You are on page 1of 10

БИЗНЕСИЙН БАЙГУУЛАГЫН САНХҮҮГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ

АРГА ЗҮЙН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА

Баттөмөрийн Даваасүрэн

Монгол улс, Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их сургууль, Компьютерийн


Техник Менежментийн Сургууль

И-мейл хаяг: davaa_lady@yahoo.com

Хураангуй
Нэгдүгээр бүлэг. Тус бүлэгт санхүүгийн шинжилгээний тайлангийн, зардлын, хөрөнгө
оруулалтын шинжилгээний арга зүйг авч үзсэн. Санхүүгийн шинжилгээ хийхдээ
санхүүгийн тайлангаас үндэслэгдэн хийгдэнэ. Санхүүгийн тайлан бүхэлдээ нэг шинжилгээ
болох бөгөөд санхүүгийн тайланд доторх орлогын тайлан дахь зардлуудыг шинжлэн авч
үзвэл нь зардлын шинжилгээ, үлдэгдэл баланс дахь хөрөнгө оруулалт нь хөрөнгө
оруулалтын шинжилгээ болно.
Хоёрдугаар бүлэг. Тус бүлэгт макро эдийн засгийн болон салбарын үзүүлэлтийг судалж
авч үзсэн. Мөн барилгын худалдааны байгууллага болох Эн Эй Би Трейд ХХК, Эй Би Си
Монос ХХК, Зууннайман Суврага ХХК-иудын санхүүгийн тайлангийн, зардлын, хөрөнгө
оруулалтын шинжилгээг хийсэн.
Гуравдугаар бүлэг. Хоёрдугаар бүлэгт хийгдсэн шинжилгээг нэгтгэн худалдааны
салбарын хувьд санхүүгийн шинжилгээ ямар байвал зохистойг гаргаж ирсэн. Гурван
байгууллагын хувьд санхүүгийн үзүүлэлт өөр боловч нэг салбарт үйл ажиллагаа явуулж
байгаагийн хувьд салбарын индекс ижил үзүүлэлттэй байдаг.
Дүгнэлтэд эдгээр санхүүгийн шинжилгээний арга зүйн давуу болон сул тал, бусдаасаа
юугаараа ялгаатайг гаргаж ирсэн.

Түлхүүр үг:
Methodology -instantiated and materialized by a set of methods, techniques and tools
Method -a series of steps taken to acquire knowledge
Research -the search for knowledge, or as any systematic investigation, with an open mind, to
establish novel facts, usually using a scientific method
Analysis -the process of breaking a complex topic or substance into smaller parts to gain a better
understanding of it
Financial statement analysis – the analysis of the accounts and the econгнomic prospects of a
firm
Business analysis – involves identifying the needs and determining the solutions to business
problems
Price analysis – involves the breakdown of a price to a unit figure
Market analysis – consists of suppliers and customers, and price is determined by the interaction
of supply and demand
Cost analysis - breaking down the costs of some operation and reporting on each factor
separately
Investment analysis –examination and assessment of economic and market trends, earnings
prospects, earnings ratios, and various other indicators and factors to determine suitable
investment strategies

Оршил:

Санхүүгийн шинжилгээ нь зөвхөн тайлангийн шинжилгээ орох биш санхүүгийн тайланд


байгаа үзүүлэлтийн шинжилгээ бүхэлдээ орно. Судалгааны ажлын мөн чанар нь
худалдааны байгууллагын хувьд санхүүгийн шинжилгээний зохистой байдлыг гаргахад
оршсон. Урьд өмнөх ижил төстэй судалгааны ажлуудаас ялгагдах тал нь өмнөх
судалгааны ажилд зөвхөн санхүүгийн тайлангийн шинжилгээ ордог. Харин энэ
судалгааны ажил нь бизнесийн байгууллагад тулгардаг гол 2 асуудлын шинжилгээг
судалсанд оршино. Зардал болон хөрөнгө оруулалт нь бие биендээ харилцан уялдаатай
боловч өөр өөр арга зүйгээр шинжилгээ хийдэг. Хэдийгээр санхүүгийн шинжилгээ хийхэд
гол төлөв санхүүгийн тайланг ашигладаг боловч тус бүрчлэн ялган шинжилгээ хийх нь
харьцангуй давуу талтай. Санхүүгийн шинжилгээ бизнесийн байгууллагын хувьд маш
өргөн хүрээтэй ойлголт. Зөвхөн 1 шинжилгээгээр бизнесийн байгууллагын үйл ажиллагааг
дүгнэхэд учир дутагдалтай. Иймээс 3 шинжилгээг хослуулан авч үзсэн.

1. Бизнесийн байгууллагын санхүүгийн шинжилгээний арга зүйн хэрэглээнд хийсэн


судалгаа

1.1 Монголын макро эдийн засаг, салбарын үзүүлэлтийн судалгаа

Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) гэдэг нь тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд тухайн
хугацаанд дотоод, гадаадын эдийн засгийн харьяатуудын (аж ахуйн нэгж, байгууллага,
иргэд) шинээр бий болгосон нэмэгдэл өртөг буюу эцсийн бүтээгдэхүүний нийлбэр юм.

Хүснэгт 1.1. Дотоодын нийт бүтээгдэхүүн


Жил ДНБ /сая Бодит ДНБ ДНБ-ний Нэг хүнд
төгрөгөөр/ /1995 оны жилийн өсөлт, ноогдох
зэрэгцүүлэх бууралт % ДНБ
үнээр/
1990 1,065.00 280,641.90 4.87
1991 1,809.60 189,349.20 -9.2
1992 4,789.00 171,365.40 -9.5
1993 166,219.10 166,219.10 -3.0
1994 283,263.00 170,042.30 2.3
1995 550,253.70 550,253.70 6.4 237.43
1996 646,559.30 567,186.00 2.4 274.74
1997 832,635.60 585,903.10 3.3 348.82
1998 817,393.40 606,409.80 3.5 337.69
1999 925,345.80 625,910.20 3.2
2000 1,044,580.60 632,640.70 1.0
2001 1,029,542.40 1,029,542.40 1.0
2002 1,240,800.00 1,070,681.00 4.0
2003 1,479,677.90 1,134,519.00 6.1 594.32
2004 2,152,094.90 1,256,758.70 10.8 854.50
2005 2,779,578.30 1,346,101.90 7.1 1,091.00
2006 3,714,952.80 1,459,029.50 8.4 1,440.70
2007 4,557,512.10 3,325,892.50 10.2 1,742.80
2008 6,130,325.50 3,620,532.50 8.9 2,305.20
2009 6,055,794.30 3,564,278.10 -1.6 2,212.76
2010* 7,108,865.50 3,767,241.10 5.7
Эх үүсвэр: Статистикийн эмхэтгэл

Хүснэгтээс нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн, мөн дотоодын нийт
бүтээгдэхүүний бодит хэмжээ өсөлттэй байгаа нь харагдаж байна. Гэвч 2009 онд
дотоодын нийт бүтээгдэхүүн өмнөх оныхтой харьцуулахад оны үнээр 0.6 хувиар өсч,
зэрэгцүүлэх үнээр 1.6 хувиар буурч байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний (зэрэгцүүлэх
үнээр) 1.6 хувийн бууралтанд өмнөх оныхоос бөөний болон жижиглэн худалдааны
салбарын нэмэгдэл өртөг 26.6%, санхүүгийн гүйлгээ хийх үйл ажиллагааны салбарынх
20.4%, барилгын салбарынх 48.8%, бүтээгдэхүүн үйлчилгээний татварын нийт хэмжээ
16.6%-иар тус тус буурсан нь голлон нөлөөлсөн. ДНБ (2005 оны зэрэгцүүлэх үнээр) 2010
оны эхний 3 улиралд 2646.5 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 156.6 тэрбум төг
буюу 6.3 хувиар өслөө. Уг өсөлтөд аж үйлдвэр, барилгын салбарын үйлдвэрлэл болон
үйлчилгээний салбар, бүтээгдэхүүний татварын хэмжээ нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн
байна.

Хүснэгт 1.2. Дотоодын Нийт бүтээгдэхүүн, салбараар, оны үнээр, сая төгрөг
 Салбар 2006 2007 2008 2009 2010*
Хөдөө аж ахуй, ан агнуур, ойн
аж ахуй, загасны аж ахуй 723,181.00 943,150.80 1,297,694.80 1,284,804.60 1,143,465.50
Уул уурхай, олборлох үйлдвэр 1,112,604.70 1,337,457.30 1,325,975.80 1,337,983.70 1,704,510.50
Боловсруулах үйлдвэр 128,891.00 184,466.70 257,774.40 254,301.80 308,156.70
Барилга 63,187.70 78,600.80 89,945.70 49,439.20 48,861.00
Бөөний болон жижиглэн
худалдаа, гэр ахуйн барааны
засварлах үйлчилгээ 274,243.10 321,313.60 472,493.40 363,255.60 493,417.50
 ДНБ-ний дүн 3,714,952.80 4,599,541.40 6,019,838.30 6,055,794.30 7,108,865.50
Эх үүсвэр: Статистикийн эмхэтгэл * 2010 оны 9-р сарын урьдчилсан гүйцэтгэлээр

ДНБ-ийг салбаруудын хувьд авч үзэн графикаар илэрхийлэхэд нийт салбарын өсөлт
харьцангуй тогтмол хурдтайгаар өсч байна. Хөдөө аж ахуйн салбар 2006 оноос 2008 оны
хооронд өсч байснаа 2009 оноос эхлээд буурсан. Харин уул уурхайн олборлх салбарын
хувьд нилээд өсөлттэй байна.

Зураг 1.1.

ДНБ-д салбаруудын эзлэх хувийн жин, 2008-2010* онуудын байдлаар


30.00
Хөдөө аж ахуй, ан
25.00 агнуур, ойн аж ахуй,
22.03
21.56 22.09
21.22 23.98 загасны аж ахуй
20.00 Цахилгаан, дулааны
үйлдвэрлэл, усан
16.09 хангамж
15.00
Барилга
10.00
7.85 6.94 Бөөний болон
6.00 жижиглэн худалдаа, гэр
5.00
ахуйн барааны
1.49 0.82 0.69 засварлах үйлчилгээ
-
2008 2009 2010*

* 2010 оны 9-р сарын урьдчилсан гүйцэтгэлээр

ДНБ-ийг салбаруудын хувьд авч үзэн графикаар илэрхийлэхэд нийт салбарын өсөлт
харьцангуй тогтмол хурдтайгаар өсч байна. Хөдөө аж ахуйн салбар 2006 оноос 2008 оны
хооронд өсч байснаа 2009 оноос эхлээд буурсан. Харин уул уурхайн олборлх салбарын
хувьд нилээд өсөлттэй байна. ДНБ-д 2010 оны 9-р сарын байдлаар хамгийн их нь уул
уурхайн салбар 23.98%, хөдөө аж ахуйн салбар 16.09%, бөөний болон жижиглэн худалдаа
6.94%, боловсруулах аж үйлдвэр 4.33%-ийг эзэлж байна.

1.2 Зардлын шинжилгээ, аргуудын хэрэглээг судлах нь

Зардлын динамик шинжилгээгээр дээд ба доод цэгийн арга, хэлбэлзлийн график аргаар
тооцох нь өөр өөрийн гэсэн шинж чанартай боловч практикт хамгийн бага квадратын
аргыг өргөн хэрэглэдэг. Энэ нь ирээдүйд болох ашиг үр дүнг гаргах тохиромжтой аргын
нэг юм. Жишээ болгон NAB Трейд ХХК-ийн шууд хөдөлмөрийн цаг болон цалингийн
зардал авч үзвэл: Шууд хөдөлмөрийн цаг тутамд ногдох хувьсах зардал:
Хамгийн бага квадратын аргаар тооцвол:

Хүснэгт 1.3
Сар 1 2 3 4 7
5 6
xi yi
( xi  x ) ( yi  y) ( xi  x) 2 ( x i  x )( y i  y ) ( yi  y) 2
Шууд 3558.83 Цалингийн Цалингийн (2)-ын (2)×(4) (4)-ын квадрат
хөдөлмөр цагийн зардал зардлын квадрат
ийн Цаг дундажаас 15688218.67₮-
хэлбэлзэх ийн дундажаас
хэлбэлзэл хэлбэлзэх
хэлбэлзэл

1 3,024.00 (534.83) 15,248,675.00 (439,543.67) 286,046.69 235,082,604.39 193,198,634,906.19


2 3,420.00 (138.83) 13,478,958.00 (2,209,260.67) 19,274.69 306,719,022.55 4,880,832,693,277.50
3 3,564.00 5.17 15,247,901.00 (440,317.67) 26.69 (2,274,974.61) 193,879,647,578.19
4 3,160.00 (398.83) 14,257,632.00 (1,430,586.67) 159,068.03 570,565,648.88 2,046,578,210,842.53
5 3,213.00 (345.83) 15,785,455.00 97,236.33 119,600.69 (33,627,565.28) 9,454,904,520.24
6 3,744.00 185.17 16,578,621.00 890,402.33 34,286.69 164,872,832.06 792,816,315,206.63
7 4,114.00 555.17 13,842,545.00 (1,845,673.67) 308,210.03 (1,024,656,497.28) 3,406,511,283,824.31
8 3,956.00 397.17 15,521,352.00 (166,866.67) 157,741.36 (66,273,877.78) 27,844,484,444.22
9 4,752.00 1,193.17 17,516,354.00 1,828,135.33 1,423,646.69 2,181,270,141.90 3,342,078,796,984.22
10 3,927.00 368.17 18,844,751.00 3,156,532.33 135,546.69 1,162,129,987.40 9,963,696,371,382.99
11 3,078.00 (480.83) 16,522,156.00 833,937.33 231,200.69 (400,984,867.78) 695,451,475,928.22
12 2,754.00 (804.83) 15,414,224.00 (273,994.67) 47,756.69 220,520,040.89 75,073,077,361.41
Дүн 42,706.00 0.00 188,258,624.00 0.00 3,522,405.67 3,313,342,495.33 25,627,415,896,256.70
Дундаж 3,558.83 15,688,218.67

Шууд хөдөлмөрийн цаг тутамд ногдох хувьсах зардал

b=
∑ ( x−x)( y− y ) = 3 ,313 ,342, 495.33 =940.65
∑ ( x−x )2 3 ,522 ,405.67
Эндээс тогтмол зардал: a=y−b x=15,688,218.67−940.65∗3,558.83=12,340,610.57
y=12,344,610.57 + 940.65* xi
Корреляцийн коэффициент

r=
∑ ( x−x ' )( y− y) = 3 ,313 ,342 ,495 .33
=0 .35
2 2 √ 3 ,522 , 405 .67∗25, 627 , 415 , 896 , 256 .70
√ ∑ ( x−x ) ∑ ( y− y )
r2 = 0.122

Корреляцийн коэффициент 0.35 байгаа нь хоорондоо бага хамааралтайг харуулж байна.


Үнэлгээний хэвийн (стандарт) алдааг регрессийн шугамын орчин дахь ердийн хэлбэлзлээр
тодорхойлдог.

Хүснэгт 1.4
1 2 3 4 5
xi yi (yi’=a+bxi) (yi-y’) (yi-y’)2
Шууд Зарцуулсан Регрессийн (2)-ын (2)×(4)
хөдөлмөрийн цалингийн зардал тэгшитгэлээр квадрат
Сар зардал (цаг) тооцсон
цалингийн
зардал
1 3024 15,248,675.00 15,185,128.97 63,546.03 4,038,098,393.26
2 3420 13,478,958.00 15,557,625.42 (2,078,667.42 4,320,858,253,573.98
)
3 3564 15,247,901.00 15,693,078.68 (445,177.68 198,183,166,193.99
)
4 3160 14,257,632.00 15,313,057.04 (1,055,425.04 1,113,922,019,731.92
)
5 3213 15,785,455.00 15,362,911.37 422,543.63 178,543,122,720.25
6 3744 16,578,621.00 15,862,395.25 716,225.75 512,979,324,453.95
7 4114 13,842,545.00 16,210,434.87 (2,367,889.87 5,606,902,429,474.48
)
8 3956 15,521,352.00 16,061,812.55 (540,460.55 292,097,600,800.89
)
9 4752 17,516,354.00 16,810,568.05 705,785.95 498,133,810,083.21
10 3927 18,844,751.00 16,034,533.76 2,810,217.24 7,897,320,912,342.31
11 3078 16,522,156.00 15,235,923.94 1,286,232.06 1,654,392,918,227.61
12 2754 15,414,224.00 14,931,154.11 483,069.89 233,356,518,777.93
Дүн 42706 188,258,624.00 188,258,624.00 0.00 22,510,728,174,773.80

Үнэлгээний хэвийн алдаа:


∑ ( y i − y ')2 =
i
s=
√ n−2 √ 22, 510 , 728 ,174 , 773 . 80
12−2
=1 , 500 ,357 . 56

Үүнийг SPSS статистикийн программ дээр шинжилгээ хийж үзвэл доорхи маягтай байна.

Regression
Coefficientsa

Unstandardized Standardized
Coefficients Coefficients
Model B Std. Error Beta t Sig.
1 (Constant) 12340.611 2877.782 4.288 .002
LABOR .941 .799 .349 1.177 .267
a. Dependent Variable: SALARY

Тогтмол зардал болон шууд хөдөлмөрийн цаг тутамд ногдох хувьсах зардлыг гаргавал:
y=12,340,611.00 + 941* xi

∑ ( y i − y ')2 =2 ,877 ,782 .00


Харин стандарт алдаа:
i
s=
√ n−2

2. Бизнесийн байгууллагын санхүүгийн шинжилгээ

2.1 Бизнесийн байгууллагын санхүүгийн шинжилгээ, харьцуулалт

“NAB Трейд” ХХК, “Эй Би Си Монос” ХХК, “Зууннайман суврага” ХХК-ийн


санхүүгийн тайлангийн шинжилгээ, зардлын шинжилгээ, хөрөнгө оруулалтын
шинжилгээг хийсний үндсэн дээр худалдааны байгууллагад тохирох санхүүгийн
шинжилгээний арга зүйг гаргахыг хичээлээ. Санхүүгийн тайлангийн бүтцийн болон
хандлагын шинжилгээгээр 3 байгууллагын өсөлт бууралтыг санхүүгийн үлдэгдэл баланс
ба орлогын тайлангуудын үзүүлэлтээр гаргасан. Аливаа үзүүлэлтийн орон зайн болон цаг
хугацааны хэлбэлзлийг үнийн дүн ба хувиар тодорхойлолт өгөх ба байгууллагын мэдэлд
ашиглагдаж байгаа хөрөнгө, эх үүсвэрийн бүрэлдэхүүн хэрхэн өөрчлөгдсөн, дотоод
бүрэлдэхүүн хэсгүүдийн хувь хэмжээ зохистой түвшинд байгаа эсэхийг мэдэхийн тулд
балансын цэвэр дүнд бүлэг, зүйл анги тус бүрийн эзлэх хувийн жинг хугацааны эхэн ба
эцсийн байдлаар зэрэгцүүлж гаргана. Эрдэм шинжилгээний судалгаа дээр гарсан
санхүүгийн бүтцийн болон хандлагын шинжилгээний давуу тал:
1. Тухайн тайлант хугацаанд гарах өөрчлөлтийг үнэн зөв гаргах
2. Тухайн тайлант хугацаанд нийт орлого хэдий хэмжээний зардлуудыг гаргасан
эсэхийг хувийн жингээр илэрхийлэх боломжтой
Сул тал:
1. Өмнөх жилээс тухайн тайлант жилд үлдэгдэл баланс юмуу орлогын тайлангийн
нэг үзүүлэлт харьцангуй ихээр өсөх юмуу буурахад үүсэх өөрчлөлт их эсвэл бага
байж болно.
2. Ирээдүйд хэдий хэмжээний өсөх эсвэл буурахыг таамаглахад хэцүү.
3. Хэрэв тухайн тайлант хугацаанд ашиг бага олвол гарсан зардал орлогоосоо
хамаарна.
Санхүүгийн тайлангийн харьцааны шинжилгээ нь санхүүгийн чадвар, түүний
тогтворжилт, активийн менежментийн харьцаа, өр төлбөрийн менежментийн харьцаа,
ашигт ажиллагааны түвшний харьцаануудыг хооронд нь зэрэгцүүлж судлан компанийн
санхүүгийн байдлыг үнэлэх, хэтийн төлвийг тогтоох хандлагын шинжилгээ хийдэг.

Зураг 2.1

Салбарын төлбөрийн чадварын үзүүлэлтүүд


7.00
6.00 Түргэн хөрвөх
5.00 хөрөнгийн харьцаа
Эргэлтийн харьцаа
4.00
Эргэлтийн
3.00 хөрөнгийн хувийн
2.00 жин

1.00
0.00
2005 2006 2007 2008 2009

Худалдааны байгууллагын хувьд төлбөрийн чадварын шинжилгээний гол үзүүлэлтийн


хэмжээ нь:
 Түргэн хөрвөх хөрөнгийн харьцаа 0.5-1.0
 Эргэлтийн харьцаа 1.0-2.0
 Эргэлтийн хөрөнгийн хувийн жин 0.5-аас дээш байвал зохистой гэж үзэж байна.
Зураг 2.2

Салбарын санхүүгийн тогтвортой байдлын


үзүүлэлтүүд Санхүүгийн
10.00 хамаарлын12.00
9.00 коэффициент
8.00 Альтманы 10.00
7.00 индекс Z 8.00
6.00 Гадны
5.00 капиталын6.00
4.00 хувийн жин
3.00 Бие даах 4.00
2.00 чадварын 2.00
1.00 коэффициент
0.00 0.00
2005 2006 2007 2008 2009

Худалдааны байгууллагын хувьд санхүүгийн тогтвортой байдлын шинжилгээний


үзүүлэлтүүд нь:
 Бие даах чадварын коэффициент 0.5-1.0
 Санхүүгийн хамаарлын коэффициент 1.0-3.0
 Гадны капиталын хувийн жин 0.5-аас бага
 Альтманы индекс 2.659-аас дээш байвал хамгийн тохиромжтой гэж үзэж байна.

Зураг 2.3

Caлбарын ашигт ажиллагааны шинжилгээний


үзүүлэлт
0.7
0.6 Борлуулалтын
0.5
ашигт ажиллагаа
0.4 Өртгөөр тооцсон
0.3 борлуулалтын АА
0.2 ҮААА
0.1 АЦА
0
2005 2006 2007 2008 2009
-0.1
-0.2
-0.3

Худалдааны байгууллагын ашигт ажиллагааны шинжилгээнд


 Борлуулалтын ашигт ажиллагаа
 Хөрөнгийн ашигт ажиллагаа
 Өөрийн хөрөнгийн ашигт ажиллагаа
 Ахиуц цэвэр ашиг зэрэг нь илүү үр дүнтэй байгааг харуулж байна.
Зураг 2.4

Салбарын эргэцийн шинжилгээ


450.00
Авлагын эргэц
400.00
(өдөр)
350.00 Нөөцийн эргэц
300.00 (өдөр)
250.00 Эргэлтийн
200.00 хөрөнгийн эргэц
(өдөр)
150.00
Үйлдвэрлэлийн
100.00 цикл
50.00
0.00
2005 2006 2007 2008 2009

Компанийн үйл ажиллагааны идэвхижил хэр зэрэг байгааг эргэцийн шинжилгээ болон
нийт хөрөнгийн ачаалал, үйлдвэрлэлийн циклийн коэффициентуудаар тодорхойллоо.

Дүгнэлт

Өнөөдөр Монгол улс төдийгүй дэлхий нийтээр даяарчлалын эринд амьдарч зах зээл дээр
аж ахуйн нэгж байгууллагууд нь өөрсдийн үйл ажиллагаагаа явуулахад ил болон далд
ямар нэгэн хэлбэрээр гадаад дотоод хүчин зүйлсийн нөлөөнд нэрвэгдэж өрсөлдөөний
орчинд байгууллагын оршин тогтнох эсэх нь маш олон хүчин зүйлээс хамаарах боллоо.
Энэ нөхцөл байдалд зохицож оновчтой шийдвэрийг гаргаж чаддаг байх явдад нь аль ч
байгууллагын удирдлага, хөрөнгө оруулагчид, зээлдүүлэгчид, засгийн газрын
байгууллагууд зэрэг эдийн засгийн субьектуудээс шаардах болж энэ ч хэмжээгээрээ үнэн
зөв, бодитой, цаг үеэ олсон, шуурхай мэдээллийн үнэ цэнэ нэмэгдсээр байна. Энэ
мэдээллийг байгууллагын санхүүгийн бүртгэлээр бэлтгэгдсэн тайлан, түүнд хийсэн
судалгаа шинжилгээгээр олж авах боломжтой юм. Судалгааны ажлын үр дүнгээс дараах
дүгнэлтийг өгч байна.
1. Санхүүгийн тайлангийн шинжилгээ нь хэрэв тухайн байгууллага санхүүгийн
тайланг хир үнэн зөв гаргаснаас шалтгаалан харьцааны үзүүлэлтүүд нь бодит болон
бодит бус гарч болно.
2. Бизнесийн байгууллагын цар хүрээнээс шалтгаалаад санхүүгийн харьцааны бусад
шинжилгээнүүд харилцан адилгүй үр дүнтэй байна.
3. Зардлын шинжилгээнээс харахад зардлуудаа зөв бүртгэж өгөх нь хамгийн чухал.
Зардлыг буруу шингээснээс санхүүгийн тайлангийн болон хөрөнгө оруулалтын
шинжилгээ хийхэд хүндрэл учруулдаг.
4. Хөрөнгө оруулалтын шинжилгээ зөвхөн байгууллагын хөрөнгө оруулалтын үнэ
цэнэ, өгөөж, эрсдэл, эргэн төлөгдөх хугацааг зэргийг тусгаж харуулсан болно.
Ашигласан ном, хэвлэл

1 Т.Ёндон, Ё.Насанбаяр, Зардлын шинжилгээ, Улаабаатар, 2004


2 Ц.Гунгаанямбуу, Ч.Даваасүрэн, Санхүүгийн шинжилгээ, Улаанбаатар, 1997
3 Georg Foster. Financial statement analysis, second edition, Stanford University, 1986
4 Helfert E.A., Techniques of financial analysis., 1997
5 Khoury S.J., Investment management theory and application., 1983

Төгсөгчийн тухай: Намайг Баттөмөрийн Даваасүрэн гэдэг. Би 2004 онд ШУТИС-ийн харьяа КТМС-д
бизнесийн удирдлагын мэргэшлийн санхүүгийн менежмент мэргэжлээр анх элсэн орсон. Тэгээд 2008 онд
баклаврын зэрэг авсан. Тус жилээ Голомт банканд ажиллаж байгаад 2009 онд өөрийн зэргээ дээшлүүлэх
зорилгоор санхүүгийн менежментийн магистраар дахин суралцаж эхэлсэн. Магистрийн зэрэг горилох сэдэв
бол “Бизнесийн байгууллагын санхүүгийн шинжилгээний арга зүйн харьцуулсан судалгаа”. Удирдагч
Ё.Мөнхтуяа. Энэ сэдвийн хүрээнд NAB Трейд ХХК, Эй Би Си Монос ХХК, Зууннайман суврага ХХК гэсэн
3 барилгын худалдааны байгууллагыг сонгон худалдааны салбарын хувьд санхүүгийн шинжилгээг хийхийг
зорилоо. Судалгааны ажлын чиглэл нь санхүү, нягтлан бодох бүртгэлийн хүрээг бүхэлд нь хамарсан.

You might also like