You are on page 1of 7

СҮҮ ХК нь саяхан сүү бэлтгэн нийлүүлэгчдээс авдаг сүүний үнээ 350 төгрөг болгон

бууруулсан. Сүүний үнийг илүү өндөр үнээр авах боломжтой. Энэ нь бэлтгэлийн сүүний
чанарыг сайжруулах, улмаар чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үр ашгийг дээшлүүлэхэд
оршино. Сүүний чанар болон сүүний тослогийн хэмжээ ихссэнээр сүүний үнэ нэмэгдэх
боломжтойг сүү бэлтгэн нийлүүлэгчдэд сургалт явуулж мэдэгдсэн байгаа.
сүүний чанар нь дараахь зүйлүүдээс шалтгаалдаг байна.

Сүүний чанарыг үнэлэхдээ 


1. Бэлтгэлийн сүүний тос нь 6 сард 3.4% байх ёстой. Энэ нь сар бүр өөр өөр гардаг.
2. Бэлтгэлийн сүүний бактерийн ерөнхий тоо 1 мл-т –с ихгүй байна.
3. Бэлтгэлийн сүүний нягт 1.027 – 1.032 гр/ байх

Элекстер сүү
Өдөр бүр шинэ уриатай Элекстер сүү нь уг үйлдвэрийн брэнд бүтээгдэхүүн билээ.
“Элекстер” сүүний нэрний учрыг тайлбарлая. Финлянд улсад үйлдвэрлэсэн “Элекстер”
шугамыг Монголд ашиглаж байгаа цорын ганц үйлдвэр нь “Сүү” компани юм байна.
Энэхүү технологи нь цахилгаан гүйдлээр сүүгээ +140 хэм хүртэл халаан ариутгаж, буцаан
хөргөж савладаг. Ийнхүү ариутгасан сүүг шууд ууж хэрэглэсэн ч болно. Дашрамд
дурьдахад, энэ сүү үргэлж шинээрээ байдаг. Өдөрт хоёр удаа буюу өглөө, оройн саалийг
сүүний хөргөлттэй тасаг, сүү цуглуулах цэгээс машинаар татан авч, үйлдвэрт
боловсруулдаг. Энэхүү 85 тонн сүүний чанарыг мэргэжлийн лаборант хянадагаараа давуу
талтай. Хамгийн сүүлийн үеийн төхөөрөмж болох “Элекстер” машиныхаа нэрээр
хэрэглэгчдийн дунд брэнд болсон шинэ сүү нь чанар, найдвартай байдлаараа хэдийнэ тус
компанийн нэрийн хуудас болсон.

Хөтөлбөрийн зорил-тууд/Үе шатныхугацаатай нь авч үзэх/2007-2012он


1. Сүү, цагаан идээний үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын хөгжлийн эрх зүйн
тааламжтай орчинг бүрдүүлэх
2. Төв суурин газрын ойролцоо сүүний эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх, малчин өрх,
фермер, үйлдвэрүүдийн хоршин ажиллах санаачилгыг дэмжих
3. Сүү боловсруулах, савлах бага хүчин чадалтай тоног төхөөрөмжийн импорт,
үйлдвэрийг дэмжин, сум, багийн түвшинд нэвтрүүлж, сүү, сүүн бүтээгдэхүүний ариун
цэвэр, эрүүл ахуйн түвшинг сайжруулах
4.Зохицуулах үйлчилгээтэй сүү, сүүн бүтээгдэхүүн, сувиллын болон хүүхдийн хоол
тэжээлийн үйлдвэр байгуулахад дэмжлэг үзүүлэх
5. Сүү, цагаан идээний ач холбогдлын талаар сургалт сурталчилгаа өрнүүлэн, хүүхэд
залуучуудын дунд сүү, цагаан идээний хэрэглээг нэмэгдүүлэх замаар импортыг орлох
дотоодын үйлдвэрлэлийг дэмжих
Сvvний бизнес ашигтай байх боломжтой юу
Монгол улс хэдийгээр мал аж ахуйн орон хэмээгддэг ч өнөөдөр дотоодын хэрэглээний
сүүнийхээ ихэнхийг гаднаас авах болжээ. Дотоодод үйлдвэрлэх боломж байгаа нь хэн
бүхний нүдэнд ил байгаа хэдий ч үүнд тулгарах бэрхшээл, нээгдэх боломж юу байгааг бид
тэр бүр сайн мэдэхгүй байна. Энэ асуудлаар ярилцахаар Хөдөөгийн агрибизнесийг
дэмжих хөтөлбөрийн ажилтан С.Энхтуяа, С.Жигжидпүрэв, сүүн бүтээгдэхүүн
үйлдвэрлэлийн “Гум” компанийн гүйцэтгэх захирал Д.Мөнхжаргал нарыг урилаа. Бидний
яриа маань үндсэндээ сүүний фермерийн аж ахуй эрхлэх боломж, сүү боловсруулах болон
үйлдвэрлэх, сүүн бүтээгдэхүүний зах зээл гэсэн гурван сэдэвт тулгуурласан юм. 1. Сүүний
фермерийн аж ахуй эрхлэх боломж

Сүүний фермерийн аж ахуйд өнөөдөр ямар сорилтууд тулгараад байна вэ?

С. Жигжидпүрэв: Одоогоор томоохон хотуудын орчимд хуучин фермүүдийн бааз дээр


тулгуурласан жижиг фермерийн аж ахуй эрхлэгчид олон болоод байна. Өнөөгийн
байдлаар 138 жижиг фермер бүртгэгдэж үйл ажиллагаа явуулж буй мэдээ бий. Эдгээрээс
гадна ч мөн тодорхой тоогоор байна. Тус фермүүд нь 10 ба түүнээс дээш тооны саалийн
үнээтэй бөгөөд нийт үнээний тоо нь 2900 орчим байгаа. Нэг үнээний жилийн саамын
хэмжээ 1900-2200 литр байна. Шилмэл үүлдрийн үнээний жилийн саам 3000-3500 литр
байдаг ч ийм үнээ тун цөөхөн тоотой байгаа нь тулгамдаад байгаа асуудлын нэг. Мөн
сүүний фермерийн аж ахуйн чухал хэсэг болсон тэжээлийн үйлдвэрлэл ихээхэн
хоцрогдож байна. Нэг талаас нийлүүлэх сүү бага, нөгөө талаас эрэлт их байна.

Тэгэхээр олон тооны ферм байгуулах шаардлагатай гэсэн үг үү? Аль эсвэл сүүний
үйлдвэрүүд хажуудаа том том ферм байгуулах нь ашигтай сонголт уу?

Д. Мөнхжаргал: Үйлдвэрүүд хажуудаа заавал ферм байгуулна гэсэн ойлголт байхгүй. Ер


нь чиглэл чиглэлээ дагнасан байдалд шилжвэл зүгээр гэж бид ойлгодог. Дэлхийн жишгээр
сүү үйлдвэрлэдэг нэг хэсэг, дунд нь аваачиж өгдөг нэг хэсэг, боловсруулж худалдаалдаг
нэг хэсэг байвал зүгээр мэт. Дэндүү том цар хүрээтэй болоод ирэхээр цалгарддаг талтай.
Сүү үйлдвэрлэгчид түүхий эд дээрээ тулгуурлаж байдаг болохоор түүхий сүүний чанар,
бэлтгэл, эрүүл ахуй дээр анхаарах хэрэгтэй. Үүн дээр сайн анхаараад сүү
боловсруулагчдад байнга сүү нийлүүлж ашигтай бизнес эрхлэх бүрэн боломж өнөөдөр
байгаа. Сүү хэрэгтэй, өөрөөр хэлбэл эрэлт байна.

Тэгвэл сүүний чиглэлийн үхэр, ямааны үүлдэр угсаа үлдэж чадсан уу? Мөн сүүний бизнес
эрхлэхэд яагаад болохгүй байна?

С. Жигжидпүрэв: Сайн үүлдрийн үхрийн генефонд хадгалагдаж чадсан. Ашиг шимийг


нэмэгдүүлэхэд дараах асуудлуудыг шийдэх хэрэгтэй. Нэгдүгээрт, үржил селекцийн ажлыг
сайжруулж өндөр ашиг шимт сүүний үүлдрүүдийн гүн хөлдөөсөн үр, эвсэл үр зэргээр
хээлтүүлгийн ажлыг зохион байгуулах, хоёрдугаарт, тэжээлийн баазтай болох. Манай
фермерүүд сүүлийн жилүүдэд эмх замбараагүй, менежмент муутай явсан. Үүндээ дүгнэлт
хийж, дээрхи ажлыг зайлшгүй хийх ёстой. Нааштай хандлагууд ч байгаа. Өнөөдөр
“Малын удмын сангийн үндэсний төв”-д сүүний сайн үүлдрийн бухны гүн хөлдөөсөн үр
200 мянган тун байгаа нь үхрийн үүлдэрлэг байдлыг сайжруулахад чухал зүйл. Малын
удмын санг сайжруулах үүднээс гадаадын хөрөнгө оруулалтаар 1000 хүртэлх тооны
саалийн үнээг импортлох ажлыг гүйцэтгэхээр төлөвлөгдөж байгаа. Саалийн үүлдрийн
генефонд бий ч ашиг шим муу, давжаа байгаагийн нэг шалтгаан нь тугалын сүүний
асуудал юм. Тугалыг сүүн хөгжлийн үед нь хангалттай сүүгээр тэжээгээгүйгээс давжаарч
байгаа гэж үзэж болно. Давжааралгүй болгох тугалын сүү орлуулах тэжээлийг гадаадаас
авах өөрийн оронд үйлдвэрлэн фермерүүдэд хүргэх нь чухал юм. Сүүний гарц арвинтай
ямааны тухайд Говь-Алтай, Завхан аймгуудад тулман хөхт ямааг шилэн сонголт хийн
үржүүлдэг байсан ч одоо үгүй болсон. Гэвч сүүлийн хоёр жилд сүүний хэвшлийн ямаа
үржүүлэх талаар шинжлэх ухааны байгууллагуудын чармайлтаар гүн хөлдөөсөн үр
импортлосон. Ноолуураас гадна сүүний чиглэлийн ямааны жижиг аж ахуйн эрхлэвэл үр
дүн гарах магадлалтай.

Сүүний чиглэлийн фермүүд байгуулахад өөр юу шаардлагатай байна вэ? Хөрөнгө


оруулалт, санхүүжилт хэрэгтэй юу? Тэгэхээр энэ тал дээр юу ярих вэ?

С. Энхтуяа: Сүүний үнэ ханш улирлын ялгаатай байна. Зундаа нийлүүлэлттэй, өвөлдөө
байхгүй. Тэгэхээр фермерүүд нийлүүлэлт багассан өвлийн улиралд үнээгээ тугаллуулах
шаардлагатай. Өнөөдөр энэ талын ажлууд хийгдэж байна. Дэлхийн хүнс хөдөө аж ахуйн
байгууллагийн санхүүжилтаар хэрэгжиж буй төслийн хүрээнд Улаанбаатар, Дархан,
Эрдэнэт хотын хүн амыг сүүгээр хангах үүднээс саалийн жижиг хэмжээний механикжсан
фермүүдийг байгуулж эхэллээ. Энд сүүний чиглэлийн үхрийн зохиомол хээлтүүлгийн
ажлыг хийж байна. Сүүний үйлдвэрлэлийг, ялангуяа сүү ховор үед сүүний хэмжээг
нэмэгдүүлэхэд энэ ажил үр дүнгээ өгөх боломжтой гэж найдаж байна.

Фермийн аж ахуй эрхлэхэд манай орны хувьд өвс, тэжээлийн нөөц хангалттай биш.
Үүнийг хэрхэн шийдэх ёстой вэ?

С. Жигжидпүрэв: Саалийн аж ахуй эрхэлжбуй фермерүүдэд өвс, хивэг хоёроос өөр сааль
нэмэгдүүлэх тэжээл байхгүй байна. Үүлдрүүдийн генефонд хадгалагдаж, сайжруулалт
хийж байгаа ч тэжээлийн асуудлыг шийдэх нь чухал. Сүүлийн жилүүдэд манай оронд ган
зуд нүүрлэн хадлан өвсний гарц муудсан, бас шатахууны үнэ өссөнөөс боодол өвсний үнэ
нэг жилийн дотор 200-300 төгрөгөөр зарим аймагт 500 хүртэлх төгрөгөөр нэмэгдсэн.
Тэжээлийн олдоц, төрөл муу, гурилын үйлдвэрүүд хивэг экспортлох болсноор үнэ нь хэт
өсч фермерүүдэд хүндрэл учруулж байна. Тиймээс сүүний фермерийн аж ахуй
хөгжүүлэхэд тэжээлийн асуудлыг заавал цугт нь шийдэж явах хэрэгтэй.

2.Сүү боловсруулах, үйлдвэрлэх Ер нь сүү боловсруулах технологи

Монголд ямар байдалтай хөгжиж байна вэ? Сүүг дэлхийн түвшинд очихуйц тийм
хэмжээний боловсруулалт хийж чадаж байна уу?

Д. Мөнхжаргал: Хувийн хэвшлийн сүү боловсруулах үйлдвэрүүд 1990 оноос эхэлсэн.


Судалгаагаар Улаанбаатарт ид ачааллын үед өдөрт 70 орчим тонн сүү боловсруулж байгаа
гэж үзсэн. Технологи болон тоног төхөөрөмжийн хувьд дутагдалтай. Гэхдээ технологийн
ашиглалт, боловсон хүчний хувьд боломжтой. Зарим компаниуд дэлхийн хөгжилтэй
оронд хэрэглэдэг савлагаатай сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Төхөөрөмжүүд өндөр
хүчин чадалтай байгаа ч түүхий эдийн хувьд гэвэл хангалтгүй. Тийм өндөр хүчин
чадалтай машинд энд тэндээс бага хэмжээний сүү цуглуулж, нийлүүлээд боловсруулахад
маш их эрсдэлтэй. Тэгэхээр сүүний эрэлт байгаад л байна гэсэн үг. Ферм эрхлэгчид олон
тоогоор байгуулагдах нь зүйтэй гэж үзлээ.

Тэгвэл байгаа хүмүүс нь сүүгээ хадгалах, хамгаалах, тээвэрлэх, аюулгүй байдал сахих тал
дээр ямар байна вэ? Шаардлага хангаж чадаж байна уу?

Д. Мөнхжаргал: Фермерүүдийн маань сүү бэлтгэх зарчим нь ямар ч зохион байгуулалтгүй.


Урд сүүний үйлдвэрийн хөргөлттэй тасгууд байсан. Газар дээр нь сүүгээ хүлээж аваад,
шүүгээд, хөргөөд, нэгдсэн нэг тээврээр тээвэрлэдэг байсан бол одоо фермерүүд сүүгээ
шүүж, хөргөсөн болоод 40-ийн битондоо хийгээд ахуйн аргаар тээвэрлэж байгаа. Фермер
үйлдвэр хоёрын хооронд бохирдох, халуун дулаан үед исэх, гашлах, эрсдэлүүд үнэхээр их
байна. Үүнийг зогсоох талаар ажил зохион байгуулж л байна. Гэхдээ хангалтгүй. Төслийн
шугамаар сүүний сургалтын үндэсний төв байгуулагдаж байгаа, энэ тал дээр чиглэсэн
бодлого сургалтууд явагдах байх. Фермерийн аж ахуй эрхлэгчид ч гэсэн энэ тал дээр
анхаарвал ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж нээгдэнэ.

Зах зээл дээр сүүгээ нийлүүлэхэд ямар нэгэн өрсөлдөөн байхгүй учраас хүчээр үйлдвэрүүд
аваад байна уу? Сүүгээ ер нь үйлдвэрүүдэд түргэн нийлүүлэхийн тулд өнөөдөр юу хийх
ёстой вэ? Техник тоног төхөөрөмж хэрэгтэй юу, ариун цэвэр аюулгүй тал дээр анхаарч
ажиллах шаардлагатай юу?

Д. Мөнхжаргал: Ажиллах шаардлага байна. Энэ нь бэлтгэлийн систем буруу байгаагийн


илрэл. Үйлдвэрүүд маань нарийн шаардлага тавиад чанар хангасан сүү аваад, шаардлага
хангаагүйг нь авахгүй байх боломжтой. Нийлүүлэлт бага болохоор багахан хэмжээний сүү
ирээд бид түүнийг нь шуудхан авч боловсруулж байгаа. Өвөл сүү ховордоод ирэхээр
түүхий эдийн хомсдол шууд үүсдэг. Сүү байхгүй бол юугаа боловсруулах юм бэ.
Шуудхан хэлэхэд сүүний чиглэлийн үнээ байхгүй болсон. Байгаа нь ашиг шим муутай
болсон гээд шалтгаан олон. Фермерүүдийн хувьд энэ тал дээр анхаарч ажиллавал сүү
нийлүүлэх бүрэн боломжтой. Мөн сүүг тээвэрлэх, хадгалах үеийн цаг хугацаа, ариун
цэврийн асуудал ч ихээхэн анхаарал татах асуудал мөн.

3. Сүүний зах зээлийн нөхцөл байдал

Өнөөдөр сүүний зах зээлийн байдал ямар байна вэ? Экспорт, импортын талаар яриагаа
эхлэх үү? Д. Мөнхжаргал: Сүүний хувьд дотоодод хангагдаагүй зах зээл байна. Үүнийг
дотоодын үйлдвэрлэлээр нөхөх бүрэн боломжтой. Импортоор орж ирж байгаа сүүг
багасгаж, энэ хэрэглээг дотоодын үйлдвэрлэлээр хангаж болно. Үүнийг хүн бүр л мэдэж
байгаа. Ер нь манай бүтээгдэхүүнүүд сав баглаа боодлоор импортын бүтээгдэхүүнүүдээс
гологдож байгаа. Хэрэглэгчдийн таашаалд нийцэхгүй байна. Өндөр технологи бүхий
боловсруулалт, савлагааны төхөөрөмж оруулж ирэх боломжтой. Гэхдээ маш их үнэ
өртөгтэй. Сая хүн амтай хотод нэг л тетрапакын шугам байх боломжтой гэсэн судалгаа
байдаг юм байна. Миний бодлоор манай орны хувьд удаан хугацаанд хадгалах савлагаа
шаардлагагүй. Өндөр хөгжилтэй орнууд өөрсдөө цөөхөн хоног хадгалдаг сүүг шинээр
хэрэглэх сонирхолтой. Манайд ирээд байгаа сүүг илүүдэл ихтэй газар үйлдвэрлээд эрэлт
ихтэй орон луу явуулдаг. Ер нь сүү шинээрээ л хүний биед хэрэгтэй байдаг. Үүнийг
ашиглавал сүүн бүтээгдэхүүний зах зээл байна. Монголчууд нэг сүүг 10 хоног уухгүй нь
мэдээж. Гадаадаас орж ирж байгаа сүү бол малын сүүг ургамлын гаралтай тосоор
баяжуулсан бүтээгдэхүүн. Жинхэнэ цэвэр сүү биш.

Ер нь гадаадаас манайх сүү авахгүй дотооддоо хангах боломж байна уу? Боломж хэзээ
бүрдэх бол? Та бүхний бодлоор.

Д. Мөнхжаргал: Дотооддоо хангачихна гэхэд хүний хэрэглээг хязгаарлаж магадгүй юм.


Бас импортыг орлохоор бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадна гэж хэлэхгүй. Тэнд янз бүрийн
нэр төрлийн бяслагууд байна, исгэлэн сүүн бүтээгдэхүүн байна. Сүүний хувьд хувьд
гадаадаас аваад байх шаардлагагүй, хангах боломж байгаа. Сүү боловсруулах үйлдвэрийн
салбар маань яагаад хөгжихгүй байгаа юм бэ гэхээр бүгдээрээ 1990 оны дараа л гарч ирсэн
шинэ компаниуд. Зах зээлийн харьцаа хурдсаад, нийгмийн бүх зардлууд, түүхий эдийн
үнэ өсөөд байдаг. Үүнийг дагаад дотооддоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн маань
импортын бүтээгдэхүүнээс илүү үнэтэй болчихоод байгаа юм.

С. Энхтуяа: Миний бодлоор хэрэглээний сүү болон таргийг дотооддоо хангаад байх
боломжтой. Бусад бүтээгдэхүүний хувьд импортын бүтээгдэхүүнийг орлохуйцаар
үйлдвэрлэж чадахгүй байгаа болохоор одоодоо гадаадаас авахаас өөр замгүй. Гэхдээ
яваандаа бол дотооддоо үйлдвэрлэх талаар болох л хэрэгтэй.

С. Жигжидпүрэв: Эхлээд сүүний нийлүүлэлтийн асуудлаа шийдэх хэрэгтэй. Дараа нь


боловсруулах асуудлаа ярих нь зүйн хэрэг. Тодорхой цэгцтэй бодлогоор тэжээлийн
асуудлыг шийдэхгүй бол байгаа малынхаа генофондыг ч алдаж мэдэхээр байна. Энэ
байдлаараа 1-2 жил болвол сүүний аж ахуй эрхлэх боломжгүй байдалд хүрч мэднэ.
Түүнээс гадна тэжээлийн олдоц, төрлийг нэмэгдүүлэх тал дээр гарсан шинэ санаа
санаачлагуудыг дэмжих бодлого байх ёстой. Энэ бол тэжээлийн ургамал тариалах, дарш
болон шүүслэг тэжээл бэлтгэх, худалдах сонирхолтой газар тариалангийн аж ахуйнуудад
хөнгөлттэй зээл олгох, техник тоног төхөөрөмж нийлүүлэн дэмжих бодлого юм. Сүүний
аж ахуй эрхлэж байгаа хүмүүс газар тариалангийн мэдлэг бага болохоор газар
тариалангийн салбараас ийм бизнес хийдэг аж ахуйнууд байвал илүү сайн.

Тэгэхээр цаашдаа яах вэ? Сүүний бизнесийг хөгжүүлэхийн тулд юу хийх шаардлагатай
байна вэ?

С. Энхтуяа: Ер нь дотоодын сүү цагаан идээний үйлдвэрлэлийг цаашид нэмэгдүүлэхийн


тулд дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, зах зээлийн эрэлт хэрэггцээг хангах,
боловсруулалтын түвшинг дээшлүүлэх хэрэгтэй. Үүнээс гадна нэгдүгээрт, Дотоодын
үйлдвэрлэлийг эрчимжүүлэхийн тулд санхүүгийн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй, хоёрдугаарт,
Сүү сүүн бүтээгдэхүүний эх булаг болох сүүний чиглэлийн эрчимжсэн үхрийн аж ахуйг
хөгжүүлэх, орон нутагт сүү сүүн бүтээгдэхүүний жижиг үйлдвэрүүдийг байгуулах
хэрэгтэй, гуравдугаарт, мал аж ахуйгаа эрчимжүүлэх, байгалийн сөрөг хүчин, эрсдэлээс
хамгаалах үндэсний чадавхийг дээшлүүлэх, экологи, эдийн засгийн боломжтой бүс нутагт
эрчимтэй технологид үндэслэсэн мал ах ахуйг хөгжүүлэх ажлыг дэс дараатай авч
хэрэгжүүлэх хэрэгтэй.
Хэнтий аймагт 2009 онд Монгол Улсын Тэргүүн шадар сайдын багцын 1.5 тэрбум
төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлсэн байна.
УИХ-ын гишүүн Д.Арвин, Өндөрхаан хотод “Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийн
барилгын ажилд 374.4 сая, өрхийн эмнэлгийн түргэн тусламжийн автомашин авахад 25.6
сая, боловсрол, эмнэлэг, төрийн үйлчилгээний орон сууцны байр авахад 100 сая төгрөг
зарцуулсан байна. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Батноров, Жаргалтхаан суманд
эсгийний үйлдвэр, Өмнөдэлгэр суманд сууц, гэрийн модон эдлэлийн үйлдвэр, Батширээт
суманд жимсгэнэ боловсруулах жижиг үйлдвэр, Дэлгэрхаан суманд бирж байгуулахад
дэмжлэг үзүүлж зээл хэлбэрээр 91.2 сая төгрөг, хөрөнгө оруулалт хэлбэрээр 78.7 сая
төгрөг, “Гэр” төсөлд 99.9 сая, “Залуус орон сууц” төсөлд 100 сая, аймгийн ОБГ-т 16.5 сая
төгрөгөөр унаа, Норовлин, Өмнөдэлгэр, Дархан сумдад богино долгионы радиостанц
байгуулахад 13 сая, өндөр ашиг шим бүхий сүүний жижиг аж ахуйн нэгжийг дэмжих
төсөлд 100 сая төгрөгийг тус тус зарцуулжээ. УИХ-ын гишүүн Н.Ганбямба, Хэрлэн
суманд 120, Батноров суманд 40, үлдсэн 17 сум тосгон тус бүрт 20 сая төгрөгийг Жижиг
дунд үйлдвэрийг дэмжих сан байгуулах зориулалтаар хуваарилан олгосон байна.
УИХ-ын гишүүн Д.Арвин, Сүүний үйлдвэрийн барилгын ажил гүйцэтгэх тухай гэрээнд
350 сая төгрөг гэж тусгасан ч 374.4 сая төгрөгөөр санхүүжүүлсэн, гэрээний баримт бичиг
нь тамга тэмдэггүй, баталгаажуулаагүй байна. Сүүний үйлдвэрийн тоног төхөөрөмжийн
үнэ 200 сая төгрөгийг улсын төсвөөс 2008 оны 12 дугаар сарын найманд Улаанбаатар
хотын “Оргил констракшн” ХХК-д шилжүүлж 2009 оны 10 дугаар сарын сүүлээр
авчирсан ч угсарч суурилуулаагүй байна. Мөн уг компани аймгийн “Жижиг дунд
үйлдвэрийг дэмжих сан”-гийн хөрөнгөнөөс Сүүний үйлдвэрт зориулан 50 сая төгрөгийг
аймгаар дамжуулалгүй авсан ч юу хийх нь тодорхойгүй, зарцуулалтыг хянах боломжгүй
байна. 
Сүүний үйлдвэрийн барилгын засварыг гүйцэтгэхээр тус компани аймгийн ЗДТГ-тай 2009
оны тавдугаар сард гэрээ байгуулж 2009 оны наймдугаар сарын 17-нд дуусган хүлээлгэн
өгөх байсан ч барилгын ажлын зураг төсөв экспертизээр баталгаажаагүй, тендер зар
лаагүй, барилгын ажил эхлэх зөвшөөрөл аваагүй, гүйцэтгэл баталгаажаагүй, мэргэжлийн
байгууллага хяналт хийгээгүй бөгөөд одоо болтол хүлээлгэж өгөөгүй байгаа нь хууль
зөрчсөн үйлдэл болжээ.
Ийнхүү Хэнтий аймагт Сүүний үйлдвэр байгуулах зураг төсөв байхгүй бөгөөд одоогийн
гүйцэтгэлээр 574.4 сая төгрөг зарцуулаад нэмж 50 сая төгрөгийг юунд зарцуулсан нь
тодорхой бус байгаа ч 2010 онд улсын төсвөөс дахин 90 сая төгрөг хуваарилуулсан байна.
Орон сууцны байр авах зориулалтаар 100 сая төгрөгийг аймгийн орон сууцны санд
шилжүүлснээр гурван өрөө хоёр орон сууц худалдан авч төрийн албан хаагч нарт өгчээ.
Хэрлэн сумын гурван өрхийн эмнэлэг, ЭМГ-т нийтдээ дөрвөн жижиг машин авч өгсөн
байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн багцаас хөрөнгө зээл авсан Батноров сумын Б.Урангоо
эзэнтэй эсгийний үйлдвэр тоног төхөөрөмжөө суурилуулж ажиллахад бэлэн болсон бол
Жаргалтхааны Н.Готов эзэнтэй үйлдвэр тоног төхөөрөмжөө захиалж үйлдвэрийн барилгаа
барьж байгаа ажээ. Өмнөдэлгэр сумын “Хос эвийн мод” ХХК 60 сая төгрөгийн хөрөнгийн
зээл авч үйл ажиллагаа нь хэвийн байгаа бол аймгийн ЗДТГ-аас зарласан “Гэр” төслийн
тендерт ялсан “Их хүрхрээ” компани 125 гэрийг 99.9 сая төгрөгөөр нийлүүлж сумдад
хуваарилан олгожээ. “Залуус орон сууц” төслөөр Өндөрхаан хотод 48 айлын орон сууц
барьж байгаа Улаанбаатар хотын “Тулга констракшн” компанитай 1-2 өрөө байр тус бүр
тавыг авахаар 247.3 сая төгрөгийн гэрээ байгуулан 100 сая төгрөгийг олгожээ. Батширээт
сумын жимсгэнэ боловсруулах үйлдвэрт 20 сая төгрөг олгосноос тоног төхөөрөмжөө
захиалж байраа засахаар бэлтгэсэн байна. Дэлгэрхаан суманд 10 сая төгрөгийн хөрөнгийг
хуваарилж бирж байгуулжээ. Мөн гурван ч суманд байгуулсан радиостанцууд хэвийн
ажиллаж байна. 
Дорнод аймгийн “Найнга” компаниас сементаль үүлдрийн 42 хээлтэгч, дөрвөн
хээлтүүлэгч авахаар 100 сая төгрөг шилжүүлсэн ч одоогоор үхрээ хүлээж аваагүй байна.
УИХ-ын гишүүн Н.Ганбямба бүх суманд жижиг дунд бизнесийг дэмжих сан байгуулж 500
сая төгрөгийг айл өрхийг орлогын эх үүсвэртэй болгох, жижиг бизнес эрхлэхийг дэмжих
зориулалтаар олгох жижиг зээлийг банкаар дамжуулалгүй 340 төсөлд 496.3 сая төгрөгийн
зээл олгож 561 иргэдийг ажлын байртай болгосон байна гэж Хэнтий аймгийн Аудитын
газраас ирүүлсэн мэдээлэлд өгүүлжээ.

You might also like