You are on page 1of 34

Дамжуулагч материалын үндсэн шинж

Цахилгаан техникийн материалын ангилал, зориулалт


Цахилгаан машины үндсэн хэсэг, аппарат цахилгаан техникийн байгууламж нь
ердийн бүтээцтэй материалын шинжээс ялгагдах шинж бүхий цахилгаан техникийн
тусгай материалаас бүтнэ. Цахилгаан техникийн материал нь ердийн материалд
байвал зохих ерөнхий шинжийг агуулахаас гадна цахилгаан соронзны тодорхой
шинжийг хадгалсан тусгай материал байх ёстой.
Бүх цахилгаан техникийн материалыг цахилгаан дамжуулах чанар гэгдэх
цахилгаан гүйдэл дамжуулах гол шинжээр нь гурван бүлэгт хуваана.
1. Дамжуулагч материал
Цахилгаан машин аппаратын гүйдэл дамжуулах хэсгийг бэлтгэдэг цахилгаан
техникийн материал нь цахилгаан гүйдлийг сайн дамжуулах ёстой буюу өөрөөр
хэлбэл цахилгааны эсргүүцэл хамгийн бага байх ёстой. Энэ бүлэг цахилгаан
техникийн цахилгаан дамжуулах материалаас бүрдэх ба түүнд цэвэр төмөрлөг,
төмөрлөгийн хайлш хамаарагдана.
2. Тусгаарлагч материал.
Цахилгаан тусгаарлах материалд цахилгааны эсэргүүцэл их байдгаас тусгаарлагчийн
тусламжтайгаар гүйдэл дамжуулах хэсгийг бие биенээс нь салгах, мөн цахилгаан
төхөөрөмжийг газардуулсан хэсгээс хөндийрүүлнэ.
3. Хагас дамжуулагч материалууд
Энэ бүлгийн материалууд нь цахилгаан гүйдэл дамжуулах өөрийн чадвараараа
дамжуулагч тусгаарлагч хоёрын завсар хоорондын байрыг эзэлдэг. Хагас дамжуулагч
материалыг шулуутгагч, өсгөгч, фотоэлемент бусад хагас дамжуулагчийн хэрэгслийг
хийхэд хэрэглэхийн зэрэгцээгээр цахилгаан техникийн төрөл бүрийн салбарт өргөн
хүрээтэй хэрэглэж байна.
Цахилгаан дамжуулах чадвараар нь цахилгаан техникийн материалын шинж
хязгаарлагдахгүй. Эдгээр металлуудын дотор соронзлогдох чадвар бүхий бүлэг
материал байдаг. Энэ соронзонт материал нь соронзны эсэргүүцэл багатай (соронзон
утас, зүрхэвч) орчин бий болгох буюу цахилгаан машин, аппарат, хэрэгсэлд соронзны
эрчим хүчийг нэмэгдүүлэхэд хэрэглэнэ. Цахилгаан гүйдлийг ихэнх соронзот
материалтай (цэвэр төмөр,төмрийн хайлш) харьцуулж үзэхэд тэдгээр нь
дамжуулагчид болно. Харин феррит мэтийн зарим нэг соронзот материалууд нь хагас
дамжуулагчдын үүргийг гүйцэтгэнэ. Ферритыг бусад төмөрлөг соронзот материалтай
жишиж үзэхэд их хэмжээний цахилгааны эсэргүүцлийг агуулна. Энэ нь хувьсах
соронзон оронд (хуйларсан гүйдэлд) ажиллаж байгаа үед алдагдалыг багасгах
боломжийг олгоно.
Дамжуулагч бүлгийн материалыг ерөнхийд нь хувийн эсэргүүцэл багатай,
хувийн эсэргүүцэл ихтэй материал гэж хоёр ангилна. Цахилгаан тусгаарлах
материалыг хийн, шингэн, хатуу байдалтай гэж хуваахаас гадна органик, органик
биш /гялтгануур,шавар,ваар г.м/ гэж ялгадаг.
Соронзонт материалыг дотор нь соронзонт – зөөлөн буюу богино хугацаанд
соронзлогдох материал, соронзонт хатуу буюу удаан соронзлогдох гэж хуваана.
Соронзонт – зөөлөн материал нь цахилгаан машин, аппарат, хэрэгсэл дэх соронзонт
утас (зүрхэвч) – ийг бэлтгэхэд хэрэглэгдэнэ.
Соронзонт – хатуу материал нь янз бүрийн тогтмол соронзны төрлийг бий болгох
зорилгоор хэрэглэгдэнэ.
Цахилгаан дамжуулах төмөрлөг материалын бүтэц
Талст бүтэц бүхий бодисуудад төмөрлөг материал хамаарагдана. Талст материалын
атом өөр хоорондоо харьцангуй тодорхой журамтай шулуун шугамаар байрлана. Энэ
шулуун шугам нь өөр хоорондоо огтолцож агаарын торыг үүсгэнэ. Шугамын харилцан
огтлол нь атом байрлах бөгөөд түүнийг талст торны зангилаа гэж нэрлэнэ.

Агаар дахь шоо дөрвөлжний талстын торЗураг-1.

ox, oy,oz тэнхлэгийн гурван чиглэлд атом ижил зайнд байрлана. Энэ зай тус бүрийг
a, b, c үсгээр тэмдэглэж талст торны магадлуур гэж нэрлэнэ.
ox, oy,oz – ийн чиглэлийг талст зуурмагийн тэнхлэг гэнэ. Талст зуурмагийн тэнхлэг
хоорондын ихэнх талстуудад тэгш өнцөгт байх ба зарим тохиолдолд тэгш өнцөгт биш
байдаг.
Талст бүр нь талст хавтгай буюу ханаар хязгаарлагдсан геометрийн дүрс юм. Ханан
дээр атом байрлах нь хавтгай тортой төстэй байдаг.

Шоо дөрвөлжний талстын хана Зураг - 2.

Магадлуур a, b, c талст зуурмагийн тэнхлэг хоорондын өнцгийн хэмжээгээр талст


торын байдал, түүний геометрийн дүрс тодорхойлогдоно.
Магадлуур a, b, c хоорондоо тэнцүү, тэнхлэг хоорондын өнцөг тэгш бол талст торын
дүрс шоо дөрвөлжин байх буюу түүнийг шоо дөрвөлжин талст тор гэнэ.
Магадлуур a, b, c хоорондоо тэнцүү биш, харин тэнхлэг хоорондын өнцөг тэгш хэвээр
байвал тийм талст торын дүрсийг призм хэлбэрт гэнэ.
Цахилгаан техникийн байгууламжинд хэрэглэгдэх дамжуулах үндсэн төмөрлөг
материалд зэс, төмөр, хөнгөнцагаан, молибден, гянр орох бөгөөд тэд янз бүрийн шоо
дөрвөлжин тор бүхий талстаас тогтоно.
Шоо дөрвөлжин торыг, нэг атом А төвд байрласан байвал эзлэхүүндээ төвтэй шоо
дөрвөлжин тор, шоо дөрвөлжин торны зургаан хана тус бүрийн төвд В атом
байрласан байвал ханандаа төвтэй шоо дөрвөлжин тор гэж ангилна.

Зураг 3,4

Төмөр, гянт, хром, молибден зэрэг төмөрлөг материалууд эзлэхүүндээ шоо


дөрвөлжин, зэс, хөнгөнцагаан, диц, мөнгө зэрэг төмөрлөг ханандаа төвтэй шоо
дөрвөлжин талст торыг үүсгэнэ. Агаарт энгийн байдалтай тор үүсгэн байрласан
хязгааргүй олон тооны атомаас тогтох бодисыг төмөрлөг гэж хэлж болно.
Дамжуулах материал цэвэр ямар нэгэн төмөрлөг буюу янз бүрийн төмөрлөгийн
хайлшаар бэлтгэгдсэн байж болно. Хэрвээ хоёр төмөрлөгийг хайлуулж бэлтгэсэн бол
хоёрын хайлш, гурвыг хайлуулсан бол гуравын хайлш г.м нэрлэнэ.
Хайлшийг бэлтгэхэд нэг төмөрлөгийн атом нөгөөд шилжин очиж түүнтэй хамт
ерөнхий нэг тор үүсгэж болдог. Ийм хайлшийг хатуу уусмал гэж нэрлэнэ.
Төмөрлөгийг төмөрлөгтэй нэгтгэн хайлуулахад химийн нэгдэл түүний талстын бүтэц
төмөрлөгийн анхны бүтцээс ялгагдана. Хатуу уусмалын байдалтай хайлш нь өөр
хоорондоо хайлагдаж байгаа төмөрлөгийн атом, талст торонд яаж байрлснаас
шалтгаалан харилцан адилгүй байна.
Хэрвээ атом, хайлшийн ерөнхий торонд тодорхой журамтай буюу нэг
төмөрлөгийн атом нөгөө төмөрлөгийн атомтай солигдолгүйгээр салаавчлан
байрласан бол тийм хайлшийг дараалалтай оруулсан хатуу уусмал гэнэ.
Хоёр төмөрлөгийн атом нь хайлшийн ерөнхий торны зангилаануудад журамгүй
хуваарилагдан байрласан хайлшийг дараалалгүй орлосон хатуу уусмал гэнэ.
Зураг 5, 6.7.....

Ямар нэгэн төмөрлөгийн атомаас, талстын тор үүсэж харин нөгөө төмөрлөгийн атом
тэдгээрийн хооронд буюу зангилаанудын хооронд нэвтэрсэн хатуу уусмалыг хатуу
уусмалын нэвтрүүлэлт гэж нэрлэнэ. Хоёр өөр төрлийн төмөрлөг эсвэл төмөрлөгийн
төмөрлөг биш материалтай тухайлбал төмрийг нүүрстөрөгчтэй хайлуулахад
хайлшийн байдалтай шинэ материал бий болно. Хайлш нь механик, физикийн шинж,
талст бүтцээрээ төмөрлөгийн төсөөтэй бүтцээс өөр байна. Хайлшид талстын бүтэц
үүсэх нь нилээд төвөгтэй нийлмэл ажиллагааны дүнд гүйцэтгэгдэнэ. Цэвэр төмөрлөг
бүр тодорхой температурт хайлж, энэ хайлсан төмөрлөгийг хөргөх ба талст үүсгэх
тодорхой температур хэрэгтэй болно. Хайлж байгаа хоёр төмөрлөгийн хайлах
температур нь төмөрлөг бүрийн хайлах температураас их байвал тэд бие биедээ
уусна. Хайлшийн хөргөлт, талсжилтыг нэг ижил температурт эхлээд өөр бага
температурт дуусгана. Хайлшийн талстжилт нь эхний ба эцсийн талсжилтын
температур гэж байна. Температурын хэмжжэг босоо шугам дээр, хайлж байгаа
төмөрлөгийн найрлагын хувийг хэвтээ шулуун дээр авч байгуулахад диаграмм дээр
хоёр муруй шугам бий болно. Талсжилт эхлэх температурт тохирч байгаа АВС
шугамыг ликвидусын шугам гэж нэрлэдэг байна. Энэ шугам нь бүх хайлшийн шингэн
байдалд байхыг зааглах шугам юм. Хайлш нь энэ шугамаас дээш шингэн байдалд
байна. Эцсийн талстжилтын температурт тохирох ДСЕ шугамыг солидусын шугам гэж
нэрлэдэг байна. Энэ шугам нь хатуу байдалд байх хайлшийг зааглана. Энэ шугамнаас
доош хатуу байдалд байна. Диаграммын энэ хоёр шугамын (АСД, ВСЕ)хоорондох
мужид хатуу ба шингэн байдалтай уусмал байх ба температур хоёр өөр хайлшийн
байдалтай ажиглагдана.
Зураг 8
Төмөрлөгийн физик ба механик шинж чанар
Төмөрлөгийн цахилгаан, соронзон дулааны талбайд ямар байдалтай байхыг
төмөрлөгийн физикийн шинж тодорхойлж өгдөг. Жишээ нь: цахилгаан гүйдлийн
үйлчлэлээр төмөрлөг цахилгаан гүйдлийг сайн дамжуулна. Мөн зарим нэг төмөрлөг
соронзон талбайд хүчтэй соронзлогдох чадвартай байхад (төмөр кобальт, диц гэх
мэт) тэр орчинд зарим төмөрлөг (зэс хөнгөнцагаан гэх мэт) соронзлогдох чадваргүй
байдаг. Дулааны талбайд байгаа төмөрлөгийн температурын ихсэлт, багасалтаас
хамаарч төмөрлөг тэлэх буюу агшина. Тоон хэмжигдэхүүнээр илэрхийлэгдэх
төмөрлөгийн энэ шинжийг төмөрлөгийн тодорхойлолт гэж нэрлэнэ. Жишээлбэл
хувийн дамжуулах хэмжигдэхүүнээр дүгнэгдэх цахилгаан гүйдэл дамжуулах шинж нь
тэр материалын цахилгааны тодорхойлолт болно. Зарим нэг төмөрлөгийн
соронзлогдох чадварыг түүний соронзны төлөв байдлаар илэрхийлнэ. Хувьсах
температурт байгаа төмөрлөгийн байдал, хайлах температурт, дулааны тэлэлтийн
илтгэлцүүр, дулааны дамжуулах илтгэлцүүр зэрэг физикийн төлөв байдлаар
тодорхойлогдоно.
Дулааны шугамын тэлэлтийн температурын илтгэлцүүр.
Температурын t0 - с t хүртэл хувьсах үед төмөрлөгийн тухайлбал зэс утасны анхны
урт хүртэл өөрчлөгдөж энэ өөрчлөлтийг заах тоо α болно.
Шугамын тэлэлтийн илтгэлцүүр нь авч байгаа загвар материалын уртын өөрчлөгдөх
хэмжигдэхүүнийг анхны урт температурын ялгавар t – t0 – д хувааснаар
тооцоологдоно. Дулааны шугамын илтгэлцүүр нь авч баигаа загвар төмөрлөгийн
шугамын хэмжээ нэг 10С - т, анхны урт нэг сантиметр өөрчлөгдсөнөөр
илэрхийлэгдэнэ. Үүнийг дараах томьёогоор олно.

α – хэмжигдхүүн, анхны урт - ийг мэдсэнээр ямар нэг температур t – д байгаа


төмөрлөгийн уртыг тооцоолж болно.

Дулааны шугамын тэлэлтийн илтгэлцүүрийн хэмжигдэхүүний өнцөг α янз бүрийн


төмөрлөгт харилцан адилгүй байх буюу халаалтанд бага өөрчлөгдөх материалаар
бэлтгэгдсэн эд ангийн шугамын тэлэлтийн илтгэлцүүр өнцөг бага байна. Тийм
төмөрлөгийн машин, аппаратын хэмжээг халаалтын үед өөрчлөгдөхгүй тогтмол
байлгана. Дулааны тэлэлтийн илтгэлцүүртэй төмөрлөгийг автомат холболт,
цахилгаан контактын таслуур зэрэг тодорхой температурт хүргэх шаардлагатай
газарт хэрэглэхэд ашигтай байдаг. Төмөрлөгийн энэ шинж ихэвчлэн температурыг
цахилгаанар тохируулахад ашиглагдана.
Дулаан дамжуулах гэж их халсан хэсгээс бага халсан хэсэгт дулаан дамжих
материалын шинжийг хэлнэ. Төмөрлөг материалын физикиин төлөв байдалд бодисын
нягт хамаарна. Бодисын нягт гэж өгөгдсөн материалын нэгж эзлэхүүнд ноогдох
биеийн цулыг хэлнэ. Төтөрлөгийн нягт харилцан адилгүй байдаг. Жишээ нь:
хөнгөнцагаан p = 2.7г/см3 ; зэс p = 8,9 г/см3 ; цагаан алт p = 21,44 г/см3 байна.
Механик шинж чанар:
Төмөрлөг нь механикийн тодорхой шинжийг агуулж түүнийг ашиглан харилцан
адилгүй гадны ачаалалд эвдрэлгүй удаан хугацаагаар найдвартай ажиллах машин
механизмын нарийвч хэсгийг бэлтгэх боломжтой байдаг. Энэ шинж нь янз бүрийн
төмөрлөг хайлшуудад харилцан адилгүй байна. Тэр нь химийн найрлага түүнийг
механик дулаанаар боловсруулах арга, ажлын темпратур, эзлэхүүний ажлын
байран дахь механик үйлчлэл зэргээр тодорхойлогдоно. Туршиж байгаа төмөрлөгт
үйлчлэх үйлчлэлийг статик, динамик, тэмдэг хувьсах гэж ангилна.
Статик үйлчлэл төмөрлөг дэхь гадаад ачааллын үйлчлэл удаан хугацаагаар үйлчлэх
үед ажиглагдана. Ийм ачаалал төмөрлөг эд ангийг сунгах, шахах, тахийлгах, огтлох,
мушгих чигллүүдэд үйлчилнэ.
Динамик үйлчлэл богино хугаацааны ачаалал тухайлбал цохилтын үед үүсэх
ачааллыг хэлнэ.
Тэмдэгт хувьсах ачаалал нь өөрийн хэмжигдэхүүний чиглэлээ өөрчилж, тодорхой
тогтолцоогоор дахин давтагдах ачааллыг хэлнэ.
Механик үйлчлэл төмөрлөгт үйлчлэх хүчдэл хэв гажилтыг бий болгох, эвдрэлд ч
хүргэж болох юм. Өөрөөр хэлбэл механик үйлчлэлд сунгалт багтана.
Төмөрлөгийн цахилгаан шинж
чанар
Машины ороомог, аппаратууд, цахилгаан дамжуулах шугамны утас, цахилгаан
хуваарилах байгууламжийн бусад төмөр зэрэг нь төмөрлөг цахилгаан дамжуулах
материалаар бэлтгэгдэнэ. Тийм материал цахилгаан эрчим хүчний алдагдлыг
гаргахгүй сайн дамжуулах чадварыг агуулсан материал байх ёстой. Зарим нэгэн
байгууламжинд дамжуулагч материал, халаагч материалын үүргийг гүйцэтгэнэ. Энэ
тохиолдолд муу дамжуулах буюу цахилгааны эсэргүүцэл өндөр материал байх ёстой.
Дамжуулах зориулалтын үндсэн шинж төмөрлөгийн цахилгаан дамжуулах чадвар
болно. Үлэмж их хэмжээний цахилгаан дамжуулах төмөрлөг чөлөөтэй олон
электронтой байдаг. Цахилгаан хүчдэлийн үйлчлэл хүртэл электронууд замбараагүй
хөдөлгөөнтэй байна. Электронууд янз бүрийн чиглэлд шилжин хөдөлж тэд
төмөрлөгийн бүх эзлэхүүнээр жигд тархан хуваарилагдсан байна. Атомууд өөрсдөө
электроноо алдаж тэр нь нэмэх ион болон хувирна. Тийнхүү төмөрлөг дамжуулагч нь
өөрийнхөө талст торын зангилааны дэргэд хэлбэлзэх нэмэх ион эмх замбараагүй
хөдлөх чөлөөт электроноос бүрдэнэ. Хэрэв төмөрлөг дамжуулагчийн төгсгөлд хүчдэл
бий болговол дамжуулагчийн электронууд дамжуулагчийн төгсгөлөөс өгөгдсөн гүйдэл
үүсгэгчийн хасахруу, гүйдэл үүсгэгчийн нэмэхрүү тус тус хөдлөнө. Энэ электронуудын
чиглэлтэй хөдөлгөөн нь төмөрлөгт гүйх цахилгаан гүйдлийг бий болгоно. Төмөрлөг
дамжуулагчид чөлөөт электроны тоо их байдгаас дамжуулагчид хүчдэлийг хэд дахин
ихэсгэвэл гүйдэл мөн төд дахин ихсэнэ. Үүнээс хүчдэлийн хувьсалтын үед дамжуулах
төмөрлөгийн цахилгааны эсэргүүцлийн (R) хэмжээ, түүний дамжуулах чадварын G
хэмжээ өөрчлөгдөхгүй байх ба энэ нь бүх төмөрлөг дамжуулагчийн гол шинж болно.
Энэ шинж хүчдэл гүйдлийн шугамын хамаарлаар (Омын хуулиар ) илэрхийлэгдэнэ.
U
I = = U ⋅ GA энд
R
I – цахилгаан гүйдэл, R – дамжуулагчийн эсэргүүцэл
U – хүчдэлийн хэмжээ, G – дамжуулагчийн дамжуулах чадвар Энэ нь Дараахи
Дамжуулах чадварыг дараах томъёогоор олно..
1 1
GA = = = См болно.
R Ом
Ямар ч төмөрлөг дамжуулагчийн цахилгаан эсэргүүцлийн хэмжигдэхүүнд температур
нөлөөлнө. Хэрэв температурыг ихэсгэвэл дамжуулагчийн эсэргүүцэл ихсэж, буурхад
дагаж буурна. Эсэргүүцэл, дамжуулах чадварын хэмжигдэхүүн өгөгдсөн хэмжээ бүхий
ямар ч дамжуулагчид хамаарах тул тэрээр яг тийм материал гэж тодорхойлж
чадахгүй. Тодорхой хэмжээний тусламжтайгаар материалын цахилгааны
эсэргүүцлийн тоон илэрхийллийг цахилгааны хувийн эсэргүүцэл гэж нэрлээд

- үсгээр тэмдэглэнэ. Үүнийг дараахи томъёогоор илэрхийлнэ.


l
R =g⋅ [Ом]
s
R – lм урттай дамжуулагчийн хувийн эсэргүүцэл [Ом]
S – дамжуулагчийн хөндлөн огтлолын талбай [мм2]
– дамжуулагчийн хувийн эсэргүүцэл [Ом мм2/м]
Дамжуулагчий цахилгаан эсэргүүцэл R-ийг хэмжих багажийн тусламжтайгаар олоод
дээрх томъёоноос хувийн эсэргүүцлийн хэмжээ g-г олж болно.
S
g = R⋅ [Ом мм2/м]
L
Хэрэв ерөнхий эсэргүүцлийг (R) Ом - оор материалын уртыг метрээр, хөндлөн
огтлолын талбайг (S) мм-ээр илэрхийлбэл дамжуулах материалын хувийн эсэргүүцэл

(Ом мм2/м) нэгжээр илэрхийлэгдэнэ. Цахилгааны хувийн эсэргүүцэл - нь цахилгааны

үндсэн тодорхойлолт болно. Хувийн эсэргүүцэл нь хэдий чинээ бага байвал


цахилгаан гүйдэл дамжих чадвар их болж дамжуулах материал төдий чинээ сайнд
тооцогдоно. Төмөрлөг дамжуулагч бүр өөр өөр хувийн эсэргүүцэлтэй байна.
Энэ эсэргүүцлийн хэмжээнүүд 1м урт, 1мм2 хөндлөн огтлолын талбай бүхий
дамжуулах материалд хамаарагдана. Янз бүрийн материал ялангуяа дамжуулах
материалын цахилгаан гүйдэл дамжуулах шинж ба хувийн дамжуулалт
хэмжигдэхүүнээр илэрхийлэгдэнэ. Энэ тодорхойлолт нь цахилгааны хувийн
эсэргүүцэлд урвуу хэмжигдэхүүн болох буюу
1 1
v= [v = = Ом −1 ⋅ См −1 ] болно.
g Ом ⋅ см
Энэ хэмжигдэхүүн нь аль ч материал ямар хэмжээгээр гүйдэл дамжуулахыг хэлнэ.

Төмөрлөгийн цахилгааны хувийн эсэргүүцэл , хувийн дамжуулалтын v


хэмжигдэхүүнүүд төмөрлөгийн хольц их нөлөө үзүүлдэг. Зарим дамжуулагчид зарим
нэгэн хольц марганец, хөнгөнцагаан гэх мэт нь бага хэмжээгээр 6% орсон боловч
цэвэр зэсийн дамжуулалтыг эрс бууруулсан байна. Алт, цайр нь зэсийн цахилгаан
дамжуулалтыг бууруулах бууруулалт нь маргнец , хөнгөнцагааны хольцоос бага
байна. Дамжуулалтын хэмжигдэхүүнүүд механик боловсруулалтын үр дүнд бий болох
төмөрлөгийн уян гажилт буюу давталт их нөлөөлдөг. Төмөрлөгийн уян хэв гажилтыг
ихэсгэхэд түүний дамжуулалт буурдаг. Давтагдсан зэс утсыг давтагдаагүй зэс утастай
харьцуулж үзэхэд давтагдсан нь цахилгааны хувийн эсэргүүцэл ихтэй байдаг байна.
Энэ дутагдлыг арилгахын төмөрлөгийг тодорхой температурт шаталт хийнэ. Үүний
дараа цул төмөрлөгийн цахилгааны эсэргүүцэл анхны хэмжээнд хүрч тогтсон байдаг.
Хувийн эсэргүүцэл бгатай дамжуулах материал
Зэс дамжуулагч түүний шинж
Зэс нь сайн дамжуулах чанар бүхий агаарын зэврэлтэнд тэсвэртэй шинжээрээ
гол дамжуулагч материалын нэг болно. Цахилгаан дамжуулах чанараараа 2 - р орно.
Зэс дамжуулагчийг тогтмол гүйдэл бүхий цахилгааны онгоцонд түүний хольцоос
цэвэрлэх журмаар гаргаж авна. Зэс нь цахилгаан дамжуулалт сайнаас гадна зөөлөн
уян харимхай чанарыг ашиглан 0,01мм хүртэл голчтой бөөрөнхий утас мөн цувах
аргаар 0,1мм зузаантай зэс тууз 0,008мм зузаантай ялтас зэргийг бэлтгэж болно.
Зэс дамжуулагч агаарын хэвийн нөхцөлд зэврэлтэнд тэсвэртэй харин агаарт
удаан байхдаа аажимдаа исэлдэж зэсийн ислийн (СиО) нимгэн давхаргаар хучигдана.
Гадаргууд үүссэн зэсийн ислийн давхарга зэсийг цаашид исэлдэхээс хамгаалж өгнө.
Зэс нь улаавтар ягаан өнгөтэй, хайлах температур нь 10830С, зэсийн шугамын
тэлэлтийн температурын коэффицент 17 10-6 1/0С болно. Бүх дамжуулагчуудыг
бэлтгэхийн тулд МО, М1-тэмдэгт бүхий зөвхөн хүчилтөрөгчийн найрлагаар
ялгагдахуйц цэвэрлэсэн зэсийг хэрэглэнэ. МО тэмдэгт нь зэсийн найрлаганд 0,02%-
аас илүүгүй хүчилтөрөгч, М1 тэмдэгт бүхий зэсийн найрлаганд 0,08% - с илүүгүй
хүчилтөрөгч тус тус орно. Энэ 2 тэмдэгтэд бусад хольц висмут, сурьма, мышъяк, диц,
төмөр зэрэг адил хэмжээтэй орсон байна. Зэсийн найрлаганд мөнгө ордог боловч
зэсийн дамжуулах чадварыг бууруулдаггүй. Бусад хольцууд зэсийн дамжуулах
чадварыг бууруулна. Зэсийн найрлаганд орох бусад хольцын ерөнхий хэмжээ МО
тэмдэгтэд 0,05% - иэс илүүгүй, М1 тэмдэгт 0,1% иэс илүүгүй байна. Зөөлөн зэсээр
(ММ тэмдэгтэй) хийгдсэн бүтээгдхүүнд: нягт нь 8,96 г/ см 3 суналтын үеийн бат бэхийн
хязгаар нь 34 – 48 кгс/мм2, харьцангуй уртсалт %, хувийн эсэргүүцэл
0,01750 – 0,01754 ом мм/м2, МТ нягт нь 8,9 г/ см3 суналтын үеийн бат бэхийн хязгаар
нь кгс/мм2, харьцангуй уртсалт 0,5 – 4% хувийн эсэргүүцэл 0,01758 –
0,0182 ом мм/м2 байна.
Зэсээр дугуй тэгш огтлолтой дамжуулагч утас бэлтгэхээс гадна тусгай
огтлолтой утас, тухайлбал тролейбусын шугамын утас хийдэг. Зөөлөн зэсээр
хийгдсэн утсыг тусгаарлалт бүхий ороомог, угсран холбох утас зэрэгт хэрэглэнэ.
Эдгээрийг механикийн өндөр бат бэх чанар бүхий хатуу үрэлтэнд эсэргүүцэлтэй
байхыг шаардана. Зэс өндөр үнэтэй металл учир аль болох хэмнэж сольж болох
газарт нь ган, хөнгөн цагаан зэрэг хямд үнэтэй дамжуулагчаар солих хэрэгтэй.
Зэс зонхилсон найрлагатай хайлшин дамжуулагч
Зэс гололсон хайлшуудаас цахилгаан техникт их дэлгэрсэн нь хүрэл гууль юм.
Хүрэл нь зэсийг хөнгөн цагаан, цагаан тугалга болон бусад төмөрлөгтэй зориуд
хольж тодорхой шинж бүхий хайлш гаргаж авах зорилгоор хийгдсэн байна.
Хүрлийн онцлог нь ширэм, гантай жишиж үзэхэд цутгалын үед эзлэхүүний
суултаар бага байдаг. Үүнийг ашиглан нийлмэл хэлбэр дүрс бүхий нарийвч хэсгийг
хүрлээр цутгаж хийдэг. Өөр нэг онцлог нь уян харимхай хатуужсан байх ба үрэлтийн
эсэргүүцэл их зэврэлтэнд тэсвэртэй байна. Энэ шинжийг ашиглан машины цөн , пүрш
зэрэг эд ангийг бэлтгэхэд ашиглана. Хүрлийн тэмдэгтийг Бр - 9,2 гэж тэмдэглэх
бөгөөд тоо нь хүрлийн найрлаганд нэгдэгч бодисын ямар хэмжээтэй орсныг заана.
Хүрлээр механикийн өндөр бат бэх чанартай утас , цахилгаан аппарат хэрэгсэлийн
зүлгэгч сойз, тогтоогч пүрш контактны нарийвч хэсгийг бэлтгэнэ.
Хүрлээс гадна зэсийн цайртай нийлүүлсэн гууль гэж нэрлэгдэх хайлш
хэрэглэгдэнэ. Хайлшийн найрлаганд цайр 43% хүртэл орсон байдаг байна. Гуулийн
найрлаганд цайр их хэмжээтэй орсоноор бат бэх чанар нь өндөр болно. Гуулийн
найрлаганд 30 - 32% цайр орвол тэр нь уян зөөлөн болж түүнийг ашиглан техникийн
гуулин дамжуулагч хийнэ. Тодорхой даралтын хүйтэн боловсруулалтын үр дүнд
гуулийн хатуулаг механик бат бэх чанар ихсэх боловч уян зөөлөн байдал мэдэгдэхүйц
буурна. Гуулийн зөөлөн байдлыг тогтоохын тулд 600-7000С - д уярааж дараа нь
тасалгааны температурт хүртэл аажим хөргөнө. Гуулиар хийгдсэн бүтээгдэхүүн
агаарын зэврэлтэнд тэсвэртэй харин хэв гажсан гууль чийглэг агаарт зэснээс илүү
зэвэрнэ. Гуулийг зэврэлтэнд тэсвэртэй болгохын тулд түүнд хөнгөнцагаан, диц, хар
тугалга зэргийг нэмж өгнө.
Цахилгаан машин хэмжүүрийн авалцааны янз бүрийн төрлийн хавчуур мөн электрод
эд ангийн бэхэлгээ зэргийг гуулиар бэлтгэнэ.
Хөнгөн цагаан ба түүний шинж чанар
Хөнгөн цагаан нь зөөлөн төмөрлөгийн бүлэгт хамаарагдана. Хөнгөнцагааны
нягт 2.7 г/см3 буюу зэсийн нягтаас 3.3 дахин хөнгөн байна. Бусад төмөрлөгүүдтэй
харьцуулахад сайн дамжуулах чанартай мөн агаарын зэврэлтэнд тэсвэртэй зэрэг
ашигтай тал нь хөнгөнцагааныг цахилгаан техникт өргөн хүрээтэй хэрэглэх боломжийг
бий болгожээ. Хөнгөнцагааны дутагдалтай тал нь сунгалтын ( δρ=7,5-805 кгс/мм2)
техникийн бат бэх муу хэтэрхий зөөлөн байдаг.
Хөнгөнцагаан нь мөнгөлөг цагаан өнгөтэй, хайлах температур нь 658 0С, дулааны
тэлэлтийн температурын итгэлцүүр зэснээс 1,5 дахин их буюу 24 х 10-3 1/0С болно.
Хөнгөнцагаан нь агаарын зэврэлтэнд маш их тэсвэртэй бодис юм. Учир нь тэрээр
агаарт хоромхон агшинд хөнгөнцагааны исэл (Ае2О3) – ийн нимгэн давхаргаар битүү
хучигдаж хүчилтөрөгчийн цааш нэвтрэхээс төмөрлөгийг хамгаална. Ийнхүү нүцгэн
(тусгаарлагчгүй, бүрээсгүй) хөнгөнцагааны цагаан утас ил агаарт удаан хугацаагаар
гэмтэхгүй ажиллаж чадна. Хөнгөнцагаан хэдий чинээ цэвэр байвал төдий чинээ
зэврэлтийг сайн эсэргүүцэх болно. Тийнхүү хамгаалах давхарга бүрээсэнд 0,03 –
0,07%-иас илүүгүй хольц бүхий (АВОО, АВО тэмдэгт) маш цэвэрхэн хөнгөнцагааныг
хэрэглэнэ. Хөнгөнцагаан ялтас, нарийн голчтой (0,05 – 0,08мм) ороомгийн утас
зэргийг бэлтгэхийн тулд 99,7% - мас илүүгүй цэвэр хөнгөнцагаан бүхий АОО
тэмдэгтэй дамжуулагчийг хэрэглэнэ. Хөнгөнцагаан тэмдэгтийг гурван янзын
үйлдвэрлэдэг. , АМ(зөөлөн уяраасан), АПТ (хагас хатуу)АТ (хатуу уяраагаагүй) утсыг
0,06 - 8мм хүртэл голчтой, АТ тэмдэгтэй хөнгөнцагаан хавтгай бүсийг 3 - 12мм хүртэл
зузаантай 10 - 120мм хүртэл өргөнөөр тус тус үйлдвэрлэнэ. Бүх зэрэг дугаарын
хөнгөнцагаанд цахилгааны эсэргүүцлийн температурын итгэлцүүр α = +0,00423 1/0С
тэй тэнцүүгээр авна. Хөнгөнцагаан утсыг хооронд нь хүйтэн, халуун гагнуураар мөн
тусгай гагнах хольц зэргийг хэрэглэн гагнаж болно. Хөнгөнцагааны хувийн эсэргүүцэл
зэсийн хувийн эсэргүүцлээс 1,68 дахин их байдгаас ижил урттай огтлолд
хөнгөнцагаан утасны ерөнхий эсэргүүцэл зэснийхээс мөн дээрхийн ижил хэмжээнд
1,68 дахин их байна. Хөнгөнцагаан утас зэстэй харьцуулахад бараг 2 дахин хөнгөн
байдаг байна.

Хөнгөн цагаан (Хөнгөн мөнгө гэж нэрлэх нь бий) мөнгөлөг саарал өнгөтэй, зөөлөн
металл юм. Химийн тэмдэглэгээ нь Al

Хөнгөн цагааныг бокситын хүдрээс ялгаж авах ба зэвэрдэггүй, бусад металлуудтай


харьцуулахад маш хөнгөн, маш сайн цахилгаан, дулаан дамжуулдаг тул, хөнгөн
цагаан болон түүний хайлшийг пуужин, нисэх онгоц, тээвэр, цахилгаан дамжуулах
болон барилгын үйлдвэрлэлд өргөн ашиглана.

Хэдийгээр хөнгөн цагаан нь Дэлхийн царцдаст хамгийн өргөн тархалттай металл


(нийт химийн элементүүд дунд 3-т буюу хүчилтөрөгч, цахиурын дараа) боловч
байгаль дээр цэврээрээ маш ховор, бокситын хүдрээс ялгаж авахад маш өндөр
температур шаардана (950-980 °C).

Хэрэглээ
Хөнгөн цагааны практикийн хэрэглээ нь металлуудаас хамгийн их нь байдаг. Хөнгөн
цагааны хэрэглээний чухал салбар нь хөнгөн хайлшуудын үйлдвэрлэл юм. Цэвэр
хөнгөн цагааныг химийн аппарат, багаж төхөөрөмж, цахилгаан дамжуулах утас хийхэд
хэрэглэнэ. Хөнгөнцагаан хавтсыг конденсатор бэлтгэхэд хэрэглэнэ.

Хөнгөн цагааны зарим хэрэглээ:


• Тээвэр (бүх төрлийн автомашин, нисэх онгоц, вагон, унадаг дугуй зэрэг)
• Боодол, сав суулга (лааз, тугалган цаас зэрэг)
• Ус цэвэршүүлэх
• Барилга (цонхны хүрээ, хаалга гэх мэт)
• Цахилгаан дамжуулах шугам
• Цэвэр хөнгөн цагааныг (99.980% - 99.999% Al) электроник, компакт диск-т
• Компьютерийн процессор, транзисторын хөргөлтийн системд
• Нунтаг хөнгөн цагааныг будаг, пиротехникийн үйлдвэрлэлд
• Анагаах ухаанд, эм, вакцинд адьювантаар

Байгальд орших

Хөнгөн цагаан байгальд хамгийн их тархсан (газрын гадаргад 8%-г эзэлнэ) металл
юм. Хөнгөн цагаан байгальд силикатууд (жонш, гялтгануур), мөн шаврын найрлагад
байдаг.

Хөнгөн цагаан Хүчилтөрөгчтэй эрчимтэй харилцан үйлчлэлцэж Al2O3 гэсэн оксид


үүсгэнэ. 4Al+3O2→2 Al2O3 Хөнгөн цагаан агаарт исэлдсэний дүнд түүний гадаргууд
оксидын нягт бүрхүүл үүснэ. Ийм бүрхүүлүүд үүссэнээр хөнгөн цагаанаар хийгдсэн
эдлэлүүд агаарт, мөн усанд маш тогтвортой байна. Хэрэв гадаргуугийн ислэн
бүрхүүлийг авах юм бол хөнгөн цагаан устай харилцан үйлчлэлцэж устөрөгчийг
ялгаруулна. Алюминотермийн аргын үндэс болдог.

хөнгөн цагааны химийн шинж

Хөнгөн цагаан металлын идэвхийн эгнээнд идэвх ихтэй металуудын дараа байрладаг
учир нилээд идэвхтэй металлын тоонд орно. Гэвч хөнгөн цагаанаар хийсэн сав
суулга, эдлэл хүчилтөрөгч, устай харилцан үйлчлэлцдэггүй. Мөн ердийн температурт
их концентрацтай азотын хүчилд уусдаггүй. Хөнгөн цагааны энэ шинж нь түүний
хялбархан исэлдэж оксидын бүрхүүл үүсгэн цаашид исэлдэхээс хамгаалдагтай
холбоотой. Хөнгөн цагаан нь мөнгөн усанд хялбархан уусч хөнгөн цагааны
амальгамыг үүсгэдэг. Хөнгөн цагаан (оксидын бүрхүүлгүй) ердийн нөхцөлд устай
харилцан үйлчлэлцэнэ. Температурыг нэмэгдүүлэхэд хөнгөн цагаан металл бишүүд
болон нийлмэл бодисуудтай харилцан үйлчлэнэ.

Төмөр ган дамжуулагч


Байгаль дээр төмөр, хүчилтөрөгчтэй харилцан адилгүй нэгдсэн байдлаар (FeO, Fe 2O3
г. м) орших бөгөөд химийн цэвэр төмрийг энэ нэгдлээс ялгаж авахад хэцүү байдаг.
Электролитийн аргаар хольцоос цэвэрлэгдсэн төмөр нь цахилгаан соронзны
шинжээрээ химийн цэвэр төмөртэй ойролцоо байдаг. Төмөрт байдаг үндсэн хольцод:
хүчилтөрөгч (О2), азот (N), нүүрстөрөгч (С), хүхэр (S), фосфор (Р), цахиур (Si),
марганец (Mn) зэрэг бодисууд орно. Цахиур марганец нь төмрийн найрлаганд тусгай
исэл задлагчийн үүргийг гүйцэтгэнэ. Төмрийн цахилгаан дамжуулалтыг эрс бууруулах
чухал хольцын нэг нь нүүрстөрөгч юм.
Төмрийн нүүрстөрөгчтэй нэгдсэн хайлшийг ган гэж нэрлэнэ. Төмрийг техникийн зэрэг
дугаараар найрлаганд нүүрстөрөгч 0,01-ээс 0,1% хүртэл байвал бага нүүрстөрөгчтэй
ган, 0,07-оос 0,7% хүртэл нүүрстөрөгчтэй бол зохион бүтээцийн ган , нүүрстөрөгч 0,7
-оос 1,7% хүртэл байвал багаж хэрэгсэлийн ба тусгай ган гэж нэрлэнэ. Төмөр ган
нилээд хямд, тасралтын үед механикийн бат бэхийн чанар өндөр зэрэг ашигтай
дамжуулах материалд хамаарагдах боловч дараах дутагдалтай талаас болж
хэрэглэгдэх хүрээ нь хязгаарлагдмал болжээ. Үүнд:
• Ган төмөр нь зэврэлтэнд муу агаарт амархан исэлддэг
• Зэс хөнгөнцагааныг бодвол хувийн эсэргүүцэл ихтэй (0,10 – 0,14ом мм 2/м)
байдаг.
Төмөр ган нь соронзтой материал учраас хувьсах гүйдэлд ган , төмрийн цахилгааны
соронзон хүчтэй ихэсдэг. Тийнхүү дамжуулагч утасны дундаас их хэмжээний гүйдэл
түүний гадаргуу руу шахагдаж тархдаг.
Ган утсыг бэлтгэхдээ гангийн найрлаганд нүүрстөрөгч 0,10 – 0,15% хүртэл
эзлэх, дараах шинжийг агуулсан: нягт 7,8 г/см3, хайлах температур 1392 – 14000,
сунгалтын үе дэх бат бэхийн хязгаар 55 – 70 кгс/ мм2, харьцангуй уртсалт 4 -5%,
хувийн эсэргүүцэл 0,135 – 0,146 ом мм2/м, эсэргүүцлийн температурын итгэлцүүр
0,0057 1/0С байна.
Ган утсыг агаарын зэврэлтээс хамгаалахын тулд гадаргууг цайрын нимгэн давхаргаар
(0,016 – 0,020мм) хучина.
Үнэт төмөрлөг зэс дамжуулагчийг хэмнэхийн тулд төмөрлөг дамжуулагчид зүрхэвч
төмөр болгон ашигладаг. Хос төмөрлөг дамжуулагчийг цахилгаан аппаратанд
(залгуур, авалцаа г.м) хэрэглэнэ.
Сунгалтын механикийн өндөр бат бэх чанартай цайрдсан ган утсыг тасралтын хүчинд
бат бэх чанартай байлгах зорилгоор хөнгөнцагаан утсанд гол болгон ашиглана.
Хар тугалга ба түүний шинж
Хар тугалга нь гэрэлтэй саарал өнгө бүхий зөөлөн төмөрлөг юм. Тэрээр өндөр
бат бэх чанартай, идэмхий бодисын зэврэлтэнд тэсвэртэй. Их уян зөөлөн байдал,
нугарамтгай, хайлах температур 3270С нь бусад төмөрлөгтэй харьцуулж үзэхэд өндөр
биш зэргийг ашиглан цахилгааны брээст утасны хамгаалах хальс болгон бэлтгээд
цахилгаан техникт өргөн хэрэглэж байна. Хар тугалганы нимгэн хальс нь цахилгааны
утасны тусгаарлалтыг муутгах чанар бүхий чийг нэвтрэх болон бусад гадны
нөлөөллөөс хамгаална. Хар тугалгаар цагаан тугалга - хар тугалганы гагнуурын
зөөлөн найрлагыг гарган авахад, тэрчлэн үйлдвэрлэлд цахилгаан хамгаалалтын
түргэн хайлах утас, хүчлийн аккумляторын хуудас зэргийг хийж байна. Хар тугалганы
онцлог нэг шинж нь рентген туяаг шингээдэг учраас хар тугалгыг рентгены аппаратын
хамгаалах дэлгэцэнд хэрэглэдэг.
Хар тугалга дараах шинжийг агуулдаг. Нягт нь 11,35 г/см3, хайлах температур 1392 –
14000, сунгалтын үе дэх бат бэхийн хязгаар 1,5 – 2,0 кгс/ мм2, харьцангуй уртсалт 30
-40%, хувийн эсэргүүцэл 0,207 – 0,222 ом мм2/м, эсэргүүцлийн температурын
итгэлцүүр 0,00387 – 0,00411 1/0С байна. Хар тугалганы дутагдалтай тал нь механик
бат бэх чанар муу, зэврэлтэнд тэсвэр бага байдаг. Механикийн бат бэх чанар,
доргилтонд тэсвэрийг дээшлүүлэхийн тулд сурьма, зэс, кадми зэрэг агшаах хольцыг
нэмж өгнө. Хар тугалга, хар тугалганы хайлалтаас гарах ууршил, түүний янз бүрийн
нэгдэл цөм хортой болно.
Хар тугалга үнэт материал учраас кабелийн үйлдвэрт хөнгөнцагаан болон нийлэг
материал (поливинихлорид, полиэтилен) - аар солигдож байна.
Цахилгаан техникт хэрэглэгддэг
үнэт төмөрлөг
Тасалгааны темпратурын агаарт исэлдэхгүй хэвээр байх төмөрлөгийг үнэт
төмөрлөг гэнэ. Үүнд: цагаан алт, шар алт, мөнгө зэрэг орно. Цахилгаан техникт
эдгээрээс мөнгөлөг цагаан алтыг өргөн хэрэглэдэг.
Цагаан алт: Зэснээс үлэмж хүнд, мөнгөлөг цагаан өнгөтэй төмөрлөг юм.
Зөөлөн цагаан алт дараах шинжийг агуулна. Үүнд: Нягт нь 21,44 г/см 3, сунгалтын үе
дэх бат бэхийн хязгаар 22 - 28 кгс/ мм2, харьцангуй уртсалт 3 - 5%, хувийн эсэргүүцэл
0,108 ом мм2/м, эсэргүүцлийн температурын итгэлцүүр 0,00392 1/0С байна.
Хатуу цагаан алт дараах шинжийг агуулна. Үүнд: сунгалтын үе дэх бат бэхийн хязгаар
15 - 16 кгс/ мм2, харьцангуй уртсалт 20%, хувийн эсэргүүцэл 0,105 ом мм 2/м,
эсэргүүцлийн температурын итгэлцүүр 0,00392 1/0С байна. .Алтны хайлах температур
нь 1773,50С болно. Алтны уян зөөлөн суналтыг ашиглан түүгээр 0,005мм зузаан
ялтас, 0,002мм хүртэлх голчтой утсыг бэлтгэж цахилгаан хэмжих нарийн хэрэгслийн
утас, жин хэмжих жигнүүр зэрэгт хэрэглэнэ. Цагаан алт нь химийн янз бүрийн
нэгдлүүдийн үйлчлэлд үлэмж тэсвэр бүхий төмөрлөг юм. Цагаан алтны агаарт
исэлдэлт 5400С - ээс эхлэн түүнээс дээш темпратурт ажиглагдана. Цагаан алт нь бага
хэмжээгээр ириди Ir (3 - 6%) буюу роди Rh (5 -12%), холивол цагаан алт 10000С
түүнээс дээш температурын исэлдэлтэнд өндөр тэсвэртэй байна. Цэвэр цагаан алт
болон түүний хайлшийг ихэвчлэн бага чадал бүхий аппаратанд салгах авалцааг (реле
гэх мэт) бэлтгэхэд хэрэглэж байна.
Мөнгө: Энэ нь үнэт төмөрлөг юм. Харин агаарт 2000 С –ээс дээш температурт
исэлдэнэ. Цагаан алтны нэгэн адил мөнгөний уян зөөлөн байдал нь нимгэн ялтас,
0.01мм хүртэлх голчтой утас зэргийг бэлтгэх болсон. Мөнгөний нягт 10,5 г/см3, хайлах
температур нь 960,50С байна. Зөөлөн мөнгөн утас дараах шинжийг агуулна. Үүнд:
сунгалтын үе дэх бат бэхийн хязгаар 14 - 16 кгс/ мм2, харьцангуй уртсалт 45 - 50%,
хувийн эсэргүүцэл 0,016 ом мм2/м, эсэргүүцлийн температурын итгэлцүүр 0,00365
1/0С байна.
Хатуу зэрэг дугаарын мөнгөн утас дараах шинжийг агуулна. Үүнд: сунгалтын үе дэх
бат бэхийн хязгаар 30 - 32 кгс/ мм2, харьцангуй уртсалт 4 - 5%, хувийн эсэргүүцэл
0,0150 ом мм2/м, эсэргүүцлийн температурын итгэлцүүр 0,00428 1/0С байна.
Мөнгө цэвэр байдалдаа зэс буюу кадлитай нэгдсэн хайлшийн байдлаар цахилгаан
аппаратанд цахилгааны авалцаа реле гэх мэт материал болон дамжуулагч болгон
ашиглаж байна. Мөнгө гагнуурын найрлаганд орж бат бэх нэгдлийг үүсгэнэ.
Цахилгаан техникт хэрэглэгддэг удаан
хайламтгай төмөрлөг
Удаан хайламтгай төмөрлөгийн дотроос цахилгаан техникт гянт, молибден өргөн
хэрэглэгддэг.
Гянт. Хайлах температур өндөр 33800С их хатуулаг НВ = 350 кг/мм2 бүхий саарал
өнгөтэй төмөрлөг юм. Гянтыг төмөрлөгийн үйлдвэрт нунтаг үрэнцрийг даралтанд
жигнэх аргаар гаргадаг. Шахмал хана бүхий механикийн бат бэх чанарын төмөрлөгийг
гарган авахын тулд олон дахин давталт, үечилсэн уяраалттай сэлгээх элдэлтэнд
оруулдаг. Үүний үр дүнд уян зөөлөн механикийн өндөр бат бэх чанартай гянтыг гаргаж
авдаг. Гянтаар 0,01мм голч бүхий утсыг бэлтгэнэ. 4000С түүнээс дээш температурт
исэлддэг. Гянт дараах шинжийг агуулдаг. Нягт нь 19,3 г/ см3 суналтын үеийн бат
бэхийн хязгаар нь 50 – 100 кгс/мм2, хувийн эсэргүүцэл 0,0503 ом мм/м2,
эсэргүүцлийн температурын итгэлцүүр 0,0046 1/0С байна.
Молибден. Мөнгөлөг цагаан өнгөтэй төмөрлөг юм. Тэрээр гянтаас хайлах температур
26900С бага, хатуулаг НВ = 250 кг/мм2 нилээд доогуур байдаг. Молибденыг гянтын
нэгэн адил шахагдсан жижиг төмөрлөгөөс бэлтгэцийн халааж /22300С/ нэгтгэх замаар
гарган авна. Энэ гаргаж авсан бэлтгэцийг давталт, цувалтанд оруулна. 0,5 мм
зузаантай туузан хуудас молибденыг тасалгааны температурт, түүнийг хагарч
язрахаас зайлсхийхийн тулд нугалах, шахалтаар сунгаж хэвлэж болохгүй.
Агаарт 4000С түүнээс дээш температурт исэлддэг.
Молибден дараах шинжийг агуулдаг. Нягт нь 10,3 г/ см3 суналтын үеийн бат бэхийн
хязгаар нь 140 – 240 кгс/мм2, хувийн эсэргүүцэл 0,048 ом мм/м2, эсэргүүцлийн
температурын итгэлцүүр 0,0048 1/0С байна.
Гянт, молибденээр улайсгагч пуршинцэр, тогтоогч дэгээ, битүү цагираг, шууд улайсах
катод зэргийг хийнэ. Гянт, гянтын молибдентэй хайлшийн удаан хайламтгай, их
хатуулаг, бага ууршдаг чанарыг ашиглан цахилгааны аппарат дахь салгах контактыг
бэлтгэхэл хэрэглэдэг.

Хувийн эсэргүүцэл ихтэй дамжуулагч материал


Ихэнх тохиолдолд дамжуулагч материалаас өндөр хувийн эсэргүүцэл, эсэргүүцлийн
температурын итгэлцүүр бага, өндөр температурын үед исэлтэнд тэсвэртэй байх
зэрэг шинж байдлыг шаардана. Эдгээр шинжийг зэс, диц, марганецын хайлш, төмөр,
хром, бусад төмөрлөгүүд агуулсан байдаг. Цэвэр төмөрлөгөөс мөнгө ус дээрх
шинжийг бүрэн агуулсан байдаг. Учир нь тэрээр өндөр хувийн эсэргүүцэл 0,95 ом
мм2/м байна. Гэвч цахилгаан техникт хязгаарлагдмал хэрэглэгдэнэ. Өндөр хувийн
эсэргүүцэлтэй (0,42 – 2,0 ом мм2/м) хайлшийн дамжуулагч өргөн хэрэглэж байна. Энэ
хайлшаар бэлтгэгдсэн төмөр ус, туузыг алдагдалгүйгээр нарийн хийцтэй эсэргүүцэл,
асаах ба тохируулах реостат, цахилгаан халаагчийн хэрэгсэл эсэргүүцэл бүхий
цахилгаан зууханд хэрэглэнэ. Хайлшууд нь ерөнхий шинжээрээ хувийн эсэргүүцэл
өндөр байдаг тул тэдгээрийг цахилгааны өндөр эсэргүүцэлтэй хайлш гэж нэрлэнэ.
Эдгээр нь замбараагүй бүтэцтэйтөмөрлөгийн хатуу уусмал болно.
Зэс, дицийн өндөр эсэргүүцэлтэй
хайлшийн дамжуулагч
Алдагдалгүй нарийн эсэргүүцлийг бэлтгэхэд хэрэглэгдэх хайлшин дамжуулагчид
манганин орно. Энэ нь зэс (Cu), марганец (Мn), диц (Ni) зэргээс бүрдэх буюу хамгийн
их дэлгэрсэн нь Cu - 86% , Мn - 12% , Ni - 2% байна. Ер нь манганины найрлагын
шинжийг тогтвортой болгохын тулд төмөр fe (0.2 - 0.5%) , хөнгөнцагаан Ae (0.2 - 0.5%)
, холино. Манганин нь хурц шар өнгөтэй хайлах температур нь 9600С, нягт нь 8,4г/см3
байна. Манганинаар зөөлөн хатуу зэрэг дугаарын утсыг бэлтгэдэг.
Зөөлөн уяраасан утасны үндсэн тодорхойлолт: Үүнд: сунгалтын үе дэх бат бэхийн
хязгаар 45 - 50 кгс/ мм2, харьцангуй уртсалт 10 - 20%, хувийн эсэргүүцэл 0,40 – 0,50
ом мм2/м, хатуу манганин утасны үндсэн тодорхойлолт сунгалтын үе дэх бат бэхийн
хязгаар 50 - 60 кгс/ мм2, харьцангуй уртсалт 5 - 8%, хувийн эсэргүүцэл 0,42 – 0,52 ом
мм2/м байна.
Манганин утсыг 0,02 - 1мм хүртэл голчтой утас үйлдвэрлэж байна. Мангани утасны
цахилгаан шинжийг тогтворжуулахын тулд түүнийг вакуумд дулааны
боловсруулалтанд оруулж эцэст нь 4000С – д 1 - 2 цагийн турш барина. Дараа нь
тасалгааны температурт удаан хугацаагаар байлгана. Ингэснээр хайлшийн жигдрэл
сайжран түүний шинж тогтворжино.
Костантан нь зэс дицийн хайлшид орох ба манганингаас дицийн орц ихтэйгээрээ
ялгагдана. Константаны найрлаганд Cu 60 - 65% , Ni 35 - 40% орно. Константаны нэг
онцлог шинж нь эсэргүүцлийн температурын итгэлцүүрийн хэмжээ маш бага байна.
Константан нь мөнгөлөг цагаан өнгөтэй түүний хайлах температур нь 12700С, нягт нь
8,9г/см3. Энэ хайлшаар 0.03 - 0.5мм голчтой зөөлөн , хатуу зэрэг дугаартай утас
бэлтгэнэ.
Зөөлөн уяраасан утасны үндсэн тодорхойлолт: Үүнд: сунгалтын үе дэх бат бэхийн
хязгаар 40 - 55 кгс/ мм2, хувийн эсэргүүцэл 0,45 – 0,48 ом мм2/м, хатуу утасны үндсэн
тодорхойлолт сунгалтын үе дэх бат бэхийн хязгаар 65 - 72 кгс/ мм2, хувийн
эсэргүүцэл 0,46 – 0,52 ом мм2/м байна.
Константан зэстэй нийлсэн хосололдлл их хэмжээний дулааны цахилгаан
хөдөлгөгч хүчийг (39 мкв/град) бий болгож тэрээр алдагдалгүй нарийн эсэргүүцэлд
болон цахилгаан хэмжих хэрэгсэлд хэрэглэх бололцоотой болгоно. Нүцгэн константан
утсыг 5000С-ээс хэтрэхгүй температурын үед ашиглана. Термопар, реостатыг
бэлтгэхийн тулд константан утсыг хэрэглэнэ. Константныг зэс утастай нийлүүлэн
халаахад тэрээр 4000С хүртэл температурыг хэмжих боломжтой болдог. Нүцгэн
константан утсыг 9000С хүртэл хэдэн секундын турш халааж дараа нь хөргөхөд түүний
гадаргад ислийн нилээд зузаан хальс үүснэ. Энэ нь тусгаарлалт болон хэрэглэгдэнэ.
Халуунд тэсвэртэй хайлшийн
дамжуулагч
Цахилгаан халаах хэрэгсэл, цахилгаан зуух зэрэгт хэрэглэгдэх халаах элемент
утас, туузан утас нь 8000С – 12000С хүртэлх температурт удаан хугацаагаар ажиллаж
чадах тэсвэртэй байх ёстой. Иым учраас өндөр эсэргүүцэлтэй халуунд тэсвэртэй
хайлшин дамжуулагч буюу өндөр температурын исэлтэнд тэсвэртэй хайлш хэрэгтэй
болно. Энэ шаардлагыг хоёр төрлийн хайлш хангаж чадна. Үүнд: диц - хромын
хоёрын хайлш, диц хром төмрийн ферронихром гэж нэрлэгдэх гурвын хайлш орно.
Мөн фехрал хромиг гэж нэрлэгддэг хөнгөцагаан, хром, төмрийн найрлага бүхий
гурвын хайлш ихээр хэрглэгддэг. Эдгээр хайлшууд нь найрлаганд орох нэгдлүүдийн
харилцан адилгүй орц мөн тохирох халууны тэсвэрлэлтээр янз бүрийн цахилгаан
тодорхойлолтоороо ялгагдана. Эдгээр хайлшууд нь замбараагүй бүтэцтэй
төмөрлөгийн хатуу уусмал болно. Түүнийг халаахад хайлшийн гадаргуу дээр хромын
исэл (Cr2O3), дицийн дутуу исмэг (NiO) - ээс бүрдсэн нягт хамгаалах давхарга хальс
үүснэ. Энэ давхарга хальс 900 -12000С температур хүртэл тэсвэртэй ба агаарын
хүчилтөрөгчийн шүргэлцлээс хайлшийг найдвартай хамгаална. Энэ шинж чанар нь
халуунд тэсвэртэй хайлшаас бүрдсэн дамжуулах утасны удаан ажиллагааг хангана.
Хайлшийн тэмдэгтэнд тэмдэглэсэн үсэг нь уг хайлшийн найрлаганд орсон гол
элементийг заана. Тухайлбал Х - хром, Н - диц, Ю- хөнгөнцагаан, Т-титан гэх мэт тоо
нь найрлаганд орсон төмөрлөгийн дундаж хэмжээг заана. Жишээ нь Х20Н80-
тэмдэгттэй нихромд 20% хром, 80% диц орсон байна. Хүхэр, фосфор, нүүрстөрөгч нь
хайлшийн уярамтгай чанарыг ихэсгэдэг хортой хольц юм. Хайлшид хөнгөн цагаан,
диц, хром оролцсон байвал хайлшийн халуун тэсвэрийг сайн болгоно.
Хайлшид диц, хөнгөнцагаан, хром орлцсон байвал хайлшийн халуун
тэсвэрлэлтийг сайн болгдог. Хайлшийн найрлагад хром 30% - иас их орвол хайлшийн
бутрамтгай чанарыг дээшлүүлэх, хатуулгийг өндөржүүлдэг. Хром 20% иас илүүгүй
хэмжээтэй орсон хайлшаар нарийн утсыг (0,01мм хүртэл голчтой) бэлтгэнэ.
Нихромоор бэлтгэгдсэн халаах утас механикийн бат бэх чанар, уян зөөлөн
байдлаа мэдэгдэхүйцээр өөрлөхгүйгээр 9000 – 11000С температурт удаан хугацаагаар
ажилладаг. Энэ утас ньбайнгын халаалттай ажиллагаанд найдвартай ажилладаг.
Харинтогтмол бус залгалт, салгалт нь нихромон утасны температурыг эрс өөрчилж,
тэдгээрийн гадаргуу дээрх хамгаалалтын давхарга хальсыг ховхорч унахад хүргэдэг.
Энэ нь хромын гадаргууд хүчилтөрөгч нэвтрэн орж түүнийг исэлдэж амархан тасрахад
хүргэнэ.
Мөнгөн ус түүний шинж чанар
Тасалгааны температурт шингэн байдлаа хадгаладаг төмөрлөгт гагцхүү мөнгөн
ус орно. Мөнгөн ус исэлтэнд тэсвэртэй, буцлах температур 356,90С ойртох үед
исэлдэлт ажиглагдана. Мөнгөн ус, бусад хийнүүдтэй (устөрөгч, азот, нүүрсхүчлийн
хий) харилцан үйлчлэлд ордог. Мөнгөн ус нь азотын хүчил, хүхрийн хүчилд уусна.
Мөнгөн усанд цайр, хар цагаан тугалга, диц, мөнгө, алт уусна. Мөнгөн усны нягт
нь 13,55 г/см3, царцах темпратур нь - 390С, хувийн эсэргүүцэл 0,94-0,95 ом*мм2/м,
багтаамжийн тэлэлтийн температурын итгэлцүүр 182 х 10-6 1/0С, эсэргүүцлийн
температурын итгэлцүүр 0,00099 1/0С байна. Мөнгөн усыг тусгай реле, залгуур мөн
мөнгөн усны шулуутгагчид шингэн авалцаа болгон хэрэглэнэ. Гэвч мөнгөн ус нь эрүүл
ахуйд нэн их хортойг анхаарах хэрэгтэй. Мөнгөн усыг битүү хаалттай шил буюу ваар
саванд хадгална. Мөнгөн усыг шүүн цэвэрлэхдээ сорох хоолой бүхий тусгай хаалттай
шүүгээнд гүйцэтгэх ёстой.
Дамжуулагч бүтээгдэхүүн
Паалан мяндас тусгаарлалттай
ороомгийн утас
Цахилгаан машин, аппарат хэрэгслийн ороомгийг бэлтгэхдээ зэс, хөнгөнцагаан
ороолтын утсыг хэрэглэнэ. Ороолтын утсыг паалан ширхэгт доллогон хальстай мөн
эржгэр паалан бүхий тусгаарлалттайгаар үйлдвэрлэнэ. Паалан бүрхэвчтэй утастай
жишиж үзэхэд мяндас, нимгэн хальсан тусгаарлалттай ороомгийн утасны тусгаарлах
давхарга их зузаан байдаг. Мяндас нимгэн хальс тусгаарлалттай зэс, хөнгөнцагаан
утасны үндсэн ялгааг дараахи хүснэгтэнд үзүүлэв.
Тусгаарлалтын
Утасны Тусгаарлалттай
давхаргын зузаан
тэмдэгт утасны голч мм Утасны торхойлолт
мм
Бүрээс цаасаар хэд хэдэн
ПБ 1,0-5,2 0,15-0,30
тусгаарлалттай утас
1 үе нь хөвөн цаасан сүлжмэл
ПБО 0,2-2,1 0,05-0,07
тусгаарлалттай ороомгийн утас
хөвөн цаасан сүлжмэл 2 үе
ПБД 0,2-5,2 0,09-0,16
тусгаарлалттай ороомгийн утас
1 давхарга ороолттой ба
ПБОО 1,0-5,2 цаасан сүлжмэлээр бүрхэгдсэн 0,42
тусгаарлалттай ороомгийн утас
Бүрээс цааснаар ороож, дараа
0,9-5,5 нь хөвөн цаасан сүлжмэлээр 0,22-0,80
ПББО
2,1-14,5 эрчилж даран ороосон
тусгаарлалттай утас
Цэвэр торгоор хийгдсэн 2
Тэгш өнцөгт
ПШД тдавхарга ороолт бүхий 0,07-0,08
0,83*3,53мм2
тусгаарлалттай утас
0,9*2,83
Капрон торгоор хийгдсэн мөн
ПШКД 09*3,8 0,07-0,08
адил тусгаарлалттай утас
1,16*3,8мм2
Шилэн мяндасаар 2 давхар
ороож дулаанд тэсвэртэй 0,11-0,165
ПСД 0,31-5,2
доллогоор тослогдсон
тусгаарлалттай утас
Мөн адил тусгаарлалттай
боловч цахиурын органик 0,11-0,165
ПСДК 0,31-5,2
доллогон шингээлттэй халуун
тэсвэрлэлт улам их

Мяндас тусгаарлалтанд: Хөвөн цаас, торго, капрон, шөрмөсөн чулуу, лавсан шилэн
мяндаснаас бүрдсэн сүлжмэлийг хэрглэнэ. Дээр дурьдсан утаснаас гадна мяндас
паалан тусгаарлалттай ороомгийн утсыг үйлдвэрлэнэ. Энэ утасны паалан давхаргын
дээгүүр хөвөн цаас, торго, капрон, шилэн сүлжмэлээс бүрдсэн ороолтыг давхарлана.
Паалан тусгаарлалттай мяндаслаг материалаас бүрдсэн хамгаалах хучилт
шаардлага бүхий ийм төрлийн ороолттой утсыг хүнд нөхцөлд ажилладаг зүтгэх
уурхайн цахилгаан хөдөлгүүр, бусад цахилгаан машин аппаратанд хэрэглэнэ. Лавсан
мяндаслагаас бүрдсэн ороолт нь механикийн хамгийн өндөр бат бэх чанарыг агуулна.
Шилэн сүлжмэлээр хийгдсэн ороолт нь өндөржүүлсэн халуун тэсвэрлэлтээрээ
ялгагдана. Мяндас тусгаарлалттай ороомгийн утасны үндсэн шаардлага нь дараахи
хэсгээс бүрдэнэ. Ороомгийн утсанд ороосон мяндас тусгаарлалттай утасны
хоорондуур нүх буюу үл мэдэг зай байж болохгүй. Мөн ороох утас тасархай байж
болохгүй. Хоёр давхар мяндас тусгаарлаттай утсыг ороохдоо утасны голчийг тав
дахин өсгөсөнтэй тэнцүү (33мм-с багагүй) голч бүхий ган шилбэн дээр ПБД,ПШД гэх
мэт тэмдэгттэй утсыг, нэг давхарга мяндсан тусгаарлалттай утсыг ороохдоо утасны
голчийг 10 дахин өсгөсөн голч бүхий шилбэ дээр гүйцэтгэнэ. Мяндас тусгаарлалттай
ороомгийн утас нь цахилгаан тусгаарлах шинжээрээ төдийлөн өндөр биш, учир нь бүх
төрлийн мяндас тусгаарлалтууд чийг татах буюу агаараас чиигийг ихээр шингээдэг.
Шилэн, капрон мяндас тусгаарлалтын чийг таталт нь хөвөн цаас, торгон мяндасны
чийг таталтаас нилээд бага байдаг. Мяндас тусгаарлалттай (Мяндас паалан
тусгаарлалттай ПЭЛБО, ПЭЛКО зэрэг утсанд) утасны цахилгааны бат бэх байдал,
мөн паалан тусгаарлалтын цахилгааны бат бэх байдлаар тодорхойлно. Паалан
мяндас тусгаарлалтыг хөнгөн цагаан зэс зэрэг материалд хэрэглэхээс гадна өндөр
эсэргүүцэл бүхий хайлшид (манганин, константан, нихром, зэрэг дээрхийн адил
тусгаарлалттай) хэрэглэж байна.
Мяндас хальсан тусгаарлалттай
ороомгийн утас
Мяндас хальсан тусгаарлалттай ороомгийн утсыг паалан бүрхэвчтэй утастай жишиж
үзэхэд мяндас нимгэн, хальсан тусгаарлалттай ороомгийн утасны тусгаарлах
давхарга их зузаан (0,05-0,17мм) байдаг.
Мяндас тусгаарлалтанд: Хөвөн цаас, торго, капрон, шөрмөсөн чулуу, лавсан, шилэн
мяндаснаас бүрдсэн сүлжмэлийг хэрэглэнэ. Халуунд өндөржүүлсэн тэсвэрлэлтээрээ
ялгагдах цахиурын органик доллого, глифталын тусламжтайгаар утасны гадаргуу
дээр наасан шилэн мяндас ба шөрмөсөн чулуун сүлжмэлийг хэрэглэснээр ороомгийн
утсыг хамгийн их, халуунд тэсвэртэй болгоно. Тосон тусгаарлалттай ороомгийг
бэлтгэхэд эрдсийн тос сайн шингээдэг цаасаар хийгдсэн туузан тусгаарлалттай утсыг
ихээр хэрэглэдэг.
Мяндас нимгэн хальсан тусгаарлалттай зэс, хөнгөнцагаан утасны үндсэн ялгааг
дараах хүснэгтэд үзүүллээ.

Мяндас хальсан тусгаарлалттай ороомгийн зэс утас


Тусгаарлалтын
Утасны Тусгаарлалттай
давхаргын зузаан
тэмдэгт утасны голч мм Утасны торхойлолт
мм
хөвөн цаасан сүлжмэл 2 үе
ПБД 0,2 - 5,2 0,09-0,16
тусгаарлалттай ороомгийн утас
1 давхарга ороолттой ба
ПБОО 1,0 - 5,2 цаасан сүлжмэлээр бүрхэгдсэн
0,42
тусгаарлалттай ороомгийн утас
Бүрээс цааснаас хэд хэдэн
Тэгш өнцөгт огтлолтой давхарга ороож дараа нь хөвөн
бага тал нь 0,9 – 5,5мм
ПББО хүртэл, их тал нь 2,1 – цаасан сүлжмэлээр эрчилж
14,5 хүртэл даран ороосон тусгаарлалттай 0,22-0,80
утас
Шилэн мяндас 2 давхар ороож
дулаанд тэсвэртэй шфтел
ПСД 0,31 - 5,2
доллогоор тослогдсон
0,42-0,80
тусгаарлалттай утас
Тэгш өнцөгт огтлол нь Капрон торгоор хийгдсэн хоёр
0,9 х 2,83
ПШКД 0,9 х 3,8 давхар ороолт бүхий 0,07 – 0,08
1,16 х 3,8 мм 2 тусгаарлалттай утас

Үүгээрээ хувьсгуурын ороомгийн цахилгааны өндөр бат бэх тусгаарлах чанарыг


хангана. Цаасан туузан бүрээсээс бүрдсэн тусгаарлагчийн механикийн бат бэх
чанарыг өндөржүүлэхийн тулд түүний дээгүүр хөвөн цаас буюу капрон сүлжмэлийг
давхарлан орооно.
Мянгдас хальсан тусгаарлалттай ороомгийн хөнгөн цагаан утас
Тусгаарлалтын
Утасны Тусгаарлалттай
Утасны торхойлолт давхаргын зузаан
тэмдэгт утасны голч мм
мм
Хөвөн цаасан сүлжмэлээс
Бага тал нь 2,1 - 5,5мм бүрдсэн 2 давхарга ороолт
АПБД Их тал нь 4,1-14,5мм
0,165 – 0,220
бүхий тусгаарлалттай адил
утас
Тэгш өнцөгт огтлолтой цаасан
Бага тал нь 1,21-7,0мм туузаар хэдэн давхар ороож
АПББО Их тал нь 4,1-18мм
0,225 – 2,9
хөвөн цаасан сүлжмэлээр
дээгүүр нь дарж ороосон утас
Дулаанд тэсвэртэй доллогонд
шингээгдсэн шилэн мяндасаас
бүрдсэн хоёр давхарга ороолт
АПСД 1,62 – 5,2 0,125 – 0,15
бүхий тусгаарлалттай, тэгш
өнцөгт буюу дугуй огтлолтой
утас
Угсаргааны ба суурилуулалтын утас
Угсаргааны утас нь янз бүрийн хэрэгсэл цахилгаан аппарат машины хэсгийг холбоход
хэрэглэгдэнэ. Угсаргааны утасны гүйдэл дамжуулах салаа бүрийг зэс, хөнгөн цагаан
төмөрлөг дамжуулагчаар бэлтгэнэ. Угсаргааны утасны тусгаарлалтыг цахилгаан
тусгаарлах резин буюу полихлорвинил пластик, капрон, хөвөн цаас, торгон сүлжмэл
нийлэг хальсан давхаргаар хийнэ. Угсаргааны утсыг өөр хооронд нь сайн танин
ялдгахын тулд тэдгээрийн тусгаарлалтын гадна талыг ихэвчлэн янз бүрийн өнгөөр
будна. Резин буюу полихлорвинил тусгаарлаттай угсаргааны утсыг 380 Вольт
хүртэлх хувьсах гүйдэлд, 500 Вольт хүртэлх тогтмол гүйдлийн хүчдэлтэй
байгууламжинд, мөн цахилгаан аппаратанд тус тус хэрэглэж болно.
ШВВП Уян зэс судастай поливинилхлор
хөндийрүүлэгчтэй туушин. Үүний судас бүр
поливинилхлор бүрхүүлтэй 220В хүртэлх хүчдэлд 0,5 –
1,5мм2 огтлолттой үйлдвэрлэнэ. Гэр ахуйн болон
захиргааны барилгад төрөл бүрийн тоноглол холбоход
хэрэглэнэ. Энэ утас нь гүйдэл дамжуулах судас,
тусгаарлагч, бүрхүүлээс бүтсэн байна.
Мяндас тусгаарлалттай ихэнх утсыг 60-100Вольт хувьсах гүйдлийн хүчдэлд мөн
зарим нэгэн тохиолдолд 20Вольт хүртэлх хувьсах гүйдлийн хүчдэлд (МГШ, МГШД гэх
мэт) хэрэглэнэ. Олон тооны нарийн утаснаас бүрдсэн салаалттай, нарийн утсан
дамжуулагч утас хамгийн уян зөөлөн байдалтай байдаг. Угсаргааны утсыг бүрхэвчтэй
зэс салаалтттайгаар үйлдвэрлэнэ. Энэ нь цахилгааны аппарат, бусад байгууламжийн
янз бүрийн хэсэгт утсыг гагнаж холбох ажлыг хөнгөрүүлдэг. Хүчний шугам,
гэрэлтүүлэх төхөөрөмжинд суурилуулалтын утас, залгуур, утсыг хэрэглэнэ. Тэрээр
цахилгааны эрчим хүчийг хуваарилах, мөн цахилгаан хөдөлгүүр эрчим хүчийг
хуваарилах, мөн цахилгаан хөдөлгүүр гэрэлтүүлгүүдийг хянах самбарт холбох, бусад
гүйдэл хэрэглэгчдийг холбох үүргийг гүйцэтгэнэ.
Суурилуулалтын утас, залгуур утасны гүйдэл дамжуулах салааллыг цахилгаан
тусгаарлах резин, полихлорвинилээр тусгаарлана. Тусгаарлалтын дээгүүр торгон
сүлжмэл, хөвөн цаасан материалаас бүрдсэн байдалтай хамгаалах бүрээсийг наана.
Зарим нэгэн хамгаалах бүрээсийг чанар муутгах ялзрах үйлчлэлийн эсрэг
найрлагатай бодисонд шингээнэ. Утасны гадна талын бүрээсийг механикийн гэмтлээс
хамгаалахын тулд цайрдсан зэс утсаар бэлтгэнэ. Полихлорвнил тусгаарлалттай
залгуур утсыг хамгаалах бүрээсгүй гаргана. Залгуур утсыг 2 салаалттай буюу 2 тусдаа
тусгаарлдагдсан салаалалтыг өөр хооронд нь мушгисан байдлаар үйлдвэрлэдэг.
Төхөөрөмжлөлтийн утсыг 1,2,3,4 зэрэг олон салааллттайгаар үйлдвэрлэнэ.
Залгуурын салааллын уян харимхай байдлыг сайжруулахын тулд зарим төрлийн
утсыг дотроо олон утастайгаар бэлтгэдэг. Залгуур утсыг 220В хүртэл хүчдэлд,
холболтын утсыг 220, 380, 500, 2000, 3000 Вольтын хүчдэлд залгахаар бэлтгэнэ.
2 – 3 буюу хөнгөнцагаан судастай, поливинилхлор
хөндийрүүлэгчтэй хоорондоо тусгаарлагч хавтгай
сарьсан холбоотой утас. 450В хүртэлх хувьсах эсвэл
1000В хүртэлх тогтмол хүчдэлд гэрэлтүүлгийн болон
хүчний сүлжээ, машин, механизм, цахилгаан тоног
төхөөрөмжийг угсрахад зориулагдсан
ПРС резин хөндийрүүлэгчтэй, резин бүрхүүлтэй, зэс
судастай утас. Төрөл бүрийн цахилгаан хэрэглэгчдийг
угсрах холбоход хэрэглэнэ.

Угсаргааны зэс утасны үндсэн ялгаа


Утасны Утасны
тэсдэглэ хөндлөн Утасны тодорхойлолт Хэрэглэх хүрээ
гээ огтлол мм2
-400С-+650С хүртэлх тогтмол
Резинэн тусгаарлалттай гүйдлийн 500В мөн хувьсах
МР 0,35-1,5
нэг утас гүйдлийн 380В хүртэлх хүчдэлийн
үед хатуу холболтонд хэрэглэнэ.
Дээрхийн адил газарт хэрэглэнэ.
Резинэн тусгаарлалттай
МРГ 0,35-1,5 Гэхдээ уян зөөлөн утас
олон нарийн утас
хэрэгцээтэй газарт
-550С-+550Стогтмол гүйдлийн
Чийгэнд тэсвэртэй
500В хүртэл, хувьсах гүйдлийн
полихлорвинил
НМВ 0,20-0,75 380В хүртэл хүчдэлд чийг
тусгаарлалттай нэг
тэсвэрлэлтийг өндөржүүлсэн үе
судастай утас
дэх хатуу угсаргаанд хэрэглэнэ.
Дээрхийн адил нөхцөлд
Полихлорвинил пластик
хэрэглэнэ. Гэхдээ 500В хүотэл
МГВ 0,1-1,0 тусгаарлалттай дотроо
хэвийн хүчдэлтэй тоног
олон судастай утас
төхөөрөмжинд хэрэглэнэ.

Залгуур төхөөрөмжийн утасны тусгаарлалтын байдал зэргийг тэмдэг, тоо нь энэ


утсанд хэрэглэгдэх болох хүчдэлийн хэмжигдэхүүнийг зааж өгнө. Тухайлбал ПР- 500
тэмдэгтэй утас нь резинэн тусгаарлалттай зэс утсан салаалаас бүрдэх, хувьсах
гүйдлийн 500В-оос ихгүй хэвийн хүчдэлтэй төхөөрөмжинд ашиглагдаж болно. ПР-500
тэмдэгтэй утаснаас АПР-500 тэмдэгтэй утас нь зөвхөн хөнгөнцагаан салааллаар
ялгагдна. Тус утасанд тэсвэрлэх байдал, шатдаггүй шинжээрээ, полихлорвинилийн
тусгаарлагчтай утас ихээр хэрэглэгдэж байна.
Резинэн ба цаасан хуванцар тусгаарлалттай
кабель
Резинэн тусгаарлагчтай хүчний кабель нь хувьсах гүйдлийн 500В, 3000В, 6000В
хүртэлх хүчдэлтэй төхөөрөмжинд цахилгаан эрчим хүчийг хуваарилах, мөн
дамжуулалтанд хэрэглэгдэнэ. Хуванцар резинэн тусгаарлагчтай кабелийг зай нэвтрэх
газарт тавьж болно. Резинэн тусгаарлагчтай кабелийг 1,2,3 - жийл бүхий 500мм 2
хүртэлх хөндлөн огтлолтойгоор үйлдвэрлэж байна. Жийл тус бүр нь уярсан зэс,
хөнгөнцагаанаар дугуй болон сегмент, сектор хэлбэртэй утаснаас бүрдэнэ.

а – нэг цул жийлтэй бөөрөнхий хэлбэрийн б – нэг цул жийлтэй олон


салаалттай дугуй хэлбэрийн в - нэг цул жийлтэй сегмент хэлбэрийн
г – нэг цул жийлтэй сектор хэлбэрийн дамжуулагч
Жийл тус бүр нь цахилгаан тусгаарлах резинэн, резинзсэн эдээр хийгдсэн (фазын
тусгаарлалттай ) тусгаарлагчтай байна. Олон салаалттай кабелийн салаалал нь өөр
хоорондоо мшгирсан ерөнхий нэг хальс буюу гэрэлд тэсвэртэй тусгай резинэн
хамгаалах бүрээс эсвэл хар тугалгаар хийгдсэн тусгаарлалттайгаар хийнэ.

Нэг цул бөөрөнхий хэлбэрийн жийлтэй резинэн


тусгаарлагчтай мушгиа хэлбэрийн хүчний кабель
Тусгаарлалттай мушгисан жийл доторх завсар хоорондын зайг чанар муутгах
үйлдлийн эсрэг найрлага бүхий бодис шингээсэн (фаз хоорондын дүүргэлт)
сүлжмэлээр дүүргэгдэнэ. 3000В, 6000В-ын хүчдэлд кабелийн цахилгааны бат бэх
чанарыг өндөржүүлэх зорилгоор тэдгээрийн тусгаарлалттай мушгиа жийл дээр
ерөнхий резинэн тусгаарлалтаар бүсэлж орооно. Түүний гадна талаар
полихлорвинилэн хальс буюу тусгай резин эсвэл хар тугалган тусгаарлагчтай
хамгаалах бүрээс тавина. Бүрээсний доторх кабель хэдий чинээ бүдүүн байна
хамгаалах бүрээсний зузаан төдий чинээ их болно. Резинэн тусгаарлалттай ихэнх
кабель ган тууз буюу хавтгай ган утсаар хийгдсэн хуягтай байна.

Резинэн тусгаарлагч ВРБГ маркийн хүчний кабель


1. Гүйдэл дамжуулах эрчлээст судас, 2. Экран, 3. Фазын резинэн тусгаарлагч
4. Дүүргэгч, 5. Багцлагч бүслүүр, 6. Зөөлөвч, 7. Резинэн бүрхүүл
Орчин үед резинэн тусгаарлагч бүхий хөнгөн цагаан голтой кабелийг өргөн хэрэглэж
байна. Харин тусгаарлагчтай хүчний кабелийг 1, 3, 6, 10, 20, 35кВ ба түүнээс дээш
хүчдэлд ажиллах чадвартайгаар үйлдвэрлэдэг. Кабелийн гүйдэл дамжуулах жийл
зөөлөн зэс утас (ММ) мөн зөөлөн буюу хатуу хөнгөн цагаан (АМ ба АТ) утсаар
бэлтгэнэ. Резинэн тусгшаарлагчтай кабелийн нэгэн адил 16мм2 хүртэл хөндлөн
огтлол бүхий гүйдэл дамжуулах жийлийг зөвхөн дотроо нэг жийлтэйгээр бэлтгэнэ.
25мм2 түүнээс дээш огтлол бүхий кабелийн жийлийг олон утастайгаар хийнэ. Энэ нь
кабелийн тодорхой уян харимхай байх шаардлагыг хангана. Мөн жийл нь сегмент,
сектор, дугуй хэлбэртэй байж болно. Дотроо нэг утастай хөнгөн цагаан жийлийг 70мм 2
хүртэлх огтлолтой байхыг зөвшөөрнө.

Цаасан тусгаарлагч АОСБ-35 маркийн хүчний кабель

1.Олон салаалттай хөнгөн цагшаан гүйдэл дамжуулах жийл


2. Экран, 3. Фазын цаасан тусгаарлагч, 4. Экран, 5.Хар тугалган бүрээс
6. Хамгаалалтын үе, 7. Дүүргэгч чигжээс, 8. Хамгаалалтын хучилт буюу
зөөлөвч, 9. Ган туузан хамгаалалтын туузан хуяг
Зэврэлтээс хуягласан хучилтыг хамгаалахын тулд чанар муутгах үйлдлийн эсрэг
найрлаганд шингээсэн бүдүүн ширхэгтэй кабелийн сүлжмэлээр түүнд хамгаалах
хучилт орооно. Механик ямар нэг гэмтэл гарахгүй байранд тавигдахаар зориулагдсан
кабельд хамгаалах хучилт хэрэглэхгүй. 20,35кВ-ын хүчдэлд байх кабелийн жийл
бүрийг тусгайд нь хар тугалган буюу дугуй огтлолтой тусгаарлалттай жийл тус бүр
дээр нь хар тугалган бүрээсийг тавьж өгнө. Өөр хооронд нь мушгисан хар тугалган
жийлийн завсар хооронд сүлжмэлээр буюу дүүргэгчээр дүүргэнэ.

АСБ-6 маркийн хүчний кабель

1. Нэг цул жийлтэй сегмент хэлбэрийн хөнгөн цагаан жийл


2. Фазын цаасан тусгаарлагч, 3. Дүүргэгч чигжээс, 4.Тусгаарлагч бүслүүр
5. Экран, 6. Тугалган бүрээс, 7. Зөөлөвч 8. Ган туузан хуяг,
9.Гадна бүрээс
Хар тугалган мушгисан салаалал дээр хэд хэдэн давхар шингээлт бүхий хөвөн цаасан
туузыг тавина. Дараа нь зэврэлтээс хамгаалах шингээлттэй кабелийн слжмэл дээр
ган туузаар бэлтгэгдсэн хамгаалах хучилтаар кабелийг хучина. Кабелийн 3 жийл тус
бүр дээр тавьсан хар тугалган бүрээс нь цахилгааны соронзон орны талбайг жигд
хувиарлан цахилгааны бат бэх чанарыг дээшлүүлэн түүгээр кабелийн ажиллагааг
найдвартай болгоно. Хар тугалган бүрээстэй кабелиас гадна хөнгөн цагаан
хамгаалалтын бүрээстэй (АБВ, ААБВ, АБГВ, АЛБРВ гэх мэт) марктай кабелийг
үйлдвэрлэж байна. Хөнгөн цагааныг хар тугалгатай харьцуулахад механикийн өндөр
бат бэх чанартай учир хөнгөн цагаан бүрээсийг нимгэн давхаргатай хийдэг.
Соронзот материалын ангилал
үндсэн шинж
Соронзот материалд техникийн цэвэр байдалд байгаа диц, кабальт, төмөр, мөн эл
төмөрлөгийн үндсэн дээр бий болсон олон тооны хайлшууд хамаарагдана. Одоо үед
соронзот материалд хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа нь техникийн цэвэр төмөр, ган,
дицийн үндсэн хайлшууд болно. Иймд соронзот материалын үндсэн хэсэг нь төмөр
учраас ферромагнит буюу ферромагнеток гэж нэрлэжээ. Ферро соронзот материалын
ялгагдах онцлог нь тэрээр соронзон талбайд оруулахад соронзлогдох чадвар өндөр
байдаг. Материалын соронзны шинж, мөн тэдгээрийн бусад шинжийг тодорхойлолт
гэж нэрлэгдэх хэмжигдэхүүнээр хэмжинэ. Тодорхойлолт бүр материалын ямар нэг
шинжийг тодорхойлно. Хамгийн өргөн хэрэглэгддэг. Техникийн торхойлолтонд
соронзон талбайн хүчдэл, соронзон индукци, соронзон нэвтрэлт зэрэг орно.
Ферросоронзот материалыг үндсэн 2 бүлэгт хуваана.

Ферро соронзот материал

Соронзот зөөлөн материал Соронзот хатуу материал

А) Соронзот зөөлөн материал нь хувьсах соронзон талбайд хялбархан амархан


соронзлогддог тул цахилгаан машин, хувьсагч, цахилгаан соронзон зэрэгт соронзот
утас, зүрхэвч болгон хэрэглэгдэнэ.
Б) Соронзонт хатуу материал нь соронзонт зөөлөн материалыг бодвол өргөн
байдаг. Тийнхүү соронзонт хатуу материал нь дахин соронзлогдох нь хүнд байдаг.
Соронзонт хатуу материалаар тогтмол соронзонг бэлтгэхэд хэрэглэнэ. Ферро
соронзонт материалын соронзны шинж нь t0 – ын өөрчлөлтөнд дагаж өөрчлөгдөнө.
Техникийн цэвэр төмрийн t0 –аас соронзоны тодорхойлолтын (Bs,Br,Hc, µ m )
хамаарах хамаарлын муруйг зураг – 34,35-д үзүүлэв.

Зураг-34 зураг-35
Техникийн цэвэр төмрийн t0 –аас Техникийн цэвэр төмрийн t0 –аас
хамааран соронзон нөлөөлөлийн коэрцитивхүч Нс хамгийн их
ханалт (Br) , үлдэгдэл соронзон соронзоны нэвтрэлтийн өөрчлөгдөх
нөлөөлөлийн өөрчлөгдөх (Br) ( µ m)
Дээрх зурагаас үзэхэд дурдсан бүх соронзоны тодорхойлолт хэмжигдэхүүн нь 7700С –
ын орчимд 0 хүртэл эрс буурч байна. Энэ нь 770С-ын үед төмөр ферро соронзон
материал болон хувирдаг. Энэ хувирч байгаа температурыг Кюрийн температур гэнэ.
Ферро соронзонт материал бүр нь өөртөө кюрийн темпезатурыг агуулдаг.
Температураас ферро соронзонт материалын соронзоны янз бүрийн байдлын
хамаарах хамаарал нь бие биенээсээ хэлбэр дүрсээрээ ялгагдана. Ийнхүү ферро
соронзонт материалын соронзоны шинж нь тэдгээрийн соронзоны тодорхойлолтын
тоон утгаар тодорхойлогдоно.

Соронзон зөөлөн материал


Хамгийн өргөн хэрэглэгддэг соронзон зөөлөн материалд техникийн цэвэр төмөр ,
цахилгаан техникийн ган хуудас дицийн харилцан адилгүй орц бүхий төмрийн хайлш
альалфер зэрэг орно.
Энэ бүх материалууд нь соронзон нэвтрэлт сайн , соронзон нөлөөлөл их , соронзон
урсгал багадалттай байдаг. Техникийн цэвэр төмрийг АРМКО- төмөр гэж нэрлэнэ. Тэр
нь их биш хэмжээтэй хольцыг агуулдаг.
Үүнд: нүүрстөрөгч - 0,025 % , цахиур - 0,02% , марганец - 0,035% , хүхэр - 0,01%,
хүчилтөрөгч бараг байдаггүй. Техникийн цэвэр төмрийн нөгөө нэг байдал нь
электролитийн төмөр байна. Орчин үед химийн өндөр цэвэрлэгээ бүхий карбонилын
техникийн цэвэр төмрийг өргөн хэрэглэж байна. Карбонилын төмөр нь гол төлөв
өндөр давтамжинд ажиллах соронзонт зүрхэвчийг бэлтгэхэд ашиглана. Ингэж бэлтгэн
гаргаж авсан зүрхэвчин ганг цахилгаан техникт өргөн хэрэглэх болсон. Энэ ган нь 0,8
-4,8% цахиур оролцсон төмрийн хайлш болно. Мартен зууханд цахилгаан техникийн
хайлшийг хайлуулна. Хуудас ганг гулдмай гангаас халуун буюу хүйтэн байдалд цувьж
бэлтгэнэ. Ийнхүү цахилгаан ганг хүйтэн цувьмал халуун цувьмал гэж ялгана.
Цахилгаан техникийн хуудас ган нь соронзоны нөлөөлөл ихтэй, коэрцитив хүч багатай
, соронзон алдагдал бага зэрэг гэх мэт соронзоны сайн шинж чанарыг агуулдаг.
Энэ шинжийг нь үндэслэн түүгээр цахилгаан машины ротор , статорын зүрхэвч ,
цахилгаан аппаратын соронзонт утас зэргийг бэлтгэх зэрэгт цахилгаан техникт өргөн
хэрэглэдэг. Орчин үед үйлдвэрлэж байгаа ганг найрлаганд оролцох цахиурын орцын
хувь , хуудсыг бэлтгэх байдлаар мөн цахилгаан ба соронзоны шинж байдлаар нь
ялгадаг. Ган нь доорхи 6-н бүлгээр үйлдвэрлэгдэнэ.
1. Э11, Э12, Э13, 2. Э21, Э22, 3.Э31, Э32 4.Э41, Э42, Э43А, Э44 , Э45,
Э46, Э47, Э48 5. Э10, Э320, Э330А, Э340, Э380, Э370
6. Э1100, Э1200, Э1300, Э3100, Э3200
Э - үсэг нь цахилгаан техникийн ганг тэмдэглэнэ.
Үсэгний дараах тоо нь (1 - 4) - ганд орсон цахиурын орцын хэмжээг тэмдэглэнэ.
1. – бага хольцтой
2. – дунд зэрэг хольцтой
3. – их хольцтой
4. – хамгийн их хольцтой
Э – үсэгний дараагийн 2 - дахь тоо нь гангийн хэт соронжилтын үе дэхь хувийн
алдагдалыг (вт/кг) заана.
О - хүйтэн цувимал ганг
ОО - бага цогцолбор хүйтэн цувимал ганг
А- үсэг ганг хэт соронжилтын үед хувийн алдагдал маш бага байхыг тэмдэглэнэ.
Цахилгаан техникийн ганг хуудас байдалтайгаар бэлдгэхдээ өргөн нь 240 - 1000мм
хүртэл, урт нь 720-2000мм хүртэл, зузаан нь 0,1: 0,2: 0,35: 0,5: 1мм хэмжээтэйгээр
гаргана.
Ихэнх хувийг нь төмөр эзэлсэн (Төмөр 85% , цахиур 9,6% , хөнгөн цагаан 5,4% орсон)
гурвын хайлш соронзоны сайн шинжийг агуулна. Ийм хайлшийг АЛЬСИФЕР гэж нэрлэнэ.
Түүний соронзоны шинж нь µn = 35000 , µm =115000 , Ηc = 0.018 а/см , βs = 0.335 тл ,
ρ = 0.81 ом *мм2/м байна. Энэ хайлшийн гол дутагдал нь бутрамтгай , хатуу,
давтагдахгүй байдагт оршино. Энэ хайлшийг хэт дулаанд хайлуулан , огцом хөргөх ба
энэ үйлдлийг хэд хэдэн удаа давтан хийж дулааны аргаар боловсруулан гаргаж авдаг
бөгөөд үүнийг ПЕРМАЛЛ боловсруулалт гэнэ. Пермалл нь янз бүрийн цахилгаан
соронзоны байгууламжинд хэрэглэнэ. Пермалын гол хэрэглэгдэх зүйл нь : хэмжих
хэрэгсэл , гүйдэл хувьсагчын зүрхэвч , соронзоны дэлгэц, реле, соронзон хүч
нэмэгдүүлэгч зэрэгт хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл нарийн хэмжүүрийн багжны зүрхэвчийг
бэлтгэхэд хэрэглэнэ. Хөнгөн цагаан , цахиур , төмөр, зэрэг орно.
Соронзот хатуу материал
Соронзонт хатуу материалууд нь тогтмол соронзон бэлтгэхэд ашиглагдах ба тогтмол
соронзон талбайд шаардагдах цахилгаан техникийн янз бүрийн байгууламжинд
хэрэглэнэ. Соронзонт хатуу материалаар бэлтгэгдсэн янз бүрийн эд ангиудад
соронжилтын байдал удаан хугацаагаар хадгалагдана. Соронзон хатуу материалыг 2
бүлэгт хуваана.
1. Мартенситэд зууханд хатаасан легирдсэн ган
2. α - хайлш гэж нэрлэгдэх α -төмрийн үндсэн дээр бий болсон хайлш орно.
α - Альсифер
Соронзонт ган: үндсэн соронзонт ганд мартенист байдалд хатаагдсан гянтай ,
хромтой , кобальттай ган орно.
Гянттай ганд: 0,60-0,78% нүүрстөрөгч , 5,5-6,5% хүртэл гянт , заримдаа 0,3-0,5% хром
байдаг.
Соронүонт хатуу хайлшийг альни, альнико , альниси, магнико гэж нэрлэгдэх тогтмол
соронзонгоос бэлтгэнэ. Альни – хөнгөн цагаан, диц , төмрөөс бүрдсэн 3 хайлш юм.
Ийм гурвын хайлшид диц-20-32% ордог байна. Альни хайлшид хөнгөн цагааныг
оролцуулсанаар коарцитин хүч Нс , соронзоны эрчим хүчийг өндөр болгодог. Альни
хайлшийн өөр нэг төрөл нь альниси гэж нэрлэгдэх цахиур бүхий хайлш болно. Энэ
хайлшид цахиур оролцсоноор дицийн орц ихдэх үед коэрцитив хүч соронзоны эрчим
хүчийг өндөржүүлж үлдэгдэл нөлөөлөл нилээд багасдаг. Хэмжигдэхүүний үлэмж
ихсэлт нь түүнийг ердийн найрлагагүй альнийн хайлшид оруулбал кобальтын
ашиглалтаар гүйцэтгэгдэнэ. Альни , альниси хайлшиний гол дутагдал нь үлдэгдэл
нөлөөлөл их биш байдаг. Альникогийн хамгийн чухал нэг хувирал нь магнико хайлш
юм. дээр дурьдсан хайлшуудын гол дутагдалтай тал нь тэрээр хатуулаг , бутрамтгай
байдагаас ердийн аргаар механик боловсруулалт авдаггүй. Энэ хайлшуудыг зөвхөн
карборундон дугуйн үрэлтээр боловсруулж болно.
Соронзот хатуу феррит: тогтмол соронзонг соронзот хатуу ферригээс бэлтгэнэ. Орчин
үеийн соронзот хатуу материалыг феррит барийн үндсийг ашиглан үйлдвэрлэж
байна. Ферритийн нэмэлт материалд азот хүчлийн барий (ВаО(NO3)2 ) , төмрийн исэл
(Fe2 O3) орно. Уг 2 материалууд сайн нягтралттай үлэмж хатуу бутрамтгай байдгаас
түүнийг зөвхөн зүлгэх тусгай дугуйн дээр засан боловсруулж болох юм. Барийн
соронзоны төмөрлөгийн соронзонгоос ялгагдах ялгаа нь түүний найрлагад ховор үнэт
материал ордоггүйгээс үнэ хямдтай байдаг. Цахилгааны өндөр эсэргүүцэл нь өндөр
үелзэл бүхий байгууламжинд ашиглах бололцоотой болжээ. Барийн соронзон нь
техникийн салбарт өргөн хэрэглэгдэж байна. Түүгээр голлотын соронзон, бага
чадалтай цахилгаан хөдөлгүүрийн ротор , статор зэргийг бэлтгэхэд ашиглана. Барийн
соронзонгийн хэлбэр нь богинохон бүдүүн огтлол бүхий байх нь ашигтай. Ийнхүү
барийн соронзонг богиновтор дугуй жийрэг , ялтас, цагираг зэрэг байдалтай бэлтгэнэ.
Цахилгаан тусгаарлах материал
Дамжуулагч, хагас дамжуулагч, тусгаарлагч зэрэг материал бүр цахилгаан гүйдэл
дамжуулах өөрөөр хэлбэл тэдгээрт цахилгаан дамжуулах үзэгдэл ажиглагддаг нь бид
бүхэнд тодорхой билээ. Тусгаарлагч нь чөлөөт электрон багатай учир маш бага
гүйдэл гүйнэ. Тусгаарлагчийг цахилгаан дамжуулах байдлаар нь хоёр хуваана.

Тусгаарлагчийн
цахилгаан дамжуулах
чадвар

Эзэлхүүний эзэлхүүгээр Гадаргуугын гадргуугаар


урсах гүйдэл урсах гүйдэл

Цахилгаан техникийн материалыг үндсэн гурван төрөлд хувааж болно.


1. Дамжуулагч
2. Хагас дамжуулагч
3. Хөндийрүүлэгч
Энэ хичээлээр зөвхөн хөндийрүүлэгч материалын тухай авч үзэх болно.
Хөндийрүүлэгч материал нь чөлөөт электрон багатай учир гүйдлийг маш бага
дамжуулдаг. Иймд уг материалыг цахилгаан техникт хөндийрүүлэгч болгон ашиглана.
Дамжуулагч дахь хүчдэлийн үйлчллээр хөндийрүүлэгч дахь холбоо бүхий цахилгаан
цэнэгийн цэгцрэх ажиллагааг хөндийрүүлэгчийн туйлжилт гэнэ. Хөндийрүүлэгчид нь
цахилгаан тусгаарлах материалын үүргээр цахилгаан байгууламж, машин,
аппаратуутанд хэрэглэгдэх ба тэрээр өндөр хүчдэлийн үйлчлэлд цахилгаан талбайн
хүчээр гэмтэж болно. Энэ үзэгдлийг хөндийрүүлэгчийн нэвчилт гэж нэрлэнэ.
Хөндийрүүлэгч нь өгөгдсөн хүчдэлийг даахгүйгээс нэвтэрч нэвчил үүссэн хэсгээр нь
гэмтэх болно. Хөндийрүүлэгчийн онцлог шинж нь өндөр хүчдэлийг тэсвэрлэдэгт
оршино. Хөндийрүүлэгчийн хэвчилт болж өнгөрсөн тэр үедэх цахилгаан талбайн
хүчдэлийн хэмжигдэхүүнийг хөндийрүүлэгчийн цахилгааны баи бэх чанар гэнэ.
Цахилгаан тусгаарлах материал нь чийг, химийн бодис, халуун, хүйтэн, туяа цацралт
зэрэгт тэсвэрлэх чадвартай байх ёстой. Хамгийн чухал нь дамжуулагчаар гүйдэл
гүйхэд уг дамжуулагч халдаг. Иймд уг дамжуулагчийн тусгаарлагч нь халуун
тэсвэрлэх чадвар өндөр байх ёстой. өөрөөр хэлбэл тусгаарлагч нь зөвшөөрөгдөх
хязгаарын температурыг удаан хугацаагаар барьж чадах цахилгаан тусгаарлах
материалын чадварыг хэлнэ. Цахилгаан техникийн машин аппаратанд хэрэглэгддэг
цахилгаан тусгаарлах материалын халуун тэсвэрлэлтийг 7 анги болгон тогтоожээ.

Халуун тэсвэрлэлтийн Зөвшөөрөгдөх хязгаарын ажлын


анги темпратур (0С)
Y 90
A 105
E 120
B 130
F 155
H 180
C 180-аас дээш

Y- ангид: Полистирол, Полиэтилен, целлюлоз, картон, цаас, хөвөн, цаасан сүлжмэл


гэх мэт шингээлтгүй мяндаслаг материал зэрэг органик хөндийрүүлэгчид энэ бүлэгт
хамаарагдана.
A- ангид: Шингээлттэй хөвөн цаас, торгон сүлжмэл, цаасгетинакс, тектолит гэх мэт
нилээд хуванцар материалууд орно.
Е- ангид: 3-н ацетлент целлюлоз, лавсаанан хамгаалах хальс, баклетон давирхай
дахь шилэн текстолит зэрэг материалууд багтана.
В-ангид: Халуун тэсвэрлэлтийн АЕ ангийн наах найрлагад хэрэглэгдэх бүх цавуулаг
гялгар давхаргын материал орно.
F- ангид: Халуун тэсвэрлэлтийг өндөржүүлсэн доллого түрхэгдсэн гялтгануур, асбест
нимгэн ширхэгт материалууд хамрагдана.
H- ангид: Органик цахиур, резинэн мөн дулаанд өндөр тэсвэрлэлттэйгээрээ ялгагдах
органик цахиурын давирхай, шилэн ширхэг болон нийлмэл материал багтана.
С-ангид: Органик бүх хөндийрүүлэгчид багтана. Жишээ нь: шил, шаазан, микалекс,
асбест гэх мэт
Шингэн ба хийн тусгаарлагчид
Хийн байдалтай тусгаарлагчид бүх төрлийн хий, тэдгээрийн дотроос хэд хэдэн хий,
уур агуулсан агаар хамаарагдана. Нилээд хиинүүд (агаар, азот гэх мэт) хий
дүүргэдсэн багтаамж өндөр хүчдэлийн агаар дахь салгагч, бусад цахилгааны
байгууламжинд тусгаарлагчийн үүргээр ашиглагдаж байна. Тэрээр тусгаарлагчийн
адил тэдгээрийн найдвартай ажиллагааг шийдвэрлэнэ. Шаазан тусгаарлагч, лонхны
тусламжтайгаар утасны баганад бэхлэгдсэн өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах
шугамын утас, татагдсан бүхий л уртдаа өөр хоорондоо зөвхөн агаарын давхаргаар
тусгаарлагдсан байна. Хэвийн нөхцөлтэй ажлын үед хийн байдалтай тусгаарлагч нь
дамжуулалт маш бага, тусгаарлагчийн алдагдал их биш байдгаас өндөр хүчдэлийн
салгагч, багтаамж бусад байгууламжинд өхгөн хэрэглэгдэнэ. Нэгж хугацаанд түүнд
үүсэх цэнэглэгдсэн хэсэг хэдий чинээ их, мөн цахилгаан талбайн хүчний үйлчлэлийн
дор электрон өөртөө авах хурд, хэдий чинээ их бол хийн доторх цахилгаан гүйдэл
төдий чинээ их байна. Хүчдэлийн ихсэлтэнд цэнэглэгдсэн хэсгийн хурд эрс нэмэглэж
үүнээс болж тэдгээрийн хийн саармаг хэсэгтэй байнга цохилт үүснэ. Энэ уян
цохилтонд электрон ионууд хийн саармаг хэсэгт хуримтлуулсан хэсэг эрчим хүчээ
дамжуулна. Үүний үрээр өөрийн атомаас электроноосоо сална. Энэ үед нэмэхээр
цэнэглэгдсэн ионууд шинээр чөлөөт элетрон үүсгэнэ. Дэгдэмтгий цэнэглэгдсэн
хэсгүүд атом, молекултай байнга мөргөлдөж нилээд идэвхи бүхий шинээр цахилгаан
цэнэгтэй хэсгийг бий болгоно. Энэ ажиллагааг хийн цохилтын ионжилт гэж нэрлэнэ.
Хий болон агаар нь өндөр хүчдэлийн салгагч, хий дүүргэгдсэн кабель, багтаамж
зэрэгт хөндийрүүлэгчийн үүргээр ашиглагдана. Хий доторх цохилтын ионжилтын
ажиллагаа хүчтэй болсноор өгөгдсөн хийн эзэлхүүний нэвчил болдог. Хийн нэвчил
болох агшинд гүйдэл эрс өсөж хүчдэл тэг болтлоо буурна. өөрөөр хэлбэл богино
залгааны процесс явагдана. Шингэн хатуу хөндийрүүлэгчийн цахилгааны бат бэх
чанараас аливаа хийн цахилгааны бат бэхийн чанар бага байдгийг мэдэх хэрэгтэй.
Ийнхүү агаар дахь өндөр хүчдэлд байгаа хамгаалалтгүй төмөрлөг хэсгийн хоорондын
зайг шингэн буюу хатуу тусгаарлагчийн хоорондын зайтай харьцуулахад нилээд
хэмжээтэй байхаар сонгон авна. Цахилгаан техникийн байгууламжинд цахилгаан
тусгаарлах шингэнд эрдсийн тос, нийлэг шингэн хөндийрүүлэгчид: совол цахиурын
органик шингэн орно. Мөн эрдсийн нефтийн тос хамгийн их хэрэглэгдэж байна.
Нефтийн тосыг шингэн хөндийрүүлэгчээр ашиглахдаа 3-н бүлэгт хувааж болно.
Хүчний хувьсагч ба өндөр хүчдэлийн салгагчийн тос, өндөр хүчдэлийн кабелийн
цаасан тусгаарлагчийг нэвтлэхэд ашиглагдах кабелийн тос, багтаамжийн цаасан
тусгаарлагчийн шингээлтэнд хэрэглэгддэг багтаамжийн тос юм. энэ зорилгоор цаасан
хавчуулга бүхий тосон тусгаарлагчтай багтаамжинд зохиомол шингэн соволийг
ашиглаж байна. Эдгээр бүх шингэнүүдийн гол онцлог нь тэдгээрийн молекулууд
хөдөлгөөн ихтэй байдагт оршино. Тусгаарлагчийн шингэний температур хэдий чинээ
их байх тусам тэдгээрийн молекул төдий чинээ их хөдөлгөөнтэй байна. Шингэний энэ
чанар нь тэдгээрийн зууралдах чанарыг тодорхойлно. Өндөр хүчдэлийн хувьсагч дахь
нефтийн тос зөвхөн дулаан дамжуулагч болох бус бас цахилгаан тусгаарлах гол
материал болдог. Тэрээр ороомгийн хоорондох зайг дүүргэж түүгээрээ хувьсагчийн
тусгаарлалтыг сайжруулна. Юуны өмнө тосны цахилгааны бат бэхийн чанар өндөр,
хөндийрүүлэгчийн алдагдал бага байх ёстой. Тос зөвхөн шингэн хүчдэлийн шугамыг
салгах үед салгах авалцаануудын хооронд үүсэх цахилгаан нумыг унтраана.
Цахилгаан нумыг унтраах ажиллагаа нь дараахи хэсгээс бүрдэнэ. өндөр температурт
үүссэн цахилгаан нумаар тос задралд орж хий ялгаруулна. Салгагч авалцааны орчинд
тосны эзэлхүүн хэс гээс тос түрэгдэж хийн эзлэх орчинг үүсгэнэ. Энэ хийн орчинд
далат ихсэж түүний үр дүнд цахилгаан нумны шаталт зогсоно. Цахилгааны кабельд
эрдсийн тосыг ямар нэгэн бодис уусгах буюу цаасан тумгаарлалтанд шингээхийн тулд
шингээх найрлагын байдалтай бус, харин цэвэр байдалтай хэрэглэнэ. Сүүлийн үед
эрдсийн тосонд химийн цэвэр давирхай хольж тэр нь тосонд уусна. Үүний үрээр тосны
зууралдалт сайжирч тэрээр кабелийн доторхи тусгаарлагч цаасыг даган урсдаггүй.
Тосны хуучралт ихсэх тусам түүний тусгаарлах чадвар мууддаг. Иймд тосыг сэргээх
хэрэгтэй. Адсорбент шингээгчээр тосны цэвэрлэгээг контактын перколяцын 2 аргаар
гүйцэтгэнэ. Контактын арга гэдэг нь халаасан тосыг шингээх бодист оруулан хольцыг
сайн холиод тунааж шүүж цэвэрлэнэ. Цэвэрлэгээний үед шүүгчийн доод хэсгээс
шингээгчийн 10-20%ийг авч түүнийг шинээр солино. Тосны их бохирдсон үед
байгалийн цагаан шавартай сэргээлтийг химийн аргатай хослуулан хэрэглэнэ.

You might also like