You are on page 1of 14

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

МЕТАЛ МАТЕРИАЛЫГ ХАЙЛУУЛЖ ГАГНАХ


ҮЕИЙН ЧАНАРЫН ШААРДЛАГА. 3-Р ХЭСЭГ:
× ÀÍ ÀÐÛ Í ÑÒÀÍ ÄÀÐÒ Ø ÀÀÐÄËÀÃÀ

MNS ISO 3834-3 : 2010

Албан хэвлэл

СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР

УЛААНБААТАР ХОТ

2010 ОН
MNS ISO 3834-3 : 2009

Стандартчилал, Хэмжил Зүйн Газар (СХЗГ)


Энх тайваны өргөн чөлөө 46А
Шуудангийн хаяг
Улаанбаатар-13343, Ш/Х - 48
Утас: 976-51-263860 Факс: 976-11-458032
E-mail: masm@mongol.net; standardinform@masm.gov.mn
www.estandard.mn
www.masm.gov.mn

© СХЗГ, 2009

“Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” Монгол улсын хуулийн дагуу энэхүү


стандартыг бүрэн, эсвэл хэсэгчлэн хэвлэх, олшруулах эрх нь гагцхүү СХЗГ
(Стандартчиллын төв байгууллага)-т байна.
2
MNS ISO 3834-3 : 2009

АГУУЛГА

хуудас

ГАРЧИГ

Өмнөх үг
Хэрэглэх хүрээ

1. Норматив ишлэл
2. Нэр томъёо, тодорхойлолт
3. Энэ стандартын хэрэглээ
4. Чанарын шаардлагын үзлэг шалгалт, техникийн үзлэг шалгалт

5. Туслан гүйцэтгэгч
6. Гагнуурын ажлын техникийн ажилтан
7. Гагнаасны шалгалт, сорилт туршилтын ажилтан
8. Тоног төхөөрөмж
9. Гагнуурын ажил, түүнтэй холбоотой үйл ажиллагаа

10. Гагнуурын хэрэглэгдхүүн материалын хадгалалт, ашиглалт

11. Үндсэн материалын хадгалалт


12. Гагнаас хийсний дараах дулааны боловсруулалт
13. Шалгалт, сорилт
14. Илэрсэн зөрчил, түүнийг засварлах үйл ажиллагаа
15. Хэмжилт, шалгалт, сорилтын багаж, тоног хэрэгслийн
шалгалт тохируулга, батлагаажуулалт

16. Дүйцүүлэх, магадлах шалгалт


17. Чанарын тайлан

3
MNS ISO 3834-3 : 2009
ӨМНӨХ ҮГ

ОУСБ (Олон улсын стандартчиллын байгууллага) нь үндэсний стандартчиллын


байгууллагуудын (ОУСБ-ын гишүүн байгуулагуудын) дэлхий дахины холбоо юм.
Олон улсын стандарт боловсруулах ажлыг нь ОУСБ-ын техникийн хороодоор
дамжуулан хийнэ. Тухайн техникийн хорооны хариуцах асуудлыг сонирхсон
гишүүн байгууллага бүр уг хороонд төлөөлөлтэй байх эрхтэй. ОУСБ-тай харилцаа
бүхий засгийн газрын болон засгийн газрын бус олон улсын байгууллагууд уг
ажилд мөн оролцоно. ОУСБ нь цахилгаан техникийн стандартчиллын салбарт
Олон улсын цахилгаан техникийн комисс (ОУЦТК)-той нягт хамтран ажиллана.
Олон улсын стандартыг ISO/IEC-ийн удирдамжийн 2-р хэсэгт заасан дүрэмд
нийцүүлэн боловсруулна.

Техникийн хорооны гол зорилт нь олон улсын стандарт боловсруулж бэлтгэх ажил
юм. Техникийн хороогоор авч хэлэлцэх олон улсын стандартын төслийг санал
хураалтад оролцох гишүүн орнуудын холбогдох байгууллагад тарааж өгсөн байна.

Олон улсын стандартыг батлаж гаргахад санал хураалтад оролцсон гишүүн


байгууллагуудын 75 –аас доошгүй хувь нь дэмжсэн байх шаардлагатай.

Энэ баримт бичгийн зарим хэсэг нь зохиогчийн эрхийн асуудалтай холбоотой зүйл
байж болохыг анхаарах нь зүйтэй. Зохиогчийн эрхтэй холбоотой аливаа
асуудлаар ISO хариуцлага хүлээхгүй.

Олон улсын стандарт ISO 3834-3-ыг “Гагнуур, гагнууртай холбоотой технологи


ажиллагаа” ISO/TC-44 Техникийн хорооны “Металлын гагнууртай холбоотой
шаардлагыг нэгтгэх” 10-р дэд хорооноос бэлтгэн гаргав.

Энэхүү хоёрдугаар хэвлэл нь нэгдүгээр хэвлэл (ISO 3834-3:1994)-ийг хүчингүй


болгон шинэчилж оронд нь гаргаж байгаа стандарт юм.

ISО 3834 цуврал стандарт нь “Метал материалыг хайлуулж гагнах үеийн чанарын
шаардлага” гэсэн ерөнхий нэрийн дор дараах хэсгүүдээс бүрдэж байгаа байгаа
юм. Үүнд:
- 1-р хэсэг: Чанарын шаардлагын тохирох түвшнийг сонгох шалгуур
- 2-р хэсэг: Чанарын бүх талын шаардлага
- 3-р нэсэг: Чанарын стандарт шаардлага
- 4-р хэсэг: Чанарын ердийн шаардлага
- 5-р хэсэг: ISО 3834-2, ISО 3834-3, ISО 3834-4 стандартын шаардлагыг
мөрдүүлж хэрэгжүүлэх үеийн баримт бичгийн бүрдүүлэлт

ТÀÉËÁÀÐ: ISO/TR 3834-6 –ийн техникийн тайланд ISО 3834 цуврал стандартын “Метал
материалыг хайлуулж гагнах үеийн чанарын шаардлага” 6-р хэсэг, “ISО 3834 стандартыг хэрэглэх
заавар”- ыг гаргахаар бэлтгэж байгааг тэмдэглэжээ.

Энэ стандартыг Ì î í ãî ëû í ì àòåðèàë ñóäëàë ãàãí óóðû í í èéãýì ëýãèéí ã¿éöýòãýõ


çàõèðàë Ã.Äî ðæ î ð÷óóëæ, ШУТИС-ийн Үл эвдэх сорилын төвийн захирал, Үл эвдэх
сорилтын монголын нийгэмлэгийн тэргүүн доктор, дэд профессор
Б.Түмэндэмбэрэл õÿí àæ, СХЗГ-ын дэргэдэх Сорилтын стандартчиллын дэд
хорооны хурлаар хэлэлцэж зөвшилцсөн болно.

4
MNS ISO 3834-3 : 2009
МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Ангилалтын код 19.100


Метал материалыг хайлуулж гагнах үеийн
чанарын шаардлага. 3-р хэсэг: Чанарын стандарт MNS ISO 3834-3 : 2010
шаардлага
Quality requirements for fusion welding of metallic ISO 3834-3 : 2005
materials. Part 3: Standard quality requirements

Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2010 оны 03 дугаар сарын 22-


ны өдрийн 02 дугаар тогтоолоор батлав.

Энэ стандарт нь 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хүчинтэй.

1. Хэрэглэх хүрээ
Энэ стандартаар ì етал материалыг цех хэсэг, гадаа ажлын байранд хайлуулж
гагнах үед тавих шаардлагыг тогтооно.

2. Норматив ишлэл
Энэ стандартад дараах иш татсан стандарт, баримт бичгийг хэрэглэнэ. Он заасан
ишлэлийн хувьд зөвхөн иш татсан хэвлэлийг хэрэглэнэ. Он заагаагүй ишлэлийн
хувьд тухайн стандартын хамгийн сүүлийн хэвлэл (нэмэлтийн хамт)-ийг хэрэглэнэ.

ISO 3834-1, Метал материалыг хайлуулж гагнах үеийн чанарын шаардлага. 1-р
хэсэг. Чанарын шаардлагын тохирох түвшинг сонгох шалгуур үзүүлэлт.

ISO 3834-5, Метал материалыг хайлуулж гагнах үеийн чанарын шаардлага. 5-р
хэсэг. ISO 3834-2, ISO 3834-3, ISO 3834-4 стандартын шаардлагыг мөрдүүлж
хэрэгжүүлэхтэй холбогдсон баримт бичгийн бүрдүүлэлт.

3. Нэр томъёо, тодорхойлолт


Энэ стандартад ISO 3834-1 стандартад заасан нэр томъёо, тодорхойлолтыг
хэрэглэнэ.

4. Энэ стандартын хэрэглээ


Энэ стандартыг хэрэглэх ерөнхий ойлголтыг ISO 3834-1 ñòàí äàðòàд оруулсан.

Энэ стандартын шаардлагыг хэрэгжүүлэхдээ ISO 3834-5 ñòàí äàðòû н дагуу хийсэн
баримт бичигтэй нийцэж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй.

Тодорхой нөхцөлд, тухайлбал гагнуурын үйлдвэрлэл, ажил үйлчилгээ ISO 3834-4


ñòàí äàðòàд илүү тохирч байгаа буюу тодорхой технологи ажиллагаа, тухайлбал
дулааны боловсруулалт хийгдэхгүй тохиолдолд энэ стандартын зарим
шаардлагад ганц нэг засвар буюу хасалт хийж болно.

Бусад тохиолдолд энэ стандартын шаардлага бүрэн хэрэгжиж байх ёстой.

5. Чанарын шаардлагад хийх үзлэг шалгалт, техникийн үзлэг шалгалт

5.1. Ерөнхий зүйл

5
MNS ISO 3834-3 : 2009
Үйлдвэрлэгч нь гэрээнд заасан болон бусад шаардлага, мөн захиалагчийн
техникийн өгөгдөл буюу үйлдвэрлэгчийн өөрөө боловсруулсан хийц хэсгийн
өгөгдөлтэй танилцаж үзлэг шалгалт хийнэ.

Үйлдвэрлэгч нь гагнуурын үйлдвэрлэл, ажил үйлчилгээ явуулахад шаардлагатай


бүх мэдээллийг магадлан шалгаж, ажил эхлэхийн өмнө танилцуулахад бэлэн
болгосон байна.

Үйлдвэрлэгч нь чанартай холбогдсон бүхий л ажлыг төлөвлөн зохион байгуулах,


тавигдсан бүх шаардлагыг хэрэгжүүлэх боломжтой гэдгийг нотлосон байх ёстой.

Материал нийлүүлэхэд шаардагдах хүрэлцхүйц нөөцтэй байх, баримт бичгийг


ойлгомжтой, нэг мөр болгох, төлөвлөсөн ажил хийгдэх боломжийг хангах
зорилгоор үйлдвэрлэгч нь чанарын шаардлагад үзлэг шалгалт хийнэ.

Гэрээний нөхцөл болон урьдчилсан тохиролцооны хооронд гарсан ямар нэг


зөрчилдөөнтэй асуудлын талаар үйлдвэрлэгч нь тодорхой мэдэж байх
шаардлагатай бөгөөд энэхүү зөрчилдөөнтэй асуудалтай холбогдон хийж гүйцэтгэх
ажил, технологи, өртөгт орсон аливаа өөрчлөлтийн талаар захиалагчид мэдээлж
байх ёстой.

5.2-д заасан шаардлагыг чанарын шаардлагад үзлэг шалгалт хийх явцад буюу
түүний өмнө авч үзнэ. 5.3-д заасан шаардлага нь техникийн үзлэг шалгалтын нэг
бүрэлдхүүн хэсэг бөгөөд түүнийг төлөвлөлтийн эхний үе шатанд авч үзнэ.
Гэрээнд жишээ нь ажил үйлчилгээ гүйцэтгэх явцад агуулахын тодорхой нөөц буй
болгохоор тусгагдаагүй бол үйлдвэрлэгч нь 5.3-д заасан техникийн үзлэг шалгалт
хийх явцад 5.2-д заасан чанарын шаардлагыг авч үзэх ёстой.

5.2. Чанарын шаардлагад хийх үзлэг шалгалт

Энэ үе шатанд дараах зүйлийг авч үзэх шаардлагатай. Үүнд:


a) бүтээгдхүүнд мөрдөгдөж буй стандарт, бусад нэмэлт шаардлага.
b) хууль тогтоомж болон норм дүрмээр тогтоосон шаардлага.
c) үйлдвэрлэгчийн тогтоож болох нэмэлт шаардлага.
d) шаардсан зүйлийг биелүүлж чадах үйлдвэрлэгчийн чадвар.

5.3. Техникийн үзлэг шалгалт

Техникийн шаардлагад дараах зүйлийг авч үзвэл зохино. Үүнд:


a) үндсэн металыг хэрэглэх журам, гагнаасан холболтын шинж чанар,
b) гагнаасны оёдлын чанар, хүлцэх шалгуур,
c) гагнаасны оёдлыг гүйцэтгэх байрлал, боломж, дараалал, түүний дотор гадна
үзлэг болон үл эвдэх шалгалт хийх боломж,
d) гагнуур, үл эвдэх шалгалт, дулааны боловсруулалт хийх үеийн техникийн
үзүүлэлт,
e) гагнуурын ажлын технологийг батлагаажуулахад хэрэглэх арга,
f) ажилтнуудын мэргэшлийн түвшин, ур чадвар,
g) сонголт, таних тэмдэг, тэмдэглэгээ (жишээ нь материал болон гагнаасны
оёдлын),
h) чанарын шалгалт, хөндлөнгийн шалгалтын байгууллагын оролцоо,
i) хяналт шалгалт, сорилт туршилтын ажил,
j) туслан гүйцэтгэх байгууллага,
6
MNS ISO 3834-3 : 2009
k) гагнаас хийсний дараа хийгдэх дулааны боловсруулалт,
l) гагнуурын ажлын бусад шаардлага, тухайлбал гагнуурын хэрэглэгдхүүн
материалд хэсэгчлэн хийх сорилт туршилт, хайлсан метал дотор байх ферритийн
хэмжээ, фаз нэвчилтийн хатуурал, устөрөгчийн байх хэмжээ, гагнуурын холболтын
заадсаар хайлсан метал урсан гарахаас сэргийлсэн хамгаалалт дэр, гадаргуугийн
цэвэрлэгээ боловсруулалт, гагнаасны оёдлын хэлбэр,
m) тусгай арга хэрэглэх (Жишээ нь гагнаасыг зөвхөн нэг талаас нь хамгаалалт дэр
хэрэглэхгүйгээр металыг бүрэн хайлуулж хийх),
n) гагнаасны оёдол, гагнагдах ирмэгийн хэмжээ,
o) цех хэсэг буюу бусад ажлын байранд хийгдэх гагнаасны оёдол,
p) гагнуурын технологи ажиллагаанд нөлөө үзүүлэх орчны нөхцөл байдал,
жишээлбэл орчны агаарын хамгийн доод температур буюу цаг уурын тааламжгүй
нөхцөл байдлаас хамгаалах зайлшгүй шаардлага,
q) гагнаасны гэмтэл согог болон өгөгдсөн нөхцөлд нийцээгүй бусад зөрчлийг
арилгах.

6. Туслан гүйцэтгэгч
Үйлдвэрлэгч нь туслан гүйцэтгэгчээр ажлаа (жишээ нь гагнуурын ажил, хяналт
шалгалтын ажил, үл эвдэх шалгалт, дулааны боловсруулалт) гүйцэтгүүлэхээр бол
туслан гүйцэтгэгчийн мэдэлд холбогдох бүхий л заавар, шаардлагыг өгсөн байх
ёстой.

Туслан гүйцэтгэгч нь үйлдвэрлэгчийн шаардлагын дагуу өөрийн хийсэн ажлын


баримт бичгийг хөтлөж, тайлангаа гаргасан байна.

Туслан гүйцэтгэгч нь өөрийн ажлыг эцсийн хариуцлага хүлээх үйлдвэрлэгчийн


шаардлагын дагуу хийж гүйцэтгэнэ. Түүнээс гадна энэ стандартын шаардлагыг
бүрэн хэрэгжүүлж ажиллах ёстой.

Үйлдвэрлэгч нь туслан гүйцэтгэгч ажлаа шаардлагын түвшинд чанартай хийж


гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байх ёстой.

Үйлдвэрлэгчээс туслан гүйцэтгэгчид өгөх мэдээлэл дотор гэрээнд байгаа


чанарын шаардлагын (5.2-д заасны дагуу) болон техникийн (5.3-д заасны дагуу)
үзлэг шалгалтын үр дүнг оруулсан байна. Шаардлагатай үед техникийн үндсэн
шаардлагыг туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэхийн тулд нэмэлт шаардлага оруулж
болно.

7. Гагнуурын ажлын техникийн ажилтан

7.1. Ерөнхий зүйл


Үйлдвэрлэгч нь гагнуурын ажлын төлөвлөлт, хэрэгжилт, хяналт шалгалтын ажлыг
хариуцаж гүйцэтгэх ба гагнасан бүтээгдхүүний чанарт тогтоосон шаардлагын
түвшинд хяналт тавих мэдлэг чадвартай, хүрэлцэхүйц тооны техникийн
ажилтантай байх ёстой.

7.2. Гагнуурчин, гагнуурын оператор


Гагнуурчин болон гагнуурын оператор нь зохих шалгалт өгч, мэргэшлийн эрх
авсан байвал зохино.

Нуман, электрон цацраган, хийн болон лазерийн гагнуурын ажлыг хийж гүйцэтгэх
үеийн чанарын шаардлага хангагдсан эсэхийг тодорхойлсон баримт бичгийг ISO
7
MNS ISO 3834-3 : 2009
3834-5 ñòàí äàðòын 1-р хүснэгтэд, харин хайлуулж гагнах бусад төрлийн гагнуурын
ажлын баримт бичгийг ISO 3834-5 ñòàí äàðòын 10-р хүснэгтэд тус тус зааж
оруулсан болно.

7.3. Гагнуурын ажилд хяналт тавих ажилтан

Гагнуурын ажил гүйцэтгэж байгаа гүйцэтгэгч (үйлдвэрлэгч) нь гагнуурын ажлыг


зохицуулж явуулах мэдлэг чадвартай ажилтантай байна. Гагнуурын ажлын
чанарыг хариуцсан энэ ажилтан нь аливаа шаардлагатай арга хэмжээг авч
хэрэгжүүлэх зохих бүрэн эрх эдлэнэ. Энэ ажилтны зорилго, хариуцлага нь ил тод,
тодорхой байвал зохино.

Нуман, электрон цацраган, хийн болон лазерийн гагнуурын ажлыг хийж гүйцэтгэх
үеийн чанарын шаардлага хангагдсан эсэхийг тодорхойлсон баримт бичгийг ISO
3834-5 ñòàí äàðòын 2-р хүснэгтэд, харин хайлуулж гагнах бусад төрлийн гагнуурын
ажлын баримт бичгийг ISO 3834-5 ñòàí äàðòын 10-р хүснэгтэд тус тус зааж
оруулсан болно.

8. Гагнаасны шалгалт, сорилт туршилтын ажилтан

8.1. Ерөнхий зүйл

Үйлдвэрлэгч нь өөрийн мэдэлд гагнуурын ажлын төлөвлөлт болон хяналт


шалгалтын ажил гүйцэтгэх, мөн түүнчлэн гагнасан бүтээгдхүүний чанарын
шалгалт, сорилт туршилтыг тогтоосон шаардлагын түвшинд явуулах мэдлэг
чадвартай, зохих тооны мэргэшсэн ажилтантай байх ёстой.

8.2. Үл эвдэх шалгалтын ажилтан

Үл эвдэх шалгалт хийж гүйцэтгэх ажилтан нь энэ мэргэшлийн хүнд шаардлагатай


мэдлэг, ур чадварыг эзэмшсэн байвал зохино. Гадна үзлэг шалгалт хийхэд нарийн
мэргэшлийн шалгалт хийхийг шаардахгүй байж болно,. Нарийн мэргэшлийн
шалгалт шаардагдахгүй нөхцөлд гадна үзлэг хийж байгаа хяналт шалгалтын
ажилтны мэдлэг, ур чадварын түвшинг үйлдвэрлэгч шалгана.

Нуман, электрон цацраган, хийн болон лазерийн гагнуурын ажлыг хийж гүйцэтгэх
үеийн чанарын шаардлага хангагдсан эсэхийг тодорхойлсон баримт бичгийг ISO
3834-5 ñòàí äàðòын 3-р хүснэгтэд, харин хайлуулж гагнах бусад төрлийн гагнуурын
ажлын баримт бичгийг ISO 3834-5 ñòàí äàðòын 10-р хүснэгтэд тус тус зааж
оруулсан болно.

9. Тоног төхөөрөмж

9.1. Гагнуурын үйлдвэрлэл (ажил үйлчилгээ)-ийн болон сорилт


туршилтын тоног төхөөрөмж

Дараах тоног төхөөрөмж шаардлагатай үед бэлэн байх ёстой. Үүнд:


- тэжээлийн үүсгүүр, холбогдох бусад тоноглол,
- ирмэг, гадаргуу боловсруулж бэлтгэх ба огтлогоо хийх тоног төхөөрөмж
(дулааны огтлогооны арга орно),
- урьдчилан халаах болон гагнаас хийсний дараах дулааны боловсруулалт
хийх тоног төхөөрөмж (температур хэмжих, хянах багаж хэрэгсэл орно),
8
MNS ISO 3834-3 : 2009
- хавчих , бэхлэх тоног хэрэгсэл,
- үйлдвэрлэлд хэрэглэгдэх кран, тээвэрлэх тоног хэрэгсэл,
- ажилтнуудын хөдөлмөр хамгааллын багаж хэрэгсэл, үйлдвэрлэлийн үйл
ажиллагаатай шууд холбоотой аюулгүй ажиллагааны бусад хэрэгсэл,
- гагнуурын материалд боловсруулалт хийхэд ашиглах хатаагч шүүгээ, бусад
тоног хэрэгсэл,
- гадаргуу цэвэрлэх зориулалттай төхөөрөмж,
- эвдэх болон үл эвдэх шалгалт, сорилт туршилтын тоног төхөөрөмж.

9.2. Тоног төхөөрөмжийн тодорхойлолт

Үйлдвэрлэгч нь үйлдвэрлэлд хэрэглэгдэх үндсэн тоног төхөөрөмжийн жагсаалтыг


гаргасан байна. Энэ жагсаалтад гагнуурын цех хэсгийн хүчин чадал, чадамжийг
үнэлэхэд шаардлагатай үндсэн тоног төхөөрөмжийн техникийн тодорхойлолт
үзүүлэлтийг оруулна. Үүнд тухайлбал дараах үзүүлэлтийг оруулсан байна.
- краны хамгийн их даац,
- цех хэсэгт боловсруулалт хийж чадах эд ангийн овор хэмжээ,
- механикжуулсан болон автомат гагнуурын тоног төхөөрөмжийн хүчин чадал.
- гагнаас хийсний дараах дулааны боловсруулалт хийх зориулалттай тоног
төхөөрөмжийн овор хэмжээ, хамгийн дээд температур,
- хэлбэх, матах, огтлох тоног төхөөрөмжийн техникийн боломж.

Бусад тоноглолын хувьд тэдгээрийн үндсэн төрөл нэг бүрийн зөвхөн багцаалсан
тоо хэмжээг зааж оруулна.

9.3. Тоног төхөөрөмжийг ашиглах боломж

Тоног төхөөрөмж нь түүнд зохих ёсоор үйлчилгээ хийж, ашиглах зорилгод нийцэж
байх ёстой. Тоног төхөөрөмжийн техникийн ашиглалт үйлчилгээний талаар
танилцуулга тайлан гаргасан байх нь зүйтэй.

10. Гагнуур, түүнтэй ижил төрлийн үйл ажиллагаа

10.1. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны төлөвлөлт

Үйлдвэрлэгч нь тухайн гагнуурын үйлдвэрлэлийн үйл ажиллагааны төлөвлөлтийг


хийсэн байх ёстой. Төлөвлөлтийн ажилд наад зах нь доорх зүйлийг оруулсан
байна.Үүнд:
- хийц хэсгүүдийг үйлдвэрлэх дарааллыг (жишээ нь эд анги, зангилаа хэсэг
бэлтгэх, эцсийн угсралт хийх дараалал ) тогтоох.
- хийц хэсгүүдийг үйлдвэрлэх тодорхой технологийг тодотгож заах.
- гагнуур, түүнтэй ижил төрлийн ажиллагааны технологийн үзүүлэлтийг
оруулах.
- гагнаасны оёдол хийх дараалал.
- шалгалт, сорилт туршилт явуулах журам, үүнд хөндлөнгийн шалгалт, сорилт
туршилтын байгууллагыг татан оруулж хийх.
- гадна орчны нөлөөлөл (жишээлбэл бороо, цасны хамгаалалт).
- боломжтой бол эд анги, зангилаа хэсгүүдийг тодотгох.
- мэргэшлийн ажилтан ажиллуулах.
- үйлдвэрлэлийн сорилт туршилт төлөвлөх.

9
MNS ISO 3834-3 : 2009

10.2. Гагнуурын ажлын технологи

Үйлдвэрлэгч нь гагнуурын ажил хийх технологи боловсруулан гаргаж, түүнийг


үйлдвэрлэлд зөв хэрэглэх арга хэмжээ авч ажиллана.

Нуман, электрон цацраган, хийн болон лазерийн гагнуурын ажлыг хийж гүйцэтгэх
үеийн чанарын шаардлага хангагдсан эсэхийг тодорхойлсон баримт бичгийг ISO
3834-5 ñòàí äàðòын 4-р хүснэгтэд, харин хайлуулж гагнах бусад төрлийн гагнуурын
ажлын баримт бичгийг ISO 3834-5 ñòàí äàðòын 10-р хүснэгтэд тус тус зааж
оруулсан болно.

10.3. Гагнуурын ажлын технологийн батлагаажуулалт.

Гагнуурын ажил хийх технологийг үйлдвэрлэл эхлэхийн өмнө батлагаажуулсан


байх шаардлагатай. Батлагаажуулалт хийх арга нь бүтээгдхүүний стандарт буюу
техникийн нөхцөлийн шаардлагад нийцэж байх ёстой.

Нуман, электрон цацраган, хийн болон лазерийн гагнуурын ажлыг хийж гүйцэтгэх
үеийн чанарын шаардлага хангагдсан эсэхийг тодорхойлсон баримт бичгийг ISO
3834-5 ñòàí äàðòын 5-р хүснэгтэд, харин хайлуулж гагнах бусад төрлийн гагнуурын
ажлын баримт бичгийг ISO 3834-5 ñòàí äàðòын 10-р хүснэгтэд тус тус зааж
оруулсан болно.

ТÀÉËÁÀÐ: Тухайн бүтээгдхүүний стандарт буюу техникийн нөхцөлд заасан шаардлагатай уялдан
гагнуурын ажлын бусад технологийг батлагаажуула шаардлага гарч болно.

10.4. Ажлын байрны заавар

Үйлдвэрлэгч нь гагнуурын ажлын технологийг цех хэсэгт зааварчèлгааны


зориулалтаар шууд ашиглаж болно. Мөн çààâàð÷èëãàà өгөхдөө ажлын байрны
заавар ашиглаж болно. Ийм ажлын байрны зааврыг гагнуурын ажлын
баталгаажуулсан технологийг үндэслэж боловсруулна. Түүнд тусд нь
батаëгаажуулалт хийх шаардлагагүй.

11. Гагнуурын хэрэглэгдхүүн материалын хадгалалт, ашиглалт

Үйлдвэрлэгч нь гагнуурын хэрэглэгдхүүн материалыг чийгшил, исэлдэлт, гэмтэл


зэргээс сэргийлэх зорилгоор түүнийг хадгалах, хэрэглэх, ашиглах, түүнтэй харьцаж
ажиллах чиглэлээр журам боловсруулж хэрэгжүүлэх ёстой. Ийм журам нь
нийлүүлэгч байгууллагын зөвлөмж материалтай нийцэж байвал зохино.

12. Үндсэн материалын хадгалалт

Захиалагчийн нийлүүлсэн материалын хадгалалтыг орчны хортой нөлөөлөлд орох


боломж бүрдүүлэхгүйгээр зохион байгуулах шаардлагатай. Материалын марк
тэмдэглэгээ нь хадгалалтын бүхий л хугацааны туршид хадгалагдаж үлдэх ёстой.

13. Гагнаас хийсний дараах дулааны боловсруулалт

Гагнаас хийсний дараах дулааны боловсруулалтын төлөвлөлт, хэрэгжүүлэлтийн


ажлыг үйлдвэрлэгч бүрэн хариуцна. Дулааны боловсруулалт хийх технологи нь
10
MNS ISO 3834-3 : 2009
үндсэн метал, гагнаасан холболт, хийц хэсгүүдийг хамруулсан байх ба
бүтээгдхүүий стандарт буюу шаардсан шаардлагад нийцэж байх ёстой.

Дулааны боловсруулалтын явцын талаар тухайн үед нь бичлэг тэмдэглэл хийсэн


байна. Энэ бичлэг тэмдэглэл нь дулааны боловсруулалтын горимын мөрдөлтийг
батлагаажуулж, тодорхой эдлэхүүнийг хянаж шалгах боломжийг хангаж өгнө.

Нуман, электрон цацраган, хийн болон лазерийн гагнуурын ажлыг хийж гүйцэтгэх
үеийн чанарын шаардлага хангагдсан эсэхийг тодорхойлсон баримт бичгийг ISO
3834-5 ñòàí äàðòын 6-р хүснэгтэд, харин хайлуулж гагнах бусад төрлийн гагнуурын
ажлын баримт бичгийг ISO 3834-5 ñòàí äàðòын 10-р хүснэгтэд тус тус зааж
оруулсан болно.

14. Шалгалт, сорилт

14.1. Ерөнхий зүйл

Урьдчилан төлөвлөгдсөн аль нэг төрлийн шалгалт, сорилт туршилтын ажлыг


гэрээний нөхцөлийг хэрэгжүүлэх зорилгоор үйлдвэрлэлийн үйл ажиллагааны зохих
шатанд явуулах хэрэгтэй. Шалгалт, сорилт туршилтын тухайн ажлыг хийж
гүйцэтгэх байрлал, хугацааг байгуулсан гэрээ буюу бүтээгдэхүүний стандарт,
гагнуур хийгдэх процесс, хийц бүтээцийн төрөл маягаас (5.2, 5.3-ыг үзí ý ¿¿)
хамааруулан тодорхойлно.

ТАЙЛБАР: Үйлдвэрлэгч нь нэмэлт сорилт туршилтыг ямар нэг хязгаарлалтгүй хийж болно. Энэ
талаар протокол тэмдэглэл өгөх шаардлагагүй.

14.2. Гагнуур хийхийн өмнөх шалгалт, сорилт

Гагнуурын ажил эхлэхийн өмнө дараах зүйлийг шалгах хэрэгтэй. Үүнд:


- гагнуурчид болон гагнуурын оператор нарын мэргэшлийн гэрчилгээ
шаардлагад нийцэж буй эсэх, хүчинтэй эсэх.
- гагнуурын ажлын технологи таарч нийцэж буй эсэх.
- үндсэн материал мөн эсэх.
- гагнуурын хэрэглэгдýхүүн материал мөн эсэх.
- ирмэгийг гагнаас хийхэд бэлтгэсэн байдал (жишээ нь: хэлбэр, хэмжээ).
- гагнах эд анги, хэсгийг угсарч эвлүүлсэн, хавчиж барьсан, торгож тогтоосон
байдал.
- гагнуурын ажлын технологит оруулж болох тусгай шаардлага (жишээ нь:
хазайлтаас зайлсхийх).
- гагнуурын ажил хийх орчны болон бусад нөхцөл тохирч буй эсэх.

14.3. Гагнуур ажлын явцад хийгдэх шалгалт, сорилт

Гагнуурын ажлын явцад дараах үзүүлэлтийг шаардлагатай үед, эсвэл байнга


шалгаж байх шаардлагатай. Үүнд:
- гагнуурын ажлын үндсэн параметр (жишээ нь: гагнуурын гүйдэл, нумны
хүчдэл, гагнуурын хурд).
- тодорхой гагнаас гүйцэтгэхийн өмнөх урьдчилан халаах температур.
- гадаргуугийн цэвэрлэгээ, гагнаасны оёдол, үе давхрагын хэлбэр.
- язгуур оёдлын цэвэрлэгээ.
11
MNS ISO 3834-3 : 2009
- гагнаас гүйцэтгэх дараалал.
- гагнуурын хэрэглэгдхүүн материалын зөв хэрэглээ, түүний арчилгаа.
- гагнаас хийх ирмэгийн зөв байршил.
- гагнаасын үе хоорондын шалгалт (жишээ нь: геометр хэмжээнүүдийг
шалгах).

Нуман, электрон цацраган, хийн болон лазерийн гагнуурын ажлыг хийж гүйцэтгэх
үеийн чанарын шаардлага хангагдсан эсэхийг тодорхойлсон баримт бичгийг ISO
3834-5 ñòàí äàðòын 7-р хүснэгтэд, харин хайлуулж гагнах бусад төрлийн гагнуурын
ажлын баримт бичгийг ISO 3834-5 ñòàí äàðòын 10-р хүснэгтэд тус тус зааж
оруулсан болно.

14.4. Гагнуурын ажлын дараа хийх шалгалт, сорилт

Гагнуурын ажил хийсний дараагаар гагнасан хийц хэсэгт дараах аргаар шалгалт,
сорилт явуулж, гагнаасыг хүлээн авах шалгуурт нийцэж буй эсэхийг шалгана.
Үүнд:
- гадна үзлэг шалгалт.
- үл эвдэх сорилт.
- эвдэх сорилт.
- хийц хэсгийн хэлбэр, хэмжээг шалгах шалгалт.
- гагнаас гүйцэтгэсний дараа хийсэн боловсруулалтын бичлэг, үр дүн (жишээ
нь: гагнаасны оёдол болон металын хуучралтад хийх дулааны
боловсруулалт).

Нуман, электрон цацраган, хийн болон лазерийн гагнуурын ажлыг хийж гүйцэтгэх
үеийн чанарын шаардлага хангагдсан эсэхийг тодорхойлсон баримт бичгийг ISO
3834-5 ñòàí äàðòын 8-р хүснэгтэд, харин хайлуулж гагнах бусад төрлийн гагнуурын
ажлын баримт бичгийг ISO 3834-5 ñòàí äàðòын 10-р хүснэгтэд тус тус зааж
оруулсан болно.

14.5. Шалгалт, сорилтыг гүйцэтгэсэн байдал.

Гагнасан хийц хэсэгт шалгалт, сорилт хийсэн байдлыг нотолж гэрчилсэн зохих
арга хэмжээ (тухайлбал тодорхой эд ангиудад тусгай марк тэмдэглэгээ хийх буюу
хаяг пайз зүүж бэхлэх) авсан байвал зохино.

15. Илэрсэн зөрчил, түүнийг засварлах үйл ажиллагаа

Тогтоосон шаардлагад нийцээгүй зөрчилтэй бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг тухайн


үед нь илрүүлж, санаандгүй ашиглаж хэрэглэхээс зайлсхийх арга хэмжээг авч
байх хэрэгтэй. Үйлдвэрлэгч нь засвар хийх буюу зөрчлийг засаж арилгах болсон
үед тухайн ажлыг гүйцэтгэх технологийн талаар тодорхой ойлголтыг тэдгээрийг
гүйцэтгэх ажлын байруудад өгсөн байна. Бүтээгдхүүнийг засварласны дараа
үндсэн заалт шаардлагын дагуу дахин шалгаж туршсан байх ёстой. Зөрчлийг
давтан гаргахгүй байх бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлвэл зохино.

16. Хэмжилт, шалгалт, сорилтын багаж, тоног хэрэгслийн шалгалт


тохируулга, батàëãаажуулалт

12
MNS ISO 3834-3 : 2009
Үйлдвэрлэгч нь шалгалт, сорилтын багаж, тоног хэрэгсэлд шаардлагатай гэж
үзвэл тогтоосон шаардлагын дагуу зохих шалгалт тохируулга, батлагаажуулалт
хийлгэсэн байх ба энэ талаар хариуцлага хүлээнэ.

Нуман, электрон цацраган, хийн болон лазерийн гагнуурын ажлыг хийж гүйцэтгэх
үеийн чанарын шаардлага хангагдсан эсэхийг тодорхойлсон баримт бичгийг ISO
3834-5 ñòàí äàðòын 9-р хүснэгтэд, харин хайлуулж гагнах бусад төрлийн гагнуурын
ажлын баримт бичгийг ISO 3834-5 ñòàí äàðòын 10-р хүснэгтэд тус тус зааж
оруулсан болно.

17. Дүйцүүлэх, магадлах шалгалт

Шаардлагатай бол үйлдвэрлэлийн бүхий л үйл ажиллагааны явцад дүйцүүлэх,


магадлах шалгалт хийгдэж байх ёстой.

Гагнуурын ажил үйлчилгээний дүйцүүлэх, магадлах шалгалтын баримт бичгийн


бүрдэлд доорх зүйлийг оруулсан байна. Үүнд:

- үйлдвэрлэлийн төлөвлөгөөг дүйцүүлж шалгах.


- хийц хэсгүүдийн гагнаасны оёдлын байрлалыг дүйцүүлж шалгах.
- үл эвдэх сорилтын ажил болон түүний ажилтныг шалгаж магадлах.
- гагнуурын хэрэглэгдхүүн материалыг дүйцүүлж шалгах (жишээ нь:
тэмдэглэгээ, худалдааны марк тэмдэг, гагнуурын хэрэглэгдýхүүн
материалын үйлдвэр зэргээр).
- үндсэн материалыг дүйцүүлж шалгах (жишээ нь: материалын төрлөөр).
- засварын ажлын байрыг дүйцүүлж шалгах.
- өвөрмөц төрлийн гагнаас хийж гүйцэтгэсэн гагнуурчин болон гагнуурын
операторыг шалгаж магадлах.
- өвөрмөц төрлийн гагнаасыг хийж гүйцэтгэх технологи ажиллагааг нарийн
магадлаж шалгах.

18. Чанарын тайлан


Чанарын тайлангийн бүрдэлд зайлшгүй шаардлагатай дараах зүйлийг оруулна.
Үүнд:
- чанарын шаардлагын үзлэг шалгалт болон техникийн үзлэг шалгалтын
тэмдэглэл /тайлан/.
- үндсэн материалд шалгалт хийсэн баримт бичиг.
- гагнуурын хэрэглэгдэхүүн материалыг шалгасан баримт бичиг.
- гагнуурын технологийн үзүүлэлт.
- гагнуурын ажлын технологийн батлагаажуулалтын тайлан (WPQR-
Welding Process Qualification Report).
- гагнуурчин болон гагнуурын операторын мэргэшлийн гэрчилгээ.
- үл эвдэх шалгалтын ажилтны мэргэшлийн гэрчилгээ.
- дулааны боловсруулалтын ажил, гүйцэтгэлийн тайлан.
- эвдэх, үл эвдэх шалгалтын ажил, гүйцэтгэлийн тайлан.
- хэмжилт хийсэн тайлан.
- гагнаасанд засвар хийсэн тайлан, зөрчлийн тэмдэглэл.
- шаардлагатай бол бусад баримт бичиг.

Үйлдвэрлэгч нь өөр заалт шаардлага байхгүй бол чанарын тайланг таван жил
õадгална.

13
MNS ISO 3834-3 : 2009

Òª ÃѪ Â.

14

You might also like