Professional Documents
Culture Documents
Баатарчулуун Алтанхүү
Улаанбаатар хот
2011 он
Курсын төсөл
Улаанбаатар хот
2011 он
Хоёрдугаар бүлэг:
Гуравдугаар бүлэг
Түүхэн хөгжил
Хүн төрөлхтөн үүсч хөгжсөн тэр үеээсээ эхлэн байгалтай харьцах , биеийн хүчний хөдөлмөрөө хөнгөвчлөхийн
тулд техникийн цагаан толгой хэмээн нэрлэгддэг хөшүүрэг, шаантаг , оньс , дугуй , өнхрүүлэг , эрэг , боолт,
араанаас эхлэн хүч хожих төрөл бүрийн багаж хэрэгсэл , машин тоног төхөөрөмж , хүний биеийн хүчний
хөдөлмөрөөс гадна оюуны үйл ажиллагааг гүйцэтгэж чадах “ухаардаг” машинууд , орчин үеийн робот техник
,сансрийн хөлөг , компьютер ,мэдээллийн техникийг зохион бүтээх хүртэл олон мянган жилийг туулжээ. Энэхүү
түүхийн урт хугацаанд орчин үеийн машины эд анги , мөч зангилаа хөдөлгүүр шинээр зохиогдон улам
Хүний биеийн хүчний болон оюуны хөдөлмөрийг орлон гүйцэтгэж эрчим хүч , материал , мэдээллийг
хувиргахд зориулагдсан нэг юмуу хэд хэдэн механизмаас тогтсон техникийн цогцолборыг машин гэж нэрлэх
болов . тухайлбал эрчим хүчний машин энергийн нэг хэлбэрийг нөгөө хэлбэрт , технолоогийн машин материалын
хэлбэр , байршил, найрлага, шинж чанарыг, мэдээллийн машин хөдөлгөөнийг удирдах , тохируулах , шалгахад
зориулсан мэдээллийг хувиргах гэх мэт зориулалттай байдаг. Ямарч машины үйл ажиллагаа тодорхой механик
хөдөлгөөний үр дүнд хэрэгжих бөгөөд энэхүү хөдөлгөөнийг ямар нэгэн механизмийн ажиллагаагаар хэрэгжүүлнэ .
Дахин сэргэлтийн үеийн соёлын гайхамшигт зүтгэлтэн , эрдэмтэн Леонардо да Винчи (1452-1519) нэхмэл ,
хэвлэл , мод боловсруулах анхны машины зураг төсөлөө гаргаж тэдгээр машинаа хийх явцдаа үрэлтийн
коэффициентыг туршилтын журмаар тодорхойлох оролдлого хийж анхны үрлэн холхивчийг бүтээжээ. Италийн
эмч , математикч Ж.Кардан (1501-1576) цаг , салхин тээрмийн механизмын хөдөлгөөнийг ажиглан судлаж ,
Францын эрдэмтэн Г.Амонтон (1663-1705) , Ш.Кулон (1736-1806) нар гулсалтын ба тайван үеийн үрэлтийн хүчийг
Швейцарийн иргэн аугаа их математикч , механикч Л.Эйлер (177-1783) гуч гаруй жил Орос улсад ажиллаж
амьдрахдаа Петербургийн академийн жинхэнэ гишүүн , пропессороор сонгогдон ажиллаж 850 гаруй эрдэм
шинжилгээний бүтээл туурвисны дотор хатуу биеийн кинематик , динамикийн олон бодлогийг бодож , уян
харимхай биеийн тогтворжил , хэлбэлзэлийг судлан , хэрэглэгээний механикийн салбарт судалгаа явуулж арааны
шүдний хажуу гадаргууг эвольвент муруй шугамаар хийхийг анх түрүүн санаачилжээ.
Оросын алдарт механикч шинийг санаачлагч И.И.Ползунов (1728-1766) анх удаа хоёр цилиндртэй уурын
машин , уурын тогоог усаар тэжээх , автомат тохируулга , уур ус дамжуулах төхөөрөмжийн зураг төсөлийг хийж
туршиж байв.
Арааны механизм. Энэ төрлийн механизм нь хөтлөх , хөтлөгдөх араануудын шүдний харьцартаар нэг
голоос нөгөөд эргэх хөдөлгөөнийг дамжуулахийн зэрэгцээ эргэх хөдөлгөөнийг давших хөдлгөөн болгон хувиргадаг
. Хэрвээ хөтлөгдөх голын хурдаас бага байвал удаашруулах (редуктор) , эсрэг тохиолдолд хурдасгах
(мультипликатор) гэж нэрлэдэг. Голуудын харилцан байршилтаас хамааруулан араат механизмуудыг дараах
байдлаар ангилдаг.
Үүнд: 1. Зэрэгцээ голтой буюу цилиндр араат дамжуулга. Дотроо шүдний байршилтаараа тэгш , ташуу , салаа ,
шүдтэй байж болно. Мөн харьцалтын хэлбэрийн хувьд гадаад, дотоод харьцалтта байна.
2. Огтлолцсон тэнхлэг бүхий голтой буюу зүрх араат дамжуулга. Дотроо шүдний хэлбэрээр нь тэгш , ташуу ,
3. Солбисон голтой . энэ ангилалд гипойд , могой араат болон шурган дамжуулгууд хамаарна.