You are on page 1of 89

ММСГН-ийн тайлан

Г. Дорж
Гүйцэтгэх захирал, зөвлөх инженер
welding@mmsws.mn,
dorj@zme.mn
1. Тайлангийн агуулга
n Нийгэмлэгийн үйл ажиллагааны
зорилт
n Монголын металл судлал,
гагнуурын хөгжлийн байдал
n Хийж гүйцэтгэсэн ажил

n Цаашид тавих зорилт


2. Нийгэмлэгийн үйл ажиллагааны
зорилт (1)
n ММСГН нь 2007 оны 12 сарын 26 – нд
байгуулагдсан, 2 жил гаруй ажиллаж байна .
n ММСГН нь сайн дурын үндсэн дээр нэгдсэн,
гишүүнчлэл бүхий өөрийгөө удирдах
зарчмаар ажиллан нийгэмд болон гишүүддээ
үйлчлэх ашгийн бус, бие даасан, төрийн бус
байгууллага юм.
ММСГН нь дараах зорилгыг хэрэгжүүлэх
чиглэлээр ажиллаж байна. Үүнд:
2. Нийгэмлэгийн үйл ажиллагааны
зорилт (2)
n Материал судлал, гагнуурын ажил үйлчилгээг
төрийн бус байгууллагын хүрээнд зохицуулж,
материалын шинжилгээ судлагаа, гагнуурын
ажил үйлчилгээний чанарыг сайжруулж
боловсронгуй болгох.
n Үйлдвэр, байгууллага, аж ахуйн нэгжийн
гагнуурчин, гагнуурын инженер техникийн
ажилтаны мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх,
мэргэшүүлж эрх олгох.
2. Нийгэмлэгийн үйл ажиллагааны
зорилт (3)
n Материал судлал, гагнуурын шинэ дэвшилтэд
техник технологи судалж нэвтрүүлэхэд
туслах.
n Mатериал судлал, гагнуурын чиглэлээр
сургалт, семинар, үзэсгэлэн яармаг уралдаан
тэмцээн зохион байгуулах, энэ чиглэлийн
санаачлагыг дэмжиж туслах.
n Mатериал судлал, гагнуурын чиглэлээр
стандарт, дүрэм журам, гарын авлага
боловсруулах, боловсронгуй болгох, хянах.
2. Нийгэмлэгийн үйл ажиллагааны
зорилт (4)
n Гагнуурын ажлын чанарыг шалгаж,
баталгаажуулах, гагнуурын ажлын баримт
бичгийг бүрдүүлэх ажилд туслах, зөвлөгөө өгөх,
зуучлах.
n Гагнуурын ажил гүйцэтгэх технологи
боловсруулах, түүнийг хэрэгжүүлэхэд туслах.
n Материал судлал, гагнуурын чиглэлээр олон
улсын байгууллага, гадаад улстай хамтран
ажиллах, туршлага солилцох.
2. Нийгэмлэгийн үйл ажиллагааны
зорилт (5)
n Материалын судлал, гагнуурын ажил
үйлчилгээг сайжруулахтай холбогдсон аливаа
асуудлаар Засгийн газарт мэдээлэл, санал
оруулах, төрийн байгууллагуудтай хамтран
ажиллах.
n Материал судлал, гагнуурын лаборатори,
сургалтын төв байгуулахад зөвлөх үйлчилгээ
үзүүлэх, зуучлах.
3. Манай орны металл судлал,
гагнуурын хөгжлийн байдал (1)
Гагнуурын ажил үйлчилгээ,гагнуурын
арга технологийн талаар:
n Монголчууд МЭӨ II-I зууны өмнөх үеэс
халуун, хүйтэн гагнуур хэрэглэж байсан
түүхийн сурвалж байдаг.
n Манай улсад 20-30-аад оноос гагнуурын
ажил үйлчилгээ нэвтэрч орчин үеийн
цахилгаан гагнуур хөгжих эх үндэс
тавигдсан.
3. Манай орны металл судлал,
гагнуурын хөгжлийн байдал (2)
n 1960-1980 онд гагнуурын ажлын цар хүрээ
өсч, үндэсний гагнуурчид болон металл
судлал, гагнуурын мэргэжилтэнүүд олноор
бэлтгэгдсэн.
n Энэ үед цахилгаан, хийн гагнуур, цэгэн
гагнуур нэвтэрч, гагнуур хийхэд дулааны
боловсруулалтын арга технологи хэрэглэж
байсан.
3. Манай орны металл судлал,
гагнуурын хөгжлийн байдал (3)
n Эрчим хүчний болон механик
инженерийн салбарт металл судлал,
гагнуурын лабораториуд байгуулагдсан.
n Сүүлийн үед цахилгаан шаарган гагнуур,
жацтай нуман гагнуур, аргон гагнуур,
хийн болон плазмын огтлогч зэрэг арга
технологи хэрэглэж байна.
3. Манай орны металл судлал,
гагнуурын хөгжлийн байдал (4)
Гагнуурын сургалт, мэргэшүүлэлт:
n Гагнуурчдыг сургаж бэлтгэх техникийн
коллеж, үйлдвэр сургалтын болон
салбарын сургалтын төв, курс дамжаа 40
гаруй, тэдгээрт жилд 470 гаруй
гагнуурчин суралцаж байна.
n Гагнуурчдыг мэргэшүүлж эрх олгох
сургалт, дадлагажилтыг Эрчим хүчний
сургалтын цогцолбор болон дулааны
3. Манай орны металл судлал,
гагнуурын хөгжлийн байдал (5)

томоохон цахилгаан станцад явагдаж байна.


1999 оноос ЭХСҮ-ийн цогцолборт 1233
гагнуурчинг мэргэшүүлж эрх олгосон.
Мэргэшлийн эрх олгох ажилд ЕN MNS -287:
2001 стандартыг баримтлаж байна.
n Инженер техникийн ажилтан нарыг
гагнуураар мэргэшүүлж сургах, эрх олгох
ажил хийгдэхгүй байна.
3. Манай орны металл судлал,
гагнуурын хөгжлийн байдал (6)
Гагнуурын ажил, гагнаасан холболтын
чанарын шалгалт.
n Гагнуурын ажил, гагнаасны чанарт гадна үзлэг
шалгалт, хэмжилт хийж, орчин үеийн тоног
төхөөрөмж, багаж хэрэгсэл ашиглан эвдэх ба үл
эвдэх аргын сорилт шалгалт хийж байна.
n Гэвч үйлдвэрлэлийн зарим салбарын аж ахуйн
нэгж, байгууллагад гагнаасны чанарын шалгалт
хийгдэхгүй байна.
3. Манай орны металл судлал,
гагнуурын хөгжлийн байдал (7)

n Гадна үзлэг шалгалт, хэмжилт, усан сорилт


хийхийн зэрэгцээ эвдэх шалгалтын хүрээнд
механик шинж чанарын туршилт, металлын
бүтцийн шинжилгээ, талст хоорондын
зэврэлт даах чадварын шалгалт явуулж
байна.
n Улсын хэмжээнд үйлдвэр, аж ахуйн нэгж,
байгууллагад металл судлал, гагнуурын
болон үп эвдэх оношлогооны 20 гаруй
лаборатори ажиллаж байна.
3. Манай орны металл судлал,
гагнуурын хөгжлийн байдал (8)
Гагнуурын стандарт, норм дүрэм
Металл судлал, гагнуурын ажил үйлчилгээнд
үндсэндээ монгол болгосон олон улсын
стандарт, норм дүрэм мөрдөж байна. Үүнд:
n Ган ба ган бүтээгдхүүн болон механик

сорилттой холбоотой 11 стандарт.


n Металыг гагнах арга техник, түүний төрөл,

батлагаажуулалт, чанарын шаардлагатай


холбоотой 18 стандарт.
3. Манай орны металл судлал,
гагнуурын хөгжлийн байдал (9)

n Гагнаасыг эвдэхгүй шалгах аргатай холбоотой


23 стандарт.
n Гагнаасыг эвдэж шалгахтай холбоотой 7
стандарт.
n Гагнуурчид болон үл эвдэх сорилтын ажилтныг
мэргэшүүлж эрх олгохтой холбоотой 3 стандарт.
n “Гагнуурчдад эрх олгох шалгалт. Хайлуулж
гагнах. 1-р хэсэг” MNS EN 287-1:2001
стандартыг 2001 оноос мөрдөж байна.
4. Хийж гүйцэтгэсэн ажил (1)

n Монголын металл судлал гагнуурын,


нийгэмлэгийн үндсэн зорилт, үйл ажиллагаа
болон нийгэмлэгээс цаашид хийж хэрэгжүүлэх
ажлын талаар байгууллага аж ахуйн нэгж, хувь
хүмүүст сурталчилан танилцуулах ажлыг
байнга зохион байгуулж ажиллаж байна.
n Одоогоор 31 үйлдвэр, аж ахуйн нэгж,
байгууллага, 40 гаруй гагнуурын мэргэжлийн
хүн гишүүнчлэлд хамраад байна.
4. Хийж гүйцэтгэсэн ажил (2)
Дээрхи ажлын хүрээнд:
n 3-р станцын засварын ажилчдын 3-р
зөвлөлгөөн, 4-р станцын станцын гагнуурчид,
огтлогчдын “ Гагнуурын чанар үр ашиг” сэдэвт
зөвлөгөөнд тус тус оролцож нийгэмлэгийн үйл
ажилагаа, орчин үеийн гагнуурын ажил
үйлчилгээний чиглэл, хандлагын талаар
танилцуулсан.
4. Хийж гүйцэтгэсэн ажил (3)
n Монголын мянганы сорилтын сангийн Техник
мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн
хүрээнд зохион байгуулагдсан “Монгол улсад
мэргэжлийн зэрэг дэвийн үндэсний тогтолцоо
буй болгох нь” сэдэвт дугуй ширээний
ярилцлага, Мэргэжлийн хяналтын газраас
зохион байгуулсан мэргэжлийн холбоодтой
хийсэн уулзалт ярилцлагад оролцож,
нийгэмлэгээ сурталчиллаа.
4. Хийж гүйцэтгэсэн ажил (4)
n Эрдэс баялаг эрчим, хүчний яам болон Зам
тээвэр, барилга, хот байгуулалтын яаманд
гагнуурын үйлдвэрлэл, ажил үйлчилгээний
чиглэлээр хамтран ажиллах талаар хандаж,
нийгэмлэгийн зорилт чиглэлийн талаар
танилцуулсан.
n МХЕГ-ын ДБХ-ын газрын улсын байцаагч
нартай уулзалт зохион байгуулж, нийгэмлэгийн
зорилго, үйл ажиллагааны талаар танилцуулж,
гагнуурын ажил гүйцэтгэх үеийн чанарын
шаардлагын талаар мэдээлэл өгсөн.
•талаар байгууллага аж ахуйн нэгж, хувь хүмүүст сурталчилан танилцуулах ажлыг байнга зохион байгуулж ажиллалаа.

4. Хийж гүйцэтгэсэн ажил (5)


n Азийн гагнуурын холбооны танилцуулга, дүрэм,
Японы гагнуурын инженерийн нийгэмлэгийн
болон Германы гагнуурын нийгэмлэгийн
танилцуулга, Эрчим хүчний сургалтын төвийн
танилцуулга зэргийг бэлтгэж гаргасан.
n ХНХЯ-наас шинэчлэн гаргах гэж байгаа “Монгол
улсын үндэсний ажил мэргэжлийн ангилал ба
тодорхойлолт” эмхтгэлд гагнуурын
мэргэжилтэй холбоотой хэсэгт нийгэмлэгийн
саналыг оруулж өгсөн.
4. Хийж гүйцэтгэсэн ажил (6)
n ХНХЯ-ны Хөдөлмөр халамж, үйлчилгээний
газрын удирдлагатай уулзаж, гагнуурын
мэргэжлийн сургалтын чанарыг дээшлүүлэх,
гагнуурын мэргэжил эзэмшихэд тавигдах анхан
шатны мэдлэг, чадвар, дадлагын үндсэн
шаардлагыг тогтоох, мэргэжлийн ур чадварын
шалгалтын онолын болон дадлагын сорилын
хувилбар боловсруулах чиглэлээр мэргэжлийн
нийгэмлэгтэй цаашид хамтран ажиллах талаар
ойлголцсон.
4. Хийж гүйцэтгэсэн ажил (7)
n Гагнуурын ажлын чанарыг дээшлүүлэх нэг
үндсэн нөхцөл болсон гагнуурчид болон
гагнуурын инженер техникийн ажилтныг
мэргэшүүлж эрх олгох тогтолцоог улсын
хэмжээнд буй болгох, түүнийг олон улсын
жишигт нийцүүлж ойртуулах чиглэлээр ихээхэн
анхаарч ажилласан.
n Энэ ажлын хүрээнд “Гагнуурчин болон
гагнуурын инженер техникийн ажилтан нарыг
мэргэшүүлж эрх олгох дүрэм”-ийг боловсруулж,
ЭБЭХ-ий сайдын тушаалаар батлуулж гаргалаа.
4. Хийж гүйцэтгэсэн ажил (8)
n Энэ дүрмээр гагнуурчин болон гагнуурын ИТА
нарыг мэргэшүүлж эрх олгох харилцааг
зохицуулсан.
n Гагнуурчин болон гагнуурын ИТА нарыг
мэргэшүүлж эрх олгох тогтолцоо гэдэг нь
гагнуурчин болон тухайн ажлыг удирдаж, хяналт
тавьдаг гагнуурын ИТА нарын ур чадварыг
шалгаж, эрх олгох үйл ажиллагааны дэг журмыг
тодорхойлсон цогц шаардлага юм.
4. Хийж гүйцэтгэсэн ажил (9)
n Гагнуурчин болон гагнуурын ИТА нарыг
мэргэшүүлж эрх олгох тогтолцоо нь доорх
зүйлийг тогтоож тодорхойлно. Үүнд:
n Гагнуурын үйлдвэрлэл, ажил үйлчилгээний
чиглэлээр ажилладаг гагнуурын ИТА,
гагнуурчдын мэргэшлийн түвшин
n Гагнуурчдыг мэргэшүүлж эрх олгох тогтолцооны
бүтэц, ажиллах зарчим
n Гагнуурчин болон гагнуурын ИТА нарын
боловсрол, тусгай бэлтгэлд тавигдах шаардлага
4. Хийж гүйцэтгэсэн ажил (10)
n Гагнуурчныг мэргэшүүлж, эрх олгох
шалгалтын журам
n Гагнуурын ИТА-ыг мэргэшүүлж эрх олгох
шалгалтын журам
n Мэргэшсэн гагнуурчин болон гагнуурын
ИТА нарын бүртгэл явуулах журам
n Гагнуурчин болон гагнуурын ИТА нарын
мэргэшлийн түвшинг доорх байдлаар
тогтоосон
4. Хийж гүйцэтгэсэн ажил (11)
n Гагнуурчин болон гагнуурын ИТА нарын
мэргэшлийн түвшинг доорх байдлаар
тогтоосон. Үүнд:
n А. I түвшин – мэргэшсэн гагнуурчин
n Б. II түвшин –мэргэшсэн гагнуурын мастер
n Б. III түвшин –мэргэшсэн гагнуурын технологич
n Б. IV түвшин –мэргэшсэн гагнуурын инженер
4. Хийж гүйцэтгэсэн ажил (12)
n Эрх олгосон мэргэшсэн гагнуурчин болон
гагнуурын ИТА-ны нарын бүртгэх ажлыг
гагнуурын мэргэжлийн холбоо, нийгэмлэг
хариуцаж явуулна.
n Мэргэшсэн гагнуурчны анхдагч шалгалтад
орох хүн нь гагнуурын мэргэжлийн 4-р
зэрэгтэй байна.
4. Хийж гүйцэтгэсэн ажил (13)

n Мэргэшсэн гагнуурчнаас шалгалт авахдаа


“Гагнуурчдын эрх олгох шалгалт. Хайлуулж
гагнах гагнуур” MNS EN 287-1:2001
стандарт болон бусад холбогдох дүрэм
журмын шаардлагыг баримтлана.
n Гагнуурчны мэргэшлийн I түвшний
гэрчилгээний хүчинтэй хугацаа 2 жил, II III
түвшний ИТА- ных 3 жил, IV түвшнийх 5
жил байна.
4. Хийж гүйцэтгэсэн ажил (14)
n Мэргэшсэн гагнуурчны шалгалтыг анхдагч,
нэмэлт, ээлжит, ээлжит бус гэж ангилна.
n Олон улсын гишүүнчлэл бүхий
итгэмжлэгдсэн Гагнуурын мэргэшлийн
холбоо /нийгэмлэг/ нь гагнуурчин болон
гагнуурын ИТА нарын мэдлэг, ур чадварыг
холбогдох стандарт дүрэм журмын
шаардлагад нийцүүлэн шалгах ажлыг
зохион байгуулах ашгийн бус гүйцэтгэх
байгууллага байна.
4. Хийж гүйцэтгэсэн ажил (15)
n Мэргэжлийн хяналтын байгууллага нь
гагнуурчдыг мэргэшүүлж эрх олгох
байгууллагад ээлжит хяналт шалгалт хийх
замаар энэ дүрмийн мөрдөлтөд хяналт тавьж
ажиллах бөгөөд улсын байцаагч нь гагнуурчдыг
мэргэшүүлж эрх олгох шалгалтад оролцоно.
n Гагнуурын инженер техникийн ажилтны түвшин
тогтоож эрх олгох шалгалтад тавигдах
шаардлагыг боловсруулж бэлэн болгосон.
4. Хийж гүйцэтгэсэн ажил (16)
n ЭХГ-аас зохион байгуулж байгаа эрчим
хүчний салбарт мөрдөх заавар, зөвлөмж,
гарын авлага, материал боловсруулж
гаргах ажлын хүрээнд “ Дулааны
сүлжээний шугам хоолойн металлын
зэврэлтийн шинж чанарыг тодорхойлох
аргачилсан заавар” –ыг ММСГН орос
хэлнээс орчуулан боловсруулж өглөө.
4. Хийж гүйцэтгэсэн ажил (17)
n Японы Жайка (JICA) байгууллагын Монгол
дахь Төлөөлөгчийн газрын сургалт
хариуцсан ажилтантай уулзаж JICA-ийн
тэтгэлгээр зохион байгуулж явуулдаг олон
улсын мэргэшсэн гагнуурын инженерийн
эрх олгох сургалтад Монголоос хүн
хамруулж оролцуулж байх асуудлыг
дэмжих чиглэлээр уулзаж ярилцсан.
n Гагнуурын ажлын үед бүрдүүлэх баримт
бичгийн загвар боловсруулж гаргасан.
4. Хийж гүйцэтгэсэн ажил (18)
n Нийгэмлэгээс “ISO 3834 Металл хайлуулж
гагнах үеийн чанарын шаардлага” олон улсын
стандартыг боловсруулж Стандарт хэмжил
зүйн газраар батлуулж гаргалаа.
Энэ стандарт 5 хэсэгтэй. Үүнд:
n MNS ISO 3834-1:2010 Гагнуурын чанарын

шаардлагын тохирох түвшнийг сонгох шалгуур


үзүүлэлт
n гагнуурын чанарын бүх талын шаардлага
4. Хийж гүйцэтгэсэн ажил (19)
n MNS ISO 3834-2:2010 Гагнуурын чанарын
бүх талын шаардлага
n MNS ISO 3834-3:2010 Гагнуурын чанарын
стандарт шаардлага
n MNS ISO 3834-4:2010 Гагнуурын чанарын
ердийн шаардлага
n MNS ISO 3834-5:2010 Гагнуурын чанарын
шаардлагыг мөрдүүлж хэрэгжүүлэхэд
шаардлагатай баримт бичиг
4. Хийж гүйцэтгэсэн ажил (20)
Эдгээр стандартаар гагнуурын ажлын чанарт
тавигдах нийтлэг шаардлага, түүний дотор
n гагнуурын чанарт хийх үзлэг шалгалт
n гагнуурчин , гагнуурын ИТА, гагнаасанд
шалгалт хийх ажилтны болон гүйцэтгэгч
байгууллагын үүрэг хариуцлага,тэдэнд
тавигдах шаардлага
n гагнуур гүйцэтгэх болон гагнаасанд шалгалт
хийх тоног төхөөрөмжид тавигдах шаардлага,
техникийн үзлэг үйлчилгээ
4. Хийж гүйцэтгэсэн ажил (21)
n Гагнуурын ажлын төлөвлөлт, гагнуурын ажлын
технологи, ажлын байрны заавар зэргийн
мөрдөлт, баримт бичгийн бүрдүүлэлт, хяналт
n Гагнуурын болон үндсэн материалд тавигдах
шаардлага, дулааны боловсруулалтын
төлөвлөлт, хэрэгжүүлэлт
n Гагнуурын хийхийн өмнө, гагнуурын ажлын явц
дунд,гагнуурын ажлын дараа хийгдэх шалгалт,
сорилт, тэдгээрийг гүйцэтгэсэн байдал
4. Хийж гүйцэтгэсэн ажил (22)
n Илэрсэн зөрчил, гэмтэл согог, тэдгээрийг
засах, арилгах үйл ажиллагаа
n Хэмжилт, шалгалт сорилтын багаж, тоног
төхөөрөмжийн шалгалт тохируулга,
батлагаажуулалт
n Гагнуурын үйлдвэрлэл, ажил үйлчилгээний
явцад хийгдэх дүйцүүлэх, магадлах шалгалт,
тэдгээрийн баримт бичгийн бүрдүүлэлт
n Гагнуурын ажлын чанарын тайлан, түүний
бүрдүүлэлт
4. Хийж гүйцэтгэсэн ажил (23)

ММСГН-ийн гадаад харилцаа, олон улсын хамтын


ажиллагааны талаар:
n ММСГН Азийн гагнуурын холбоо /АГХ/-той ажил
төрлийн холбоо тогтоож, 2008 оны 11 сард
Азийн гагнуурын холбооны гишүүн болсон. Энэ
холбоонд Япон, Хятад, Солонгос, Сингапур,
Тайланд, Малайз, Индонез, Энэтхэг, Тайланд,
Вьетнам, Иран, Монгол, Мианмар зэрэг 13 орны
гишүүнчлэлтэй.
4. Хийж гүйцэтгэсэн ажил (24)
n ММСГН-ийн төлөөлөгчид Азийн гагнуурын
холбооны 11, 12, 13-р хуралд оролцсон ба мөн
ажлын хэсгийн хуралд оролцож байна.
n АГХ-нь Азийн орнуудын хэмжээнд гагнуурчдыг
мэргэшүүлж эрх олгох тогтолцоо буй болгох
чиглэлээр ажиллаж байна.
n Мөн АГХ нь Гагнуурчдыг мэргэшүүлж эрх олгох
шалгалтын (ISO 9606-1.3 ) стандартыг
шинэчилэн найруулж батлуулахаар ажиллаж
байна.
4. Хийж гүйцэтгэсэн ажил (25)
n Гагнуурын үйлдвэрлэл, ажил үйлчилгээний
олон улсын ISO стандарт, бусад техникийн
баримт бичиг олж авахад бидэнд туслаж байна
n Азийн орнуудад зохион байгуулж буй
гагнуурын шинжилгээ судалгааны Олон улсын
хурал /Киото хотод зохион байгуулагдсан олон
улсын гагнуурын 8-р хурал / болон Олон
улсын гагнуурын институтын хурал /Сингапурт
болсон / оролцох боломжийг нээн өгсөн.
4. Хийж гүйцэтгэсэн ажил (26)
n ММСГН-ийн төлөөлөгчид 2009 оны 3-р сард
ХБНГУ-ын Гагнуурын нийгэмлэг, Дуйсберг
хот дахь Гагнуурын мэргэшлийн сургалт,
судалгааны институт /төв/, Ханновер хот
дахь Гагнуурын техникийн туршилт,
сургалт судалгааны төв зэрэг гагнуурын
үйлдвэрлэл, ажил үйлчилгээ, сургалт
судалгааны олон газраар орж ажил
байдалтай танилцсан.
4. Хийж гүйцэтгэсэн ажил (27)
n Манай ММСГН- ийн төлөөлөгчид Германий
гагнуурын нийгэмлэгийн Дуйсберг хотын
Гагнуурын мэргэшлийн сургалт, судалгааны
төвтэй Хамтын ажиллагааны санамж бичигт
гарын үсэг зурж, цаашид хамтран ажиллах
үндэс суурийг тавьсан болно.
n Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд тус төвийн
дэд захирал К. Арнсыг нийгэмлэгийн шугамаар
урьж ирүүлэн өөрийн орны гагнуурын
үйлдвэрлэл, ажил үйл үйлчилгээ, мэргэшлийн
сургалтын байдалтай танилцуулсан.
4. Хийж гүйцэтгэсэн ажил (28)
n Үүнд 4-р цахилгаан станцын Металл судлал,
гагнуурын лаборатори, Хасумегаватт ХХК- ий
засвар механикийн үйлдвэр, ШУТИС-ийн МИС-
ийн Металл судлалын лаборатори, Эрчим
хүчний сургалт, үйлдвэрлэлийн цогцолбор,
Монгол Солонгосын техникийн коллеж зэрэг
обьектын гагнуурын ажил үйлчилгээ, гагнуурын
сургалт, гагнаасны чанарын шалгалтын
байдалтай газар дээр нь очиж танилцсан.
4. Хийж гүйцэтгэсэн ажил (29)
n Германы төлөөлөгч К. Арнс ММСГН-ийн гишүүн
байгууллагын төлөөлөгчтэй уулзаж, Дуйсбергийн
Гагнуурын олон улсын мэргэшлийн сургалт,
судалгааны институт (төв)-ийн үйл ажиллагааны
талаар танилцуулга, мэдээлэл хийсэн.
n Германы төлөөлөгч манай орны гагнуурын
байдалд дүгнэлт хийж, манай улсыг Олон улсын
гагнуурын институтын (IIW-ОУГИ) гагнуурын
сургалтын тогтолцоонд нэгдэн оруулах зорилгоор
Монголд гагнуурын институт байгуулах
судалгааны төсөл боловсруулж ирүүлсэн.
4. Хийж гүйцэтгэсэн ажил (30)
n Дээрхи төслийг үндэслэн манай улсын цаашдын
хөгжлийн их бүтээн байгуулалтын ажилд
гагнуурын ажил үйлчилгээний ач холбогдол,
үүрэг улам өсч хөгжих зайлшгүй шаардлагыг
харгалзан орчин үеийн шаардлагад нийцсэн,
олон улсын жишигт ойртсон гагнуурын
мэргэшлийн сургалт, судалгааны үлгэр жишээ
төв /институт/ байгуулах төсөл боловсруулж
бэлтгэсэн.
4. Хийж гүйцэтгэсэн ажил (31)
n Гагнуурын үйлдвэрлэл, ажил үйлчилгээний
орчин үеийн дэвшилтэт техник, технологийг
үйлдвэр, аж ахуйн нэгж, компаний удирдлага,
мэргэжилтэн, гагнуурчдад үзүүлж, танилцуулах
зорилгоор ММСГН-ээс гагнуурын олон улсын
томоохон үзэсгэлэн яармагт бизнес аялалын баг
зохион байгуулж зуучиллаа. Үүнд:
n БНХАУ-ын Шанхай хотод 2009 оны 6 сард
зохион байгуулагдсан Бээжин Эссений 14 дахь
олон улсын гагнуур, огтлогооны үзэсгэлэн
яармаг
4. Хийж гүйцэтгэсэн ажил (32)
n Германы Эссeн хотод 2009 оны 8 сард зохион
байгуулагдсан олон улсын гагнуур, огтлогооны
үзэсгэлэн яармаг
n Японы Токио хотод 2010 оны 4 сард зохион
байгуулагдсан олон улсын гагнуур, огтлогооны
15 дахь үзэсгэлэн яармаг
n Эдгээр Үзэсгэлэн яармагт нийт 15 үйлдвэр,
байгууллагын 25 хүн оролцлоо.
5. Цаашдын зорилт (1)
Монгол улсын хэмжээнд гагнуурын ажил
үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, олон улсын
түвшинд ойртуулах зорилгын хүрээнд ММСГН- ээс
дараах ажлыг хийж хэрэгжүүлэхэд анхаарч
ажиллах шаардлагатай байна.Тухайлбал:
n Гагнуурын ажил үйлчилгээ,сургалт, судалгаа

шинжилгээ эрхэлдэг үйлдвэр, аж ахуйн нэгж,


байгууллага, гагнуурын мэргэжлийн хүмүүстэй
болон энэ талаар бодлого боловсруулж, хяналт
тавьж ажилладаг төрийн байгууллагатай бүх
талаар хамтран ажиллах.
5. Цаашдын зорилт (2)
n Шинээр батлагдсан “Гагнуурчид болон
гагнуурын инженер техникийн ажилтан нарыг
мэргэшүүлэх, эрх олгох дүрэм”-д заасны дагуу
гагнуурчдыг мэргэшүүлж эрх олгох шалгалтыг
зохион байгуулах ажлыг эхлүүлж, хэвшүүлэх,
үүнд шалгалтын комисс томилох, шалгалтын
жишиг төлбөр тогтоох, гэрчилгээ үнэмлэхний
загварт өөрчлөлт оруулах, шалгалт авах ажлын
чанарыг дээшлүүлэх.
5. Цаашдын зорилт (3)
n Мөн дээрх дүрэмд заасны дагуу гагнуурын
инженер техникийн ажилтан нарт мэргэшлийн
сургалт явуулах, мэргэшлийн түвшин тогтоож
эрх олгох ажлыг зохион байгуулж эхлүүлэх,
энэ ажлын хүрээнд гагнуурын ИТА нарын
мэргэшлийн түвшин нэг бүрээр сургалтын
хөтөлбөр гаргах, комисс томилох, сургалтын
болон шалгалт авах төлбөр тогтоох,
гэрчилгээний загвар гаргах.
5. Цаашдын зорилт (4)
n “Гагнуурчдыг мэргэшүүлж эрх олгох ажлыг
олон улсын жишигт ойртуулах, үүнд Азийн
гагнуурын холбооны шугамаар хийгдэж буй
Азийн орнуудын гагнуурчдыг мэргэшүүлж
эрх олгох нэгдсэн тогтолцоо буй болгох
ажилд идэвхтэй оролцож, цаашид өөрийн
орны гагнуурчдыг мэргэшүүлж эрх олгох
ажилд нэвтрүүлэх.
5. Цаашдын зорилт (5)
n Азийн гагнуурын холбооноос Олон улсын
стандартын байгууллагад оруулж батлуулахаар
ажиллаж байгаа “Гагнуурчдыг батлагаажуулж
эрх олгох шалгалт” олон улсын стандартын
төсөл батлагдсан үед түүнийг монгол болгож
боловсруулах ажлыг хэрэгжүүлэх, энэ нь одоо
мөрдөгдөж байгаа MNS EN 287-1:2001
стандартын шинэчлэж сайжруулсан хувилбар
байх болно.
5. Цаашдын зорилт (6)
n Гагнуурын ажил үйлчилгээний чанарын
шаардлагыг хангуулахад чухал шаардлагатай
“МNS ISO 3834 :2010 Металл хайлуулж гагнах
үеийн чанарын шаардлага” цуврал стандарт
болон гагнуурын ажилтай холбоотой бусад
стандартыг үйлдвэр, аж ахуйн нэгж,
байгууллагад мөрдүүлж ажиллахад ихээхэн
анхаарах шаардлагатай байна.
5. Цаашдын зорилт (7)
n Мөн гагнуурын ажлын нэр томьёо, тодорхойлт
болон гагнуурын ажлыг хийж гүйцэтгэх үеийн
технологи аргачлалтай холбоотой стандартыг
боловсруулж гаргахад эхний ээлжинд анхаарах,
улмаар гагнуур, металл судлалын чиглэлийн
бусад стандарт, норм дүрэм, техникийн баримт
бичиг боловсруулж бүрдүүлэх ажлыг дэс
дараатай, төлөвлөгөөттэй хийх хэрэгтэй байна.
5. Цаашдын зорилт (8)
n БШУЯ, ХНХЯ-тай гагнуурын мэргэжлийн сургалт
явуулах чиглэлээр мэргэжлийн нийгэмлэгийн
хувьд хамтран ажиллах, гагнуурын мэргэжил
эзэмшихэд тавигдах анхан шатны мэдлэг,
чадвар, дадлын үндсэн шаардлагыг тогтоох
болон мэргэжлийн ур чадварын шалгалтын
онолын болон дадлагын сорилын хувилбар
боловсруулахад оролцох, гагнуурын сургалтын
байгууллагуудыг аттестатчилах, гагнуурчдаас
шалгалт авах чиглэлээр хамтран ажиллах.
5. Цаашдын зорилт (9)
n Нийгэмлэгийн зүгээс гишүүн болон гишүүн бус
үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад
гагнуурын ажил үйлчилгээний стандарт, норм
дүрэм мөрдүүлэх, гагнуурын ажил, гагнаасны
чанарыг шалгаж батлагаажуулах, гагнуурын
шинэ техник технологийг нэвтрүүлэх зэрэг
ажилд тусламж дэмжлэг, зөвлөх үйлчилгээ
үзүүлэх, зуучлах.
5. Цаашдын зорилт (10)
n Гагнуурын үйлдвэрлэл, ажил үйлчилгээний
орчин үеийн дэвшилтэт техник, технологийг
үйлдвэр, аж ахуйн нэгж, компаний удирдлага,
мэргэжилтэн, гагнуурчдад үзүүлж, танилцуулах
зорилгоор ММСГН-ээс гагнуурын олон улсын
томоохон үзэсгэлэн яармагт бизнес аялалын баг
зохион байгуулж зуучлах ажлыг байнга зохион
байгуулах.
5. Цаашдын зорилт (11)
n Гагнуурын үйлдвэрлэл, ажил үйлчилгээний ач
холбогдол, үүрэг, цар хүрээ улам өсч, шинэ
дэвшилтэд техник, арга технологи нэвтэрч
байгаатай уялдан орчин үеийн шаардлагад
нийцсэн, олон улсын жишигт ойртсон
гагнуурын мэргэшлийн сургалт, судалгааны
цогцолбор төв /институт/ байгуулах асуудлыг
нэн тэргүүнд авч үзэж, энэ талаар ажиллах
шаардлагатай байна.
5. Цаашдын зорилт (12)
n Гаднаас нийлүүлж буй металл бүтээгдхүүн,
гагнуурын тоног төхөөрөмжийн чанартай
холбоотой болон металлын бүтэц, гагнуурын
чанар, гэмтэл согогтой холбоотой асуудлаар
дүгнэлт гаргах чиглэлээр ажиллах.
n Мэргэшлийн гагнуурчид болон гагнуурын
инженер техникийн ажилтан нарыг гагнуурын
олон улсын нарийн мэргэшлийн сургалтад
хамруулах талаар ажиллах.
5. Цаашдын зорилт (13)
n Нийгэмлэгийн хэвийн ажиллах нөхцөлийг хангах
санхүүгийн эх үүсвэр нь гишүүдийн татвар,
хандив иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын
хандив, дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй
холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон
орлого байхаар нийгэмлэгийн дүрэмд заасан.
Иймээс энэ хурлаар цаашид санхүүжилттай
холбоотой дараах асуудлыг хэлэлцэж ярилцах
хэрэгтэй байна. Үүнд:
5. Цаашдын зорилт (14)
n гишүүдийн (үйлдвэр, аж ахуйн нэгж,
байгууллагын буюу хувь хүний ) татвар
(гишүүнд элсэх, жил бүрийн)- ын хэмжээ
n Мэргэшлийн гагнуурчнаас шалгалт авах
төлбөрийн хэмжээ
n Гагнуурын ИТА-наас мэргэшлийн шалгалт авах
төлбөрийн хэмжээ
n Гагнуурын ИТА-нуудад мэргэшлийн сургалт
явуулах сургалтын төлбөр
Бүтэц зохион байгуулалтын санал
Нийгэмлэгийн удирдлага
n Нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүд:
Ж.Түмэн-Аюуш, С. Мөнхбат, Б.Зулбаяр, Х.
Авирмэд, Ц. Болдбаатар.
n Нийгэмлэгийн тэргүүн УИХ-ын гишүүн
А. Тлейхан, гүйцэтгэх захирал Г. Дорж,
ерөнхий зохицуулагч Ц. Ганбүргэд,
мэргэжилтэн Д. Нямсүрэн
Нийгэмлэгийн удирдах зөвлөлийн
гишүүд, гүйцэтгэх ажилтан нар
Нийгэмлэгийн лого, улсын
бүртгэлийн гэрчилгээ
Нийгэмлэгийн батламж
Гишүүний үнэмлэх
Азийн гагнуурын холбооны
гишүүнчлэлийн гэрчилгэээ
Thank you

БАЯРЛАЛАА
Удирдах зөвлөл
Удирдах зөвлөлийг 7 хүний бүрэлдхүүнтэй сонгосон.
n В. Эрдэнэ- Очир - Дулааны 4-р цахилгаан станц Борлуулалтын
менежер, металлын инженер
n Ж. Түмэн- Аюуш - Хасумегаватт ХХК Захирал
n Ж. Төмөрхуяг - ЭХГ МСГ-ын Лабораторийн эрхлэгч
n Ариунсан - Эрдэнэтийн УБҮ Засвар механикийн үйлдвэрийн
захирал
n С. Батсайхан - Дулааны 4-р цахилгаан станц МСГ-ын
лабораторийн эрхлэгч
n Сэрээнэн УБТЗ –ын ерөнхий инженер
n Б. Зулбаяр Зэт Эм Инженеринг ХХК Захирал, гагнуурын инженер
Хяналтын зөвлөл
Хяналтын зөвлөлд 3 хүн сонгосон

n Х. Авирмэд - ЭХГ Хэлтсийн дарга.


n Б. Ганбаатар - МЭЗ ХХК захирал
n П. Дариймаа - ЭХ-ний СҮЦ эрхлэгч
Японы Киото хотод болсон Олон улсын
гагнуурын 8-р хурал, Азийг гагнуурын
холбооны 11-р хуралд оролцсон.
Азийн гагнуурын холбооны төлөөлөгчид
Азийн гагнуурын холбооны
гишүүн болсон
Нийгэмлэгийн гишүүд Шанхайд болсон
Бээжин-Эссений Гагнуур огтлогооны
14-р үзэсгэлэн яармагт оролцсон
Хамтын ажиллагааны санамж бичигт
гарын үсэг зурсан.
ХБНГУ-ын Дуйсберг хот дахь Олон улсын
гагнуурын сургалт, мэргэшүүлэлт, судалгаа
шинжилгээний төв. Бүрэн автомат робот
гагнуурын төхөөрөмж
Цэгэн гагнуурын лаборатори
сонирхож байна.
Германы зочин Арнс нийгэмлэгийн
гишүүдтэй уулзаж байгаа нь.
Германы зочин металл хийц
бүтээгдхүүний үйлдвэр дээр
Германы зочин Арнс Эрчим хүчний
СҮЦ-ын гагнуурын сургалттай танилцав
ШУТИС-ийн Механик инженерийн
сургуулийн металл судалгааны
лабораторитой танилцлаа.
Токио 2010 гагнуурын олон улсын
үзэсгэлэн яармагт Монголын
төлөөлөгчид зочиллоо.
Японы PANASONIC компани аж үйлдвэрийн
салбар дахь гагнуурын автоматжуулалт робот
технологийн дэвшлээ танилцуулав
3 хэмжээст автомат CNC
огтолгооны төхөөрөмж
Элэгдэл зэврэлтэд ажилладаг эд анги
Зуухны экранд шаваас хийх технологи
АГХ-ны 13-р хуралд оролцсон хүмүүс.
Манайхаас Х.Авирмэд, С.Мөнхбат нар
төлөөлөгчөөр оролцов.
Нийгэмлэгийн удирдах зөвлөл ажлаа
хэлэлцэж байна.

You might also like