You are on page 1of 5

Дулааны тоног төхөөрөмж

Хичээлийн дэд сэдэв : 1. Дулааны тоног төхөөрөмжийн тухай ойлголт


2. Дулааны тоног төхөөрөмжийн ангилал, зориулалт
3. Цахилгаан тогоо, түүний бүтэц, ажиллах зарчим

Ашиглах ном, сурах бичиг:

1. С.Эрдэнэчимэг, Д.Адъяа “ Хөдөлмөр хамгаалал“ УБ 2005


2. “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа“ Орчуулсан Л.Оюунтогос УБ 2001
3. Л.Цэрэнпүрэв ба бусад “Хоолны газрын хөдөлмөр хамгаалал“ УБ 2006
4. Ж.Цэдэн-Иш ба бусад “Хоолны технологи” IX, X ангийн сурах бичиг

Дулааны тоног төхөөрөмж


Нийтийн хоолны газрууд түүхий хүнс, материалд дулааны төхөөрөмжийн
туслалцаатайгаар халуун ажиллагаа хийж хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүн
бэлтгэнэ.
Дулаанаар боловсруулах халуун ажиллагааг дотор нь цахилгаанаар шууд халаах, чанах,
шарах гэж хуваан үздэг.
Дулааны төхөөрөмжийг дулаан гаргах эх үүсвэрээр нь
 Цахилгааны
 Уурын
 Хатуу түлшний
 Шингэн түлшний гэж ангилна.

Манайд ихэвчлэн цахилгаанаар халах дулааны төхөөрөмжийг ашигладаг. Цахилгаанаар


ажилладаг дулааны төхөөрөмж нь халагч элементийн тусламжтайгаар цахилгааны
энергийг дулааны энергид шилжүүлдэг.

Цахилгаанаар халагч элемент


Их эсэргүүцэлтэй дамжуулагчаар цахилгаан гүйлгэхэд их хэмжээний дулаан бий болж
дамжуулагч өндөр температурт халдаг. Халагч элементийг хийц байдлаар нь ил, далд,
битүү гэж ангилна.
Ил утастай халагч элемент нь вааран ховилд ил суулгасан мушгиа утсан дамжуулагчаас
тогтоно. Далд утастай халагч элементийн мушгиа дамжуулагчийг механик гэмтлээс
хамгаалж цахилгаан тусгаарлагчаар хийсэн зуурмагаар бүрж ширэмний ховилд суулгана.
Гэхдээ энэ нь агаар, чийг нэвтрэлтээс үл хамгаалдаг. Ширэм нь ихэвчлэн дугуй буюу
дөрвөлжин байдаг. Халагч битүү элементийг халаах орчин, зориулалтаас нь хамааруулж
янз бүрийн хэлбэртэй хийж болдог. Нийтийн хоолны газрын дулааны төхөөрөмжид
хэрэглэдэг халагч битүү элементийг зориулалтаар нь
-агаарын
- усны
- тосны гэж ангилдаг.

Цахилгаан тогоо
Нийтийн хоолны газрууд шөлтэй хоол хийх, цай, сүү, жимсний ундаа чанах, ясны шөл
гаргах зэрэгт цахилгаан тогоог хэрэглэнэ. Цахилгаан тогоонууд нь ажиллах зарчим,
бүтцийн хувьд хоорондоо ижил төстэй байдаг.
Цахилгаан тогоо нь
 Чаналтын тогоо
 Их бие
 Температур тохируулах хэрэгсэл
 Өндөр даралтаас хамгаалах хэрэгсэл гэсэн үндсэн хэсгээс бүрдэнэ.

Цахилгаан тогоонуудыг бүтээгдэхүүн юүлэх, уудлах аргаар нь хөмрөх, үл хөмрөх гэж


ангилдаг.

Температур тохируулах болон өндөр даралтаас хамгаалах хэрэгсэл

Цахилгаан тогооны халах температурыг ажлын үед тогтмол хэмжээнд байлгах зорилгоор
цахилгаан контактын манометр хэрэглэдэг. Цахилгаан контактын манометр нь цамцан
доторх даралт хэмжигч зүү буюу цамцан дотор байвал зохих даралтын дээд болон доод
хязгаарыг заагч хоёр зүүтэй байдаг. Цамцан доторх даралт ихсэж эхлэхэд даралт хэмжигч
зүү цагийн зүүний дагуу эргэж улмаар даралтын дээд хязгаарыг заагч зүүтэй давхацна.
Энэ үед тогооны халагч элементүүд унтарч цамцан дотор даралт аажмаар буурч эхэлнэ.
Даралт ийнхүү буурах үед хөдлөгч зүү цагийн зүүний эсрэг буцаж улмаар даралтын доод
хязгаарыг заагч зүүтэй давхацна. Энэ үед халагч элементүүд халж эхэлнэ.

Ийнхүү цамцны даралтыг тогтмол хязгаарт байлгаснаар тогооны температур жигд байх
нөхцөлийг бүрдүүлнэ. Цахилгаан тогооны цамцны доторх даралт хэт ихсэж дэлбэрэх
аюулаас урьдчилан сэргийлж даралтаас хамгаалах хос хавхлагыг хэрэглэдэг.

Цамцны даралт зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрэх үед хавхлага доторх ачаа өргөгдөж
илүүдэл даралт гадагшаа гарна. Ажил дууссаны дараа цамцны уур ус болж цамцны дотор
вакуум үүсдэг. Энэ үед вакумны хавхлага сорогдон дээш нээгдэхэд гаднаас цамцанд агаар
орно. Хаалт хоолой нь тогоон доторх даралт ихсэх үед түүний илүүдэл даралтыг гадагш
гаргах зориулалттай. Хаалт хоолой нь цахилгаан тогооны таг дээр байрладаг. Хэрэв
тогоон доторх даралт зөвшөөрөгдөх хэмжээнээс ихэсвэл хаалт хоолойн мушгиа ховил
бүхий хавхлага дээш өргөгдөж эргэхэд тогоон доторх илүүдэл даралт, уур гадагш гардаг.

Зориулалт : Шөлтэй хоол, цай, ясны шөл гаргах хоолны хачир чанахад хэрэглэнэ.
Бүтэц :
 Тогоо
 Уурын цамц
 Таг
 Температур тохируулах хэрэгсэл
 Хамгаалах хэрэгсэл
 Суурь зэрэг үндсэн хэсгээс тогтоно.

Тогоо нь давхар ханатай хийгдсэн байдаг. Түүнийг нь уурын цамц гэнэ. Цамцны доод
хэсэгт уурын генератор бий.уурын генераторт зургаан ширхэг мушгиа хоолой хэлбэрийн
халагч битүү элемент байдаг. Цахилгаан тогоог заавал халуун, хүйтэн усны шугамтай
холбоно. Тогоонд ус хийх зориулалттай цорго бий. Эргүүлгийг нээr тогоонд ус хийдэг.
Цамцанд буцалсан усыг юүлүүрээр хийнэ. Усыг хийхдээ уурын генераторын төвшин
тохируулах цоргыг нээнэ.Усны төвшин шаардлагатай хэмжээнд хүрэхэд цоргоор ус гарч
эхэлдэг. Энэ үед цамцанд ус хийхийг зогсоож төвшин тохируулах цоргыг хаана. Тогооны
ажиллагааг хянах удирдах хэрэгслийг тогооны ойролцоо хананд төмөр хайрцагт бэхлэн
суурилуулдаг.Үүнийг удирдлагын станц гэдэг. Түүний дотор соронзон залгуур хувьсах
гүйдлийн реле тус бүр хоёр ширхэг, трансформатор, хаалган дээр нь дохионы дөрвөн
ширхэг чийдэн товчит унтраалга, сэлгэгч злгуур тус тус байдаг. Тогоо нь хоёр дэглэмээр
ажилладаг. Сэлгэгч залгуураар I, II дэглэмийн аль нэгийг залгана.

I дэглэмээр ажиллуулахад тогооны халалт тогтмол хэмжээнд автоматаар баригдана.


Тогооны цамцны даралт ихэссээр дээд хязгаартаа хүрэхэд уурын генераторын зургаан
халагч элементийн тав нь унтарч зөвхөн нэг нь халж байдаг. Иймээс цамцны даралт
аажмаар багасаж улмаар даралтын хэмжээ доод хязгаартаа хүрэхэд таван халагч элемент
залгагдаж цамцны доторх даралт нэмэгдэж эхэлнэ. Улаан стоп товчийг дарж тогоог
цахилгаанаас салгах хүртэл энэ ажиллагаа үргэлжилдэг. II дэглэмээр ажиллахад тогоо
халж цамцны доторх даралт дээд хязгаарт хүрэхэд уурын генераторын зургаан халагч
элемент бүгд цахилгаанаасаа салж халахгүй болдог. Тогоон доторх бүтээгдэхүүн цааашид
цамцанд хуримтлагдсан дулааны хүчээр чанагдана.

Халагч элемент нь усанд бүрэн дүрэгдсэн байх ёстой. Хэрэв усгүй эсвэл ус бага байх үед
халагч элементийг цахилгаанд залгавал тэр нь улайсаж улмаар доторх мушгиа утас нь
шатдаг. Иймд халагч элементийг шатахаас хамгаалж усны төвшин хянагч автомат
хэрэгслийг удирдлагын станцад байрлуулсан байдаг. Уурын генераторт усгүй эсвэл бага
устай байхыг хуурай холболт гэнэ. Уурын генератор доторх ус багасаж халагч элемент
уснаасаа ил гарч эхлэхэд төвшин хянагч автомат хэрэгсэл түүнийг агшин зуур
цахилгаанаас автоматаар салгадаг.

Ажиллах зарчим : Удирдлагын станц дээрх хар пуск товчийг дарахад халагч элемент
цахилгаанд холбогдож уурын генератор доторх ус халж уур үүснэ. Уурын дулаан тогооны
ханаар дамжиж бүтээгдэхүүнийг халаана. Тогооны цаашдын ажиллагааг чанах хоол
бүтээгдэхүүнээсээ хамааруулж I, II дэглэмээр удирдана. Хоол, бүтээгдэхүүний гүйцэт
болохоос 10-12 минутын өмнө удирдлагын станц дээрх улаан стоп товчийг дарж тогоог
цахилгаанаас нь салгана.

Ашиглалтын болон техникийн аюулгүйн ажиллагааны санамж:


Цахилгаан тогоо ажиллуулах тогооч бүр түүний бүтэц, ажиллах зарчмыг урьдчилан
судалсан, техникийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа авсан байх шаардлагатай.Тогоог
ажиллуулахын өмнө түүний бүрэн бүтэн байдал, угаалга цэвэрлэгээ нь шаардлага хангаж
байгаа эсэхийг шалгана. Үүний тулд тогооны дотор тал угаадасны цорго, хаалт хоолой,
даралтаас хамгаалах хос хавхлагыг сайтар үзэж шалгана. Дараа нь цамцан дахь усны
төвшин хянах цоргыг 2-3 секунд нээнэ. Цоргоос ус гоожиж байвал тэр нь уурын
генераторт ус хүрэлцээтэй байгааг гэрчилнэ. Эдгээр шалгалтын дараа тогоо ажиллахад
бэлэн байвал тусгай зориулалтын түлхүүрээр цахилгаан контактын манометрийн дээд
доод хязгаар заагч зүүнүүдийг тохируулан тавина. Цамцан дахь агаарыг гаргах зорилгоор
ус хийх юүлүүрийг нээнэ. Тогоонд бүтээгдэхүүнээ хийж тагийг нь тавьж эргээр бэхлээд
удирдлагын станц дахь хар пуск товчийг дарж тогоог ажилд оруулна. Цамцан дахь ус
буцалж уур үүсэж цамцны доторх агаарыг түрж гаргадаг. Юүлүүлээр усны уур гарч
эхэлмэгц түүний цоргыг хаана. Хэрэв бүтээгдэхүүн чанах үед тогоог нээх шаардлага
гарвал удирдлагын станц дээрх улаан стоп товчийг дарж тогоог цахилгаанаас салгаад 5-10
минутын дараа таг дээрх хаалт хоолойн гогцоог дээш нь татаж тогоон доторх уурыг
гаргана. Уурыг гаргасны дараа эргүүдийг жигд суллаж тагийг нээнэ. Ажил дууссаны дараа
буцалсан шөл, чанасан бүтээгдэхүүнийг гүйцэд уудалж тогоог угаагаад тагийг нь дутуу
тавина. Даралтаас хамгаалах хос хавхлага, цахилгаан контактын манометрийн аль нэг
ажилгүй болсон, уурын цамц бүтэн биш шүүрч байгаа, тогоо газардуулгагүй нөхцөлд
тогоог ажиллуулахыг хатуу хориглоно.

You might also like