You are on page 1of 2

Хүн махан биеэс гадна виталь, астраль, менталь гээд олон нарийн биеэс бүрддэг.

Гэвч бид
өөрсдийн бие организмын оюуны ба биеийн нөөц хүчийг удирдаж чаддаггүй… Сүнс гурваас
долоон грамм жинтэй. Нөгөө ертөнцөд одсон сүнсүүд тодорхой нөхцөлд бодит ертөнцтэй
харьцах чадвартай…Шашингүйн үзлээр хүмүүжсэн нэгэн үеийн монголчууд хүртэл сүнс бий
гэдэгт итгэдэг. Харин одоо үүнийг гадаадын эрдэмтэд туршилтаар баталжээ. Литва улсын
эрдэмтэн Эугениюс Кумис “Сүнс бол энергийн бөөгнөрөл буюу астраль бие. Тэрээр заримдаа
бие махбодь болон материаллаг эд зүйлст хүчтэй нөлөөлдөг” гэж үзэж байна. Тэр энэ салбарт
олон жилийн турш туршилт .хийж байгаа нэгэн. Зарим хүний сүнс амьдад нь биеэ орхиж явдаг
(манайхан сүнс нь зайлсан гэдэг), энэ тохиолдолд хүмүүс ухаан санаагаа гээж, бие нь амьд
хэрнээ ургамал мэт болдог гэнэ.

        АНУ-д нэгэн сонирхолтой туршилт хийжээ. Төхөөрөмжөөс хөнгөн бөмбөлгүүдийг доош
унагахад үргэлж хонх хэлбэртэй овоо үүсдэг. Экстрасенс буюу далдыг харах увидастай хүн
бодлын хүчээр эдгээр бөмбөлөгт нөлөөлж, өөр хэлбэртэй овоо босгох даалгавар авчээ.
Хамгийн хачирхалтай нь туршилтын явцад бөмбөлгүүд үнэхээр түүний хүссэн хэлбэрээр
овоорч унаж байлаа. Туршилтыг улам хүндрүүлж, онцгой увидастай хүнийг хэдэн мянган
километрийн хол аваачсан ч бөмбөлгүүд түүний дотроо төсөөлсөн хэлбэр дүрсийг л үүсгэж
байв.

        Эрдэмтдийн үзэж буйгаар эдгээр бөмбөлөгт астраль бие үйлчилсэн бололтой. Тэд
экстрасенсуудын энцефалограммыг судлахаар шийдэв. Тэгээд туршилтанд орж буй хүмүүс
өөрчлөгдсөн ухамсрын байдалд орсон үед тархины бичлэг хийлээ. Гэтэл экстрасенсуудын
тархины бичлэг нь хэсэгчлэн буюу бүрэн хэмжээгээр ухамсраа алдсан өвчтөнүүдийнхтэй адил
байгаа нь нотлогдов. Тэгэхээр туршилтын үед сүнс эзнийхээ биеийг орхин гарч яван, улмаар
түүний оюун ухаанаа төвлөрүүлж буй объектод нөлөөлсөн байж болох талтай. Сүүлийн үед
торсионы талбайн онол их яригдах болсон. Тэрбээр Орчлонг нэвт сүлбэн оршдог ба манай
ертөнцийн эрчим хүчний төгс үндэс юм гэнэ. Чухам энд л “санамсаргүй” тохиолдлуудын нууц
агуулагддаг аж.

        Үнэндээ бол хорвоо ертөнцөд юу ч санамсаргүй болдоггүй, харин нөгөө ертөнц буюу
торсионы талбайн үүсгэсэн хүч нөлөөлдөг гэнэ. Эдгээр үзэгдлийн физик мөн чанарыг тайлахад
одоогоор хүний мэдлэг хүрэлцэхгүй байна. Эрдэмтдийн баттай тодорхойлж чадсан ганц юм
бол сүнсний жин. Хүн нас барсны дараа биеийн жин нь гурваас долоон грамм буурдаг аж.
Тэгэхээр сүнс хэдийгээр нүдэнд үзэгдэхгүй ч гурван грамм жинтэй гэнэ. Кумис бүр Зөвлөлтийн
үеэс нууцаар туршилт явуулж эхэлжээ. Удирдлага нь хэрэгт орохгүйн тулд юу ч мэдэхгүй дүр
үзүүлдэг байсан аж.

        Кумис Парисын нэгэн судлаачтай хамтран цуврал туршилт явуулав. Тэд хамтдаа нас
нөгчсөн хүмүүсийн сүнстэй харьцаж, магнитофонд бичин баталгаажуулжээ. Финляндын
далдыг харагч Мария жилийн өмнө нас барсан Кумисийн эхтэй холбоо тогтоов. Мария зөвхөн
эрдэмтний болон түүний эхийн мэдэх юмны тухай ярьж гайхашруулсан ба Кумисийн тавьсан
асуултанд нас барсан эх болон бусад хамаатны өмнөөс хариулж байлаа. Кумис “Нөгөө
ертөнцөд одсон сүнс тодорхой нөхцөлд ил ертөнцөд үлдэгсэдтэй харьцах чадвар олдог. Ер нь
хүн хэдэн биеэс бүтдэг бололтой. Бидний хардаг бие бол физик бие. Түүнээс гадна өөр нарийн
биетүүд бий: виталь, астраль (сүнс), менталь зэрэг. Менталь биед сэтгэх процесс явагддаг” гэж
тайлбарлаж байна. Хүний виталь бие онцгой хүч агуулдаг ч бид түүнээ удирдаж чаддаггүй гэнэ.
Заримдаа энэ хүч санамсаргүй илэрдэг.

        Бид гараараа тоосго хага цохиж байгаа хүнийг олон харсан ч огт гайхдаггүй, их чадалтай
хүн гэж л боддог. Эрдэмтэд энэ үйлдлийг камераар аваад удаашруулан судлав. Гэтэл зарим
тохиолдолд гарын алга хүрээгүй байхад тоосго хагарч байлаа. Яг л алганаас ямар нэг хүчтэй
энергийн урсгал ялгарч тоосгыг хагалж буй мэт. Өөр нэг сонин тохиолдол дурьдая. Нэг айлд гал
түймэр гарахад туранхай, чөргөр эмгэн хүнд сейфээ өргөн гадаа гаргаж тавьжээ. Гэтэл дараа нь
тэр сейфийг хэдэн эр арай гэж газраас хөндийрүүлж байв. Тэгэхээр хүний бие организмд
оюуны ба биеийн нөөц байдаг аж, харин бид эдгээрийг удирдаж мэддэггүй, чаддаггүй юм
байна. “Хэрэв сүнсний дотоод хүчийг хоромхон зуур чөлөөлбөл Хиросимд дэлбэрсэн атомын
бөмбөгнөөс дутуугүй хүчтэй энерги ялгарна” гэсэн таамаглалыг зарим эрдэмтэн дэвшүүлжээ.

You might also like