдэгт- төгрөгийг хамгаалахын тулд бодлогын хүүг 14 хувь
хүртэл өсгөн, гадаад вальютийн дуудлага худалдааг нэвтрүүлснээр төгрөгийн
ам.доллартай харьцах ханш тогтворжиж, санхүүгийн салбарт учраад байсан
“Үндэсний мөнгөн тэмдэгт-Урсгал тэнцэл-Банкны салбар”-ын хосолсон
хямралын эрсдлийг бууруулав.
3. Төгрөгийн ханшны уналтаас хамгаалан дараах үйл ажиллагааг
хэрэгжүүлэв. Гадаад вальютийн зохиомол эрэлтийг хязгаарлах, Эрдэнэт зэрэг
УҮГ-ууд төсөвтэй хийх аливаа тооцоог зөвхөн төгрөгөөр гүйцэтгэх, татвар, гаалийн
хураамж, шимтгэл зэргийг Монгол улсын хуулинд зөвхөн төгрөгөөр илэрхийлж
байх зэрэг эрх зүйн орчинг бүрдүүлэв. Мөн эдгээр хууль тогтоомж зөрчигдөд
хүлээлшэх хариуцлагыг чангатгав. Ингэснээр гадаад вальютийн дотоод зах зээл
дээрхи эрэлт, нийлүүлэлт тэнцвэржих, төгрөгийн ханш нь Монгол улсын эдийн
засаг, гадаад худалдааны тэнцэлтэй уялдсан байдлаар бодитой тогтох боломжтой
болсон.
Төсөв сангийн бодлогын талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ.
Сүүлийн гурван жилийн туршид хэрэгжсэн төсөв, сангийн бодлого нь хэт
тэлэлтийн байдалтай байсан учраас хямралын үед нүүрлэхэд эдийн засгаа
цаашид дэмжих орон зайгүй болсон. Өөрөөр хэлбэл, Засгийн газар зарлагаа өсгөх
замаар эдийн засгаа дэмжих боломжгүй болсон.
Ашигт малтмалаас орж ирж буй орлого нь үнийн хэлбэлзлээс хэт
хамааралтай тул үнэ өсөх үед хуримтлал бүрдүүлж, үнэ буурсан үед

59 www.mongolbank.com “2009 оны мөнгөний бодлогын үр дүн” Монгол банкны


жилийн тайлан хуудас 23.

Д.Ганбаяр магистрант 62
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

хуримтлуулсан нөөцөөсөө төсвийн алдагдлаа нөхөх замаар гадаад худалдааны


тогтворгүй байдлаас эдийн засгаа хамгаалдаг туршлага бусад улс оронд бий.
Өнөөгийн хямралыг харьцангуй хүндрэл багатайгаар даван туулж буй Норвеги,
Голланд, Чили, Ботсвана зэрэг орон иймэрхүү тогтолцоог амжилттай хэрэгжүүлж
байна. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас “Төсвийн тогтворжилтийн тухай”
хуулийг боловсруулж эхэлсэн нь нүдээ олсон арга хэмжээ юм. Ялангуяа Оюу
Толгой ордыг ашиглахаас өмнө ийм тогтолцоог хэвшүүлэх нь ирээдүйд хямралыг
давах хамгийн том алхам юм.
Манай улсад өмнө нь үүнтэй төстэй бодлого хэрэгжсэн туршлага бий. 2006
онд “Монгол Улсыг хөгжүүлэх сан” нэртэй хуримтлалын сан байгуулсан. Уг санг
байгуулсан гол шалтгаан нь ашигт малтмалын гэнэтийн ашгаас орох орлогыг
хуримтлуулахад оршиж байсан. Байгуулагдсанаасаа хойш энэхүү санд нэлээд
хөрөнгө төвлөрсөн. Тухайлбал, 2006-2007 онуудад энэ санд ДНБ-ий 4.8 хувь, 7.7 60
хувьтай тэнцэхүйц хөрөнгө төвлөрсөн. Харамсалтай нь энэ сангийн зарцуулалт нь
төсвийн алдагдлыг зөвхөн хэрэгцээ гарсан тохиолдолд нөхөх биш, харин Засгийн
газрын ердийн зарлагуудыг санхүүжүүлсэн учраас эдийн засгийг тогтворжуулах
үүргээ гүйцэтгэж чадаагүй. Бодлого боловсруулагчид үүнээс сургамж авч шинээр
бий болох төсвийн тогтворжилтын тогтолцоог хамгаалах нь юу юунаас чухал
байна.
Цаашид богино, дунд болон урт хугацаанд авч хэрэгжүүлэх макро эдийн
засгийн бодлого.
Судлаачийн зүгээс инфляцийн эсрэг богино, дунд, урт хугацаанд хоорондоо
нягт холбоотой, харилцан уялдаатай бодлогын хувилбар гаргах гэж үзнэ.
Богино хугацааны бодлого
Богино хугацааны бодлогын зорилго нь “Тухайн үеийн нөхцөл байдлыг
зөвөөр үнэлэн үнийн өсөлтөнд хариу үйлдэл хийхэд чиглэгдсэн нэг удаагийн арга
хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд”61 оршино. Ийнхүү богино хугацаанд “гал
унтраах” байдлаар инфляцид хандсан нөхцөлд сангийн бодлогын хүрээнд зарим
барааны нийлүүлэлтийг ихэсгэх, дотоодын зах зээл дээрхи үнийг бууруулахад
чиглүүлэн нийлүүлэгчид татаас олгох, гаалийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт
үзүүлэх, мөн хэрэглэгчдийн өргөн хэрэглээний бүтээгдэхүүн үйлчилгээний үнийг

60 www.forum.mn “Монгол улсын төсвийн бодлого 2009” мэдээлэл

61 Монгол улсын эдийн засгийн эрх чөлөөний тойм 2009 хуудас 37

Д.Ганбаяр магистрант 63
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

зохицуулах, тухайлбал дээд үнэ тогтоох аргыг хэрэглэж болно. Мөнгөний


бодлогын хүрээнд мөнгөний хатуу бодлого явуулах хувилбар байж болох юм.
Гэхдээ эдгээр арга хэмжээ нь урт хугацаанд зах зээлийн эдийн засгийн голдрилыг
эвдэх, далд эдийн засаг үүсэх, авилгал, хээл хахууль ихэсэх нөхцөл болох тул
эдгээрээс аль болох зайлсхийх шаардлагатай.
Богино хугацааны бодлого нь инфляцид хандсан хэсэгчилсэн бодлого байх
агаад онцлог төрлийн, тухайлбал өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн,
бензиний үнийн өсөлтийг хязгаарлахад чиглэгдэнэ.
Төрөөс явуулах энэ талын бодлогын арга хэрэгслийг захиргааны болон зах
зээлийн гэж ялгадаг бөгөөд зах зээлийн хэрэгслүүдийг ашиглах нь цаашид хор
хохирол бага байх болно. Тухайлбал эрэлтийг хязгаарлах, нийлүүлэлтийг ихэсгэх
гэх мэт арга хэрэгслүүд байх боломжтой.
Дунд хугацааны бодлого
Дунд хугацааны бодлогын зорилго нь “цаашид эдийн засгийн салбарын
бүтцийг өөрчлөх, дотоод өрсөлдөөнийг нэмэгдүүлэх үндэс суурийг тавих, макро
эдийн засгийн удирдлага зохион байгуулалтыг ил тод, тууштай болгох,
техник, технологи, хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэхэд”62 оршино. Дотоодын
үйлдвэрлэгч нарт таатай нөхцөл олгох, татварын хөнгөлөлт үзүүлэх, техник
технологийн шинэчлэлд туслах, гадаадын пүүс, компаниудыг татах маркетингийн
хэрэгслүүдийг ашиглах боломжтой.
Урт хугацааны бодлого
Урт хугацааны бодлогын зорилт нь “Эдийн засгийн салбарын бүтцийг
дундаж ба өндөр хөгжилтэй орны жишиг рүү дөхүүлэн, хараат байдлаас
ангижрах, эдийн засаг, бизнесийн өрсөлдөх чадвараа дээшлүүлэн, эцсийн
бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд” оршино.
Үүний үр дүнд манай орны эдийн засаг байгаль болон дэлхийн зах зээлээс
хараат байдлаас ангижрах төдийгүй, улирлын шинж чанартай үйлдвэрлэл бүхий
тогтолцоог халж, тогтвортой үйл ажиллагаа бүхий тогтолцоог бүрдүүлэх юм.
Инфляцийн эсрэг макро эдийн засгийн бодлого
БОГИНО ХУГАЦАА
Зорилго: Тухайн үеийн нөхцөл байдлыг зөвөөр үнэлэн үнийн өсөлтөнд хариу
үйлдэл хийхэд чиглэгдсэн нэг удаагийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх.

62 Монгол улсын эдийн засгийн эрх чөлөөний тойм 2009 хуудас 25

Д.Ганбаяр магистрант 64
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

Зорилт:
 Гол нэрийн хүнсний үнийн өсөлтийг зогсоох
 Нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах
 Өргөн хэрэглээний бараануудын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх

Бодлогын төрөл:
1. Сангийн бодлого
 Нийгмийн чиглэлтэй үйл ажиллагаанд мөнгө бага зарцуулах
 Нийлүүлэгчид улсын төсвөөс татаас өгөх
 Гаалийн татвараас чөлөөлөх, хөнгөлөх
 Дээд үнэ тогтоох
 Улсын нөөцийн сан байгуулах
 Төсөвт байгууллагын ажилагсадын цалинг тогтвортой байлгах
1. Мөнгөний бодлого
 Вальютийн ханшийг тогтвортой барих
 Төв банкны үнэт цаасны хүүг өсгөх
 Нээлттэй зах зээлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх
 Заавал байлгах нөөцийн хувийг ихэсгэх

ДУНД ХУГАЦАА
Зорилго: Цаашид эдийн засгийн салбарын бүтцийг өөрчлөх, дотоод
өрсөлдөөнийг нэмэгдүүлэх үндэс суурийг тавих, макро эдийн засгийн удирдлага
зохион байгуулалтыг ил тод, тууштай болгох, техник технологи, хүний нөөцийн
асуудлыг шийдвэрлэх
Зорилт:
 Эдийн засгийн хөгжлийг тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж,
санхүүгийн эх үүсвэрүүдийг оновчтой хуваарилах
 Эдийн засгийн бодит салбаруудын хөгжлийн бодлогыг өөрийн
орны онцлог нөхцөлд нийцүүлэн боловсруулах, цаашид ДНБ-д аж
үйлдвэрийн салбарын эзлэх хувийг давамгай болгоход чиглүүлэх
 Төрийн институцийн үйл ажиллагааг ил тод болгох, иргэдийн
бодлогод итгэх итгэлийг нэмэгдүүлэх
 Импортыг орлох болон экспортын баримжаатай үйлдвэрлэл,
үйлчилгээг эрхлэх эдийн засаг, эрх зүйн орчинг бүрдүүлэх,
татварын оновчтой бодлогоор дэмжих
 Эрдэс түүхий эд, ноос ноолуур, мах сүү, арьс шир зэрэг уул
уурхай, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах
салбарт хүний нөөцийг бэлтгэж, сургах, нарийн технологи
нэвтрүүлэхэд төрөөс дэмжин туслах

Д.Ганбаяр магистрант 65
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

 Оюуны шингэц ихтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх жижиг, дунд


үйлдвэрлэлд хөрөнгө оруулах үндэсний болон үндэстэн дамнасан
компаниудын хөрөнгө оруулалтыг дэмжих
 Стратегийн зарим орд газруудыг гадаадын хөрөнгө оруулагч
нартай хамтран ашиглаж, эдийн засгийн салбаруудын бүтцийг
сайжруулах санхүүгийн чадамж хуримтлал бүрдүүлэх
 Малыг халдварт өвчнөөс хамгаалах, эрүүлжүүлэхэд орчин үеийн
био технологийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх
 Үр ашигтай фермерийн аж ахуйг хөгжүүлэхэд төрөөс дэмжих
 Гаалийн тарифын бодлогыг үйлдвэрлэл хэрэглээний зохистой
харьцаа, бүтцийг бий болгох, өрсөлдөх чадвартай дотоодын
үйлдвэрлэлийн өсөлтийг хангах, тэргүүний технологийг импортлох
боломжийг бүрдүүлэхэд чиглүүлэх, инженерийн болон техник
мэргэжлийн сургалтыг сайжруулах, нарийн мэргэжлийн монгол
ажилтан, ажилчдыг сургах, дадлагажуулах
 Эдийн засгийн чөлөөт бүс, бусад хууль эрх зүйн тусгай
зохицуулалттай бүсүүдийг байгуулах
 Санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжих, үндэсний хөрөнгө
оруулагч нарын хөрөнгө босгох үйл ажиллагааг дэмжих
 Бараан бирж байгуулж, түүхий эдийн хангалтын гэрээг
боловсронгуй болгосноор бараа бүтээгдэхүүний үнэ тодорхой
хугацаанд тогтвортой байх нөхцлийг бүрдүүлэх
 Дэд бүтцийн хөгжлийг сайжруулах, хот хөдөөд үйлдвэрлэл эрхлэх
ижил боломж, нөхцөлтэй болгох

Бодлогын төрөл:
1. Сангийн бодлого
 Татварын таатай нөхцөл бүрдүүлэх
 Олон Улсын зах зээлд үндэсний үйлдвэрлэгч гарах бизнес, эрх
зүйн орчинг бүрдүүлэх
 Үндэсний үйлдвэрлэгч нарт техник, технологийн шинэчлэл хийх,
хүлээн авахад санхүүгийн тусламж үзүүлэх, эрх зүйн боломж
нөхцөлөөр хангах
 Хөдөө аж ахуйг хөгжүүлэх бодлого боловсруулах
 Хөдөө хотыг холбосон түүхий эдийн нэгдсэн биржийн тогтолцоог
бий болгох
 Нефт бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр барих
 Мал аж ахуйн үржил селекцийн ажлыг эрчимжүүлэн зохион
байгуулах

Д.Ганбаяр магистрант 66
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

 Барааны бирж байгуулах


1. Мөнгөний бодлого
 Урт хугацаатай хөнгөлөлтэй, хөгжлийн зээлийн бүтээгдэхүүнийг
нэмэгдүүлэх
 Банкны салбарын өрсөлдөөнийг нэмэгдүүлэх
 Зээлийн хүүг бууруулах
УРТ ХУГАЦААНД
Зорилго: Эдийн засгийн салбарын бүтцийг дундаж ба өндөр хөгжилтэй орны
жишиг рүү дөхүүлэн, хараат байдлаас ангижрах эдийн засаг, бизнесийн өрсөлдөх
чадвараа дээшлүүлэн, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд
Зорилт:
 Нарийн технологи бүхий оюуны багтаамжтай, экспортын чиглэлтэй
эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл давамгайлж, өрсөлдөөн хүчтэй
болсны үндсэн дээр техник, технологийн шинэчлэл бүрэн хийгдэж
хөдөлмөрийн бүтээмж дээшлэн, дэлхийн түвшинд өрсөлдөх
 Дэлхийн зах зээлээс хараат байдлаас ангижирч, аж үйлдвэрийн
бренд бүтээгдэхүүнүүдтэй болох
 Эрчимжсэн ба уламжлалт мал аж ахуйн хосолсон мал аж ахуйн
салбартай болсноор дотоодын хүнсний хангамжийг шийдвэрлэх
 Газар тариалангийн тэргүүний технологийг нэвтрүүлэн, өөрийн
орны хүнсний хэрэгцээг хангахуйц чадвартай болох
 Уул уурхай, газрын доорхи баялагийг зөв зохистойгоор ашиглан,
өртөг их шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх
 Уламжлалт мал аж ахуйн байгалийн хараат байдлыг бууруулахад
чиглэсэн цогц бодлогын үр дүнд тухайн аж ахуйг эрсдлээс
хамгаалах
Бодлогын төрөл:
1.Сангийн бодлого
 Улс төрийн намуудаас хамааралгүй үндэсний хөгжлийн
бодлоготой болж, түүнийгээ хэрэгжүүлэхэд сангийн бодлогын арга
хэрэгслүүдийг тууштай ашигладаг, үйлдвэрлэгч, хэрэглэгчдэд
төрийн эдийн засгийн бодлого ойлгомжтой, ойр дөт, итгэлтэй
байдаг орчныг бүрдүүлэх
2.Мөнгөний бодлого
 Мөнгөний бодлогоор эдийн засгийн өсөлт, хөгжлийг дэмжих, эдийн
засгийн тогтвортой байлгах бүрэн чадавхи бүрдүүлэх

Д.Ганбаяр магистрант 67
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

Дээрхи макро эдийн засгийн бодлогоос гадна үнийн зохицуулалтын чиглэлээр


Монгол улсын хууль тогтоомжийг шинэчлэх болон шинээр тогтоох шаардлага гарч
байна. Энэ талаар ганцхан “Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль”
2000 оны 5-р сарын 12-нд гарсан байдаг. Уг хууль нь хэт ерөнхий заалттай бөгөөд,
уг хуулийг зөрчсөнөөрөө маш бага хэмжээний торгууль хүлээлгэхээр зааснаараа
учир дутагдалтай байдаг. Манай улсад гол бараа бүтээгдэхүүн түүхий эдийн зах
зээлийг цөөн хэдэн үйлдвэрлэгч эзэгнэсэн, эдийн засгаар олигопольт шинжтэй
байдаг. Тиймээс цөөн хэдэн олигополийг хоорондоо хуйвалдах, хэлэлцэн тохирох
магадлал өндөртэйгөөс үнээ өөрийн хүслээрээ өөрчлөх нэмэх хандлага байдаг.
Тэдний эдгээр үйлдлийг илрүүлэх, батлах эрх зүйн орчин бүрдээгүй байдаг. Мөн
манай улсын засаг төр, хууль хэрэгжүүлэх салбар хээл хахуулийг өөгшүүлснээр
эдгээр олигархиуд зах зээлийг өөрийн дураар удирдах, үнээ дураараа өсгөх
бололцоог бүрдүүлж байна.
Жишээлбэл нефт шатахууны салбарт энэ явдал даамжирч байна. Дэлхийн
зах зээлд нефтийн 3 дахин унаад байсан үед хэдэн цөөн импортлогч компаниуд
бензиний үнийг буулгах бус өсгөж байсныг бид мэдэх билээ. Иймээс төр
стратегийн салбарын зах зээлийн үнэ бүрдэлт хяналт тавих, хууль эрх зүйн орчныг
шинэчлэх шаардлага нэн чухал байна.

ДҮГНЭЛТ

Энэхүү судалгааны ажлыг хийж гүйцэтгэснээр дараах дүгнэлтэд хүрч байна.


1. Манай орны хэрэглээний үнийн индексийн чиг хандлагаас харахад
инфляци 1996-1999 онд эрчимтэй өсч байсан бол 2000-2003 онд өсөлтийн хурд нь
саармагжаад, түүнээс хойш дахин хурдтай өсөх хандлагатай болжээ. Энэ ДНБ-ний
мөчлөгийн үетэй тохирч байна. Инфляцийн чиг хандлага нь эдийн засгийн
мөчлөгийн тогтсон үзэл баримтлалтай нийцэж байгаагаас инфляци өсч байгаагийн
үндсэн шалтгааны нэг нь макро эдийн засгийн мөчлөгийн нөлөөлөл болж байна.
2. ХҮИ-ийн сарын нөлөөллийг тооцон үзэхэд 1-5-р сарын хооронд ХҮИ
өсдөг байна. Энэ нь өвлийн саруудад манай орны хөдөө аж ахуй , барилга болон
бусад олонхи салбарын үйлдвэрлэл зогсч, хаврын саруудад барааны хомсдол
үүсдэгтэй холбоотой. Харин VI-X саруудад үндсэн үйлдвэрлэлүүд сэргэж,
бүтээгдэхүүний нийлүүлэлт ихэсэж үнэ буурдаг бол XI-XII сард дахин өсдөг нь

Д.Ганбаяр магистрант 68
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

улирлын шинжтэй үйлдвэрлэл зогсож, өвлийн барааны эрэлт нэмэгдэж, уур ус,
дулаан, халаалттай холбоотой зардлууд ихэсдэгтэй хамааралтай байна.
3. Мөнгөний нийлүүлэлтийн хувьд М2 мөнгөний нийлүүлэлтийн чиг
хандлага нь ХҮИ-ийнхтэй тохирч байна. Тиймээс М2 мөнгөний нийлүүлэлт нь мөн
эдийн засгийн мөчлөгийн дагуу ерөнхийдөө дагаж өөрчлөгддөг байна. Харин М2
мөнгөний сарын нөлөөлөл, нэн ялангуяа мөчлөг нөлөөлөл нь ХҮИ-ийнхтэй
тохирохгүй байгаа төдийгүй зарим тохиолдолд эсрэг байгаа тал ажиглагдаж байна.
Энэ нь инфляцийн эсрэг хэрэглэсэн бодлогын чанартай арга хэмжээнээс
шалтгаалсан байж болзошгүй.
4. 1995 оноос хойш төсөвт байгууллагын ажиглагсдын цалингийн өсөлт
нь жил бүрийн инфляцийн түвшнээс их байсан нь цаашид бодит цалингаар
дамжин инфляци өсөх шалтгаан болсон байх талтай юм. Америк долларын
төгрөгтэй харьцах ханшийн чиг хандлага нь ХҮИ-ийн сүүлийн жилүүдийн өсөлттэй
тохирохгүй байна. Эхний жилүүдийн хувьд нилээд тохирч байсан тал ажиглагдаж
байна. Мөчлөг нөлөөллийн хувьд 2004 оноос мөчлөг нь ХҮИ-ийнхтэй бараг
нийцсэн тал ажиглагдаж байна. Бензиний үнийн хувьд чиг хандлага нь ХҮИ-ийг
өсөхөд нөлөөлдөг бол манай хойд хоёр хөрш орны инфляцийн түвшин хүчтэй
нөлөөлдөг байна. Өөрөөр хэлбэл худалдааны хөршүүдийн инфляци
импортлогддог байна. ХҮИ-ийн чиг хандлагал М2 мөнгө, төсөвт байгууллагын
ажиглагсдын цалин, бензиний үнийн өсөлтийн чиг хандлагууд хамгийн ихээр
нөлөөлдөг байна.
5. Төв банкны зүгээс уналтад ороод байгаа салбаруудыг дэмжих үүднээ
бодлогын хүүгээ бууруулах хэрэгтэй байна. Зээлийн хүү хэдий чинээ уян хатан
байна, энэ нь хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийг дэмжих нөхцөл болох юм.
Арилжааны зээлийн хүү бага, зээлийн төлөлтийн хугацаа олон жил байвал
нийлүүлэлтээс үүдэлтэй инфляцийг тогтворжуулах үндсэн суурь болно гэж үзэж
байна. Мөн хадгаламжийн хүүг багасгах нь зээлийн хүүг бууруулах гол хүчин зүйл
юм. Гадаад вальютаас инфляцид үзүүлэх эрсдлийг багасгахын тулд Төв банк
вальютийн нөөцийг нэмэгдүүлэх, вальютаар худалдаа хийхийг хориглох арга
хэмжээ зохилтой.
6. Мөнгөнөөс бодлогоос илүү төрөөс сангийн бодлогодоо анхаарал
тавих хэрэгтэй байна. Сангийн тэлэлтийн буруу бодлогоос үүдэлтэй үнийн цочир
өсөлт сүүлийн 3-н жил манай улсад нүүрлээд байна. Энэ нь олон жилийн турш
манай төсөвт нүүрлэж байгаа төсвийн алдагдалтай холбоотой байна.

Д.Ганбаяр магистрант 69
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

Судалгаанаас харахад улсын төсөв 1995 оноос 2004 он хүртэл маш их


алдагдалтай, 2004-2007 оны хооронд эерэг, 2008-2009 онуудад эргээд хооронд
өндөр алдагдалтай гарчээ. Энэ жил ч гэсэн 5 хувийн алдагдалтай төсөв батлаад
байгаа. 2006 оноос эхлэн төсвийн зарлага хэт ихсэж, нийгмийн халамжийн
чиглэлээр маш их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж эхэлснээс эргээд төсвийн
алдагдлийг бий болгосон. Өнгөрсөн 3 жилийн хугацаан дахь төсвийн алдагдал
маш өндөр хувьтай байна. Төр төсвийн ажиллагсдын цалингийн хэмжээг өндөр
болгосноор нийт хөдөлмөрийн зах зээл дэхь цалингийн хэмжээг өсгөсөн. Энэ нь
үйлдвэрлэгчийн хувьд гол нөөц болох хөдөлмөрийн зардал өссөнөөр бүтээгдэхүүн
зардлыг өсгөхөд нөлөөлсөн юм. Энэ нөхцөл байдал хөдөлмөрийн бүтээмжийн
өсөлт цалингийн өсөлтийг давж гараагүй үед бий болдог. Ингэснээр бүтээгдэхүүн
үйлчилгээний үнийг хөөрөгдснөөр 2008 оны инфляцийн өндөр түвшинг бий
болгосон. Инфляцийн өсөлтөөс хамгаалаад эргээд цалинг өсгөдөг. Инфляцийн
өсөлт-цалингийн өсөлт-инфляцийн өсөлт гэсэн “чөтгөрийн тойрог” бий болдог.
Энэ бүхэн удаан үргэлжилвэл үйлдвэрлэлийн уналт, эдийн засгийн рецессийг
үүсгэдэг. Манай улсад энэ нөхцөл байдал 2007 оны сүүлээс эхлэн одоог хүртэл
үргэлжилж байна. 2004 оноос эхлэн хэдийгээр нийгмийн халамж гэж байгаа ч
нийгмийн эмзэг бүлэгт биш, нийтийг хамарсан бэлэн мөнгө тараах үйл ажиллагаа
явуулж эхэлсэн. Үүнээс шалтгаалан зах зээл дээр мөнгөний нийлүүлэлт
ихэссэнээр инфляцийн өсөлтөнд тодорхой нөлөө үзүүлсэн. Хамгийн сүүлийн
жишээ гэхэд алдагдалтай төсөв баталсан мөртлөө 100 гаруй тэрбум төгрөгийг ард
иргэдэд олголоо. Үүнээс үүдээд бараа бүтээгдэхүүний буцаад өсч байгаа нь
статистикийн мэдээгээр 2-р сард ХҮИ-ийн индекс өнгөрөгч сараас 10 хувиар
өссөнөөр тайлбарлаж болно. Төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор манай улс жил
бүр их хэмжээний зээлийг гаднаас авдаг. Хэрвээ халамжийн нэрийн доор их
хэмжээний мөнгөх олгож буй ажиллагаагаа зогсоовол төсвийн алдагдал гаргахгүй
байж болох талтай билээ.
7. Эдийн засгийн бодлогыг сонгуулиас сонгуулийн хооронд биш, урт
хугацааны тогтвортой зөв бодлого боловсруулж түүнийг мөрдлөг болгож ажиллах
хэрэгтэй байна. Сонгуульд ялалт байгуулахын төлөө тооцоо судалгаагүй амлалт
өгөх, лобби хийх зэргийг таслан зогсоох хэрэгтэй. Мөн хээл хахууль манай улсад
газар авснаар эдийн засгийн бодлогыг хүртэл хэсэг хүний ашиг сонирхлын төлөө
тодорхойлж байгаа нь харамсалтай байна. Эдийн засгийн бодлогыг улс төрийн
явцуу бодлогоос тусгаарлах явдал чухал байна.

Д.Ганбаяр магистрант 70
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

8. Төрөөс эдийн засгийн чиглэлээр богино хугацаанд дараах зүйлийг авч


хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Жишээлбэл гол нэрийн хүнсний үнийн өсөлтийг
зогсоох, нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах, өргөн хэрэглээний
бараануудын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хэрэгэтэй байна. Сангийн бодлогын
хувьд нийгмийн чиглэлтэй үйл ажиллагаанд мөнгө бага зарцуулах, нийлүүлэгчид
улсын төсвөөс татаас өгөх, гаалийн татвараас чөлөөлөх, хөнгөлөх, дээд үнэ
тогтоох, улсын нөөцийн сан байгуулах, төсөвт байгууллагын ажилагсадын цалинг
тогтвортой байлгах. Мөнгөний бодлогын чиглэлээр вальютийн ханшийг тогтвортой
барих, төв банкны үнэт цаасны хүүг өсгөх, нээлттэй зах зээлийн үйл ажиллагааг
хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагааг авч хэргжүүлэх нь чухал байна.
9. Дунд болон урт хугацаанд инфляцид нөлөөлөх улирлын нөлөөллийг
багасгах үүднээс байнгын ажиллагаатай үйлдвэрлэлийг бий болгох чиглэлээр
бодлого боловсруулах хэрэгтэй юм. Үүнд импортыг орлох дотоодын
үйлдвэрлэлийг дэмжихэд зээлийн хүүг бууруулах, урт хугацаагаар их хэмжээний
зээл олгох, импортын татварыг чөлөөлөх, НӨАТ болон ашгийн татварыг олон
жилээр хөнгөлөх зэрэг үйл ажиллагаа багтана. Экспортыг нэмэгдүүлэх үүднээс
нарийн технологи бүхий оюуны багтаамжтай, экспортын чиглэлтэй эцсийн
бүтээгдэхүүний үйлдвэрлэл давамгайлж, өрсөлдөөн хүчтэй болсны үндсэн дээр
техник, технологийн шинэчлэл бүрэн хийгдэж хөдөлмөрийн бүтээмж дээшлэн,
дэлхийн түвшинд өрсөлдөх, дэлхийн зах зээлээс хараат байдлаас ангижирч, аж
үйлдвэрийн бренд бүтээгдэхүүнүүдтэй болох зорилт тавиж ажиллахыг санал
болгож байна.
10. Банк санхүүгийн салбарыг одоогийн хүнд байдлаас хурдан гаргах
үүднээс гаднаас олон төрлийн арга хэмжээ авч байгаа ч үр дүнд хүрэхгүй байна.
Төр банкны бүх эрсдлийг дааж авч байгаа нь эдийн засгийн бусад салбарыг
уналтад оруулах магадлалтай юм. Гаднаас хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр
татаж зогсонги байдалд ороод байгаа эдийн засаг үйлдвэрлэлийг эргэлтэнд
оруулах шаардлагатай байна. Хадгаламжийн болоод зээлийн хүүг бууруулснаар
үйлдвэрлэлийг дэмжээд зогсохгүй үнийн өсөлтийг хязгаарлахад чухал алхам
болох юм.
11. Засгийн газар байгалийн баялагийг ашиглах их ажил өрнүүлж
байгаатай холбоотой, гадаадаас орж ирж буй их хөрөнгө оруулалтаас
хуримтлалын сан байгуулж ирээдүйд бий болох инфляци эдийн засгийн уналтаас

Д.Ганбаяр магистрант 71
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

хамгаалах болон, хойшид эдийн засгийн өсөлтийг дэмжих үйлдвэрлэлд хөрөнгө


оруулахад хадгалах хэрэгтэй байна.
12. Манай оронд бүс нутгаас хамаараад үнэ зөрүүтэй байдаг билээ.
Хөдөө алсдмал бүсэд тээврийн зардал болон нийлүүлэлтийн хомсдлоос
шалтгаалсан зардлын инфляци голчлон бий болдог. Иймээс бүсчилсэн хөгжлийн
хүрээнд бөөний сүлжээ, чөлөөт худалдааны бүсүүдийг бий болгоход бодлогоо
чиглүүлэх шаардлагатай байна.

НОМ ЗҮЙ

Хууль эрх зүй


1. Монгол улсын үндсэн хууль 1992.01.13
2. Банкны тухай хууль (шинэчилсэн найруулга) 2010.01.28
3. Вальютийн зохицуулалтын тухай хууль 1994.05.12
4. Монгол улсын нэгдсэн төсвийн тухай хууль 2002.11.20
5. Монгол улсын 2010 төсвийн тухай 2009.11.27
6. Статистикийн тухай хууль 1997.06.05
7. Татварын ерөнхий хууль (шинэчилсэн найруулга) 2008.05.20
8. Төв банкны тухай хууль (Монгол банк) 1996 .09.03
9. Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль 2000.05.12
Ном товхимолууд
1. Баттулга.Ө “Мөнгөний бодлогын оновчтой хэлбэр” Монгол банкны судалгааны

Д.Ганбаяр магистрант 72
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

ажлын эмхэтгэл 2004 он Улаанбаатар


2. Басселер.У, Хайнрих.И, Утехт.В. “Эдийн засгийн онолын үндэс” орчуулгын
ном 2008 он. Улаанбаатар
3. Болдбаатар.Д, Ургамалсувд.Н. “Мөнгөний үзүүлэлтүүдийн загвар” Монгол
банкны судалгааны ажлын эмхэтгэл Улаанбаатар 2004 он
4. Батсүх.Ц. “Инфляцийн эсрэг макро эдийн засгийн бодлого” Улаанбаатар 2007
он
5. Бекей.А, Оросоо.Р “Эдийн засгийн ухаан” Улаанбаатар хот 2002 он
6. Ган-Очир.Д “Цалин болон орлого, инфляци хоорондын хамаарал” Монгол
банкны судалгааны ажил Улаанбаатар 2008 он
7. Ган-Очир.Д “Монголын эдийн засаг дахь мөнгөний эрэлт” Монгол банкны
судалгааны ажил Улаанбаатар 2006 он
8. Ган-Очир.Д, Борхүү.Г “Инфляци болон мөнгөний үзүүлэлтүүдийн хамаарал”
Монгол банкны судалгааны ажлын эмхэтгэл Улаанбаатар хот 2005 он
9. Даваажаргал.Л “Инфляцийн таамаглал” Монгол банкны судалгааны ажил
Улаанбаатар 2008 он
10. Жасрай.П “Эдийн засгийн онол” Улаанбаатар 2002 он
11. Б.Лхагважав “Төгрөгийн ханш суларч байна уу чангарч байна уу” Монгол
банкны судалгааны ажил Улаанбаатар 2004 он
12. МУИС-ын Эдийн засгийн сургууль, Манчестрийн Их Сургууль. “Монголын
эдийн засаг” шилжилтийн эдийн засгийн гарын авлага. Улаанбаатар хот
Манчестер. 1999 он
13. Нарандэлгэр.Д “Эдийн засгийн загварчлал” Улаанбаатар 2003 он
14. Нээлттэй нийгэм форум, МУИС-ийн ЭЗС “Монгол Улсын эдийн засгийн эрх
чөлөөний тойм-2007” Улаанбаатар хот 2007 он
15. Нээлттэй нийгэм форум, МУИС-ийн ЭЗС “Монгол Улсын эдийн засгийн эрх
чөлөөний тойм-2008” Улаанбаатар хот 2008 он
16. Нээлттэй нийгэм форум, МУИС-ийн ЭЗС. “Монгол Улсын эдийн засгийн эрх
чөлөөний тойм-2009” Улаанбаатар хот 2009 он
17. Цэдэндагва.Г “Зах зээлийн эдийн засаг” Улаанбаатар 2003 он
18. Энххуяг.Б “Төгрөгийн ханшны талаар” Монгол банкны судалгааны ажил

Д.Ганбаяр магистрант 73
2010
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВРЫН СУДАЛГАА он

Улаанбаатар 2007 он
Веб хуудсууд
1. www.legalinfo.mn Бүх хууль, эрх зүйн актууд
2. www.open-government.mn Монгол улсын Засгийн газрын веб хуудас
3. www.mswl.gov.mn Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны веб хуудас
4. www.nso.mn “Монгол улсын статистикийн мэдээлэл” 1999-2009 он
5. www.forum.mn Эдийн засагчдын өгүүлэл, мэдээлэл, судалгааны ажлууд
6. www.mongolbank.mn Жилийн тайлангууд, төлөвлөгөө, мэдээллүүд
7. www.wto.org Дэлхий худалдааны байгууллагын веб хуудас
8. www.olloo.mn Бүх төрлийн мэдээллийн портал сайт

Д.Ганбаяр магистрант 74

You might also like