You are on page 1of 5

Хийн тоног төхөөрөмж

Хичээлийн дэд сэдэв :

1. Хийн халаах төхөөрөмж


2. Шатдаг хий түүний үндсэн шинж, байгалийн хий
3. Хийн асаагуур, аюулгүй ажиллагааны зааварчлага

Ашиглах ном, сурах бичиг:

1. С.Эрдэнэчимэг, Д.Адъяа “ Хөдөлмөр хамгаалал “ УБ 2005


2. “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа “ Орчуулсан Л.Оюунтогос УБ 2001
3. Л.Цэрэнпүрэв ба бусад “Хоолны газрын хөдөлмөр хамгаалал “ УБ 2006
4. Ж.Цэдэн-Иш ба бусад “Хоолны технологи” IX, X ангийн сурах бичиг

Хийгээр халах төхөөрөмж


Хийг ашигласнаар нүүрс, мод, нефть бусад төрлийн түлээг хэмнэж болно. Шатдаг
хий нь хэрэглэгчид хоолойгоор дамжин очих учир ашиглалтын үед түлээтэй адил бэлтгэх,
тээвэрлэх, хадгалах ажиллагаа ордоггүй, хамгийн хямд, дулаан өгөлт ихтэй зэрэг олон
талын ашигтай түлш мөн.

Хийн түлшийн дутагдалтай тал нь дэлбэрэх аюултай, хортой байдаг явдал юм. Хий нь
агаартай тодорхой хэмжээгээр нэгдэж ялихгүй орчинд ч идэвхитэй дэлбэрэх хольц
болохоос гадна ялангуяа зохиомол хий хүнд хортой байдаг.

Хийгээр халах төхөөрөмж нь түлээгээр халах төхөөрөмжөөс олон талын давуу


талтай.Тухайлбал: утаа тортог гаргаж хот орны агаарыг бохирдуулахгүй, ашигт үйлийн
коэффициент өндөртэй, халуун ажиллагааг автоматжуулах бололцоо олгодог, хөдөлмөр
их хөнгөвчилдөг, ариун цэврийн шаардлагыг хангах бүрэн бололцоотой зэрэг олон талын
ашигтай.
Одоо үед нийтийн хоолны газарт хийгээр халах зуух, тогоо, ус буцалгагч зэрэг
төхөөрөмжийг өргөн ашиглаж байна.
Шатдаг хий, түүний үндсэн шинж
Шатдаг хийг байгалийн , үйлдвэрийн гэж ангилна.
Байгалийн хий нь нүүрс, нефть зэрэг бусад ашигт малтмалын адил хэдэн арваас, 4000 м
хүртэлх гүнд хөндий давхарга үүсгэн байрлана. Хийн даралт 30-аас 200 атм хүрэх ба
давхарга доошлох тутам даралт ихэснэ.
Шатдаг хиймэл хийг хатуу, шингэн түлшийг боловсруулах журмаар том үйлдвэрүүдэд
гарган авч болно.
Байгалийн хий нь амьтан, ургамлын гаралтай органик бодисын задралын бүтээгдэхүүн
болох учир түүний үндсэн хэсэг нь метан, этан, пропан зэрэг нүүрс устөрөгчийн нэгдэл
юм. Зарим хийд метан 93-98% хүртэл байна. Байгалийн хий нь агаараас хөнгөн, өнгө,
үнэргүй, өөрөө хоргүй боловч буруу ноцоосноос хамгийн хүчтэй хор болох нүүрсхүчлийн
ислийг /СО/ үүсгэнэ.СО-г өөрөөр угаарын хий гэдэг. Өрөөний агаарыг 0.4%-ийн угаарын
хийтэй 20-30 минут болговол амь насанд аюултай.
Шатдаг хий агаартай тодорхой харьцаагаар нэгдэж дэлбэрэгч хольц болно. Жишээ нь:
саратовын байгалийн хийн дөл гаргах хязгаар нь 6-аас 15%,
- үүний 6% нь дөл гаргах доод хязгаар
- 15% нь дөл гаргах дээд хязгаар юм.

Дөл гаргах доод хязгаар нь хийн агаартай нэгдэж ялихгүй дөлөнд дэлбэрэх хамгийн доод
хэмжээний хольц юм. Хэрвээ шатдаг хий нь агаарт доод хязгаараас бага хэмжээтэй байвал
ямар ч дөлөнд шаталт, дэлбэрэлт үүсгэхгүй.
Дээд хязгаар нь хийн агаартай найрч бага дөлөнд дэлбэрч чадах хамгийн дээд хэмжээний
хольц юм. Хэрвээ хийн агаарт байх хэмжээ түүнээс ихэдвэл хүчилтөрөгчийн дутагдлаас
болж дэлбэрэлт үүсэхгүй. Агаарт шатдаг хийн бий болсныг амархан мэдэхийн тулд түүнд
их үнэртэй шингэнийг цацаж мэдрэгдэх үнэртэй болгодог.
Хийн хангамжийн бүдүүвч
Байгалийн хийг газрын гүнээс өрөмдмөл цооног хийж гарган авна.Тэндээсээ тусгай
хоолойгоор цэвэрлэх байранд ирж цэвэрлэгдээд цааш шахах станцаар дамжин хот суурин
газрын хэрэглэгчдэд хий түгээх гол хоолойд орно.Хий түгээх гол хоолойг том ган
хоолойгоор хийнэ.Хийн хоолойг хөндийрүүлэгчээр бүрээд газрын гүнд хөлдөх давхаргаас
доогуур шуудуу татаж явуулна.
Том хотын хий түгээгүүрийн гол хоолойн эцэст хийг цэвэрлэх, тооцоолох, шалгахад
зориулсан хянах хуваарилах цэг байна.Хотын доторх хийн хэсэгт даралтыг автомат
тохируулагчаар тогтмол хэмжээнд байлгана.Энд хийг өндөр даралттай хоолойгоос нам
даралттай хоолойд шилжүүлнэ. Дулааны цахилгаан станц зэрэг томоохон хэрэглэгчид
хийг өндөр даралттай /6-12 атм/ хоолойгоос шууд хуваарилна.Үйлдвэрийн газар, уурын
зууханд хийг дунд зэргийн даралттай /3 атм хүртэл / хоолойгоос, нийтийн хоолны газар,
орон сууцуудад бага даралттай / 130-150 мм усны босоо хоолой / хоолойгоос хорооллын
хоолойд, тэндээсээ байшин тус бүр доторх хуваарилагч хоолойд, үүнээс 0.013 атм
даралттайгаар нийтийн хоолны газарт төхөөрөмжилсөн халах /зуух, тогоо, ус буцалгагч
зэрэг/ төхөөрөмжинд оруулна.Хянаж засварлахад хялбар байлгах зорилгоор өрөө
тасалгааны доторх хийн хоолойг далдлалгүй ил тавина.Хэрвээ нэг хотод хийг хэд хэдэн
газраас татаж оруулбал тэдгээрийг хооронд нь нийлүүлж холино.Холимог хийн шаталтаас
ялгарах дулаан ойролцоогоор 8000 ккал/нм3.
Хийн асаагуур
Хийн асаагуур нь хийгээр халах аппаратын үндсэн хэсэг болно.Энэ нь хий агаарын шатагч
хольцыг бий болгон, түүнийг асаах байранд аваачиж, шаталтыг тогтвортой байлгах
үүргийг гүйцэтгэнэ.
Асаагуурыг дотор нь хийг агаартай урьдчилан хольдог, урьдчилан хольдоггүй гэж
ангилна. Агаартай урьдчилан холих асаагуурыг инжекцын асаагуур, урьдчилан
хольдоггүй асаагуурыг диффузын асаагуур гэнэ.
Нийтйин хоолны газарт гол нь инжекцын асаагуурыг хэрэглэдэг.Түүнд хийн шатахад
шаардагдах хэмжээний агаарыг, нарийн хоолойгоор хүчтэй гарч байгаа хийн урсгалаар
татаж оруулдаг системтэй. Ингэж орж ирж байгаа агаарыг анхдагч агаар гэж
нэрлэдэг.Түүний хэлбэр дүрс маш олон янз боловч, тэдгээр нь цөм адил нэг нарийн
хошуу, анхдагч агаарын тохируулагч, холигч, асаагч хошуу гэсэн үндсэн хэсгээс бүтнэ.

Нарийн хошуу /сапло/


Хоолойн үзүүр дэх нарийн хошуугаар хий гарч асаагуурт орно. Нарийн хошууны голчийг
хий тодорхой хэмжээний даралт, зарцуулалт, хувийн жинтэй байхаар тооцоолон
тохируулсан байна.
Анхдагч агаарын тохируулагч
Тохируулагчаар орж байгаа агаар нь хийг бүтэн асаахад шаардагдах бүх агаарын 40-60%-
ыг эзэлнэ.Агаарын үлдсэн хэсэг буюу хоёрдогч агаар нь гадна орчноос зуухны таталтын
хүчээр бий болно.
Асаагч хоолой
Энэ нь агаар хийн хольцыг гаргах цорго руу /нүх рүү/ аваачна.Галлах байр, дөлөөс
хамаарч олон янзын хэлбэртэй байдаг.
Хийн асалтыг тогтвортой байлгахын тулд дөлийн тархалтын хурд, агаар хийн хольцын
цоргоор гарах хурдын хоорондын хамаарлыг зөв тогтоох хэрэгтэй. Хэрвээ хийн хольцын
гарах хурд нь дөл үүсэх хурдаас их байвал дөл асаагуураас хөндийрч цацагдсан байдалтай
тасалдаж асах ба хийн алдагдал ихэснэ.Хийн хольцын гарах хурд дөл үүсэх хурдаас бага
байвал дөл асаагуурын дотор үүсэх буюу бараг асахгүй, анхдагч агаараар цохигдон хөө
тортог их үүсгэж асаагуурыг аажмаар ажиллагаагүй болгоно.Томоохон асаагуурыг ийм
болгохгүйн тулд асааж унтраахдаа анхдагч агаарын тохируулгыг хааж байна.Хийн
хольцын асалтын зөв эсэхийг дөлний хэлбэр өнгөөр мэдэж болно.Асаагуур хэвийн
ажиллаж, хий бүтэн асаж байвал дөл нь бараг тунгалаг, ялихгүй хөх ягаан туяатай, дөл бүр
нь цэнхэр ногоондуу голтой байна. Агаар илүүдвэл дөл нь уртсаж, улаан шаргал өнгөтэй,
тортогтой болно. Агаарын дутагдалд дөлний хэлбэр алдагдахгүй боловч уртын хэмжээ
богиносно. Нийтийн хоолны газрын халаах аппаратуудад хэрэглэж байгаа хийн асаагуур
нь хоорондоо ажлынхаа ерөнхий зарчмаар адил боловч хий зарцуулалт, асаагч хоолой,
анхдагч агаарын тохируулагчийн хэлбэр, түүнчлэн хийн урсгалын нарийн хошууны
хэмжээгээр өөр байна. Шаардлагаас хамаарч асаагуур маш олон янзын хэлбэр дүрстэй
байж болно.
Хийгээр халах төхөөрөмжийн ашиглалтанд тавих аюулгүйн техникийн
ерөнхий шаардлага
Хийгээр халах төхөөрөмжийг зөв ашиглаагүйгээс дэлбэрэлт галын аюул, хордлого ч гарч
болзошгүй учраас ажилчид, түүний аюулгүйн техникийн шаардлагыг маш нарийн чанд
сахих хэрэгтэй. Хийгээр халах төхөөрөмжтэй ажиллах хүн түүнтэй ажиллах анхны
мэдэгдэхүүнтэй байна. Ажил эхлэхийн өмнө өрөөг агааржуулна. Хэрвээ өрөөнд хий
алдагдсан шинж байвал нойтон алчуураар ам хамраа таглаад өрөөн дундуур түргэн явж
хаалга цонхыг нээж салхи оруулна. Энэ үед чийдэн, зуух, салхивч зэрэг цахилгаан
хэрэгсэл залгах, шүдэнз асаах, тамхины галтай орохыг хатуу хориглоно.Өрөөг
агааржуулсны дараа хийн цоргуудыг шалгана. Хэрвээ хийн үнэр арилахгүй байвал,
байшинд гаднаас орсон хийн хоолойн цоргыг хаагаад хотын хийн аж ахуйн албан
дуудлага өгнө.Ажил эхлэхийн өмнө яндан, салхивчуудын татлагыг шалгана. Татлагагүй
байвал шаталтаас үүссэн хорт хий өрөөнд тархаж хүнийг хордуулна. Хийн аппарат
тавьсан өрөөнд агаарын солилцоог цагт 3-аас доошгүй удаа хийх агааржуулалтын
системтэй байх хэрэгтэй.

Хийгээр хордогсдод үзүүлэх анхны тусламж:


Хийн хордлогыг хүнд, дунд, хөнгөн гэж гурван зэрэгт хуваана. Хөнгөн хордлого нь толгой
өвдөх, чих шуугих, толгой эргэх, зогьсуулах байдлаар илэрнэ. Дунд зэргийн хордлогын
үед хүн ухаан алдах боловч амьсгаатай байна. Хүнд хордлогод хүн амь насаа алдаж
болзошгүй.Хордлогын бүх тохиолдолд эмнэлгийн түргэн тусламжийг яаралтай дуудах
хэрэгтэй.

You might also like