You are on page 1of 50

МОНГОЛ УЛСЫН

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН


САЙДЫН ТУШААЛ

2000 оны 12 дугаар Улаанбаатар


сарын 22-ны өдөр Дугаар 116 хот

Заавар батлах тухай

Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь


заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх Нягтлан бодох


бүртгэлийн дансны жагсаалт, дансны үлгэрчилсэн зааврыг хавсралт ёсоор баталсугай.

2. Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлэн боловсруулсан дээр


дурьдсан зааврыг 2001 оноос эхлэн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд
бүрэн нэвтрүүлэх ажлыг түргэтгэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг аймаг,
нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлогын хэлтэс,
Татварын албадын дарга нарт, энэ талаар мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж,
хяналт тавьж ажиллахыг Нягтлан бодох бүртгэлийн хэлтэс /Р.Батжаргал/-т даалгасугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Сангийн сайдын 1995 оны 40 тоот тушаалыг
2001 оны 1 дүгээр сарын 1-нээс хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Ч.УЛААН

Санхүү, эдийн засгийн сайдын


2000 оны 116 тоот тушаалын хавсралт

АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГАД МӨРДӨХ


НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ДАНСНЫ
ҮЛГЭРЧИЛСЭН ЗААВАР

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ДАНСНЫ


ЖАГСААЛТ

1. Дансны жагсаалт

Нягтлан бодох бүртгэлийн дансны жагсаалтын зохион байгуулалт нь тухайн аж


ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны онцлогийг бүрэн тусгасан, нягтлан бодох
бүртгэлээр дамжуулан хүлээн авах мэдээллийн хэрэгцээг бүрэн хангах, ялангуяа
нягтлан бодох бүртгэлийг компьютерийн тусламжтайгаар боловсруулахад чиглэгдсэн
байна.

Дансны жагсаалт нь хичнээн тооны, ямар агуулгатай данснаас бүрдэх, дансны


дугаар хэдэн оронтой байх нь тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны
онцлог, удирдлагын мэдээллийн хэрэгцээнээс хамаарна.

Дансдыг кодчилох аргачлал нь улсын хэмжээнд нягтлан бодох бүртгэлийн


мэдээллийн нэгдсэн систем бүрдүүлэх зорилгод нийцсэн байна.

2. Дансдыг кодчилох нэгдсэн аргачлал

Дансны жагсаалт нь балансын болон орлого, үр дүнгийн тайлангийн дансдуудаас


бүрдэнэ.

Хөрөнгө, өр төлбөр, эх үүсвэрийн дансдууд балансын дансдад хамаарагдан


тайлангийн үеийн эцэст үлдэгдэлтэй байна.

Орлого, зардлын дансдууд нь тайлангийн үеийн эцэст орлого, зарлагын нэгдсэн


дансанд хаагдана.

Дансны дугаар нь үйл ажиллагааны онцлог, бүртгэлийн ажиллагааг


компьютерээр болон гар аргаар боловсруулж байгаагаас хамааран дөрөв, зургаа,
найман оронтой байна.

Улсын хэмжээнд дансны дугаарын эхний хоёр орон нэг ижил кодтой байна. Аж
ахуйн нэгж, байгууллага нь дараах дансны кодыг хэрэглэж болно. Энэхүү үлгэрчилсэн
зааварт нийцүүлэн үндсэн дансыг туслах дансанд хэрхэн ангилахыг аж ахуйн нэгж,
байгууллага өөрөө шийдэж, батлан мөрдүүлнэ.

А. БАЛАНСЫН ДАНС
ангилалДансны үндсэн

Дэд ангилал

Дансны бүлэг,
Д.
Нэр Дансны дэд ангилалд код өгөх чиглэл
д

Нэг. Хөрөнгө
Мөнгөн хөрөнгө
1. Кассад байгаа бэлэн 10 01.. Төгрөгийн болон валютын түүнчлэн
мөнгө кассын няравын нэрээр, мөнгөний
зориулалтаар ангилна.
2. 11 01. Данс нээсэн банк тус бүрээр төгрөгийн,
Банкинд байгаа мөнгө валютын гэж ангилна.
Богино хугацаат хөрөнгө
оруулалт
3. Богино хугацаат хөрөнгө 13 01.. Хадгаламж, түргэн борлогдох үнэт
оруулалт цаасаар хийсэн хөрөнгө оруулалт зэрэг
хөрөнгө оруулалтын төрлөөр ангилна.
Авлагын данс
4. Дансны авлага 12 01.. Гадаад, дотоодын худалдан авагчид,
ажилчин албан хаагчдаас авах авлага,
банкны хадгаламжийн хүүгийн авлага,
Бусад авлага найдваргүй авлагын хасагдуулга,
ажилчин албан хаагчдад дараа
тайлангаар олгосон урьдчилгаа гэх мэт
авлагын төрлөөр ангилна.
Бараа материал
5. Түүхий эд, материал 14 01.. Түүхий эд, материалыг эд хариуцагч,
нярав тус бүрээр ангилна.
6 Дуусаагүй үйлдвэрлэл 14 01.. Бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн нэр
төрлөөр буюу шат дамжлага бүрээр
7. Бэлэн бүтээгдэхүүн, бараа 15 01.. ангилна.
Бэлэн бүтээгдэхүүн, барааны эд
8. Материал, сав баглаа, 15 хариуцагч, нярав бүрээр ангилна.
боодол Эд хариуцагч тус бүрээр ангилна.
9. 15
Түлш шатахуун Хатуу, шингэн түлш болон эд
10. 15 хариуцагч бүрээр ангилна.
Сэлбэг хэрэгсэл Сэлбэгийн төрөл, эд хариуцагч бүрээр
11. 15 ангилна.
Мал Малын төрлөөр буюу малчин бүрээр
12. 15 ангилна.
Ажлын хувцас, бусад Материалын төрөл, эд хариуцагч
бүрээр ангилна.
Урьдчилж төлсөн зардал
13 Урьдчилж төлсөн 18 01.. Урьдчилж төлсөн зардал, тооцоо болон
зардал/тооцоо тэдгээрийн төрлөөр ангилна.
Үндсэн хөрөнгө, түүний
элэгдэл
14. Үндсэн хөрөнгө 20 01.. Үндсэн хөрөнгийг газар,
үйлдвэрлэлийн болон барилга тоног
төхөөрөмж, тавилга багаж хэрэгслэл,
тээврийн хэрэгсэл гэх мэтээр ангилна.
15. Үндсэн хөрөнгийн элэгдэл 20 ... Үндсэн хөрөнгийн ангилал тус бүрээр
элэгдэл байгуулна.
16. Биет бус хөрөнгө 21 01.. Биет бус хөрөнгийн төрлөөр ангилна.
17. Хөрөнгө оруулалт 22 01.. Хөрөнгө оруулалтын төрлөөр ангилна.
Хоёр. Өр төлбөр ба
эзэмшигчдийн өмч
Өр төлбөрүүд
18. Дансны өглөг 31 01.. Бэлтгэн нийлүүлэгч байгууллага,
нийгмийн даатгалын шимтгэл,
Бусад өглөг цалингийн өглөг, төсөвт төлөх
татварын өглөг гэх мэт өглөгийн
19. Урьдчилан төлөгдсөн 32 01.. төрлөөр ангилна.
орлого Худалдан авагч байгууллагаас
урьдчилж төлсөн орлого болон урт
20. 41 01.. хугацааны өр төлбөр гэж ангилна.
Эзэмшигчдийн өмч Өөрийн хөрөнгийг энгийн болон давуу
эрхтэй хувьцаа, нэмж төлөгдсөн
капитал, хуримтлагдсан ашиг,
тайлангийн үеийн ашиг, хандивласан
болон дахин үнэлгээний данс гэх
мэтээр ангилна.
Б. ОРЛОГО, ЗАРДЛЫН ДАНС

Нэг.
Борлуулалтын
21. орлого 51 01 .. Борлуулсан бараа, бүтээгдэхүүний нэр
Борлуулалт төрөл болон гадаад, дотоод
борлуулалт, агентийн борлуулалт гэх
22. 52 01 . мэтээр ангилна.
Борлуулалтын хөнгөлөлт . Борлуулалтын буцаалт, борлуулалтын
хөнгөлөлт гэх мэт төрлөөр ангилна.
Хоёр. Борлуулсан
бүтээгдэхүүний өртөг
23. Борлуулсан 61 01 .. Борлуулсан бараа, бүтээгдэхүүний
бүтээгдэхүүний өртөг борлуулалтын өртгөөр ангилна.
24. Удирдлагын зардал 70 01 .. Удирдлагын ажиллагсдын цалин хөлс,
шагнал ба хөнгөлөлтүүд, тэтгэвэр
тусламж, томилолтын зардал, холбоо,
ус гэрэл, халаалт, элэгдэл зэрэг
зардлын зүйл тус бүрээр ангилна.

25. Борлуулалтын зардал 71 01.. Борлуулалтын ажиллагсдын цалин


хөлс, шагнал ба хөнгөлөлтүүд, тэтгэвэр
тусламж, томилолтын зардал, холбоо,
ус гэрэл, халаалт, элэгдэл,
маркетингийн зэрэг зардлын зүйл тус
бүрээр ангилна.
26. Үндсэн бус үйл 84 01 .. Хүү ба хөнгөлөлтийн орлого, ногдол
ажиллагааны ашиг (олз) ашиг, валютын ханшийн зөрүүгийн
ашиг, үндсэн хөрөнгө, бараа материал
худалдан борлуулсны ашиг, орон сууц,
гуанз сувилалын орлого зэрэг эх үүсвэр
27. Үндсэн бус үйл 87 01 .. бүрээр ангилна.
ажиллагааны алдагдал Хүү ба хөнгөлөлтийн зардал, валютын
(гарз) ханшийн зөрүүгийн алдагдал, үндсэн
хөрөнгө, бараа материал худалдан
борлуулсны алдагдал, орон сууц, гуанз
сувиллын алдагдал зэрэг эх үүсвэр
28. 91 01 .. бүрээр ангилна.
Орлогын албан татварын Төлбөл зохих орлогын албан татварыг
зардал бүртгэнэ.
29. 92
Орлого, зарлагын нэгдсэн
данс
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа банкнаас бусад
бүх аж ахуйн нэгж, байгууллага нь энэхүү дансны үлгэрчилсэн зааврыг үндэслэн
нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан, тодруулгыг бэлтгэнэ.
2. Энэхүү заавар нь аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлого
боловсруулах арга зүйн үндэс юм.
3. Аж ахуйн нэгж, байгууллага нь нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтөлнө.
4. Аж ахуйн нэгж, байгууллага нь нягтлан бодох бүртгэлийн ажил гүйлгээг давхар
бичилтийн хэлбэрээр бүртгэнэ.
5. Нягтлан бодох бүртгэлийн үзүүлэлтийн нэгж нь Монгол улсын үндэсний мөнгөн
тэмдэгт төгрөг, мөнгөөр илэрхийлэгдсэн байна.
6. Аж ахуйн нэгж, байгууллага нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад
нийцсэн, тухайн байгууллагын үйл ажиллагааны онцлогийг бүрэн тусгасан дансны
жагсаалтыг бэлтгэнэ. (Үлгэрчилсэн загварыг хавсаргав.)
7. Энэхүү үлгэрчилсэн заавар нь:
1. Ерөнхий зүйл ба зарчим
2. Хөрөнгийн бүртгэл
3. Өр төлбөрийн бүртгэл
4. Эзэмшигчдийн өмч ба капиталын бүртгэл
5. Орлого ба олзын бүртгэл
6. Зардал ба гарзын бүртгэл
7. Ер бусын зүйлийн бүртгэл
8. Түрээсийн бүртгэл
9. Валютын ханшийн зөрүүгийн бүртгэл гэсэн үндсэн 9 бүлгээс бүрдэх бөгөөд
бүлэг тус бүр нь дотроо дэд хэсгүүдэд хуваагдана.

ЕРӨНХИЙ ЗАРЧИМ

Нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмуудыг үндэслэн ажил


гүйлгээг нягтлан бодох бүртгэлд бүртгэх ба (1) түүхэн өртөг (2) орлого хүлээн
зөвшөөрөлт (3) зохицох буюу уялдуулах (4) бүрэн нэмэлт тодруулга гэсэн 4 үндсэн
зарчмыг заавал ашиглана.

1. Түүхэн өртгийн зарчим. Хөрөнгө, өр төлбөрийг худалдан авсан үнээр бүртгэхийг


хэлнэ.
2. Орлого хүлээн зөвшөөрөлтийн зарчим. Орлогыг ерөнхийдөө (1) хэрэгжсэн
буюу хэрэгжих боломжтой болсон (2) олсон тохиолдолд хүлээн зөвшөөрснийг
хэлнэ.
3. Уялдуулах зарчим. Зардлын хүлээн зөвшөөрөлтийг орлогын хүлээн
зөвшөөрөлттэй нийцүүлснийг хэлнэ.
3. Бүрэн нэмэлт тодруулгын зарчим. Санхүүгийн тайлан хэрэглэгчдийн дүгнэлт
ба шийдвэрт нөлөөлөх хангалттай чухал мэдээллийн мөн чанар ба дүнг хүлээн
зөвшөөрч тусгахыг хэлнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ. ХӨРӨНГИЙН БҮРТГЭЛ

Хөрөнгө гэдэг нь аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж байгаа эсвэл тухайн


байгууллагын хяналтад байгаа мөнгөөр хэмжигдэх боломжтой эдийн засгийн нөөц
баялгийг хэлнэ. Нягтлан бодох бүртгэлд хөрөнгийг эргэлтийн ба эргэлтийн бус гэж
ангилна.

A. ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГӨ
Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны цикл ба 1 жилийн аль уртад нь
эсвэл 1 жилийн дотор хэвийн үйл ажиллагаанд зарцуулах болон бусад зориулалтаар
ашиглах мөнгөн хөрөнгө, богино хугацаат хөрөнгө оруулалт, дансны авлага, урьдчилж
төлсөн төлбөр, бараа материал нь эргэлтийн хөрөнгөнд хамрагдана.
Үйл ажиллагааны цикл гэдэг нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ашиглах бараа,
үйлчилгээг худалдан авахаас эхлээд борлуулалт ба дараагийн цуглуулалтаас эцсийн
мөнгөн орлого хэрэгжүүлэх хүртэлх хугацаа юм.

1. МӨНГӨН ХӨРӨНГӨ
1.1 Мөнгөн хөрөнгөнд хамрагдах зүйлс
Байгууллагын касс болон харилцах дансанд байгаа төгрөг, гадаад валют, тусгай
зориулалт бүхий мөнгөн сан, мөнгөтэй адилтгах бусад зүйлсийг мөнгөн хөрөнгөнд
хамааруулна.

Тусгай зориулалт бүхий мөнгөн санд жижиг мөнгөн сан, цалин ба ногдол ашгийн
сан зэрэг орно.
Мөнгөний адилтгагч нь (1) тодорхой мөнгөн дүнд шууд хөрвөх, (2) хүүний
түвшний өөрчлөлтөөр бараг эрсдэл хүлээхгүй байхаар богино хугацаатай байх гэсэн 2
шинжийг хоёуланг агуулсан хөрөнгө оруулалт юм. Өөрөөр хэлбэл, 3 сар буюу түүнээс
бага хугацаатай хөрөнгө оруулалтыг хэлнэ. Үүнд хэрэгцээнээс илүүдэл мөнгөөр
худалдан авсан сангийн өрийн бичиг (Treasury bills), арилжааны бичиг (commercial
paper), мөнгөний зах зээлийн сан (Money market funds) зэрэг болно.
1.2 Үнэлгээ
Мөнгө ба түүнтэй адилтгах, зүйлсийг нэрлэсэн үнээр бүртгэнэ. Бусад орны мөнгөн
тэмдэгтийг гадаадын валют гэх бөгөөд түүгээр хийгдсэн гүйлгээг тухайн үеийн Монгол
банкны албан ханшаар төгрөгт шилжүүлэн бүртгэнэ.
1.3 Санхүүгийн тайланд тусгах
Мөнгөн хөрөнгө нь балансын “Эргэлтийн хөрөнгө“ гэсэн бүлгийн эхний зүйл болж
нэрлэсэн үнээр тусгагдана.
Тусгай зориулалтаар хязгаарлагдсан мөнгө нь урт хугацаанд ашиглах зорилготой
бол эргэлтийн бус хөрөнгөнд ангилагдана.
Тайлант үеийн үйл ажиллагаанд ашиглах боломжгүй мөнгийг эргэлтийн
хөрөнгөөс хасах ба балансын эргэлтийн бус хөрөнгө хэсэгт тусгадаг.
1.4 Мөнгөн хөрөнгийн бүртгэл
Мөнгөн хөрөнгө нь гол төлөв аж ахуйн нэгж, байгууллагын бизнесийн үйл
ажиллагаа ( бараа бүтээгдэхүүний борлуулалт ба ажил үйлчилгээ ) - наас орох орлого,
төлбөрөөс бүрдэнэ. Үүнийг :
Дт Мөнгөн хөрөнгө
Кт Борлуулалт (Авлага) гэж бүртгэнэ.
Банкнаас зээл авах болон бусад үйл ажиллагаанаас мөнгөн орлого орсон
тохиолдолд :
Дт Мөнгөн хөрөнгө
Кт Холбогдох дансдад тус тус бүртгэнэ.
Мөнгөн зарлагын үндсэн хэлбэр нь бараа, материал худалдан авсан болон
бусад байгууллага, хүмүүсээс авсан төрөл бүрийн үйлчилгээний төлбөр байна.
Үүнийг :
Дт Хөрөнгө/ (Зардал)/ Дансны өглөг
Кт Мөнгөн хөрөнгө гэж бичнэ.
Татвар цалин гэх мэт бусад мөнгөн зарлага гарсан тохиолдолд:
Дт Татварын өглөг/ Цалингийн өглөг/ бусад холбогдох дансад
Кт Мөнгөн хөрөнгө гэж тус тус бүртгэнэ.
Нөхөн дүүргэх жижиг мөнгөн санг байгуулахад:
Дт Жижиг мөнгөн сан
Кт Мөнгө
Уг санг нөхөн дүүргэх үед (зарлагын баримтуудыг үндэслэн чек бичсэн дүнгээр) :
Дт Холбогдох зардлын данс
Кт Мөнгө
Жижиг мөнгөн сан дах мөнгөний хэмжээ илүүдэлтэй /дутагдалтай байна/ гэж үзвэл
дараах тохируулгын бичилтийг хийнэ:
Дт Мөнгө
Кт Жижиг мөнгөн сан
Давуу эрхтэй хувьцаагаа хүчингүй болгох зорилгоор сан байгуулсан гэвэл:
Дт Давуу эрхтэй хувьцааг хүчингүй болгох сан
Кт Мөнгө гэж бүртгэнэ.
2. БОГИНО ХУГАЦААТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

2.1 Богино хугацаат хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа


Тайлант үед хийх төлбөрийн хэмжээнээс давсан илүүдэл мөнгөн хөрөнгийг ашиг
олох зорилгоор зарцуулж байгаа үйл ажиллагааг хөрөнгө оруулалт гэнэ. Хөрөнгө
оруулалт нь компанийн үндсэн үйл ажиллагаагаар шууд тодорхойлогдохгүй хөрөнгө
юм.
Хөрөнгө оруулалт нь түргэн борлогдох үнэт цаас ба урт хугацаат хөрөнгө
оруулалтаас бүрддэг. Түргэн борлогдох үнэт цаасанд ихэвчлэн богино хугацаат
өмчийн үнэт цаас, түүнчлэн бондын хөрөнгө оруулалт, арилжааны бичиг, засгийн
газрын өрийн бичиг, хадгаламжийн сертификат зэрэг бусад богино хугацаат
мөнгөн хөрөнгө оруулалт хамаарна.
Хөрөнгө оруулалтын үндсэн хэлбэр нь:
- Хугацаат хадгаламж
- Түргэн борлогдох үнэт цаас худалдан авах
- Урт хугацаат хөрөнгө оруулалтын тайлант үед ногдох хэсгийг санхүүжүүлэх.
2.2 Үнэлгээ
Санхүүгийн тайланд түргэн борлогдох үнэт цаасаар хийсэн хөрөнгө оруулалтыг
өртөг, зах зээлийн үнийн аль багаар нь үнэлж илэрхийлнэ.
Худалдан авсан өдөр хөрөнгө оруулалтыг өртгөөр бүртгэдэг. Өртөг гэдэг нь үнэт
цаасны худалдан авалтын үнэ, арилжаанд өгсөн хөрөнгийн зах зээлийн үнэ буюу
шагнал, хандиваар хүлээн авсан үнэт цаасны зах зээлийн үнэ дээр худалдан авалттай
шууд холбоотой бүх өртгийг нэмсэн дүн юм.
Хөрөнгө оруулалт болгон капиталжуулах дүн нь худалдан авсан хөрөнгө
оруулалтын зах зээлийн үнээс хэтрэхгүй байвал зохино.
Богино хугацаат түргэн борлогдох өмчийн үнэт цаасны дансны үнэ цэнэ нь түүний
нэгдсэн өртөг буюу нэгдсэн зах зээлийн үнэ цэнээс бага байвал зохих ба зах зээлийн
үнээс хэтэрсэн өртгийн дүнг үнэлгээний хасагдуулга байдлаар тайлагнадаг.
Түргэн борлогдох өмчийн үнэт цаасны борлуулалтаас хэрэгжсэн олз ба гарзыг
гарсан тайлант жилийн цэвэр ашгийн тооцоонд оруулдаг. Хэрэгжсэн олз буюу гарз гэдэг
нь үнэлгээний хасагдуулгыг тооцоогүй анхны өртөг ба борлуулалтын үнэ хоёрын зөрүү
юм.
Нэгдсэн өртөг нэгдсэн зах зээлийн үнээс илүү гарсан дүн болох хэрэгжээгүй
гарзыг орлогын тайланд хүлээн зөвшөөрдөг. Зах зээлийн үнэ цэнийн аливаа нөхөлт нь
өртөг буюу шинэ өртгөөс илүү биш байлаа ч гэсэн хэрэгжээгүй олзыг хүлээн зөвшөөрч,
цэвэр ашиг тодорхойлоход оруулна.

Шинэ өртөг гэдэг нь эргэлтийн хөрөнгөөс эргэлтийн бус болгох ангилалтын


өөрчлөлт эсвэл үнэ цэнийн байнгын бууралтаар бий болдог.
Сангийн бусад богино хугацаат мөнгөн хөрөнгө оруулалтыг өртгөөр тайлагнана.
Түр зуурын биш нөхцөл байдлаас шалтгаалсан хөрөнгө оруулалтын үнэ цэнийн
бууралтын аливаа гарзад тохируулга хийдэг. Шинэ суурийн дараах зах зээлийн үнэ
цэнийн дараагийн үеийн нөхөлтийг уг үнэт цаасыг борлуулах буюу данснаас хасах
хүртэл хүлээн зөвшөөрөхгүй. Богино хугацаат хөрөнгө оруулалтын урамшуулал ба
хөнгөлөлтийг хорогдуулж элэгдүүлдэггүй.
2.3 Санхүүгийн тайланд тусгах
Богино хугацаат хөрөнгө оруулалтыг эргэлтийн хөрөнгийн хэсэгт мөнгөний дараа
харуулдаг. Хугацаат хадгаламж гэх мэт хугацаанаас өмнө дуусгаж болох илүүдэл
мөнгөний богино хугацааны буюу түр орлуулалтыг мөнгөний дансны нэг хэсэг болгон
харуулж болно.
2.4 Богино хугацаат хөрөнгө оруулалтын бүртгэл
Хадгаламж хэлбэрийн хөрөнгө оруулалтын бүртгэл:
Дт Хадгаламж
Кт Мөнгөн хөрөнгө
Хүүгийн орлого:
Дт Мөнгөн хөрөнгө
Кт Хүүгийн ашиг (Бусад ашиг)
Худалдан авсан түргэн борлогдох үнэт цаасыг өртгөөр нь:
Дт Түргэн борлогдох үнэт цаас (Үнэт цаасны төрлөөр )
Кт Мөнгөн хөрөнгө
Ногдол ашиг, эсвэл хүүгийн орлогын дүнгээр:
Дт Мөнгөн хөрөнгө
Кт Ногдол, эсвэл хүүгийн ашиг( Бусад ашиг)
Түргэн борлогдох үнэт цаасыг худалдан борлуулснаас үүссэн ашиг /алдагдал/-ийн
дүнгээр:
Дт Мөнгө
Кт Түргэн борлогдох үнэт цаас
Түргэн борлогдох үнэт цаасыг худалдан борлуулсны ашиг
Түргэн борлогдох өмчийн үнэт цаасны нэгдсэн өртөг нь нэгдсэн зах зээлийн үнээс илүү
гарсан бол
Дт Түргэн борлогдох өмчийн үнэт цаасны зах зээлийн үнийн бууралтын гарз
Кт Түргэн борлогдох өмчийн үнэт цаасны үнэлгээний хасагдуулга
Урт хугацаат хөрөнгө оруулалтын тайлант үед ногдох хэмжээгээр:
Дт Богино хугацаатай хөрөнгө оруулалт
Кт Урт хугацаат хөрөнгө оруулалт гэж бүртгэнэ.

3. АВЛАГА

3.1 Авлагад хамрагдах зүйлс :


Зээлээр худалдсан бараа бүтээгдэхүүн болон үзүүлсэн ажил үйлчилгээнийхээ
төлбөрийг худалдан авагч, бусад харилцагч этгээдээс нэхэмжлэн авах мөнгөн дүнг
авлагаар тооцож бүртгэнэ. Нэг жилийн дотор төлөгдөх авлагыг богино хугацаат авлага
гэнэ. Урт хугацаат авлагыг эргэлтийн бус хөрөнгөнд хамааруулна.
Авлага нь худалдан авагч ба бусдаас цуглуулж авах дүнг илэрхийлдэг. Энэ нь
хүүтэй, барьцаалагдсан, авлагын векселиэр дэмжигдсэн буюу эсрэгээр байж болно. Мөн
зээл, урьдчилгаа, байнгын бус ажил гүйлгээний нэхэмжлэл ба бусад авлага нь авлагад
хамаарна.
Авлагыг дотор нь худалдааны ба худалдааны бус гэж ангилна. Бизнесийн
үндсэн үйл ажиллагааны үед худалдан авагчдад бараа, үйлчилгээг зээлээр өгөх буюу
гүйцэтгэснийг худалдааны авлага гэнэ. Үндсэн бус үйл ажиллагаанаас үүссэн авлагыг
худалдааны бус авлага гэнэ. Үүнд: зээлээр борлуулсан эд хогшил, ажиллагсад болон
хувьцаа эзэмшигчдийн авсан урьдчилгаа, түр ажиллагсдад урьдчилан төлсөн хөлс,
татварын илүү төлөлт, ногдол ашиг ба хүүгийн авлага зэргийг хамааруулна.
Найдваргүй авлагын хасагдуулгыг хэрхэн тооцож бүртгэх тухай асуудлыг аж
ахуйн нэгж байгууллага өөрийн бүртгэлийн бодлогодоо тодорхойлсон байна.
3.2 Үнэлгээ
Авах ёстой авлага нь хүлээн авахаар урьдчилан тооцсон цэвэр боломжит
хэмжээгээр үнэлэгдэнэ. Авлагын үлдэгдэл нь түүний нэрлэсэн үнээс найдваргүй авлагад
байгуулсан хасагдуулга ба бусад заасан тохируулгыг хассан дүнгээр үнэлэгддэг.
Хүүгүй буюу ул үндэслэлгүй бага хүүтэй урт хугацаат авлагын бичгийг түүний
хөнгөлөлттэй дүнгээр үнэлдэг. Гадаад валютаар илэрхийлэгдсэн авлагыг балансын
өдрийн Монгол банкны албан ханшаар хөрвүүлнэ.
3.3 Санхүүгийн тайланд тусгах
Бизнесийн ердийн үйл ажиллагаанаас үүссэн, балансын өдрийн дараах 12 сарын
дотор цуглуулагдахаар хүлээж буй авлагыг эргэлтийн хөрөнгө хэсэгт мөнгө ба түргэн
борлогдох үнэт цаасны дараа тусгана. Балансад авлагыг Эргэлтийн хөрөнгө гэсэн
бүлгийн 3 дугаар зүйлд :
- Нийт авлага
- Найдваргүй авлагын хасагдуулга
- Цэвэр авлага гэж ангилж үзүүлнэ.
Худалдааны бус авлагыг нэг жилийн дотор мөнгө болон хэрэгжих тохиолдолд л
балансын эргэлтийн хөрөнгө хэсэгт тусгана. Зээлийн борлуулалтын нөхцөл илүү урт
байдгаас шалтгаалан бизнесийн үндсэн үйл ажиллагааны цикл 1 жилээс илүү
тохиолдолд ажлын капиталын салшгүй хэсэг болох зарим хэсэгчлэн төлөгдөх авлагыг
эргэлтийн хөрөнгө гэж ангилна.
Худалдааны авлагыг балансад худалдааны бус авлагаас тусад нь ангилна.
Худалдааны авлагын бичгийг худалдааны дансны авлагаас тусад нь эсвэл нэгтгэн
харуулна. Худалдааны бус авлага нь материаллаг дүнтэй бол нэг дүнгээр тусгайлан
харуулна. Жилийн дотор цуглуулах захиалгын авлагыг эргэлтийн хөрөнгөөр харуулж
болно. Хараат болон нэгдсэн компаниас авах материаллаг дүн бүхий авлагыг хэрэв 1
жилийн дотор цуглуулагдах бол эргэлтийн, 1 жилийн дотор цуглуулагдахгүй бол
эргэлтийн бус гэж ангилна.
Дансны авлагын кредит үлдэгдэл нь материаллаг дүнтэй бол дансны өглөгөөс
тусад нь хэрэв материаллаг бус дүнтэй бол дансны өглөгт оруулан өр төлбөр хэсэгт
харуулна.
Бараа материалын үнэ, үзүүлсэн ажил үйлчилгээний хөлсийг дараа тооцоогоор
авахаар бол түүний төлбөрийг хэдий хугацаанд ямар хэлбэрээр төлөхийг аж ахуйн
гэрээнд тодорхой тусгаж, хугацаанаасаа өмнө төлсөн үед үнийн тодорхой хувиар
хөнгөлөлт үзүүлж, хугацаанд нь төлж чадахгүй бол хэтэрсэн хоног тутамд хүү
ногдуулахаар гэрээнд зааж, түүнийг төлбөрийн нэхэмжлэл, баримтанд бичиж , өр
авлагыг цаг тухайд нь барагдуулсаны төлөө хөнгөлөлт буюу хүүгээс тодорхой хувь,
хэмжээгээр харилцагч банкны байгууллагад өгөх журам тогтоовол санхүүгийн сахилгыг
бэхжүүлэхэд ач холбогдолтой болно.
Хэрэв энэ журмыг мөрдвөл Борлуулалт, Дансны авлагын дансдад дээрх байдлаар
тусгахын зэрэгцээ хөнгөлөлт үзүүлсэн үед:
Дт Борлуулалтын хөнгөлөлт
Кт Дансны авлага гэж бичнэ.
Төлбөрийн хугацаа хэтрүүлж хүү төлбөл :
Дт Хүүгийн зардал
Кт Мөнгөн хөрөнгө гэж бүртгэнэ.
3.4 Авлагын бүртгэл

3.4.1 Худалдааны авлагын бүртгэл


а) Зээлээр борлуулсан бүтээгдэхүүн, бараа, ажил үйлчилгээг :
Дт Дансны авлага
Кт Борлуулалт
б) Худалдан авагч нь төлбөрөө гэрээнд заасан хөнгөлөлттэй хугацаанд хийсэн бол
дансны бичилт нь:
Дт Мөнгөн хөрөнгө
Дт Борлуулалтын хөнгөлөлт
Кт Дансны авлага
в) Худалдан авагчаас төлсөн төлбөрийн хэмжээгээр :
Дт Мөнгөн хөрөнгө
Кт Дансны авлага
г) Гэрээнд заасан шаардлага хангаагүй бүтээгдэхүүн нийлүүлснээс бараа материалын
үнийг нь бууруулах, эсвэл барааг буцаасан тохиолдолд:
Дт Борлуулалтын буцаалт (Үнийн бууралт)
Мөнгөн хөрөнгө
Кт Дансны авлага

“Борлуулалтын хөнгөлөлт“, “Борлуулалтын буцаалт“, “Үнийн бууралт“ зэрэг нь


Борлуулалтын дансны сөрөг тохируулах дансууд юм. Шүүхийн шийдвэрээр нэхэмжлэн
авах боломжгүй болсон авлагыг тооцож, дансны авлагын дансны кредитээс найдваргүй
авлагын хасагдуулгийн дансны дебетэд бичнэ .
д) Урьдчилан тооцоолсон найдваргүй авлагын хасагдуулгийг борлуулалтын орлогын,
эсвэл нийт авлагын дүнгийн тодорхой хувиар бодож тооцоолох бөгөөд энэ хэмжээгээр:
Дт Найдваргүй авлагын зардал
Кт Найдваргүй авлагын хасагдуулга гэж бичилт хийнэ.
e) Найдваргүй гэж урьдчилан тооцсон авлагаас бүрэн буюу хэсэгчлэн хүлээн авах
боломжтой болсон үед тайлант үеийн эцэст найдваргүй авлагын хасагдуулгийн дансанд
дараах залруулах бичилт хийнэ :
Дт Найдваргүй авлагын хасагдуулга
Кт Найдваргүй авлагын зардал
ж) Найдваргүй болсон авлагыг данснаас хасахдаа :
Дт Найдваргүй авлагын хасагдуулга
Кт Дансны авлага
з) Найдваргүй авлагыг данснаас шууд хасвал :
Дт Найдваргүй авлагын зардал
Кт Дансны авлага

и) Гадаад валютаар үүссэн авлагыг гүйлгээ гарсан өдөр мөрдөж буй Монгол банкны
(цаашид албан гэх) ханшаар төгрөгт хөрвүүлэн бүртгэлд тусгана. Төлбөр хүлээн авсан
өдрийн валютын албан ханш нь гүйлгээ гарсан өдрийн ханшаас хэлбэлзсэн хэмжээгээр
ханшийн зөрүү бий болно. Ханшийн зөрүү нь ашигтай буюу алдагдалтай гарна. Ханшийн
зөрүүг :
Ашигтай бол :
Дт Мөнгө
Кт Гадаад валютын ханшийн зөрүүгийн ашиг
Алдагдалтай бол :
Дт Гадаад валютын ханшийн зөрүүгийн алдагдал
Кт Авлага
Мөн гадаад валютаар гарсан авлагын үлдэгдлийг санхүүгийн тайланд тайлан
гарах үеийн албан ханшаар шилжүүлэх бөгөөд гарсан ашиг алдагдлыг бүртгэлд
дээрхийн адилаар тусгана.
3.4.2 Векселийн авлага (Векселийн авлага )
Векселийн авлага гэдэг нь төлбөр гүйцэтгэх хугацаа дуусмагц төлбөр төлөгчөөс
үл маргах журмаар мөнгөн төлбөр нэхэх эрхийг нэхэмжлэгчид олгосон баримт юм.
Векселээр тооцоо хийх үед өр барагдуулах хугацаанаас хамааруулан авлагын хүүг
тооцдог. Векселийн авлагын хөнгөлөлт, хасагдуулгын бичилт нь дараах хэлбэртэй
байна.
а) Борлуулсан бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнэд худалдан авагч нь вексель өгсөн
бол :
Дт Векселийн авлага
Кт Борлуулалт
б) Тухайн тайлангийн хугацаанд авахаар тооцсон хүүгийн хэмжээгээр :
Дт Векселийн авлагын хүү
Кт Хүүгийн орлого
в) Векселийн авлагын төлбөр болон тооцсон хүүг нь төлсөн бол :
Дт Мөнгөн хөрөнгө
Кт Векселийн авлага
Векселийн авлагын хүү
3.4.3 Бусад авлагын бүртгэл
а) Бараа, материалийг зээлээр борлуулбал :
Дт Бусад авлага
Кт Холбогдох хөрөнгийн дансдаас
б) Татварын илүү төлөлтийн дүнгээр:
Дт Татварын авлага
Кт Татварын өглөг
в) Авахаар тооцоолсон ногдол ашиг, хүүгийн орлогыг:
Дт Ногдол ашиг (хүү)-ийн авлага
Кт Бусад ашиг
3.4.4 Дансны авлагаа худалдах
Энэ нь худалдагч буюу бэлтгэн нийлүүлэгч нь худалдан авагчаас авах авлагаа
санхүүгийн янз бүрийн байгууллагад худалдах эсвэл авлагын дансаа барьцаалан мөнгө
зээлэх ажил гүйлгээг илэрхийлнэ.
1. Дансны авлагын барьцаалал
2. Дансны авлагын борлуулалт (факторинг)
3.4.4.1 Дансны авлагаа бусдад барьцаалах
Авлагын өмчлөгч (барьцаалагч) нь авлагаа дэнчин болгосон гэдгийг тодорхойлсон
амлалтын бичиг гаргаснаар зээлдүүлэгч байгууллагаас (барьцаанд авагч) мөнгө зээлдэн
авдаг. Хэрэв уг өрийн бичгийг хугацаанд нь төлөхгүй бол барьцаанд авагч нь авлагыг
цуглуулж, дэнчинг мөнгө болгон авах эрхтэй.
Иймд тодорхой хэмжээний хүүтэй байна. Зээл авах гэрээнд авлагыг аль тал
хариуцан цуглуулахыг тодорхой зааж өгнө. Зээл олгогч буюу банк санхүүжилт олгосны
шимтгэлд барьцаалсан авлагын дүнгээс хэдэн хувийн шимтгэл авахыг тусгадаг.
Дансны авлагыг ерөнхий барьцаалах эсвэл тодорхой авлагыг тусгайлан
барьцаалан санхүүгийн байгууллагуудаас зээл авдаг.

Дансны авлагыг бусдад барьцаалахтай холбогдсон ажил гүйлгээг


бүртгэлд тусгах

Барьцаалсан авлагын хэмжээгээр:


Дт Барьцаалсан авлага
Кт Дансны авлага/Векселийн авлага
Дансны авлагаа барьцаалж авсан зээлийн дүнгээр өрийн бичиг гаргасан бол:
Дт Мөнгө
Дт Санхүүгийн үйлчилгээ үзүүлсний шимтгэл (санхүүжилтийн зардал)
Кт Векселийн өглөг
Барьцаалсан авлагыг цуглуулсан хэмжээгээр (уг авлагыг цуглуулах явцад борлуулалтын
хөнгөлөлт үзүүлсэн болон борлуулалтын буцаалттай холбогдсон ажил гүйлгээ гарсан
бол):

Дт Мөнгө
Дт Борлуулалтын хөнгөлөлт/Борлуулалтын буцаалт
Дт Найдваргүй авлагын зардал
Кт Барьцаалсан авлага
Дансны авлагаа барьцаалж авсан өр болон тухайн сард хүлээн зөвшөөрсөн өрийн
бичгийн хүүг төлсөн бол:
Дт Хүүгийн зардал
Дт Векселийн өглөг
Кт Мөнгө
3.4.4.2 Дансны авлагын борлуулалт (факторинг)
Фактор гэдэг нь бизнесийн байгууллагаас авлагыг шимтгэлтэйгээр худалдан авч,
дараа нь худалдан авагчаас шууд цуглуулалт хийдэг санхүүгийн компани буюу банк юм.
Факторингийн ажил гүйлгээнд авлагыг баталгаатай эсвэл баталгаагүй борлуулж болно.
А. Баталгаагүй шилжүүлэх. Авлагыг баталгаагүй борлуулах тохиолдолд
худалдан авагч нь цуглуулах эрсдэлийг хариуцах ба зээлийн аливаа алдагдлыг хүлээнэ.
Өөрөөр хэлбэл, энэ нь авлагын бүрмөсөн борлуулалт юм.

Орлогын хэмжээгээр Мөнгө дансыг дебетлэж, авлагын нэрлэсэн үнийн дүнгээр


Дансны авлагыг кредитлэдэг. Боломжит тохируулгын (хөнгөлөлт, буцаалт, үнийн
бууралт г.м) дүнгээр буурсан зөрүүг Авлага борлуулалтын гарз гэж тодорхойлно.
Борлуулагч нь борлуулалтын боломжит хөнгөлөлт, буцаалт, үнийн бууралтыг хааж,
факторын үлдээх орлогыг тайлагнахын тулд Фактораас авах авлага гэсэн дансыг
ашиглана.

Дансны авлагыг олзтойгоор худалдсан бол:


Дт Мөнгө
Дт Фактораас авах авлага
Дт Найдваргүй авлага
Кт Авлагаа борлуулсны олз
Кт Дансны авлага
Дансны авлагыг гарзтайгаар худалдсан бол:
Дт Мөнгө
Дт Фактораас авах авлага
Дт Авлагаа борлуулсны гарз
Дт Найдваргүй авлага
Кт Дансны авлага гэж бүртгэнэ.

Б. Баталгаатай шилжүүлэх. Энэ тохиолдолд авлага төлөх этгээд хугацаанд нь


төлбөр гүйцэтгээгүй бол борлуулагч нь авлага худалдан авагчид төлбөр хийх баталгаа
өгдөг. Дараах нөхцлүүд бүрэн хангагдсан бол авлагын баталгаатай шилжүүлэлтийг
борлуулалт гэж тайлагнах ба олз, гарзыг хүлээн зөвшөөрнө:
1. Борлуулагч нь шилжүүлсэн авлагын дансанд хяналт тавихаа больсон.
2. Баталгааны талаарх шилжүүлэгчийн үүрэг хариуцлагыг тооцоолох боломжтой
байх.
3. Худалдан авагч нь авлагыг буцаан худалдан авахыг шилжүүлэгчээс шаардаж
чадахгүй.

Баталгаатай шилжүүлэлт нь эдгээр 3 нөхцлийг хангахгүй бол авлага шилжүүлэлтийн


орлогыг зээл гэж тайлагнана. Иймээс авлагыг кредитлэхийн оронд “Шилжүүлсэн дансны
авлагын өр төлбөр” гэсэн дансанд бүртгэнэ.

Авлагын баталгаатай шилжүүлэлтийг борлуулалт гэж үзвэл:


Дт Мөнгө
Дт Фактораас авах авлага
Дт Авлага борлуулсны гарз
Кт Дансны авлага

Авлагын баталгаатай шилжүүлэлтийг зээл гэж үзвэл:


Дт Мөнгө
Дт Фактораас авах авлага
Дт Шилжүүлсэн авлагын хөнгөлөлт
Кт Шилжүүлсэн дансны авлагын өр төлбөр гэж бүртгэнэ.

4. БАРАА МАТЕРИАЛ

4.1 Бараа материалд хамаарах зүйлс


Худалдах зорилгоор олж эзэмшсэн бараа эсвэл борлуулах зориулалт бүхий
бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглах хөрөнгийн зүйлсийг бараа материал (БМ) гэнэ.
Бизнесийн мөн чанараас хамааран бараа материал гэж үзэх зүйлсийг тодорхойлдог.
Худалдааны байгууллагад - бараа, үйлдвэрлэл эрхэлдэг бизнест - бэлэн бүтээгдэхүүн,
дуусаагүй үйлдвэрлэл, түүхий эд материал ба хангамжийн зүйлсээс тус тус бүрдэнэ.
Харин үйлчилгээ үзүүлдэг компанийн бараа материал нь үйл ажиллагааны хангамжийн
зүйлс болон засварын материал, сэлбэгээс бүрддэг.

Бараа материалд хамаарах биет зүйлс:


1. Борлуулах эсвэл хэрэглэхэд бэлэн байгаа бараа бүтээгдэхүүн
2. Замд яваа бараа-Тайлант хугацааны эцэст хараахан хүлээн аваагүй замд яваа
бөгөөд өмчлөх эрх нь хууль ёсоор шилжсэн худалдан авсан барааг хэлнэ.
Өөрөөр хэлбэл, F.O.B* нөхцөлтэйгээр ачигдсан бараа.
3. Агент дахь бараа-Шилжүүлэгч болох нэг тал нь барааг нөгөө тал болох хүлээн
авагч буюу нийлүүлэгчийн барааг борлуулах үүрэг хүлээсэн агентад илгээнэ.
Агент нь гуравдагч талд барааг борлуултал барааны бүрэн бүтэн, аюулгүй
байдлыг хангана. Агент барааг борлуулсан тохиолдолд борлуулалтын шимтгэл
болон борлуулалтын зардлыг хассантай тэнцэхүйц орлогыг нийлүүлсэн
байгууллагад төлнө. Агентын бараа нь нийлүүлэгч байгууллагын өмч бөгөөд
өртгөөрөө бараа материалын хэсэгт тусгагдана.
4. Борлуулалтын тусгай гэрээ-Өмчлөх эрх нь худалдан авагчид шилжсэн ч
өмчлөлтэй холбогдох аз туршилт борлуулагч байгууллагад үлдэж болно. Эсвэл
өмчлөх эрх шилжээгүй ч ажил гүйлгээний эдийн засгийн мөн чанар нь
өмчлөлтэй холбогдох аз туршилтыг худалдагч хариуцахгүй байж болно.
Борлуулалтын 3 төрлийн тусгай нөхцөл байдаг:
• Буцааж худалдан авах нөхцөлтэй борлуулалтын гэрээ
• Буцаалтын түвшин өндөртэй борлуулалт
• Хэсэгчилсэн төлбөртэй борлуулалт
Эдгээр төрлийн борлуулалтыг борлуулалт хийсэн өдөр борлуулалтаар
тооцохгүй бөгөөд бараа материалын данснаас хасдаггүй.

4.2 Өртөг бүрдэлт


БМ-ын өртөг нь түүнийг худалдан авахад гарсан зардал, дахин боловсруулалтын
өртөг буюу БМ*-ыг одоогийн байдалд оруулахтай (боловсруулахтай) холбогдон гарсан
шууд ба шууд бус зардлыг багтаасан байна.

Худалдан авахад гарсан зардалд БМ-ыг худалдан авсан үнэ, үйлчилгээний төлбөр,
тээврийн зардал, импорт, гаалийн ба онцгой татвар зэрэг хамаарна. Мөн БМ-ыг
худалдан авахтай холбогдон гарсан өөр бусад зардал тухайлбал, худалдааны шимтгэл,
барааг хүлээн авах, ачиж буулгах, хадгалахтай холбогдон гарсан зардлыг худалдан
авсан өртөгт оруулна.

Үйлдвэрлэлийн зардал
БМ-ыг үйлдвэрлэхтэй холбогдон гарсан зардал тухайлбал, үйлдвэрлэлийн
ажиллагаанд шууд оролцож байгаа ажилчдын цалин, болон үйлдвэрлэлийн шууд бус
нэмэгдэл зардлын хуваарилагдсан хэмжээнээс үйлдвэрлэлийн зардал бүрдэнэ.

*
FOB (Free on Board) нєхцєл гэдэг нь замд яваа бараа їнэ бїхий зїйлсийн эзэмших эрх шилжихтэй
холбогдон їїсэх хариуцлагыг хэн хїлээх вэ? гэдгийг тодорхойлсон талуудын хоорондын гэрээний
нєхцєл юм.
Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг зохистой, системчилсэн үзүүлэлтийн дагуу хуваарилах
бөгөөд энэ нь тогтмол болон хувьсах зардлын аль алийг хамарна.

4.3 БМ-ыг бүртгэх систем


БМ-ыг байнгын болон цаг үеийн системийн аль нэгийг ашиглан бүртгэнэ.

4.4 Зарлага болгох БМ-ын өртөг


БМ-ыг зарлага болгохдоо Эхэлж Авсныг Эхэлж Зарлагадах-ЭАЭЗ (FIFO) болон
Жинлэсэн дундаж өртгийн аргын аль нэгийг хэрэглэнэ.

А) Эхэлж Авсныг Эхэлж Зарлагадах (ЭАЭЗ) арга


Энэ арга нь БМ-ыг худалдан авсан дарааллынх нь дагуу зарлага болгох төсөөлөлд
үндэслэдэг. Өөрөөр хэлбэл, эхэлж худалдан авсан БМ-ыг эхэлж ашиглах буюу борлуулах
явдал юм.

Б) Жинлэсэн дундаж өртгийн арга


Худалдах болон хэрэглэхэд бэлэн байгаа БМ-ын өртгийн нийлбэрийг тэдгээрийн
тоо хэмжээнд хувааж, нэгжийн жинлэсэн дундаж өртгийн хэмжээг тодорхойлно. Ингэж
тодорхойлсон нэгжийн жинлэсэн дундаж өртгийн хэмжээг зарлага болгож буй БМ-ийн
тоо хэмжээгээр үржүүлж, зарлага болгосон БМ-ийн нийт хэмжээг тодохойлно.

ÒóõàéíÁ̯ÁÇ - èéí íèéò ºðòº ã


1/ = Нэгжийн жинлэсэн дундаж өртөг
ÒóõàéíÁ̯ÁÇ - èéí òîî õýìæýý
(НЖДӨ)

2/ НЖДӨ × Зарлага болгож буй БМ-ын тоо хэмжээ = Зарлага болгосон


нийт өртөг

Жинлэсэн дундаж өртгийг материалын нэр төрөл тус бүрээр тодорхойлно. БМ-ийг
шинээр орлого болгосон тухай бүрт жинлэсэн дундаж өртгийн хэмжээг шинэчлэн
тодорхойлно.

БМ-ийг зарлага болгох өөр бусад аргыг, хэрэглэж болох бөгөөд энэ талааар
холбогдох санхүү, татварын байгууллагатай тохиролцсон байна.

4.5 Үнэлгээ
а. БМ-ыг өртөг бүрдэх зарчмыг үндэслэн тодорхойлсон өртгөөр бүртгэнэ.
б. БМ-ыг санхүүгийн тайланд өртөг ба зах зээлийн үнийн аль багаар үнэлнэ.

4.6 Санхүүгийн тайланд тусгах :


а. Аж ахуйн нэгж, байгууллагын балансад “Эргэлтийн хөрөнгө” гэсэн бүлгийн 4
дүгээр зүйлд :

Бараа материал :
Түүхий эд, үндсэн материал
Дуусаагүй үйлдвэрлэл
Бэлэн бүтээгдэхүүн
Бараа
Бусад хангамжийн зүйлс гэсэн байдлаар үзүүлнэ.

б. Худалдааны байгууллагуудад
Бараа, материал үнэ бүхий зүйлс нь :
Бараа
Бусад хангамжийн зүйлс гэсэн байдлаар тусгагдана.

4.7 БМ-ын бүртгэл


Түүхий эд, үндсэн материал (ТЭҮМ), бусад хангамжийн зүйлсийг орлого болгосон
өртгөөр :
Дт ТЭҮМ Бусад хангамжийн зүйлс
(Материалын холбогдох дансны дебетэд)
Кт Дансны өглөг/ Мөнгөн хөрөнгө

Зарлагын бүртгэл. БМ-ыг зарлага болгож буй хэмжээгээр :


Дт Үйлдвэрлэл Үйлчилгээний зардал
(Үйлдвэрлэл, үйлчилгээний нэгж тус бүрийн дансны дебетэд)
Кт ТЭҮМ Бусад хангамжийн зүйлс
(Материалын холбогдох дансдын кредитээс)

Үйлдвэрлэл үйлчилгээний бус зориулалтаар зарлага болгож буй БМ-ийн хэмжээгээр :


Дт Ерөнхий ба удирдлагын зардал
(Зардлын холбогдох данс тус бүрийн дебетэд)
Кт ТЭҮМ Бусад хангамжийн зүйлс
(Материалын холбогдох дансдын кредитээс)

Хэрэв БМ-ийг худалдах болон бусад зориулалтаар зарцуулбал :


Дт Мөнгөн хөрөнгө/ Авлага
Кт ТЭҮМ/ Хангамжийн зүйл
Кт Бараа материал худалдан борлуулсны ашиг

Мөн Дт Бусад алдагдал


Кт ТЭҮМ/ Хангамжийн зүйлс гэх мэтээр бичнэ.

4.8 Үйлдвэрлэл, үйлчилгээний өртгийн бүртгэл

4.8.1 Өртөг бүрдэлт


Үйлдвэрлэлийн өртгийн бүртгэл нь БМ-ийн бүртгэлийн нэг бүрэлдэхүүн хэсэг
бөгөөд түүний зорилго нь үйлдвэрлэл, үйлчилгээтэй холбогдон гарсан шууд болон шууд
бус зардлыг үнэн зөв, системтэй тооцоход оршино. Үйлдвэрлэл, үйлчилгээний өртгийг
тооцохдоо шат дамжлагын болон ажлын захиалга өртгийн аргыг ашиглана. Үйлдвэрлэл,
үйлчилгээний зардлыг :
- Шууд материал
- Шууд цалин
- Үйлдвэрлэлийн нэмэгдэл
гэсэн ангиллаар үйлдвэрлэл, үйлчилгээний нэгж бүрээр системчлэн бүртгэнэ.
Шууд материал, шууд цалингийн зардалд бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний
үндсэн бүрэлдэхүүн хэсгийг бүрдүүлдэг түүхий эд материал, хөдөлмөр зарцуулалтын
зардал хамрагдах бөгөөд эдгээр зардлууд нь өртгийг тооцоолоход ямар нэг хуваарилалт
шаардахгүй шууд шингээгдэнэ. Үүнд: үндсэн үйлдвэрлэлд зарцуулсан материал,
ажилчдын цалингийн зардлууд хамрагдана.

Үйлдвэрлэл, үйлчилгээний нэмэгдэл зардалд шууд бус материал, хөдөлмөр, болон


бусад элдэв нэмэгдэл зардал буюу тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөгт шууд
шингээх боломжгүй үйлдвэрлэлийн явцад гарсан холбогдох аргачлалыг үндэслэн
хуваарилан шингээдэг зардлууд хамаарагдана.

Үүнд : шууд бус материал, шууд бус цалингийн зардал, ашиглалтын зардал
(хэрэглэсэн цахилгаан, дулаан, уур ус, элэгдлийн засварын) гэх мэт бусад холбогдох
зардлууд орно.

4.8.2 Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртөг тооцох


Тайлангийн үед үйлдвэрлэсэн бэлэн бүтээгдэхүүнд ногдох өртгийг тодорхойлох
аргачлалыг үйлдвэрлэлийн онцлогтой уялдуулан өөрсдөө тогтооно. Үүнийг бэлэн
бүтээгдэхүүний нэр төрөл тус бүрээр нэгжийн өртөг тодорхойлох аргачлалаар тооцно.

4.8.3 Дуусаагүй үйлдвэрлэлийн өртөг тооцох


Үйлдвэрлэлийн дамжлага бүрд дуусаагүй үйлдвэрлэлийн үлдэгдлийг тооцох
аргачлалыг үйлдвэрлэлийн онцлогийг харгалзан өөрсдөө тогтооно. Энэ аргачлал нь
үйлдвэрлэлийн дамжлага тус бүрийн онцлогийг тусгасан байна.

4.8.4 Захиалга өртгийн арга


Үйлдвэрлэл, үйлчилгээгээ захиалгаар гүйцэтгэдэг аж ахуйн нэгж, байгууллагын
бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний өртгийг тооцоход энэ аргыг хэрэглэнэ. Захиалга тус
бүрээр зардлыг тооцож хуримтлуулан бүртгэнэ.

4.8.5 Шат дамжлагын өртөг тооцох арга


Бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ нь шат дамжлагаар явагддаг аж ахуйн нэгж,
байгууллагад бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний өртгийг тооцоход энэ аргыг хэрэглэнэ.
Үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага тус бүрт гарсан зардлыг хуримтлуулан бүртгэх
замаар тухайн дамжлага дахь нэгжийн өртгийн хэмжээг тодорхойлно.

Үйлдвэрлэл, үйлчилгээний өртгийн бүртгэлийн дансны бичилт нь :


Захиалга өртгийн аргыг хэрэглэж байгаа нөхцөлд :
Дт Дуусаагүй үйлдвэрлэл (Тухайн нэгж захиалга бүрээр)
Кт Шууд материал (ТЭҮМ дансдын)
Кт Шууд цалин ( Цалингийн өглөгийн дансны)
Кт Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал

Шат дамжлагын өртгийн аргыг хэрэглэж байгаа нөхцөлд :


Дт Дуусаагүй үйлдвэрлэл (Шат дамжлага бүрээр)
Кт Шууд материал (ТЭҮМ дансдын)
Кт Шууд цалин ( Цалингийн өглөгийн дансны)
Кт Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал
Дараагийн дамжлагад шилжүүлсэн өртгийн хэмжээгээр :
Дт Дуусаагүй үйлдвэрлэл
Кт Шууд материал (ТЭҮМ дансдын)
Кт Шууд цалин ( Цалингийн өглөгийн дансны)
Кт Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал

Энэ нөхцөлд өмнөх дамжлагын өртөг нь дараагийн дамжлагын шууд материалын зардал
болно.

Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулсны үр дүнд агуулахад шилжүүлсэн бэлэн бүтээгдэхүүн,


гадагш гүйцэтгэсэн ажил үйлчилгээний өртгийн хэмжээгээр :
Дт Бэлэн бүтээгдэхүүн
Кт Дуусаагүй үйлдвэрлэл (Захиалгын)

Буюу : Дт Бэлэн бүтээгдэхүүн


Кт Дуусаагүй үйлдвэрлэл (шат дамжлагын) гэж бүртгэнэ.

Үйлдвэрлэлийн явцад үүсдэг хэвийн бус хорогдол, хаягдал, гологдол


бүтээгдэхүүн, үйлчилгээний зардал нь үйлдвэрлэл, үйлчилгээний өртгийн хэмжээнд
нөлөөлнө. Эдгээр нөлөөллийг нэгжийн өртөг тодорхойлоход зайлшгүй тооцох
шаардлагатай.

Үйлдвэрлэлийн явцад үүсдэг хэвийн хорогдлыг бүтээгдэхүүний өөрийн өртөгт


оруулж тооцно. Харин хэвийн хэмжээнээс хэтэрсэн гологдлын хэмжээгээр :
Дт Гологдол бүтээгдэхүүн (Өртгийн өөрчлөлт)
Кт Үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын данс гэж бичнэ.

Хэрэв эдгээрийг агуулахаар дамжуулан худалдах бол хаягдал, гологдлын өртгөөр :


Дт Хаягдал / Гологдол материал
Кт Үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын данс гэж бичнэ.
Худалдах үед :
Дт Мөнгөн хөрөнгө эсвэл Авлага
Кт Хаягдал / Гологдол материал
Кт Бусад ашиг (Худалдсанаас олсон ашгийн хэмжээгээр)

Хүлээсэн алдагдлын хэмжээгээр :


Дт Бусад алдагдал гэж тус тус бүртгэнэ .

4.8.6 Бэлэн бүтээгдэхүүн, барааны бүртгэл


Худалдах зорилгоор үйлдвэрлэсэн болон олж бэлтгэсэн үнэ бүхий зүйлсийг бэлэн
бүтээгдэхүүн, бараанд хамааруулж түүнийг үйлдвэрлэлийн болон бэлтгэлийн өртгөөр
бүртгэнэ.

Орлогын бүртгэл, Орлого болгосон барааг өртөг бүрдэх зарчмаар тодорхойлогдсон


өртгийг үндэслэн :
Дт Бараа (Барааны нэр төрлийн данс)
Кт Мөнгөн хөрөнгө / Дансны өглөг гэж бүртгэнэ ,
Бэлэн бүтээгдэхүүн орлогын бүртгэл энэхүү зааврын 4.7-ын / а/ аас үз.
Зарлагын бүртгэл. Зарлага болгож буй бэлэн бүтээгдэхүүн, барааны тоо хэмжээний
өртгөөр:
Дт Борлуулсан бүтээгдэхүүний өртөг
Кт Бэлэн бүтээгдэхүүн / Бараа гэж бичнэ.

4.8.7 Бусад зардлын бүртгэл


Үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудад үндсэн ажиллагааны
зардлыг зардлын төрөл бүрээр данс нээж бүртгэнэ. Эдгээр зардлын дансдаар бүх
зардлыг хуримтлуулан бүртгэж, тайлангийн үеийн орлогын тайланд илэрхийлнэ. Үндсэн
ажиллагааны зардлыг дансанд дараах байдлаар бүртгэнэ.

Зардлын төрөл тус бүрээр зардлын данс нээж:

а. Дт Цалингийн зардлын данс


Кт Цалингийн өглөг
б. Дт Элэгдлийн зардлын данс
Кт Хуримтлагдсан элэгдэл
в. Дт Ашиглалтын зардлын дансад ( цахилгаан, дулаан, ус гэх мэт)
Кт Дансны өглөг
г. Дт Материалын зардлын данс (материалын ангилал бүрээр)
Кт Бараа материал гэх мэтчилэн бүртгэнэ.

5. УРЬДЧИЛЖ ТӨЛСӨН ТӨЛБӨРҮҮД

5.1 Урьдчилж төлсөн төлбөрт хамрагдах зүйлс


Бэлтгэн нийлүүлэгчид төлсөн урьдчилгаа болон урьдчилан төлсөн зардлуудыг
урьдчилж гарсан төлбөр (зардал) гэнэ. Энэ нь төлбөр хийгдсэн боловч тайлант
хугацаанд гараагүй байгаа зардал учраас хөрөнгө гэж бүртгэгдэнэ. Урьдчилж төлсөн
төлбөрүүд нь :
- Бэлтгэн нийлүүлэгчид төлсөн урьдчилгаа
- Урьдчилж төлсөн түрээс, даатгал, татварын төлбөр зэрэг хэлбэртэй байна.

5.2 Үнэлгээ
Урьдчилгаа, түүний төлөгдсөн хэмжээгээр урьдчилж гарсан төлбөр
илэрхийлэгдэнэ.

5.3 Санхүүгийн тайланд тусгах


Урьдчилж төлсөн төлбөрийг балансад Эргэлтийн хөрөнгө бүлгийн 5 дугаар зүйлд
үзүүлнэ.

5.4 Урьдчилж төлсөн төлбөрийн бүртгэл


Бэлтгэн нийлүүлэгчид төлсөн урьдчилгаа ба урьдчилан гарсан зардлыг :
Дт Урьдчилж төлсөн төлбөрүүд
Кт Мөнгөн хөрөнгө/ Дансны өглөг гэж бүртгэнэ.

Бэлтгэн нийлүүлэгчид төлсөн урьдчилгаа ба урьдчилж гарсан зардлын тухайн


тайлангийн үед ногдох хэмжээгээр :
Дт Бараа материал / Үйлдвэрлэлийн ба ерөнхий зардал
Кт Урьдчилж төлсөн төлбөрүүд гэж бичнэ.
Б. ЭРГЭЛТИЙН БУС ХӨРӨНГӨ

Эргэлтийн бус хөрөнгөнд аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагаанд нэг жил
буюу түүнээс дээш хугацаагаар ашиглагдах, ашиглалтын боломжит хугацаа нь
хязгаарлагдмал, үйлдвэрлэл, үйлчилгээний болон захиргааны, түрээсийн зориулалтаар
ашиглах үндсэн хөрөнгө, биет бус хөрөнгө, урт хугацаат хөрөнгө оруулалт, авлага гэх
мэт хөрөнгүүд хамрагдана.

6. ҮНДСЭН ХӨРӨНГӨ

6.1 Үндсэн хөрөнгөнд хамрагдах зүйлс


Нэг жилээс дээш хугацаанд ашиглагдах, ашиглалтын боломжит хугацаа нь
хязгаарлагдмал бизнесийн хэвийн нөхцөлд худалдах зориулалтгүй үйлдвэрлэл,
үйлчилгээний болон түрээслүүлэх, захиргааны зориулалтаар ашиглагдах элэгдлийн
үндсэн дээр өртөг, зардалд анхны үнээ аажмаар шингээж байдаг биет хөрөнгүүд байна.

Эдгээр хөрөнгөнд:
А. Газар, үйлдвэрийн талбай зэрэг элэгдэл, хорогдол тооцдоггүй үл хөдлөх
хөрөнгө
Б. Барилга байгууламж, машин тоног төхөөрөмж зэрэг элэгдэл, хорогдол тооцдог
хөрөнгө
В. Ой мод, уул уурхай зэрэг хорогдол тооцдог хөрөнгүүд багтана.

6.2 Өртөг бүрдүүлэлт


Үндсэн хөрөнгийг анхны өртгөөр нь бүртгэнэ. Үндсэн хөрөнгийн анхны өртөгт
худалдан авсан үнэ, түүнийг бэлтгэхтэй холбогдон гарсан аливаа шууд зардлыг
(тээврийн зардал, гаалийн татвар, хураамж, угсарч суурилуулах, ачиж буулгах зардал
гэх мэт) оруулах ба мөнгөн хөнгөлөлтийг хасна.

Барьж байгуулж байгаа үндсэн хөрөнгийн өртөг нь барилгын материал, ажлын


хөлс, суурь малталтын зардал, бусад холбогдох нэмэлт зардал болон барилга
байгууламжийг гэрээлэн гүйцэтгэгчид төлөх төлбөрийн хэмжээнээс бүрдэнэ.

Газрын өөрийн үнээс гадна капиталчлагдах бусад зарлагууд нь: өмгөөлөгчийн


хөлс, агентын шимтгэл, худалдан авсан газар дээрх хуучин барилгыг нураах, цэвэрлэх
ба тохижуулах, эзэмшилд оруулах, дахин байршуулалт, бүтээн босголтын зардал зэрэг
бусад бүх зардал болно.

Газар ба газрын сайжруулалтыг худалдан авбал, гарсан зардлыг газар ба


сайжруулалтанд хуваарилна. Газар дээрх барилгыг нураах зардлыг газрын өртөг дээр
нэмэх ба үлдэгдэл зүйлсийг борлуулсан мөнгөн орлогын хэмжээгээр газрын өртгийг
багасгана.

Элэгдэл тооцож болох усны систем, явган хүний зам, зам, хашлагыг газрын
сайжруулалт дансанд бүртгэнэ.

Бөөн дүнгээр худалдан авсан хөрөнгийн үнийг худалдан авсан хөрөнгийн зах
зээлийн үнэ цэнэд үндэслэн хуваарилна.

Мөнгөн бус солилцоогоор хөрөнгө худалдан авбал солилцоогоор шилжүүлсэн


хөрөнгийн зах зээлийн үнээр үндсэн хөрөнгийн дансыг дебетлэнэ.

Өгсөн хөрөнгийн зах зээлийн үнээс илүү тодорхой баримтаар нотлогдох


тохиолдолд хөрөнгийн өөрийн зах зээлийн үнээр дебетэд бүртгэж болно. Аль ч зах
зээлийн үнийг үндэслэлтэй тогтоож чадахгүй бол өгсөн хөрөнгийн бүртгэлийн үнээр
авсан хөрөнгийн дебетэд бүртгэнэ.

Хувьцаа болон бусад үнэт цаасны солилцоогоор хөрөнгийг худалдан авсан бол
хүлээн авсан хөрөнгө буюу гаргасан хувьцааны аль тодорхой нотлогдох зах зээлийн
үнээр бүртгэнэ.

Хандиваар авсан хөрөнгийг зах зээлийн үнээр бүртгэнэ.

Өөрөө барьж байгуулсан хөрөнгийг материал, шууд болон шууд бус хөдөлмөр,
бусад нэмэгдэл зардлуудыг шингээсэн өртгөөр бүртгэнэ. Төслийг бүрэн дуусгах хүртэл
барилгын ажилд хамаарах санхүүжилтийн зардлыг мөн хөрөнгийн дебетэд тусгана.
Байгалийн нөөц гэдэгт янз бүрийн ашигт малтмал, газрын тос, байгалийн хий
зэрэг нөөц ордог. Эдгээр нөхөн сэргээгддэггүй бөгөөд ашиглах тусам нөөц нь хорогдож
байдаг тул элэгдэх хөрөнгө гэж үздэг. Байгалийн нөөцийг бусад хөрөнгийн нэг адил
өртгөөр нь бүртгэх бөгөөд уг өртгийг байгалийн нөөцийг ашиглах хугацааны туршид
элэгдүүлж, зардалд шингээдэг. Байгалийн нөөцийн өртөгт (1) худалдаж авсан үнэ, (2)
хайгуулын зардал (3) судалгааны зардал ордог. Балансад байгалийн нөөцийг өртгөөр нь
тусгаж, харин хуримтлагдсан хорогдлыг дор нь хасч харуулах ёстой.

6.2.2 Ашиглалтын явцад бий болох нэмэлт өртөг


Үндсэн хөрөнгийг сайжруулах, өөрчлөх, сэргээн босгох, нөхөн орлуулах, засварлах
зэрэг өмчлөлийн хугацаанд гарсан зардлыг дараах тохиолдолд капиталжуулна: (1)
хөрөнгийн ашиглах хугацааг уртасгах, (2) хүчин чадлыг нэмэгдүүлэх эсвэл хөрөнгийн үр
ашиг ба аюулгүй байдлыг дээшлүүлэх, (3) бүтээгдэхүүний чанарыг сайжруулах. Хөрөнгө
нэмж капиталчлагдсан хэмжээгээр үндсэн хөрөнгийн анхны өртгийг нэмэгдүүлнэ.

Хэрэв дараа үеийн зардал нь хөрөнгийн ирээдүйн үр өгөөжийг нэмэгдүүлээгүй


бол түүнийг тайлант хугацааны зардал болгоно. Гол төлөв жижиг урсгал засвар
тайлангийн хугацааны зардал болдог.

6. 3 Үнэлгээ
Үндсэн хөрөнгө нь анхны өртгөөс хуримтлагдсан элэгдлийг хасаж тооцсон
үлдэгдэл өртгөөр илэрхийлэгдэнэ.

6. 4 Элэгдэл
Нөөц нь шавхагддаггүй хөрөнгөөс бусад бүх хөрөнгийг ашиглагдах боломжит
хугацааных нь туршид тухайн хөрөнгийн анхны өртгөөс элэгдэл тооцож, өртөг зардалд
системтэйгээр шингээнэ.
6.4.1 Элэгдүүлбэл зохих дүн
Энэ нь үндсэн хөрөнгийн анхны өртөг, эсвэл үндсэн хөрөнгийн өртөгт хамаарах
бусад зүйлийг (дахин үнэлгээ, нэмэлт өртгийн хэмжээг харгалзсан) тооцсон анхны
өртгөөс үлдэх өртгийг хассан хэмжээгээр илэрхийлэгдэнэ.
6.5 Ашиглах боломжит хугацаа
• Элэгдэл тооцох хөрөнгийг тухайн аж ахуйн нэгж, байгууллага ашиглахаар
төлөвлөж буй хугацаа
• Элэгдэл тооцох хөрөнгийг ашиглан тухайн аж ахуйн нэгж, байгууллага
үйлдвэрлэх бүтээгдэхүүн, гүйцэтгэх ажил үйлчилгээний тоо хэмжээг
тогтооно. Өмнө хэрэглэж байсан туршлага
• Удирдлагын гаргасан шийдвэр
• Үйлдвэрлэгчээс тухайн хөрөнгийг ашиглахаар тогтоосон хугацаа зэргийг
үндэслэн тогтооно.

Мөн үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ээлжийн тоо, засварлах график, элдэв


хорогдол гэх мэт ашиглалтын болон бусад хүчин зүйлсийг тооцсон байна.

6.6 Элэгдэл тооцох арга


Хөрөнгийн ашиглалтын боломжит хугацааных нь туршид элэгдэл тооцох аль нэг
аргаар элэгдэл тооцож, элэгдүүлбэл зохих дүнг тайлангийн үе тутамд ногдуулна.

Аж ахуйн нэгж, байгууллага нь элэгдэл тооцох аргыг бүртгэлийн зорилгоор


сонгон хэрэглэх ба татвар тооцоололтын нөхцөлөөс үл хамааран анх сонгон авсан аргаа
үйл ажиллагааныхаа тайлант үед тууштай мөрдөнө.

Хэрэв элэгдэл тооцох аргаа тайлангийн хугацаанд өөрчилсөн бол өөрчилсөн


шалтгаан, түүнээс үүдэн гарсан материаллаг нөлөөллийн тооцооллын талаар санхүүгийн
тайлангийн нэмэлт тодруулгад тусгасан байх ёстой. НББОУС-д зааснаар элэгдэл тооцох
хөрөнгийн гол чухал ангилал бүрээр дараах зүйлсийг тодруулна:
1. Элэгдэл тооцсон арга
2. Ашиглалтын хугацаа
3. Тухайн тайлангийн хугацаанд тооцсон элэгдлийн зардал
4. Элэгдэл тооцох хөрөнгийн нийт дүн ба хуримтлагдсан элэгдлийн нийт дүн
Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох аргууд

6.6.1 Шулуун шугамын арга


Ашиглах хугацааны дотор үндсэн хөрөнгийн өртгийг адил тэнцүү хэмжээгээр
өртөгт хуваарилах арга юм.

Àíõíû ºðòº ã - ¯ëäýõ ºðòº ã


= Үндсэн хөрөнгийн жилийн элэгдэл
Àøèãëàõ õóãàöàà(æèëýýð)

6.6.2 Бүтээгдэхүүний нэгжид ногдуулах арга


Үндсэн хөрөнгийн элэгдлийг тооцохын тулд уг хөрөнгийг ашиглаж хичнээн
хэмжээний бүтээгдэхүүн, ажил гүйцэтгэж чадахыг урьдчилан тодорхойлно. Урьдчилан
тогтоосон үйлдвэрлэлийн нийт хэмжээг үндэслэн дараах байдлаар элэгдлийг тооцно.

À íõ íû º ð ò 㺠- ¯ ë ä ýºõð ò ãº
Ó ð ü÷äè ë à òí îã ò îîñ îí
= Нэгжид ногдох элэгдэл
¿ é ë ä â ý ðèëéýííèë é òõ ý ìæ ý ý

6.6.3 Үлдэгдлийг (давхар)бууруулах арга


Үндсэн хөрөнгийн элэгдлийг тооцох хурдавчилсан аргад хамрагдана. Үлдэгдлийг
давхар бууруулах аргаар үндсэн хөрөнгийн элэгдлийг дараах 2 үе шатаар тооцно.

1. Шулуун шугамын аргаар тооцсон элэгдлийн хэмжээг хоёр дахин өсгөнө.


2. Дараагийн тайлант үеийн элэгдлийг тооцохдоо дансны үлдэгдэл өртгийг
ашиглана.

Үлдэгдлийг бууруулах аргын жишээ :


Хөрөнгийн өртөг 1000,0 мянган төгрөг, ашиглах хугацаа 4 жил гэж үзье . Шулуун
шугамын аргаар тооцсон элэгдлийн хэмжээ 250,0 мянган төгрөг буюу 25 хувь.

Жил Тооцоолол Элэгдэл Хуримтлагдсан Анхны өртөг


Элэгдэл
0 1000,0
1 50 хувь × 1000,0 500,0 500,0 500,0
2 50 хувь × 500,0 250,0 750,0 250,0
3 50 хувь × 250,0 125,0 875,0 125,0

6.6.4 Үндсэн хөрөнгийн ашиглах хугацааны нийлбэрээр жигнэх арга

Энэ нь элэгдэл тооцох хурдасгасан арга бөгөөд энд ашиглах жилийн


тооны нийлбэрийг олоод, дараа нь эцсийн жилийн тоог жилийн нийлбэрт хуваан
түүгээр суурь үнээ үржүүлэх замаар элэгдлийг тооцно.

Үндсэн хөрөнгийн ашиглах хугацааны нийлбэрээр жигнэх аргын жишээ:

Хөрөнгийн анхны өртөг 1000,0 мянган төгрөг, ашиглах хугацаа 4 жил гэж үзье.
Ашиглах хугацааны нийлбэр нь 1+2+3+4 = 10

Жил Тооцоолол Элэгдэл Хуримтлагдсан Дансны өртөг


Элэгдэл
0 1000,0
1 0,4 × 1000,0 400,0 400 600,0
2 ×
0,3 1000,0 300,0 700 300,0
3 0,2 × 1000,0 200,0 900 100,0
4 ×
0,1 1000,0 100,0 1000 0

6.7 Үлдэгдэл өртөг


Анхны өртгөөс хуримтлагдсан элэгдлийн хэмжээг хасч тодорхойлно. Үндсэн
хөрөнгийн үлдэгдэл өртгийг тухайн хөрөнгийг худалдах буюу ашиглалтаас хасах, эсвэл
шилжүүлэх, мөн дахин үнэлэх үеийн тооцоололд ашиглана. Хуримтлагдсан элэгдлээрээ
анхны өртгөө нөхсөн үндсэн хөрөнгөнд дахин элэгдэл тооцохгүй ба үндсэн хөрөнгийн
анхны өртөг, хуримтлагдсан элэгдлийн хэмжээ нь уг хөрөнгийг ашиглалтаас гаргах
хүртэл балансад тэр хэвээр бүртгэгдэнэ.

6.8 Санхүүгийн тайланд тусгах


Балансад “Эргэлтийн бус хөрөнгө”-ийн бүлгийн эхний хэсэгт анхны өртөг болон
түүнээс хуримтлагдсан элэгдлийг хасч тооцсон үлдэгдэл өртгийн хэмжээгээр
тусгагдана.

Үндсэн хөрөнгийг гол ангиллаар нь элэгдэх болон элэгдэхгүй байдлаар ангилдаг.


Үнэлгээ, засвар үйлчилгээ, ашигллалтаас болон данснаас хасалт, сэргээн босголт ба
сайжруулалт, элэгдэл тооцох арга, түүний өөрчлөлт, барьцаалал, үүрэг хариуцлага ба
нэмэх хөтөлбөр, тэдгээрийн өөрчлөлт зэргийн хувьд бүртгэлийн гол бодлогыг нэмж
тодруулдаг.

6.9 Үндсэн хөрөнгийн бүртгэл

А. Худалдан авсан үндсэн хөрөнгийг бүртгэх


Үндсэн хөрөнгийг мөнгөөр буюу дараа тооцоогоор худалдан авах үед :
Дт Үндсэн хөрөнгө
Кт Мөнгөн хөрөнгө/ Дансны өглөг

Векселийн өглөг болон хувьцаа гаргах замаар үндсэн хөрөнгийг худалдан авсан бол
тэдгээрийн зах зээлийн үнэд үндэслэн үндсэн хөрөнгийн өртгийг тодорхойлно.
Мөнгөнөөс бусад зүйлээр худалдан авсан үндсэн хөрөнгийг өгсөн зүйл ба авсан
хөрөнгийн аль тодорхой байгаа зах зээлийн үнээр бүртгэнэ.

Энгийн хувьцаа гарган барилга худалдан авсан бол:


Дт Барилга
Кт Энгийн хувьцаа (нэрлэсэн үнээр)
Кт Нэмж төлөгдсөн капитал (нэрлэсэн үнээс дээгүүр үнээр
борлогдсон бол)

Вексель гарган барилга худалдан авсан бол векселийн зах зээлийн үнээр:
Дт Барилга
Кт Векселийн өглөг

Хэд хэдэн үндсэн хөрөнгийг нэг дор, нэг удаагийн төлбөрөөр худалдан авсан бол эдгээр
хөрөнгийн зах зээлийн үнэд үндэслэн худалдаж авсан үнийг хөрөнгүүдэд хуваарилна.
Жишээ нь:
Зах зээлийн үнэ % Хуваарилсан өртөг
Газар 1,500,000 42 1,344,000
Газрын сайжруулалт 300,000 8 256,000
Барилга 1,800,000 50 1,600,000
Нийт 3,600,000 100% 3,200,000

Бүтээн босгох ажлыг санхүүжүүлэх зорилгоор авсан зээлийн хүү нь бүтээн босгож буй
хөрөнгийн өртөгт орох ёстой гэж үздэг ба хөрөнгийг бүтээн бий болгох ажил эхлэхээс
дуусах хүртэл хугацаанд гарсан хүүгийн зардлыг капиталжуулах ёстой.

Б. Үндсэн хөрөнгийн солилцоог бүртгэх


Үндсэн хөрөнгийг хооронд нь солилцох гүйлгээг нягтлан бодох бүртгэлд
тусгахдаа өгч байгаа болон авч байгаа хөрөнгийн аль тодорхой байгаа зах зээлийн үнэ
дээр үндэслэдэг. Өөр төрлийн хөрөнгийг солилцож буй үед олз, гарзын аль алинийг нь
хүлээн зөвшөөрнө. Харин ижил төрлийн хөрөнгө солилцож буй үед зөвхөн гарзыг хүлээн
зөвшөөрч бүртгэх ба олзыг бүртгэхгүй.

Өөр төрлийн хөрөнгийг солилцох


Жишээ: ₮54,000-ийн анхны өртөгтэй, ₮45,000-ийн хуримтлагдсан элэгдэлтэй
₮30,000-ийн зах зээлийн үнэтэй машин болон ₮49,500-н бэлэн мөнгө өгч оронд нь
₮90,000-ийн зах зээлийн үнэтэй газар авсан бол газрын өртгийг дараах байдлаар тооцно:
Өгсөн машины зах зээлийн үнэ ₮30,000
Төлсөн мөнгө 49,500
Газрын өртөг ₮79,500

Дансны бичилт нь:


Дт Газар 79,500
Дт Машины хуримтлагдсан элэгдэл 45,000
Кт Машин 54,000
Кт Мөнгө 49,500
Кт Үндсэн хөрөнгө солилцсоны олз 21,000

Ижил төрлийн хөрөнгийг солилцохдоо олзыг бус гарзыг бүртгэдэг.


Дт Үндсэн хөрөнгө-шинэ
Дт Үндсэн хөрөнгийн хуримтлагдсан элэгдэл
Дт Үндсэн хөрөнгө солилцсоны гарз
Кт Үндсэн хөрөнгө-хуучин

Харин ижил төрлийн хөрөнгийг солилцохдоо олзыг хүлээн зөвшөөрдөггүй боловч


солилцоонд бэлэн мөнгө оролцсон үед олзын тодорхой хэсгийг зөвшөөрч бүртгэдэг.
Бүртгэх олзын дүнг дараах байдлаар тооцно:
Хүлээн авсан мөнгө х Нийт = Хүлээн зөв
Хүлээн авсан мөнгө + Авсан хөрөнгийн зах зээлийн үнэ олз шөөрсөн олз

Журналын бичилт нь:


Дт Үндсэн хөрөнгө - шинэ
Дт Үндсэн хөрөнгийн хуримтлагдсан элэгдэл
Кт Үндсэн хөрөнгө - хуучин
Кт Үндсэн хөрөнгө солилцсоны олз

В. Үндсэн хөрөнгийн элэгдлийн бүртгэл


Дт Үндсэн хөрөнгийн элэгдлийн зардал
Кт Хуримтлагдсан элэгдэл

Байгалийн нөөцийн хорогдол тооцсон хэмжээгээр:


Дт Хорогдлын зардал
Кт Хуримтлагдсан хорогдол
Г. Үндсэн хөрөнгө ашиглалтаас хасах
Үндсэн хөрөнгийг гадагш худалдах, шилжүүлэх, актлаж устгах үед түүний
өртгийг үндсэн хөрөнгийн данснаас хасах ба хуримтлагдсан элэгдлийн данс хаагдсан
байна.
Хуримтлагдсан элэгдлээрээ анхны өртгөө бүрэн нөхсөн үндсэн хөрөнгийн дансны
бичилт нь :
Дт Хуримтлагдсан элэгдэл
Кт Үндсэн хөрөнгө

Үндсэн хөрөнгийг худалдсан үнэ нь түүний дансны үнээс (дансны үнэ=анхны


өртөг-хуримтлагдсан элэгдэл) их байвал үндсэн хөрөнгө худалдсаны олз, бага байвал
гарзыг хүлээн зөвшөөрч бүртгэнэ. Үндсэн хөрөнгийг дансны үлдэгдэл өртгөөс нь илүү
үнээр борлуулсан бол:
Дт Мөнгөн хөрөнгө
Дт Хуримтлагдсан элэгдэл
Кт Үндсэн хөрөнгө
Кт Үндсэн хөрөнгө борлуулсны ашиг (олз)

Үндсэн хөрөнгийг дансны үлдэгдэл өртгөөс нь доогуур үнээр борлуулсан бол:


Дт Мөнгөн хөрөнгө
Дт Хуримтлагдсан элэгдэл
Дт Үндсэн хөрөнгө борлуулсны алдагдал (гарз)
Кт Үндсэн хөрөнгө
Харин бүрэн элэгдэхээс нь өмнө данснаас хасвал үндсэн хөрөнгийг данснаас хассаны
гарзыг бүртгэх шаардлагатай.
Дт Хуримтлагдсан элэгдэл
Дт Үндсэн хөрөнгийг данснаас хассаны гарз
Кт Үндсэн хөрөнгө

Д. Бэлэг, хандиваар олж бэлтгэх, бусдад бэлэглэх, хандивлах


Бэлэг, хандивын хөрөнгийг бүртгэхдээ хөрөнгийн зах зээлийн үнийг ашигладаг.
Хандиваар авсан хөрөнгийг зах зээлийн үнээр нь Хандивласан капитал (Нэмж төлөгдсөн
капиталын данс) дансанд бүртгэнэ.
Дт Үндсэн хөрөнгө
Кт Хандивласан капитал

Мөнгөн бус хөрөнгийг хандивлан өгсөн бол уг хөрөнгийн зах зээлийн үнээр
бүртгэнэ. Хөрөнгийн зах зээлийн ба дансны үнэ зөрүүтэй бол олз, гарзыг хүлээн
зөвшөөрнө. Жишээ нь: ₮80,000-ийн өртөгтэй, ₮110,000-ийн зах зээлийн үнэтэй газрыг
хандивласан бол:
Дт Хандивын зардал 110,000
Кт Газар 80,000
Кт Газрыг данснаас хассаны олз 30,000

Хандивын зардлыг орлогын тайлангийн бусад орлого, зардал хэсэгт тусгадаг.

Д. Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээ


Дахин үнэлгээний улмаас хөрөнгийн үлдэгдэл өртөг нэмэгдсэн хэмжээг
эзэмшигчийн өмчийн хэсэгт Дахин үнэлгээний нэмэгдэл нэртэйгээр харуулна. Харин
хөрөнгийн үлдэгдэл өртөг буурсан бол буурсан хэмжээг зардал гэж хүлээн зөвшөөрнө.
Дахин үнэлэгдсэн хөрөнгийг данснаас хасах, устгах, элэгдлээрээ өртгөө бүрэн нөхсөн
үед Дахин үнэлгээний нэмэгдлийг Хуримтлагдсан ашиг руу шилжүүлнэ.
Дт Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл
Кт Хуримтлагдсан ашиг
7. БИЕТ БУС ХӨРӨНГӨ

7. 1 Биет бус хөрөнгөнд хамрагдах зүйлс


Биет шинж чанаргүй, харьцангуй урт хугацаанд ашиглагддаг, өөрийн
эзэмшигчиддээ эрх, давуу болон онцгой эрх, өрсөлдөөний давуу талыг олгосон
хөрөнгийг биет бус хөрөнгө гэнэ. Биет бус хөрөнгөнд патент, гудвилл, франчайз,
зохиогчийн эрх, лиценз, худалдааны тэмдэгт, программ хангамж, зохион байгуулалтын
зардал зэрэг хөрөнгүүд хамаарагдана. Биет бус хөрөнгийг 20 жилээс илүүгүй хугацаанд
ашиглах ёстой.

7.2 Өртөг бүрдэлт

7.2.1 Биет бус хөрөнгийг анхны өртгөөр нь бүртгэдэг ,


А. Гаднаас худалдан авсан биет бус хөрөнгийг худалдан авалт хийсэн өдөр
өртгөөр нь бүртгэнэ. Өртөг нь төлсөн мөнгөний дүн, өгсөн хөрөнгийн зах зээлийн
үнэ, гарсан өр төлбөрт төлөх дүнгийн өнөөгийн үнэ цэнэ эсвэл хувьцаа гаргалтын
хувьд хүлээн авсан санал бодлын зах зээлийн үнэ цэнээр хэмжигддэг.
Б. Дотооддоо бий болгосон биет бус хөрөнгийн хувьд судалгаа хөгжүүлэлтийн
зардлаас бусад өртөг зардлыг биет бус хөрөнгийн өртөгт капиталжуулдаг.
Дотоодод бий болсон (үүссэн) гудвиллыг хөрөнгө гэж бүртгэхгүй .
В. Биет бус хөрөнгийг хувьцаа болон өөр бусад мөнгөн бус хөрөнгөөр солилцох
замаар олж бэлтгэж болно. Энэ тохиолдолд биет бус хөрөнгийн өртөгийг
шилжүүлэн өгсөн хөрөнгийн зах зээлийн үнэ эсвэл биет бус хөрөнгийн зах зээлийн
үнэ хоёрын аль тодорхой байгаа үнээр үнэлнэ.

7.2.2 Биет бус хөрөнгийг ашиглахтай холбогдон гарах зардлууд


Бүртгэгдсэн биет бус хөрөнгөтэй холбогдон гарсан зардал нь тухайн биет
бус хөрөнгийн ирээдүйн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлж байвал тэдгээр
зардлыг хөрөнгийн өртөгт капиталжуулна. Бусад тохиолдолд эдгээр зардлыг
зардал гарсан тухайн үед нь зардлаар тооцож бүртгэнэ.
7.3 Биет бус хөрөнгийн элэгдэл
Биет бус хөрөнгийн элэгдлийг дараах хугацааны туршид системтэйгээр
хуваарилна :
А. Түүний ашиглалтын хугацааны турш
Б. Бүртгэлийн анхны он, сар, өдрөөс хойш 20 жил

Биет бус хөрөнгийн элэгдлийг тооцохдоо шулуун шугамын, үлдэгдлийг бууруулах,


бүтээгдэхүүний нэгжид ногдуулах аргуудыг ашиглаж болно. Биет бус хөрөнгийг
ашигласнаас олох хөрөнгийн эдийн засгийн үр өгөөж нь бодитойгоор тодорхойлогдохгүй
бол элэгдэл тооцох шулуун шугамын аргыг хэрэглэнэ. Биет бус хөрөнгийн элэгдэл
тооцох өртөг нь хөрөнгийн анхны өртгөөс үлдэх өртгийг хассан дүн байна. Практикт
биет бус хөрөнгийн үлдэх өртгийг ихэнхдээ тэгтэй тэнцүү гэж үздэг,

7.4 Санхүүгийн тайланд тусгах


Биет бус хөрөнгө нь балансын Эргэлтийн бус хөрөнгө бүлгийн хоёр дахь зүйлд
анхны өртгөөс элэгдлийг хассан хэмжээгээр биет бус хөрөнгийн төрлөөр тайлагнана.
Биет бус хөрөнгийн дүн материаллаг байвал түүнийг биет үндсэн хөрөнгөөс тусад нь
тусгах ёстой. Дүн нь материаллаг бус бол бусад хөрөнгө гэсэн хэсэгт үзүүлж болно.

7.5 Биет бус хөрөнгийн бүртгэл


Биет бус хөрөнгийг орлого болгох үед анхны өртгөөр нь :
Дт Биет бус хөрөнгө нэр төрлөөр нь нээж бүртгэнэ
Кт Мөнгөн хөрөнгө / Дансны өглөг

Биет бус хөрөнгийн тайлангийн үед ногдох элэгдлийн зардлын дүнгээр :


Дт Элэгдлийн зардал
Кт Биет бус хөрөнгө

8. УРТ ХУГАЦААТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

8.1 Урт хугацаат хөрөнгө оруулалтад хамрагдах зүйлс


Урт хугацаат хөрөнгө оруулалтад эргэлтийн бус өмчийн үнэт цаас, хараат
компанийн энгийн хувьцаанд оруулсан хөрөнгө оруулалт, бонд барьцаалал, өрийн бичиг
зэрэг өрийн хэрэгслэлийн хөрөнгө оруулалт, бонд эргэлтээс гарах, хувьцаа худалдан
авах зэрэг бусад зорилго бүхий сан, үнэ цэнийг өсгөх зорилгоор эзэмшиж байгаа үндсэн
хөрөнгө, нэгдсэн компанид олгосон урьдчилгаа, нөхөрлөл болон хамтарсан үйлдвэрт
оруулсан өмч, зээл ба эд хөрөнгийн хувь оролцоо гэх мэт төрөл бүрийн бусад хөрөнгө
оруулалт багтана.

8.2 Үнэлгээ
Урт хугацаат хөрөнгө оруулалтыг ихэвчлэн олж бэлтгэсэн өртгөөр нь дансанд
бүртгэдэг. Урт хугацаат хөрөнгө оруулалтын зах зээлийн үнэ цэнэ буурч байгаа
тохиолдолд үнийн бууралтыг хөрөнгө оруулалт тус бүрээр тодорхойлж, балансад хүлээн
зөвшөөрч тусгадаг. Урт хугацаат хөрөнгө оруулалтыг хөрөнгө оруулалт бүрээр нь
тооцохыг шаарддаг.

8.2.1 Хувьцаагаар хийсэн хөрөнгө оруулалтыг :


1. Нэгтгэх арга (50-аас дээш хувийн эзэмшил)- Санхүүжүүлж байгаа
компанийхаа саналын эрхтэй хувьцааны 50- иас дээш хувийг эзэмшсэнээр санхүүжүүлэгч
нь санхүүжигчийг хяналтандаа авч нэгтгэх аргыг хэрэглэнэ.

Нэгтгэсэн санхүүгийн тайлан гэдэг нь толгой болон охин компанийн тусдаа


бэлтгэгдсэн санхүүгийн тайланг үндэслэн охин компанийг хөрөнгө оруулалт хэлбэрээр
толгой компанийн санхүүгийн тайланд харуулахыг хэлнэ. Нэгтгэсэн санхүүгийн
тайлангийн аргыг хэрэглэх нь хууль зүйн хувьд толгой болон охин компанийг бие даасан
хуулийн этгээд гэх боловч эдийн засгийн хувьд нэг нэгж гэж үздэгтэй холбоотой.

Энэ тухай тусгайлсан зааврыг Санхүү, эдийн засгийн сайдын 2000 оны 99
тоот тушаалаар баталсан.
2. Капиталын арга (20-50 хүртэлх хувийн эзэмшил)- Санхүүжүүлж байгаа
компанийхаа саналын эрхтэй хувьцааны 20-50 хүртэлх хувийг эзэмшвэл санхүүжүүлэгч
нь хяналт тавих боломжгүй боловч санхүүжигчийнхаа санхүүгийн болон үйл
ажиллагааны үндсэн бодлогод мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхээр бол хөрөнгө оруулалтын
капиталын аргыг хэрэглэнэ.
3. Өртгийн арга (20 хүртэлх хувийн эзэмшил)- Санхүүжүүлж байгаа
компанийхаа саналын эрхтэй хувьцааны 20 хүртэлх хувийг эзэмшвэл санхүүжүүлэгч нь
санхүүжигчийнхаа болон үйл ажиллагааны үндсэн бодлогод мэдэгдэхүйц нөлөө үзүүлж
чадахгүй бөгөөд энэ үед хөрөнгө оруулалтыг (1) өртгийн арга, (2) өртөг, зах зээлийн
үнийн аль багаар үнэлэх гэсэн аргуудаас сонгон бүртгэнэ.

8.2.2 Бонд ба бусад өрийн үнэт цаасны урт хугацаат хөрөнгө оруулалтын
хөнгөлөлт буюу урамшууллын хорогдуулгаар тохируулсан өртгөөр тайлагнадаг.

8.2.3 Тодорхой зорилтыг хэрэгжүүлэхийн тулд мөнгө ба бусад хөрөнгийг


нөөцөлснөөр бий болгосон урт хугацаат санг мөнгөний дүн дээр сан дахь үнэт
цаас ба бусад хөрөнгийн өртгийг нэмсэнээр бүртгэдэг. Үл хөдлөх хөрөнгө ба бусад
орлого бий болгох хөрөнгөөр хийгдсэн хөрөнгө оруулалтыг өртөг ба бусад хөрөнгийн
адил зохист байдлаар элэгдүүлсэн дүнгээр бүртгэдэг.

Нөхөрлөл ба хамтарсан үйлдвэр дэх оролцоо, итгэмжлэл ба хөрөнгийн хувь


оролцоог капиталаар бүртгэдэг.

8.2.4 Эргэлтийн бус түргэн борлогдох өмчийн үнэт цаасыг нэгдсэн өртөг
буюу зах зээлийн үнийн аль багаар тусгах ба балансын өдөр тодорхойлогдсон зах
зээлийн үнээс хэтэрсэн өртгийн дүнг үнэлгээний хасагдуулга гэж тайлагнана.
Үнэлгээний хасагдуулгын өөрчлөлтийн дүнг балансын эзэмшигчийн өмчийн хэсэгт
эргэлтийн бус түргэн борлогдох өмчийн үнэт цаасны цэвэр хэрэгжээгүй гарз гэж
тусгана. Харин худалдан борлуулсан үнэт цаасны хэрэгжсэн олз, гарзыг орлогын
тайланд хүлээн зөвшөөрч тусгана.

8.3 Санхүүгийн тайланд тусгах


Урт хугацаат хөрөнгө оруулалтыг эргэлтийн бус хөрөнгө хэсгийн дараа тусгай
хэсэг болгон тайлагнадаг. Эргэлтийн бус хөрөнгийн ангилалд хамаарах хөрөнгө
оруулалтыг тайланд дорхи байдлаар тусгана :
• Өртгөөр
• Дахин үнэлсэн үнээр
• Борлуулах хувьцааг багцаар нь тооцсон олж бэлтгэх зардал ба зах
зээлийн үнийн аль багаар тус тус үнэлнэ.
Зарим тохиолдолд урт хугацаат хөрөнгө оруулалтыг боломжит үнээр нь дахин шинэчлэн
үнэлдэг. Хэрэв дахин үнэлсэн дүнг ашиглахаар болбол ямар хугацаанд үнэлгээг
шинэчлэж байх зарчмыг батлах хэрэгтэй бөгөөд урт хугацаат хөрөнгө оруулалтыг
нийтэд нь нэг хугацаанд дахин үнэлэх ёстой .

8.4 Хөрөнгө оруулалтын дахин ангилал


Урт хугацаат хөрөнгө оруулалтыг эргэлтийн хөрөнгө ангилалд шилжүүлэхдээ
дараах үнэлгээг баримтална:
• Хэрэв богино хугацаат хөрөнгө оруулалт нь өртөг, зах зээлийн үнийн аль
багаар бүртгэгдсэн бол өртөг ба дансны үнийн алв багаар үнэлнэ. Хэрэв
хөрөнгө оруулалтыг дахин үнэлсэн бол дахин үнэлгээний ашгийн үлдэгдэл
хэсгийг түүн дээр нэмж үнэлнэ.
• Хэрэв богино хугацаат хөрөнгө оруулалтыг зах зээлийн үнээр үнэлсэн бол
дансны үнээр үнэлнэ. Богино хугацаат хөрөнгө оруулалтын зах зээлийн
үнэнд орсон өөрчлөлтийг орлогод тооцсон бол дахин үнэлгээний ашгийн
үлдэгдлийг орлогод шилжүүлнэ.
Харин богино хугацаат хөрөнгө оруулалтыг эргэлтийн бус хөрөнгийн бүлэгт шилжүүлэн
ангилахдаа өртөг, зах зээлийн үнийн аль багаар нь шилжүүлнэ.

8.5 Урт хугацаат хөрөнгө оруулалтын бүртгэл

8.5.1 Бондоор хийсэн хөрөнгө оруулалтын бүртгэл


Худалдан авсан бондын хөрөнгө оруулалтыг худалдан авсан үнээр нь :
Дт Бондоорх хөрөнгө оруулалт
Кт Мөнгө

Эсвэл бондын хөнгөлөлт (урамшуулал)-ыг тусад нь тооцсон бол бондын нэрлэсэн үнээр :
Дт Бондоорх хөрөнгө оруулалт
Кт Мөнгө
Кт Бондоорх хөрөнгө оруулалтын хөнгөлөлт

Хүү төлөгдөх хугацааны дундуур худалдан авсан бондын хуримтлагдсан хүүг нэмж
төлөхөөр тооцсон бол:
Дт Бондоорх хөрөнгө оруулалт
Дт Хүүгийн авлага
Кт Мөнгө
Эсвэл
Дт Бондоорх хөрөнгө оруулалт
Дт Хүүгийн авлага
Кт Мөнгө
Кт Бондоорх хөрөнгө оруулалтын хөнгөлөлт

Бондын урамшуулал болон хөнгөлөлтийг элэгдүүлсэн (хуваарилсан) дүнгээр:


Дт Мөнгө
Дт Бондоорх хөрөнгө оруулалтын хөнгөлөлт
Кт Хүүгийн орлого
Эсвэл
Дт Мөнгө
Дт Бондоорх хөрөнгө оруулалт
Кт Хүүгийн орлого

8.5.2 Хувьцаагаар хийсэн урт хугацаат хөрөнгө оруулалтын бүртгэл

ӨРТГИЙН АРГА

Санхүүжүүлэгчээс мөнгөн ногдол ашиг хүлээн авсан үед :

Дт Мөнгө
Кт Хувьцаагаарх хөрөнгө оруулалт

Санхүүжүүлэгчийн дараагийн үеүдэд хүлээн авсан ногдол ашгийн хэмжээ нь тухайн


хугацааны туршид санхүүжигчийн олсон ашгаас их байвал ногдол ашгийн дүнгээр
хөрөнгө оруулалтын дансны үнийг бууруулж бүртгэнэ.

КАПИТАЛЫН АРГА

Энэ нь хөрөнгө оруулалтын дансны үнэ нь санхүүжүүлэгчийн эзэмшиж буй


хувьцааны хэмжээтэй шууд хамааралтайгаар санхүүжигчийн ашгийн хэмжээгээр өсөх
бөгөөд санхүүжигчээс санхүүжүүлэгч нь хүлээн авсан ногдол ашгийн хэмжээгээр
хөрөнгө оруулалтаа багасгадаг арга юм. Санхүүжигч компани ашигтай ажиллавал цэвэр
хөрөнгө нэмэгдэх бөгөөд зарласан ногдол ашиг болон алдагдлын дүнгээр цэвэр хөрөнгө
нь хорогдоно. Иймээс энэхүү өөрчлөлтийг санхүүжүүлэгч нь өөрийн хөрөнгө оруулалтын
дансандаа тусгана.

Санхүүжигч компанийн цэвэр ашигт эзлэх хувийн жингийн дүнгээр :


Дт Хөрөнгө оруулалт
Кт Хөрөнгө оруулалтын орлого

Санхүүжигч компанийн цэвэр алдагдалд эзлэх хувийн жингийн дүнгээр :


Дт Хөрөнгө оруулалтын алдагдал
Кт Хөрөнгө оруулалт

Санхүүжигч компаниас хүлээн авсан ногдол ашгийн дүнгээр :


Дт Мөнгө/ Ногдол ашгийн авлага
Кт Хөрөнгө оруулалт

Дансны үнээс илүү гарсан санхүүжигчийн алдагдал.

Санхүүжүүлэгчийн хувьцааны эзэмшилд ногдох санхүүжигчийн алдагдал нь


хөрөнгө оруулалтын бүртгэлийн үнээс их болбол :
1. Санхүүжүүлэгч нь капиталын аргыг ашиглахаа больж, нэмэлт алдагдлыг хүлээн
зөвшөөрөхгүй байж болно.
2. Алдагдал нь хөрөнгө оруулалтын дүнгээр хязгаарлагдаагүй (ирээдүйд
санхүүгийн дэмжлэг үзүүлэх баталгаатай бол) бөгөөд цаашид нэн удахгүй
санхүүжигчийн үйл ажиллагаа ашигтай байхаар бол нэмэлт алдагдлыг санхүүжүүлэгч
нь хүлээн зөвшөөрч болно.

ӨРТӨГ, ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНИЙН АЛЬ БАГААР ҮНЭЛЭХ АРГА

Эргэлтийн бус гэж ангилагдсан өмчийн үнэт цаасны үнэлгээний хасагдуулга дахь
хуримтлагдсан өөрчлөлтийг орлогын тайланд тусгадаггүй бөгөөд балансын
“эзэмшигчдийн өмч“-ийн хэсэгт тусад нь тайлагнадаг. Балансын өдрөөр эргэлтийн бус
өмчийн үнэт цаасны нийт дүнг зах зээлийн үнэд бууруулах эсвэл ихэсгэж болох боловч
энэ нь өртгөөс хэтрэхгүй байх ёстой.

Дансны бичилт нь :
Дт Эргэлтийн бус түргэн борлогдох өмчийн үнэт цаасны бодит бус гарз
Кт Урт хугацаат түргэн борлогдох өмчийн үнэт цаасны зах зээлийн
үнээс илүү гарсан өртгийн хасагдуулга

Хувьцааны эрх
Компани нь гүйлгээнд гаргасан хувьцаандаа одоогийн эзэимшилтэй нь шууд
хамааралтайгаар нэмэлт хувьцааг худалдан авах эрхийг олгодог. Хувьцааны эрхэд
хуваарилагдсан үнийг тусгай дансанд бүртгэдэг бол дансны бичилт нь :
Дт Хөрөнгө оруулалт- Хувьцааны эрх
Кт Хувьцаагаарх хөрөнгө оруулалт

Харин санхүүжүүлэгч нь хувьцааны эрхээ ашиглаагүй байхад эрхийн хугацаа нь дуусвал


гарз үүсэх бөгөөд хөрөнгө оруулалтыг энэ хэмжээгээр бууруулна.
Дансны бичилт :
Дт Хөрөнгө оруулалт- Хувьцааны эрх
Кт Хувьцаагаарх хөрөнгө оруулалт

8.5.3 Сангаар хийсэн хөрөнгө оруулалтын бүртгэл

Балансын урт хугацаат хөрөнгө оруулалт гэсэн хэсэгт өр барагдуулах сан,


үйлдвэрлэлийг өргөжүүлэх сан, хувьцааг хүчингүй болгох сан, болзошгүй зүйлсийн сан
зэрэг урт хугацаатай, тусгай зорилготойгоор байгуулсан сангууд хамаарагдана.
Сангаас үнэт цаас худалдан авч хөрөнгө оруулалт хийсэн бол өртгөөр нь :
Дт Сангаар хийсэн хөрөнгө оруулалт
Кт Сан гэж бүртгэнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ. ӨР ТӨЛБӨР

9. ӨР ТӨЛБӨР

9.1 Өр төлбөрт хамрагдах зүйлс


Өр төлбөр нь аж ахуйн нэгж, байгууллагын бусдын өмнө хүлээсэн эдийн засгийн
хариуцлага юм. Өр төлбөрт бусдад өгөх төрөл бүрийн өглөг, ирээдүйд үзүүлэх
үйлчилгээний төлбөрийг урьдчилан авсан орлого хамаарна. Барагдуулах хугацаа шинж
чанараас нь хамааруулан өр төлбөрийг дараах байдлаар ангилж бүртгэнэ.

Өр төлбөр нь балансын өдөр тодорхой дүнтэй эсвэл тухайн аж ахуйн нэгж,


байгууллага хянаж чадахааргүй ирээдүйн үйл явдлаас хамаарсан байж болох бөгөөд энэ
тохиолдолд дүнг тооцоолох ёстой. Дүнг нь тооцоолох бөгөөд хэнд төлөх нь тодорхой
өрийг жинхэнэ өр төлбөр гэж үзэх бөгөөд энэ хэмжээгээр балансад тусгана.

Тооцоолсон өр төлбөр нь бодитоор гарсан боловч төлөх хэмжээ нь тодорхой бус


байдгаас төлбөр нь урьдчилан тооцсон /төлөхөөр тооцсон татвар/ дүнгээр бүртгэгдэнэ.

Болзошгүй өр төлбөр гэдэг нь одоо өр төлбөр болоогүй боловч ирээдүйд өр төлбөр


болох эсвэл болохгүй ч байж болох өр юм. Болзошгүй өр төлбөрийг жинхэнэ өр
төлбөрөөс тусгаарлах хэрэгтэй бөгөөд ихэвчлэн санхүүгийн тайлангийн тодруулгад
тодруулна. Өр төлбөрийг үүссэн хугацаагаар нь:

1/ Богино хугацаатай - бизнесийн үйл ажиллагааны хэвийн цикл эсвэл нэг жил
хоёрын аль уртад одоо байгаа эргэлтийн хөрөнгөөр эсвэл богино хугацаат өөр өр төлбөр
үүсгэх замаар барагдах үүрэг хариуцлага юм.
2/ Урт хугацаатай - Урт хугацаат өр төлбөр гэдэг нь бизнесийн үйл ажиллагааны
хэвийн цикл эсвэл нэг жилийн аль уртад төлөгдөхгүй буюу 1 жилийн дотор одоо байгаа
эргэлтийн хөрөнгөөр барагдахгүй үүрэг хариуцлага юм.

9.2 Үнэлгээ
Өр төлбөрийг төлөх ёстой дүнгээр үнэлнэ. Холбогдох хөрөнгө, зардал буюу
алдагдлыг хүлээн зөвшөөрсөн үед өр төлбөрийг бүртгэдэг. Өр төлбөрийг арилжаагаар
тогтоосон дүнгээр, ихэвчлэн төлсөн дүн, зарим тохиолдолд хөнгөлөлттэй дүнгээр
хэмждэг. Өр төлбөрийн дүнг илүү тодорхой хэмжиж чадахгүй тохиолдолд тодорхой
шинж чанарын тооцооллоор хэмжиж болно.

9.3 Санхүүгийн тайланд тусгах


Өр төлбөрүүд нь Өр төлбөр ба эзэмшигчийн өмч гэсэн бүлгийн эхний хэсэгт төлөгдөх
хугацаанаасаа хамаарч богино ба урт хугацаат гэсэн хэлбэртэйгээр балансад
тусгагдана.

Өр төлбөрийг балансад богино ба урт хугацаат гэж ангилдаг.

9.4 Өр төлбөрийн бүртгэл

9.4.1 БОГИНО ХУГАЦААТ ӨР ТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ


Богино хугацаат өр төлбөрийг үүссэн хэлбэрээс нь хамааруулж балансад дараах
байдлаар ангилан тусгана. Үүнд:
-Дансны өглөг
-Векселийн өглөг
-Урьдчилж төлөгдсөн орлого
-Тооцооны өглөг
-Татварын өглөг
-Бусад богино хугацаат өр төлбөр гэх мэт.

9.4.1.1 Мэдэгдэж байгаа өр төлбөрийг бүртгэлд доорхи байдлаар тусгана.


Худалдан авсан бараа, материал, үзүүлсэн ажил үйлчилгээний үнийг дараа
төлөхөөр тооцоо үүсгэсэн бол:
Дт Бараа материал
Кт Дансны өглөг

Бараа материал худалдаж авахад зориулж банкнаас богино хугацаатай зээл авсан
бол:
Дт Мөнгөн хөрөнгө
Кт Банкны богино хугацаатай зээл

Бэлтгэн нийлүүлэгчид төлөх өрийг богино хугацаатай зээлээр төлсөн үед:


Дт Дансны өглөг
Кт Банкны богино хугацаатай зээл

Худалдан авсан бараа материалын үнийг төлөх тухайгаа баталж, хүүтэй вексель
гаргасан бол бараа материалын дансанд векселийн нэрлэсэн үнээр бүртгэнэ.
Дт Бараа материал
Дт Хүүгийн зардал
Кт Векселийн өглөг

Хүү тооцдоггүй векселийг бүртгэхдээ хөнгөлөлт тооцох ба Өрийн бичгийн эсрэг


"Өрийн бичгийн хөнгөлөлт" гэсэн тохируулах дансыг ашиглана. Векселийн өглөг дансны
кредитээс Бараа материал дансны дебетэд төлбөл зохих өглөгийн дүнгээр бүртгэнэ:
Дт Бараа материал
Дт Хүүгийн зардал
Кт Векселийн өглөг
Кт Векселийн өглөгийн хөнгөлөлт

Худалдан авагчдаас авсан бараа материал, захиалгын төлбөрийг урьдчилан төлсөн


тохиолдолд өр төлбөрт тооцож:
Дт Мөнгөн хөрөнгө
Кт Урьдчилж төлөгдсөн орлого
Үйл ажиллагааны явцад үүссэн бусад төрлийн өр төлбөрийг доорхи байдлаар
бүртгэнэ:
Төлөхөөр тооцоолсон хүн амын орлогын татварыг:
Дт Цалингийн өглөг
Кт Хүн амын орлогын татварын өглөг
Нийгмийн даатгалын байгууллагад өгөх даатгалын өглөгийг:
Дт Зардлын холбогдох дансад
Кт Холбогдох даатгалын өглөг

Аж ахуйн нэгж, байгууллага нь татварын тайлангаар тооцоолсон орлогын албан


татварын өглөгийг богино хугацаат өр төлбөр гэж ангилна. Тайлант жилд засгийн
газарт төлөх орлогын татварын өглөг нь санхүүгийн тайланд тусгасан орлогын татварын
зардлаас ихээхэн өөр байж болно.

Татварын хуулиар тодорхойлсон татвар ногдох орлого ба нягтлан бодох


бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмаар тодорхойлсон бүртгэлийн орлогын
хоорондох зөрүүг зохицуулахдаа Сангийн сайдын 2000 оны 135 дугаар тушаалаар
батлагдсан “Санхүүгийн болон татварын тайлангийн үзүүлэлт хоорондын уялдааг
зохицуулах журам“-ыг баримтлана.

Орлогын татварын зардал нь тайлант татварын зардал (тухайн хугацааны


орлогын татварын өглөгийн дүнтэй тэнцүү) ба хойшлуулсан татварын зардал гэсэн 2
бүрэлдэхүүн хэсэгтэй.

Хойшлуулсан татварын өглөг нь тайлант жилийн эцэс дэх татвар ногдох түр
зөрүүгийн үр дүнд ирээдүйд гарах татварын өглөгийн өсөлтийг илэрхийлнэ.

Хойшлуулсан татварын зардал нь тайлант хугацааны эхнээс эцэс хүртэлх


хойшлуулсан татварын өглөг дансны үлдэгдлээр тодорхойлогдоно.

Аж ахуйн нэгж байгууллагын орлогын татварын зардлын хэмжээгээр:

Дт Орлогын татварын зардал


Кт Орлогын татварын өглөг
Кт Хойшлуулсан татварын өглөг

Хойшлуулсан татварын хөрөнгө нь тайлант жилийн эцэс дэх хасагдах түр


зөрүүгийн үр дүнд ирээдүйн жилүүдийн буцаан олгогдох татварын өсөлтийг илэрхийлнэ.

Дт Орлогын татварын зардал


Дт Хойшлуулсан татварын хөрөнгө
Кт Орлогын татварын өглөг гэж бүртгэнэ.

Төлсөн татварын дүнгээр:


Дт Орлогын татварын өглөг
Кт Мөнгөн хөрөнгө
"Татварын зардал" дансыг Орлого, зарлагын нэгдсэн дансанд хаана.

Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдсэн аж ахуйн нэгж,


байгууллага гаднаас авсан бараа материалд ногдох НӨАТ-ын дүнгээр:
Дт НӨАТатварын авлага
Кт Мөнгөн хөрөнгө/Дансны өглөг гэж бичнэ.

Гадагш худалдсан бараа материал, үзүүлсэн ажил үйлчилгээнд ногдох нэмэгдсэн


өртгийн албан татварын хэмжээгээр:
Дт Мөнгөн хөрөнгө/Дансны авлага
Кт НӨАТатварын өглөг

Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдээгүй аж ахуйн нэгж,


байгууллага импортоор болон бусад байгууллагаас авсан бараа, ажил үйлчилгээнд
ногдох нэмэгдсэн өртгийн татварыг уг бараа, ажил үйлчилгээний өртөгт оруулан:
Дт Бараа матераил
Кт Мөнгөн хөрөнгө/Өглөг гэж бичнэ.

Үл хөдлөх хөрөнгийн албан татварыг бүртгэх:


Үл хөдлөх хөрөнгийн дүнгийн 0,6 хувиар төлөхөөр тооцсон дүнгээр:
Дт Хөрөнгийн татварын зардал
Кт Хөрөнгийн татварын өглөг

Үл хөдлөх хөрөнгийн татварыг төлсөн дүнгээр:


Дт Хөрөнгийн татварын өглөг
Кт Мөнгө

Газар, байгалийн нөөц ашигласны төлбөр, тээврийн болон өөрөө явагч хэрэгслээс
хураах татварыг үйлдвэрлэл, үйлчилгээний зардалд шингээж:
Дт Зардлын дансууд
Кт Газар, байгалийн нөөц ашигласны өглөг гэж бүртгэнэ.

Борлуулсан бараанд ногдох онцгой татварыг бүртгэхдээ:


Дт Борлуулсан бүтээгдэхүүний өртөг
Кт Онцгой татварын өглөг

Урт хугацаатай өр төлбөрөөс тайлант үед төлөгдөх хэсгийг богино хугацаат өр


төлбөрт шилжүүлэн Богино хугацаат дансны өглөгийн кредитээс Урт хугацаат өглөгийн
дансны дебетэд бичнэ.

Гадаад валютаар үүссэн өр төлбөрийн ажил гүйлгээг гүйлгээ гарсан өдрийн албан
ханшийг үндэслэн бүртгэнэ. Төлбөр хийх өдрийн гадаад валютын албан ханш, гүйлгээ
гарсан өдрийн ханшнаас хэлбэлзсэн хэмжээгээр ханшийн зөрүү бий болно.
Ханшийн зөрүүг бүртгэхдээ:
Ашиг олбол: Дт Өглөг
Кт Гадаад валютын ханшийн зөрүүгийн ашиг
Алдагдал хүлээвэл: Дт Гадаад валютын ханшийн зөрүүгийн алдагдал
Кт Өглөг

9.4.1.2 Урьдчилан тооцоолсон өр төлбөр


Төлбөрийг нь дараа хийх зардлыг тайлант үеийн зардлаар тооцож бүртгэхийг
урьдчилан тооцоолсон өр төлбөр гэнэ. Өр төлбөрийг бий болгох үйл ажиллагаа хараахан
хийгдээгүй боловч цаашид зайлшгүй гарахыг урьдчилан тооцож бүртгэлд тусгах үйл явц
юм. Үүнд:
- Хүүгийн өглөг
- Цалингийн өглөг
- Түрээсийн өглөг
- Ашиглалтын зардал /уур, ус, цахилгаан гэрэл г.м/ гэсэн зардлууд хамаарна.
Түрээсийн /нэхэмжлэгдээгүй байгаа/ зардлыг төлөхөөр урьдчилан тооцож зардал
болговол:
Дт Зардлын холбогдох дансад
Кт Түрээсийн өглөг гэх мэтчилэн бүртгэнэ.

Худалдан авагчийн төлсөн урьдчилгааны тодорхой хэсгийг буцаахаар тооцсон бол


өглөг байдлаар бүртгэнэ.
Дт Урьдчилж төлөгдсөн орлого
Кт Дансны өглөг

Бараа бүтээгдэхүүнээ баталгаат засварын хугацаатай борлуулдаг аж ахуйн нэгж нь


борлуулсан бүтээгдэхүүний хэмжээгээр баталгаат засварын зардлыг урьдчилан тооцож:
Дт Баталгаат засварын зардал
Кт Баталгаат засварын зардлын өглөг
гэж бүртгэнэ. Баталгаат засварын зардлын дансыг Орлого, зарлагын нэгдсэн
дансанд хаана.

Ажилчин албан хаагчдын цалин хөлсний өглөгийг:


Дт Цалингийн зардал
Кт Цалингийн өглөг гэж бүртгэнэ.

9.4.1.3 Болзошгүй өр төлбөр


Ирээдүйд гарч болзошгүй өр төлбөрийг урьдчилан тодорхойлж болох боловч,
болзошгүй байдал нь тодорхой болсон үед л бүртгэлд тусгана.
1 буюу хэд хэдэн ирээдүйн үйл явдал гарах эс гарахаас аж ахуйн нэгж,
байгууллагад учрах боломжит олз (болзошгүй олз) буюу гарзын (болзошгүй гарз) эцсийн
шийдвэрлэлтийн тодорхойгүй байдал бүхий одоогийн нөхцөл, байдал буюу иж бүрэн
нөхцөл байдлыг болзошгүй гэнэ.

Болзошгүй өр төлбөр нь төлөх дүн, төлбөр хүлээн авагч, төлөх хугацаа эсвэл түүний
оршин байдлыг батлах 1 буюу хэд хэдэн ирээдүйн үйл явдлын гарч тохиолдох, үл
тохиолдохоос хамаарах өглөг юм. Дараах 2 нөхцөл хоёулаа хангагдсан үед зардалд
шингээж, өр төлбөрийг бүртгэснээр гарзын болзошгүй байдлын тооцоолсон гарзыг
хуримтлуулдаг.
1. Санхүүгийн тайланг хэвлэн нийтлэхийн өмнө бэлэн байгаа мэдээлэл нь
санхүүгийн тайлангийн өдрөөр өр төлбөр гарах нэлээд магадлалтай гэдгийг
илэрхийлж байх.
2. Гарзын дүнг ул үндэслэлтэй тооцоолж чадах.

Болзошгүй өр төлбөр нь баталгаажсан үед:


Дт Болзошгүй өр төлбөрөөс үүссэн гарз
Кт Болзошгүй өр төлбөр

Болзошгүй өр төлбөрөөс үүссэн олз, гарз нь Орлого, зарлагын нэгдсэн дансанд


хаагдана.

9.4.2 УРТ ХУГАЦААТ ӨР ТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ


Урт хугацаат өр төлбөр гэдэг нь бизнесийн үйл ажиллагааны хэвийн цикл эсвэл
нэг жилийн аль уртад төлөгдөхгүй буюу 1 жилийн дотор одоо байгаа эргэлтийн
хөрөнгөөр барагдахгүй үүрэг хариуцлага юм.

Жижиг аж ахуйн нэгжүүд векселийг урт хугацааны төлбөрийн хэрэгсэл болгон


гаргадаг бол томоохон корпорациуд урт хугацааны вексель ба бондын аль алиныг
гаргадаг.

Аж ахуйн нэгж байгууллагын бонд, векселээр урт хугацаатай санхүүжилт хийх


ажил гүйлгээг нягтлан бодох бүртгэлд дараах байдлаар тусгана.

9.4.2.1 Урт хугацаат бондын өглөгийн бүртгэл


Тогтоосон хугацаанд нэрлэсэн үнээр нь компани, Засгийн газар болон бусад
байгууллагуудаас өрөө төлөх баталгаа болгож гаргасан өрийн гэрчилгээг бонд гэнэ.
Бондын хүүгийн төлбөрийг тогтмол төлнө. Бонд гаргалт нь үнэт цаас гаргаснаас хэд
хэдэн давуу талтай. Хүүгийн зардал нь татварыг хорогдуулах төдийгүй, ногдол ашиг
төлдөггүй.
Бонд нь хамгаалалттай эсвэл хамгаалалтгүй /өрийн бичиг/ байдаг. Хамгаалалттай
бонд нь эд хөрөнгө, эдлэн газар, эсвэл бусад зүйлээр барьцаалагдсан байдаг.
Хамгаалалтгүй бондыг барьцаалагдах эд хөрөнгө болон өөр бусад тусгай хөрөнгөөр
баталгаажуулдаггүй бөгөөд түүнийг өрийн бонд буюу өрийн бичиг гэнэ.

Компани, корпорацийн бүртгэлд бонд эзэмшигчийн нэрийг бичиж тараагдсан


бондыг нэр заасан бонд гэнэ. Хүүгийн чекийг тухай бүр бонд эзэмшигчид хүргүүлдэг.

Нэргүй буюу тасалбарт бондод эзэмшигчийн нэрийг тавьдаггүй ба энэ бондыг


хөрөнгө эзэмших эрхийнх нь хамт түгээдэг. Бондын бүх л хугацааных нь туршид төлөх
хүүг тухай бүр авч байхад зориулсан тасалбарыг бонд бүрт хавсаргана.

Бонд нь нэрлэсэн үнээрээ худалдагдсан үед:


Дт Мөнгөн хөрөнгө
Кт Бондын өглөг

Бондын нэрлэсэн хүү нь зах зээлийн хүүгийн түвшингээс доогуур байгаа нөхцөлд уг
бонд хөнгөлөлттэй худалдагдана. Өөрөөр хэлбэл, нэрлэсэн үнээс нь бага үнээр гаргалаа
гэсэн үг. Бондыг хөнгөлөлттэй гаргавал:
Дт Мөнгөн хөрөнгө
Дт Бондын хөнгөлөлт
Кт Бондын өглөг

“Бондын хөнгөлөлт” данс нь Бондын өглөгийн дансны сөрөг тохируулах данс юм.
Балансад бондыг тусгахдаа нэрлэсэн үнээс нь хөнгөлөлтийн дүнг хасч /урамшууллын
дүнг нэмж/ өнөөгийн тооцсон өртөг буюу зах зээлийн үнээр харуулна. Элэгдэл тооцсон
хэмжээгээр жил бүр:
Дт Хүүгийн зардал
Кт Бондын хөнгөлөлт

Бондын нэрлэсэн хүү нь зах зээлийн хүүгийн түвшнээс дээгүүр байгаа нөхцөлд уг
бонд урамшуулалтай худалдагдана. Бондын урамшуулал нь Бондын өглөг дансны дүнг
нэмэгдүүлнэ.
Дт Мөнгөн хөрөнгө
Кт Бондын өглөг
Кт Бондын урамшуулал

Бондын урамшуулал нь санхүүжигчийн хүүгийн зардлыг тэр хэмжээгээр багасгадаг


бол бондын хөнгөлөлт нь хүүгийн зардлыг нэмэгдүүлдэг. Бондын урамшуулал дансанд
жил бүр хасагдуулга тооцох ба бондын төлбөрийн хугацаа дуусахад нэрлэсэн үнэтэйгээ
тэнцүү болно.
Хасагдуулга тооцох үеийн жил бүрийн дансны бичилт нь:
Дт Бондын урамшуулал
Дт Хүүгийн зардал

Бондын хүү төлөх тухай бүрд:


Дт Хүүгийн зардал
Кт Мөнгөн хөрөнгө

Бондын хугацаа дуусахад бондын үндсэн төлбөр, хөнгөлөлт, хүүг төлж дуусгасан
байх ёстой ба үүнийг бондыг эргэлтээс гаргах гэнэ. Дансны бичилт нь:
Дт Бондын өглөг
Кт Мөнгөн хөрөнгө

Бондыг хугацаанаас нь өмнө эргэлтээс гаргавал /өөрөөр хэлбэл, буцааж худалдан


авбал/ худалдан авах үеийг хүртэлх урамшуулал, хөнгөлөлт, бонд гаргалтын өртөг
зэргийг тооцоолон ашиг, алдагдлын дансанд тусгана.
Дт Бондын өглөг
Дт Бондыг эргэлтээс гаргасны алдагдал
Кт Бондын хөнгөлөлт
Кт Мөнгөн хөрөнгө
Бондыг үнэт цаасанд хөрвүүлж эргэлтээс гаргах тохиолдол байдаг. Бондыг нэрлэсэн
үнээс нь илүү үнээр хөрвүүлсэн бол:
Дт Бондын өглөг
Дт Бондын урамшуулал
Кт Энгийн хувьцаа
Кт Нэмж төлөгдсөн капитал

9.4.2.2 Урт хугацааны векселийн өглөгийн бүртгэл


Урт хугацааны вексельд төлөгдөх хугацаа, зарласан хүү зэрэг нь заагдсан
байдгаараа бондтой төстэй. Вексель нь бондын нэг адил өнөөгийн үнэ цэнэтэй бөгөөд
үүнийг ирээдүйн хүүнээс болон хөнгөлөлт, урамшууллын хасагдуулгагүй суурь дүнгээс
үндэслэн тооцно.

Хүү авчирдаггүй векселийг зөвхөн мөнгөн төлбөрт зориулан гаргадаг бөгөөд


түүний өнөөгийн үнэ цэнэ нь вексель гаргагчийн хүлээн авсан мөнгөн орлого болно.

Нэрлэсэн үнэ ба өнөөгийн үнэ хоёрын зөрүүг хөнгөлөлт, урамшуулал гэж үзэн
хасагдуулга тооцож, хүүгийн зардлаар бүртгэнэ.
Дансны бичилт нь:
Дт Векселийн өглөгийн хөнгөлөлт
Дт Мөнгөн хөрөнгө
Кт Векселийн өглөг

Урамшуулалттай гаргасан векселийг бүртгэхдээ:


Дт Мөнгөн хөрөнгө
Кт Векселийн өглөг
Кт Векселийн өглөгийн урамшуулал

Өмч, хөрөнгө, бараа материал, үйлчилгээ зэрэг мөнгөн бус ажил гүйлгээнд
холбогдох вексель гаргалтыг бүртгэхдээ:
Дт Өмч, хөрөнгө, бараа материал
Кт Векселийн өглөг

Энэ үед векселийн хөнгөлөлт, урамшуулал зэргийг тооцвол дансанд тусгаж хасагдуулга
хийнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. ЭЗЭМШИГЧДИЙН ӨМЧ БА КАПИТАЛ

10. ЭЗЭМШИГЧДИЙН ӨМЧ БА КАПИТАЛ

10.1 Эзэмшигчдийн өмч ба капиталд хамрагдах зүйлс


Эзэмшигчдийн өмч буюу капитал нь оруулсан капитал болон олсон капиталын
нийлбэр юм.

Оруулсан капитал (капиталд төлсөн дүн) нь аливаа хугацаанд капитал өмчийн


хувьцаанд төлсөн буюу өөр ямар нэг байдлаар бизнест ашиглахын тулд хувьцаа
эзэмшигчдийн компанид оруулсан нийт дүн юм. Оруулсан капиталд эргэлтэнд байгаа
өмчийн хувьцааны нэрлэсэн үнэ, гаргалтын аливаа хөнгөлөлтийг хассан цэвэр
урамшуулал, захиалгын гэрээгээр төлсөн дүн зэрэг зүйлсийг багтаана.

Олсон капитал нь уг бизнесийн байгууллага ашигтай үйл ажиллагаа явуулсны үр


дүнд нэмэгдсэн капитал юм. Энэ нь тухайн байгууллагын хуваарилагдаагүй бүх орлого
юм.

10.2 Санхүүгийн тайланд тусгах


Балансад эзэмшигчдийн өмч бүлэгт тусгагдана. Манайд аж ахуйн нэгжийн Компани,
Хоршоо, Нөхөрлөл гэсэн 3 хэлбэр байгаагаас давамгайлах хэлбэр нь компани юм.

А) Компанийн зохион байгуулалттай аж ахуйн нэгжид илэрхийлэгдэх хэлбэр нь:


1.Хувьцаат капитал. Энэ нь худалдагдсан хувьцааны нэрлэсэн үнийн дүн юм.
Хувьцаат капиталыг балансад тусгахдаа гаргахаар зарласан, худалдагдсан, эргүүлэн
авсан болон нийт гаргаад байгаа хувьцаануудын нэрлэсэн үнийн дүнг тодотгосон байна.
2.Нэмж төлөгдсөн капитал. Хувьцааны нэрлэсэн үнээс илүү төлөгдсөн хэмжээг хэлнэ.
Хувьцааг нэрлэсэн үнээс нь доогуур үнээр борлуулбал хүлээсэн алдагдлын хэмжээг
нэмж төлөгдсөн капитал дансанд сөрөг тэмдэгтэйгээр харуулна.
3.Хуримтлагдсан ашиг. Үйл ажиллагаа эхэлсэн үеэс нэмэгдсэн капитал юм. Энэ нь
тухайн тайлангийн хугацаанд олсон цэвэр ашгийн хэмжээгээр нэмэгдэнэ.

Б)Хоршоо хэлбэрийн аж ахуйн нэгжид:


1. Хоршигчдын хувь нийлүүлсэн хөрөнгө. Хоршоог үүсгэн байгуулсан талуудын
оруулсан капиталын хэмжээнээс эзэмшигчдийн өмч бүрдэнэ.
2. Бусад нөөц. Үйл ажиллагаа эхэлсэн үеэс нэмэгдсэн капитал юм.

В) Нөхөрлөл хэлбэрийн аж ахуйн нэгжид:


1.Нөхөрлөлийн гишүүдийн хувь нийлүүлсэн хөрөнгө. Нөхөрлөлийг үүсгэн байгуулсан
этгээдүүдийн оруулсан капиталын хэмжээнээс эзэмшигчдийн өмч бүрдэнэ.
2. Хуримтлагдсан ашиг. Үйл ажиллагаа эхэлсэн үеэс нэмэгдсэн капитал юм. Энэ нь
тухайн тайлангийн хугацаанд олсон цэвэр ашгийн хэмжээгээр нэмэгдэнэ.

Харин төрийн бус байгууллагын


ажиллагаа ашиг олоход чиглэдэггүй учраас дүрмэндээ заасан эх үүсвэрийг үндэслэн эх
үүсвэрийн дансдыг ангилан балансад тусгана.

10.4 Эзэмшигчдийн хөрөнгийн бүртгэл


А. Хувь нийлүүлсэн хөрөнгө буюу хувьцааны бүртгэл
Уг бүртгэлд дараах асуудлуудыг тусгана :
o Нэрлэсэн үнэтэй хувьцааны бүртгэл
o Нэрлэсэн үнэгүй хувьцааны бүртгэл
o Захиалгын үндсэн дээр борлуулсан борлуулалт
o Бусад үнэт цаастай хослуулан гаргасан хувьцааны бүртгэл
o Мөнгөн бус ажил гүйлгээгээр гаргасан хувьцааны бүртгэл
o Хувьцаа гаргалтын зардлын бүртгэл
o Хувьцаа буцаан худалдан авалтын бүртгэл

10.4.1 Нэрлэсэн үнэтэй хувьцааны бүртгэл


Арилжаанд зөвшөөрөгдөн гарч буй хувьцаа нь тодорхой нэрлэсэн үнэтэй байна.
Гаргасан хувьцааны борлогдсон хэсгийн нэрлэсэн үнийн дүнгээр нягтлан бодох бүртгэлд
дараах бичилт хийнэ.
Дт Мөнгөн хөрөнгө
Кт Энгийн хувьцаа
Кт Давуу эрхтэй хувьцаа
Нэрлэсэн үнээс илүү үнээр борлогдсон хувьцааны үнийн зөрүүг :
Дт Мөнгөн хөрөнгө
Кт Нэмж төлөгдсөн капитал гэж бичнэ.
Нэрлэсэн үнээс доогуур үнээр борлогдсон хувьцааны үнийн хямдралтыг:
Дт Мөнгө
Дт Нэмж төлөгдсөн капитал
Кт Энгийн хувьцаа/Давуу эрхтэй хувьцаа гэж бичнэ .

10.4.2 Нэрлэсэн үнэгүй хувьцааны бүртгэл


Арилжаанд зөвшөөрөгдөн гарч буй хувьцаа тодорхой нэрлэсэн үнэгүй байж
болно. Тэгэхдээ гаргаж эхлэх үед нэрлэсэн үнэгүй байгаад арилжаа бүрт тогтоогдоно.
Арилжааны явцад тодорхойлогдсон ханшийг үндэслэн нэрлэсэн үнэгүй хувьцааг үнэлж
бүртгэнэ. Үүнд :
Худалдсан хувьцааны борлуулсан үнийн дүнгээр :
Дт Мөнгөн хөрөнгө
Кт Энгийн хувьцаа
Тогтоосон үнэтэй хувьцааг тогтоосон үнээс илүү үнээр борлуулсан бол:
Дт Мөнгөн хөрөнгө
Кт Нэмж төлөгдсөн капитал
Кт Энгийн хувьцаа
Тогтоосон үнээс доогуур үнээр борлуулсан бол :
Дт Мөнгө
Дт Нэмж төлөгдсөн капитал
Кт Энгийн хувьцаа
10.4.3 Захиалгын үндсэн дээр борлуулсан хувьцааны бүртгэл
Хувьцааг захиалгаар гаргах өдөрт дараах журналын бичилтийг хийнэ.
Дт Захиалгын авлага
Кт Захиалсан энгийн хувьцаа
Кт Нэрлэсэн үнээс нэмж төлөгдсөн капитал
Захиалгын үндсэн дээр хувьцаа гаргасны сүүлчийн төлбөрийг хүлээн авсан үед :
Дт Мөнгө
Кт Захиалгын авлага
Дт Захиалсан энгийн хувьцаа
Кт Энгийн хувьцаа
Захиалгын авлагыг “Баланс“-д үзүүлэхдээ Өмчийн сөрөг тохируулах аргыг
ашиглана. Өөрөөр хэлбэл, захиалгын авлагыг эзэмшигчдийн өмчийн хэсгээс хасагдах
дүн болгон тусган үзүүлнэ.

Зарим үед захиалагч хэсэгчилсэн төлбөрөө хийх боломжгүй болсноос гэрээгэээ


биелүүлж чаддаггүй. Үүнтэй холбогдсон асуудлыг холбогдох хууль журмын дагуу
шийдвэрлэнэ.

10.4.4 Бусад үнэт цаастай хослуулан гаргасан хувьцааны (бөөн


дүнгийн
борлуулалт) бүртгэл
Хоёр буюу түүнээс дээш ангиллын үнэт цаасыг хамтад нь худалдсан үед орлогыг
тэдгээр үнэт цаасанд хувирлахдаа дараах 2 аргыг хэрэглэнэ.
Үүнд:
1. Шууд хамаарлын арга
2. Өсөн нэмэгдэх арга

Шууд хамаарлын арга нь үнэт цаасны ангилал тус бүрийн хувьд холбогдох үнэ
цэнийг тодорхойлох зах зээлийн үнэ буюу бусад найдвартай суурь мэдэгдэж байвал
нийт дүнд тус бүрийн эзлэх харьцаанд үндэслэн шууд хамааралтайгаар бөөн дүнг үнэт
цаасны ангилал бүрд хуваарилдаг.

Жишээ нь : 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нэгжийн зах зээлийн үнэ 315 төгрөг
байгаа 10,000 ширхэг энгийн хувьцаа болон 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нэгжийн зах
зээлийн үнэ 135 төгрөг байгаа 10,000 ширхэг давуу эрхтэй хувьцааг бөөнд нь 4,200,000
төгрөгөөр гаргасан. Энгийн хувьцаа болон давуу эрхтэй хувьцаанд 4,200,000 төгрөгийг
дараах байдлаар хуваарилна:

Энгийн хувьцааны зах зээлийн үнэ (10,000 × 315) 3,150,000


×
Давуу эрхтэй хувьцааны зах зээлийн үнэ (10,000 135) 1,350,000
Нийт зах зээлийн үнэ 4,500,000

Энгийн хувьцаанд хуваарилах(3,150,000: 4,500,000 × 4,200,000)


2,940,000
Давуу эрхтэй хувьцаанд хуваарилах (1,350,000: 4,500,000 × 4,200,000)
1,260,000
Нийт хуваарилсан дүн
4,200,000

Өсөн нэмэгдэх аргыг бүх ангиллын үнэт цаасны зах зээлийн үнэ тодорхой бус
тохиолдолд хэрэглэнэ.

Мэдэгдэж байгаа бол зах зээлийн үнийг тухайн ангилалуудын хувьд суурь болгон
ашиглаж, зах зээлийн үнэ мэдэгдэхгүй ангиллын хувьд бөөн дүнгийн үлдэх хэсгийг
хуваарилна. Жишээ нь : 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нэгжийн зах зээлийн үнэ 200
төгрөг байгаа 1,000 ширхэг энгийн хувьцаа болон 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй зах
зээлийн үнэ нь үл мэдэгдэх 1,000 ширхэг давуу эрхтэй хувьцааг бөөнд нь 300,000
төгрөгөөр гаргасан бол дараах байдлаар хуваарилна.

Бөөн дүнгийн орлого 300,000


Энгийн хувьцаанд хуваарилах (1000 × 200 ) 200,000
Давуу эрхтэй хувьцаанд хуваарилах үлдэгдэл 100,000

Бөөн дүнгийн арилжаанд оролцсон хувьцааны аливаа ангиллын хувьд зах зээлийн
үнийг тодорхойлоогүй бол хуваарилалт нь тохиолдлын шинжтэй байж болно. Нэг буюу
хэд хэдэн ангиллын үнэт цаасны зах зээлийн үнийг ойрын ирээдүйд тодорхойлох бол
ирээдүйн зах зээлийн үнийг тодорхойлсон үед тодруулга хийх зорилгоор тохиолдлын
суурийг ашиглаж болно.

10.4.4 Мөнгөн бус хэлбэрээр төлбөр хийгдсэн хувьцааны бүртгэл


Мөнгөнөөс бусад хэлбэрээр төлбөр хийгдсэн хувьцааг бүртгэлд тусгахдаа
хувьцааны батлагдсан нэрлэсэн үнэ, зах зээлийн үнэ болон хөрөнгийн зах зээлийн үнийн
аль алийг харгалзана. Хувьцааны нэрлэсэн үнээр /Энгийн хувьцаа/ нэрлэсэн үнээс
хэлбэлзсэн хэмжээг / Нэмж төлөгдсөн капитал / дансанд дээрхийн адилаар бүртгэнэ.

10.4.5 Хувьцаа гаргалтын зардал


Үнэт цаас гарган өмчийг бүрдүүлэхтэй холбоотойгоор дараах зардал гардаг.
- Өмгөөлөгчийн хөлс
- Мэргэшсэн нягтлан бодогчийн хөлс
- Андеррайтерийн хөлс
- Сертификат ба бүртгэлийн мэдээг хэвлэх болон илгээх зардал
- Үнэт цаасны хороонд бүртгүүлэх зардал
- Бэлтгэхтэй холбогдсон бичиг хэргийн ба захиргааны зардал
- Хувьцаа гаргалтыг сурталчлах зардал

Хувьцаа гаргалтын анхны зардлыг тайлагнахдаа дараах хоёр аргыг хэрэглэнэ.


Эхний арга нь хувьцаа гаргалтын зардлыг капиталд төлсөн дүнгээс хасагдах байдлаар
авч үзнэ . Дансны бичилтээр харуулбал:
Дт Нэмж төлөгдсөн капитал
Кт Мөнгө эсвэл бараа материал

Хоёрдох арга нь хувьцаа гаргалтын зардлыг зохион байгуулалтын зардал байдлаар авч
үзнэ. Дансны бичилт нь дараах байдалтай байна.
Дт Биет бус хөрөнгө
Кт Мөнгө эсвэл бараа материал

10.4.6 Хувьцаа буцаан худалдан авалт


Компаниуд бизнесийг худалдан авах боломжтой болох, эргэлтэнд байгаа хувьцааг
багасгаснаар нэгж хувьцаанд ногдох ашгийг нэмэгдүүлэх, хувьцаа эзэмшигчдийн тоог
бууруулах, хувьцааны эрэлт бий болгох болон үйл ажиллагааг хязгаарлах зорилгоор
хувьцаагаа буцаан худалдан авдаг.

Хувьцаа худалдан авсны дараа эргэлтээс гаргах эсвэл дахин борлуулах зорилгоор
халаасны хувьцаа байдлаар эзэмшиж болно. Хэрэв эргэлтээс гаргаагүй бол ийм хувьцааг
халаасны хувьцаа гэнэ.

Халаасны хувьцааг өртгийн арга, нэрлэсэн үнийн аргын аль нэгийг ашиглан
бүртгэнэ.

А. ӨРТГИЙН АРГА
Энэ аргын дагуу худалдан авсан халаасны хувьцааг өртгөөр бүртгэх бөгөөд дахин
гаргах үед үүнтэй адил өртгөөр кредитлэнэ. Халаасны хувьцааг худалдан авалтын
өртгөөс илүү үнээр дахин гаргасан бол уг илүү дүнг Халаасны хувьцаанаас нэмж
төлөгдсөн капитал гэсэн дансны кредитэд бүртгэнэ. Хэрэв худалдан авалтын өртгөөс
бага үнээр дахин гаргавал Нэмж төлөгдсөн капитал дансанд бүртгэх ба уг дансны
үлдэгдэл уг дүнг шингээхэд хүрэлцэхгүй бол хуримтлагдсан ашгийн бууралт болгон
бүртгэнэ.
Худалдан авсан халаасны хувьцааг худалдан авсан үнэ буюу өртгөөр нь:
Дт
Халаасны хувьцаа
Кт Мөнгө
Халаасны хувьцааг өртгөөс нь дээгүүр үнээр дахин гүйлгээнд гаргасан бол:
Дт Мөнгө
Кт Халаасны хувьцаа
Кт Халаасны хувьцаанаас нэмж төлөгдсөн капитал
Халаасны хувьцааг өртгөөс нь доогуур үнээр дахин гүйлгээнд гаргасан бол:
Эсвэл:
Дт Мөнгө
Дт Халаасны хувьцаанаас нэмж төлөгдсөн капитал
Дт Хуримтлагдсан ашиг
Кт Халаасны хувьцаа гэж бүртгэнэ.

Б.НЭРЛЭСЭН ҮНИЙН АРГА


Энэ аргын дагуу буцаан худалдан авсан халаасны хувьцааг нэрлэсэн үнээр
бүртгэнэ. Анхны гаргалтын үнээс давсан худалдан авалтын өртгийн дүнгээр
Хуримтлагдсан ашиг дансанд дебетлэнэ. Харин анхны гаргалтын үнэ нь халаасны
хувьцааг худалдан авсан үнээс илүү бол энэ зөрүүгээр Халаасны хувьцаанаас нэмж
төлөгдсөн капитал дансыг кредитлэнэ.
Энгийн хувьцааг нэрлэсэн үнээс дээгүүр үнээр буцаан худалдан авсан бол:
Дт Халаасны хувьцаа-нэрлэсэн үнээр
Дт Нэрлэсэн үнээс нэмж төлөгдсөн капитал
Дт Хуримтлагдсан ашиг
Кт Мөнгө
Энгийн хувьцааг нэрлэсэн үнээс доогуур үнээр буцаан худалдан авсан бол:
Дт Халаасны хувьцаа-нэрлэсэн үнээр
Дт Нэрлэсэн үнээс нэмж төлөгдсөн капитал
Кт Мөнгө
Кт Халаасны хувьцаанаас нэмж төлөгдсөн капитал гэж
бүртгэнэ.

Халаасны хувьцааг эргэлтээс гаргах:

Хэрэв халаасны хувьцааг өртгөөр бүртгэсэн бол уг өртгийн дүнгээр хувьцаа


эзэмшигчдийн өмчийн нэмж төлөгдсөн капитал, хуримтлагдсан ашгийн нийлбэрээс
хасна.

Хэрэв нэрлэсэн үнийн аргаар халаасны хувьцааг бүртгэсэн бол халаасны хувьцааг
тухайн ангиллын хувьцаанаас хасагдах дүн байдлаар нэрлэсэн үнээр тайлагнадаг.
Гэхдээ хоёр аргын хувьд халаасны хувьцааны өртгийн дүнгээр хуримтлагдсан ашгийг
хязгаарладаг.

10.5 Нэмж төлөгдсөн капиталын бүртгэл


Нэмж төлөгдсөн капиталд нөлөөлөх үндсэн ажил гүйлгээ нь:
1. НТК дансны дебетэд
• Гаргасан өмчийн хувьцааны өөрчлөлт
• Халаасны хувьцааг нэрлэсэн үнээс бага өртгөөр борлуулах
• Дахин капиталжуулалтаар алдагдлыг арилгах (дахин зохион байгуулалт)
• Татан буулгалтын ногдол ашиг зарлах
2. НТК дансны кредитэд
• Гаргасан өмчийн хувьцааны урамшуулал
• Халаасны хувьцааг өртгөөс өндөр үнээр борлуулах
• Дахин капиталжуулалт буюу өмчийн бүтцийн өөрчлөлтөөр нэмж капитал
бий болгох (дахин зохион байгуулалт)
• Хөрвөгч бонд буюу давуу эрхтэй хувьцааг хөрвүүлэх
• Жижиг хувьцаат ногдол ашиг зарласныг тус тус бүртгэнэ.
10.6 Хандивласан ба дахин үнэлсэн капиталын бүртгэл
Хувьцаа эзэмшигчдийн өмч хэсэгт нэмэлт капитал хэлбэрээр тайлагнаж болох
зүйлс нь хандивласан капитал ба дахин үнэлсэн капитал юм.
1. Хандивласан капитал нь хувьцаа эзэмшигч, зээлдүүлэгч болон бусад талуудын
компанид хандивласан хөрөнгөөс бий болдог.
2. Дахин үнэлгээний капитал нь хөрөнгийн өртгийн өсөлт буюу бууралтын
тайлагналаас үүсдэг.

Дт Хандивласан хөрөнгийн холбогдох данс


Кт Хандивласан капитал
Мөн
Дт Үндсэн хөрөнгө
Кт Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээнээс нэмэгдсэн капитал

10.7 Хуримтлагдсан ашгийн бүртгэл


Хуримтлагдсан ашиг нь анх оруулсан хөрөнгийг ашиглан бий болгосон нэмэлт эх
үүсвэрийн хэмжээг илтгэнэ. Балансад Хуримтлагдсан ашиг гэсэн нэрээр тусгагдана.
Хуримтлагдсан ашгийн дансанд элдэв орлого болон зардлыг бүртгэхгүй.

Хуримтлагдсан ашгийг нэмэгдүүлэх эсвэл бууруулах хамгийн нийтлэг зүйлсийг


дор харуулбал:

Хуримтлагдсан ашиг дансны дебетэд:


• Тайлангийн үеийн цэвэр алдагдал
• Өмнөх үеийн залруулга (алдаа засварлалт) ба нягтлан бодох бүртгэлийн
зарчмын өөрчлөлт
• Мөнгөн буюу өрийн бичгийн ногдол ашиг
• Хувьцаагаар олгох ногдол ашиг
• Хөрөнгөөр ногдол ашиг олголт
• Халаасны хувьцааны зарим ажил гүйлгээ
Хуримтлагдсан ашиг дансны кредитэд:
• Тайлангийн үеийн цэвэр ашиг
• Өмнөх үеийн залруулга (алдаа засварлалт) ба НББ-ийн зарчмын өөрчлөлт
• Дахин зохион байгуулалтын үр дүн болох тохируулгуудтай холбогдсон
ажил гүйлгээг тус тус бүртгэнэ.

Хуримтлагдсан ашгийн дансанд гарах ажил гүйлгээний дансны бичилт нь :


Цэвэр ашгийн хэмжээгээр :
Дт Тайлангийн үеийн ашиг
Кт Хуримтлагдсан ашиг

Алдагдлын хэмжээгээр :
Дт Хуримтлагдсан ашиг
Кт Тайлангийн үеийн алдагдал

Ногдол ашгийн хуваарилалтын хэмжээгээр:


Дт Хуримтлагдсан ашиг
Кт Ногдол ашгийн өглөг

10.7.1 Ногдол ашгийн бүртгэл


Ногдол ашгийн төрлүүд:
1. Мөнгөн ногдол ашиг
2. Хөрөнгөөр олгох ногдол ашиг-Мөнгөнөөс бусад тухайлбал, бараа, үл хөдлөх
хөрөнгө, хөрөнгө оруулалт зэрэг хөрөнгөөр төлөх ногдол ашгийг хэлнэ. Энэ
төрлийн ногдол ашгийг бүртгэхдээ шилжүүлэн өгсөн хөрөнгийн зах зээлийн
үнээр бүртгэх ба хөрөнгийн данснаас хасалтын аливаа олз буюу гарзыг хүлээн
зөвшөөрдөг.
3. Векселийн өглөгөөрх ногдол ашиг-Компани одоо ногдол ашиг төлөхийн оронд
ногдол ашгийн төлбөрийг тодорхой хугацаагаар хойшлуулсан гэсэн үг. Өөрөөр
хэлбэл, энэ нь тусгай хэлбэрийн өрийн бичиг юм.
4. Татан буулгалтын ногдол ашиг-Зарим үед компанийн капиталд төлсөн
зүйлсийг ногдол ашиг олгоход ашигладаг. Өөрөөр хэлбэл, ашигт үндэслээгүй
аливаа ногдол ашиг нь компанийн капиталд төлсөн зүйлсийн бууралт байх
бөгөөд энэ хэмжээгээр татан буулгалтын ногдол ашиг бий болно.
5. Хувьцаагаар олгох ногдол ашиг-Энэ тохиолдолд хөрөнгө хуваарилахгүй бөгөөд
хувьцаагаар ногдол ашиг зарласны дараа хувьцаа эзэмшигч бүр компанид
ногдол ашиг зарлахын өмнөхтэй яг адил хувь оролцоотой байна. Ногдол
ашгийг зарлах үед хувьцаагаар олгох ногдол ашиг нь эргэлтэнд байгаа энгийн
хувьцааны 20-25 хувиас бага тохиолдолд гаргах хувьцааны зах зээлийн үнээр
хуримтлагдсан ашгаас шилжүүлдэг. Ийм төрлийн ногдол ашгийг жижиг
хувьцаагаар ногдол ашиг гэнэ.

Мөнгөн ногдол ашгийг зарласан өдөр:


Дт Хуримтлагдсан ашиг
Кт Ногдол ашгийн өглөг
Мөнгөн ногдол ашиг олгосон өдөр:
Дт Ногдол ашгийн өглөг
Кт Мөнгө
Хөрөнгөөр ногдол ашиг олгохоор зарласан өдөр:
Дт Холбогдох хөрөнгийн данс
Кт Холбогдох хөрөнгийн дансны үнэлгээний олз
(Тухайн хөрөнгийн өртөг нь зах зээлийн үнээс бага байсан бол)

Дт Хуримтлагдсан ашиг
Кт Хөрөнгөөр олгох ногдол ашгийн өглөг
(Хуваарилах хөрөнгийн зах зээлийн үнэтэй тэнцүү дүнгээр )

Хөрөнгөөр ногдол ашиг олгосон өдөр:


Дт Хөрөнгөөр олгох ногдол ашгийн өглөг
Кт Холбогдох хөрөнгийн данс

Векселийн өглөгөөр ногдол ашиг зарласан өдөр:


Дт Хуримтлагдсан ашиг
Кт Хувьцаа эзэмшигчдэд төлөх векселийн өглөг
Векселийн өглөгийн ногдол ашгийг төлсөн өдөр:
Дт Хувьцаа эзэмшигчдэд төлөх векселийн өглөг
Дт Хүүгийн зардал
Кт Мөнгө

Татан буулгалтын ногдол ашгийг зарласан өдөр:


Дт Хуримтлагдсан ашиг
Дт Нэмж төлөгдсөн капитал
Кт Ногдол ашгийн өглөг
Эсвэл
Дт Нэмж төлөгдсөн капитал
Кт Ногдол ашгийн өглөг
Татан буулгалтын ногдол ашгийг олгосон өдөр:
Дт Ногдол ашгийн өглөг
Кт Мөнгө

Жижиг хэмжээний хувьцаагаар ногдол ашиг олгохоор зарласан өдөр-хувьцааны зах


зээлийн үнээр:
Дт Хуримтлагдсан ашиг-Хувьцаагаар зарласан ногдол ашиг
Кт Энгийн хувьцаагаар хуваарилагдах ногдол ашиг
Кт Нэрлэсэн үнээс нэмж төлөгдсөн капитал

10.7.2 Хуримтлагдсан ашгийн төсөвлөлт (хязгаарлалт)


Хуримтлагдсан ашгийн төсөвлөлт гэдэг нь төсөвлөсөн хэмжээний хөрөнгө нь
ногдол ашиг байдлаар хуваарилагдахгүй бөгөөд харин янз бүрийн тусгай зорилгоор
ашиглахаар хязгаарласан хөрөнгийг илэрхийлнэ. Тухайлбал, үйлдвэрлэлийг өргөтгөх,
хувьцааг хүчингүй болгох, бондыг эргэлтээс гаргах гэх мэт зорилгоор хуримтлагдсан
ашгийг төсөвлөдөг.
Дт Хуримтлагдсан ашиг
Кт Төсөвлөсөн хуримтлагдсан ашиг-Үйлдвэрлэлийн өргөтгөл

ТАВДУГААР БҮЛЭГ. ОРЛОГО БА ОЛЗ

11.ОРЛОГО

11.1 Орлого, үр дүнгийн тайланд илэрхийлэгдэх үзүүүлэлт


Орлого, үр дүнгийн тайлан нь тайлангийн хугацааны аж ахуйн үйл ажиллагааны
үр дүнг харуулдаг санхүүгийн тайлангийн нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд орлого, зардал,
олз, гарз гэсэн үндсэн элементүүдээс бүрдэнэ. Ашиг нь үйл ажиллагааны үр дүнг
хэмждэг үндсэн үзүүлэлт юм.

Орлого нь бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх буюу нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх,


эсвэл аж ахуйн нэгж, байгууллагын гол байнгын ажиллагааг бүрдүүлэх бусад үйл
ажиллагаанаас тухайн хугацаанд бий болсон хөрөнгийн дотогш урсгал, өр төлбөр
барагдуулалт юм.

Бусад орлого ба олз гэдэг нь аж ахуйн нэгж, байгууллагын байнгын бус буюу
гэнэтийн ажил гүйлгээнээс түүнчлэн эздийн орлого буюу хөрөнгө оруулалтаас бусад
тухайн тайлант хугацаанд уг аж ахуйн нэгж, байгууллагад нөлөөлөх бүх ажил гүйлгээ,
үйл явдал нөхцөл байдлын үр дүнд өмчид (цэвэр хөрөнгөнд) гарсан өсөлт юм.

Орлого хүлээн зөвшөөрөх зарчмыг ашигласнаар тухайн хугацааны орлогыг


ихэвчлэн зардлаас тусдаа тодорхойлдог.

(1) Хэрэгжсэн эсвэл хэрэгжих боломжтой болсон (2) иж бүрдсэн үед орлого хүлээн
зөвшөөрөх зарчмын дагуу орлогыг тодорхойлдог. Бараа үйлчилгээг мөнгөөр эсвэл мөнгө
нэхэмжлэх эрхээр (авлага) арилжсан үед орлого хэрэгжсэн гэнэ. Мөнгө эсвэл мөнгө
нэхэмжлэх эрхийн тогтоосон дүнд шууд хөрвөх боломжтой хөрөнгийг арилжаагаар
хүлээн авсан бол орлого хэрэгжих боломжтой болсон гэнэ. Орлогын илэрхийлэх
өгөөжийг хүртэхийн тулд хийх ёстой зүйлийг уг аж ахуйн нэгж, байгууллага нэлээд
хэмжээгээр гүйцэтгэсэн бөгөөд орлого олох үйл явц дуусвар болсон эсвэл үндсэндээ
дуусвар болсон тохиолдолд орлого иж бүрдсэн гэнэ.

Энэ зарчмын дагуу (а) бараа бүтээгдэхүүн борлуулалтын орлогыг борлуулалт


хийсэн өдөр хүлээн зөвшөөрдөг бөгөөд худалдан авагчдад хүргэсэн өдөр гэдэг утгаар
тайлбарладаг, (б) үзүүлсэн үйлчилгээний орлогыг үйлчилгээ үзүүлж, нэхэмжлэх
боломжтой болсон үед хүлээн зөвшөөрдөг, (в) хүү, түрээс, зохиогчийн эрх зэрэг аж ахуйн
нэгж, байгууллагын хөрөнгийг бусад этгээд ашиглахыг зөвшөөрсөний дүнд бий болсон
орлогыг өнгөрсөн хугацаа буюу хөрөнгө ашиглалтаар хүлээн зөвшөөрдөг, (г) бараа
бүтээгдэхүүнээс бусад хөрөнгийг данснаас хассанаар бий болсон орлогыг борлуулалтын
өдөр хүлээн зөвшөөрдөг.

Орлого ба олзыг агуулгаас нь хамааруулан дараах байдлаар ангилна:

1. Үндсэн үйл ажиллагааны


2. Үндсэн бус үйл ажиллагааны

11.1.1 Үндсэн үйл ажиллагааны орлого


Эрхэлж буй бизнесийн үндсэн үйл ажиллагаанаас бий болсон орлогыг үндсэн үйл
ажиллагааны борлуулалтад хамааруулна. Бараа бүтээгдэхүүний борлуулалтын ажил
гүйлгээ нь:
1. Борлуулалтын цэг дээр орлогыг хүлээн зөвшөөрөх (хүргэлт)
2. Хүргэлтийн өмнө орлого хүлээн зөвшөөрөх
3. Хүргэлтийн дараа орлого хүлээн зөвшөөрөх
4. Тусгай борлуулалтын ажил гүйлгээний орлого хүлээн зөвшөөрөх - агент

БОРЛУУЛАЛТЫН ХҮРГЭЛТИЙН ЦЭГ ДЭЭР


ОРЛОГО ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ

Хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүн хүргэсэн эсвэл үйлчилгээ үзүүлсэн үед орлогыг


хүлээн зөвшөөрөхийн тулд хоёр нөхцөл (хэрэгжсэн эсвэл хэрэгжих боломжтой болсон ба
иж бүрдсэн) хангагдсан байдаг. Үйлдвэрлэх ба борлуулах ажиллагаанаас бий болсон
орлогыг ерөнхийдөө борлуулалтын хугацаанд хүлээн зөвшөөрдөг.

ХҮРГЭЛТИЙН ӨМНӨХ ОРЛОГО ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨЛТ

Зарим тохиолдолд тухайлбал, урт хугацаат барилгын гэрээт ажлын үед иж бүрдэл ба
хүргэлтийн өмнө орлогыг хүлээн зөвшөөрдөг. Нягтлан бодох бүртгэлд урт хугацаат
барилгын гэрээт ажлыг бүртгэхдээ дараахь 2 аргыг хэрэглэхийг хүлээн зөвшөөрдөг:
1. Гүйцэтгэлийн хувийн жингийн арга
2. Гэрээ гүйцэтгэлийн арга

ГҮЙЦЭТГЭЛИЙН ХУВИЙН ЖИНГИЙН АРГА


Барилгын ажлын явц, гүйцэтгэлийн хувийн жинд үндэслэн тайлант үе бүрд
орлого ба нийт ашгийг хүлээн зөвшөөрдөг. Барилгын өртөг ба тухайн өдөр хүртэл иж
бүрдсэн нийт ашгийн нийлбэрээр бараа материалын (дуусаагүй барилга) дансанд, явцын
нэхэмжлэлээр бараа материалын сөрөг тохируулах (дуусаагүй барилгын нэхэмжлэл)
дансанд хуримтлуулна. Энэ аргыг хэрэглэхийн тулд завсрын тодорхой хугацаанд иж
бүрдэл болгоход чиглэсэн гүйцэтгэлийг хэмжих суурь буюу стандарттай байх ёстой. Иж
бүрдэл болгоход чиглэсэн гүйцэтгэлийг тодорхойлохдоо өртөг-өртгийн харьцааны
аргыг хэрэглэнэ. Өртөг- өртгийн харьцааны аргын дагуу тухайн хугацаа хүртэл гарсан
зардлыг гэрээг дуусгавар болгоход шаардлагатай хамгийн сүүлийн үеийн тооцоолсон
нийт зардалд харьцуулж гүйцэтгэлийн хувийн жинг хэмждэг.

Тайлант хугацааны эцэс хүртэл гарсан зардал = Иж бүрдлийн


Нийт зардлын хамгийн сүүлийн үеийн тооцоолол хувь

Нийт тооцоолсон өртөгт зарцуулсан өртгийн эзлэх хувийн жинг гэрээний нийт
орлого буюу тооцоолсон нийт ашгаар үржүүлснээр тухайн хугацаанд хүлээн зөвшөөрөх
орлого буюу нийт ашгийн дүнг гаргана. Жил бүр хүлээн зөвшөөрөх орлого ба нийт
ашгийн дүнг дараах томъёо ашиглан тооцно:
Тухайн хугацаа хүртэл Тооцоолсон Өмнөх тайлант үед Тайлант
үеийн
Гарсан зардал х нийт орлого - хүлээн зөвшөөрсөн = орлого
Тооцоолсон нийт өртөг (буюу ашиг) орлого (буюу ашиг) (буюу
ашиг)

Гүйцэтгэлийн хувийн жингийн аргаар жил бүрийн орлого ба нийт ашгийг хүлээн
зөвшөөрч, гэрээний гүйцэтгэл ба эцсийн зөвшөөрлийг бүртгэх бичилт нь:
Хүлээн зөвшөөрсөн орлого ба нийт ашгийн дүнгээр:
Дт Дуусаагүй барилга (нийт ашиг)
Дт Барилгын зардал
Кт Урт хугацаат гэрээний орлого

Гэрээний эцсийн зөвшөөрлийг бүртгэхдээ:


Дт Барилгын гүйцэтгэлийн нэхэмжлэл
Кт Дуусаагүй барилга

ГЭРЭЭ ГҮЙЦЭТГЭЛИЙН АРГА


Гэрээ дуусвар болсон үед орлого ба нийт ашгийг хүлээн зөвшөөрдөг. Барилгын
өртгийг бараа материалын (дуусаагүй барилга) дансанд, явцын нэхэмжлэлээр бараа
материалын сөрөг тохируулах (дуусаагүй барилгын нэхэмжлэл) дансанд хуримтлуулна.
Дуусаагүй урт хугацаат гэрээний өртөг ба тайлант үеийн нэхэмжлэлийг хуримтлуулах
боловч орлого, өртөг, нийт ашгийн хувьд завсрын хугацаанд орлогын тайлангийн
дансдад дебетлэх буюу кредитлэх бичилт хийхгүй.
Өөрөөр хэлбэл, гэрээний эцсийн үр дүнд орлогыг хүлээн зөвшөөрдөг. Барилгын
өртөг, гүйцэтгэлийн нэхэмжлэл, худалдан авагчдаас авсан цуглуулалтыг бүртгэх жил
бүрийн бичилт нь гүйцэтгэлийн хувийн жингийн аргатай адил боловч орлого ба нийт
ашгийг хүлээн зөвшөөрөлт нь эрс өөр юм. Гэрээ гүйцэтгэлийн аргын дагуу орлого,
өртгийг хүлээн зөвшөөрч бүртгэх бичилт нь:
Дт Дуусаагүй барилгын нэхэмжлэл
Кт Урт хугацаат гэрээний орлого

Дт Барилгын өртөг
Кт Дуусаагүй барилга

ХҮРГЭЛТИЙН ДАРААХ ОРЛОГО ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨЛТ


Зарим тохиолдолд борлуулалтын үнэ цуглуулалт нь ул үндэслэлтэйгээр
батлагдахгүй бөгөөд орлого хүлээн зөвшөөрөлтийг хойшлуулдаг. Мөнгө хүлээн авах
хүртэл орлого хүлээн зөвшөөрөлтийг хойшлуулах "хэсэгчлэх арга", "өртөг нөхөлтийн
арга" гэсэн хоёр аргын аль нэгийг хэрэглэн бүртгэнэ.

ХЭСЭГЧИЛСЭН БОРЛУУЛАЛТЫН БҮРТГЭЛИЙН АРГА


Хэсэгчилсэн аргын үед орлогыг борлуулалтын биш харин цуглуулалтын үед
хүлээн зөвшөөрдөг. Жил бүр үйл ажиллагааны зардлуудыг зардлын дансанд тусгаж,
Орлого зарлагын нэгдсэн дансанд хаадаг. Хэсэгчилсэн борлуулалтын аргын дагуу цэвэр
ашгийг тооцоолохдоо дансны авлагын цуглуулалт хийгдэх хүртэл нийт ашгийг
хойшлуулдаг.

Тухайн жилийн хэсэгчилсэн борлуулалтыг бүртгэхдээ:


Дт Хэсэгчилсэн дансны авлага
Кт Хэсэгчилсэн борлуулалт
Хэсэгчилсэн авлагаас цуглуулсан мөнгийг бүртгэхдээ:
Дт Мөнгө
Кт Хэсэгчилсэн дансны авлага
Борлуулсан барааны өртгийг бүртгэхдээ:
Дт Хэсэгчилсэн борлуулалтын өртөг
Кт Бараа материал
Тухайн жилийн хэсэгчилсэн борлуулалт ба өртгийг хаах:
Дт Хэсэгчилсэн борлуулалт
Кт Хэсэгчилсэн борлуулалтын өртөг
Хойшлогдсон нийт ашиг
Мөнгөн цуглуулалтаар хэрэгжсэн ашгийг хойшлогдсон нийт ашгаас шилжүүлэх:
Дт Хойшлогдсон нийт ашиг
Кт Хэсэгчилсэн борлуулалтаар хэрэгжсэн нийт ашиг
Цуглуулалтаар хэрэгжсэн ашгийг хаах:
Дт Хэсэгчилсэн борлуулалтаар хэрэгжсэн нийт ашиг
Кт Орлого, зарлагын нэгдсэн данс

ӨРТӨГ НӨХӨЛТИЙН АРГА


Авлагын цуглуулалт ихээхэн тодорхой бус тохиолдолд өртөг нөхөлтийн аргыг
хэрэглэх нь тохиромжтой. Энэ аргын дагуу худалдан авагчийн төлсөн мөнгөн төлбөр нь
борлуулсан барааны өртгөөс давах хүртэл ашиг хүлээн зөвшөөрөхгүй. Өртөг нөхөлтийн
аргын дагуу борлуулалтын бүх орлого ба өртгийг хэсэгчилсэн борлуулалтын аргын
адилаар борлуулалт хийсэн тайлант үед тусгадаг. Гэвч мөнгө хүлээн авснаар орлогыг
хүлээн зөвшөөрдөг хэсэгчилсэн борлуулалтын аргаас ялгаатай нь өртөг нөхөлтийн арга
зөвхөн мөнгөн цуглуулалт нь борлуулсан барааны өртгөөс давсан тохиолдолд ашгийг
хүлээн зөвшөөрдөг.

Борлуулалт ба борлуулалтын өртгийг хааж, өртөг нөхөлтийн аргын дагуу


тайлагнасан борлуулалтын хойшлуулсан нийт ашгийг бүртгэхдээ:
Дт Борлуулалт
Кт Борлуулалтын өртөг
Кт Хойшлуулсан нийт ашиг
Мөнгөн цуглуулалт нь өртгөөс давсан хэмжээгээр нийт ашгийг хүлээн зөвшөөрөхдөө:
Дт Хойшлуулсан нийт ашиг
Кт Хэрэгжсэн нийт ашиг

ТУСГАЙ БОРЛУУЛАЛТЫН АЖИЛ ГҮЙЛГЭЭНИЙ


ОРЛОГО ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨЛТ
Зарим хэлцэлд үйлдвэрлэгч (буюу бөөний худалдаалагч) нь барааг худалдагчид
(буюу жижиглэн худалдагч) хүргэн өгснийг бүрэн гүйцэтгэл ба борлуулалт гэж үздэггүй.
Учир нь барааг эзэмших эрх үйлдвэрлэгчид хэвээр үлддэг. Тодорхой төрлийн
бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах энэ тусгай арга нь агент гэсэн хэрэгслэлийг
ашигладаг. Энэ хэлцлийн дагуу өмчлөгч нь түүний барааг борлуулах агентад ачуулалт
хийдэг.

Агент нь барааг хүлээн авч зохих ёсоор хадгалан борлуулах үүрэгтэй. Худалдан
авагчаас хүлээн авсан мөнгөнөөс борлуулалтын шимтгэл ба бусад холбогдох зардлыг
хассаны дараа агент нь өмчлөгчид шилжүүлэн өгнө. Барааг борлуулснаар агент нь
түүний цэвэр дүнгээр өмчлөгчид төлөх өр төлбөр үүснэ. Мөнгийг шилжүүлсний дараа
өмчлөгч нь орлогыг хүлээн зөвшөөрч бүртгэнэ.
Агент нь өмчлөгчид борлуулалт, зардал ба шилжүүлэх мөнгөн дүнг мэдэгдсэнээр:
Дт Мөнгө
Дт Сурталчилгааны зардал
Дт Агентын шимтгэлийн зардал
Кт Агентын борлуулалтын орлого
Агентад байгаа барааны борлуулалтын өртгийг тооцсоноор:
Дт Борлуулсан барааны өртөг
Кт Агентад байгаа бараа

11.1.2 Үндсэн бус үйл ажиллагааны ашиг ба олз


Түрээсийн төлбөр, нийгэм хангамжийн зориулалттай нэгжүүдээс орох орлого үйл
ажиллагааны бус орлогод хамаарна. Гадаад валютын ханшийн зөрүүгийн ашиг, үндсэн
хөрөнгө, материал борлуулсны, хүү, ногдол ашиг, үнэт цаас борлуулсны ашиг гэх мэт
орлогууд энэ ангилалд хамаарагдана.

Аж ахуйн нэгж, байгууллагын хоёрдогч буюу туслах ажиллагааны үр дүн болох


олсон орлого буюу олзыг ерөнхийдөө холбогдох зардлыг хассан цэвэр дүнгээр харуулна.

11.2 Орлогын бүртгэл

11.2.1 Борлуулалтын ажил гүйлгээг бүртгэлд тусгах


Орлого тооцох аргачлалаар тооцсон тайлангийн хугацааны үндсэн борлуулалтын
хэмжээгээр хийгдэх бүртгэлийн үндсэн бичилт:
Дт Дансны авлага/Мөнгө
Кт Борлуулалт
Нийт борлуулалтын дүнгээс борлуулалтын хөнгөлөлт, буцаасан борлуулалт, элдэв
хорогдлыг хасч, цэвэр борлуулалтыг гаргана. Дансны бичилт нь:
Дт Борлуулалтын хөнгөлөлт
Дт Буцаасан зүйлс, гологдол
Дт Борлуулалтын хорогдол
Кт Дансны авлага

11.2.2 Үндсэн бус үйл ажиллагааны орлого ба олзын бүртгэл


Үйл ажиллагаатай холбогдсон гуанз, амралт, засварын цех гэх мэт бусад нэгжүүдийн
олсон орлогын дүнгээр:
Дт Мөнгө/Авлага
Кт Гуанзны орлого
Кт Засварын цехийн орлого
Гадаад валютын ханшийн хэлбэлзлийн бодит ашгийн хэмжээгээр:
Дт Гадаад валютын данс/Дансны авлага
Кт Валютын ханшийн зөрүүгийн бодит ашиг
Гадаад валютын ханшийн хэлбэлзлийн бодит бус ашгийн хэмжээгээр:
Дт Гадаад валютын данс/Дансны авлага
Кт Валютын ханшийн зөрүүгийн бодит бус ашиг
Үндсэн хөрөнгө борлуулсны ашиг:
Дт Мөнгө/Авлага
Кт Үндсэн хөрөнгө борлуулсны ашиг

Хүлээн авсан ногдол ашгийн дүнгээр:


Дт Мөнгө/Авлага
Кт Ногдол ашгийн орлого

ЗУРГААДУГААР БҮЛЭГ. ЗАРДАЛ БА ГАРЗ

12.ЗАРДАЛ БА ГАРЗ

12.1 Зардал ба гарзад хамрагдах зүйлс


Тайлангийн хугацааны туршид бараа үйлдвэрлэх буюу хүргэх, үйлчилгээ үзүүлэх,
үндсэн үйл ажиллагааг байнга явуулахын тулд бусад үйл ажиллагааг гүйцэтгэснээр
хөрөнгө буурах, өөр бусад байдлаар ашиглагдах эсвэл өр төлбөр үүсэх явдал юм.

Бусад зардал ба гарз гэдэг нь аж ахуйн нэгж, байгууллагын байнгын бус буюу
гэнэтийн ажил гүйлгээнээс түүнчлэн эздийн зардал буюу өгсөн хуваарилалтаас бусад
тухайн тайлант хугацаанд уг аж ахуйн нэгж, байгууллагад нөлөөлөх бүх ажил гүйлгээ,
үйл явдал нөхцөл байдлын үр дүнд өмчид (цэвэр хөрөнгөнд) гарсан бууралт юм.

Зардлыг дорхи байдлаар ангилж, Орлогын тайланд тусгана:


1. Борлуулсан бүтээгдэхүүний өртөг
2. Үйл ажиллагааны (удирдлагын ба борлуулалтын) зардал
3. Үндсэн бус үйл ажиллагааны зардал ба гарз

Борлуулсан бүтээгдэхүүний өртөг-борлуулалтын орлогод ногдох борлогдсон барааны


өртөг юм.

Үйл ажиллагааны зардал гэдэг нь тодорхой бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөгт шууд


хамаарагдахгүй боловч үйл ажиллагаатай холбогдон өдөр тутам гарч байдаг
борлуулалт, маркетингийн зардал болон ерөнхий удирдлагын зардлын нийлбэрийг
хэлнэ. Ерөнхий удирдлагын зардалд удирдлагын ажиллагсдын цалин, үндсэн хөрөнгийн
элэгдэл, шуудан холбоо, бичиг хэрэг, түлш шатахуун, хангамжийн материал,
ашиглалтын, засвар, гадны үйлчилгээний, албан томилолт болон бусад зардлууд
хамаарагдана.

Борлуулалт, маркетингийн зардалд борлуулалт, маркетингийн албаны үйл


ажиллагаатай холбогдон гарсан ажиллагсдын цалин, зар сурталчилгаа, албан томилолт,
үндсэн хөрөнгийн элэгдэл, хадгалалтын гэх мэт зардлууд багтана.

Үндсэн бус үйл ажиллагааны зардал, гарз гэдэг нь компанийн хоёрдогч буюу туслах
ажиллагааны үр дүн болон гарсан зардал буюу гарз юм. Эдгээрийг ихэвчлэн холбогдох
орлогыг хассан цэвэр дүнгээр тайлагнана. Үйлдвэрлэлийн бус туслах нэгжүүдийн үйл
ажиллагааны алдагдал, үндсэн хөрөнгө, материалыг ашиглалтаас хассаны болон
борлуулалтын алдагдал, элдэв хүү, торгууль, гадаад валютын ханшийн зөрүүгийн
алдагдал, үнэт цаасны арилжааны болон үнийн бууралтын алдагдал зэрэг алдагдлууд
хамаарагдана.

12.2 Зардал, гарзын бүртгэл

12.2.1 Борлуулалтын өртгийн бүртгэл

Үндсэн борлуулалтад ногдох хэмжээгээр:


Дт Борлуулсан бүтээгдэхүүний өртөг
Кт Бэлэн бүтээгдэхүүн эсвэл Бараа

Хэвийн бус хорогдол, гологдол нь бүтээгдэхүүний өртөгт хамаарахгүй учир тусад нь


дансанд бүртгэнэ:
Дт Хэвийн бус хорогдол/Гологдол
Кт Дуусаагүй үйлдвэрлэл

12.2.2 Үйл ажиллагааны зардлын бүртгэл


Бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний өртөгт хамаарахгүй, үйл ажиллагааны явцад
гардаг ерөнхий зориулалтын зардлыг тухайн зардлын ангиллаар бүртгэнэ. Энэ бүртгэл
нь үйл ажиллагаанд ямар төрлийн зардал хэдий хэмжээгээр гарсныг тодорхойлохоос
гадна хяналт тавихад чухал ач холбогдолтой.

А. Ерөнхий удирдлагын зардал

Ерөнхий ба удирдлагын ажиллагсдын тооцоолсон цалингийн зардлын хэмжээгээр:


Дт Цалингийн зардал
Кт Цалингийн өглөг

Элэгдлийн зардлын тооцсон хэмжээгээр:


Дт Элэгдлийн зардал
Кт Хуримтлагдсан элэгдэл

Хэрэглэсэн бичиг хэрэг, түлш шатахуун, хангамжийн бусад материалын хэмжээгээр:


Дт Бичиг хэргийн зардал
Дт Түлш шатахууны зардал
Дт Бусад хангамжийн материалын зардал
Кт Материал/Мөнгө/Дансны өглөг

Хэрэглэсэн цахилгаан, халаалт, уур ус буюу ашиглалтын зардлын ерөнхий үйл


ажиллагаанд хуваарилагдан ногдох хэмжээгээр өглөг болгон тооцож, дараах бичилт
хийнэ:
Дт Ашиглалтын зардал
Кт Дансны өглөг

Барилга байгууламжид хийгдсэн капиталчлагдаагүй зардлын дүнгээр:


Дт Засварын зардал
Кт Цалингийн өглөг
Кт Бараа материал
Кт Дансны өглөг
Кт Мөнгө

Хуулийн болон бусад мэргэжлийн байгууллагаар үйлчлүүлсний хөлс, гадны


үйлчилгээний зардлын дүнгээр:
Дт Гадны үйлчилгээний зардал
Кт Дансны өглөг/Мөнгө

Албан томилолтын зардлын ерөнхий үйл ажиллагаанд ногдох дүнгээр:


Дт Албан томилолтын зардал
Кт Мөнгө
Кт Ажиллагсадтай хийх тооцооны данс

Б. Борлуулалт, маркетингийн ажиллагааны зардал

Борлуулалт, маркетингийн албаны ажиллагсдын тооцоолсон цалингийн зардлын


хэмжээгээр:
Дт Цалингийн зардал
Кт Цалингийн өглөг

Элэгдлийн зардлын тооцсон хэмжээгээр:


Дт Элэгдлийн зардал
Кт Хуримтлагдсан элэгдэл

Хэрэглэсэн бичиг хэрэг, түлш шатахуун, хангамжийн бусад материалын хэмжээгээр:


Дт Бичиг хэргийн зардал
Дт Түлш шатахууны зардал
Дт Бусад хангамжийн материалын зардал
Кт Материал/Мөнгө/Дансны өглөг
Хэрэглэсэн цахилгаан, халаалт, уур ус буюу ашиглалтын зардлын ерөнхий үйл
ажиллагаанд хуваарилагдан ногдох хэмжээгээр өглөг болгон тооцож, дараах бичилт
хийнэ:
Дт Ашиглалтын зардал
Кт Дансны өглөг

Барилга байгууламжид хийгдсэн капиталчлагдаагүй зардлын дүнгээр:


Дт Засварын зардал
Кт Цалингийн өглөг
Кт Бараа материал
Кт Дансны өглөг
Кт Мөнгө

Зах зээл, сурталчилгааны зардлын дүнгээр:


Дт Зах зээл, сурталчилгааны зардал
Кт Дансны өглөг/Мөнгө

Албан томилолтын зардлын дүнгээр:


Дт Албан томилолтын зардал
Кт Мөнгө
Кт Ажиллагсадтай хийх тооцооны данс

Энэ төрлийн зардлын ангилалд найдваргүй авлагын зардлыг хамааруулан тайлангийн


үед ногдох алдагдлыг тусгана. Тооцоолсон найдваргүй авлагын дүнгээр
Дт Найдваргүй авлагын зардал
Кт Найдваргүй авлагын хасагдуулга
Эдгээр зардлын ангилал нь аливаа аж ахуйн нэгжийн хувьд нийтлэг ангилал юм. Үйл
ажиллагааны онцлогоос хамааран өөр бусад зардлын ангилал байж болно. Зардлын
ангиллын мөн чанар нь тухайн төрлийн зардал уг бизнесийн ажиллагаанд хир зэрэг ач
холбогдолтойгоос шалтгаална. Үүнээс гадна зардлуудыг тодорхой нэгжүүдээр жишээ
нь, гуанз, цэцэрлэг, амралт гэх мэт ангилан бүртгэж болно.
12.2.3 Үндсэн бус үйл ажиллагааны зардал ба гарзын бүртгэл
Аж ахуйн нэгж, байгууллагын хоёрдогч буюу туслах ажиллагааны үр дүн болох
гарсан зардал буюу гарзыг ерөнхийдөө холбогдох орлогыг хассан цэвэр дүнгээр
харуулна.

Гадаад валютын ханшийн хэлбэлзлийн бодит алдагдлын дүнгээр:


Дт Валютын ханшийн зөрүүгийн бодит алдагдал
Кт Гадаад валютын данс/Дансны авлага

Гадаад валютын ханшийн хэлбэлзлийн бодит бус алдагдлын дүнгээр:


Дт Валютын ханшийн зөрүүгийн бодит бус алдагдал
Кт Гадаад валютын данс/Дансны авлага

Үндсэн хөрөнгө борлуулсны алдагдал:


Дт Үндсэн хөрөнгө ашиглалтаас хассаны/борлуулсны алдагдал
Кт Үндсэн хөрөнгө

12.2.4 Орлогын албан татварын зардлын бүртгэл


Татвар ногдох орлогын хэмжээг татварын хуулийн дагуу тусад нь тооцон тухайн
дүнгээс тайлангийн үед ногдох орлогын албан татварын зардлыг тодорхойлно. Энэхүү
тооцоог орлогын албан татвар тодорхойлох хуудсаар харуулна.

Үйл ажиллагааны орлогыг татвар ногдох орлогоор тооцох цаг хугацааны хүчин
зүйлсээс шалтгаалан татварын зардлыг тайлангийн хугацааны болон дараа тооцогдох
татварын гэж 2 ангилж харуулна.

Төлбөл зохих татварын өглөгийн дансны кредитэд тайлангийн үед төлөх


татварын өглөг, Дараа тооцох татварын өглөг дансны кредитэд дараа тооцох татварын
өглөгийг бичих бөгөөд дээрхи 2 дансны нийлбэр дүнг орлогын албан татварын зардал
гэсэн дансны дебетэд бичнэ.
Дт Орлогын албан татварын зардал
Кт Орлогын татварын өглөг
Кт Дараа тооцох татварын өглөг

Дараагийн тайлангийн үеүдэд ногдох дараа тооцох татварын өглөгийн өөрчлөлтийг


бүртгэхдээ:
Дт Орлогын татварын зардал
Дт Дараа тооцох татварын өглөг
Кт Орлогын татварын өглөг

Дараагийн тайлангийн үеүдэд ногдох ёстой боловч тэдгээр үеүдээс өмнө орлогыг
хүлээн авах зэрэг шалтгааны улмаас дараа төлөгдөх татварын хөрөнгийг бүртгэх
шаардлага гардаг. Дараа төлөгдөх татварын хөрөнгө гэдэг нь тайлангийн үеийн
татварын зардлаас хасагдан ирээдүйд төлөгдөх урьдчилан тооцогдсон татварын
өглөгийн хэмжээ юм.

Энэ бүртгэл нь татварын зардлыг холбогдох үеүдтэй нь уялдуулж өгнө. Татварын


зардал болон урьдчилан тооцсон татварын хөрөнгө, төлбөл зохих татварын өглөгийн
хэмжээг дараах байдлаар бүртгэнэ:

Дт Орлогын татварын зардал


Дт Дараа төлөгдөх татварын хөрөнгө
Кт Орлогын татварын өглөг

Дараагийн тайлангийн үеүдийн нөлөөллөөс шалтгаалан дараа төлөгдөх татварын


хөрөнгийн өөрчлөлтийг бүртгэхдээ:
Дт Орлогын татварын зардал
Кт Дараа төлөгдөх татварын хөрөнгө
Кт Орлогын татварын өглөг гэж тусгана.

12.2.5 Орлого, зарлагын нэгдсэн дансны бүртгэл


Тайлангийн хугацааны эцэст орлого, зарлагын дансдын үлдэгдлийг орлого,
зарлагын нэгдсэн дансанд хааж, үр дүнг тооцон хуримтлагдсан ашиг дансанд хаалтын
бичилт хийнэ.
Орлогын дансдын хаалт:
Дт Орлогын дансад
Кт Орлого, зарлагын нэгдсэн данс
Зардлын дансдыг хааж:
Дт Орлого, зарлагын нэгдсэн данс
Кт Зардлын дансад

Орлого, зарлагын нэгдсэн дансны зөрүүгээр тайлангийн үеийн ашиг, алдагдлыг


тодорхойлох бөгөөд:
Ашигтай бол:
Дт Орлого, зарлагын нэгдсэн данс
Кт Хуримтлагдсан ашиг
Алдагдалтай бол:
Дт Хуримтлагдсан ашиг
Кт Орлого, зарлагын нэгдсэн данс гэж бүртгэнэ.

ДОЛООДУГААР БҮЛЭГ. ЕР БУСЫН (ОНЦГОЙ ШИНЖТЭЙ) ЗҮЙЛ

Байгууллагын ердийн үйл ажиллагаанаас илт ялгаатай үйл явдал, ажил


гүйлгээнээс үүсдэг ба иймээс байнга давтагдан гарахгүй орлого ба зардал. Онцгой
шинжтэй зүйл нь шинж чанараараа ердийн биш, давтагдах байдлаараа байнгын биш
зүйл байдаг.

Жишээлбэл, газар хөдлөлт, байгалийн гамшгийн улмаас үүссэн гарз, хохирол,


өрийг хугацаанаас нь өмнө барагдуулсны олз, гарз, биет бус хөрөнгийг данснаас
хассаны гарз, бэрхшээлтэй өрийн шинэчлэл гэх мэт.
Онцгой шинжтэй зүйлийн шинж чанар болон дүнг Орлогын тайланд тусгахдаа
ердийн үйл ажиллагааны үр дүнгээс тусгаарлан, тайлант үеийн цэвэр ашгийн тооцоонд
оруулна.

Онцгой шинжтэй зүйлсийг ерөнхийд нь дараах 5 ангилалд хувааж болно:


1. Зогсоосон үйл ажиллагаа
2. Онцгой зүйлс
3. Ер бусын олз ба гарз
4. Нягтлан бодох бүртгэлийн зарчмын өөрчлөлт
5. Тооцооллын өөрчлөлт

Зогсоосон үйл ажиллагаа- Бизнес буюу цехийн татан буулгалт юм. Бизнесийн
сегментийн данснаас хасалтын олз буюу гарзын хувьд орлогын тайлангийн тусдаа
ангилал гаргах ёстой. Түүнчлэн данснаас хасч байгаа буюу хасах сегментийн үйл
ажиллагааны үр дүнг ердийн үйл ажиллагаанаас тусдаа боловч данснаас хасалтын
үеийн олз, гарзтай холбоотойгоор тайлагнана.

Зогсоосон үйл ажиллагааны үр дүнг татварыг хассан цэвэр дүнгээр ердийн үйл
ажиллагааны дараа боловч онцгой зүйлсийн өмнө тусдаа зүйл байдлаар харуулна.

Онцгой зүйл- Үйл явдал буюу ажил гүйлгээ нь дараах 2 шалгуурыг хоёуланг нь
хангасан тохиолдолд онцгой зүйл гэж ангилагдана:

А. Ер бусын шинж. Тухайн үйл явдал буюу ажил гүйлгээ нь ихээхэн хэвийн бус бөгөөд
аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа явуулж буй орчинд авч үзэхэд түүний
ердийн ба хэвийн үйл ажиллагаатай хамааралгүй буюу зөвхөн тохиолдлын хамааралтай
байна.

Б. Дахин үл давтагдах. Тухайн үйл явдал буюу ажил гүйлгээ нь ихээхэн хэвийн бус
бөгөөд аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа явуулж буй орчинд авч үзэхэд
урьдчилан харж болох ойрын ирээдүйд дахин давтагдахгүй байх шинжтэй байна.

Жишээ нь: золгүй явдал (газар хөдлөлт гэх мэт) хөрөнгө хураалт, шинээр
баталсан хууль дүрмээр хориглох зэрэг үйл явдлын шууд үр дагавар орно.

Ер бусын олз ба гарз- Ер бусын эсвэл дахин үл давтагдах боловч үүнийг хоёуланг нь
хангахгүй зүйлсийг онцгой зүйлтэй адилаар тайлагнадаг. Бараа материалын үнийн
бууралт, гадаад валютын ханшийн өөрчлөлтийн олз, гарзын дүн материаллаг биш бол
Орлогын тайлангийн бусад зүйлстэй нэгтгэж болно. Харин материаллаг бол онцгой
зүйлсийн өмнөх орлогын дээд талд харуулах ба тусад нь нэмж тодруулна.

Нягтлан бодох бүртгэлийн зарчмын өөрчлөлт- Өмнө хэрэглэж байснаас өөр нягтлан
бодох бүртгэлийн зарчим ашиглах тохиолдолд нягтлан бодох бүртгэлийн өөр нэг
өөрчлөлт бий болно. Үүнд, бараа материалын үнэлгээний ЭАЭЗ аргыг дундаж өртөгийн
аргаар, элэгдлийн давхар бууруулах аргыг шулуун шугамын аргаар өөрчлөх зэрэг болно.

Нягтлан бодох бүртгэлийн шинэ зарчим хэрэглэснээр цэвэр ашигт үзүүлэх нөлөөг
орлогын тайланд онцгой зүйлсийн дараах тусдаа зүйл болгон тусгадаг.

Тооцооллын өөрчлөлт (Ердийн, дахин давтагдах засварлалт ба тохируулга)-


Нягтлан бодох бүртгэлийн тооцооллын хэрэглээнээс үүссэн тохируулгыг өмнөх үеийн
залруулга гэж ангилдаггүй. Иймээс тайлант болон ирээдүйн үеүдийн цэвэр ашиг
тодорхойлоход оруулдаг ба хуримтлагдсан ашиг дансанд шууд дебетлэхгүй.

Үндсэн хөрөнгийн тооцоолсон ашиглах хугацааны өөрчлөлт, өртгийн тохируулга,


өмнөх тайлант үед хуучирсан гэж үзсэн бараа материалыг борлуулах боломжтой болох
зэрэг зүйлс нь хэрэв зөвхөн өөрчлөлт гарсан үед нөлөөлж байвал тухайн тайлант үед,
хэрэв өөрчлөлт гарсан үе ба түүний дараах ирээдүйн үеүдэд нөлөөлж байвал эдгээр
хугацаанд тайлагнана.
НАЙМДУГААР БҮЛЭГ. ТҮРЭЭСИЙН БҮРТГЭЛ

14. ТҮРЭЭС

14.1 Түрээсэнд хамрагдах зүйлс


Түрээс гэдэг нь түрээслүүлэгчийн өмчлөлийн тодорхой хөрөнгийг тогтоосон
хугацаанд тохиролцсон хариу төлбөртэй, ерөнхийдөө үечилсэн мөнгөн төлбөртэйгээр
(түрээсийн төлбөр) ашиглах эрхийг түрээслэгчид олгодог түрээслүүлэгч ба
түрээслэгчийн хоорондох гэрээ хэлцэл юм.

14.2 Түрээсийн ангилал


1. Санхүүгийн түрээс-Хөрөнгө өмчлөх эрхтэй холбогдсон бараг бүх эрсдэл ба
ашгийг түрээслэгчид шилжүүлдэг түрээс. Өмчлөлийн эрхийг бүрэн шилжүүлэх буюу
шилжүүлэхгүй байж болно.

2.Үйл ажиллагааны түрээс- Санхүүгийн түрээсээс бусад бүх түрээс.

14.3 Үнэлгээ
Түрээсийн хөрөнгө ба өр төлбөрийг өнөөгийн үнэ цэнээр бүртгэнэ.

14.4 Түрээсийн хөрөнгө ба өр төлбөрийг бүртгэх


А. Санхүүгийн түрээс

1. Түрээс нь хөрөнгийн өмчлөх эрхийг түрээслэгчид шилжүүлэх.


2. Түрээс нь тохиролцон худалдан авах сонголтыг агуулсан байх.
3. Түрээсийн хугацаа нь уг түрээслэсэн хөрөнгийн тооцоолсон үр ашигт
хугацааны 75 хувь буюу түүнээс дээш хэсэгтэй тэнцүү байх.
4. Түрээсийн хамгийн бага төлбөрүүдийн өнөөгийн үнэ цэнэ нь уг түрээслэсэн
хөрөнгийн зах зээлийн үнийн 90 хувь буюу түүнээс дээш хэсэгтэй тэнцүү байх
гэсэн 4 шалгуурын аль нэгийг хангаж байвал санхүүгийн түрээс гэж ангилна.

Санхүүгийн түрээсээр өгсөн хөрөнгийг балансад "үндсэн хөрөнгө" биш , харин


түрээсийн цэвэр хөрөнгө оруулалттай тэнцүү дүнгээр авлага гэж бүртгэнэ.
Түрээслүүлэгч нь түрээсийн төлбөрийн авлагыг үндсэн авлагын буцаан төлөлт ба түүний
хөрөнгө оруулалт, үйлчилгээний төлөө түрээслүүлэгчийг шагнах буюу нөхөн олгох
санхүүгийн орлого гэж үздэг. Түрээслүүлэгч нь санхүүгийн орлогыг түрээсийн хугацаанд
системчилсэн, зохих сууриар хуваарилна.

Түрээслүүлэгчийн бүртгэл

Түрээсийн гэрээгээр хөрөнгийг шилжүүлэх үед (өнөөгийн үнэ цэнээр):


Дт Түрээсийн авлага
Кт Тоног төхөөрөмж
Кт Санхүүгийн хэрэгжээгүй орлого

Түрээсийн төлбөрийг хүлээн авах үед:


Дт Мөнгө
Кт Түрээсийн авлага
Кт Хүүгийн орлого

Түрээсийн хөрөнгийг цуглуулсан хэмжээгээр санхүүгийн хэрэгжээгүй орлогыг зохих


сууриар хуваарилж, санхүүгийн орлого болгон тайлагнасан дүнгээр:
Дт Санхүүгийн хэрэгжээгүй орлого
Кт Санхүүгийн орлого

Түрээсийн хугацааны эцэст уг төхөөрөмжөө түрээслэгч талд худалдсан бол:


Дт Мөнгө
Кт Түрээсийн хөрөнгө борлуулсны олз

Түрээслэгчийн бүртгэл

Түрээсийн гэрээгээр хөрөнгийг хүлээн авах үед:


Дт Түрээслэн авсан хөрөнгө
Кт Түрээсийн өглөг

Түрээсийн төлбөрийг төлөх үед:


Дт Түрээсийн өглөг
Дт Хүүгийн зардал
Кт Мөнгө

Түрээслэн авсан хөрөнгөнд элэгдэл байгуулах үед:


Дт Элэгдлийн зардал
Кт Хуримтлагдсан элэгдэл

Б. Үйл ажиллагааны түрээс

Түрээслүүлэгчийн бүртгэл

Түрээсийн төлбөрийг хүлээн авах үед:


Дт Мөнгө
Кт Түрээсийн орлого

Түрээслэгчийн бүртгэл

Түрээсийн төлбөрийг төлөх үед:


Дт Түрээсийн зардал
Кт Мөнгө

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ. ВАЛЮТЫН ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ


(ЗӨРҮҮ) -ИЙН БҮРТГЭЛ

15. ВАЛЮТЫН ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ (ЗӨРҮҮ)

15.1 Ханшийн зөрүүг хүлээн зөвшөөрөх


Мөнгө болон мөнгөн зүйлсийн тооцоог тайлагнах үед тэдгээрийг анх удаа
бүртгэсэн үеийн эсвэл өмнөх үеийн санхүүгийн тайланд тайлагнасан ханшаас
ялгаатайгаар үүссэн ханшийн зөрүүг тайлант жилийн орлого, зардлаар хүлээн
зөвшөөрнө.

15.2 Ханшийн зөрүүгийн ангилал


Валютын ханшийн зөрүүгийн ашиг, алдагдлыг бодит ба бодит бус гэж ангилна.

15.3 Валютын ханшийн зөрүүг бүртгэх


Валютын харилцах данс болон кассын үлдэгдэлд ногдох ханшийн зөрүүг бодит
бус ашиг, алдагдлаар тооцож бүртгэнэ.

Валютын ханшийн зөрүүгийн ашгийн дүнгээр:


Дт Мөнгө
Кт Валютын ханшийн зөрүүгийн бодит бус ашиг

Валютын ханшийн зөрүүгийн алдагдлын дүнгээр:


Дт Валютын ханшийн зөрүүгийн бодит бус алдагдал
Кт Мөнгө

Гадаад валютаар илэрхийлэгдсэн Дансны авлага, өглөгийн үлдэгдэлд ногдох валютын


ханшийн зөрүүг бодит бус гэж ангилан бүртгэнэ.

Жишээ нь: Гадаад валютаар илэрхийлэгдсэн авлага, өр төлбөрийн үлдэгдлийг


санхүүгийн тайлан гаргаж байгаа өдрийн Монгол банкнаас зарласан албан ханшаар
төгрөгт шилжүүлэн валютын ханшийн бодит бус зөрүүг тооцоолно.

Ханшийн зөрүүг бүртгэхдээ:


Ашиг олбол: Дт Өглөг эсвэл Авлага
Кт Гадаад валютын ханшийн зөрүүгийн бодит бус ашиг

Алдагдал хүлээвэл: Дт Гадаад валютын ханшийн зөрүүгийн бодит бус алдагдал


Кт Өглөг эсвэл Авлага

Харин гадаад валютыг зах зээлийн ханшаар худалдан борлуулах болон гадаад валютаар
илэрхийлэгдсэн авлага, өглөгийн тооцоог барагдуулах зэрэг ажил гүйлгээнээс үүссэн
ханшийн зөрүүг бодит ашиг, алдагдлаар тооцож бүртгэнэ.

Жишээ нь: Гадаад валютаар үүссэн өр төлбөрийн төлбөр хийх өдрийн гадаад
валютын албан ханш, гүйлгээ гарсан өдрийн ханшнаас хэлбэлзсэн хэмжээгээр ханшийн
бодит зөрүү үүснэ.

Ханшийн зөрүүг бүртгэхдээ:


Ашиг олбол: Дт Өглөг
Кт Гадаад валютын ханшийн зөрүүгийн бодит ашиг

Алдагдал хүлээвэл: Дт Гадаад валютын ханшийн зөрүүгийн бодит алдагдал


Кт Өглөг

Гадаад валютыг албан ханшаас өндөр үнээр борлуулбал


Дт Мөнгө-төгрөг
Кт Мөнгө-гадаад валют
Кт Валютын ханшийн зөрүүгийн бодит ашиг

Гадаад валютаар үүссэн авлага төлөгдсөн өдрийн гадаад валютын албан ханш, гүйлгээ
гарсан өдрийн ханшнаас хэлбэлзсэн хэмжээгээр ханшийн бодит зөрүү үүснэ.

Ханшийн зөрүүг бүртгэхдээ:


Ашиг олбол: Дт Авлага
Кт Гадаад валютын ханшийн зөрүүгийн бодит ашиг

Алдагдал хүлээвэл: Дт Гадаад валютын ханшийн зөрүүгийн бодит алдагдал


Кт Авлага

You might also like