You are on page 1of 1

1. Жонн эд хөрөнгөнд дуртай гэдэг нь миний дургүйг хүргэдэг.

2. Долгор Батыг сайн хүн гэдгийг мэддэг.


3. Ээж өчигдөр ажилдаа яваагүй нь сайхан байсан.
4. Аав моринд дуртай нь ээжийг уурлуулдаг.
5. Манай дүү намайг мундаг гэж боддог.
6. Ах гол руу унасан гэдэг нь манай гэрийнхнийг айлгасан.
7. Би чамайг ухаантай гэдгийг мэддэг.
8. Уянга их хөдөлмөрч хүн гэж Дорж хэлсэн
9. Дорж их долигнуур хог гэж Уянга дурьдсан.
10. Даваа машин унаж чаддаггүй гэдэг нь надад хамаагүй.
11. Чиний Англи хэл мэддэг эсэх нь их чухал юм.
12. Маргааш өглөө 100 үг цээжлэх эсэхээс чиний ирээдүй хамаардаг.
13. Чи хэрхэн 100 үг цээжлэх вэ гэж өөрөөсөө өдөр бүр асуу.
14. Чи өглөө бүр өөрөөсөө би яах гэж энэ хорвоод мэндэлсэн бэ гэж асуух хэрэгтэй.
15. Сурагчид хичээл зүтгэл гаргаж байгаа нь сургалтанд сайнаар нөлөөлж байна.
16. Би хичээл хийж байхдаа сонгодог хөгжим сонсох нь тархины хүлээн авах чадварт
эерэгээр нөлөөлдөг гэж боддог.
17. Сүүлийн үед их мөнгө үрж байгаа нь сарын сүүлд санхүүгийн асуудалд орох
магадлалыг ихэсгэж байна.
18. Энэ хамтлаг нь Икс-факторт ялсан нь тэднийг алдартай болоход их нөлөөлсөн.
19. Өдөр бүр дасгал хийх нь эрүүл мэндэд тустай.
20. Шүдээ тогтмол угаахгүй байх нь цооролт үүсэх шалтгаан болдог.
21. Би чамайг хаанаас олохоо мэднэ.
22. Олон төрлийн хүмүүс энд цугладаг нь илүү сонирхолтой болгодог.
23. Уснаас айхгүй байх нь дөнгөж сэлж сурж байгаа хүмүүст хурдан сурахад нь
тусладаг.
24. Заримдаа урт, уйтгартай хичээл дээр хана ширтэх хүртэл сонирхолтой санагддаг.
25. Хүссэн үр дүндээ хүрэхийн тулд өдөр бүр хичээллэх нь хамгийн зөв арга юм.
26. 1-р ангийн хүүхэд хичээл заах нь маш хэцүү.
27. Болдын юу хийж амьдарч ирсэн нь түүний намтарт бий.
28. Монгол улсад ардчилсан дэглэм тогтоод 20 жил болж байгаа нь бусад улсуудад
үлгэр жишээ болдог.

You might also like