You are on page 1of 13

Огноо: 2018-07-02

АПУ ХК

АПУ ХК –ИЙН 6/0.4КВ-ЫН ХҮЧДЭЛТЭЙ ТП№2 ДЭД СТАНЦЫН ШИНЭЧЛЭЛТИЙН АЖЛЫН


ГҮЙЦЭТГЭГЧ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ТЕНДЕРИЙН БАРИМТ БИЧИГ

Дугаар: АПУ1802
АГУУЛГА

Тендерийн урилга ........................................................................................................................................ 2


Бүлэг 1. Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа .............................................................................. 3
Бүлэг 2. Захиалагчийн техникийн шаардлага ....................................................................................... 7
Бүлэг 3. Тендерийн маягтууд .................................................................................................................... 8
Маягт №1: Үнийн санал .............................................................................................................................. 8
Маягт №2: Ажиллах хүчний мэдээлэл .................................................................................................... 9
Маягт №3: Ажлын туршлагын мэдээлэл .............................................................................................. 10
Маягт №3: ХАБЭА Мэдээлэл .................................................................................................................. 11
Бүлэг 4. Тендерийн иж бүрдэл................................................................................................................ 12

Хуудас 1/12
ОГНОО: 2018-06-25

ТЕНДЕРИЙН УРИЛГА

“АПУ” ХК-ийн Хангамжийн алба нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “6/0.4кВ-
ын хүчдэлтэй ТП№2 дэд станцын шинэчлэлтийн ажил”-ыг гүйцэтгэх тухай үнийн санал
ирүүлэхийг урьж байна.

1. ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧ
Тендерт оролцогч нь дор дурьдсан шаардлагуудыг бүрэн хангасан байна. Үүнд:
- Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд байх
- Тендерт оролцогч нь энэ ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг
санхүүжүүлэх санхүүгийн чадавхитай байна.
- Тендерт оролцогч энэ чиглэлээр сүүлийн 5 болон түүнээс дээш жил тогтвортой үйл ажиллагаа
явуулж буй ажлын туршлага бүхий этгээд байна.

2. ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧЫН БҮРТГЭЛ


Тендерийн баримт бичгийг “АПУ” ХК-ийн Хангамжийн алба сонгогдсон оролцогчдод илгээнэ.

3. ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ


Саналыг 2018 оны 07-р сарын 06-ны 15:00 цагт доор заасан хаягаар ирүүлэх ба нээлтэд зөвхөн
тендерийн хорооны гишүүд байлцаж, саналыг хүлээн авсан өдөр хаалттай нээнэ.

Санал нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 60 хоногийн дотор хүчинтэй байна.

АПУ ХК
Холбоо барих: C. Мөнхтөр, Хангамжийн албаны дарга
Е-mail: munkhtur.s@apu.mn
Утас: 99089138
Спирт Бал Бурам ХХК-ийн байр
Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө,
15-р хороо, Улаанбаатар 210136, Монгол улс

Хуудас 2/12
БҮЛЭГ 1. ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧДОД ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА

A. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1. Тендерийн цар 1.1 Захиалагч нь энэ тендерийн баримт бичигт заасан “6/0.4кВ-ын
хүрээ хүчдэлтэй ТП№2 дэд станцын шинэчлэл”-ийн ажлын гэрээ
байгуулахаар энэхүү сонгон шалгаруулалтыг зохион байгуулж байна.

2. Эрх бүхий тендерт 2.1 Тендерт оролцогч нь дор дурдсан шаардлагыг бүрэн хангасан байна.
оролцогч Үүнд:
2.1.1 Монгол улсад бүртгэлтэй Хуулийн этгээдийн байх
2.1.2 Энэхүү ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай хөрөнгө
оруулалтын эх үүсвэрийг санхүүжүүлэх санхүүгийн чадавхитай
байна.
2.1.3 Тендерт оролцогч энэ чиглэлээр сүүлийн 5 болон түүнээс дээш
жил тогтвортой үйл ажиллагаа явуулж буй ажлын туршлага бүхий
этгээд байна.
2.1.4 Гүйцэтгэх үйл ажиллагаатай холбоотой чиглэлээр хууль,
шүүхийн байгууллагаар шийдэгдээгүй хэрэг маргаангүй байх,
өмнө нь хариуцагч болон сэжигтэн яллагдагчаар татагдаж арга
хэмжээ авахуулаагүй байх.

B. ТЕНДЕРИЙН БАРИМТ БИЧИГ

3. Тендерийн баримт 3.1 Тендерийн баримт бичиг нь дор дурдсан баримт бичгээс бүрдэнэ.
бичгийн агуулга
Бүлэг 1. Тендерт оролцогчид өгөх зааварчилгаа
Бүлэг 2. Захиалагчийн шаардлага
Бүлэг 3. Тендерийн маягт
 Маягт №1: Тендерийн маягт
 Маягт №2: Үнийн санал
 Маягт №3: Ажиллах хүчний мэдээлэл
 Маягт №4: Ажлын туршлагын мэдээлэл
 Маягт №5: ХАБЭА-н мэдээлэл
Бүлэг 4. Тендерт ирүүлэх материалын иж бүрдэл

4. Тендерийн баримт 4.1 Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийн талаар тодруулга авах,
бичгийн тодруулга шаардлагатай бол munkhtur.s@apu.mn хаягаар, зөвхөн бичгээр
харьцана.
4.2 Тодруулгын хариуг тендерт оролцохоор бүртгүүлсэн бүх оролцогчидод
нэгэн зэрэг мэдээлнэ.

Хуудас 3/12
5. Тендерийн баримт 5.1 Захиалагч тендерийн материал хүлээн авах эцсийн хугацаа дуусахаас
бичигт нэмэлт өмнө баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулж болно.
өөрчлөлт оруулах
5.2 Ийнхүү оруулсан аливаа нэмэлт өөрчлөлт нь тендерийн баримт бичгийн
салшгүй хэсэг болох бөгөөд тендерийн баримт бичиг худалдан авсан
бүх оролцогчид бичгээр гаргаж шуудан, эсхүл утсан холбоогоор нэгэн
зэрэг мэдэгдэнэ.
5.3 Тендерийн баримт бичигт орсон нэмэлт, өөрчлөлтийн улмаас уг
өөрчлөлтийг бэлтгэхэд шаардагдах хангалттай хугацаа оролцогчид
олгох шаардлагатай гэж үзвэл Захиалагч Тендерийн материал хүлээн
авах эцсийн хугацааг сунгаж болно.

C. ТЕНДЕРТ БЭЛТГЭХ

6. Тендерт оролцох 6.1 Тендерт оролцогч баримт бичиг бэлтгэх, Захиалагчид ирүүлэхтэй
зардал холбогдон гарах бүх зардлыг өөрөө бүрэн хариуцах бөгөөд Захиалагч
ямар ч нөхцөлд энэхүү зардалтай холбоотой хариуцлага хүлээхгүй.

7. Тендерийн хэл 7.1 Захиалагч, оролцогчийн хооронд тендертэй холбоотойгоор харилцаж


буй албан бичиг, захидал болон бусад баримт материалыг оролцогчид
өгсөн зааварчилгааны дагуу бэлтгэх ба холбогдох бүх баримт бичиг нь
монгол хэл дээр байна.
8. Тендерийн иж 8.1 Оролцогч нь энэхүү тендерийн материалын Бүлэг 4-т заасан баримт
бүрдэл бичгийг бүрдүүлж ирүүлнэ.
8.2 Тендерийн материалыг бэлдэж ирүүлэхдээ энэхүү баримт бичигт
өгөгдсөн маягтыг ашиглана.
8.3 Маягтын загварын дагуу бүрэн ирүүлсэн саналыг хүчинтэйд тооцно.
9. Тендерийн үнэ 9.1 Үнийн саналд НӨАТ-ын дүн, татвар, хураамж, тээвэр болон холбогдох
бусад бүх зардал багтсан эцсийн нэгж үнэ байх ба Захиалагчаас өгсөн
үнийн саналын маягтын загварын дагуу ирүүлнэ.
9.2 Mэргэжлийн төсвчнөөр төсөв гаргуулан хавсаргана. Уг төсвийг хийхдээ
Барилгын төсөв зохиох заавар, БНбД IY-81-2-98 –г мөрдлөгө болгох
бөгөөд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Estimator-Pro программаар
хийнэ.
9.3 Хэрэв магадлашгүй, нэмэлт ажил гарсан тохиолдолд захиалагчийн
талаас ажлыг баталгаажуулж тусад нь төсөв зохиож зардлыг
тодорхойлно.
9.4 Тендерт оролцогч нь аливаа шалтгаанаар үнийн саналыг оролцуулахгүй
баримт материал өгсөн бол энэ нь шалгаруулалтаас хасах үндэслэл
болно.
9.5 Тендерт оролцогч нь Захиалагчийн шаардлагын дагуу нийт хийгдэх
ажлын жагсаалт дахь бүх багцуудад үнийн санал өгсөн байх ба багцын
задаргаа тус бүрд үнэ өгч оролцоно. Тус үнийн саналд багц болон
задаргаа үнийг дутуу ирүүлснийг хүчингүйд тооцно.
10. Төлбөрийн нөхцөл 10.1 Төлбөрийн нөхцөл урьдчилгаа 30 хувь, ажил гүйцэтгэсний дараа акт
үйлдэн хүлээж авсны дараа үлдэгдэл төлбөр 70 хувийг төлнө.
10.2 Гэрээний үнийн дүнгийн 5 хувийг барьцаа төлбөр болгон захиалалгч
байршуулах ба баталгаат хугацаа дууссны дараа акт үйлдэн
шилжүүлнэ.
11. Тендерийн баримт 11.1 Оролцогчийн сонгон шалгаруулалтын баримт бичиг нь түүнийг
бичгийн хүчинтэй ирүүлсэн өдрөөс эхлэн 60 хоногийн хугацаанд хүчинтэй байна.
хугацаа
D. ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ

Хуудас 4/12
12. Тендерийн 12.1 Тендерт оролцогч нь сонгон шалгаруулалтын саналыг 1 (нэг) эх хувь
материал ирүүлэх болон 1 хуулбар хувийн хамт ирүүлэх ба тендерт оролцогчийг
хувь, гарын үсэг төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
12.2 Тендерт оролцогчийн боловсруулсан сонгон шалгаруулалтын агуулга,
үнэтэй холбоотой бүх хуудсанд төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг
зурна. Хэвлэмэл танилцуулга, тайлан болон бусад байгууллагын
гаргасан албан ёсны мэдээлэл зэрэг баримт бичиг үүнд хамаарахгүй.
12.3 Тендерийн баримт бичгийг дугтуйлж, битүүмжлэн ирүүлэх ба гаднах
дугтуйнд
 Тендерт оролцогчийн нэр, хаяг, цахим шуудан, утас
 Захиалагчийн нэр дээр хаяглах
 Сонгон шалгаруулалтын нэр/дугаар;
 Сонгон шалгаруулалтын материалыг задлах хугацаанаас өмнө
“НЭЭЖ ҮЛ БОЛНО” гэж тэмдэглэгдсэн байх.
13. Тендерийн 13.1 Захиалагчийн доорхи хаягаар сонгон шалгаруулалтын материалыг
материал хүлээн хүлээлгэн өгнө:
авах Захиалагчийн
АПУ ХК
хаяг
Холбоо барих: C. Мөнхтөр, Хангамжийн албаны дарга
Е-mail: munkhtur.s@apu.mn
Утас: 99089138
Спирт Бал Бурам ХХК-ийн байр
Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө,
15-р хороо, Улаанбаатар 210136, Монгол улс

E. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ НЭЭХ, ҮНЭЛЭХ

14. Тендерийн 14.1 Захиалагч ирүүлсэн нөхцөл шаардлагыг хангасан үнийн саналаас
материалыг гадна төлбөрийн нөхцөл, хугацаа, оролцогчийн туршлага, ажиллах хүч,
үнэлэх техник хэрэгсэл, ХАБЭА гүйцэтгэл зэргийг харьцуулж, энэ үйлчилгээг
өрсөлдөхүйц үнээр, чанарын өндөр түвшинд, найдвартай гүйцэтгэхээр
нь үнэлгээ өгнө.
14.2 Сонгон шалгаруулалтыг үндсэн 5 үзүүлэлтээр дүгнэнэ. Үүнд:
1) Үнийн санал
2) Санхүүгийн чадавхи
3) Чадвар
4) ХАБЭА гүйцэтгэл
5) Баримт бичгийн бүрдэл (баримт бичгийн бүрэн бүтэн байдал,
маягтын дагуу ирүүлсэн байдал)
14.3 Материал хүлээн авсан хугацаанаас хойш хуанлийн 60 хоногийн дотор
шийдвэрийг гарган сонгон шалгаруулалтад оролцогчдод бичгээр
мэдэгдэнэ.
15. Нууцлах 15.1 Тендерт оролцогчийн баримт бичиг, шалгаруулалтын үзүүлэлт,
үнэлгээ нууц зэрэглэлтэй байх бөгөөд оролцогч нь нууц мэдээлэл олох
талаар үйл ажиллагаа явуулахгүй байх шаардлагатай.
15.2 Захиалагч тендерийг хянан үзэх, үнэлэх, харьцуулах явцад, эсхүл гэрээ
байгуулах эрх олгох шийдвэрт оролцогчоос нөлөөлөх гэсэн аливаа
оролдлого нь тухайн оролцогчийн сонгон шалгаруулалтын
материалаас татгалзах үндэслэл болно.

Хуудас 5/12
16. Алдааг залруулах 16.1 Захиалагч шаардлагад нийцсэн тендерийн үнийн арифметик алдааг
шалгаж дараах байдлаар залруулна:
16.1.1 тоо болон үсгээр илэрхийлэгдсэн дүн хоорондоо зөрсөн бол
үсгээр илэрхийлэгдсэнийг зөв гэж үзнэ;
16.1.2 хэвлэмэл үнийн санал болон файлын дүн хоорондоо зөрсөн
бол хэвлэмэл баримт бичгийг зөв гэж үзнэ;
16.1.3 Захиалагчийн залруулсан тендерийн дүнг сонгон
шалгаруулалтад оролцогчийн зөвшөөрлөөр эцсийнх гэж үзнэ.
Хэрэв тендерт оролцогч залруулсан дүнг хүлээн зөвшөөрөхгүй
бол Захиалагч түүний сонгон шалгаруулалтаас татгалзана.
F. ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ЭРХ ОЛГОХ
17. Гэрээ байгуулах 17.1 Захиалагч шаардлагад нийцсэн бөгөөд “хамгийн сайн” гэж үнэлэгдсэн
эрх олгох оролцогчид гэрээ байгуулах эрх олгоно.
17.2 Захиалагч нь гэрээ байгуулах эрх олгох шийдвэрээ гаргаж шалгарсан
оролцогч болон бусад оролцогчид нэгэн зэрэг бичгээр хүргүүлнэ.

Хуудас 6/12
БҮЛЭГ 2. ЗАХИАЛАГЧИЙН ШААРДЛАГА

Зураг төсөл техникийн шаардлага, материалын түүвэр : Тусад нь файлаар хавсаргав.

Хуудас 7/12
БҮЛЭГ 3. ТЕНДЕРИЙН МАЯГТУУД

МАЯГТ №1: ҮНИЙН САНАЛЫН МАЯГТ

[Огноо]

АПУ ХК–д

1. Бид, [тендерт оролцогчийн нэр], [бараа, үйлчилгээний нэр] нийлүүлэх үнийн саналд заасан үнээр,
тус тендерийн баримт бичгийн дагуу гүйцэтгэхээр санал болгож байна.

2. Тендер нь тендерийн баримт бичигт заасны дагуу тендер хүлээн авах эцсийн хугацаанаас хойш
60 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба та энэ хугацаа дуусахаас өмнө түүнийг сунгах боломжтой.

3. Гэрээг албан ёсоор байгуулах хүртэл энэхүү тендер болон түүнийг шалгарсан тохиолдолд гэрээ
байгуулах эрх олгох мэдэгдэл нь бидний хооронд хийгдсэн хэлцэл болно.

Тендерт оролцогчийн нэр:

Эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга:

Албан тушаал, нэр:

Хаяг:

Хуудас 8/12
МАЯГТ №2: АЖИЛЛАХ ХҮЧНИЙ МЭДЭЭЛЭЛ

Тендерт оролцогч нь гэрээний удирдлага болон хэрэгжилтийг хариуцан ажиллах, холбогдох ажилтны
мэдээллийг дараах хүснэгтэнд бөглөнө.
Диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар болон бүх ажилчдын мэдээллийг ирүүлэх
шаардлагагүй тул зөвхөн энэхүү ажлыг хариуцах ажилчдын мэдээллийг бөглөнө.

№ Овог нэр Албан тушаал Ажилласан жил Мэргэжил

1.
2.
3.
4.

Хуудас 9/12
МАЯГТ №3: АЖЛЫН ТУРШЛАГЫН МЭДЭЭЛЭЛ

Зөвхөн сүүлийн 3 жилд байгуулсан гэрээний мэдээллийг оруулна. Гэрээ тус бүрээр маягтыг бөглөнө.

1. Гэрээний дугаар

Гэрээний нэр

2. Захиалагчийн нэр

3. Захиалагчийн хаяг

4. Сонгон шалгаруулалттай холбоотой ижил төрлийн болон бусад онцлог

5. Гэрээнд оролцсон байдал (нэгийг сонгох)

 Үндсэн нийлүүлэгч  Туслан гүйцэтгэгч  Түншлэлийн гишүүн

6. Гэрээ /туслан гүйцэтгэх гэрээ/түншлэлийн хувьд ногдох гэрээний дүн/-ний үнийн дүн (гэрээ
байгуулагдах эсхүл дуусгавар болсон үеийн мөнгөний нэгжээр илэрхийлсэн гэрээний дүн
байна)

Мөнгөний нэгж Мөнгөний нэгж Мөнгөний нэгж

7. Гэрээ байгуулсан/дуусгавар болсон огноо

8. Техникийн тусгай шаардлага

Хуудас 10/12
МАЯГТ №4: ХАБЭА МЭДЭЭЛЭЛ

Тендерт оролцогч нь ХАБЭА тухай хуулийн дагуу гаргасан журам болон бусад баримтын
мэдээллийг дараах хүснэгтэд бөглөж хуулбарыг хавсаргаж ирүүлнэ.
Хүчинтэй Нэмэлт
№ ХАБЭА холбогдох баримт Дугаар
хугацаа мэдээлэл
1 ХАБЭА журам

2 Аюулгүй ажиллагааны зааварчилгаа

Хуудас 11/12
БҮЛЭГ 4. ТЕНДЕРИЙН ИЖ БҮРДЭЛ
1. Үнийн санал / Жишиг маягтийн дагуу/
2. Санал болгож буй тоног төхөөрөмжүүдийн гэрчилгээ
3. Төсөв / Мэрэгшсэн төсөвчнөөр баталгаажсан/
4. Гүйцэтгэлийн хугацаа, үнэлэгдсэн үе шатны ажлын хуваарь
5. Санхүүгийн чадавхи /Сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан/
6. Ажлын туршлага /Сүүлийн 2 жилд ижил төрлийн ажил гүйцэтгэсэн туршлагын
мэдээлэл, гэрээгээр гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээр ажлыг батлах гэрээний
хуулбар, акт, зураг бусад баримт/;
7. Ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлүүдийн хуулбар.
8. Ажил гүйцэтгэхэд шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, техникийн жагсаалт,
мэдээлэл
9. Ажил гүйцэтгэхэд шаардлагатай ажилчдын ур чадварын мэдээлэл
10. Бусад нэмэлт мэдээлэл

Хуудас 12/12

You might also like